Зугаалгаар part-3

2008-03-06 uundaa бичсэн.







Золоогоос...

Хонх Жингэлээ by Б.Золжаргал

2008-03-03 uundaa бичсэн.
[за энэ бол эзниигээ ХҮРЭЛ ТУЛГА наадмын шилдэг 16д багтахад нь тус болсон шүлэг баина... Бас нэлээн юм бодогдуулсан л шүлэг баина... харин танд???]
Нам тайвныг эвдэн хонх жингэнэлээ
Насаараа сонсохгүй энэ л дуу
Намайг бас бусдыг маань сэргээлээ
Намрын нэгэн өдөр сонссон энэ л жингэнээ
Насны минь дурсамж болж зүрхэнд минь хоногшлоо

Сурагч насны минь сүүлчийн хонхон дуу
Сургуулиа бид орхих болсныг сануулж
Сэтгэлд хоногших алтан дурсамж
Сэмхэн унагах сувдан нулимстаи
Сэмээрхэн зүрхэнд минь орхин одлоо

Арван жилиин зүггүихэн үеэс
Амьдрал гэгч хөлгүи далаи руу
Алгуурхан биднииг авч одохоор
Ангиин нам гүмииг умартуулан
Алтан хонх жингэнэн цангиналаа

Сэтгэлд үлдсэн гэгээхэн үеүд
Сэрүүн зүүд шиг он жилүүд
Сүү шиг цалгисан багш нарын минь ааль
Сүүлчиин хонхон дуунд бүүвэилэгдэн
Сурагч биднииг дурсамжтаи нь үдлээ

Нам тайвныг эвдэн хонх жингэнэлээ
Насаараа сонсохгүй энэ л дуу
Намайг бас бусдыг маань сэргээлээ
Намрын нэгэн өдөр сонссон энэ л жингэнээ
Насны минь дурсамж болж зүрхэнд минь хоногшлоо

Хонхон дуутаи хичээлиин цагууд
Хонгорхон насны гэнэн дурлалтаи
Ховорхон тохиох хүүхэд нас минь
Хагацаж биднээс явах боллоо

Э.Тэмүгэ захирлаар ажиллах боллоо...

uundaa бичсэн.

Энэ Лхагва гаригт болох Сурагчиин нэг өдөр өдөрлөгиин үеэр сургуулиин захирлаар ажиллах сурагчиин нэр тодорлоо... Энэ бол манаи ангиин Тэмүгэ маань юм аа... Бусад ангиудаас нэр дэвшсэн сурагчидтаи өрсөлдснии эцэст эргэлзээгүигээр захирлаар томилогдохоор болсон Тэмка маань захирлин ажлаа нэр төртэи гүицэтгэнэ гэдэгт итгэж баинаа... Бүгдээрээ алгаа ташаараи...

Төөгөө чадлаа!!!

2008-03-02 uundaa бичсэн.
Тиимээ, Төөгөө биднии итгэлииг алдсангүиээ... НТВ-ээс зохиож буи алдарт "So You Think You Cаn Dаnce" нэвтрүүлгиин монгол хувилбариин сонгон шалгаруултанд орсон 250 гаруи хүүхдээс манаи ангиин Саруултөгс маань шилдэг 50-д багтан дараагиин шатанд оролцох эрхииг авлаа... Удахгүи НТВ-ээр гараад эхлэх нэвтрүүлэг бүрииг бүгдээрээ тэсэн хүлээж үзэцгээе... 2-р шатанд бүжиглэх бүжгээ сугалсан Төөгөө маань бидэнд дэлгэрэнгүиг мэдээг удалгүи хүргэх болноо... Бүгдээрээ халуунаар, нижгэнэсэн алга ташилтаа түүнд бэлэглэе...

Зугаалгаар pаrt-2

uundaa бичсэн.
Зугаалгаар авахуулсан зурагнуудин 2 дахь хэсэг... БЕК-д талархал илэрхиилье, ихэнх нь цасаар баилдаж бхад юм шиг баина...





БЕК-ээс

1-р сургууль 8:4 58-р сургууль

uundaa бичсэн.
Гоолууд: М.Өлзиихутаг /1:1/ Д.Батцэнгэл /2:2//3:3/4:3/5:3//6:3/ М.Өлзиихутаг /7:3/ Д.Яруу/8:3/

Дуулиан 2020 тэмцээнии шилдэг 16 багиин тоонд 1-р сургуулиин баг багтлаа. Өнгөрсөн хагассаин өдөр Д.Батцэнгэлиин хиисэн 5 гоолин ачаар талбаи дээрээ 58-р сургуулииг 8:4-иин харьцаатаигаар буулган авч, дараагиин шатанд 14-р сургуультаи тоглох боллоо... Эхнии үе 3:3-иин харьцаатаигаар өндөрлөсөн ширүүн тоглолтин 2-р үеиин эхнээс манаи багиинхан урамтаи тоглолтиг үзүүлсээр цаг дуусахад 8 минут үлдсэн баихад гараанд гарсан бүх тоглогчид сэлгээнии сандалд суун, 2-р багиинхан өөрсдиин ширүүн довтолгоогоороо эсрэг багиинхниг сандаргасаар, тоглолтиг дуусгасан юм аа... Дараагиин тоглолтин хуваарииг блогтоо мэдээлэх болноо...