Налайхад...

2008-02-02 uundaa бичсэн.
РС-ээ ухаж баисан чинь гараад ирлээ, тоглолтин өмнө юу хиидэг баих нь вэ???





ДУУЛИАН 2020 Хэсгиин сүүлчиин тоглолтууд

2008-02-01 uundaa бичсэн.
Маргааш 9 цагт сургууль дээр Дуулиан 2020 тэмцээнии хэсгиин сүүлчиин тоглолт болох 6-р сургуультаи тоглоно. Манаи сургуулиин ахлахаас бусад нас энэ тоглолтоос хувь заяагаа шиидэх чухал тоглолтиг хиих бол манаи баг ганц хожигдлинхоо хариуг авахаар зэхэж баина. За тэгээд тоглолтин дүнг бид шуурхаи мэдээлэх болно, ирж чадахгүи бол амжилт хүсээрэи...

Багш нартаа мэнд хүргэе!!!

uundaa бичсэн.

Өнөөдөр тохиож буи багш нарын баярын мэндииг багш нартаа хүргэе... Саихан баярлаараи... Элдэв уран сэцэн үггүигээр, бид нариг сургах гэж л зүтгэдгииг чинь бид мэднээ, ачииг тань ч хариулах болноо гэж амлая... Тасалж, асуудал энээ тэрээ гаргаж баисан бол уучлаараи... Бүх багш нартаа, 11г ангиас...

Сургуулиин 85 жилиин оид зориулсан мэндчилгээ...

uundaa бичсэн.
Сургуулиас бас нэг иимэрхүү юм гаргаад хүмүүст тарааж баигаа юм баина, 85 жилиин оин мэндииг хүргэе....



Шалгуулагчдад өгөх зөвлөмж

uundaa бичсэн.

Ерөнхий шалгалтаа өгөхөд бэлэн байна уу?

Хариултын хуудас гэж юу вэ?

Хариултын хуудас нь тусгайлан бэлдсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай, А4 хэмжээтэй хуудас юм. Уг хариултын хуудсыг компьютерийн программ ашиглан, машинаар уншиж дүгнэх учир шалгалтын материал засалтанд хүний оролцоо орохгүй байх болно.

Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлд анхаараарай.

  • Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар нь будаж тэмдэглээрэй.
  • Нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн даалгаврын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглээрэй. Ингэхдээ хариултын хуудас болон шалгалтын дэвтэр дээрх зааврыг сайтар анхаарна уу.
  • Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал ашиглана. Хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглэхдээ будах талбайнаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх буюу давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно.
  • Шалгалтын дэвтэр дээр зөв хариуг тэмдэглэсэн боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглээгүй тохиолдолд таныг зөв хариулсан гэж тооцохгүй. Учир нь хариултын хуудсыг машинаар уншуулж оноог гаргах ба шалгалтын дэвтэр танд үлдэх болно. Мөн та хариултын хуудсан дээрээ тэмдэглэгээ хийсэн эсэхээ сайтар хянах хэрэгтэй.

ЕШ-д хэрхэн яаж оноо авах вэ?

Та бүхэн ерөнхий шалгалтыг 80 минутанд гүйцэтгэх / хугацаа сунгахгүй / ба уг хугацаанд багтаж хариултын хуудсыг бөглөнө. Үүний дараа таны хариултын хуудсыг хураан авч битүүмжилнэ. Битүүмжилсэн хариултын хуудсыг төвлөрүүлэн, заасан хугацаанд засагч машинаар уншуулан зөв хариу буюу шалгалтын оноог тооцоолон гаргана.

Шалгалтын асуултанд буруу хариулсан тохиолдолд оноо хасахгүй. Зөв хариулсан тохиолдолд заасан оноог авна.

ЕШ-нд амжилтанд хүрэхэд зарим нэг мэдэх хэрэгтэй шалгалтын стратеги.

Зарим хүмүүс яагаад шалгалтыг бусдаас илүү сайн өгдөг вэ? Нууц нь хичээлээ сайн мэдэхээс гадна шалгалт өгөх арга барилыг нарийн сайн мэддэгт байгаа ба энэ нь илүү оноо авахад нь тусалдаг. Юун түрүүнд танд шалгалт өгөх “тактик”, “хурд” хэрэгтэй.

Өөрийнхөө хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Шалгалтын сэдэв 40 даалгавартай /ЕШ-ийн сэдвүүд 30-60 даалгавартай/ гэж бодоё. Шалгалтын хугацаа маань 80 минут шүү дээ. Тиймээс таньд асуулт бүрт дунджаар 2 минут байгааг хэлж байгаа юм. Гэвч бодолт хийх шаардлагатай хичээлийн шалгалт өгөгч нарт энэ нь тийм ч их хугацаа биш. Хэрвээ амархан асуултанд 1 минутаас бага хугацаа зарцуулж байгаа бол таньд илүү хүнд асуултанд хариулах цаг гарч ирнэ. Ийм учраас өөрийнхөө хурдыг нэмэгдүүүлэхийн тулд өөрийн амархан гэж үзсэн даалгавруудаас эхлэн гүйцэтгэх нь чухал юм.

“Хялбараас хүнд рүү” гэдэг зарчмыг баримтлах нь зөв

Чадахаасаа эхлэн хялбар асуултан дээр ажиллаж эхэлнэ үү. Энэ нь таньд дараа нь хүнд асуултанд хариулахад илүү цагийг гаргаж өгөх болно. Гэхдээ 2 сануулах зүйл байна. Нэгдүүгээрт шалгалтын даалгаврууд танд хүнд санагдаж болно. Үүнд бүү цочирд, та хэзээ ч ойлгож байгаагүй хүчин зүйл бүхий даалгавар дээр хэтэрхий их цаг бүү зарцуул. Хоёрт нь, хурдан ажилла. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба авах ёстой оноогоо алдаж хийхээр хэтэрхий хурдан бүү ажиллаарай.

Та өөрийн хурдын хэмжээгээ тогтоож болно.

Тэгэхээр та өөрийн хурдаа хэрхэн мэдэх вэ? Дасгал ажлыг цагтай ажилла, тэгээд энэ нь хэрхэн хариултуудад нөлөөлж буйг хараарай. Хэрвээ та хугацаандаа ихэнхи асуултанд хариулсан гэхдээ бас буруу байвал хурдаа багасгах нь дээр юм. Хэрвээ та бүх хэсгийн асуултанд хариулаагүй бол хурдаа магадгүй алгуурхан нэмэх нь зүйтэй.

Таньд бугуйн цаг хэрэгтэй.

Хэрвээ та өөрийхөө хурдыг нэмэх гэж байгаа бол цаг баримтлах хэрэгтэй ба шалгалтын танхим дахь цаг харагдахгүй байвал яах вэ? Тиймээс та бугуйн цаг авчирах нь хамгийн зөв арга зам юм.

Шалгалтын өдөр болон өмнөх шөнө өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Шалгалтын өмнөх өдөр та өөрийн хүссэнээрээ сайхан амрах хэрэгтэй. Маргааш шалгалт болох тул шөнөжингөө юм уншиж өөрийгөө ядраах хэрэггүй шүү. Учир нь таныг маргааш хариуцлагатай зүйл хүлээж байгаа. Тиймээс та шалгалтын өглөө сэргэлэн цовоо байх хэрэгтэй.

Та оронд орохынхоо өмнө дараах зүйлсийг бэлэн болгоорой.

  1. Бүртгэлийн хуудас
  2. Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сургуулийн захирлаасаа зурагтай лавлагааг авч төрсөний гэрчилгээний хамт авч ирэх/
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Шар хуудас /суудал хуваарилсан хуудас/
  5. Хар, хөх өнгийн үзгэн эсвэл тосон бал
  6. Та шалгалтын төвд ирэхдээ 1 цагийн өмнө бэлэн байхыг бодож гараарай.

Эндээс...

Ерөнхий Шалгалтын хугацаа зарлагдлаа.

uundaa бичсэн.
За энэ Боловсрол, үнэлгээнии төвиин албан ёсни веб саитан дээр мэдээлэгдсэн шинэхэн мэдээ баина, юутаи ч албан ёсоор гарсан бололтои...
2008 ОНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ


6-р сарын 06-ны өдөр

14:00 - 15:20 Монгол улсын түүх

16:30 - 17:50 Орос хэл

6-р сарын 07-ны өдөр

08:30 - 9:50 Газарзүй

11:00 - 12:20 Математик

14:00 - 15:20 Биологи

16:30 - 17:50 Англи хэл

6- р сарын 08-ны өдөр

08:30 - 09:50 Хими

11:00 - 12:20 Нийгмийн тухай мэдлэг

14:00 - 15:20 Монгол хэл

16:30 - 17:50 Физик


БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Дэлгэрэнгүиг үзэх