5-р сарын 15-ны өдөр цугласан бидний хэсэг нөхөд

2010-05-30 Zoog!! бичсэн.
Сайн байцгаана уу? Ангийн андуудын амар мэндийг мэдээд 131dg-ийнхний цахим уулзалтын газартаа нэгэн нийтлэл орууллаа.
Хавар цаг ирээд, хичээл номын мөр хөөгөөд, шалгалт шүүлгээ амжилттай өгөөд завгүйхэн л гүйж яваа та бүхэндээ Уундаагийнхаа төрсөн өдрөөр цугласан хэсэг нөхдийн адал явдалтай аялалын масшрутыг зураг хэлбэрээр хүргэе гэж бодлоо.
Төрсөн өдрийн баярын багийнхан маань 10 жилийн дурсамжийг санагдуулам нөгөө л ПС-нийхээ газарт цуглацгааж, дадал болсон цайны газраараа цааш үргэлжилсэн юм.

Special meeting...

2010-03-26 Үлмэдэх бичсэн.

 Гэр бүлийн ээлжит нэгэн уулзалт тун удахгүй болох гэж байна.  Арлын япон орныг зорьж буй манай гэр бүлийн 3 гишүүнийг үдэж өгөх арга хэмжээг онцгой мөн дахин давтагдашгүй нэг өдөр болгон өнгөрүүлцгээе
 Хувцасны шүүгээнд эзнээ хүлээх сурагчийн дүрэмт хувцасаа
Ахин нэг удаа өмсөх , нууцхан хүсэл 
          Чамд төрдөг бол энэ уулзалт чамд тэр боломжийг олгож байна. 
 Та өмнө нь хэн байснаа, юу хийдэг байснаа, ямар хамт олны дунд байснаа эргэн нэг дурсмаар байвал 29-ий өдөр 1 цагаас 1r сургуулийн  31 тоотод цугларна уу