Breaking News: Л.Мөнх-Очир хүрэл медаль хүртлээ!!!

2010-10-17 uundaa бичсэн.
131dg-ийн гишүүн Л.Мөнх-Очир Програмчлалын Азийн Бүсийн Олимпиадаас хүрэл медаль хүртсэн мэдээг та бүхэнд шуурхай мэдээ болгон хүргэж байгаадаа баяртай байна. МУИС-ийн МКС-ийн Програм хангамжийн ангийн 3-р курсын оюутан, 131dg-ийн шилдэг гишүүдийн нэг Л.Мөнх-Очир МУИС-ийг төлөөлсөн багийн хамтаар  10-р сарын 15-17-ний хооронд БНХАУ-ын Тьянжин хотноо явагдсан Ази Тивийн 35 дахь удаагийн бүсийн олимпиадад амжилттай оролцон хүрэл медалийн болзол хангасан байна.

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Л.Мөнх-Очирт баяр хүргэе!!!

2010-04-03 Үлмэдэх бичсэн.
131dg-н гишүүн Мөнх-Очир  2010 оны Монгол Улсын програмчлалын олимпиадад багаараа амжилттай оролцон түрүүллээ.
  Ингэснээр тэрээр удахгүй болох Азын програмчлалын олимпиадад оролцох эрхийг авсан бөгөөд амжилттай оролцохыг 131ийн гишүүдийнхээ өмнөөс хүсэж байна. Одоо алтан медаль авахын төлөө их хичээгээрэй.  Өмнө нь тэрээр тус олимпиадаас хүрэл медальтай ирж байсан билээ. /Мөнх-Очирын tv5-д өгсөн ярилцлагыг хавсаргасан болно. /


Review: МУИС-ийн баг Олон улсын програмчлалын бүсийн олимпиадаас медаль хүртлээ

2009-11-09 uundaa бичсэн.
131dg та бүхэндээ Програмчлалын Азийн бүсийн олимпиадаас манай гишүүн Л.Мөнх-Очир хүрэл медаль хүртсэн мэдээг шуурхай хүргэсэн билээ. Тэгвэл энэ тухай МУИС-ын веб сайтан дээр тавигдсан мэдээг сонирхуулж байна.
Оюутны програмчлалын Ази тивийн 34 дахь удаагийн бүсийн олимпиад 2009 оны 10-р сарын 23-25 өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын Донгхуа их сургууль дээр явагдаж дүнгээ гаргалаа.

Breaking News: Л.Мөнх-Очир Шанхайгаас хүрэл медальтай!!!

2009-10-29 uundaa бичсэн.
Энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо Програмчлалын Азийн Бүсийн Олимпиад /ACM ICPC-гийн бүсийн тэмцээн / болох гэж байгаа талаар блог өмнө нь та бүхэнд мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү олимпиадад оролцсон 131dg-ийн төлөөлөгч Л.Мөнх-Очир маань амжилт арвинтай, зорьсон зорилгодоо хүрчихсэн эх орондоо өнөөдөр ирлээ. Манай улсыг төлөөлөн оролцсон МУИС-ын SMCS-1 багийнхан БНХАУ, Тайвань, Хонгконг зэрэг хүчтэй улсуудын 140 гаруй их сургуулиудын багууд дундаас 37-р байрт шалгаран хүрэл медалийг хүртжээ. Ингээд МКС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай Б.Хасан (ПХ-4), Э.Хонгор (ПХ-2), Л.Мөнх-Очир (ПХ-2) нарын бүрэлдэхүүнтэй багийнхандаа эх орныхоо нэрийг гарган, өндөр амжилт үзүүлсэнд баяр хүргэж байна. БАЯР ХҮРГЭЕ!!! ЛМО ЧИ ЧАДСААН, ЧИ БОЛ БИДНИЙ БАХАРХАЛ, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Л.Мөнх-Очир Шанхайг зорилоо...

2009-10-20 uundaa бичсэн.
БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 23-ны өдөр эхлэх Програмчлалын Азийн бүсийн олимпиадад оролцохоор өчигдөр мордсон Монгол Улсын Шигшээ багийн бүрэлдэхүүнд манай блогийн админуудын нэг, 131dg-ийн гишүүн Л.Мөнх-Очир багтан аян замдаа гарлаа. Өнгөрсөн 5 сард болсон Монгол улсын аварга шалгаруулах програмчлалын олимпиадад амжилттай оролцон медальт байрт шалгарсан түүний хувьд энэхүү олимпиад нь олон улсын 2 дахь олимпиад нь болж байна. Өмнө нь Болгар хотноо болсон Хот Хоорондын олимпиадад оролцож байсныг та санаж байгаа биз ээ. Ингээд түүнд болон нийт Монголын шигшээ багийнхандаа амжилт хүсч, медальтай ирэхийг ерөөе. Амжилт, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!