131dg 2008 онд: 10-р сар [Return Of 131dg's]

2009-01-11 uundaa бичсэн.
Блог дээрээ 2008 оныг сар сараар нь дүгнэсэн нийтлэлүүд бичиж эхэлье гэсэн санаагаа олчихоод дуусгах гэж их л зүдэрч явна даа. Ийм хамт олны нэгхэн жилийн дурдатгал нь ийм их болж, бүр товчлоод товчлоод, жижигсгээд, базаад байхад л өгүүллэг шиг болоод байх юм. Жил ирэх тусам энэ өгүүллэгийн хэмжээ томрон томорсоор тууж, роман болоод хэдэн ботиор хэмжигдэх байхдаа...10-р сарын блог дээр бичигдсэн нийтлэлүүдийг уншиж байхад хаа сайгүй л ангиараа бахархсан-бардсан, ангийнхныгаа санасан-санагалзсан нийтлэлүүд бичигдсэн байх юм. Тиймдээ бид үнэхээр Ори-ийн хэлсэн шиг "Best & FOrever 131dg", Цэнгэлийн хэлсэн шиг "Насан туршийн АНД НӨХӨД", Зоогийгийн хэлсэн шиг "Хөлбөмбөг-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11Г" ангийнхан л юм даа...

10-р сард сүүлийн саруудад намжмал байсан манай ангийнхны амжилтын цуврал эхэллээ. Хамгийн эхэнд Н.Оргилын үзүүлсэн амжилтыг дурьдахгүй бол алдаа болох биз ээ...Индонезийн Бали хотноо болсон Азийн Элсний Спортын анхдугаар наадамд Триатлоны спортын төрөлд Монгол Улсын нэрийн өмнөөс уралдан, тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур чадвар, ухаан мэдлэгээ уралдуулан 30-р байрт орон Монгол түмэн, 131dg-ийн ангийнхныхаа хамрын самсааг шархируулсан гайхалтай амжилтыг үзүүллээ. Түүгээр ч зогссонгүй Оргил маань ХоМТС-ын сагсны тэмцээнд оролцон өөрийн ур чадварыг бусдадаа таниулан, урлагийн үзлэгтээ оролцон чөлөөт бүжгийг төрөлд 1-р байр эзлэн "од" болсон сар боллоо.
Бажгаа маань Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн дэлгэцнээ Моханик хамтлагийн хамтаар оролцон, Монгол орон даяар өөрийн авьяас ур чадвараа шууд нэвтрүүлгээр харуулж чадлаа. Манай блог энэхүү бичлэгийг тун удахгүй нийтлэх болно...
Манай бүжгийнхэн, тодруулбал Оюунсайхан, Сүхбат, Маргад-Эрдэнэ, Будмаа нар маань Shock Bounce хэмээх бүжгийн хамтлагийг байгуулан, Best of Best бүжгийн тэмцээнд амжилттай оролцон, шилдэг 30 багийн тоонд багтан финалд үлдлээ.
СЭЗДС-ийн урлагийн үзлэг болж манайхан олз омог ихтэй байлаа. Оюунсайхан маань When You're Gone гэж дуулсаар гоцлол дуунд 2-т орж, Цэнгэл- атаман Энхүүш-номын залууг гол дүрээ болгосон жүжиг түрүүлж, Гээдээгийн бүжиг, Золоогийн найрал дуу гээд бүгд л шагнал авсан юм. Их сургуульд ч манлайлагчид нь хэвээр байлаа...
Яруу маань Хангил үсэг судлан Цагаан толгойн баяраараа ангиа удирдан олон олон тэмцээнд оролцон түрүүлж, шагнуулан, шилдэг оюутан болон ангидаа толгой цохиж эхэллээ. Санхүүгийн сагсны тэмцээнд Энхүүш болон Цэнгэл 2 маань ангийнхаа багийг удирдан зохион байгуулж, ихэнх гол ачааг үүрсээр аварга болгож, Гээдээ & Түвшээгийн хослол 3-р байрт орж бахдам амжилт үзүүллээ.
Энэ сард 131dg-ийнхэн эргэж ирлээ. Эргэж ирэхдээ гайхуулах-гайхшруулах, бахдуулах-бахархуулах амжилттай эргэн ирлээ.

131dg 2008 онд: 9-р сар [Оюутны амьдралын анхны сар]

2009-01-08 uundaa бичсэн.
9-р сар...Амралт дуусч ажилтай боллоо. Тэгэхдээ бүр оюутан гэдэг нэртэйгээр их сургуулийн хаалгыг татан сурах болсон билээ. Энэ сар их хариуцлагыг хүлээн авсан сар байлаа. Энэ сар шинэ бүхний эхлэл болсон дурсгалтай сар байлаа...

9-р сарын 1 боллоо. 6 жил нэг ангид тохой нийлүүлэн суусан нэгэн ангийнхан өдгөө өөр өөрсдийн сонирхсон чиглэлээр, сонгогдсон сургуульдаа элсэн, шинэ хамт олны дунд орж эхэллээ. МУИС-ын нээлтэн дээр манай ангийн Бямбаа маань үг хэлэн, Нацгаа маань хонх дуугарган, түлхүүр эргүүлж ангийнхаа нэрийг гаргалаа. МУИС-ын ЭЗС-д нийт 8 оюутан, МКС-д 6 оюутан, СЭЗДС-д 7 оюутан, ШУТИС-ын 4 салбар сургуульд нийт 5 оюутан, MIU-д 2 оюутан, ЭМШУИС-д 3 оюутан манай ангиас элсэн орж "оюутан" болсон юм.
Ангийн блогийн админуудын нэг Төөгөө маань алс холын Гуулин улсыг зорин, дэлхийн боловсролыг суралцахаар хүлгийн жолоо заллаа. Жорлон бөглөрүүлэнгээ, бүжгээ орхилгүй, улам сайжирсаар, нарийнхан өмд өмсдөг болчихсон яваа сурагтай. Мөн манай ангийн "том охид"-ын нэг Баттогтох маань нанхиад тийш эрдэм мэдлэгийнхээ аяны жолоог татлаа. Удахгүй нутагтаа ирнээ гэж Оюунчимэг багш дамжуулна билээ. Галаа маань ч гэсэн хойд хөрш рүү суралцахаар явж, ангийн хэсэг нөхөд нь "Бөөс"-өө дуулсаар гаргаж өгсөн билээ. Одоо Галаа маань гэртээ ирчихсэн, машинаа унах гэж шалгалт өгөөд, сургууль руугаа буцах гэж юмаа бэлдээд завгүй яваа...
10 жилийн ангиа санасан манайхан нэг нэгнийхээ төрсөн өдрөөр цуглан, 9-р сарынхны төрсөн өдрүүд цоглог болж өнгөрлөө. Будмаагийн төрсөн өдрөөр бараг ангиараа цуглан, өөр бусдынхаа ч баярыг хамтдаа тэмдэглэлээ. Санхүүгийн дээвэр дээр Блог дээр Будмаа, Цэнгэл, Энхүүш, Бажгаа нарын шилдэг нийтлэлүүд тавигдаж эхлэн, шинэлэг уур амьсгал орж эхэллээ.
9-р сар шинэ орчин, шинэ анги, шинэ сургууль, шинэ адал явдлаар дүүрэн байсан ч 131dg үргэлж хамтдаа гэдгийг цаг мөч бүхэнд мэдэрсэн сар байлаа...9-р сар Оюутны амьдралын эхлэл сар нь байсан юм...

131dg's NEW YEAR PARTY - Хамгийн хөгжилтэй нь...

uundaa бичсэн.
Халуун ам бүлээрээ амжилт бүтээл, эрдэм мэдлэгийн олз омгийг бидэнд харамгүй хайрласан 2008 оноо үдэхээр цугласан 131dg-ийнхэн энэ үдэш хамгийн хөгжилтэй нь байлаа. Баяка багш, Маргад 2-ын хэрхэн "хүндэрдэг"-ийг үзэн татаж унатлаа инээж, Будмаа ба түүний ширээнийхэн "ОР" шүлгээрээ түүндээ хэрхэн хайртайгаа тунхаглан, Мигаа маань дуудлага худалдаагаар "УТАС" бүрэн хэрэгсэлтэй нь үнэ цохиж худалдан авсан гээд энэ үдшийн юм бүхэн хөгжилтэй байлаа. 131dg's NEW YEAR PARTY-Хамгийн хөгжилтэй нь байлаа...


131dg 2008 онд: 8-р сар [Амралттай бас алттай сар]

2009-01-07 uundaa бичсэн.
Зуны амралтын зугаатай өдрүүд эцэс болж, нарлаг 8 сар эхэллээ. 8-р сар манайханд өнгөрөн одсон 2008 оны бусад сарууд шигээ ээлтэй байж, амжилт бүтээл, аз одоор дүүрэн байлгасан билээ. 8-р сар оюутан болох цаг дөхснийг 131dg-ийнхэнд сануулсан сар байсан юм. 8-р сар амралтынхаа ядаж сүүлийн сарыг үр бүтээлтэй өнгөрөө гэсэн анхааруулгыг өгсөн сар байсан юм...

8-р сарыг, ялангуяа 14-ны өдрийг Монголын ард түмэн мартахгүй биз ээ. 44 жил хүлээсэн, бидний ухаан орсон цагаасаа хойш бусдын авахыг хараад атаархангуй харцаар хэзээ бидний ээлж юм бол доо гэж далдхан боддог байсан ОЛИМПИЙН АЛТАН медаль энэ өдөр бидэнд ирсэн билээ. Н.Түвшинбаяр жүдо бөхийн төрлөөр алтан медалийг хүртэн, төрийнхөө далбааг Бээжингийн тэнгэрт мандуулсан бол түүнээс хэдхэн хоногийн дараа боксын тамирчин Э.Бадар-Ууган мөн л алтан медаль хүртэж, хос алтан медаль-хос мөнгөн медальтайгаар энэхүү олимпийг манай тамирчид өндөрлөлөө. Энэ олимп манай ангийнханд бас нэгэн талаараа хамаатай байсан юм. Манай гишүүд болох Д.Батцэнгэл, А.Ундрал болон Н.Оргил нар маань энэхүү олимпийг UBS TV-ээр бараг сарын турш цэнхэр дэлгэцээр монголын төдийгүй, дэлхийн өнцөг болон бүрд хүрэн, тайлбарлан хүргэсэн билээ. Тэгэхдээ 131dg-ээ сурталчлахаа ч мартаагүй...
8-р сард бид зугаалгаар явлаа. Блог дээр уулзахыг, цуглахыг, хөгжилдөхыг, зугаалахыг хүссэн олон олон санал байсныг үндэслэн сарын дундуур манай ангийн хэсэг нөхөд өмнө зугаалж байсан ТЭрэлжийн зүг аялалд явсан юм. Зугаатай, хөгтэй, дурсгалтай, мартагдашгүй зугаалгай болсон гэдгийг та тийшээ явсан хэнээс ч асуусан батлан хэлэхвий...
Энэ сард манай гишүүн Ц.Баяржаргал маань өөрийн North Ducks хамтлагийн хамтаар амьд хөгжмийн PLAYTIME-2008 наадамд оролцон, 2 дуугаараа хуран цугласан олонд ая барин, өөрсдийгөө таниулан, зарлан гайхалтай тоглолтоороо мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.Хамгийн цоглог нь "Нугаснууд" байлаа...
131dg Fantasy Premier League албан ёсоор эхэлж, онлайн ертөнцийн ногоон талбай дээр манайхан оюун ухаан, зөв шийдвэр гаргалт, мэдрэмж, хурд хүчээ сорьж эхэллээ. Орил маань насанд хүрэгчдийн триатлоны УАШТ-д амжилттай оролцон 5-р байр эзлэн, Арслангийн ордныхны төрсөн өдрөөр бөмбөгдүүлсэн сар байлаа...Бээгий маань эрдэм номын замаар, урд хөршийг зорин, хүлгийн жолоогоо тийшээ заллаа. СЭЗДС-д орсон нөхөд маань хичээлдээ орон, Төөгөө маань бүжгээрээ улам бут авсаар, клипэнд ч өөрийн бүжгийн дүрээрээ мөнхөрч, Баатка, Зоогий болон бусдын маань шилдэг нийтлэлүүд блог дээр тавигдаж эхэллээ. Энэ сар 131dg-ийнхны хувьд идэвхтэй хийгээд эрчтэй сар байлаа...

131dg 2008 онд: 7-р сар [Уйтгараар дүүрэн сар]

2009-01-03 uundaa бичсэн.
7-р сар уйтгартай байлаа. Удтал хамтдаа тохой нийлүүлэн хичээлээ хийж, хуулж, ойлгож, бодож, тасалж байсан ангийнхантайгаа , багшийгаа хамтдаа найран, мурьж, харааж, муулж, сайлж, сайшааж, магтаж байсан ангийнхантайгаа, сургуульдаа хамтдаа гиеүрэн, дэмийрч, күмпүүрч, дүнкүүрч явсан ангийнхантайгаа л хамт байхгүй байсан болохоор л уйтгартай гэдэг үг толгойнд минь орж ирж байна. Гэвч манай ангийнхан бас зүгээр байсангүй...

Конкурснаас авсан оноогоороо их сургуулиудын хуваарь авахаар сургууль болгоны хаалгыг татан, халуун наранд оочерлож байсан манай ангийн хэсэг нөхөд Монголд тохиолдсон хамгийн гутамшигт үйл явдлуудын нэгийг [7 сарын 1] нүдээрээ үзэн, биеэрээ байлцаж, нулимс асгаруулах хийнд өртөн зугтааж, чулуу шидлэн буй хүмсүүдийн мунхагийг гайхан, дуу алдан харамсацгааж амжлаа. Блог маань эх оронч зан гарган Пүнтүүзийнхээ хичээнгүй зангийн ачаар ерөнхийлөгчийнхөө гадаадын сайт дээр байсан андуурсан зурган дээр залруулга хийж чадлаа. Эндээс дэлгэрэнгүйг...

Энэ сарын хамгийн онцлох үйл явдал бол маргаангүйгээр Испанид болсон Олон Улсын Математикийн олимпиадад оролцсон Монголын шигшээ баг, манай ангийн баатруудын үзүүлсэн бахархахгүй байхын аргагүй амжилт юм. Манай ангийн Н.Бямбажав 2 дахь мөнгөн медалиа хүртэж, Г.Оюундарь Монгол улсын түүхэн дэх анхны медаль хүртсэн, тэр дундаа МӨНГӨН медаль хүртсэн эмэгтэй оролцогч болсон бол, Э.Тэмүгэ 3 дахь оролдлогоороо ХҮРЭЛ медаль хүртэн, Б.Мягмаржав маань амжилттай оролцсон билээ. Багийн дүнгээрээ дэлхийн 100 гаруй орноос 29-р байранд орсонд манай ангийнхны үзүүлсэн хувь нэмрийг үнэлэхгүй байхын аргагүй.
АSUULT CUP-2008 хөлбөмбөгийн тэмцээнд манай ангийнхны гол хүчийг нь бүрдүүлсэн 1-р сургуулийн баг цахиур хагалан, бүх өрсөлдөгчдөө давамгайлан удаа дараалан хожсоор АВАРГЫН ЦОМ, мөнгөн шагналаар шагнуулан, хөлбөмбөгийн ертөнцөд 131dg-ийн нэрийг дахин нэг цууриатууллаа.
Баатка маань алс холын Австрали орон луу эрдэм сурахаар хүлгийн жолоо татан, блог дээр өөрийнхөө анхны бичлэгүүдийг тавьж, монголын уран зохиолын шилдэг сайтуудын нэг biirbeh.mn дээр түүний шүлгүүд тавигдаж эхэллээ.
Галаа маань ОХУ явахаар давтлагандаа шамдаж, Төөгөө маань бүжгийн клуб хичээллүүлэн хичээл зааж, дотачид дотагаа тоглосоор л. БЕК ipodoo янзлуулан, жолооны дамжаанд суралцан, түүнийг даган Хулан ч жолооч болохоор сэтгэл шулуудав. Ундрал маань золгүй тохиолдлоор хүнд гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн, хагалгаанд орж, анд нөхөд биднийгээ хэсэг хугацаанд түгшүүрийн байдалд байлгаж дүрсгүйтэв /нтр хаха/. Хөдөө явж, байгалийн сайханд амрагсдын жагсаалтанд Чой, Сүх, Мигаа, Нямхүү нар багтаж, Оюунсайхан, Мөөгий нар гадаад руу яван, юм үзэж, нүд тайлж байлаа.
Идэрчүүдийн Лигийн хөлбөмбөгийн тэмцээнд Мазаалай багийн бүрэлдэхүүнд манай ангийн Батцэнгэл, Зол-Эрдэнэ, Өлзийхутаг, Ундрал, Яруу нар оролцон тоглож, тус бүрийн үүргээ хангалттай биелүүлэн, хэд хэдэн гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялааж байсан юм.
Энэ сар амралтын сар байлаа. Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт хөдөө яван, зуслан гарч, хотод хүүхдүүд нэлээн цөөхөн байлаа. Уйтгартай сар байлаа, бөөнөөрөө цуглан нэг кино үзмээр ч юм шиг, зааландаа ирээд нэг сайхан хөлбөмбөгдчмөөр ч юм шиг...

131dg 2008 онд: 6-р сар [Дарамтаар дүүрэн сар]

2009-01-02 uundaa бичсэн.
6-р сар дарамтаар дүүрэн сар байсан юм. Ерөнхий шалгалтаа өгөх гэж нэг дарамт, түүнийхээ хариуг хүлээх гэж бас нэг дарамт, зугаалгаар нэг сайхан явчих юмсан гэсэн дарамт Европын аваргад хэн нь түрүүлэх бол гэж нэг дарамт, зуны наранд наршчихгүймсан гэсэн нэг дарамт гээд л бөөн бөөн дарамт...

Энэ сард бидэнд хамгийн чухал, амьдралынхаа нэлээн том алхмуудын нэг болох ерөнхий шалгалтаа өгсөн юм. 3 өдрийн турш үргэлжилсэн энэ шалгалтын дүнгээр бид их сургуульд орон, цаашид хэрхэн амьдрах замаа шийдэх байсан учраас маш өндөр ач холбогдолтой зүйл байсан юм. 11г-ийнхан хуваарийн дагуу ШУТИС-ын байранд шалгалтаа өгөн, өгөхийн тулд 65-д бэлдэн, зарим нь илүү давтлаганд суун олон өдөр нойр, чадлаа алдсны эцэст энэ том давааны ард бид гарсан юм.
5 сард болсон Хонхны баярынхаа үргэлжлэлийг энэ сард 131dg-ийнхан маань хийн, Сэлбэ рүү 2 дахь удаагаа зугаалгаар явлаа. Зугаалга энэ удаа 2 хоног үргэлжилж, дурсах дурсамжтай, бусдаа хийх онигоотой, сайнтай муутай, алдаатай оноотойгоор болж өнгөрсөн билээ. Зугаалгаар зугаатай явлаа, манайхан...
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хэд хэдэн тоглолтыг цугларч бөөнөөрөө үзэн, зовж авахуулсан монтажаа автал гай нь таарч будлиантай болж тааран, хэсэг нөхөд маань Японы шалгалт өгч амжлаа. Олимпиадынхан маань биеэ бэлдэн, олимпиадаа хүлээн, сургуулийн дээвэр дээр төгсөхөөсөө өмнө гарч үзээд алиалж баахан зургаа авахуулж байгаад буулаа...
Энэ сар амралтын эхлэл сар байлаа. Энэ сар сурагч гэдэг нэрнээс салсан эхний сар байлаа. Дарамттай сар байсан ч тэр чинээгээрээ дурсгалтай сар байсан юм.