Баатка-ийнхүү өгүүлрүүн

2011-04-25 Baatka бичсэн.

Сайн байцгаана уу? Хаварын шаргал өдөрүүд мэндийг энхүү нийтлэлийг уншиж байгаа анд нөхөд намайг танидаг танидаггүй бүх хүмүүст хүргэе!!!

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Баатка нь ингэж хэлэв

2010-06-17 Baatka бичсэн.


19н жилийн босгон дээр ийнхүү өгүүлрүүн. Миний бие Жаргал овогтой Батмягмар нь өнөөдөр буюу 2010 оны 06 сарын 18нд 19н настай золголоо. Ийн туулсан амьдралд минь алдаж оносон нь хичнээн олон байгааг би тоолж гүйцэхгүй юм, юутай ч оносон хэсэг нь та бүхэнтэйгээ учирсанд явдал юм гэж би бодлоо. Та нөхөдийг уурлуулж гомдоож бачимдуулж явсан бол та нөхөд өнөөдөр төрсөн өдөрийн билэг болгож уучилж өршөөгөөрэй. Хүн гэдэг амьтан цөөхөн цөөхөн жил амьдардаг тэр багахан хугцаандаа юу хийж ю бүтээснээ дүгнэж байх хэрэгтэй гэдэг үг юутай онож хэлээвдээ. Харин дүгнэж хэлэж буй энэ дүгнэлтэд та хэдийн маань асар том зай байдаг юм шүү ангийхаан нөхөд, тоглож инээж уйлж явсан андууд та бүхэндээ миний бие маxбодь миний бодол санаа миний бүх зүйл үргэлж баярлаж хүндэтгэж явдаг юм шүү хэдүүлэнгийх нь энэ үерхэл хэзээ ч сөнөж хэзээ ч энэ ариун гал бөхөхгүй гэдэгт итгэж найдаж залбирна. Best friends forever

Гарчиг??? ЗА мэдэхгүй ээ

2010-04-13 Baatka бичсэн.

За юу байцгаана залуусаа ажил амьдрал авгай хүүхэд цөм сайн байцгааж байгаа биз дээ

Гарчиггүй ээ

2010-02-08 Baatka бичсэн.
За бас нэгэн утаггүй зүйлийг биччихлээ арилгахад болдоггүй ю ч гэж уншуулы даа та нартаа

Гарчигний хэрэггүй

Baatka бичсэн.
Энэ өдөрийн зүйлийг бичихдээ үй үсэгийн алдаг үл харгалзан бичлээ ядын Цэрэнлхам надад муу л заасийн байгааз.жоохон хэтрүүлчихвүүдээ хүнд хандаж бичээгүй зүгээр л ойлгоно биз дээ үргэлжлэл бий