Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Happy Birthday, BEK!!

2009-09-11 uundaa бичсэн.
Өнөөдөр 9-р сарын 11-ны өдөр, зөвхөн манай ангид төдийгүй дэлхий дахины түүхэнд нэрээ үлдээсэн өдөр. Дэлхийн түүхэнд гэдгийн учрыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Харин яг 11 /!!!/ жилийн өмнө манай ангийн эрхэм гишүүн, сургуулийн болон ангийн шигшээгийн хөлбөмбөгчин Билгүүн мэндэлсэн билээ. Манайхнаас яг одоо ангийн дарга хэмээх эрхэм хариуцлагтай албан тушаалд ганцаараа ажиллаж байгаа БЕК-дээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!!!

Latest: Манайхан Боргио Кап 2009-д

2009-07-05 uundaa бичсэн.
Өнгөрсөн 6-р сарын 27-оос эхэлсэн Боргио Кап тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. 27 багийн 420 гаруй тамирчин оролцож, шөвгийн наймын тоглолтоос эхлээд ТВ9 телевизээр тоглолтыг шууд дамжуулсан дээрээс нь Монголын Хөлбөмбөгийн Холбооны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа гээд онцлох зүйл ихтэй уг тэмцээнд манайхны төлөөлөл Батцэнгэл Мазаалай клубын нэрийн өмнөөс оролцон тоглон, 4-р байрт орсон амжилтыг үзүүллээ. Мөн энэхүү тэмцээнд Билгүүн маань "Алтан Шонхор" багийн нэрийн өмнөөс амжилттай тоглолоо..Сонирхогчдын болон лигийн багуудын оролцдог уг тэмцээн энэ жил тун "сонирхолтой" бөгөөд "өршөөлгүй" системтэйгээр зохиогдсон. Өмнөх жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн багуудыг 2 хуваан хагас шигшээд тааруулахаар зохиож байсан бол энэ жил лигийн багуудыг хэсэг толгойлуулан 7 хэсэгт хуваан, хамгийн сайн үзүүлэлттэй 2-оор гарсан багийг нэмэн 8 баг шилдэг 8-д үлдэхээр болгожээ.

Сонирхогчдын болон лигийн багуудын оролцдог уг тэмцээн энэ жил тун "сонирхолтой" бөгөөд "өршөөлгүй" системтэйгээр зохиогдсон. Өмнөх жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн багуудыг 2 хуваан хагас шигшээд тааруулахаар зохиож байсан бол энэ жил лигийн багуудыг хэсэг толгойлуулан 7 хэсэгт хуваан, хамгийн сайн үзүүлэлттэй 2-оор гарсан багийг нэмэн 8 баг шилдэг 8-д үлдэхээр болгожээ. Ингээд "ном ёсоор" лигийн 8 баг шалгарч, Батцэнгэлийн тоглосон Мазаалай клуб Сэлэнгэ Пресс багтай оноолт таарсан. Харин БЕК-ийн Алтан Шонхор клуб хэсгээсээ шалгарч чадсангүй. ТВ9 телевизээр шууд дамжуулсан Сэлэнгэ Пресс багтай хийсэн тоглолтонд Цэнгэл маань эцсийн мөчид ялалтын чухал бөмбөгийг хаалганд хийн, улмаар баг нь 2:1-ээр хожсон гэдгийг бид цэнхэр дэлгэцээрээ харсан билээ. Үүний дараа хагас шигшээд Хасын Хүлгүүд багтай тоглосон хэдий ч харамсалтай нь үндсэн цагт 2:2-оор тэнцэн, торгуулийн цохилтоор ялагдаж хүрлийн төлөө тоглох эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөөх Хоромхон клубтэй хийсэн тоглолтонд мөн л "хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээсэнгүй", 3:1-ээр хожигдол хүлээн 4-р байрт орлоо. Тэмцээний аваргаар Улаанбаатар ДС шалгарсан байна. Ингээд "Монголын ФА КАП" хэмээгдэх энэхүү тэмцээнд амжилттай тоглосон ангийнхаа андуудад баяр хүргээд цаашдын замналд нь амжилт хүсье!!!
Мазаалай vs Хүлгүүд /2:2 болгосон Төмөр-Очирын гоол..би ч мэдрэмжтэй оператор юм аа нтр хаха.../

Таны амар амгаланг айлтгая!!!

2008-11-06 Bilguun бичсэн.
За сайн байцгаана уу? Ойрд мань чинь нэт орсонгүй ээ.Хичээл жаахан ихтэй бас бус ажилтай амжихгүй байлаа.Тэгээд сая нэт ортол баатка маань чи нэг нийтлэл бичих болсон байхаа гэчихсэн байна.Нээрээ ч бичихээр болжээ.Гэхдээ хүнд хэрэгтэй юм бичмээр санагдлаа.Энэнд Уундаагийн маань нийтлэл ч нөлөөллөө.Тэгээд энийг бичмээр санагдлаа:

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.

Энэ жижигхэн өгүүллэгийг та бүхэн номноос, эсвэл миний Hi5-руу ордог бол уншсан байхаа.Гэхдээ дахин нэг анхааралтай уншаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.Дараа дахин энэнээс гоё нийтлэл бичнэ гэж амлая.За дараа уулзатлаа түр баяртай.Амжилт хүсье!!!

Амжилт хүсье!!!

2008-10-17 Bilguun бичсэн.
За сайн уу, юу байцгаана Андуудаа!!! Ойрд нийтлэл бичсэнгүй. Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе! За тэгэхээр их дээд сургуулиудын эхний явцын шалгалтууд 8 дахь 7 хоногт авдаг билээ.
Та нар сайн бэлдэцгээж байгаа байх. Манай хэдэн нөхөд бэлдээд зав муутайхан яваа харагдана лээ.Бүгдэд нь сайн бэлдээд шалгалтаа амжилттай өгцгөөчөөд blog дээрээ нийтлэлээ урсгаарай гэж хэлмээр байна. Өө нээрээ маргааш Санхүүгийн урлагын үзлэгтэй гэсэн шүү. Лав Энхүүш маань дуулна гэсэн.Цэнгэл маань бүжгээс нь гарцан гэж байсан.Өөр бусад төрөлд нь яаж орохыг бүгдээрээ харцгаая. Бас бүгдийг нь очиж дэмжихийг уриалж байна.

Hi!!!

2008-08-27 Bilguun бичсэн.
Hi!!! За сайн байцгаана уу? Заримынх нь хичээл эхлэх гээд, заримынх нь аль хэдийн эхэлцэн завгүй явцгаагаад байна уу? Бидний энэ завгүй үеэр манай гишүүн Бээгий маань Бээжинд сурахаар өнөөдөр 8 цагаас явлаа. Ингээд Билэгтдээ амжилт хүсье! Алс газраас эрдэм ном, элдэв чадал гээд бүгдийг нь өвөртлөөд хүрээд ирээрэй...БИД ХАМТДАА!!!


АМЖИЛТ ХҮСЬЕ!!!