Монгол Улсын Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярын мэнд.

2010-03-18 Үлмэдэх бичсэн.

1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монголын ардын журамт цэрэг хиагт хотыг чөлөөлж бахдам ялалт байгуулан орчин үеийн зэвсэгт хүчин хөгжиж ирсэнээс хойш өнөөдөр 89 дэх жилтэйгээ золгож буй энэ баярт өдрийн мэндийг торгон хилээ манан суугаа эр цэргүүддээ хүргэж байна.
131-ийнхнээс маань хараахан цэргийн алба хаасан хүмүүс тодроогүй байгаа боловч бүгд л монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй залуус учраас бүгдэнд нь 131ийн хамт олныхоо өмнөөс баярын мэнд хүргэж байна.
Бид нар нь хүчээр биш ухаанаар улсаа хамгаалнаа !!!

Өвлийн өвөө

2009-12-31 Үлмэдэх бичсэн.
Эхлэл хэсэг


Шөнийн цэлмэг тэнгэрт түм түмэн одод түгж, малгайлан орох цасан ширхэг тэнгэрийн ододтой уусах мэт үзэсгэлэнтэй үдэш хотын захын бяцхан дүүрэгт аз жаргалтай мөчүүд өрнөнө. Намуухан хөгжимийн аялгуу эгшиглэсэн гацуур модны бүүдгэр гэрэл тэр өрөөг бүхэлд нь гэрэлтүүлж өгнө. Ээжийн хийсэн амттай хоолыг идчихээд зурагтаар гарах хүүхэлдэйн киног үзэхээр яаран сандлаасаа бослоо. Санта Клаус буга унаад л айл болгоны яндангаар орон бэлгээ тараагаад л ..... Кино дуус ч байна даа.
Үргэлжлэл хэсэг
Аав ээж 2 нь оройн арга хэмжээнд уригдсан тул боролдой гэрийн манаач болон үлдэх шив. Тунирхсан бололтой та хоёрыг дагаж явдаг нас аль хэдийнэ өнгөрсөн би чинь одоо 6 настай том залуу гэрээ хараад байж чадна гэж зоримог хэлэн тэднийг үдэж өглөө. Танихгүй хүнд хаалгаа тайлж болохгүй, бүр ярьж ч болохгүй шүү гэж аав хэд хэд давтан санууллаа. ТОлгоЙ дохин ядан Баяртай гээд л Хаалгыг Тас Хийлгэлээ. Заа ингээд хүнүүст үглүүлэхгүйгээр зурагтынхаа өмнө тортоо идээд л сайхан сууж гарлаа. Хүссэн цагаараа дуртай сувгуудаа үзээд л хүүхэлдэйн кино, кино болгоныг л түүж үзээд хэсэг удсаны дараа бүх зүйлс уйтгартай санагдана. Юм түжигнэж хачин дуу гарлаа...
Цонхоор орж ирж байгаа хүнийг хараад би ч нөгөө өвлийн өвөөг ирсэнийг шууд л мэдлээ. Харанхуй байсан учираас нээх сайн харж чадсангүй өндөр нуруутай нүүрэндээ ихээ сахалтай бас их тарган тийм хүнийг олж харсан минь кинон дээр гардаг Санта Клаус шиг л санагдана. Гэхдээ цэцэрлэгийн ангид ирсэн өвлийн өвөөгөөс тэс ондоо харагдажийнэ. Цэцэрлэгийн тэргүүний сурагчаар шалгараад шагнал авж байх үед энэ өвгөнөөс их ондоо хөх өнгийн нөмрөг нөмөрсөн цал буурал сахалтай, боровтор царайтай энэ өвөөгөөс туранхай өвгөн орж ирж билээ. Ангид орж ирээд хамгийн түрүүнд Цас мөсний орноос цан хүүргээ татуулан цасан охин, ойн хөөрхөн амьтадаа дагуулаад өвлийн өвгөн аав нь ирлээ гээл хэлж байсныг гаргаахгүй санаж байна. Кинон дээрхээс ондоо ХӨХӨ гэж инээх ч үгүй ирсэн шиг санагдана.
Төд удалгүй :
-Боролдой миний хүү өвөөгөөсөө ирж бэлэгээ авна уу гэж дуудаж гаргаж ирээд хацар дээр шоп шоп гэж үнсээд л уут дүүрэн бэлэг өгж билээ.
Аав ээж 2: Өвлийн өвөөгийнх нь бэлэг таалагдаж байна уу? Энэ жил чамайг сайн хүүхэд байсан болохоор чинь өгж байгаа юм дараа жил ч гэсэн сайн хүүхэд байвал дахиад л өвөөгөөсөө бэлэг авна гоё байна уу? гэж хэллээ. Надаас том ууттай бэлэг байсан болохоор тэр үед баярласан гэж их, шууд л ухаж гарсандаа....
Одоо ч миний бэлэг найдвартай газар байгаа гээд л Боролдой гэдэсээ зөөлхөн иллээ... гэхдээ би тэр өвгөнийг хуурамч гэдгийг нь мэдэж байсан л даа. Энэ бол жинхэнэ өвөө байна одоо л хүслээ хэлэе гэж боролдой дотроо бодно.
Санта шууд л том өрөөнд орлоо, Боролдой ард нь очиод цамцнаас чангаагаад:
-Santa би энэ жил их сайн хүүхэд байсан та мэдэж байгаа биздэ? таниас шидэт дохиур авж болох уу?
Санта ихэд цочсон байртай нүдээ том болгож ирээд л :
-ХөХө, Тэгэлгүй яахав би мэдэж байгаа гэхдээ
-Чи одоо унтахгүй юу хийж байдаг билээ? унтах цаг чинь болчихсон байна. Одоо унтахгүй бол бэлгийг чинь өгөхгүй шүү. Бушуухан явж унт гэж ихэд ширүүхэн хэллээ.
-Нөгөө юу ,,, би яг одоо унтлаа. гээд л боролдой их сандаран өрөөлүүгээ гүйх гэтэл
-Байз, энэ зөвхөн бид 2ын нууц шүү, намайг ирсэнийг хэн ч мэдэх ёсгүй шүү гэж хэлэн цаашаа харлаа. Үнэндээ энэ Санта Клаус мөн гэж үү?
Нүд гялбуулам гэрэл цацран нар мандаж шинэ өглөө, шинэ он гаржээ. Боролдойгийн хүлээж байсан мөч ч ирж ямар бэлэгтэй болсоноо мэдэхээр орноосоо год хийн босон ухасхийн том өрөөндөө орлоо. Сайхан төсөөлөл минь, хов хоосон өрөөнд л хоцрох шиг боллоо. Аав ээж 2 нь сандралдан цагдаа дуудацгаана. Гэрт хулгай оржээ. Үнэндээ бол шөнө ирсэн нууц зочин гар бариад бугуй барина гэдэгчлэн гэрийнх нь хамаг л үнэ цэнэтэй зүйлсийг нь хуу хамаад чөтгөр ч олохооргүй газарт зугатааж одсон байна. Santa хулгай хийдэг юм байхдаа гэж бодоод чимээгүй зогсоно. Гэсэн ч боролдой хүүгийн бяцхан мод тоглоом чимэглэлтэйгээ бүрэн бүтэн байлаа. Сайн харвал бэлэг.
гайхмааааар баярламаааар үнэхээр солиооотой!!!!!!!
Sаntа боролдойд бэлэг үлдээжээ. Хүлээсэн шидэт дохиур харамсалтай нь биш байлаа. Хатуу мөнгөлөг нууцлаг ..... таглаагий нь онгойлгоод үзтэл ..... Happy new year гэсэн сийлмэл бичигтэй асаагуур байлаа. Хүсэл биелүүлэх шидтэй дохиур биш байсан ч Santa-ийн бэлэг учираас гайхалтай. Гэрийнхэн бүгд л шинэ оныг сайхан гаргасан ч энэхэн мөчид хөнгөхөн гуниг бүгдийнх нь нүдний болор аягийг бүрхэн авсан байлаа харин боролдойгийн хувьд мартагдашгүй давтагдашгүй мөч. Гэсэн ч энэ асаагуурыг анх асаасан тэр мөчид л хаалганы хонх дуугарч цагдаа орж ирэн сайхан мэдээг гэрийнхэнд минь дуулгасан бололтой, хулгайч баригджээ.... Аав ээж гэрийнхэн харин дахиж намайг ямар ч баяраар боролдойг ганцааранг нь үлдээсэнгүй. Тэд том сургамжийг авч баярын жинхэнэ утга учирыг олж гэр бүлээрээ тэмдэглэх боллоо

Happy Birthday, Yaruu!!!

2009-09-22 uundaa бичсэн.
Өнөөдөр Яруугийн төрсөн өдөр. Яруугийн маань 18 насны төрсөн өдөр. Баярын өдөр. Бид бүгдийн хүсэн хүлээсэн баярын өдөр. Энэ өдөр Яруу маань 18 нас хүрч, ахиад олдохгүй аяа 18 насандаа хөл тавьж байна. Хуулийн хариуцлага бүрэн хүлээх чадвартай болж, жолооны курсд ч сурах боломжтой болж байна. Алиа хошин зангаараа, Ситиг дэмжсэн гэнэн хөөрлөөрөө, ангиа гэсэн чин сэтгэлээрээ бид бүгдийг үргэлж хөгжөөж, баярлуулж, хайрлуулж явдаг Яруудаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Хамгийн сайн сайхан бүгдийг, аз жаргал, эрүүл энх гээд хэрэгтэй бүхнийг, эрдэм ном, авьяас чадвар гээд шаардлагтай болгоныг чамдаа ерөөе. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

2009-2010 Fantasy Premierleague

2009-08-08 Үлмэдэх бичсэн.



Заа манай ангийнхан юу хийгээл мснжртээ ч орохгүй амраад явна даа. Хамтдаа хөгжилдөцгөөе,Намар ч болж байна . Жил болгон явагддаг английн хөлбөмбөгийн дээд лиг эхлэх болж байна. Тиймээс одоо 131dg ийнхээ лигт бүртгүүлцгээе . Түрүү жил оролцоогүй хүмүүсийг оролцоосой гэж хүсэж байна.Жич энэ жил шагналыг тэмцээн дуусахад яг өгнө гэсэн баттай эх сурвалж ирсэн. Амжилттай оролцоод шагналаа аваарай .
Энэ жил шагналын санг оролцогч бүрээс хураан авч бүрдүүлэн бөмбөг авж өгөхөөр шийдсэн.
Санал хүсэлт байвал бичицгээнэ биз
Залхуурчихлаа та нар түрүү жилийнхээ зааврийг дагачих , энэ жилийн лигийн код 992362-200268 шүү
Мөн сонирхсон хүмүүс ороорой гээд өөр нэг лигийн кодыг орууллаа 978398-201498 идэвхитэй оролцоорой
Заавар

Дуртай өнгөөр нь шинжихүй…

2008-09-26 Үлмэдэх бичсэн.


'Дурлагсад бол догдлолын өмнөх тэнэглэлийг мартагчид байдаг' Гэсэн афоризмоор энэхүү нийтлэлээ эхлүүлж байна. Та нар тэгээд өөрсдийгөө болоод найз нарыгаа дуртай өнгөөр нь шинжээрэй


Хvн ертөнцийг тvмэн өнгөөр хvлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хvн аль нэг өнгийг хvлээн авах нь тvvний сэтгэл санаатай нягт холбоотой сонин vзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илvv таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бvх амьд амьтад гэрэлтдэг, тvvнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хvмvvс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бvрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна. Цэнхэр өнгө vнэнч шударга, уяхан сэтгэлтэй хvмvvсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгvй хvн гvн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггvй, хэт баяр баясгалантай хvмvvсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдvv байдаг байна. Хvн төрөлхтөн бvр эрт дээр vеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дvрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин vеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрvvнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчvvд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илvv цацраана. Улаан өнгө хараад цухалддаг хvмvvс голдуу ганцаардмал байх дуртай хvмvvс. Улаан өнгө нvдний хувьд хамгийн ядаргаатай төдийгvй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хvний анхаарал татах боловч маш тvргэн сонирхол бууруулна. Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хvмvvсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хvмvvст төдий л таалагдахгvй. Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад тvvнд дуртай хvмvvс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмvvлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зvйл юм. Ногоон өнгөнд дургvй хvн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгvй. Хөх өнгө хvний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны vймээн, бужигнааныг ч анзаарахгvй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хvмvvс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай улс. Хөх өнгө нvдэнд сайн, тvгшvvр арилган, зvрхний цохилтонд сайнаар нөлөөлнө. Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хvмvvсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хvмvvс дуртай. Харин гутрангvй, ганцаардмал, зожиг хvнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжvvлэн, бадрангvй сэтгэлийг хөгжөөнө. Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхvйтэй, мөрөөдөгч хvмvvсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хvрэх гэсэн эрмэлзэл нь голдуу vр дvнгvй болдог. Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хvмvvс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хvмvvс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ. Хvрэн өнгө сэтгэл хангалуун бус, тvгшvvртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг тvгшvvрээ дотроо нуусан хvмvvс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хvрэн өнгийг дотроо тvрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хvн цацраадаг гэнэ. Саарал өнгийг идэвхгvй өнгө гэж vздэг ба голдуу өөртөө итгэл муутайг илтгэнэ. Та нарт таалагдсан гэж бодож байна шүү

энэхүү нийтлэлийг uran20.delhii.net авсан болно.