Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Сократ

2010-02-11 Anonymous бичсэн.

Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий.

Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм.Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна.

Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханы номыг түгээдэг,залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг гэж буруутгагдаад цаазаар авахуулахаар болсон байна. Гэсэн ч энэ нь улс төрийн зорилготой байсан гэж зарим зохиолд тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр Афины ардчиллын зарчмыг шүүмжилж, албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруушаадаг байсан.Тэгээд тэрээр Афинд төрж өсөн бүхий л амьдралаа өнгөрүүлж хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг.

Төрсөн өдрийн мэнд

2010-01-04 Үлмэдэх бичсэн.


131dg-ийн түүхийн хуудаснаа энэ өдөр

Макродноо гэж...ккк

2009-10-19 Enkh бичсэн.
Макро эдийн засгийн онолын хичээлийн лекцнээсээ хуваалцахаар шийдлээ.

Сэдэв маань "шинэ улс төрийн макроэкономикс" юм. Олон зүйл нуршилгүй гол хэдхэн хэлэх юм байна. Удахгүй энэ чиглэл их од болох байх гэсэн үүднээс тавилаа.
Энэ чиглэлээр эдийн засгийн чиглэлээр нобль авсан билээ. Түүний номыг орчуулж байгаа сурагтай.
-Сонгууль бол саналаа булаацалдах зах зээл юм. Сонгогчид саналыг нийлүүлж нэр дэвшигчид эрнэ. Тэр саналын урсгал сонгогчдын таашаалаас хамаарч хэнбугайд өгөхөө шийддэг. Таашаал нь ажилгүйдэл инфляцаас хамаарна. /trade off=ацан шалаа , аль нэгийг нь сонгох болдог/ стагфиляц гэж бий л дээ.
- Сонгуулийн үеэр албаар хэрэглэгчдийн таашаалыг нэмэгдүүлэх гэж эрх баригч нам ажилгүйдлыг бууруулдаг,/ инфляц-г бууруулж болох ч үр дүн нь сонгууль өнгөрсөн хойно гардаг болохоор ажилгүйдлыг/ тэр нь урт хугацаандаа инфляцыг өсгөчихдөг. Үүнд нь хууртсан харалган сонгогчид сонголтоо хийнэ.
Мөн татвар болон ЗГЗ-г нэмэгдүүлэх ба тэр сая 500 нтр нь үүнд орно гэсэн үг л дээ. Ингэж нийт эрэлтийг нэмэгдүүлж энэ нь урт хугацаандаа эрэлтийн инфляц болж сонгуулийн дараа буцаад сонгогчдод ачаа болдог байна. Тэр сая 500 нтр-г одоо авлаа гэхэд удахгүй тэрнээсээ ихийг алдах нь ээ хөөрхий..
Тэр бизнесийн мөчлөгийг ингэж хэлдэг юм байна бас... юу гэхээр ажилгүйдэл ууг нь хэвийн төвшиндөө очдог. Тэрийг нь албаар улс төржүүлж ажилгүйдлыг ихэсгэж хэлбэлзүүлдэг. Яагаад вэ гэхээр удаан ажилгүйдэл хэвийн төвшиндөө байгаад байхаар ажилчид даварна том толгойтой болно гээд. Том толгойтой ажилчид жин жин гээд эхэлнэ...ккк Хөдөөний малчид боловсролжоод үүнийг ухаараад ирвэл тэдний сонголт нь өөр болох вий гэж ...кк /боловсролгүй байх нь улс төрчдөд ашигтай байгаа/
- Эдгээр бэрхшээлүүдийн шалтгаанд эзэн төлөөллийн бэрхшээл яахын аргагүй орно. Мэдээлэл эзэн төлөөлөлд харилцан адилгүй байдгаас үүдэлтэй бэрхшээл юм. Иймдээ ч хүний дотоод сэтгэлийн гадаад илэрхийлэл болох ёс зүйтэй хүмүүсийг төрд байлгах нь чухал юм.Эрдэмтэй бол сайн л даа. гэхдээ эрдэм биш чадвартай ёс зүйгүй хүн дүрст мангасаас эрдэмгүй ёс зүйтэй тавариш нь дээр дээ.
Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд бидний судалж буй Кейнс ахын онол маань бодит байдлаас тасарсан "зүй" г нь онолджээ. Үүний дараа Нордхаус гээч нөхөр "Улс төр бизнесийн мөчлөгийн загвар"-г гаргажээ. Үүнийг яг саяынх шиг шүүмжилсэн гэхиймуу арай өөрөөр авч үзсэн онолууд гарсаар байна.Шинжлэх ухаан гэж сонин юм аа даа. Өнгөрсөн илийрсэн балайрсан хойно шагнаал, хойноос нь мөлхөөл... зөв ч тийшээ мөлхөөд байгаагаа мэдэхгүй сонин юмаа .
За хүмүүс нэмэх хасах, санаа оноогоо харамгүй хэлээрэй.

Хүүхэд бүр инээж байг: "Сэтгэлийн илгээмж" аян эхэллээ.

2009-10-18 uundaa бичсэн.
СЭЗДС дээр байрлах Сэтгэлзүйн "Сэдэл" клуб болон 131dg-ийн хамтран санаачилж, хэрэгжүүлж байгаа "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аян эхэлсэн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Манай ангийнхны санаачлан үйл ажиллагааг нь явуулдаг "Сэдэл" клубын зүгээс сурах их хүслээр оргилуун яваа ч олон шалтаг шалтгааны улмаас эд материал, ном сурах бичигний дутагдалд яваа өнчин, ядуу олон аав ээжийн хүүхдүүдэд бага ч гэсэн тусыг хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногуудад "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аяныг СЭЗДС дээр амжилттай явуулж, үр дүнтэй дуусгалаа. Дараагийн арга хэмжээнүүд 1-р сургууль болон МУИС-ийн ЭЗС дээр явагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байнаа. Энэ аяны үеэр чадах ядахаараа сэтгэлийн хандив тусламжаа, эд материалын болон мөнгөн хэлбэрээр хүргэж байсан багш оюутнууддаа талархлаа илэрхийлж байна. Ингээд энэ үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Блог энэхүү аяны талаар мэдээллийг байнга, цаг алдалгүй хүргэж байх болно.


Хүүхэд бүр инээж байг...

2009-10-05 Enkh бичсэн.

Би бээр нөгөө клубын ажлын талаар нийтлэж байнаа...Та бүхнийг чадах чинээгээр тусална гэж гүнээ найднам...

Яаж туслах бэ гэхээр танд байгаа хэрэглэхээ байсан сурах бичиг,уншдаггүй тэдэнд хэрэг болох ном сэтгүүл, өмсөхөө байсан хувцас.... ер нь тэд бүх л зүйлээр дутагдаж байгаа.
энэ бол зүгээр хөрөнгийн зөв хувиарлалт юм шүү дээ... Бас тэгээд буян болно гээл...кк
Элдэв мухар сүсэг нтр бол байж болохгүй л дээ... жишээ нь хувцас өөр хүнд өгч болохгүй шатаадын ч гэж байх шиг энэ мэт тэ....
За тэгээд манай энэ үйл ажиллагаанд хүн хүч маш хэрэгтэй байнаа... цонхтой цагаараа ирээд хэсэг хугацаанд тусалсан ч болно шүү дээ...