Happy Birthday, Tsetsene!!!

2010-04-09 uundaa бичсэн.
Өнөөдөр, 4-р сарын 9-ний өдөр Цэцэгдэлгэрийн маань төрсөн өдөр тохиож байна. Польш улсад суралцаж байгаа манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэнэдээ 20 насны баярын мэндийг нийт ангийнхныхаа өмнөөс хүргэн мэндчилж байна. Хамгийн сайн сайхан бүхнийг, аз жаргалтай нь, эрдэм мэдлэгтэй нь, инээд хөөртэй нь бүгдтэй нь хүсэн ерөөе. Сайхан баярлаарай, ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!

Цэцэнээгийн зурагнууд...

2010-01-07 uundaa бичсэн.
Алс холын Польш улсаа эрдэм номын мөр хөөн, суралцан суугаа ангийн "хөөрхөн" охидын нэг Цэцэнэгийн сүүлийн үеийн зурагнуудыг та бүхэнд хүргэж байна. Блог дээрээ сэтгэгдэл үлдээж, нийтлэл хурдан бичдэг болоорой гэж хэлье дээ. Цэцэнэ маань хэр өөрчлөгдсөн байна, манайхан сэтгэгдлээ үлдээгээрэй. Эдгээр зурагнуудыг Фэйсбүүк болон бусад цахим эх сурвалжаас авсан болно.

Цэцэнэ Польш руу!!!

2009-09-24 Budmaa бичсэн.
Манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэнэ маань хөгшин Европын Польш нутаг руу эрдэм номонд шамдан, харийн газраас мэдлэг өвөртлөхөөр хүлгийн жолоог өнөөдөр заллаа. Өнгөрсөн хавар ЗГ-ын тэтгэлэгт шалгалтанд амжилттай оролцон, эх орноо төлөөлөн тэнд суралцах эрхийг гуядаж авсан Цэцэгдэлгэртээ сурлага хөдөлмөрийн арвин их амжилт хүсье. Ложийн Их сургуульд хэлний бэлтгэлд эхлэн суралцах түүнийг блогтойгоо үргэлж холбоотой байж, ангийнхандаа гоё гоё бэлэг авчирна гэж найдаж байна...Ингээд түүнийг гаргаж өгөх ёслолоос 131dg-ийн албан ёсны сурвалжлагч Ц.Будмаагийн хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна. Цэцэнэ хичээгээрэй, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!