Фото сурвалжлага / Мамагийн төрсөн өдөр. /

2010-09-19 Үлмэдэх бичсэн.
Тэр өдрийн гол дүр.

Photo News: 7 сарын 8

2010-08-03 uundaa бичсэн.
7-р сарын 8-ны өдрийн оройн 22 цагийн үед 131dg-ийн хэсэг нөхөд мессенжерт тааран, улмаар конференц үүсгэн, хэсэг ярилцсны эцэст "товлогдоогүй" гэнэтийн уулзалтыг хийхээр шийдсэн юм. Энэхүү уулзалтын үеэрх зургийг Маргадын авснаар ангийнхандаа хүргэж байна. Зурагны тайлбарыг яг өөрөө байгаагүй болохоор юу гэж хийхээ мэдэхгүй л байна, тийм болохоор сэтгэгдэл дээр нөхдүүд сайхан бичээд байгаарай гэж хүсье даа. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Шинэ жилийн зургаа үзээрэй хэхэ

2010-06-26 Budmaa бичсэн.
За энд 6сарын өмнө буюу шинэ жилээр авуулж байсан зарим зургийг тавилаа. Үзээрэй








5-р сарын 15-ны өдөр цугласан бидний хэсэг нөхөд

2010-05-30 Zoog!! бичсэн.
Сайн байцгаана уу? Ангийн андуудын амар мэндийг мэдээд 131dg-ийнхний цахим уулзалтын газартаа нэгэн нийтлэл орууллаа.
Хавар цаг ирээд, хичээл номын мөр хөөгөөд, шалгалт шүүлгээ амжилттай өгөөд завгүйхэн л гүйж яваа та бүхэндээ Уундаагийнхаа төрсөн өдрөөр цугласан хэсэг нөхдийн адал явдалтай аялалын масшрутыг зураг хэлбэрээр хүргэе гэж бодлоо.
Төрсөн өдрийн баярын багийнхан маань 10 жилийн дурсамжийг санагдуулам нөгөө л ПС-нийхээ газарт цуглацгааж, дадал болсон цайны газраараа цааш үргэлжилсэн юм.

PhotoNews: North Ducks #UBS-д 1-р шатны дараа!

2010-04-05 uundaa бичсэн.
UBS TV-ээр үдэш бүр танд хүрч байгаа Universe Best Songs-2010 шоу нэвтрүүлэгт манайхныг төлөөлөн одоог хүртэл амжилттай өрсөлдөж яваа Ц.Баяржаргал болон North Ducks хамтлагийн 1-р шатны шалгаруулалтын үеэрх зургийг та бүхэнд хүргэж байна. Тун удахгүй 2-р шатны үеэр авсан зурган сурвалжлагыг блогтоо хуваалцах бөгөөд North Ducks хамтлагтай холбоотой цоо шинэ мэдээллүүдийг нэмэх болно. За ингээд зургаа үзэцгээе. 694 дугаартай North Ducks хамтлагийг дэмжицгээе!!!