Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Ангийн даргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

2010-04-11 uundaa бичсэн.
Өнөөдөр манай ангийн дарга маань өнөөдөр 19 нас хүрч байна. Тэртээ 1991 оны 4-р сарын 11-нд төрж байсан Оюунсайхандаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг, хүссэн бүхэн нь биелээсэй гэсэн ерөөлтэй цуг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай. Төрсөн өдрийн мэнд! Харин одоо бүгдээрээ төрсөн өдрийн дуугаа түүнд зориулан дуулцгаая...
Happy Birthday to you
Happy Birthday to you
Happy Birtdhay dear Oyunaa,
Happy Birthday to you...

BREAKING NEWS: МАНАЙХАН Universe Best Songs-д

2010-02-03 uundaa бичсэн.
Өнгөрсөн жил явагдан, хэдэн сарын турш Монгол орон даяар хэдэн мянган үзэгчдийг телевиз, дэлгэцийнх нь өмнө "уясан" Universe Best Songs нэвтрүүлэг дахин тун удахгүй эхлэх гэж байна. Өнгөрсөн жил манай ангийн Бажгаа маань өөрийн North Ducks хамтлагийн хамтаар оролцон 4-р шат хүрснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээн манай ангийнхны хувьд, 131dg-ийнхний хувьд тун онцлогтой болох нь ээ. Бид ангийнхаа 3 дуучны хэрхэн дуулж, хэрхэн оролцохыг цэнхэр дэлгэцээр үзэх болох нь. Тодруулбал манай ангийн дарга Б.Оюунсайхан, мөн Ц.Будмаа, Ц.Баяржаргал нар маань тус бүрийн дугаартайгаар оролцохоор болон албан ёсоор бүртгүүлсэн мэдээг та бүхэнд блог хамгийн түрүүнд хүргэж байна. Ингээд тэдэндээ өндрөөс өндөр амжилт хүсэн, хамгийн хүчтэй, хамгийн цоглог, хамгийн шилдэг нь байгаарай гэж ерөөе. Та нар хамгийн хүчтэй хөгжөөн дэмжигчидтэй оролцогчид байх болно. Та нар чадна. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!! АМЖИЛТ ХҮСЬЕ!!!