Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Оюундарьдаа Төрсөн Өдрийн мэнд хүргэе!!!

2009-11-02 uundaa бичсэн.

Тэртээ 18 жилийн өмнө, 1991 оны 11-р сарын 2-ны өдөр манай ангийн "хөөрхөн" охидын нэг Оюундарь маань нарт хорвоод мэндэлж, эцэг эхдээ хайр, баяр баясгаланг бэлэглэн, хожмоо 131dg-ийн гишүүн болж, анд нөхдийнхөө үнэлж баршгүй эрдэнэ болсон билээ. Өнөөдөр 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа Оюундарьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэн, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Сайхан баярлаарай, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!!! БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Охиддоо Баярын Мэнд Хүргэе!!!

2009-03-09 uundaa бичсэн.

2009 оны 3-р сарын 8-ны өдөр ангийн хөвгүүдийн төлөөлөл болон бидний хэсэг нөхөд ангийнхаа үзэсгэлэнт охидыноо баярын өдөрт зориулан тусгай хөтөлбөрийг удтал хэлэлцсний эцэст боловсруулан, улмаар гэр гэрт нь очин сэтгэлийн бэлгээ гал улаан сарнайн хамт гардуулан баярын мэнд дэвшүүллээ. Ингээд энэхүү ажиллагаанаас хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна, баярласан, гайхсан, инээмсэглэсэн охиддоо дахиад баярын мэндийг хүргэе!!!


Зургийн аппарат цэнэгний асуудалтай байсан учраас зураг авахад зарим нэгэн хүндрэл тохиолдсон тул чанаргүй зурагнуудаас хүлцэл өчье!!!

My birthday

2008-11-03 g_oyuka бичсэн.
Ангийнхантайгаа төрсөн өдрөө нөхөж тэмдэглэв.



ээжтэй хамт хийсэн төрсөн өдрийн боов