Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

2011-02-03 Админ бичсэн.

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Блогийн зүгээс бүх 131дг-ийн гишүүддээ ирж буй Илжиг хэмээх Туулай жилийн мэнд хүргэе!!

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

3 ЖИЛ ХАМТ БАЙСАН ТАНД БАЯРЛАЛАА!!!

2010-04-25 uundaa бичсэн.
Ням гарагийн, амралтын өдрийн, баярын өдрийн мэндийг энэхүү нийтлэлийг уншиж байгаа танд хүргэе. Одоогоос 3 жилийн өмнө яг энэ өдөр, 4-р сарын 25-нд манай блог/сайт анхныхаа нийтлэлийг ангийнхандаа зориулан хүргэж, мэндэлж байсан билээ. Тэр цагаас хойш алдаатай, оноотой, жаргалтай, гунигтай, амжилттай, ололттой, дурсамжтай, дурсгалтай 36 сарыг хамт үдэхдээ бид чамгүй амжилтанд хүрч, үйл ажиллагаа тогтворжин, байнгын уншигчидтай болон, блог ертөнцөд шинийг санаачлагч, анхлан хэрэгжүүлэгчид болон байр сууриа нэгэнт эзэлжээ.
Өнгөрсөн жил бидний хувьд гайхалтай жил байлаа. Блог маань сайт болон өргөжиж, дагуул блогуудтай болон 131dg өргөтгөлтэй болов. Сошиал Медиа ертөнцөд анхны гэсэн тодотголтой олон зүйлсийг зөвхөн ангидаа төдийгүй Монголд нэвтрүүллээ. Анхны ангийн блог, анхны твиттертэй блог, анхны live blog-той блог, анхны english хувилбартай блог гээд анхны гэх тодотгол биднийг үргэлж дагаж байлаа.
Энэ хугацаанд бидэнтэй хамт байж, үргэлж урам зориг, цааш ажиллах, үргэлжлүүлэх эрч хүчийг өгч байдаг зочидоо, уншигчиддаа, ангийнхандаа талархал илэрхийлэхгүй байхын аргагүй. Энэ өдөр зөвхөн бидний биш та бүхний баяр. Чухамхүү та бүхний үлдээдэг сэтгэгдэл, хандалт, хэлдэг шүүмж, хүсдэг хүсэлт, тэр бүхний ачаар энэ блог өдий болтол хөгжиж, ажиллаж өнөөг хүрсэн юм шүү. Цаашид ч энэ зарчим үргэлжлэх болно. 3 жилийн турш хамт байдаг та бүхэндээ баярлалаа.
Нийтлэл бичдэг нийт ангийнхандаа, гишүүдийн баяр энэ өдөр тохиож байна. Батцэнгэлийн цаанаа л учиртай "тоон" нийтлэлүүд, Яруугийн "сонирхолтой" хайрын түүхүүд, Бааткагийн уянгалан эгшиглэсэн шүлэгнүүд, Зоогийгийн, Билгүүний, Будмаагийн, Энхүүшийн, Оргилын гээд өөр өөрийн өнгө төрхтэй, онцлогтой нийтлэлүүдгүйгээр энэ сайтыг одоо төсөөлөхийн аргагүй болж. Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр, нийтлэлүүдийн ачаар блог маань өнөөдөр 3 нас хүрлээ.
Үргэлж нийтлэл бичих сэдэв маань болж, амжилт гарган, шуугиан дүүрэн амьдралыг үдэж буй ангийнхандаа баярлалаа. Бажгаа маань хамтлагаараа яваагүй бол, БЕК ангийн дарга болоогүй бол, ЛМО програмчлалдаа төгсрөөгүй бол, Тэмүгэ тоогоо бодоогүй бол энэ блог хоосрон, удахгүй хаягдах байсан биз. Тиймдээ ч та бүхэн байгаа учраас л энэ блог/сайт нээгдэн, ажиллаж, байж л байна. Энэ бол ангийнхны минь баяр, 131dg гэдэг нэрэн дор нэгэнт холбогдсон нийт гишүүдийн баяр.
Бидний энэ блог, сайт маань үргэлж биднийг холбосон тэр гүүр болон мөнхөд интернэт хэмээх агуу ертөнцийн орон зайд үлдэх болтугай. 131dg үүрд мандан бадраг. Танд сайт байгуулагдсны 3 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 3 жил, 36 сар, 1096 хоног, 26304 цаг, 1578240 минут, 94694400 секунд бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа!
БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Та Бүхнийг Хүндэтгэсэн
Блогийн Удирдах Зөвлөл:
Л.Мөнх-Очир
Т.Саруултөгс
А.Ундрал
2007.04.25-2010.04.25

131dg: 1-р сарын 31 [эргэцүүлэмж]

2010-02-01 uundaa бичсэн.
Өчигдөр 1-р сарын 31-ий өдөр тохиолоо. Хэн нэгэн хараад 2010 он гараад 1 сар өнгөрчихөж гэж, эсвэл бүтэн сайн өдөр сайхан амраад авнаа гэж бодсон байж болох юм. Гэхдээ энэ блогтой холбоотой, энэ блогийг уншдаг, 2008 онд 1-р сургуулийн 11г ангийг төгссөн, энэ ангитай холбоотой байсан хэн бүхэн энэ огноог хараад ойлгох биз. Өчигдөр, энэ өдөр бидний хувьд баярын өдөр, хүндэтгэлийн өдөр болох учиртай юм. Энэ нийтлэлдээ би энэ өдөр юу болсныг, хэн төрснийг эсвэл хэн үхснийг бичихгүй, харин энэ нийтлэлдээ 131dg-ийн тухай, түүний ирээдүйн тухай өөрийн бодлоо бичин сууна.