Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Happy Birthday Нямхүү

2010-03-15 Админ бичсэн.
За Нямхүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!!! 3.14-ны орой хэсэг нөхөд энэ төрсөн өдрийн нээлтийг хийсэн байгаа. 3.15 ны оройгоос үргэлжлүүлэн 3.16нд наалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Нэгдэх нөхдүүд нэгдээрэй. За тэгээд манай ангийн амьд бэлэг тэмдэг болох Нямхүүдээ блогийн зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэеээ!

11+1=14 ???

2009-10-09 Anonymous бичсэн.
11+1=12 баймаар юм яагаад 14 гараад байгаа юм болоо...Шинэ теором нээчив үү ... эргэлзээ л байна даа...




2008 оны 5-р сарын 31-д ...Нэгэн түүх болсон зураг , Canon аппратын дуранд буужээ...Зураг түүх өгүүлнэ...

Happy birthday!!! Byambaa

2009-09-07 Anonymous бичсэн.

Өнөөдрийн энэ билэгт сайн өдөр ангийн анд Бямбаагийн маань төрсөн өдөр тохиож байна. За тэгээд Бямбаадаа арван найман нас хүрж буйд нь баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Happy birthday to you!
Happy birthday to you!
Happy birthday dear Byambaa!
Happy birthday to you...

Picture Of The Day: Нямхүү улаан!!!

2009-03-26 uundaa бичсэн.


Яагаад ч юм энэ үгийг хэлмээр санагдаад, яагаад ч юм энэ зургийг тавьчихлаа гэж...Энэ үгийг анх хэлсэн Рагчаа багшдаа ч баярлалаа гэж хэлмээр байна, ангийн урианд хүртэл нэрээ оруулсан "азтай" Нямхүүдээ баярлалаа гэж хэлмээр байна.

"HAPPY BIRTHDAY BEK!!!"

2008-09-11 Anonymous бичсэн.
За ингээд манай 131dg-н хамгийн их сэтгэгдэл бичигчдийн жагсаалтыг тэргүүлэгч болох Билгүүн буюу бидний нэрлэж заншснаар "Бек"-дээ өнөөдөр тохиож буй төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг ангийн андуудын чинь зүгээс хүргэе!!!

HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR BEK
HAPPY BIRTHDAY TO YOU.
Мөн юу санасан есөн хүсэл чинь биелэх болтугай.