Блог

2009-11-05 Админ бичсэн.
Сайн уу all!!! 8 настай балчираас 80 настай буурал хүртэл интернетийг өргөнөөр ашиглаж нас хүйс шашин шүтлэг үндэс угсаа хамааралгүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж жинхэнэ утгаараа ардилсан кибер улсыг бүрдүүлэн амьдралынхаа нэгээхэн хэсгийг өнгөрөөн байгаа билээ.
хүн бүр үзэл бодолоо илэрхийлэхийн тулд блог гэгч сайхан зүйлийг ямар нэг хүндрэлгүйгээр хүн бүхэнд хүргэж чадахуйц дуу хоолой болгон ашигласаар багагүй хугацааг өнгөрөөсөн бизээ.

Дурсгалтай зураг байхдаа!

2008-11-22 Админ бичсэн.

Сайн уу найзуудаа! Хичээл ном дажгүй л биздээ. Саяхан бидний хамгийн сайн мэдэх өдөр тутам интэрнэтэд орох болгондоо ордог Google маань өөрийн photo хэсэгтээ Life magazine-ыг нэмж оруулжээ. Энд сонирхоод хайлт хийсэн чинь ийм зураг олдлоо их гоё юмаа.
from sanakae:
Google нийт 10 сая орчим зураг оруулах төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 2 сая орчим зургийг оруулсан байгаа ажээ. Life зургийн хэсэг нь 1750 оноос хойших түүхэн үйл явдалуудтай холбоотой
зургуудыг багтаасан байгаа учраас их ховор зургууд харагдаж байна.
Тухайн хэсгээс зураг хайх бол image.google.com дээр source:life гэсэн хэлбэртэйгээр хайлт хийнэ.

Ихэнх зургууд нь их хуучин (хар цагаан) зургууд. Мөн тухайн зургийг авсан
огноо, зурагчин(LIFE-ын зурагчид нь чухамхүү алдартай байдаг аж),
зурагт өгсөн нэр нь байна. Тэдгээрийг мэдээж хуулж авах, засварлах, нийтлэх эрх бүрэн нээлттэй.

Миний олсон зургууд:

Ер нь их сонирхолтой юм.

Өөрийн зургаа сэтгүүлийн нүүрэн дээр...

2008-10-18 uundaa бичсэн.
Нэлээн хугацааны өмнө Батцэнгэл маань "Санал" нэртэй нийтлэлийг бичин, интернетийн ертөнц дэх элдэв сонин содон зүйлстэй хаягуудыг блог дээрээ нийтэлж байх тухай санал болгож байсан. Тэгвэл энэ удаа би ангийнхандаа нэгэн сонирхолтой бөгөөд хөгжилтэй хаягийн талаар танилцуулах гэж байна. Энэ хаягийн нэрийг "MagMyPic" гэдэг бөгөөд энэ хаяг дээр та өөрийн зургийг upload хийн, зургаа сэтгүүлийн нүүрэн дээр байгаа мэтээр хийх боломжтой болох юм.
Одоогоор 30 сэтгүүлийн нүүр байгаа бөгөөд хүссэн зургаа оруулан өөрийгөө од болсон мэтээр төсөөлөөд үзээрэй. Хэрвээ хүсвэл өөр хүмүүсийг хуурсан ч болно шүү дээ. Хамгийн энгийн бөгөөд хялбараар од болох боломж...Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна, энд би өөрийн хийсэн хэдэн сэтгүүлийн нүүрийг тавилаа.