Breaking News: Л.Мөнх-Очир хүрэл медаль хүртлээ!!!

2010-10-17 uundaa бичсэн.
131dg-ийн гишүүн Л.Мөнх-Очир Програмчлалын Азийн Бүсийн Олимпиадаас хүрэл медаль хүртсэн мэдээг та бүхэнд шуурхай мэдээ болгон хүргэж байгаадаа баяртай байна. МУИС-ийн МКС-ийн Програм хангамжийн ангийн 3-р курсын оюутан, 131dg-ийн шилдэг гишүүдийн нэг Л.Мөнх-Очир МУИС-ийг төлөөлсөн багийн хамтаар  10-р сарын 15-17-ний хооронд БНХАУ-ын Тьянжин хотноо явагдсан Ази Тивийн 35 дахь удаагийн бүсийн олимпиадад амжилттай оролцон хүрэл медалийн болзол хангасан байна.

Төрсөн өдрийн мэнд Тэмка Happy 20 year !!!

2010-08-15 Enkh бичсэн.

Намрын нэгэн сайхан өдөр тодруулбал 8 сарын 15 ны энэ билэгтэй өдөр 131DG эрхэм гишүүн Тэмка маань амьдралынхаа 3 дахь арвантай золгож байна, 20насыг хүрлээ. Тэмүгэ дээ миний зүгээс баярын халуун мэндийг хүргэж байнаа... Бусад н өөр өөрийн сайхан үгээрээ хүргэнэ биз ээ...Энэхэн эгшинд Тэмүгэ гээд бодохоор ийм үг санаанд оржийн. Тэмүгэ "Чи бол хамгийн мундаг сайн" нь/ perfect/ болноо гэсэн утгатай төгс хүн гэж байдаггүй ч тэр төгс гэдэгт хамгийн ойр хүн болноо. Ингээд Тэмка даа баярын мэнд дэвшүүлцгээе !!!

Л.Мөнх-Очирт баяр хүргэе!!!

2010-04-03 Үлмэдэх бичсэн.
131dg-н гишүүн Мөнх-Очир  2010 оны Монгол Улсын програмчлалын олимпиадад багаараа амжилттай оролцон түрүүллээ.
  Ингэснээр тэрээр удахгүй болох Азын програмчлалын олимпиадад оролцох эрхийг авсан бөгөөд амжилттай оролцохыг 131ийн гишүүдийнхээ өмнөөс хүсэж байна. Одоо алтан медаль авахын төлөө их хичээгээрэй.  Өмнө нь тэрээр тус олимпиадаас хүрэл медальтай ирж байсан билээ. /Мөнх-Очирын tv5-д өгсөн ярилцлагыг хавсаргасан болно. /


Video: Будмаа 1-р шатанд!!!

2010-03-24 Админ бичсэн.


Үзэж амжаагүйнүүд нь үзээрэй!

FC Мазаалай УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

2010-03-22 uundaa бичсэн.
Энэ сарын 17-оос 20-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотноо Монгол Улсын Аварга Шалгаруулах заалны хөлбөмбөгийн залуучуудын ангиллын тэмцээн амжилттай явагдаж өнгөрөн дүнгээ гаргаж, аваргаа тодрууллаа. Энэхүү тэмцээнд манай 131dg-г төлөөлөн Д.Батцэнгэл болон Г.Зол-Эрдэнэ нар маань Мазаалй клубын бүрэлдэхүүнд багтан тоглолоо. Нийт 13 багийн 150 орчим хөлбөмбөгчид хүч чадлаа сорьсон тус тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Мазаалай клуб мөнгөн медаль хүртсэн баяртай мэдээг хүргэж байна. Батцэнгэл, Зол-Эрдэнэ нар маань өөрсдийн үүргээ биелүүлэн, чадварлаг тоглолтыг үзүүлэн, хөгжөөн дэмжигчид, ангийнхныхаа итгэлийг алдсангүй. Алтан медалийг Хоромхон клуб, хүрэл медалийг ШУТИС-ийн баг тус тус хүртжээ. Ингээд хөлбөмбөгийн хослолдоо баяр хүргэн, цаашдынх нь спортын кареерт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Тун удахгүй зурагтай нийтлэлийг зөвхөн 131dg.com-оос...

Ванкуверийг Олимпийг 131dg-ийнхэнтэй хамт!!

2010-02-13 uundaa бичсэн.
Өнөөдөр Канадын Ванкувер хотноо сүр дуулиантай нээлтээ хийсэн Өвлийн Олимпийн 21-р наадмыг 131dg-ийн гишүүдийн тайлбартайгаар үзэх боломж олдлоо. Бээжингийн Зуны Олимпийн наадмыг шууд дамжуулсан багийн хамтаар манай гишүүд болох Д.Батцэнгэл болон А.Ундрал нар UBS TV-ээр энэ сарын 13-аас эхлэн 3-р сарын 1-ийг хүртэл энэхүү тоглолтын тоймыг 15:00 болон 23:00 цагуудаас хүргэх болноо. Ингээд та бүхнийг хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадмаа UBS TV-ээр, 131dg-ийнхэнтэйгээ хамт үзээрэй!!!...