Зугаалгийн өмнө..............

2007-11-13 uundaa бичсэн.
11-р сарын 10-ны 12 цагийн орчимд дотроо 28 131dg-ийн гишүүдийг багтаасан 27-60 дугаартай шар автобус хөдөлсөн юмаа.
Түүний өмнө Бямбаа, Яруу, Uundaa 3 Мөнгөн Завьяа дэлгүүрээс гүйчихсэн ирсэн нь 65-д бөмбөгөө орхиод түлхүүрээ Цэнгэл маань мартчихсан байснаас болсон юм аа. Тэгээд л 13 мянган төгрөгийг 3 минутанд цуглуулчихаад явсан хэрэг.
Арав, арван бөөс... гэж дуулсаар, 11-ийн тооны хэргээ ярисаар 11-р хорооллоос Зоогийгоо аваад бүл нэмж 29-үүлээ болоод, шуудхан л Дарь Эхээс хэдхэн километр зайнд байдаг Сэлбэ амралт руу хүлгийн жолоог залваа гэж.
Гэтэл замын үнэхээр хүндээс болов уу, автобус маань хүч муутай байснуу, аль эсвэл бид хэтэрхий олуулаа байснуу, автобус маань байн байн унтарч, тэр болгонд нь манай эрэлхэг хүчит банди нар маань гарч араас нь эвээр нэг, хүчээр нэг түлхэж автобусаа хөдөлгөж байсан билээ.
Удалгүй Монголын Цахилгаан Холбоо Компаний Сэлбэ хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хүүхэд бидний тоглох наадах бүхнийг багтаасан амралтанд 29 бааиар ирэхдээ, тэднийг чухам ямар адал явдал хүлээж буйг мэдээгүй байсан ажгуу.

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 11/11/08 19:21 )

haha neg ch setgegdel bdag shuudee hehe anh ch hog baij dee odoo bol uundaa bid 2iin comiig chataachihgeed l bgaashde

Anonymous said... ( 11/11/08 20:48 )

Oyutnii amidrald oroogui baisan, ediin zasagiin hyamral gazar avaagui baisan bolood ch teruu mungiig gyals tsgugluulsan baina sh d, hehe

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...