...Төрсөн өдрийн мэнд хүргэe...

2009-07-31 Zoog!! бичсэн.

Өнөөдрийн энэхүү билэгт сайн өдөр ангийн анд, өөрийн нэрээ олимпиадын тавцанд олон удаа аварга хэмээн дуудуулж байсан Мөнх-Очирын маань 19 дэх төрсөн өдөр тохиож байна... Тэрээр ангийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон блогийг маань санаачлагчдын нэг төдийгүй ангийн төлөө өөрийн амь биeээ үл хайхран зүтгэж байсан билээ... Түүнд ангийн хамт олны өмнөөс төрсөн өдрийн мэндийг хүргээд 19 дэх жилдээ пс хашрааж буйд нь баяр хүргэe!!! [ккк жаахан уран сайхны хэтрүүлэг оруулчлаа]

Энэ зөв үү

2009-07-30 Үлмэдэх бичсэн.

Монголын өнөөгийн аьдрал үнэхээр хэцүү. Тэр дундаа эмэгтэйчүүдэд маань , тэд л өнөө цагт өрх гэрээ авч явж байна шүү дээ. Уул нь гэр бүл гэсэн нэртэй. Эхнэр, нөхөр ,хүүхэд . Гэсэн хэдий ч нийтлэг тогтолцоонд эхнэр нь ажиллаж нөхөр нь архидаж хүүхэд нь мөнгө шаналгана. Эхнэр хүн дэндүү их ачааг өөр дээрээ хүлээж авчээ.Аргагүй тэд нөхөрөө хаяхаас өөр аргагүй болно.Уул нь тэд хүүхэн дагаж яваагүй зүгээр л архинд толгойгоо мэдүүлцэн хүмүүс.\20-р зууныхан\

Өнөөгийн дунд эргэм насныхан, Одоо цагт алдаж эндэж яваа эрчүүд бүгд л ардчилалын үед зоримог алхам хийж чадаагүй дүлэгнэж явсан хүмүүс ,бараанд явж шатсан хүмүүс байх шиг байна. Аав шигээ хүмүүсийг шүүж ярих нь зүйд нийцэхгүй ч тэд үнэхээр том алдаж байна шүү дээ. Тэд ердөө л нисдэг нь нисдэгээрээ мөлхдөг нь мөлхдөгөөрөө гэдгийг л мартсан хүмүүс. Нийгмийн маань нэлээдгүй хэсгийг өрх толгойлсон эхчүүд эзэлдэг энэ мөн л эрчүүдээс болж байна энэ зөв үү.

Эрчүүд ээ бид удам судраа хамгаалахгүй л бол тэр эмэгтэйчүүд чинь харь орны хүүхэд тээгээд энэ бидний улс маань эрлийз хурлийзын орон болох нь байна шүү.Хөдөө орон нутагт нь эмэгтэй хүн ховордож ,хотоор дүүрэн өрх толгойлсон эмэгтэйчүүүд энэ зөв үү.

Эрчүүд ээ ямар нэг юм хийх л хэрэгтэй байна. Ялангуяа оюутнуудад хэлэхэд ухаантай байцгаая л гэмээр байна. Энэ оюутнуудад чинь хийх юм үнэндээ байдаггүй юм байна лэ. Тээл нэг газар ороод л пиво шимээд суучихна \ ганц 2 биллиард цохиул цохино\ Эсвэл нэг хэсэг нь тэр чигээрээ компьютер тоглоом тоглоно шүү дээ.Дотроо бол тэд өөр өөрсдийнхөөрөөл сэтгэлийн таашаал авч буй. Аа мартах шахлаа хэдэн хүүхэд нь номийн санд сууна. \Гэхдээ хичээл хийх гэж сууж байна уу охин харж сууж байна уу бас л тоотой хэдэн банди\. Ихэнх л архичин болсон улсууд анх оюутан болоод л гашуун ус ууж үзсэн байдаг.Аргагүй юм байна лээ . энэ зөв үү

Учир нь улсын төсвийн орлогод 30 гаруй тэрбум төгрөгийг архины онцгой албан татвараас бүрдүүлдэг аж. Хэрвээ ийм юм бол архичид их байх тусмаа л улсад их татвар орж ирнэ гэсэн үг. Ингээд бодоход энэ архичид чинь улсаа хөгжүүлэх гээд л уугаад байгаан байна. Тэр уухдаа хэлдэг үг нь хүртэл үнэн л юм \ Монгол улсын төлөө, Эрүүл энхийн төлөө , өчнөөн олон юмны л төлөө\ Ердөөсөө л бусдын сайн сайхны төлөө л ууж буй мэт. Цаагуураа бол улс хэдий чинээ хөгжинө төдий чинээ л иргэд сайн явах ёстой ч юм шиг. Энэ зөв үү

Төр засаг ч иргэд ч тэр цөм л архичидыг хурдхан шиг үхээд өгөөсөй л гэж байгаа юм шиг эрүүлжүүлэх шорон хоёроо л ихэсгэнэ үү гэхээс элдэв янзын архины эсрэг хууль гаргахгүй юм.Нөгөө эрүүлжүүлэх гэдэг нь одоо бол зүгээр бизнес болчихсон цагдаа нарын дунд хамгийн эрэлттэй нь замын цагдаа эрүүлжүүлэхийнхэн. Монгол эр хүн архи уухаа больсон цагт л эд нар орлогогүй болно.Тэгэхээр эд нар насаараа л хоолтой гэсэн үг .Монголын архичдыг монголын цаг агаар, метильтэй архи 2 л хороож байх шиг байна .Даан ч тэд нар бүр мөсөн дуусахгүй аль нэг газар эрүүл энхийн төлөө гээд л ууж суугаа залгамж халаага бэлтгэцэн л байдаг . Энэ хэзээ ч дуусахгүй эргүүлэг болчихоод байна. Энэ зөв үү

Эцэст нь гэж хэлэхэд тэр монгол хүнд зохихгүй байгаа сархадыг дэлгүүрт зарахаа боличуул яадын. Харин эмийн санд жорын дагуу нормоор борлуулдаг болчуул амар юм шиг. Яахав дэ төсөвөө өөр зүйлээс л бүрдүүлнэ биз . Монгол чинь өчнөөн л баялагтай улс ш дээ. Пиво бол өөр зүйл . Архи үйлдвэрлэгч компаниуд архиныхаа ихэнх хэсгийг нь гадаадад нийлүүлээд л монголдоо пивоо илүү чанартай сайн үйлдвэрлэх хэрэгтэй. Гадаадаас орж ирэх архи пиво бүгдийг нь зогсоож үзвэл. Магадгүй энэ улс илүү хөгжиж эхнэртээ гологдоод буй залуучууд багасч өрх толгойлсон эмэгтэйчүүд ч багасна . Ингэснээр ерөнхийдөө ядуурал бага боловч багасах юм шиг санагдах юм. Монголын төлөө хэн сэтгэх ёстой билээ . Бид шүү дээ .Энэ зөв үү

Энэ завхарлыг 20-р зууны алдаа гэж орхиод 21-р зууны бид шинэ үеийнхэн засах хэрэгтэй байна. Хүн огт уухгүй байна гэж байхгүй тохируулах л хэрэгтэй.

Аа тийм эрхэм Ерөнхийлөгчид өө хэлэхэд таныг ер нь сонгосон нь зөв үү . Зөв сонголт байж чадах уу

Алдарт “100 өдөр”

2009-07-26 BEK_number1 бичсэн.


АНУ-ын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн “Эхний 100 өдөр” гэх түүхийн эзэн бол АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвелт билээ.

Ерөнхийлөгч Русвелтын хүмүүсд итгэл найдвар өгсөн “ЭХНИЙ 100 ӨДӨР”
1933 оны 3 дугаар сард шинэ ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр Франклин Рузвелтын хэлсэн үг мянга мянган Америкчуудад итгэл найдвар өгсөн юм. Шинэ ерөнхийлөгч эдийн засгийн хямрал, АГУУ УНАЛТ /Great Depression/-тай дайн зарлах амлалт өгсөн.Рузвелт өөрийнхөө амлалтыг биелүүлж чадсан. Түүний засгийн газар хүндэтгэлийн арга хэмжээ дуусахаас өмнө ажилдаа орсон байв. Рузвелт болон түүний эхнэр Элеонора уламжлалт хүндэтгэлийн парадад оролцож байх тэр үед туслахууд нь ажлаа хэдийн эхэлсэн байлаа. Вашингтоны засгийн газрын оффисын барилгын гэрэл тэр шөнө асаалттай хонов. Зөвхөн хүндэтгэлийн өдрийн орой ч биш, дараагийн шөнө мөн түүний дараагийн шөнө асаалттай хонож байлаа. Улс орон хямралд байв. Хийх ч ажил тэнд их байсан.Ерөнхийлөгч Рузвелтын удирдсан засгийн газрын ажлын эхний 3 сар сэтгэл хөдөлгөсөн хором мөчөөр дүүрэн байсан билээ. Ерөнхийлөгч Рузвелт Конгресыг удирдаж, өмнөх ерөнхийлөгчид бүтэн сонгуульт хугацаандаа батлаж байгаагүй тийм их, чухал хууль тогтоомжийг энэ богинохон хугацаанд батлаж, хэрэгжүүлж чадсан. Энэхүү 3 сар өнөөдөр бид бүхний дунд “100 ӨДӨР” хэмээн хоногшин үлдсэн болно.

3 дугаар сарын 5, хагас сайн хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн өдөр байсан.Рузвелт Конгресд ирэх пүрэв гарагт онцгой хурал хуралдаж эхлэх тухай хэлсэн. Мөн тэрээр эдийн засаг сайжрах хүртэл үндэсний бүх банкуудын үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гаргав. Рүүсвелт түүнчлэн алтны экспортыг хориглосон. Рузвелтын шаардлагын дагуу Конгресс пүрэв гарагт хуралдав. Бүх юм Рузвелтын хүссэний дагуу батлагдсан. Рузвелтын банкны талаар гаргасан хүчирхэг хуулийг найман цагаас ч бага хугацааны дотор Сенат болон Хаус хоёул сайшаав. Рузвелт хуулийн төсөл болон хуулинд нэг өдөр, нэг зэрэг гарын үсэг зурав.

Дараагийн өдөр буюу баасан гарагт Рузвелт Конгресд засгийн газрын зардлыг багасгах хүсэлт тавьсан. Конгресс дахиад л Рузвелтын хүсэлтийг нэн даруй зөвшөөрөв.

2 шөний дараа Рузвелт радиогоор дамжуулан нийт ард иргэддээ хандан үг хэлсэн. Түүний дулаахан бөгөөд хүчирхэг дуу хоолой сая сая өрх айлаар түгэв. Тэрээр банк болон улс төрийн лидерүүддээ дахин нэг итгэж болох юм байна гэдэг итгэл найдварыг сонсогчиддоо өгсөн юм. Даваа гарагт Рузвелт Конгресоос архи, вино, шар айрагыг хууль ёсны болгох хууль батлах тухай шаардав. Конгресс дахиад л зөвшөөрөв. Рузвелт тэдгээр хэцүү бөгөөд чухал хуулиудыг баталсан амжилт нь улс орныг гайхшруулж байсан. Ерөнхийлөгч тулаанаас тулаанд тэмцэж, ялж байгааг улс орон, ард түмэн тов тодорхой харж байв.

Вашингтон ажил хэрэг, идэвх зүтгэлээр дүүрсэн байсан. Уур амьсгал яг л цахилгаантай ширүүн бороо шиг амьд, эрч хүчээр дүүрсэн байв. Хүмүүс эх орны өнцөг булан бүрээс засгийн газрын санааг дэмжих, туслалцаа үзүүлэхээр нийслэлрүү яаран ирцгээж байв.

Мянга мянгаар ирсэн банкирууд зохистой хуулийн үр ашгийг амсаж эхлэв. Салбар бүрийн мэргэжилтэн, шинжээчид эдийн засгийг аврах шинэ санааг санал болгож байв. Британи, Франц, Бразил, Чили, Хятадаас болон бусад олон орноос суугаа элчин сайдууд эдийн засаг болон дипломат асуудлаар Русвелттэй ярилцаж эхлэв. Ардчилсан намын гишүүд шинэ засгийн газарт мянга мянгаар ирж ажлын байр хайж эхэлсэн.

Вашингтонд чухам юу болоод байгааг америкчууд тов тодорхой харж байсан. Харж буй зүйлдээ ч тэд сэтгэл хангалуун байв. Тэд үйл явдал, бодит дэвшлийн төлөө саналаа өгсөн нь энэ байсан юм.

Шинэ засгийн газрын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь хөдөө аж ахуйн салбар байсан юм. Энэ салбар эдийн засгийн уналтын үед бусад салбаруудаас хамгийн их гэмтэж, хямрал амассан байсан. Америк фермерийн жилийн дундаж орлого гурван жилийн хугацаанд 162 доллараас 48 доллар хүртэл буурсан байв. Бүтээгдэхүүний үнэ 55 хувиар буурсан, дундаж фермерийн худалдан авах чадвар 2 дахин, түүнээс ч илүү хувиар буурсан байв. Олон фермерүүд багаж хэрэгсэл болон үр тариандаа зарцуулах хангалттай мөнгө, хуримтлал үүсгэж чадахгүй байсан. Фермерүүдэд тулгарсан бэрхшээл, түүний гол шалтгаан нь тэд дэндүү ихийг үйлдвэрлэж байсанд байсан. Тэнд маш их үр тариа, мах, хөвөн даавуу байв. Үр дүнд нь үнэ маш их буурсан байсан. Энэхүү аюулын буруутан нь фермерүүд өөрсдөө байсан юм.

Русвелт үйлдвэрлэлийг бууруулах асуудалруу шууд дайран орсон. Түүний засгийн газар үнэ өсгөх, эрэлтийг багасгах зорилгоор үр тариа, холбогдох бүтээгдэхүүн дээр шинэ албан татвар ноогдуулж эхлэв. Засгийн газар хөвөн даавуу тариалдаг зарим фермерүүдэд төлбөр төлж ургацыг нь устгуулсан. Мөн зах зээл дээр байгаа махны хэмжээг багасгах зорилгоор таван сая гахайг худалдан авч устгасан. Энэ нь үнэхээр хачирхалтай үйл явдал байв. Ихэнх хүмүүс хангалттай идэж чадахгүй байсан тэр үед хоол хүнсийг яагаад устгаж байгааг зарим америкчууд сайн ойлгохгүй буруушааж байсан. Гэхдээ ихэнх мэргэжилтэнгүүд энэ нь нийлүүлэлтийг хязгаарлах, үнийг өсгөж фермерүүдийг аврах ганц арга гэдэгтэй санал нэгдэж байсан юм.

Төлөвлөгөө хэрэгжиж үр дүнгээ өгөв. Үйлдвэрлэл хурдацтай буурав. 1933, 1944 оны халуун цаг уур, муу ургац хураалт үр тариаг урьд өмнө байгаагүй хэмжээгээр бууруулсан. Энэ бүхний дүнд үнэ өсөж эхэлсэн. 4 жилийн хугацаанд фермерүүдийн орлого 50 хувиар өссөн.

Түүнчлэн засгийн газар аж үйлдвэрийн салбарын бууралтын асуудалруу дайран оров. Русвелт ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээ болсон яг төр мөчид америкийн аж үйлдвэр 4 жилийн өмнө үйлдвэрлэж байсан хэмжээний хагасаас ч бага хувийг үйлдвэрлэж байсан. Бизнес эрэхлэгчид зардлаа бууруулах /бага цалин өгөх, ажилчдын тоогоо цөөрүүлэх/ хариу үйлдэл хийж байв. Энэ нь худалдан авах чадвар бүхий хүмүүсийн тоог л цөөрүүлж байсан. Иймээс үйлдвэрлэл урьд хожид байгаагүйгээр унаж байв.

Засгийн газар “Үндэсний сэргэлтийн удирдлага”-ыг бий болгож, компаниудад хамтран ажиллаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн. Бизнес эрхлэгчид тодорхой хууль, дүрэм дагаж мөрдөх болов. Тэд цалин нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг зогсоох талаар зөвшөөрөв. Тэд ажлын байрны орчинг сайжруулах, үйлдэврчний эвлэлтэй хамтран ажиллах тухай бас зөвшилцөж чадсан.

Тийм байсан ч Русвелт ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах “Нийтийн ажил эрхлэлтийн удирдлага”-ыг бий болгов. Засгийн газар далан хаалт, гүүр, усан хангамжийн систем барьж байгуулах болон бусад томоохон төслүүд дээр хүмүүсийг ажиллуулж эхлэв.

Мөнгөний бодлого дээр Русвелт болон Конгрес долларын ханш дахин хэзээ ч алтны үнэтэй уягдахгүй тухай шийдвэр гаргасан. Тэд олон америкчуудад шинээр мөнгө зээлэх, орон гэрээ сайжруулахад туслах гэрийн эзэмшлийн бичгийг баталсан. Америкчуудын банкинд байршуулсан мөнгөний аюулгүй байдлыг баталгаажуулсан банкны даатгалын бичиг нь ард түмний банкинд итгэх итгэлийг маш ихээр нэмэгдүүлсэн.

Конгрес болон Русвелт залуучуудыг хөдөө орон нутагт ажиллуулах, байгалийн нөөцийг хамгаалах хөтөлбөрийг бий болгосон. Эдгээр залуучууд мод тарих, цэцэрлэгт хүрээлэн паркыг сайжруулах, байгалийн усан хангамжийг хамгаалах ажлыг хийж байсан. Мөн фермерүүдтэй хамтран ажиллаж, ургац хураалт болон фермер эрхлэлтийг сайжруулах, салхи борооноос хөрсийг хамгаалах ажлыг хийж байсан.

Русвелтын хамгийн сайн бүтээмжтэй төсөл нь улсын зүүн өмнөд хэсэгт байрших, Tennessee мужын эргэн тойрны бүс нутгийг сайжруулах төлөвлөгөө байсан юм. Tennessee голын сав газар, хөндий маш их ядуу тарчиг байсан. Ой мод багатай, үер их тохиолддог мөн дээр нь орлого бага байв. Цөөхөн фермерүүд цахилгааны эх үүсвэртэй байсан. Русвелт болон Конгрес эдгээр бүх асуудалруу нэг төслөөр дайрахаар шийдвэрлэсэн. “Tennessee голын хөндийн удирдлага” нэртэй энэхүү төсөл нь далан барьж, голыг цэвэрлэж, ой модыг өргөжүүлж, цахилгаанаар хангасан. Фермерүүдэд туслах тал дээр бүх талын амжилт олсон төдийгүй шинэ амьдрал болон шинэ итгэл, найдварыг бий болгосон юм.

“ЗУУН ӨДӨР”, Русвелтын засгийн газрын ажлын эхний гурван сар нь гайхалтай амжилтаар дүүрэн байсан. New York Times сонины нэг сурвалжлагч ерөнхийлөгч Хувер болон Русвелт 2-ын ялгааг хашин морь унасан хүн болон онгоцоор яваа хүнтэй адилтган харуулсан байдаг. Улс орон дахин хөдөлгөөнд орж эхлэв. Газар сайгүй ажил өрнөж байв.
Сурвалжлагч Frederick Allen нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
“Хуверь болон Русвелтийн хөтөлбөрийн ялгаа асар зөрүүтэй” байсан. Русвелт бол асуудлын талаар ярьж суудаггүй шууд түүнрүү дайран орж, шийдвэрлэж чаддаг удирдагч байсан.

www.bugdeeree.mn сайтаас авав...

Төрсөн Өдрийн Мэнд Андаа..........

2009-07-25 Enkh бичсэн.

За тэгэхээр энэ сайхан билэгт өдөр манай ангийн 131dg-н маань эрхэм гишүүн Ө.Дагвадоржийн маань хорвоод мэндэлсэн өдөр юмсанжээ...
Энэхүү нийтлэлийг бичиж буй би өөрөө төрсөн юм шиг баярлаж байна гэж жигтэйхэн.....кккк
За Тэгээд 19 нас хүрж буйд баяр хүргэхийн ялдамд сайн сайхныг хүсье.


Хөдөөнийхөөн гэж...

2009-07-24 Үлмэдэх бичсэн.
Зарим нэгний бодож байгаачлан хүн нэмэгдэхээр хүндрэл үүсээд байгаа юм биш, ирсэн хүмүүс хотжоогүйд хамаг зовлон өдгөө үүсээд байна.
Баабар ингэж хэлжээ.Би лав санал нийлж байна.

''Хотын агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь гэр хорооллын 134 мянган айлын зуух, шуудхан хэлэхэд ердийн зуухнаас өөрийг мэддэггүй хөдөөнөөс шилжин ирэгсэд ''
Миний мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байгаа төрийн ажилтан хэлсэн байна.

Америкт сургуульд сураад ирсэн нэг залуу телевизээр:
“Гарцан дээр хүн шүргээд зугтаж буй “Эксел”, раллид яваа аятай довтолгож байдаг микроны жолооч нар дандаа хөдөөнөөс ирэгсэд. Хүний микрог шугамтай нь түрээслээд мөнгө хөөж яваа эр чинь хэдхэн хоногийн өмнө Мэнэнгийн талд морин дэл дээр дарцаглаж явахдаа улаан гэрэл асахад зогсдог гэдгийг заалгаагүй шүү дээ. Дээрэм, танхайн хэрэг үйлдэгсэд ихэнхи нь хөдөөнөөс ирээд хөлөө олоогүй залуус. Боловсролгүй юм чинь яаж хууль мэдэх вэ”
гэсэн байхын. Эдгээрийг харахад ер нь хөдөөнийхөнд л бүх буруу байгаа юм шиг болчихын. Гэхдээ бас үгүй л дээ.Зарим нэг жишээ гаргавал дорнодооос ирсэн Дорж зам гарахдаа машинд дайруулчихгүй юмсан гэж гүйхээс ямар ногоон гэрэл цагаан шугам хайгаад явах уу . Бас хөдөө олдсон болгоноо л түлдэг байсан биз\угаасаа ихэнхдээ аргал л олдоно л доо\.Угаасаа л хөдөө морь унадаг байсан тэд уралдаж л давхина уу гэхээс биш хотын зам тээвэр шиг соёлтой хүлцэнгүй байхгүй нь лав.Цусанд нь байгаа давхих хүсэл түрэмгий зан хотын энэ осолуудыг бий болгож байгаатай санал нийлж байна. Дорнодод хэдэн гэрлэн дохио байгаа билээ дэ. Тэд нарын хөдөө төрсөний буруу биш байлтай харин тэр хөдөөг хөгжүүлж чадаагүй төр засгийн л буруу.

Улаанбаатар хотод хүмүүс нь ихдээд байна дэндүү их байна л гээд байх юм. Ер нь бол манайхан үнэндээ дэндүү даварч байна цаана чинь алгынхан чинээ газарт олон мянган хүн амьдраад л байна.

  • 4,704.4 км² Улаанбаатар 1,044,500 хүн ам

  • 243.65 km2 Куала Лампур \ Kuala Lumpur\ 1,809,699 хүн ам

Энэ 2т ч бас л хол зөрүү бий шүү. Манайх цөөн хүн амтай шиг орон хотод төвлөрөөд буй энэ их ажиллах хүчийг ашиглах л хэрэгтэй.Гаднаас ирэх ажиллах хүч тэр дундаа хятадуудыг гаргах л хэрэгтэй байна, Хотоор дүүрэн байгаа ажилгүй залуучуудыг сургаад ажиллуулах хэрэгтэй. . Манайхан нээх л олуулаа юм шиг хөдөөг хөгжүүлэх хэрэгтэй нтр гээл шаал худлаа яриад байна. Хотод хамаг ажиллах хүч нь байхад яаж хөгжүүлэх гээд байгаан. Хотод ирсэн энэ хүмүүсийг сайн гэгч нь хөгжүүлж л өгөх хэрэгтэй ядаж л иргэншсэн хүн болгох хэрэгтэй.

Хүссэн хүсээгүй хөдөөнөөс жил болгон л хэдэн мянган оюутнууд хотод ирцгээх л болно.Тэд нар хотод ирээд үзэж хараагүй бүх юм аа л үзэцгээх болно шүү дээ.Тэрнээс биш тэд нар иргэншиж соёлжих биш .Уяанаасаа алдуурсан нохой шиг.\ муухай хэлчлээ\.Эрэгтэйчүүд нь шоудаж өгнө шүү дээ нутагтаа бол аль нэг уулынхаа энгэр бэлд нь юму даваан дэр гараад л найрладаг байсан биз \ Учир нь ганц хоёр байдаг бааранда орчуул аягүй л бол аав ээжтэйгээ таарна шүү дээ хэхэ \, энд бол тэд нар ирээд хотоор дүүрэн байх Bar гэсэн тодотголтой газруудлуу орж үзээгүй юм аа үзэж, хийх хийхгүй юмыг чинь л хийнэ шүү дээ. Охидууд нь ч яахав тэгж явах нь гайгүй байх харин зах барааны дэлгүүр гэсэн тодотголтой газруудлуу орж бараг л хотын хүүхэн болонгоо алдана ш дээ. Нөгөө наймаачид нь борлогдож өгдөггүй эрээний хэдэн хогоо харваас андашгүй хөдөөний маань хэдэд л шахаж гарна шүү дээ. Тэгээд аминдаа гангарсан хотын хөдөөнийхөн хотоор нэг тэнэж өгнө шүү дээ. Гэхдээ бүгд бишээ . Ингэж явахдаа тэд хэдийд иргэншиж чадах билээ дэ. Найз нөхөд нэг ангийнхан нь ч гэсэн шууд л энэ тэр гээд хэлж чадахгүй шүү дэ . Тиймээс энд зохицуулалт л хэрэгтэй байна .

Эд нараас харахад бидний тээр шаадаг хөдөөнийхөнийг хотод суурьших тал дээр нь төрийн зохицуулалт л хэрэгтэй байна . Саяхан болж өнгөрсөн бороо ч энийг яаралтай шийдэхийг харуулж өглөө. Тэр үерт өртөөд буй ихэнх хүмүүс нь мөн л хөдөөнийхөн байсан.Тэд нарт сайн гэгч нь сургалт л хэрэгтэй байна. Тэд нар хаана буувал үер усны аюул учир ч болохыг мэдэхгүй шүү дэ. Угаас аль нэг хамаатанаа л бараадаж бууна. эхэлж ирж байгаад нь л заагаад өгчүүл бусад нь дагаад л сурчина даа. Тэдний мэдэхгүй бүхнийг хотод суурьшиулж байгаан бол зөвлөж өгөх л хэрэгтэй дээ.

Happy Birthday, Ulzii!

uundaa бичсэн.
Өнөөдөр буюу 7-р сарын 24-ны өдөр манай ангийн Өлзийгийн энэ хорвоод мэндэлсний 19 жилийн ой тохиож байна. Ангийн төдийгүй сургуулийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, ширээний теннисны алдарт тамирчин, сагсан бөмбөгийн ангийн урдаа барих төвийн тоглогч, сумо, үндэсний бөхийн ангийн дархан аварга гээд түүний зөвхөн спортын цолыг нь магтан дуулаад баршгүй нь. Ангийн хамгийн хөгжилтэй залуу Өлзийдөө 19 насны төрсөн өдрийн гал халуун мэндийг хамгийн сайн сайхныг хүссэн ерөөлтэй дэвшүүлж байна. Сайхан баярлаарай...

North Ducks хамтлаг Playtime 2009-д...

2009-07-22 uundaa бичсэн.
Монголын амьд хөгжмийн хамгийн том баяр болох Playtime наадам энэ жил 8-р сарын 1,2-ны өдрүүдээр Гачууртад байрлах Монгол Шилтгээнд болох гэж байна. 2002 оноос хойш жил болгон зохиогдож байгаа энэ наадмын үеэр Playtime camp болон шар айргийн буюу Beer Camp байгуулагдан, шөнийн цэнгүүн, галын наадам болон хамгийн гол нь Монголын амьд хөгжимтэй уран бүтээлээ туурвидаг шилдгийн шилдэг 30 хамтлаг оролцон, өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн наадамд манай ангийн Бажгаа, Мигаа болон Моло нарын North Ducks хамтлаг 3 дахь удаагаа оролцон ая дуугаа өргөх билээ.

Блог та бүхэндээ “Playtime 2009” наадамд оролцох хамтлагуудын нэрс, тоглох цагийн хуваарь, дарааллыг хүргэж байна.

8-р сарын 1 - ЭХНИЙ ӨДӨР

14.00 SENSES

14.20 CAPETOWN

14.40 SIMPSONS

15.00 RADICAL

15.20 NORTH DUCKS

15.40 MEMORIES OF TALE

16.00 ORSHIHUI

16.30 UNICORN

17.00 ANGEL

17.30 MADNESS

18.00 THE STRANGERS

18.30 ACHBOLD

19.00 UFO

19.30 SIR ALEX

20.00 A-SOUND

20.30 LEGO

21.00 VATAME

21.30 STARFISH

22.00 THE LEMONS

23.00 MОХАНИК

23.30 GREENWOOD

24.00 ALIEN

24.30 WHITE SHADOW

01.00 SUNDERIYA

02.00 ГАЛЫН НААДАМ / ИНДИ ПАРТИ


8-р сарын 2 - СҮҮЛИЙН ӨДӨР

13.00 ACID

13.30 PROBLEM

14.00 ZENITH

14.30 SIGNAL

15.00 HOS SUH

15.30 ХУУЧНЫ ТАМГА

16.00 SHUUDRIIN DUSAL

17.00 ALTAN URAG

18.00 АЯСЫН САЛХИ

19.00 METRONOME

19.30 STORM (RUSSIA)

20.30 BULSARA

21.00 NISVANIS

22.00 BANKET

Мөн энэхүү наадмын үеэр тус наадмыг үзэхээр ирсэн үзэгчид болон хамтлагийнхнаас бүрдсэн багуудын дунд ХӨЛБӨМБӨГийн тэмцээн зохиогдох бөгөөд 7 хүний бүрэлдэхүүнтэй байх аж../яагаад манайхан баг бүрдүүлж болохгүй гэж хэхэ/..Мөн Чөлөөт индэр ажиллах ба тус индэр дээр гарч хүссэн зүйлээ ярьж, сэтгэлийн үгээ хэлж, санал бодол, шүүмжлэлээ хайр найргүй урсгаж, онигоо ярьж, дуу ч дулуах боломжтойгоор зохион байгуулах юм байна. Ингээд hi-fi.mn дээр мэдээлэгдсэн зарим нэгэн хэрэгтэй мэдээллийг оруулж байна.

Playtime 2009 наадмын тасалбарыг хаанаас, ямар үнээр авах боломжтой вэ?

8/1-ны тасалбар нь хоёр өдрийн тасалбар 10,000 төгрөг.

8/2-ны тасалбар нь нэг өдрийн тасалбар 7,000 төгрөг.

Майханыг үнэгүй оруулна.

Тасалбарыг Хай-Фай болон Орэнж рекордзын бүх салбаруудаар 7/22-ноос худалдаж авах боломжтой.

Тасалбарын захиалгыг 333-555 утсаар авна.

Яаж Монгол Шилтгээн, Гачуурт руу очих вэ?

Playtime 2009 наадам үзэх хүмүүс Монгол Шилтгээн, Гачуурт руу хүрэх 3 боломж байгаа:

1. Хувийн автомашинаар (Монгол Шилтгээн гаднаа хатуу хучилттай зогсоолын талбайтай)

2. Шугамын автобусаар очих боломжтой: Шугамын автобус өглөөнөөс орой хүртэл Офицерын ордноос 15 минут тутам Гачуурт явж байгаа.

3. Playtime наадмын үнэгүй автобусаар Драмын театраас хүргүүлэх боломжтой: Наадмын автобус явах цагийн хуваарийг удахгүй www.hi-fi.mn сайт дээр тавих болно.

Playtime 2009 наадмын үеээр хаана байрлаж болох вэ?

Наадмын үеээр байрлах дараах хоёр боломж байгаа:

1. Тоглолтын талбай ойролцоо заагдсан газар дэвсгэрт майхантайгаа байрлах.

2. Монгол шилтгээнийн гэрүүдэд байрлах боломжтой. Монгол Шилтгээн нь наадмын үеээр хөнгөлттэй үнээр гэрүүдээр үйчлэх болно. Захиалах гэрийн хөнгөлөлттэй үнэ 40,000 төгрөг. Гэр нь дотроо жорлон, устай, 2 ортой, дээд тал нь 4 хүн оруулна. Гэр захиалах утас 99086003. Монгол Шилтгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.hotel-mongolia.com сайтаас олж үзэх боломжтой.

Playtime 2009 наадмаар аюулгүй байдлыг яаж хангах вэ?

Наадмын үеээр мэргэжлийн хувийн хамгаалалтын XXX компани болон Монгол Шилтгээний хамгаалалтын албаны нийт 100 гаруй хүн ажиллах болно.

Наадмын үеээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэргэжлийн эмч ажиллах болно.

Хулгай, хэрүүл зодоон хийх, туулайчлах, согтууруулах ундаа нууцаар оруулах зэрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, арилгах тал дээр харуул хамгаалалтын ажилтнууд Баянзүрх дүүргийн Гачууртын цагдаагийн албатай хамтарч ажиллах болно.

Шар айргийг шилээр бус зориулалтын нэг удаагийн пластмасан аяганд хийж үйлчлэнэ.

Наадмын үеээр талбайд архи худалдаалахгүй.

Playtime 2009 наадам дээр очих гэж байгаа хүмүүст өгөх зөвлөмж

1. Наадам руу эхний өдөр аль болох эрт очих, харин шөнө оройтсон үед аль болох явахгүй байх (жич: наадмын автобусын хуваарьтай танилцаарай)

2. Хонох майхантайгаа, дулаан хувцастайгаа ирэх.

3. Хувийн бэлтгэлтэй ирэх (мөнгө, ариун цэврийн хэрэгсэл, гар чийдэн, борооны шүхэр, майханы цоож г.м).

4. Монгол Шилтгээнд гэр авах бол урьдчилж захиалах.

5. Тогломууд авах (хөзөр, бөмбөг, агаарын теннис гэх мэт)


Playtime 2009 наадмаар анхаарах зүйлс

1. Хоол, ус, ундаа болон согтууруулах ундаа оруулахгүй

2. Зөвшөөрөөгүй талбай, голын ойролцоо майхан бариулахгүй

3. Хог хаягдлыг зөвхөн хогийн цэгт хаяна.

4. Ил бие засахыг хориглоно. Торгуультай.

5. Ил гал гаргахыг хориглоно.

6. Зодоон хийсэн, наадмын үзэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хэт согтсон хүмүүсийг наадмын талбайгаас гаргах болно.

7. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд мэргэжлийн фото болон видео камераа оруулахгүй.

8. Голын усны түвшин нэмэгдсэн байгааг анхаарах.

Photo News: 131DG-ийн Зуны Аялал-Day2

2009-07-19 uundaa бичсэн.
131DG-ийн зуны аяллаас хийсэн зурган сурвалжлагыг цувралаар блогтоо тавьж байгаа билээ. Тэгвэл энэ 2 дахь хэсэг буюу 2 дахь өдөр болсон үйл явдлуудыг товчоор илэрхийлэх зургуудыг тавьж байна. Энэ өдөр манайхан Нямхүү-Баттөрийн хийсэн гоймонтой шөлөн хуургыг идэж, голын усанд шумбахын гайхамшгийг мэдэрч, хэсэг нөхөд нь ууланд авирч ангиа мөнхлөн, хөлбөмбөг хэтэрхий их тоглон хөлөө өвтгөж, хойноос Цэнгэл, Нацгаа, БЕК нар маань автобус нь хоцорсон ч сэтгэл байвал арга нь олддогийг харуулан "сүрэгтэй"-гээ нийлэн, багш гэр бүлээрээ ирж зугаалгын багийн нөөцийг цэнэглэсэн гээд олон олон дурсамжтай, зугаатай үйл явдлыг, түүхийг бүтээсэн юм. Ингээд зурган сурвалжлагаа үзээрэй. Дашрамд цуврал зургуудын хамгийн сүүлд энд ороогүй болон аяллын үеэр авахуулсан бүх зургыг нийлүүлэн татах файл болгон блог дээр тавих болноо.

Photo News: 131DG-ийн Зуны Аялал-Day1

2009-07-17 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу, 131dg-ийн 2009 оны эхний, энэ зуны анхны аялал амжилттай болж, ангийн хэсэг нөхөд нь Тэрэлж яваад өчигдөр УБ-дээ ирлээ. 7-р сарын 14-ны 11 цагаас УБ-ТЭРЭЛЖ чиглэлийн автобусанд суун, өмнөх 2 ч жилийн турш буудаллаж, инээдтэй, хөгжилтэй дурсамжаа өнгөрүүлсэн тэр нэгэн голын эрэг дээр буудалласан юм. Олон зураг, бас ганц 2 бичлэг хийсэн учраас хэд хэдэн хэсэгт хувааж нийтлэл болгон тавьж байна...

Эхний ээлжинд 8 хүн ирсэн бөгөөд Зоогий, Яруу, Энхүүш, Уундаа, Мөөгий, Очки, Баттөр, Нямхүү гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Харамсалтай нь төлөвлөгөөний дагуу авчрах ёстой байсан майхнаас ганцхан л майхан байсан учраас 16 цагийн ээлжийг ирэхийг хүлээн ганц майхнаа барин, хөлбөмбөг тоглон хоол хийх хүмүүсээ тодруулсан шигээ сууж байлаа...
Хөзрийн хаад: Покер тоглосон нь...
Хамгийн эхний зугаа хөзөр байлаа. Олуулаа сууж бас ч гэж хэрэндээ бооцоотой тоглосон бидний нөхөд дундаас хамгийн алдагдалтай ажилласан нь Нямка маань байлаа.
Заа, сүртэй шд...Дөрөвхөн мянгыг л алдаа биз...

/Нямхүүгийн 2-р ээлжнийхэнд хандаж хэлсэн үгээс.../Хөлбөмбөг улайртлаа тоглож өглөөний хоол, оройн хоолоо хэн хийхийг шийдсний дараа голд очиж хэсэг цагийг өнгөрөөсөн...Энд Зоогийгийн хэрхэн шумбахыг харж байна...2-р ээлжийнхэн ирлээ..Дагваа, Бямбаа, Тэмка, ЛМО...Яруугийн хөлний эрхий хурууны шөрмөс татсан нь...
Миний идэж байсан хамгийн амттай цуйван байна...
Тэмкагийн Мөнхсаруул ахлахтай Яруу, Энхүүш, Очки нарын багийн хийсэн цуйванг идэнгээ хэлсэн үгнээс... Манай 2 гадаадаас ирсэн зочид хэхэ...Баатка маань Австралиас, Галаа маань ОХУ-аас ирээд ангийнхантайгаа энд нэг уулзав аа гэж...Тэдэнтэй хамт Түвшээ болон Баачка нар ирсэн...Араас Бажгаа, Ори, Цэнгүүн, Моло нар ирж яваа гэсэн ч технизийн саатлаас болоод ирсэнгүй бололтой...

OFFICIAL: 131DG-ийн АЯЛАЛ МАРГААШ...

2009-07-13 uundaa бичсэн.
Морь хурдтай, бөх хүчтэй, сум мэргэн сайхан наадав уу, манайхаан!!! Удтал хэлэлцэж, сэтгэгдэл, саналыг сонссны үндсэн дээр 131dg маргааш буюу 7 сарын 14-ны өдөр аяллаар явахаар тохирлоо. Энэхүү зарлалыг сонссон бол та маргааш 9 цагт 4 замын автобусны буудал дээр 15000 төгрөгтэй ирэхийг урьж байна. Автобус 10 цагт хөдлөх учраас хоцрохгүй ирэхийг, эртхэн ирж мөнгөө хураалган идэх уух юмаа цуглуулахыг хүсч байна. Аяллын чиглэл урд нь явж байсан Тэрэлж бөгөөд тэндээ Баттөрийн эмээгийнхийг бараадан буудаллах болно.

Зугаалганд зайлшгүй шаардлагтай хэрэгслүүдийн жагсаалт
1. МАЙХАН - 5 ширхэг /Уундаа, Энхүүш, Галаа, ТАНД СУЛ ЗАЙ БАЙНА/
2. ГАР ЧИЙДЭН - 5 ширхэг /хувь хүний хэрэгцээнд/
3. ХИЙН ПЛИТКА - 3 ширхэг /ЛМО, Цэнгэл, ТАНД СУЛ ЗАЙ БАЙНА/
4. ГААЗ - Зөндөө олон /Бямбаа% ТАНД СУЛ ЗАЙ БАЙНА/
5. ХУТГА - Цуглуулга /Зоогий/
6. ТОГОО - 3 ширхэг /ТАНД СУЛ ЗАЙ БАЙНА/
7. ХАЛБАГА СЭРЭЭ /хувь хүний хэрэгцээнд/
8. АЯГА ТАВАГ - /хувь хүний хэрэгцээнд/
9. ХӨГЖИМ, СПИКЕР -/ТАНД СУЛ ЗАЙ БАЙНА/
10. САВ СУУЛГА - /Тэмка/
11. БӨМБӨГНҮҮД - /Гар бөмбөг- ???, Хөлбөмбөг - ???/
12. ШҮДЭНЗ - /хувь хүний хэрэгцээнд/
13. ХӨЗӨР - /хувь хүний хэрэгцээнд нтр/
14. ТОГЛООМЫН ЗҮЙЛС - /байгаагаа авчраарай/
15. ХАЛУУН САВ - /ТАНД СУЛ ЗАЙ БАЙНА/

АЯЛЛААР ЯВАХ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТ /яг одоогийн байдлаар холбогдсон дарааллаар бичив/
БАЯКА БАГШ
1.Яруу
2.Зол-Эрдэнэ
3.Нямхүү
4.Энх-Оргил
5.Бямбажав
6.Ундрал
7.Баттөр
8.Гэндэнпил
9.Мөнх-Очир
10.Очгэрэл
11.Өлзийхутаг*
12.Будмаа
13.Батцэнгэл
14.Сүхбат
15.Цэцэгдэлгэр
16.Тэмка
17.Нацгаа
18.Дагваа*
19.Маргад
20.Мигаа
21.Мөөгий
22.
23.
24.
25.
/ТАЙЛБАР *- холбогдож байгаа/

Сайхан Наадаарай!!!

2009-07-10 uundaa бичсэн.
Сайхан наадаж байна уу? Монгол түмний их баяр наадмаараа бөхөө үзэж таавраа дэвшүүлэн, хурдан морины тоосонд дарагдаж, хийморио сэргээн, эрхий мэргэн харваачдын цэц булаалдахыг шимтэн биширч, уудар сайхан тал нутгийн зүлэг ногоон өвсөн дээр, час хийсэн айраг ууж, хорхог, боодог идэн, гэр бүл, анд нөхдөөрөө цуглалдан баярлалдана гэдэг Монгол хүн болж төрсний нэгэн бахархал билээ. Ангийн андууд, нийт блогийн уншигчид, Монгол түмэндээ Их Монгол Улс байгуулагдсны 803 жил, Ардын Хувьсгалын 88 жилийн баярын мэндийг хүргэе!!! САЙХАН НААДААРАЙ!!!

Official: 131dg Зугаалгаар Явна...[Гэхдээ хаашаа?]

2009-07-07 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу? Ангийнхны мэндийг эрэн, Японы шалгалтандаа тэнцээд байгаа Бямбаа, Нацгаа, Оюундарь, Тэмүгэ нартаа баяр хүргээд гол асуудалдаа оръё. Тэгэхээр урт удаан хичээлийн жил дуусч амралт эхлээд, дундаа ороод бараг дуусч байгаа өнөөгийн нөхцөл байдалд манай ангийнхан ангиараа зугаалгаар явахыг хүсэн мөрөөдөн, хүсэж зүүдэлж, шахан шаардаж байгаа учраас ангийн блогийн зүгээс албан ёсоор блогоор явах болсныг зарлаж байгаадаа таатай байна. Гэсэн ч нэг асуудал бидний өмнө тулгараад байгаа нь ХААШАА гэдэг асуудал юм. Иймд энэхүү асуудлыг шийдэхийн тулд ангийнхны өмнө нээлттэй хэлэлцүүлгийг зарлаж байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцохын тулд та уг нийтлэл дээр өөрийн нэрээр сэтгэгдэл бичин, хаашаа, хэдээр, хэрхэн явахыг тодорхой санал болгох шаардлагтай юм. Бид энэхүү нийтлэлд уг саналуудыг шууд оруулах бөгөөд нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг судлан үзсэний үндсэн дээр ялагчийг тодруулан, ялагчийг "БЛОГИЙН ХҮНДЭТ ГИШҮҮН" цол тэмдгээр шалган GOLD MEMBER болгон өргөмжлөх болно. Анхаарал хандуулсанд баярлан, идэвхтэй оролцохыг хүсч байна.

1. ТЭРЭЛЖ ЯВАХ САНАЛ
Санал гаргасан гишүүд: Л.Мөнх-Очир, Б.Мягмаржав, Н.Нямхүү, А.Ундрал, Д.Яруу
Амрах газар: ТЭРЭЛЖ
Тээвэр: Нийтийн автобус
Хэзээ: 7.11-7.13 эсвэл 7.12-7.14
Зардал: 15000 /ориг махны үнэ орсон/
Давуу тал: Хямдхан, очиж байсан туршлагтай, мод+ус+Баттөрийн эмээ+Баттөр
Сул тал: Олон очсон уйдсан, наадмаар Тэрэлжд ид хүмүүс байдаг...
ДЭМЖСЭН: Н.Бямбажав

2.Уулын мухарт очоод сайхан хэвтэх
Санал гаргасан гишүүн: Н.Оргил
Хаана: Зуслантай ойрхон уулын мухарт
Тээвэр: Автобус, хөлөөрөө, яаж ч явж болно
Хэзээ: Хэзээ ч хамаагүй
Зардал: Бараг гарахгүй
Давуу тал: Хамтаараа, цугтаа бөөнөөрөө байхад уйдахгүй...
Сул тал: Үзэж харж, соён гэгээрэх зүйл байхгүй...
Дэмжсэн гишүүд: Ц.Будмаа

3. Цонжин Болдог
Санал гаргасан гишүүн: Н.Оргил
Хаана: Хотоос 90 км-д Цонжин болдог
Тээвэр: Автобус түрээслэнэ
Хэзээ: - - - - -
Зардал: 40000 орчим
Давуу тал: Үзэх юм ихтэй, уул ус гээд бүх юм байгаа,
Сул тал: Зардал өндөр байж болох??!!???
Дэмжсэн гишүүд: О.Энх-Оргил

4. Сонгинын амралт
Санал гаргасан гишүүн: Х.Галбадрах
Хаана: Хотоос холгүй, Буянт ухаагаас цааш
Тээвэр: Яааж л бол яааж, алхаж ч, таксидсан ч, автобусдсан ч болно..
Хэзээ: Хэзээ л бол хэзээ, 13-15
Зардал: тооцоогүй, дэмжвэл тооцно
Давуу тал: Бороонд норохгүй, зутрахгүй, хоолонд санаа зовохгүй, сайхан тал байгальтай.
Сул тал: Хүн ихтэй байх магадлалтай, зардал ихтэй байж болох.
Дэмжсэн гишүүд: - - - - - -

ЗУГААЛГААР ЯВАХ АНГИЙН ИРЦ:
1.Батмягмар - АВСТРАЛИД суралцаж байгаа, ирж амжихгүй бололтой. - БОЛОМЖГҮЙ
2.Баттогтох - БНХАУ-д суралцаж байгаа, мөн л ирж амжихгүй болов уу? - БОЛОМЖГҮЙ
3.Батцэнгэл - Зугаалга гэнгүүт Багануураас гүйгээд л ирнэ. - ЯВНА
4.Баттөр - 13-нд хөдөөнөөс ирнэ, тээд шууд зугаалга руу. - ЯВНА
5.Баяржаргал - Хамтлагийн бэлтгэлийн асуудалтай байна. - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
6.Билгүүн - Наадмын үеэр гэрийнхэнтэйгээ хөдөө явж магад, гэхдээ явна - ЯВНА
7.Будмаа - Үл мэдэгдэх шалтганаар явахгүй гэж байгаа ч явуулна хаха. - ЯВНА
8.Бямбажав - 100 хувь явна, хамгийн эхэнд уриалаад л явна - ЯВНА
9.Галбадрах - ОХУ-аас чухам ингэх гэж л ирсэн шүү дээ - ЯВНА
10.Гэндэнпил - Хичээлийнхээ амралтаар далимдаад явна гэдгээ мэдэгдсэн - ЯВНА
11.Дагвадорж - ГОК-ын амралтанд яваа, амжихгүй л болов уу. - БОЛОМЖГҮЙ
12.Ёндонжамц - Явна хэмээн ойрын эх сурвалж мэдэгдсэн - ЯВНА
13.Золжаргал - NO UPDATES - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
14.Зол-Эрдэнэ - "Нөхөд хаашаа би тийшээ" Г.Зоогий. - ЯВНА
15.Маргад-Эрдэнэ - NO UPDATES - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
16.Мөнхзаяа - NO UPDATES - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
17.Мөнх-Очир - Шинэ рс-тэй болсон нтр хаха...явнаа явна, явуулна - ЯВНА
18.Мөнхсаруул - АНУ-аас ирээд удаагүй байгаа, яах нь тодорхойгүй - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
19.Мягмаржав - Хамтлагийн бэлтгэл байгаа ч заавал явна гэсэн - ЯВНА
20.Мядагбадам - NO UPDATES - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
21.Нацагдорж - Хамгийн их хүсч байгаа хүмүүсийн нэг - ЯВНА
22.Нямхүү - No comments: ойлгомжтой - ЯВНА
23.Оргил - Ажил явдал гарсан байгаа ч зохицуулна гэж найдаж байна - ЯВНА
24.Очгэрэл - Зугаалахын хүслэн болсон нэг залуу энд байна - ЯВНА
25.Оюундарь - Ажил төрөл давхцахгүй бол явна гэсэн - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
26.Оюунсайхан - Биеийн байдлаас шууд хамаарах байх - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
27.Өлзийхутаг - Хөдөө байгаа сурагтай, гол хөгжөөх хүн - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
28.Саруултөгс - БНСУ-д суралцаж байгаа - БОЛОМЖГүЙ
29.Сүхбат - NO UPDATES - ЭРГЭЛЗЭЭТЭЙ
30.Түвшинбаяр - Төв аймаг орсон сурагтай, гэхдээ боломжтой - ЯВНА
31.Тэмүгэ - Уриалан дуудах гол хүмүүсийн нэг - ЯВНА
32.Ундрал - Хөлний гэмтлийн улмаас явахгүй байж болзошгүй - ЯВНА
33.Хулан - NO UPDATES - ЯВНА
34.Цолмон - БНСУ-д суралцаж байгаа - БОЛОМЖГҮЙ
35.Цэнгүүн - Шинэ машинтай залууд хийх юм олдохгүй байгаа сурагтай - ЯВНА
36.Цэцэгдэлгэр - NO UPDATES - ЯВНА
37.Чойсүрэн - Хөдөө явсан болов уу - БОЛОМЖГҮЙ
38.Энх-Оргил - Ойлгомжтой, асуух ч хэрэг, бичих ч хэрэг байхгүй - ЯВНА
39.Яруу - Яруугүй наадам утгагүй болох буй заа... - ЯВНА

ОДООГООР: ЯВАХ - 23 ЭРГЭЛЗЭЭТЭЙ - 10 БОЛОМЖГҮЙ - 6

Боргио кап - 2009

Tsengel бичсэн.
Ангийн андуудаар сонин хачин юутай байна? Амралт сайхан л биз дээ? Бөөнөөрөө явах асуудлаа шиидсэн үү? хэхэ
За юутай ч хамгийн сүүлд орсон Боргио Кап тэмцээний тойм маягтай юмыг бичээд блогтоо нийтэлж байна. (Янз бүрийн зураг нтр байхгүйд хүлцэл өчье хэхэ)


“Боргио кап”

МХХолбоо байгуулагдсаны 50 жил, АПУ ХК байгуулагдсаны 85 жилийн ойн нэрэмжит 3 дахь удаагийн Боргио кап тэмцээн өнгөрөгч 6 сарын 26-аас 7-р сарын 4-ий хооронд МХХ-ы төв талбай дээр амжилттай болж өндөрлөлөө.2007 оноос эхлэн зохиогдох болсон уг тэмцээн хуучин “Цом”-ын тэмцээнийг(Английнхаар бол FA Cup) орлон зохион байгуулагдах болсон билээ.Энэ жилийн Боргио кап тэмцээнд 27 багийн 500 гаруй хөлбөмбөгчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн билээ.

Хэсгийн тоглолт

Нийт 27 баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдсөн.Үндэсний лигийн 7 баг 7 хэсгийг толгойлсон байгаа.(Өнгөрсөн жилийн “Боргио кап”-ын аварга Хасын Хүлгүүд энэ тэмцээнд Хүлгүүд гэдэг нэрээр оролцсон тул “сонирхогчийн статустай” оролцсон байгаа).Иймээс хэсэг бүрээ тэргүүлсэн 7 баг дээр хэсэгтээ дэд байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй нэг баг нэмэгдэн , дараагийн шатанд 8 баг өрсөлдөхөөр тэмцээний системийг хийгдсэн байсан.

Хэсгээ толгойлсон Үндэсний лигийн 7 баг аргагүй буйр заан хэсгээ тэргүүлсэн бол энэ багууд ямар баг нэмэгдэж цааш тэмцээнээ үргэлжлүүлэх нь сонирхол татаж байв.Гэсэн ч энд ямар нэгэн сенсаац дэгдсэнгүй. Учир нь “аваргаа хамгаалж буй” Хүлгүүд болон өнгөрсөн жилийн лигийн аварга Эрчим хэсгийн тоглолтдоо эвийн гэрээ байгуулан, бусад өрсөлдөгчдөө хожсоноор тус бүр 7 оноотой болж 2-уул дараагийн шатанд үлдсэн юм.Бусад хэсэгт дэд байр эзэлсэн багууд бүгд өөрийн хэсэгт орсон лигийн багаас оноо зулгааж чадаагүй учраас 6 оноотой болж дараагийн шатанд шалгарч чадаагүй юм.

Сонирхогчийн гэсэн тодотголтой багуудаас Дельта,Континенталь,Бүргэдүүд ,UB DAS багууд үндэсний лигийн багуудтай тун сайн тоглож, ширүүн өрсөлдсөнийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Шөвгийн 8 багийн тоглолт

Хэсгээ тэргүүлсэн үндэсний лигийн Хараацай ,Сэлэнгэ Пресс, Мазаалай,Хангарьд,УБ Дээд сургууль ,Эрчим,Хоромхон багууд дээр хэсэгтээ дэд байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй баг болох Хүлгүүд нэмэгдэн хасагдах шатанд өрсөлдөхөөр болсон.
Эхний тоглолт Хараацай-Хүлгүүд багууд ын хооронд болсон. Энэ тоглолтод эхний гоолыг Хараацайгийнхан хийж тоглолтыг урамтай эхлүүлсэн боловч эхний үеийн төгсгөлд хамгаалалтдаа алдаа гаргаж тоглолтын тооны харьцаа тэнцсэн.Харин 2-р үед Хараацайгийн 2 гол тоглогч улаан хуудас аван тоглолтыг чөлөөлснөөр тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдсэн. Тоглолтын төгсгөлийн 15 минутад Хүлгүүд илт давамгай тоглож 5 гоол хийснээр энэ тоглолтод 6:1 харьцаагаар өрсөлдөгч багаа бут нэргэсэн.

Дараагийн тоглолт Сэлэнгэ Пресс- Мазаалай багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс л Сэлэнгэ Прессийнхэн тун ширүүн довтолж тоглосон.Гэсэн ч тэд гоол оруулах хэд хэдэн боломжоо алдсан юм.Харин энэ үед Мазаалайгийнхан сөрөг довтолгооноор гоол оруулах тун дөхөв. 2-р үед тоглолтын хэмнэл өөрчлөгдөж Мазаалай багийнхан илүүтэй довтлон тоглох болсон.Гэсэн ч тэд хамгаалалтдаа алдаа гаргасны улмаас эхний гоолыг хаалгандаа алдаж Сэлэнгэ Пресс тоглолтыг тэргүүлж эхлэв. Гоол орсны дараахан Сэлэнгэ Прессийн гол тоглогчдын нэг Төгсбаяр улаан хуудас аван тоглолтыг чөлөөлснөөр Мазаалайгийнхан ихээхэн давуутай болсон.Улмаар Мазаалайгийнхан довтолгооноо эрчимжүүлж тоглолтын сүүлийн 10 минутад 2 гоол оруулснаар өрсөлдөгч багаа 2:1 хожиж хагас шигшээ тоглолтод шалгаран үлдсэн.

Дараагийн тоглолт УБ Дээд сургууль – Хангарьд багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс санаачлагыг аван довтолж тоглосны ачаар УБ Дээд сургуулийнхан эхний үед 4 гоол оруулж тоглолтын илт давамгай хошуучилж эхэлсэн. Харин эхний үед Хангарьдынхан гоол оруулах хэд хэдэн боломжоо алдсан байгаа.( бүр 11м-ийн торгуулийн цохилтоо хүртэл алдсан ) Гэсэн ч тоглолтын 2-р үед шал өөр Хангарьд тоглож 2 гоол оруулан тоглолтын тооны харьцааг багасгаснаар тоглолт нэлээн ширүүн өрсөлдөөнтэй болж эхэлсэн. Гэвч тоглолтын төгсгөлд гоол оруулах боломжоо Хангарьдынхан мөн алдсанаар тоглолтод УБ Дээд сургуулийн баг 4:2 хожсон.

Энэ өдрийн сүүлийн тоглолт Эрчим-Хоромхон багуудын хооронд болж өнгөрсөн.Энэ тоглолтод Хоромхоныхон тоглолтын эхнээс тоглолтын санаачлагыг авч тоглон эхний үеийг 1 бөмбөгний зөрүүтэйгээр тэргүүлсэн байгаа.Харин 2-р үед довтолгоондоо хэт улайрсан Эрчимийнхэн хамгаалалтдаа алдаа гаргаж ахин нэг гоол алдсанаар тун хүнд байдалд орсон. Энэ мөчөөс эхлээд Эрчимийнхэн хэт шатаж санаатай болон санаандгүй алдааг бөөн бөөнөөр гаргасны улмаас багийн ахлагч Гарьдмагнай тэргүүтэй 4 тоглогч улаан хуудсаар торгуулан тоглолтыг чөлөөлснөөр энэ тоглолт үндсэндээ шийдэгдсэн.Ингэснээр өнгөрсөн жил Үндэсний лигийн шигшээ тоглолтод хожигдсон хариугаа Хоромхон баг авч энэ тоглолтод 3:1 хожсон.

Хагас шигшээ тоглолт

Хагас шигшээгийн эхний тоглолт Хүлгүүд-Мазаалай багуудын хооронд болсон байгаа.Тоглолт эхлээд 10 минут ч болоогүй байхад хаалгач , хамгаалагчдын анхааралгүй байдлыг ашиглан Хүлгүүд гоол хийж тоглолтыг тэргүүлэх болсон. Гэсэн ч 1-р үеийн төгсгөлд Мазаалайгийнхан тоглолтын тооны харьцааг тэнцүүлж чадсан. 2-р эхлэхтэй зэрэгцэн бороо орж эхэлснээр хоёр багийнханд багагүй төвөг учруулж байв. Гэсэн ч тоглолтын 2-р үеийн дунд хэрд Мазаалайгийнхан хамгаалалтдаа алдаа гаргаж түүнийг нь Хүлгүүдийн Энхтайван чадмаг ашигласнаар тоглолтыг ахин Хүлгүүд тэргүүлж эхэлсэн.Гоол алдсаныхаа дараагаас довтолгоо эрчимжүүлэн тоглосныхоо ачаар Мазаалайгийн Төмөр-Очир тоглолтын эцсийн мөчид чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлснээр тоглолтын үндсэн цагт хоёр баг 2:2 тэнцсэн. Ингэснээр тоглолтын ялагч торгуулийн цохилтоор шийдэгдэх болсон. Торгуулийн цохилтыг Хүлгүүдийнхэн 100% амжилттай цохисон бол, Мазаалайгийн хоёр ч цохилтыг Хүлгүүдийн туршлагатай хаалгач Насанжаргал хааснаар аваргаа хамгаалж буй Хүлгүүд шигшээ тоглолтод шалгаран үлдсэн.

Дараагийн тоглолт УБ Дээд сургууль- Хоромхон багуудын хооронд болсон. Тоглолт ширүүн бороон дунд явагдаж эхэлсэн болохоор тоглолт хэмнэлийн ерөнхийдөө удаан тогтуун байв. Харин 1-р үеийн төгсгөлд УБ Дээд сургуулийн хаалгач маш том алдаа гаргаж нэг гоол Хоромхоныхонд бэлэглэснээр тоглолтыг Хоромхон тэргүүлж эхэлсэн.Энэ тооны харьцаа тоглолтын 2-р үед Хоромхоны хаалгач мөн адил алдаа гаргах хүртэл хэвээр хадгалагдасан юм. Эхний үед УБ-ын хаалгачийн гаргасан алдаатай яг адилхан алдааг Хоромхоны хаалгач энэ удаа гаргав. Ингэснээр тооны харьцаа тэнцэв.Энэ гоолоос төдий л удалгүй УБ-ын хамгаалагч Цэдэнбал нэгэн гайхалтай цохилтоор Хоромхоны хаалгыг мялаасан . Энэ мөчөөс довтолгоондоо улайрсан Хоромхоныхон хамгаалалтдаа удаа дараа алдаа гаргаснаар энэ тоглолтод УБ Дээд сургуулийн баг 4:1 өрсөлдөгч багаа хожин анх удаагаа Боргио кап тэмцээний шигшээ тоглолтод шалгаран үлдсэн.

Медалийн төлөөх тоглолт

Хүрэл медалийн төлөөх тоглолт Хоромхон-Мазаалай багуудын хооронд болсон. Байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа , ямар ч насны ямар ч тэмцээнд медаль авах багуудын тоонд зүй ёсоор ордог уг хоёр клүб Боргио кап тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан нь энэ тоглолтын нэг онцлог байв . Харин энэ тоглолт эхлээд л Мазаалайгийн үндсэн хаалгач гэмсэнээр Хоромхоныхонд ихээхэн давуу байдал бий болгосон.Ингэснээр тоглолтын эхний гоолыг хаалгачийн алдааг ашиглан Хоромхоныхон оруулав.Гэсэн ч тоглолтын эхний үе өндөрлөхөөс хэдхэн минутын өмнө Мазаалайгийнхан тооны харьцааг тэнцүүлж чадсан. Харин 2-р эхэлснээр Хоромхоныхон тоглолтын санаачлагыг авч тоглосныхоо ачаар тоглолтыг ахин тэргүүлж эхэлсэн. Энэ мөчөөс эхлэн Мазаалайгийнхан тоглолтын санаачлагыг аван тоглох биш харин ч эсрэгээр нэг л учраа олохоо болив. Энэ байдлыг Хоромынхон чадварлаг ашиглаж тооны зөрүүг холдуулж 3:1 болгосноор энэ тоглолтын ялагчаар тодорч , Боргио кап тэмцээнээс анхыхаа медалийг авлаа.
Шигшээ тоглолтод аваргаа хамгааалж буй Хүлгүүд – УБ Дээд сургуулийн багууд тоглов. Тоглолтын эхнээс хоёр баг тун хянуур тоглож байв. Тоглолтын эхний үед багууд чөлөөт цохилтоос л бие бидээ аюул учруулж байв.Ингэснээр тоглолтын эхний үе 0:0 өндөрлөв. 2-р үе эхлээд ч байдал төдий л өөрчлөгсөнгүй . Харин тоглолтын 2-р үеийн дунд хэрд Хүлгүүдийн төвийн хамгаалагч алдаа гаргасныг шигшээгийн довтлогч Түмэнжаргал чадварлаг ашигласнаар тоглолтыг УБ-ынхан тэргүүлж эхлэв. Гоол алдсаныхаа дараагаас Хүлгүүд бөмбөгийг илүүтэй эзэмшин тоглож байсан ч аюултай доволтгоо зохион байгуулж чадахгүй байв. Гэвч тоглолтын эцсийн мөчид УБ-ын хаалгач ахин маш том алдаа гаргасныг Хүлгүүдийнхэн алдсанүй , тооны харьцааг тэнцүүлсэн.Ингэснээр тоглолтын үндсэн цаг 1:1 өндөрлөж аварга багийн нэр торгуулийн цохилтоор тодрох болсон. Харин энэ удаа “хөлбөмбөгийн бурхан” Хүлгүүдийг ивээсэнгүй . Хүлгүүдийн 2 тоглогч торгуулийн цохилтоо алдсанаар Боргио кап-2009 тэмцээний аваргаар УБ Дээд Сургуулийн баг тодорч аваргын алтан цом,медаль, гурван сая төгрөгийн эзэд болов.Харин мөнгөн медаль хүртсэн Хүлгүүд 2 сая, хүрэл медаль авсан Хоромхон 1 сая төгрөгийн шагнал авлаа.
Ийнхүү Боргио кап-2009 тэмцээн МХХ-ы төв талбай дээр амжилттай болж өндөрлөлөө.

javascript:void(0)

Twitter-ээ гэж...

2009-07-06 uundaa бичсэн.
Твиттер гэж сайтын тухай нийтлэл бичье гэж бодсоор нэлээн удлаа. Юу бичихээ бодох хооронд твитийн найзууд маань зөндөө гоё юм бичсээр байгаад юу ч үлдээсэнгүй. Заавал бичихгүй бол болохгүй юм шиг санагдаад арай өөрөөр бичих гэж оролдлоо...Бүгдээрээ Твиттерт нэгдэцгээе!!!

Твиттер ээ гэж...
Чи хүсмээр ч юм биш, хайрламаар ч юм биш...
Цагийн гарз, гарны ядаргаа, сэтгэлийн шаналал...
Апдэйтийг чинь гүйцэх гэж би нүдээ чилтэл уншдаг...
Аашийг чинь олж аятайхан юм бичих гэж би толгойгоо гашилгадаг...
Хэрэггүй юм бичлээ гэж хүн амьтанд загнуулдаг
Хаа хамаагүй хэрэгт дурлалаа гэж зарим нэгэнд нь зэмлүүлдэг...

Чи намайг донтуулдаг, дон тусгаад өвчлүүлдэг...
Цагийн гарз, гарны ядаргаа, сэтгэлийн шаналал
Үүр цайтал чамтай л байх гэж би нойроо хугасладаг...
Үнэн худлыг ялгах гэж чамтай би ухаан бодлоо уралдуулдаг
Хэтэрхий их юм бичлээ гэж зарим нэгэнд нь блоклуулдаг
Хуурамч нэгнийг нь андуурч дагаад сүүлд нь өөрийгөө алгаддаг.

Гэхдээ хэн ч намайг албадаагүй, би өөрөө элссэн юм.
Элссэн хойноо учрыг нь олох гэж зөндөө удсан юм.
Учрыг нь олчихоод хөөрч догдлосондоо дэндүү ихийг бичсэн юм.
Ихийг бичээд өөрөө манараад сүүлдээ донож орхисон юм.

Зүгээр нэг чат биш ээ, замыг чинь зааж зүглүүлж өгдөг юм.
Зүгээр нэг цагын гарз биш ээ, цагаа ашиглах их нууцыг хэлж өгдөг юм.
Зүгээр нэг сайт биш ээ, оюунлаг бүхний байх ёстой талбар юм.
Зүгээр нэг жиргээ биш ээ, их үйлсэд уриалсан том шувууны дуудлага юм.

Твитээс чи Обамад алуулсан ялааны хүүрийг бичлэгээс үзэж
Твитээс чи Майкл Жексоны шилдэг дуунуудыг шууд сонсож
Твитээс чи андынхаа аяллын хөгжилтэй зургийг харж
Твитээс чи хамгийн доргионд шуурхай мэдээг цаг алдалгүй авч

Хорвоотой хөл нийлүүлэн алхаж эхлэн
Хөгжил дэвшлийг энэ биеэрээ мэдэрч амьдран
Мэдээллээр бөмбөгдүүлж тархиндаа дэвшил хийж
Мэдээллээ хуваалцаж, бусдад түгээж ханамжийг мэдэрнэ.

Энд, гутрал гуниг, аз жаргалын жиргээн бүгд бий.
Энд, инээд хөөр, үхэл хагацал бүгд бий.
Энд, уур уцаар, ухаарал баяслын жиргээн бүгд бий.
Энд, урмаар тэтгэсэн шидэт үгс дүүрэн бий

Чамаас би хөгжил дэвшлийг мэдэрдэг.
Чамаас би их ирээдүйг үнэртдэг
Чамаас би бахархал, итгэлийг олж хардаг. 2009...
Заа, энэ зүгээр яахав, сайхан уран сайхны хэтрүүлэг байлаа...Шууд мэдрэмжээ биччихлээ хэхэ..Твиттерт нэгдээрэй энэ миний профайл байгаа..http://www.twitter.com/uundaa...

Latest: Манайхан Боргио Кап 2009-д

2009-07-05 uundaa бичсэн.
Өнгөрсөн 6-р сарын 27-оос эхэлсэн Боргио Кап тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. 27 багийн 420 гаруй тамирчин оролцож, шөвгийн наймын тоглолтоос эхлээд ТВ9 телевизээр тоглолтыг шууд дамжуулсан дээрээс нь Монголын Хөлбөмбөгийн Холбооны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа гээд онцлох зүйл ихтэй уг тэмцээнд манайхны төлөөлөл Батцэнгэл Мазаалай клубын нэрийн өмнөөс оролцон тоглон, 4-р байрт орсон амжилтыг үзүүллээ. Мөн энэхүү тэмцээнд Билгүүн маань "Алтан Шонхор" багийн нэрийн өмнөөс амжилттай тоглолоо..Сонирхогчдын болон лигийн багуудын оролцдог уг тэмцээн энэ жил тун "сонирхолтой" бөгөөд "өршөөлгүй" системтэйгээр зохиогдсон. Өмнөх жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн багуудыг 2 хуваан хагас шигшээд тааруулахаар зохиож байсан бол энэ жил лигийн багуудыг хэсэг толгойлуулан 7 хэсэгт хуваан, хамгийн сайн үзүүлэлттэй 2-оор гарсан багийг нэмэн 8 баг шилдэг 8-д үлдэхээр болгожээ.

Сонирхогчдын болон лигийн багуудын оролцдог уг тэмцээн энэ жил тун "сонирхолтой" бөгөөд "өршөөлгүй" системтэйгээр зохиогдсон. Өмнөх жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн багуудыг 2 хуваан хагас шигшээд тааруулахаар зохиож байсан бол энэ жил лигийн багуудыг хэсэг толгойлуулан 7 хэсэгт хуваан, хамгийн сайн үзүүлэлттэй 2-оор гарсан багийг нэмэн 8 баг шилдэг 8-д үлдэхээр болгожээ. Ингээд "ном ёсоор" лигийн 8 баг шалгарч, Батцэнгэлийн тоглосон Мазаалай клуб Сэлэнгэ Пресс багтай оноолт таарсан. Харин БЕК-ийн Алтан Шонхор клуб хэсгээсээ шалгарч чадсангүй. ТВ9 телевизээр шууд дамжуулсан Сэлэнгэ Пресс багтай хийсэн тоглолтонд Цэнгэл маань эцсийн мөчид ялалтын чухал бөмбөгийг хаалганд хийн, улмаар баг нь 2:1-ээр хожсон гэдгийг бид цэнхэр дэлгэцээрээ харсан билээ. Үүний дараа хагас шигшээд Хасын Хүлгүүд багтай тоглосон хэдий ч харамсалтай нь үндсэн цагт 2:2-оор тэнцэн, торгуулийн цохилтоор ялагдаж хүрлийн төлөө тоглох эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөөх Хоромхон клубтэй хийсэн тоглолтонд мөн л "хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээсэнгүй", 3:1-ээр хожигдол хүлээн 4-р байрт орлоо. Тэмцээний аваргаар Улаанбаатар ДС шалгарсан байна. Ингээд "Монголын ФА КАП" хэмээгдэх энэхүү тэмцээнд амжилттай тоглосон ангийнхаа андуудад баяр хүргээд цаашдын замналд нь амжилт хүсье!!!
Мазаалай vs Хүлгүүд /2:2 болгосон Төмөр-Очирын гоол..би ч мэдрэмжтэй оператор юм аа нтр хаха.../