Live Blogging: USA vs Brazil

2009-06-29 uundaa бичсэн.
131dg.blogspot.com та бүхэндээ ээлжит LIVE BLOGGING-оо хүргэхэд бэлэн болоод байна. ӨАБНУ-д явагдаж байгаа Тивүүдийн аваргуудын оролцдог Холбоодын Цомын Тэмцээний аваргын төлөө тоглолт болох Өмнөд Америкийн аварга Бразил Хойд Америкийн аварга АНУ-ын багуудын тоглолт яг одоо хэдхэн минутын дараа эхлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтыг та бүхэнд twitter-ээр дамжуулан Зоогий болон Uundaa нар та бүхэнд тоглолтын тайлбарыг хүргэх болноо, бидэнтэй хамт байж сэтгэгдлээ үлдээнэ гэж найдаж байна. ENJOY!!!


АНУ 2:3 БРАЗИЛ

К.Демпси 9, Л.Донован 26 - Л.Фабиано 46, 73, Лусио 84

АНУ: 1-Тим Ховард; 21-Жонатан Спектор, 15-Жэй ДеМерит, 5-Огучи Онеэву, 3-Карлос Боканегра; 8-Клинт Демпси, 22-Бенни Фэйлхабер, 13-Рикардо Кларк, 10-Лэндон Донован; 9-Чарли Дэвис, 17-Жози Алтидоре

Бразил: 1-Хулио Сезар; 2-Майкон, 3-Лусио, 14-Луизао, 16-Андре Сантос; 5-Фелифе Мело, 8-Жилберто Сильва, 18-Рамирес, 10-Кака; 9-Луис Фабиона, 11-Робиньо



131dg.blogspot.com 2009 oны Холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтыг Live Blogging хийж дамжууллаа...Хамт байсанд баярлалаа..
АНУ 2:3 БРАЗИЛ - К.Демпси 9, Л.Донован 26 - Л.Фабиано 46, 73, Лусио 83...
Аа бас мартах шахлаа, Т.Ховард үнэхээр гайхалтай байлаа, жаахан аз байсан бол...гайхалтай тоглолтын гэрч боллоо
БРАВО БРАЗИЛ, БРАВО АНУ, БРАВО ФАБИАНО, БРАВО КАКА...
Бразилын амжилтын гол нууц нь Амeрикын багийн гинжилсэн хамгаалалтыг голд нэг нь орж таслаж будилуулах байсан болов уу гэж бодож байна...Ингэсний үр дүнд тэдний 1-р үeд үзүүлж байсан бат бөх хамгаалалт суларсан болов уу...
2 баг үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ..АНУ-г ийм хол явна гэж, ийм тоглолт үзүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ..Тэгсэн ч та нар чадсан. Донован багаа сайн удирдлаа, Ховард ч гайхалтай байлаа, гэхдээ 2-р үeд биш. Магадгүй тэдэнд ийм том тэмцээний аваргын төлөө тоглох туршлага дутсан байх...
САЙН БҮРЭЛДЭХҮҮН, САЙН ТОГЛОГЧИД, САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ мэдээж нэмэх нь КАКА...энэ бол БРАЗИЛ-2009 оны Холбооны Цомын тэмцээний аваргууд
Амeрикууд гайхамшгийг бүтээхэд нэгхэн алхам дутлаа даа
ЦАГ ДУУСЛАААААА....БРАЗИЛ АВАРГУУД...
АНУ бөмбөгөө эзэмшиж чадахгүй байна, бараг ингээл дууслаа даа...
92' Дани Алвес тун худлаа цохилт хийлээ, амиатах оролдлого гэж тодорхойлье
3 Минут шүүгч нэмлээ...
СЭЛГЭЭ: АНУ- К.Кэйзи орж ирлээ..Кларк суув..
88' Онеэву мөргөлт хийсэн ч харамсалтай нь хаалгаа оносонгүй..хамгийн сүүлийн боломж нь байсан байхвий гэж айж байна....
88; Булангийн цохилт- ашиглаж чадах болов уу??? АНУ
Бразилчууд Аваргаа хамгаалахад хэдхэн хором
Элано ямар гоё дамжуулалтыг өгөв өө..аргагүй л 7 номерын эзэн юм даа..
84' ГООООЛ!!! 3:2-ЛУСИО булангийн цохилтоос мөргөж гоол хийлээ..

    follow me on Twitter



    No Nuclear Waste in MGL!!!

    2009-06-26 uundaa бичсэн.
    Гарчгийг хараад та юун том сэдвийн талаар хэн юу бичих гээд байна гэж гайхсан байх. Бас надад ямар хамаа байхав гэж бодоод алгасах гэж байгааг чинь ч гадарлаж л байна. Гэтэл энэ аюул бидний дэргэд, хэдхэн алхмын зайд ирчихээд байна гэдгийг та мэдсэн үү? Монголд цөмийн хаягдлыг булаад мөнгө олж болох юм байнаа гэдгийг "мэргэн ухаантай" УИХ-ын зарим гишүүд маань харчихаад түүнийгээ ичих ч үгүй батлуулах гээд сууж байна гэвэл та итгэх үү? Арай ч дээ, үгүй байлгүй дээ гэтэл нөгөөх 76 маань эргэлзээд ч байгаа юм уу, үнэхээр тэнэгтээд ч байгаа юм уу, мөнгөнд ховсдуулчихав уу буцаах санал нь хүртэл дэмжигдсэнгүй!!!

    Энэ бүхэн 6-р сарын 18-нд эхэлсэн юм. УИХ-ын гишүүн МНН-ын дарга Д.Энхбат өөрийн твиттер хуудсаар дамжуулан үүнийг нийт монголчууддаа анхааруулсан билээ.
    УИХ-ын тогтоолын төсөлд Цөмийн түлшний шаарыг Монголд булшлахыг зөвшөөрч оруулж иржээ

    "Дахин хэлэлцүүлэгт оруулах санал 50% / 50% дүнтэй гарсан. Энэ нь уг заалт хянагдана гэсэн үг."

    Ядаж нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн тэнд сууж байгаа нь яамай даа. Хамгийн хачирхалтай нь тэд яагаад энэ асуудлыг шууд үгүй гэж хэлээд хуулиндаа /тогтоолдоо/ заагаад өгчихөж болохгүй байнаа? Хардах сэтгэл яалт ч үгүй төрж байгаа биз, өнөөх шуугиад байдаг эрх ашгийн сонирхол орчихсон байгаа гэж бодогдохгүй байна гэж үү?
    Харин өнөөдөр Д.Энхбат гишүүн бидэнд шинэ мэдээллийг өглөө. Өмнөхөөс арай дээрдсэн ч бас хоосон санаархлаа хаяагүй байгаа бололтой.
    Цөмийн түлшний хаягдалыг булшлахгүй .... гэж шууд заасангүй. Бүрхэгдүүлээд орхилоо"

    Цөмийн түлшний шаарыг булшлах талаар УИХ-ын тогтоолд оруулсангүй. Зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заалаа."

    Энэ юу гэсэн үг вэ? Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ч юм уу, засвар хийнэ гээд эрхэм гишүүдийг сонин гарчиглаж, үнэтэй утсаа оролдож суух хойгуур энэ асуудлыг шийдчихэж болзошгүй гэсэн үг. Угаасаа зун болохоор "уяач" гишүүдийн сэтгэл нь морьд руугаа яараад, "буруу газраа ороод ирсэн мэт" төөрсөн гишүүд нь нозоорсондоо орж ирсэн хуулийн төслүүд, тогтоолүүд ногоон гэрлээр засварлагдаж, хянагдахгүй батлагддаг гэж үнэний ортой мэт. Но-той төслүүд чухам зуны цагаар батлагддаг гэх.
    Томоохон гүрнүүдийн атомын ца­хил­гаан станцаас гарсан цацраг идэвхт бодисын хог хаягдлаа булах төв цэг болсноор хамгийн эхэнд цацраг идэвхт бодисоос “рак” хэмээх хордлогын шинжтэй өвчин үүсэх ба энэ өвчин нь хүн амьтны амьсгалын эрхтэн болон урагт янз бүрийн гаж нөлөө үзүүлдэг ажээ.
    Цацраг идэвхт боди­сыг аюулгүй болгодог тех­нологийг эрдэмтэд гаргаж авч чадаагүй байгаа учраас томоохон гүрнүүд дэлхийн буурай орнуудад хог хаягдлаа зарж, газар нутагт нь булдаг жишиг тогтсон. Газар дор 150 жил болсон ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл хэвээрээ байдаг. Савлагдсан баг­лаанаасаа задарсан ч агаарт дэгдэн хэзээ ч устаж алга болдоггүй. Ийм хор хөнөөлтэй бодисыг манай улсын газар нутагт булна гэдэг бол хэдэн зуун жилийн дараа та бидний үр хүүхэд амьдрах газаргүй болно гэсэн үг.
    Эрдэмтэд энэ аюулаас зайлахын тулд саран дээр хаягдлаа булахаар судалж, нар луу хүртэл явуулах талаар анхаарлаа хандуулж байх хооронд манайхан өнөө маргаашаа бодсон багахан ашгийн төлөө эх орноо, газар шороогоо худалдах гэж байна.
    Энэ талаар твиттер дээрх Монгол залуус нийлэн No Nuclear Waste in MGL!!! гэсэн бичгийг өөрсдийн чадах бүх сувгаараа буюу Yahoo Messenger, Facebook, Hi5, Twitter зэргээрээ бусаддаа тараах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та энэ аянд чадахаараа оролцохыг хүсч байна, статус дээрээ бичиж, твит дээрээ хавсаргаж оруулан аль болох их хүмүүст хүргэхийг уриалья...
    NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!!!Энэ талаар бичсэн өөр нийтлэлийг эндээс уншина уу.

    Review: Испани 0:2 АНУ: Боломжгүй зүйл гэж үгүй...

    2009-06-25 uundaa бичсэн.
    Хэн үүнийг урьдчилан таамаглаж байсан бол?? Хэн энэ тоглолтыг дүнг ийм байх болов уу гэж бодож байсан бол??? АНУ-ын шигшээ баг мэдэж байсан, тэд үүнийг хүссэн, тиймдээ ч чадлаа, зорьсондоо хүрлээ. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг /америк хөлбөмбөг биш шүү, тийм бол үүнд гайхаад байх юм алга/ Европын аварга "ялагдашгүй" Испаний багийг буулган авч Холбоодын цомын тэмцээний шигшээд шалгарлаа...




    "Бид тэднийг хэрхэн зогсоохоо мэднэ, тийм учраас бид итгэлтэй байна"
    Энэ үгийг тоглолтын өмнө АНУ-ын багийн дасгалжуулагч Б.Брэдли сэтгүүлчдэд хэлж байсан юм. Үнэхээр ч тэд нягт хамгаалалт, асар өндөр зохион байгуулалтын дор хүссэн хожлоо авч, хэлсэн үгэндээ хүрч чадлаа.
    ТОГЛОЛТЫН ӨМНӨ
    Испаний баг талбайн эзэн ӨАБНУ-г хэсгийн сүүлийн тоглолтонд хожсноор хожсон цувралынхаа тоог 15-д хүргэн дэлхийн рекордыг шинэчлээд байсан билээ. Мөн хожигдоогүй цувралын тоо 35 болж 1993-1995 оны Бразилын багтай зэрэгцэж ирээд байсан юм. Өнөөдрийн хожил тэдэнд дахин нэг рекорд эвдэх боломжийг олгох учиртай байлаа.
    Харин АНУ-ын хувьд эсрэгээрээ. Хэсгийн эхний 2 тоглолтондоо сүүлийн 2 дэлхийн аваргуудтай тааран 6 гоолыг алдаж, 2 ч улаан хуудсаар торгуулаад байв. Египттэй хийсэн гайхалтай тоглолт, Бразилын өөгүй тоглолтын ачаар хэсгээсээ бөмбөг тоолон, "эцсийн мөчид" шалгарсан билээ.
    АНУ-ын баг Испаний багтай хийсэн сүүлийн 3 тоглолтондоо хожигдсон бөгөөд хамгийн сүүлд Евро 2008-ын өмнө нөхөрсөг тоглолт хийн 1:0-ээр Испани хожсон юм.
    ТОГЛОЛТ
    Хэдийгээр ихэнх бооцоо тавигчид Испанийг гол фаворитоор үзэж, ихэнх мэргэжилтнүүд ядах юмгүй финалд шалгарна гэж байсан ч тоглолтын эхнээс л тэдний бодол бодит амьдралд замхран алга болж мэдэх юм гэдгийг АНУ-ын шигшээ харуулж эхлэв.
    Дэлхийд хамгийн аюултай довтлогоотой багийн өөдөөс тэд довтолж тоглож эхэлснээрээ ИСпаничуудыг сандралд оруулчих нь тэр. Хурд муутай Пике, найдваргүй тоглолттой Пуйоль, довтлох дуртай Капдевийя, Рамос нарын өөдөөс туршлагтай Донован тэргүүтэй Дэвис, Дэмпси нар аюул тарихуйц хэд хэдэн довтлогоог хийсэн ч 25 дахь минутанд өнгөрсөн улирлыг Испанид өнгөрүүлсэн залуу довтлогч Ж.Алтидоре Касийясын хаалганд хүчтэй цохилтоор бөмбөг оруулан 1:0-ээр тэргүүлж эхэллээ. Энэ гоолонд биеийн хүчний тулаанд ялагдсан Х.Капдевийяг буруутай хэмээн үзэж болох юм. В.Дель Боскегийн удирдлаганд 13 ялахдаа 2хон гоол алдсан ялагдашгүй Армада нар одоо л нэг ухаан оров уу гэлтэй экс-маню Т.Ховардын хаалгыг бөмбөгдөж эхэллээ. Гэсэн ч Торресийн солгой хөлний цохилтыг эс тооцвол хаалгаа онохгүй л байсан юм...
    2-р үе эхлээд довтлогоо бүр ширүүсч эхэллээ. АНУ-ын хамгаалалт задрахгүй, улам нягтаршан, улмаар аюултай сөрөг довтлогоог зохион байгуулж эхэллээ. Фабрегас, Шави, Алонсо нар довтлогчдоо бөмбөгөөр хангаж өгч чадахгүй юм уу эсвэл тэд нар нь боломжоо ашиглаж чадахгүй л байлаа. АНУ-ын хамгаалалт өөлөх юмгүй, маш сайн ажиллаж байсан юм. Тэдний довтлогоог хамгаалагчид нь биеэрээ хааж, хаагаагүйг нь Т.Ховард чадвараараа хааж, хаахгүйг нь хаалга, шон хамгаалж байлаа. Алонсо, Вийя, Торрес нар юу ч хийж чадсангүй. Тэдэнд А.Иньеста л дутагдаад байгаа мэт, С.Казорло, Мата нар гарч ирээд ч нэмэр болсонгүй. Өмнөх тоглолтууд гялалзаж байсан зүүн жигүүр, Капдевийя, Риера нар харагдсангүй. Харин ч эсрэгээрээ сөрөг довтлогоог АНУ тун гайхалтай хийж, 73 дахь минутанд Л.Донованы дамжуулалтаар Фулхэмын К.Демпси гоол хийж, тоглолтын цэгийг тавьлаа. Пике, Рамос нар түүнд бараг бөмбөг бэлэглэчихээ гэхэд буруудахгүй биз ээ...Гэмтлээс буцаж ирсэн багийн ахлагч К.Боканеграгийн удирдлаганд Америкчууд Чанд хамгаалалт, уйгагүй гүйлт, зохион байгуулалтынхаа ачаар Европын аваргуудыг нутаг буцаах болголоо...
    ТОГЛОЛТЫН ДАРАА
    АНУ-ын баг түүхэн дэх хамгийн том хожлоо авлаа. Европын аваргуудын ялалтын буухиа энд ирээд тасрах учиртай байжээ. Гол тоглогч М.Брэдлид тун хачирхалтай шийдвэрийг шүүгч гарган улаан хуудас өгч талбайгаас хөөснийг эс тооцвол АНУ даалгавраа 100 хувь амжилттай биелүүллээ. Тэртээ 2006 онд Румынчууд Испанийг хамгийн сүүлд хожиж байсан билээ.
    Дэлхийн чансааны 14-р байрт бичигдэж байгаа АНУ-ын баг аваргын төлөө Өмнөд америкийн аварга Бразил болон талбайн эзэн ӨАБНУ-ын хэн хожсонтой шигшээ тоглолтонд тоглоноо..
    АНУ та нар үүнийг чадлаа, энэ хожлыг та нар хүссэн, түүндээ ч хүрлээ...

    Өдөр бүр ингэж........

    2009-06-22 Enkh бичсэн.

    Д.Равжаа - ӨГЛӨӨНИЙ САНАМЖ

    Өглөө болгон эртлэн босч
    Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
    Огторгуй хурмаст уужмын хутгаа
    Оюун ухаанд чинь хайрлах болно
    Орой болгон нэгийг санаж
    Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
    Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
    Үүрд таныг хайрлах болно
    Алтан нарыг мандах тоолон
    Алаг зүрхнээсээ догдлон харж бай
    Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
    Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
    Ухаант хүн та хаана ч явсан
    Уулын оргилыг хүндэтгэн харж бай
    Баян буурал хангайн хишгээр
    Бат түвшин явах болно.
    Учирсан бүхнийхээ нүүр царайг
    Уяхан даруухан инээмсэглэн харж бай
    Өнөр өтгөн урт удаан наслахын
    Өлзий буян бүрдэх болно


    Photos: Төөгөөгийн айлчлал...

    uundaa бичсэн.
    Алс холын Гуулин улсад суралцаж, эрдэм мэдлэгийг хурааж байгаа манай гишүүн Төөгөө маань эх орондоо ажил төрөл, алба амины хэд хэдэн чухал асуудлаа зохицуулахаар хэдэн хоног саатсан тухай та бүхэн блогоос сонссон биз ээ. Тэгвэл түүнтэй манай ангийн төлөөлөл уулзсан тухай зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна. Хөтөлбөрийн хувьд орой 7 цагийн үед Өргөө кинотеатрт цуглахаар тохирсон ч цугласаар цугласаар урт настай уулзалт болж улмаар 20:50-ийн “Төрийн дайсан” киног үзсэн.
    Гайз-666 хамтлагийнхны тоглосон, адал явдалт, зодоонтой кино байсан. Товчоор хэлэхэд Монголын цагдаа болон тагнуулын хүчний сүр хүч, тэдгээрийн ажилчдын ур чадвар, ажиллагааг уран чадварлагаар харуулсан ч цаанаа Монгол улсад аль хэдийн газар авсан гэх ашигт малтмалын орд газруудын төлөөх ашиг сонирхлын бүлгүүдийн тохиролцоон, эх орноо хэдэн зоосоор сольж байгаа төрийн түшээд, авилгал, шударга бус явдлын талаар харуулсан кино байлаа. Ш.Гүрбазар өөрөө тоглож, үнэхээр энэ киног чимсэн гайхалтай дүрийг бүтээсэн. 5 онооноос 4 өгөх кино байлаа.
    Үүний дараа хэд хэдэн ёслолын зураг авахуулчихаад хотын төв хүртэл адал явдалт аяллаа эхлэв ээ гэж. За тэгээд Төөгөө усан оргилуурт бүх хувцастайгаа орж, Сүхээ маань олон нийтийн газар дотуур хувцастайгаа бүжиглэсэн гээд, цаашлаад Сүхээ хүчингийн хэрэгт холбогдох дөхөж, Төөгөө галзуугийн эмнэлэгт олон түмний амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр орох шахсан гээд сонирхолтой сайхан үдшийг Төөгөөтэй хамт өнгөрүүллээ. Энэ тухай зурган сурвалжлага болон удахгүй тавигдах бичлэгээс дэлгэрэнгүйг харна биз ээ гэж найдаж байна.
    Юутай ч Төөгөөдөө хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе, аа тэгээд бас битгий жорлонгоо бөглөрүүлээд байгаарай гэж захиж байнааа гэж....

    Photo News: Ном, Сонины өдөрлөг дээрээс...

    2009-06-21 uundaa бичсэн.
    Өнөөдөр УИД-ын хажууд байрлах АДИДАС дэлгүүр дээр хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяагийн "Миний Мэдэх Хөлбөмбөг" болон Сэлэнгэ Пресс Хэвлэлийн компаниас эрхлэн гаргаж эхэлж буй "Хөлбөмбөг" сонины нээлтийн өдөрлөг явагдаж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгт манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ, А.Ундрал нар оролцсон бөгөөд тэд номны орчуулгын багт багтан, сонины редакцид сэтгүүлчдээр ажилласан билээ. Та бүхэн энэхүү номыг 17,000 төгрөгийн үнэтэйгээр Даваа гарагаас эхлэн номын бүх цэгүүдээс худалдан авах боломжтойгоос гадна сониныг сонин борлуулах цэгүүдээс 800 төгрөгөөр худалдаж аваарай..Ингээд уг өдөрлөгөөс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна...

    Үндэснийхээ бичиг соёлыг дээдэлмүй....

    2009-06-19 Enkh бичсэн.

    Ном дор мєргєм vv

    Уран бичлэг бол дvрс хєдєлгєєн. утга агуулгын нийлвэр цогц тєдийгvй бие даасан урлаг болтлоо хєгжиж чадсан Дорнын бичиг vсгийн нэгэн гайхамшиг юм

    Монголын уран бичлэгийн эрдэм ухааныг судалсан бичгийн мэргэд " Бичиг vсэг нь цэвэр vзэмжтэй, их л эрхэм болгож хичээнгvй vсэг, цэцэг навч, амьтан тэргvvтнээр янзлан чимсэн эвхмэл мэт vсэг цєм буй" хэмээн тодорхойлсон байдаг.

    Уран бичлэг нь бичигч хvнээс гарын ур дvй, уран сэтгэмж, ур авьяас шаарддаг нэг ёсны уран зураг болохынхоо хувд євєрмєц урлаг билээ. Уран бичлэг нь хэрэглээний урлагын шинжтэй, ихэвчлэн улс нийгмийн болон иргэний баяр ёслол, гоёл чимэглэл, ахуйн хэрэглээнд єргєн хэрэглэгддэг.

    Уран бичлэгээс монгол хvний сэтгэн бодох, урнаар зохиомжлох євєрмєц онцлог, ахуй соёл зан заншил, бэлгэдлийн ёсыг мэдэж болохоос гадна ахуйн болон соёлын хэрэглээний эд єлєгийн зvйлийг таньж болно.

    Чоно

    Тогоруу

    Уран бичлэгийг зєвхєн цаасан дээр бичих тєдийгvй торго, даавуу, хус модны vйс, царс модны хальсан дээр ч бичиж болохоос гадна чулуу, тємєр зэрэг хатуулга эд дээр ч сийлэн зvмбэрлэж болно.
    Ийнхvv монгол vсгийн уран бичлэг нь бvхэл бvтэн нийлэг урлагийн шинжийг агуулснаараа гайхамшигтай.


    Дашбалбар агсан гуайн 10 жилийн өмнөх нийтлэл

    Enkh бичсэн.

    Өөрийгөө эх орондоо хайртай гэж боддог хэн бүхэн үүнийг хэд дахин нягталж уншигтун
    О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.







    О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.


    Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245.6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөрөгийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.


    * * *


    Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойт зүгт 7.1 км-т байгаа Модотой хамрын 1290.0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэгт юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 119 градус 56 минутад оршдог билээ.


    * * *


    Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм.
    Энэ даваан дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын цэг билээ.


    * * *


    Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.


    * * *


    Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр уулам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. "Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр" гэж үздэг омог бардам овог дээдэс минь бидэнд амь насаараа үлдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.


    * * *


    -Гадаадынхан юу хүсч байна вэ?
    -Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж...
    -Яагаад?
    -Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
    -Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
    -Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж...
    -Яагаад?
    -Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн "доллартай" болно.
    -Газаргүй болоод иргэд яах вэ?
    -Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. "Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй" гэж байна.
    -Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та "гишгих газаргүй хөл" болно доо..

    Зүгээр л .......

    Enkh бичсэн.

    Залхуурал бол авьяас билиг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл

    ТИТЭМ ҮГ

    Өмнө нь би эрдэм ухаанд суралцах нь хүн болгоны өндөр дээд зорилго байх ёстой тухай ярьсан. Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл, найдвартай туслагч хүнд үгүй. Мөн эрдэм номын оргил өөд махран авирахад хичээл зүтгэл шийдвэрлэх хүч болох тухай хэлсэн. Нэгэн алдар хүндтэй хүнээс амжилт олсон нууцыг нь асуужээ.

    Тэрээр “Шилдэг авьяасынхаа ачаар амжилт олсон хүн байдаг бол бас бүр гайхалтай учралаар амжилт олсон нь ч бий. Гэхдээ олонх нь цулгүй хоосон нөхцөл байдлаас үхтэлээ хичээл зүтгэл гаргаж байж одоогийнхоо байр сууринд хүрсэн байдаг юм даа” гэжээ. Залуу хүн чи “Бүхий л чадлаараа хичээж зүтгэхийг” маанийн уншлага шиг болгох хэрэгтэй.

    Цаг хугацааг зөв ашиглаж сурах тухайд нэг яриагаа бүхэлд нь зориулсан. Аливаад амжилт олсон хүмүүсийг ажиглаад байхад үйл хөдлөлийнх нь “хурд” нэг гол үүргийг гүйцэтгээд байгаа нь төвөггүй ажиглагддаг. Хэн хурдтай байнав, тэр эрхэм амжилтын охин тэнгэрийн мутраас хишиг хүртэх азтан болж тодордог. Яг л олимпийн наадамд 100 метрт хамгийн хурдан гүйсэн тамирчин алтан медаль зүүлгэж, алдрын титэм хүртдэгтэй адил.


    Хурдтай хөдөлж байгаа нь энэ гээд “Бушуу туулай борвиндоо...” гэгч болж болохгүй ээ. Хурдлахын өмнө сайтар бэлдэж, бодож, тунгаах ёстой. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол үг бий. Цаг хугацааг жаахан сунжруулсан хэллэг мөн боловч бэлтгэлгүй, учир утгагүй хурдалж болохгүй, “Яарвал даарна” гэж угтаа сануулж буй ардын гүн ухааны сургаал.

    Бодоод, дүлэгнээд, хэмжээд суугаад бай гэсэн үг ч бас биш. Бодох, бэлтгэх, шийдвэр гаргахдаа мөн хурдтай бай гэсэн санаа. “Цаг бол мөнгө”, “Цаг мөнгөнөөс ч илүү” гэх мэт үгийн учир утга гүн гүнзгий. Цаг хугацаа өөрийгөө шижир алт болгон хувиргаж чаддаг ид шидтэн. Оновчтой, дээд зэргээр зөв ашиглаж чадвал шүү дээ. Тийм болохоор л цагийг зөв, хямгатай ашиглаж сурахын чухлыг дахин дахин яриад байгаа хэрэг. Цагийг үр ашигтай зарах аргуудын нэг нь хүн ажил амьдралдаа дэглэм журам тогтоож ажиллах шалгарсан дадал ухаан юм.

    “Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэчнээн тэнгэрлиг авьяастай байсан ч тэр авьяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй” гэнэ. Харамсалтай байгаа биз.
    Цэргийн нэрт жанжин “Миний амжилтад хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан, тогтсон арван таван минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм” гэж нууцаа хуваалцсан байдаг. Америкийн Ерөнхийлөгч Вашингтоны нарийн бичгийн дарга нь цагаасаа хоцорч ажилдаа ирээд байжээ. Хоцорсон шалтгаанаа цаг нь буруу яваагаас үүдэлтэй мэтээр тайлбарлахыг оролдов. Ерөнхийлөгч “Тийм л юм бол шинэ цагаар солих хэрэгтэй. Эс тэгвээс би нарийн бичгийн даргаа шинэ хүнээр солихгүй бол болохгүй болж байна даа” гэж хэлэн дэглэм журамд нь оруулсан гэдэг.

    Бизнесийн алдагдсан ашгийг уйгагүй хичээн зүтгэж байж нөхөж болно. Алдагдсан мэдлэгийг хичээнгүй сурлагаар гүйцэж чадна. Тэр бүү хэл алдагдсан эрүүл мэндийг өөрийн тэвчээр, дэглэм хийгээд эмчийн туслалцаатай буцааж авч магадгүй. Харин дэглэм журамгүйгээсээ алдсан хайран цаг мөч л үүрд мөнх эргэж ирдэггүй юм шүү.

    Залуу хүн асар ихийг сурч мэдэх, хийж бүтээх оргилуун дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Харин ямар ч тааламжгүй нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Гээж л орхивол түүнийгээ өөрт байгаа юугаар ч сольж авч чадахгүй.

    “Хүн хүсэл мөрөөдөлгүй бол адгуус л болно гэсэн үг...”. Илүү ихийг сурах хүсэл мөрөөдөл, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлээр шатаж яваа хүнд хаалт байдаггүй. Сурах мэдэх хүсэл тэмүүллийн галаа хэзээ ч бөхөөлгүй, гал манасан Прометей шиг бат хатуу, тэсвэр тэвчээртэй зогсох хэрэгтэй. “Гоц авьяас нь тэсвэр тэвчээрээс өөр юу ч биш” гэсэн үг бий. Сурах явцад түмэн бэрхшээл, мянган зовлон учрахыг үгүйсгэхгүй. Хүйтэн бороо, хүчтэй мөндөрт цохиулах тусам нялх ногоо сөөм сөөмөөр өндөрсөн, өтгөрөн ургадгийн адилаар бэрхшээл зовлонг сөрж, сурах хүсэл мөрөөдлийн хүчит жигүүрээ дэвэн урагшлахыг хичээвэл үр шимийг нь алд алдаар хүртэхдээ нэг хүртэнэ. “Чин үнэн хүслэн бол хэзээд амжилтад хүрдэг”.

    Хүнд амьсгалах агаар хэрэгтэй байдгийн адилаар мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй гэдгийг дахин давтаад яриад байна. Эрдэм мэдлэгт орой үгүй, ёроол үгүй. Ухаантай хүн “Би өөрийнхөө бага мэдлэгтэй болохыг мэддэгээс цаашгүй” хэмээн улам цааш урагшлах замаа засч явдаг ажээ. Аугаа их Сократ хүртэл “Би юу ч мэдэхгүйгээ мэднэ” гэж хэлдэг байж. Гэтэл манайд эрх мэдэлтэй болмогц л бүхнийг мэдэгч “хэтэрхий мэргэн жараахайнууд” болон төрөл арилжиж, хоолойгоо хиймлээр шахан дүрэмдэж, утгагүй хашгичин байх нь “урт чихтнүүдийн” орилолдоон шиг зэвүүн сонсогдохыг нь яана. “Хэрэв чи эрдэмгүй бол боловсролтой хэмээн бүү дүр үзүүл. Тэгэх нь анхилам үнэргүй цаасан цэцэг мэт юм”. Анхилам үнэргүй цаасан цэцэгний чихэнд чийртэй шарчигнах дуу хэдийчинээ бага сонсогдоно, төдийчинээ сайн.

    Миний ярьж байгааг сонсож, уншиж суугаа залуу хүн бүр урлан бүтээх суу билгийг хосгүй ажилч хичээнгүй чанартай гайхалтай хослуулсан хүн болоосой гэж туйлын хүслээ илэрхийлж уриалан дуудаад байгаа юм. Залхуурал бол миний авьяас билэг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл гэж санаж сэрж явах хэрэгтэй.

    Жинхэнэ бүтээлч хүний амин сүнс болсон хараат бус, бие даасан, чөлөөт байдлыг гагцхүү мэдлэг дадлага, мэргэн ухаанд суурилсан хөдөлмөр зүтгэлээр олох болно. Хувь тавилангийн элдэв гай барцдыг толгой гэдийн сөрөн алхах сэтгэлийн хаттай болох нь онцгой чухал. “Бялдуучилж бөхөлзөхгүй л юм шүү” гэсэн суутны хэлсэн үг хорвоогийн эрээнтэй бараантай уртын урт амьдралын замыг туулах залуу хүний ёс суртахууны цадиг болон хэвшиг.

    Турьхан яргуй цэцэг хавар болохоор бүрэн гэсэж амжаагүй шахам газрын хатуу хөрсийг эвлэгхэн түлхэн, цасан дороос цухуйн цэцэглэх нь “атар хээрийг чимэглэх” өөрийнх нь хичээл зүтгэлийн илэрхийлэл гэлтэй. “Өнөө цагийн намайг буй болгосон нь миний өөрийн минь онцгой цөхрөлтгүй хүч билээ” гэх алдрын оргилд гарсан ухаантны өөрийгөө дайчлан амжилт олсон тухай энэ товч үг Та бүхэнд сэтгэл итгэлийн дуудлага болон хоногшиг. Сайн үйлтэн сайныг бүтээдэг, сайныг бүтээгч аз жаргалтай.

    Төрсөн өдрийн мэнд хүргэe!!!

    2009-06-17 Zoog!! бичсэн.


    Одоогоос 18-н жилийн өмнө энэхүү билэгт сайн өдөр аав ээжийнхээ бахдал нь болох гэж, анд нөхдийнхөө итгэлийг даах гэж, улс орондоо хөгжлийг авчрах гэж Жаргалын Батмягмар дэлхийг дуугаараа цочоон хорвоод мэндэлжээ. Бидний анд нөхөр, ангийн найз маань одоогоор үүргээ биeлүүлэн Австралид суралцаж байгаа бөгөөд хэдий хол байгаа ч гэсэн үргэлж сэтгэл зүрхэндээ хамт шүү гэдгийг энд цохон тэмдэглэe... Заа ингээд бид бүгдийн зүгээс анддаа дуугаа дуулж өгцгөөe!!!

    Happy birthday to you
    Happy birthday to you
    Happy birthday dear Baatka
    Happy birthday to youuuuuuuu.....

    Жич: энэхүү бичлэг нь Австралийн цагаар тавигдсан бөгөөд хамгийн эхний төрсөн өдрийн мэндийн эзнээр блог маань тодорч байна.

    Photo News: Мазаалай баг мөнгөн медаль хүртлээ!!!

    uundaa бичсэн.
    Энэ сарын 8-14-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн МХХ-ы ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 15 баг өрсөлдсөн нь ойрд сонсогдоогүй их тоо бөгөөд энэ удаа манайхнаас Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар Мазаалай багийн бүрэлдэхүүнд багтан хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. 15 баг 4 хэсэгт хуваагдан тоглоход С хэсэгт Мазаалай баг Шарын гол, Хасын Хүлгүүд, Хүлэгтнүүд гэсэн багуудтай тааран тоглосон юм. Хэсгийн эхний тоглолтоо хөдөө орон нутгийн төлөөлөгч Шарын Гол багтай хийж Д.Батцэнгэлийн хийсэн гоолын ачаар 2:0-ээр хожиж, улмаар шинэхэн баг Хүлэгтнүүдийг 4:1-ээр бут ниргэн, хэсгийн сүүлийн тоглолтондоо Хасын Хүлгүүд багтай 1:1-ээр тэнцснээр хэсгээсээ нэгдүгээр байраар гарчээ. Ингээд шөвгийн наймын чухал хариуцлагтай тоглолтоо сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарин гарч ирээд байгаа Сэлэнгийн Халиун-Од багтай хийн, 1:1-ээр тэнцэн улмаар торгуулийн цохилтоор буулган авчээ. Ингээд медалийн төлөөх гэж хэлж болох шөвгийн 4-ийн тоглолтоо заналт өрсөлдөгч Хоромхон багийн эсрэг хийн 2:0-ээр хожин алтан медалийн тоглох эрхтэй болсон юм. 6-р сарын 14-нд болсон 2009 оны Залуучуудын /U-21/ УАШТ-ий шигшээ тоглолт Улаанбаатар Дээд Сургуулийн багтай Улаанбаатарын Мазаалай баг хийсэн бөгөөд энэхүү тоглолтонд манай 2 төлөөлөгчид болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар гараанд багтан тоглосон юм. Ингээд уг тоглолтоос хийсэн зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна....

    Финалын тоглолт- Улаанбаатарын Мазаалай vs Улаанбаатар Дээд Сургууль
    Футзалны Залуучуудын улсын аварга болсон Мазаалай баг энэхүү амжилтаа том талбайд давтаж чадах эсэх нь сонирхол татаж байсан юм. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь улсын шигшээгийн хэд хэдэн тоглогчдыг багтаасан УБДС байлаа...
    Завсарлагаа боллоо. Онооны харьцаа 1:1. Булангийн цохилтоос Мазаалай багийн ахлагч Эрдэнэболд эхний бөмбөгийг оруулсан бол удалгүй улсын шигшээгийн тоглогч Н.Цэдэнбал хаалттай цохилтоос тоог тэнцүүлсэн юм. Г.Зол-Эрдэнэ төвийн хагас хамгаалалтанд, Д.Батцэнгэл төвийн хамгаалалтанд тун амжилттай тоглож байв.
    Онооны харьцаа 3:1. Солонгос легионер Цэнгэлд маань хамраа гэмтээлгэн байж нэг гоол хийсэн бол үүний дараа шигшээгийн довтлогч Б.Түмэнжаргал тооны зөрүүг холдуулан байдлыг хүндрүүлэв. Мазаалай багийн дасгалжуулагч Энхболдбаатар довтлогоог эрчимжүүлэх зорилгоор манай Зоогийг сэлгээний сандалд суулгалаа. Зоогий маань лав Мөрөнтэй хийсэн тулаанд ялснуу гэхээс ялагдаагүй..
    Тоглолт дууслаа. Тоо 3:1...Мазаалай баг эцсийн мөч хүртэл тэмцэлдсээр тоглолт өндөрлөлөө.
    Тэмцээнийг сурвалжилсан 131dg-ийн баг. Нямхүү 3 болон Нацгаа, Өлзий нар...Зургийг Уундаа..
    Медаль гардуулах ёслолын үеэр...Дараа жилийн наадам даанч хол байна даа...

    2009 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мазаалай клуб...Мазаалай клубын тамирчин - 131dg-ийн гишүүд. Баруун гар талаас: Д.Батцэнгэл, М.Өлзийхутаг, Г.Зол-Эрдэнэ

    Ийнхүү УАШТ өндөрлөлөө. Дараа жилийн тэмцээнээс алтан медаль авахыг хүсье. Тэгэх ч боломжтой баг энэ удаа Мазаалай клубээс тоглосон. Багийн ихэнх тоглогчид дараа дараагийн тэмцээнд оролцох боломжтой байсан учраас ингэж хэлж байгаа юм. Хөлбөмбөгийн ногоон талбайд биднийг энэ зун олон тэмцээн хүлээж байна. Сонирхогчдын хөлбөмбөгийн Боргио Кап болон Насанд хүрэгчдийн лигт манайхан төлөөлөгчдөө оруулах бололтой. Мөн 7 сарын сүүлээр зохиогдох Асуулт Кап тэмцээнд манайхан цомоо хамгаалах оролцох билээ.. Ингээд тус тэмцэнд амжилттай оролцсон андууддаа баяр хүргэн, цаашдын кареерт нь амжилт хүсье!!!

    "Миний мэдэх хөлбөмбөг" гарлаа...

    uundaa бичсэн.
    Хөлбөмбөгийн тайлбарлагч, бидэнд “Гоё цохилт байна”, “Чи үнэхээр од нь юм аа” гэх зэрэг үгсээрээ эчнээ танил болсон Б.Батзаяагийн "МИНИЙ МЭДЭХ ХӨЛБӨМБӨГ" ном хэвлэлтнээсээ гаран, худалдаанд гарахад бэлэн болоод байна. Уг номонд 2002 оны ДАШТ-ээс эхлээд 2008 оны ЕАШТ хүртэлх бүх тэмцээнүүдийн дүн, оролцсон багуудын танилцуулга, тактик, гол тоглогчдын намтар зэрэг болон тоглогчдын дуудлагын талаарх өргөн хүрээний мэдлэг олгохуйц зүйлс багтсан ажээ. Энэхүү номонд манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ болон А.Ундрал нар өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласан бөгөөд нээлт 6-р сарын 20-ны Бямба гарагт Их Дэлгүүрийн дэргэдэх АДИДАС дэлгүүрт 12-19 цагийн хооронд болноо. Номын нээлттэй давхцаад "Сэлэнгэпресс” компаниас эрхлэн гаргаж байгаа хөлбөмбөгийн анхны сонин нээлтээ хийнэ, энэ сонинд манай 3-ын нийтлэлүүд мөн багтан та бүхний хүртээлд очих гэж байна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, номын нээлтэнд оролцохыг урьж байна!!!... Дэлгэрэнгүйг эндээс...

    Review: Universe Best Songs-2009...

    2009-06-16 uundaa бичсэн.
    3 сарын турш UBS ТВ-ийн дэлгэцээр орой болгон та бүхэнтэй уулзаж Монголын өнцөг булан бүрээс цугларсан залуусын хэрхэн од болох зам руу зүтгэж , хоорондоо нөхөрлөж, хоорондоо өрсөлдөж буйг харуулж байсан Universe Best Songs 2009 фестиваль дүнгээ гаргасныг та бүхэн мэдсэн байх аа. Тэгвэл уг фестивалийн төгсгөлийн гала ёслолыг манай блог албан ёсоор сурвалжилсан бөгөөд 6-р сарын 4-ны өдөр болсон уг тоглолтонд манай ангийг төлөөлөн Бажгаа маань Моханик хамтлагийн бүрэлдэхүүнд тоглон амьд хөгжмийн гайхамшгийг энэ өдөр цугласан үзэгчдэд бүрэн мэдрүүлж чадсныг дуулгахад таатай байна. Хэрвээ мартаагүй бол Бажгаа маань North Ducks хамтлагийн хамтаар тус шоуны 4-р шат хүртэл шалгарсан билээ. Харин энэ удаа Моханик хамтлагийн хамтаар энэ удаагийн фестивальд 3-р байрыг эзлэн мөнгөн шагнал бас бус баахан зүйлээр шагнуулсан юм. Ингээд зурган сурвалжлагыг, багахан тайлбартайгаар хүргэе!!!....

    Энэ өдрийн гол дүр - Бажгаа...Түүнийг энэ үдэш үгүйлсэн хүн олон байлаа...

    Тоглолтыг үзсэн манай хэсэг нөхөд- Моло мөн нэг дуучин дээр нь гитар тоглосон, бас л тас байсан...Тайзны 2 талд байрлуулсан дэлгэцэн дээр иймэрхүү зүйл их гарч байсан, эхэндээ шинэлэг мэт байснаа сүүл рүүгээ жаахан залхаах талтай байсан, ер нь хөтлөгчийг сайн орлож чадсаан...
    Ерөнхий тайз засалт нэг иймэрхүү...Тоглолт шилдэг оролцогчдын бөмбөрийн тоглолтоор эхэлсэн...Грэмми дээр Radiohead-ийн 15 step явсан шиг л хэхэ...
    Хамгийн авууштай бөгөөд шоу тал руугаа оруулсан зүйл нь энэ байлаа. Дөнгөж дуулаад орж байгаа дуучдын сэтгэгдлийг шууд харуулж байсан... Мөн үзэгчдийн суудлаас сэтгэгдлийг нь авч хүмүүсийг хөөргөж, хөгжөөж байлаа. Монголдоо л анхных байх...Шилдэг оролцогчид зүгээр нэг бичлэг тавиад дуулдаг заншлыг эвдэж чадлаа...Hotel California-г ятгын аязаар эхлүүлж, November Rain-ийг бүтэн оркестра эгшиглүүллээ. Гайхалтай тоглолт, аргагүй шилдэгүүдийн тоглолт байж чадсан...
    Мэдээж энэ бол МОХАААААНИК...Цаад талын дэлгэцүүд дээр тун донжтой бичлэг тависныг энд онцолъё..Зарим оролцогчид цэцэг, уул ус зэрэг караоке биш дээ гэмээр бичлэг тавьсан байсан, Уянга, Даваажаргал, S4 зэрэг зарим оролцогчид үүгээрээ давуу байж чадлаа...
    Моханик- Чак Берригийн ач нар хаха...
    Энэ залууг шууд таниж байгаа байх аа. Тахир дутуу хэрнээ ийм их зориг гарган авьяасаа сорисныг нь үнэлээд баршгүй, бишрэн амьдаръя...Мөн UBS түүний амьдралын талаар баримтат кино хийж байгаа гэсэн...Хөтлөгч нар үнэхээр сайн байсан..Одгэрэл хааяа баг алах гээд, Гантулга жаахан чалччих гээд байсныг эс тооцвол шүү дээ...
    Тиймээ, торгон мөч ирлээ. Олны таамаглаж байсан шиг Моханик эхний 3-т орж чадлаа. Тэд 3-р байрын шагналыг гуядаж хүртээд байгаа нь..Гэхдээ дахиад ч урагшлах боломж байсансан...
    1,000,000 төгрөгийг гардаад байгаа торгон агшин...Өө тэгээд өөр зөндөөөөөө шагнал авсаан, дараа тэрийг Бажгааагаас асуугаарай хэхэ...
    Албан ёсны эрхтэйгээр тайзны хажуугаас блогтоо зураг авлаа. Моханик- Амьд хөгжмийг энэ өдөр мэдрүүлж чадлаа...За ингээд сурвалжлагаа дуусгая. Эцэст нь дүгнэхэд энэ шоу Монголд урьд өмнө болж байсан шоунуудаас хамгийн сайн бөгөөд хамгийн эрэлттэй нь байлаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Хэрвээ эндээс шалгарсан Цэлмүүн, Уянга нтр од болчихвол өө тэгээд л монголын шүтээн л болох биз дээ. Хүмүүс улам нэмэгдээд л, үзэгчид ч ихсээд л...Эхнийх байсан болохоор алдаа дутагдал бас UBS-д байсныг нуулгүй хэлье. Ганц жишээ нь МСЖ санал байлаа. Үнэхээр ойлгоогүй. Мөн төгсгөлийн тоглолтон дээр крантай камераа тун бага ашиглаж байсан. За тэгээд илүү сайн менежмент хийгээд, гадаадын нэвтрүүлгүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд ололттой талыг нь, хамгийн гол нь шударга байж чадвал амжилт өөрөө ирэх байхаа гэж найдаж байна, угаасаа ч ашиг олох болно. UNIVERSE BEST SONGS-2009-хамгийн шилдэг нь байлаа...гэхдээ одоогоор л...

    HAPPY BIRTHDAY TO TSENGUUN!!!

    2009-06-15 Baatka бичсэн.










    За сайхан нар хур тэгширсан энэ сайхан ёрөөлт өдөр ангийн дотны анд найз болох Цэнгүүний маань насны ой тохиож байна. Олон үг нуршхийг хүссэнгүй шууд төрсөн өдөрийн дуугаа дуулж баяр баясаглан эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд алгаа нэжгэнтэл нь ташяаа...
    ТӨРСӨН ӨДӨРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!
    ТӨРСӨН ӨДӨРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!
    ТӨРСӨН ӨДӨРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЦЭНГҮҮН ЭЭ!!!
    ТӨРСӨН ӨДӨРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!
    очиж бгаад нөхөж өгнөө!!!

    Ангийнханы амрыг эрж хамрыг маажяаа!!! :P

    Happy Feet бичсэн.
    Сайн байцгаана уу? Төөгөө нь МОНГОЛдоо 5-30нд очоод 14 хоног сайхан амраад уржигдар буюу 6-13нд БНСАУ-д буцаад ирсэн бөлгөө... Монголд очиход ангийнханы шалгалт шүүлэг нтр гээд жоохон завгүй байх шиг байсан болохоор нээх бүгдийг нь уулзая нтр гэж шаардаж тулгасангүй... Өөрөө ч бас ер нь завгүй л гүйгээд байлаа...

    Ангийнхантайгаа ганц сайхан кино үзээд Өргөөгөөс хотийн төв хүртэл маазарч явсанаас өөр юмгүй...Удахгүй тэр талаар Админ Уундаа маань нэг нийтлэл бичих байлгүй дээ...
    За тэр яахав Монголд очоод хамгийн том хийсэн юм гэвэл МОНГОЛД АНХ УДАА "ХИП ХОП БҮЖГИЙН ЦУГЛААН"-ийг Mongolian first hip hop dance session нэрэн доор гар бие зохион байгуулалцаад ирвээ гэж тэр тал дээр бол сэтгэгдэл үнэхээр өндөр байгаа... Удахгүй www.youtube.com дээр албан ёсоор тавигдах байх тэр үед нь мэдээж та нартаа үзүүлж харуулна аа гэж... Зохион байгуулсан комисс-т бас манай SS буюу Сүхбат маань байсан. Бидэн 2 нь хөтлөгч хийсэн гэж байгаа :D





    Eр нь халит сонирхуулахад бол 2009.6.7-д 19цагаас S-Squad-н бүжгийн заалны дэргэдэх нэг ресторанд болсон(Анх удаагийнх байсан болохоор өөр сайн газар олдоогүй...) 40өөд хүн ирсэн.. Нэг хүний TAX 2000 байсан. Болсон үйл ажиллагаанууд гэвэл Crew Performance-ууд, Solo Performance-ууд, Танилцах ажиллагаа, Battle(Poppin, Krump, HIp Hop) зэрэг болж болж би хөтөлж хөтөлж :P нэг юм 22 цагийн алдад дууссийн байна аа...

    Энд буцаж ирсэн өдрөө монголоо найзуудаа ямар их санав аа!!! Тэхдээ бүх хичээлээ дуусгачаад өвөл очно тэр үед ангийн шинэ жилд орж амжина гэж найджийгаа... Тэр болтол Солонгосм хэлийг сурсан шиг сураад очно гэж амлий. Чадахгүй бол эр хүнээ байж эрхий хуруугаа огтлоод хүйсээ солиулаад үсээ хусаад... за тэр яахав нээрээ ангийнхан www.twitter.com -д бүртгүүлээд ороод ир аягүй дажгүй хаяг... Тэрэн дээр би өчдөрөөс хойш байнга юм бичиж байгаа... Заза өөр онц юмгүй дээ... Хичээл номоо сайн хийгээрэй л гэж захий өөрөө ч сайн хийхийг хичээе
    Манай ангийнхан Чадна аа Чадийшдээ!

    Сайн эр хүн=Баатар

    2009-06-09 Enkh бичсэн.

    Нэгэн ийм нийтлэл байна........

    Ахын захиас

    Эрчүүд заавал уншина уу Ноён нуруу, айлын багана гэгддэг эрчүүдийн тухай, арчаатай эр хүн байх тухай учир та ч гэсэн уншаагүй байж мэднэ

    Эдүгээ Ард түмний дунд, бас төрийн үзэл номлолд ЭР ХYН -ийг зөвхөн “буу агссан цэрэг”, “нохойд барьдаг мод” гэж ойлгох явдал элбэг таарна. Энэ бол хүйтэн дайны үетэйгээ хамт тэртээ ард хоцорсон, хоцрогдсон ойлголт.

    Монголд “ЭР ХYН” судлалыг хөгжүүлэх шаардлагатай байна. Эр хүйстэй төрөх, ЭР ХYН болохын хооронд их зай бий. Эцэг болох амархаан, харин ААВ байх л амаргүй. Дороо дүүтэй бүхэн ах болчихгүй. Ах шиг Ах байх нь хамгаас чухал. Бас сайн дүү гэж бий. Аав шиг ААВ, Ах шиг АХ, дүү шиг ДYY. ЭР ХYН энэ үг юутай хүндэтгэлтэй сонсогдоно вэ? Ажлын хатууг эрчүүд л үүрдэг, амь биеэ үл хайхран эх орныхоо төлөө тэд л зүтгэдэг, … Эр хүн … айл гэрийн эзэн, улс орны минь тулгуур багана. Монгол эр хүн нугаршгүй чанартай, хугаршгүй ноён нуруутай. Монгол эр хүний оюуны чанар, үйл хөдлөлийг бараг судалсангүй өдий хүрчээ. Энэ тун муу. Өөрөөр хэлбэл эдүгээ хүүхэд залуус маань “Ямар эрийг эр хүн гэх вэ?” гэдэг дээр баримжаа багатай, хөдөөгийн хүүхдүүд “Тунгалаг тамир” зохиолын Төмөрөөр, хотынхон нь Итгэлтээр, эрдэмтэд нь хүйсээр Монгол эр хүнийг төсөөлж байх шиг. Ийм байж таарахгүй ээ. Хот хөдөөгийн хооронд үл ойлголцол үүсвэл яана, … ер нь үүсчихээд байгаа юм биш биз!!! Монголчууд бид “Эр хүн”-ийг зөнд нь хаясаар удлаа. Эр хүн гэхээр цаана нь цэрэг л харагддаг, цэргийн баяр гэхээс эрчүүдийнх гэхгүй…, гэтэл эдүгээ улс орныг буу агссан цэрэг хамгаалахаасаа илүүтэй оюун нь хөгжсөн эрдэмт эр хүн хамгаалдаг боллоо. “Эр хүн”-ийг хэт жижигрүүлж, бууны нохой мэт болгосон он жилүүд ард хоцорлоо, … харамсалтай нь бидний оюун сэтгэхүй хуучнаараа … хүүхнүүд хүч тамиртай болоогүй ч гэлээ өөртөө итгэлтэй болж байна.

    Энэ сайн. Гэтэл эрчүүд бид … Монголд “ЭР ХYН” судлал үгүйлэгдэж байна. Эр хүн судлалын хүрээнд “Аав” судлал, “Ах” судлал, бас “Дүү” судлал гэж баймаар… бидний хойч үе эцэг болохоо мэддэг, Аав болохоо мэддэггүй болох вий, тэд ер нь Ах гэж ямар хүн байдагийг мэдэж байгаа болов уу? Монгол эрийг судлавал мөн ч их юм гарна даа, байгалиас заяасан билиг авьяас билиг, … үгүй ядаж, хугаршгүй ноён нуруу … энэ бол зөвхөн эр хүнд заяагдсан онцгой чанар. Энэ онцгой чанар манай эрчүүдэд гойд ихээр дутагдах болов. Монголчууд том хүүдээ гойд найдна. Аав хүн том хүүгээ илүүтэй харж, гол эрх мэдлээ шилжүүлж, том хүү дүү нартаа үлгэр болж… Ингэж ааваас том хүүд …, том хүүгээс дүү нарт гэхчилэн монгол айл гэрийн амьдрал үргэлжилсээр ирсэн уламжлал бий. Энэ бол зөвхөн уламжлал төдий зүйл биш.

    Yүний ард том ухаан буй. Энэ ухааныг алдаж таарахгүй ээ. Эдүгээ манай залуус монгол өрх гэрийн нандин өв уламжлалаа сүрхий мартах аястай болов. Yүнд ахмадууд ч буруутай. Ахмадууд нь суудлаа олохгүй болохоор залуучууд нь гүйдлээ олохгүй байна. Ахмад, Залуу үеийн хооронд ангал зааг үүслээ. Энэ тун аюултай. Зөнд нь орхисон залуус юу ч болж өсч мэднэ, бүтээгч болохоосоо өмнө нураагч болох вий. Бидэнд хийх ажил мөн ч их байна даа… Би вээр энэ удаа сайн мэдэх ахаараа төлөөлүүлж монгол эр хүний нэг л талыг үгээр зуръя гэж бодов, сэдэв нь Ах нь дүүгээ хэрхэн сургадаг бол?

    … Дороо дүүтэй “Эр хүн”-ийг ах гэнэ. Газар дээр надад заяасан ганц ах маань Уртнасан бөлгөө, бид Ундаа гэнэ. Тэрээр 1942 оны морь жилтэн. Ах хүнийг хариуцлага дагана, ялангуяа том ахын хувьд … миний ах үүнийг гүн мэдэрдэг, хэрэгжүүлдэг хүн байв. Хэдэн жишээ хэлье, хүмүүст, ялангуяа ах нарт, бас дүү нарт нь ч хэрэг болж магад, аав нарт ч хэрэгтэй, учир гэвэл хүүхдээ хүмүүжүүлэхэд нь.

    1. Ах маань Завхан сумын бага сургуулийг онц төгссөн, хөрш Өмнөговь сумын дунд сургуульд дэвшин суралцах ёстой байж. Гэтэл би гэдэг хүн ээжийн гэдсэнд … ядаж дүн өвөл ээж мэндэлнэ, дөрвөн настай ганц охинтой, айл бараадах эх охин хоёрын түшиг тулгуур нь 12-той том хүү, яалтай билээ, ах маань сургуульд явахаа болилоо, … 1954 оны морин жилийн өмнө он солигдох заагаар ээж маань мэндэлжээ. Хожим намайг оюутан болдог намар ах маань “1955 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө эрт ээж намайг дуудлаа, … “Уртнасаан … босоорой … чи эрэгтэй дүүтэй болсон шүү, … аргал оруулаад гал түлээрэй, ээж нь босоод ингээ саана” гэсэн сэн. Одоо ч ахад нь тэр өглөө харагдсаар байна, би үнэхээр баярлаж билээ… Ээжээс эрэгтэй л дүү гараасай гэж дотроо ихэд хүсэмжилдэг байв, би яг тэр мөчид том хүн болчих шиг санагдсансан…” хэмээн хуучилж билээ. Дүүгээ олон улсын математикийн олимпиадад сайн оролцлоо гэж урамшуулж байгаа нь тэрээ.

    2. Ах нэг өдөр намайг зэмлэв. “Чи ном бага уншиж, их тоглож байна, ухаан суухад яана вэ?, ном дотор амьдрал байдаг, амьдралыг заавал өөрийн биеэр туулж байж мэдэх албагүй, ухаант мэргэдийн ном сургаалиар дамжуулан ихийг мэдэж болно, сайн ном унш, Оросын шилдэг романууд бий,… үүнээс хойш ахынхаа үгийг мартуузай…, миний дүү ахыгаа бодоорой, ах нь хараад л байгаа шүү… би дүү чамдаа л найддаг хүн шүү, … тоглохоо багасгаарай миний дүү” гээд духан дээр минь үнслээ. Би гэнэт ухаарав, уйлав, 14-тэй л байж дээ. “Би ахтай хүн, ахынхаа үгэнд орно … найдварыг нь заавал биелүүлнэ …” Түүнээс хойш би уран зохиолын ном уншдаг болсон доо, одоо ч уншсаар байна, … ахын зэмлэл үнэтэй.

    3. Хойтон жил нь хаврын нэг өдөр хичээлээс ирчихээд унд ууж байтал Ундаа “… Дэмбэрэл ээ чи аймагтаа математикийн олимпиадад хоёрт орсон гээд л баярлаад байх юм, уг нь чиний өмнө нэг хүүхэд байна шүү дээ, ах нь чамайг аймагтаа түрүүлбэл мөн ч их баярлана даа, би өөрөө түрүүлснээс ч илүү баярлана, ах нь 12-тойдоо чамайг үүрэх гэж 4 дүгээр ангиасаа гараагүй бол улсад түрүүлэх ч байсан байж магад …” Ончийг нь олж хэлсэн цөөн үг сэтгэлд тэр цагийнхаа дүрээр хоногшин үлджээ,… би эдүгээ энэ үгийг, хэлж байсан тэр мөчийг … яг дүрслэн харж байна. Ах хойморт,… ээж зуухны дэргэд… би боов л идэж байсан даа … Түүнээс хойш би тоглохоо багасгав, мэрийдэг боллоо, гурван жил ах бид хоёр олимпиадад бэлтгэв, тооны сайн номыг хотоос над руу олж явуулах ажлыг Ундаа хийнэ, явуулсан номыг өөрийн болгох ажлыг би хийнэ, үр дүн нь 1972 онд гарч, Ундаа маань улсын 8 дугаар олимпиадын аварга болж байлаа. Албан баримтаар Дэмбэрэл гэх боловч уг чанартаа ах маань түрүүлсэн юм шүү дээ. Ахын сургааль алт буюу.

    4. 1971 оны зун манайд нутгийн хэдэн хүн ирж, бид хамтран хөзөр тоглолоо. Хоёр тал болж, эхлээд манай тал ИЛЖИГ болов, би багийн ахлагч нь, хожсон залуус илжгээ унана, ахлагчийг нь цөмөөрөө унана гээд намайг баахан бааллаа,… дүү хүүхэд гэж тэгж л дээ. Дараа нь манай баг гурван удаа нөгөөдүүлийгээ ИЛЖИГ болгов, би ч ёстой хариугаа авлаа даа, тэдгээр ах нарын толгой дээр нь суух, тэднийг хэвтүүлэх гэхчилэн … Хүмүүс явсны дараа Ундаа “ … чи хожигдсоныхоо хариуг авна гэж өөрийн дураараа хэтэрхий дэггүйтлээ, … уг нь чи тэднийг дуурайгаагүй бол ёстой хариугаа авах байсан даа, .. зарим үед хүлээж сур, дуугүй байж сур, … хүн бүхнийг дуурайх албагүй… өөрөөсөө илүү хүнийг л дуурайж бай … Чи өнөөдөр оюуны хувьд тэдгээр хүмүүсээс илүү ч гэлээ хүмүүжил ухамсрын хувьд адил гэдгээ харууллаа… Өөрийнхөө сэвийг дар …” гэж хэлсэн дээ. Тэр цагаас хойш би аливаад хянуур хандах гэж оролддог болсон бөлгөө. Ахын захиас амьдралд хэрэгтэй.

    5. Ах маань 50 гарч, би 40 шүргэлээ, миний амьдрал ахуй жигдрэв. Yүнд Ундаагийн хувь нэмэр онцгой их. 1995 оны өвөл юм дагаа, дүү нь ахдаа цагаан сараар очиж золголоо, шөнө оройттол хоёул хэсэг ярив. Ах маань “Дүү минь чиний үсэнд сор суух нь ээ, их уншсанаар эрт бууралтаж байгаа биз …, ажил амралтаа зохицуулж сур, чамайг магтах дэвэргэх хүн олон бий, … хүн чинь хүнээр сайн, муу хэлүүлэх гэж амьдардаггүй юм шүү, үг бол үг, үг олон янз, хүнийг сайн явахад… мөнгөтэй чинээлэг байхад ойртох, зусардах хүн олон…, ядрахаар тэд холдоод л явчихна, ах нь мэднээ…, ялангуяа хүүхнүүд .. эмс охидтой зууралдаж болохгүй, нэрд, биед, ажилд халтай, бас мөнгөнд ч…, хүний хүн гэдэг угаасаа л хүнийх байдаг… илүү юм илүү л байдаг юм шүү дүү минь …” Yүнийг би мөрдсөөр эдүгээ нас 50 гарлаа. Ах маань аргалд явжээ. Ах маань хол одсон ч гэлээ захиас үг нь замын гэрэл болсоор…

    6. Энэ мэтээр үргэлжлүүлэээд байвал “Ахын захиас” үл тасарна.

    Эрчүүд ээ! Та нар дүүтэй бол миний ах шиг ах байгаарай…
    Эрчүүд ээ! Та нар аав бол том хүүгээ миний ах шиг сайн ах болгоорой…
    Эрчүүд ээ! Та нар ахтай бол ахынхаа захиасыг үр ач нартаа дэмжуул…
    Энэ ерөөл бат оршиг ээ … Монголын ухаант ах-эрчүүдийн өлмий бат байг.

    Доктор, профессор Ц.Дэмбэрэл

    http://gegeen.wordpress.com/2009/05/17/for-mongolian-men/

    ....Гарчиггүй.../нтр/...

    2009-06-07 uundaa бичсэн.
    Ойрд блог дээрээ нийтлэл бичсэнгүй ээ, хэхэ, завгүй байсан гэж худлаа яриад ч яахав, гэхдээ завгүй байх гэж их хичээж байнооо...Нэг ч гэсэн удаа блог гэдгийг блог гэдэг утгаар нь гялс хэдэн юм бичье гээд л... Блог дээрээ бичлэг тавих гээд гэрийн нетийн хурд гологдоод гарсан чинь movie maker нь гажигтаад гайтай байноо, бантсандаа хэдэн кино, /such as Terminator hoho/, татчихаад энийг бичиж байна /ганц хараал хэлчий тэхүү, новш гэж нтр/... Гадаа бас л бороо ороод л байгаа бололтой, чийг үнэртээ л гоё л байна, хажууд нет кафед нэг баагий гамбургер идээл хаха...За ер нь тэнэгтэж гүйцлээ, нээрээ Universe Best SOngs-ийн финалыг үзсэн, үнэн тасархай болсон, Бажгаа маань ч алсан, Моханик ч бут авсан, даанч өөр хүн түрүүлсэн...гэхдээ тэр талаар дараа дэлгэрэнгүй хэхэ...Нээрээ манайхан Твит дээр бүртгүүлээрэй, үнэн амар мэдээлэл дамжуулах тал дээр бол, за тэр талаар бас дэлгэрэнгүйг дараа хэхэ...Өөр чинь, манайхан ер нь их л завгүй байх шиг байна, ШУТИС-ынхан амарцан, бусад нь болоогүй, Гээдээ, Түвшээгийнх бүр хэзээ ч амрахгүй хаха...131-ийнхэн болсон хойно лаагаад л ,манлайлаад л, тэргүүлээл, таслаал, хөлбөмбөгдөөл явжийгоодоо...Нэг цугларчих юмсан, нэг хөлбөмбөгдчих юмсан гэсэн хүсэл их л байна хэхэ...Хажууд нь Японы шалгалт гээд нэг гай байх шиг байна л даа.За нэг иймэрхүү л байна, өө тийн бас манайхан хааяа ч гэсэн ингэж халтуурдаад ч болтугай блог дээрээ жаахан ч гэсэн юм бичицгээе гэж уриалж байнаа гэж....

    Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?

    2009-06-05 Tsengel бичсэн.
    Ой тогтоолт. Энэ тун хачин үзэгдэл гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Учир нь ямар нэг зүйлийг цээжлэхэд хэцүү атал тун амархан мартдаг. Өнөөг хүртэл ой тогтоолтын гол зарчмын талаар нэгдсэн нэг онол гараагүй л байгаа юм. Ой тогтоолт бол хүний сэтгэцийн хамгийн нууцлагдмал зүйл бөгөөд түүнгүйгээр оюун ухааныг хөгжүүлэх ямар ч боломжгүй. Ой тогтоолт нь мэдээллийг боловсруулдаг маш нарийн үйл явц.

    Ихэнх хүмүүс өөрсдийнхөө тогтоох чадварт сэтгэл дундуур байдаг хэр нь ой тогтоолтоо сайжруулахад юу хийх шаардлагатайг тэр бүр мэддэггүй юм. Тэгвэл юуны түрүүнд сайн ой тогтоолттой байхад анхаарал онцгой ач холбогдолтой. Ямар нэг зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлж чадвал бидний тархинд тухайн мэдээлэл илүү тодорхой сууж өгдөг байна. Анхаарал төвлөрөөгүй үед ямар нэг зүйлийг тогтоох боломжгүй болдог. Аль болох олон мэдрэхүй ажиллах тусам анхаарал илүүтэй төвлөрдөг бөгөөд энэ үед бүр жижиг зүйлсийг ч анзаарч тогтоож авдаг юм.

    Өдөр тутмынхаа амьдралд хэсэг зуур боловч пауз авч байх хэрэгтэй. Пауз, түр завсарлага авах нь эрэгцүүлэн бодох, нөхцөл байдлыг дүгнэх, буруу шийдвэр гаргахаас зайлсхийхэд тустай байдаг юм. Тухайлбал, гэрээсээ гарахын өмнө хэсэгхэн пауз авч, цахилгаан хэрэгслэлээ салгасан эсэх, цонхоо хаасан эсэхийг шалгаж ажиглаж бай.

    Заримдаа ямар нэг зүйлийг тун амархан тогтоочихдог бөгөөд энэ нь таны мэдлэгийн хүрээнээс хамаардаг байна.
    Аливаа зүйлийг тогтоох хамгийн ашигтай аргын нэг бол давталт. Тухайлбал ямар нэг чухал материалыг долоо хоногийн дараа эргэн санах шаардлагатай бол яах хэрэгтэй вэ. Үүний тулд анх уншсанаасаа хойш хорин минутын дараа дахин нэг хар. Түүнээс хойш найман цагийн дараа, цаашлаад нэг хоногийн дараа гэх мэтээр дахин давтан унших хэрэгтэй.
    Ой тогтоолт сайтай байхад бас зөв хооллолт маш тустай. Тархины эд эсүүдийн тогтоох чадварыг сайжруулахад ханаагүй тосны хүчил зайлшгүй шаардлагатай. Ханаагүй тосны хүчил нь тархины цусан хангамжийг сайжруулахын зэрэгцээ, тархины эд эсэд илүү тэжээл болдог.

    Харин ханаагүй тосны хүчил нь ургамлын тос, шош, олив, наранцэцгийн тос, самар, үрэнд баялаг агуулагддаг. Үүнээс гадна хүрэн манжин, лууван, будаа, загасанд их байдаг нүүрс ус ч тархины үйл ажиллагаанд онцгой чухал үүрэгтэй. Мөн төмөр, магни, цинк зэрэг микро элэментүүд, А, В, Е аминдэмүүд ч тустай.

    Нас ахих тусам хүний ой тогтоолт огцом мууддаг. Энэ нь тархинд явагддаг жам ёсны үзэгдэл бөгөөд мэдээллийг бүрэн төгс хүлээж авах чадварт нөлөөлдөг аж. Харин сүүлийн үед ой тогтоолттой холбоотой хүндрэл нь залуу хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагдах болсон байна.

    Ой тогтоолт муудах явц ийнхүү залуужиж буйн гол шалтгаан нь стресс, сэтгэлийн дарамт, хэт ядрах явдал гэнэ. Мөн жил ирэх тусам бидний амьдарч буй орчны мэдээллийн урсгал улам бүр нэмэгдэх болсонтой ч холбож үзэх хэрэгтэй. Юу гэвэл энэ их мэдээллийг хүмүүс өдөр бүр хүлээн авч, санаатай бас санаандгүйгээр ой ухаандаа тогтоон авч байдаг.

    Иймд сэтгэл зүйчид залуу болон дунд насны хүмүүст зориулж өөрийнхөө ой тогтоолтыг хэрхэн сайжруулах тал дээр 8 ашигтай зөвлөгөөг боловсруулан гаргажээ.

    Зөвлөгөө:

    Нэг:
    Ой ухаанаа хэт их ачааллах хэрэггүй. Үүний тулд хуанли, электрон сануулга ашигла. Бас дэлгүүрээс юм худалдан авах бол тухайн зүйлийнхээ нэрсийг жагсаан бич. Бас утасны лавлах, хаягийн жагсаалтыг ашигла. Гэртээ гэхэд, түлхүүр, гар утас, цаг гээд өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсээ байнга тавих байрлалыг тусгайлан гарга.

    Хоёр: Бодол санаагаа цэгцэлж байх хэрэгтэй. Ялангуяа шинэ мэдээллийг авахдаа товч, гол хэсгийг нь л тогтоож ав.

    Гурав: Аливаа мэдээллийг баттай тогтоож авахын тулд ой тогтоолтын бүх л аргыг хэрэглэ. Ингэхдээ аль болох мэдрэмжээрээ бас утгыг нь холбож бодохыг хичээгээрэй.

    Дөрөв: Зайлшгүй тогтоох ёстой мэдээллийг дахин давтан олон удаа унш. Илүү хялбар арга нь уг мэдээллийг өөр хэн нэгэнд давтан ярих явдал.

    Тав: Завсарлага авч бай. Нэг зүйлийг богино хугацаанд олон арав дахин давтсан бол цаг хэртэй түүнээс хөндийрч амрах хэрэгтэй. Ингэж амарсныхаа дараа эргээд тухайн зүйлээ дахин уншиж, судла.

    Зургаа: Аливаа данс тооцоог тогтоох шаардлагатай бол ямар нэг код, томьёолол зохио. Ингэвэл илүү хялбар цээжлэгдэх болно.

    Долоо: Ой тогтоолтыг сайжруулах курс, дамжаанд сууж байх хэрэгтэй. Ингэхдээ энэ чиглэлийн судлаач, эмч нарын явуулдаг дамжааг сонговол илүү үр дүн сайтай байх болно.

    Найм: Аль болох их амарч, бие болон сэтгэл санааны тайвширлыг олж байх хэрэгтэй. Үүний тулд шөнө нойроо сайн авах, амралт ажлаа зөв зохицуулах шаардлагатай. Ингэж чадвал амралт нь таны ой тогтоолт сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ.

    Энэхүү зөвлөмж мэдээллийн эх сурвалжийг http://news.gogo.mn/r/54702 сайтаас авав.