North Ducks - New Song

2009-03-31 uundaa бичсэн.
North Ducks хамтлагийн 1-р сургуулийн 85 жилийн баярт зориулсан тоглолтон дээр буюу "Аса" циркийн тайзнаа дуулсан "Шинэ дуу"-г та бүхэндээ хүргэж байна. Тун удахгүй, Бажгаагийн Universe Best Song дээр дуулсан дууны бичлэгийг тавих болноо.


Татах /mp4 форматтай/

Баатка маргааш ирэх үү???

2009-03-30 uundaa бичсэн.
Алс холын Австрали хотноо суралцаж байгаа манай 131dg-ийн гишүүн Баатка маань маргааш эх нутагтаа ирнэ гэсэн сураг гарлаа. Өөртэй нь мессенжерээр харилцсны дараа тодорхой болсон мэдээгээр Баатка маргааш эх нутагтаа ирээд бямба гарагт буцан явах аж. Аа мөн, бөөн бөөн бэлэг үүрсээр ирж яваа гэнэ, замаараа Солонгосоор дайрч яваа гэнэ. Энэ үнэн болов уу, аль эсвэл Бааткагийн ээлжит нэгэн шоу юу???
2009-03-29 Enkh бичсэн.

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би бээр Их сургуульдаа нэгэн клуб байгуулалцан байгаа билээ . Түүнтэй холбогдуулан ийм нэгэн нийтлэл бичлээ. Та бүхэн таалан соёрхоно уу..

Оюунтан ертөнц
Яагаад оюутан биш “Оюунтан” ертөнц гэж нэрлэсэн учир нь энэ гээгдсэн ганц үсэг бидний эрхэм зорилгыг хамт аваад явчихсан биш байгаа гэсэн хөнгөн айдсийг төрүүлсэн болохоор юмаа.
Дэлхийн хүмүүс эрдэм ном мэдлэгт улайран суралцаж буй энэ үед бидний суралцаж байгаа байдал арай чамлалтай санагдсандаа, түүнийгээ аль болох эртхэн засахын тулд энэхүү нийтлэлийг бичих болов.
Эцэг эх маань өөрийн хөлс хүчээ урсган, хөдөлмөрлөн байж олсон мөнгөөрөө биднийг тэр хязгааргүй их эрдэм номоос суралцаасай хэмээн сургаж буй. Тэд маань яг үнэндээ биднийг хэр төвшинд суралцаж байгааг мэдэхгүй болохоор л бидэнд өөрсдөд маань гайгүй зүгээр юм шиг санагдаж байгаа юм. Хэрвээ тэд харьцуулан мэддэг бол их л гунигтай харамсалтай байх болов уу.
Иймийн тулд бид өдөрт 4-5 цаг унтаж үлдсэн цагаа зөвхөн эрдэм сурахад зарцуулахгүй юмаа гэхэд ядаж сургууль дээрээ байхдаа ирсэн зорилгоо ухамсарлан цагтай уралдан төлөвлөөгийн дагуу шаргуу суралцмаар санагдах юм.
Үүнийг уншихад Таны дотор нэг юм огшиж буй бол би баятай байна ,миний энэхүү нийтлэлийг бичсэн зорилго биелэж буй нь тэр юм. Учир юу гэвээс Танд сурья мэдье гэсэн “чин эрмэлзлэл” байгаа юм байна.
Ноён хутагт Данзанравжаагийн сургаалиас
Амжилтанд Тан саад болох алдаанууп
• Зорилго үгүй
• Зорилго байсан ч бодит бус
• Зорилгоо байнга сольдог
• Өөртөө үл итгэж, өөрийгөө хязгаарладаг
• Үйл ажиллагаанд шууд оролцдоггүй
• Таарамжгүй хүрээлэлд орох
• Цаг хугацаанд хяналт тавьдаггүй

Цолмон Солонгос руу...

2009-03-28 uundaa бичсэн.
Манай ангийн Солонгост суралцаж байгаа армид MIU сургуулийн оюутан, 131dg-ийн гишүүн Цолмон маань нэмэгдэхээр өнөөдөр эх нутгаасаа гарч байна. Яг одоо, 00:20 миунтуанд хөдлөх Korean Air-ийн онгоцоор Сөүлийг зорьж байгаа Цолмондоо бүгдээрээ сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж, зөндөө зөндөө амжилтыг хүсч байна. Мөн блогоороо байнга орж, их нийтлэл бичдэг болно гэж бас найдаж байна. Цоомоо, сайн сураад, их мэдлэгийг хураагаад хүрч ирээд ихийг бүтээгээрэй!!! АМЖИЛТ ХҮСЬЕ!!! БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!! Үдэлтийн талаарх дэлгэрэнгүй зурган сурвалжлагыг тун удахгүй блогоос...

Breaking News: Бажгаа өнөөдөр UBS TV-ээр...

2009-03-27 uundaa бичсэн.
Өнөөдөр 23:40-өөс UBS-1 сувгаар бүх орон даяар цацагдах UNIVERSE BEST SONG-2009 нэвтрүүлгийн дугаарт манай ангийг төлөөлөн энэхүү тэмцээнд оролцож байгаа Бажгаа маань гарах гэж байна. Simple Plan хамтлагийн Perfect дууг дуулан 351 дугаартай оролцож байгаа Бажгаагаа бөөнөөрөө үзээрэй гэж уриалж байна, аа бас инээцгээгээрэй гэж өөрөө дамжуулсныг энд дурдмаар байна. Гадаадад байгаа үзэгчид маань тус телевизийн өөрийн сайтаар нь дамжуулан шууд үзэх боломжтой бөгөөд блог удахгүй бичлэгийг тавих болно!!!

Picture Of The Day: Нямхүү улаан!!!

2009-03-26 uundaa бичсэн.


Яагаад ч юм энэ үгийг хэлмээр санагдаад, яагаад ч юм энэ зургийг тавьчихлаа гэж...Энэ үгийг анх хэлсэн Рагчаа багшдаа ч баярлалаа гэж хэлмээр байна, ангийн урианд хүртэл нэрээ оруулсан "азтай" Нямхүүдээ баярлалаа гэж хэлмээр байна.

Ах нарын төрсөн өдрөөр...

2009-03-25 uundaa бичсэн.
Өнөөдөр рс-ээ ухаад сууж байтал нэг ийм баахан зурагнууд гараад ирлээ, үзээд байсан бүр дайн болоод явчихлаа. Нэлээн хоцорч тавьж байгаад хүлцэл өчье, тэгээд бас зөндөө зөндөө гоё зурагнуудыг удахгүй бөөн бөөнөөр нь тавих болноо...

video video

Их Монгол Улсын бутралын эхлэл( I хэсэг)

2009-03-23 Tsengel бичсэн.


XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна. Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ. Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай. Чингисийн ургийн дотор нэлээд ухаалаг сэргэлэндүү хэмээгдэж байснаас түүнийг “Хубилай Сэцэн” хэмээсэн гэж түүнийг түүхийн сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. Тэр үедээ хятад оронд эрдэм номоороо нэр цууд гарсан Чжао Би, Ван Ө, Яо Шу, Лю Бинжчун, Хао Цзин гэх мэтийн түшмэд Хубилайд үйлчилж байжээ. Тухайн үеийн сурвалжаас үзвэл хятад түшмэл Хао Цзин Хубилайд төрийн эрхийг авч хаан суух ёсыг хүртэл зөвлөн зааж өгдөг байжээ. Хубилай зарим үед хятад түшмэд нарын үгийг сүрхий дагаж хаан ширээ залгамжлах эрхийг аажимдаа сэм булаан авах ажлыг хийж байгааг ялангуяа, монголын өмнөд хэсэгт шинэ нийслэл хот барих ажлыг 1252 оноос санаачилж, 1256 оноос хэрэгжүүлж эхэлсэнийг Аригбөх, Аландар ноён нар мэдэж, “Хубилайн эрх ямбыг хязгаарлах ялангуяа тэрээр монголын их хааны ширээ залгамжлуулж яасан ч болохгүй хүн” гэдгийг Мөнх хаанд удаа дараалан сануулан хэлж байжээ. Мөнх хаан Хубилайн тухай хэлсэн тэр бүхэнд үл итгэсэн байдалтай байсан боловч, Хархорум нийслэлтэй монгол орныг захирах эрхийг Аригбөхөд өгч, нийслэл хотыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Нөгөө талаар дүү Хубилайг дуудаж уулзах гэж завдан байгаад амжаагүй гэнэт нас эцэслэсэн байна. Чингис хаан “Хубилай хөвгүүний үг нь ажигтайхан гарнам бүлгээ. Хотлоор түүний үгээр явагтун” гэж хэлсэн хэмээн Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лу “Алтан товч” зэрэг монгол сурвалжид бичсэн байхаас үзвэл, Хубилай багаас сэргэлэн ухаантай хөвгүүн байсан байна. Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3-р сарын 24-нд буюу аргын 1260 оны 5-р сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 5-р сарын 12-ноос 6-р сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их Монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нйислэл гарсан билээ. Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “Их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ.

(Эх сурвалжийг http://www.pambaga.net/index.php/Tuuh/H%D0%B0%D0%B0n-shireenii-tolooh-temtsel.html хаягаас)

Их Монгол Улсын бутралын эхлэл( II хэсэг)

Tsengel бичсэн.
Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. Мөнх хааны хатан тэргүүтэй олонхи монгол ноёд Их хуралдайг уламжлалт газар хуралдуулсан Аригбөхийн талыг идэвхитэй дэмжсэн байна. Хубилайн хувьд бол монгол улсын хаан ширээ залгах ёсыг зөрчиж алт, мөнгө, эд бараанд татагдсан өөрийн талын хэсэг монгол ноёдыг Кайпин-Шандуд аваачин ёс бус хуралдай зарлан хуралдуулж, өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн юм. Хубилай монголын хаан ширээг булаан авахаар дүү Аригбөхийн эсрэг тэмцэхдээ, Кайпин хотыг монгол гүрний “нийслэл” хэмээн зарлаад Хархорумтай өрсөлдүүлэн тавьжээ. Нөгөө талаар Аригбөхтэй дайтах нь гарцаагүй хэрэг гэдгийг мэдэж, нууцаар цэргийн хүч сэлбэн байжээ.

Аригбөх төр улсынхаа уламжлалт ёс журмыг үл хайхран хувийн эрх ашиг хичээсэн ахынхаа эсрэг арга буюу зэвсэгт тэмцэл хийхэд хүрсэн ажээ. Хубилайд Тулуйн угсааны Хадан мэтийн ноёд цэргийн хүчээр идэвхитэй тусалсанаас гадна хятадын цэргийн ихээхэн хүч Аригбөхийн эсрэг дайнд шууд гар бие оролцожээ.1260 оны намар Аригбөх, Аландар нар тэргүүтэй цэргийн хүч хоёр хуваагдан, Кайпин хот тийш айсуйг Хубилай сонсмогц тэдний эсрэг хоёр замын их цэргийг угтан гаргажээ. Хоёр замын цэргийг Хубилай, Хадан нар удирджээ. Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдлаж өөрөө алагджээ. Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна. Хубилай Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хотруу буцжээ. Хубилай ийнхүү яаравчлан буцсан явдал дүү Аригбөхөд дахин дайн хийх боломж хүч байхгүй гэж бодсоноос гадна Өмнөд Сүн улсыг бүрмөсөн байлдан дагуулах аян дайнтай холбоотой байжээ. Түүнээс гадна ер нь Хубилай угаас Хархорумд гүрний нийслэлийг урьдын адил төвлөрүүлж болохгүй гэж үзээд, шинэ барьсан Кайпин хотыг түр нийслэл болгож улмаар Бээжингээр нийслэллэх алсын зорилго тавьжээ. Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ. Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпинруу чиглэн хөдөлж Хубилайг хоёрдахь удаага довтолжээ. Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ. 1261 оны өвөл монголын говь нутгын заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хйисний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ. Үүнээс хойш бас Аригбөх аар саар довтолгооны удаа дараа хийсэн боловч тэр бүхэн амжилт олсонгүй. Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хаххорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хааснаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ.

Их Монгол Улсын бутралын эхлэл( III хэсэг)

Tsengel бичсэн.

Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ.

Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, “Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ?” гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх “миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ” гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж, харин түүнтэй талцан хамт явсан ноёдыг “алтан ураг”-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ. Хубилай хаан ширээ булаалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ. Хубилайд Аригбөх дийлдэсний гол шалтгаан нь хүчин чадлын тэнцүүргүй байсанд оршино. Монгол гүрэн нэгэнт задран бутарч эхэлсэн учир эзэнт гүрний төвийн хүч ихэд суларч, Аригбөх эцэстээ ганцаардахад хүрчээ. Гэтэл Хубилайн захиргаанд өмнө зүгт байлдаж явсан монгол цэргийн гол хүч байсны дээр хятадын цэрэг, эдийн засгийн нөөц баялгыг ашиглан, Аригбөхийг эсэргүүцэн тэмцэх бололцоо нөхцөл бүрдсэн байна. Аригбөх, Хубилайн тэмцлийн тухай БНМАУ-ын гурван боть түүхийн тэргүүн ботид “Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөө тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж монголыг урьдын адил гүрний төв хэвээр үлдээхэд чиглэгдэж байжээ” хэмээн дүгнэн бичжээ. “Хубилай хятадын талыг барьсан хүн байсан учраас монгол орныгоо хүндэтгэн үзэгч бүлгээс Хубилайтай тэмцэл хийх нь зүй ёсны хэрэг байв” хэмээн Ивамура Кафуджи нар бичжээ. Хятадын зарим түүхчид ч Аригбөх, Хубилай хоёрын тэмцлийг нэлээд зөв үнэлж байжээ. Жишээлбэл: Чжоу Гучэн бичсэн нь: “Мөнх хаан нас барсны дараа Хубилай 1260 оны хавар 3-р сард хуучны горим дүрмийг эвдэж олон ноёдын их хуралдайны шийдвэргүйгээс дур мэдэн... өөрөө хаан болсон юм” гэжээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хоорондын тэмцэл нь дундад зууны үед хаан ширээний төлөө удаа дараа гарч байсан хаан хөвгүүдийн хоорондын тэмцлийн нэгэн байсан боловч, хэргийн явц эцсийн үр дүнгийг нь авч үзвэл Аригбөхийнх нь тэмцэл монгол улсын төрийн уламжлалт заншлыг баримтлан Их хуралдайг монгол газар хуралдуулж, улс орныхоо төвийг уугуул нутагт хэвээр төвлөрүүлэх дэвшилт чиглэл бүхий, нөгөө Хубилайнх төрийн уламжлалын хэв ёсыг зөрчиж монгол улсын нийслэлийг харь улсад шилжүүлэн аваачих гэсэн сөрөг хандлага бүхий ажээ.

Эзоторик

2009-03-22 Enkh бичсэн.
Би бээр нэгэн удаа иймэрхүү нийтлэл нийтэлж байсан... тэрний үргэлжлэл гол нь сэтгэгдлээ үлдээгээрэй манайхаан !!

Бат-Отгон: Далд ухаан, тэнгэр язгуурыг шинжлэх ухааны аргаар тайлбарлана

Хүн төрөлхтний түүхийн үе үед нууцлагдмал элдэв зүйлс оршсоор иржээ. Тэр бүхнийг тайлахыг эрмэлзсээр ирсэн ч өдгөө тайлагдаагүй олон нууц оршсоор. Ингээд бид тун удахгүй өөрийн лекцээ тавих гэж байгаа “Хас гурвалжин” ТББ-ын Оюуны удирдагч, физикч, философич доктор З.Бат-Отгонтой та бүхнийг уулзуулж байна.

-Та лекцийнхээ талаар манай уншигчдад тайлбар хийхгүй юу. Таны лекцнээс юу олж авах вэ?
-Далд ухамсар гэдэг зүйлийг дэлхий нийтээрээ их ярьдаг болжээ. Хүн төрөлхтөн хүссэн ч хүсээгүй ч бумбын соёл иргэншил буюу оюун мандлын соёл иргэншилд шилжиж орсонтой холбоотойгоор нууцаа нээгээгүй далд үзэгдлүүдийг танин мэдэхийн төлөө эрмэлзэж, үүний төлөө ажиллаж байна. Энэ салбарт шинжлэх ухаан хүртэл анхаарлаа хандуулаад, энэ чиглэлийн үзэгдлүүдийг судалдаг синергетик гэдэг цоо шинэ салбараа нээгээд гуч гаруй жил хөгжүүлээд явж байна. Тэгэхээр энэ далд ухамсар гэдэг зүйлийг өнөөдөр монголчуудад ойртуулж, энэ үнэхээр байна уу, үгүй юу, байгаа бол юу юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй ялангуяа физикийн шинжлэх ухааны үндэстэйгээр энэ лекцээр ерөнхийд нь гаргаж тавих гэж байна.

-Харин Тэнгэр язгуур гэдэг нь?
-Далд ухамсар нь монголчуудын тэнгэр язгуур гэдэг ойлголттой холбогддог. Монголчууд өөрсдийгөө “Бид тэнгэр язгууртай ард түмэн, бид тэнгэрлэг ард түмэн” гэж ярих их дуртай. Ингэж ярьдаг боловч тэнгэр язгуур гэж юу вэ, тэнгэрлэг чанар гэж юу вэ гэдгийгээ мэддэггүй, шинжлэх ухааны болоод танин мэдэхүйн ямар ч түвшинд тайлбарлаж чаддаггүй. Тэгэхээр Хас гурвалжин холбоон дээр хийгдсэн сүүлийн жил хагасын судалгааны нэг чиглэл нь үүнийг тайлахад зориулагдсан. Тэнгэр язгуур гэдгийг бид туршилтын шинжлэх ухааны түвшинд харьцангуйгаар нилээн үндэслэлтэй гаргаж тавьж байгаа.

Сүүлийн үед монголчуудын тэнгэр язгуур гэж нэрлэдэг далд ухамсрын судалгаа нь дэлхий нийтийн эрдэмтдийн анхаарлын төвд орсон. Өнгөрсөн долдугаар сард дэлхийн нилээн хэдэн орны физикч, далд ухамсар судалдаг эзотерикч, синергетикчид цуглаж хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт бидний гаргаж ирээд байгаа тэнгэр язгуурын талаарх нэг хоёрхон зургийг Египетийн пирамидаас, Маяа соёлын туурин дээрээс, Гималайн уулсаас олчихоод яг юу вэ гэдэг учир зангилааг нь олох гээд чадахгүй байгаа юм. Тэгээд хэлэлцүүлгийнхээ эцэст “Үүний учрыг мэдэж байгаа хүмүүс нь монголчууд л байна. Тиймээс энэ бүхний учрыг олохын тулд Монгол руу явах ёстой юм” гэдэг дүгнэлтэнд хүрээд хэлэлцүүлэг дууссан. Энэ талаар 25-р суваг телевиз наймдугаар сард орчуулаад гаргана билээ. Тэгэхээр дэлхий нийтийн өндөр түвшний эрдэмтдийн судалгааны ажлын хүрээнд энэ ажил ороод ирчихсэн байна. Гэтэл Монголоос энэ асуудлыг хайгаад ирэхэд нь бид өөдөөс нь барих шинжлэх ухааны түвшний хариутай байх ёстой юм. Энэ ажил өнгөрсөн жил хагасын хугацаанд Хас гурвалжин холбоон дээр хийгдсэн. Тэгээд энэ хийсэн ажлынхаа эцсийн үр дүнгээ монголчууддаа хүргэх гээд энэхүү лекцийг зохион байгуулж байна.

-Тэгэхээр энэ бүхний хариуг лекцээс авах нь ээ?
-“Далд ухамсар”, “Тэнгэр язгуур” гэж юу юм бэ гэдэг асуултын хариуг аваад зогсохгүй нүдэн дээр нь фото зургаар бид үзүүлнэ. Шинжлэх ухааны баталгаануудыг хүртэл харуулна.

- “Хас гурвалжин” гэх холбоо шинжлэх ухааны энэ судалгаануудыг дэлгэн тавихын тулд санхүүжилтээ яаж олсон юм бол, ямар үйл ажиллагаа явуулдаг нь сонирхолтой санагдлаа?
-Манай холбооны ерөнхийлөгч Ж.Батбаатар нь энэ холбоог санаачлагч, үүсгэн байгуулагч, бизнесмен хүн юм. Энэ хүн 2007 оны нэгдүгээр сард надтай уулзаж, санал тавьсан. “Монголд өнөөдөр эдийн засгийн, материаллаг бодит хүч хангалттай бүрэлджээ. Гэтэл аливаа улс орны хөгжлийг шувуу юм гэж үзвэл тэр шувуу хоёр жигүүртэй байж гэмээ нь сая өндөр авдаг. Нэг жигүүрээ сая удаа дэвсэн ч газраас дээшлэхгүй. Тэгэхээр Монголын өнөөдрийн хөгжлийг өндөр авахуулахын тулд материаллаг бодит хүчнээс гадна оюуны хүчийг бий болгох хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Монголд оюуны хүч байна уу гэвэл байна. Гэхдээ нэгдэл байхгүй. Тархай бутархай байна. Тэгэхээр өөр өөрийн судалгаагаа хийгээд явж байгаа хүмүүсийг нэгтгэж зохион байгуулъя, ингэхийн тулд Хас гурвалжин холбоог байгуулъя гэсэн юм. Тэгээд энэ хүний санхүүжилтийн хүрээнд манай холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ холбооны оюуны удирдагчийн хүрээнд судалгаа шинжилгээний бүхий л ажлыг удирдан явуулдаг. Тэгэхээр манай байгууллага нь Монголд оюуны хүчийг бий болгох зорилготойгоор байгуулагдсан.

-Танайд ямар ямар хүмүүс ажилладаг вэ?
-Манай байгууллагад оюуны хүч харьцангуй бүрдсэн. Манайд зураачаас эхлээд угсаатан судлаач, инженер, зохион бүтээгч гээд нийгмийн оюун санааны төрөл бүрийн салбарт ажилладаг хүмүүс нэгдээд байна. Ингэсний хүчинд ч манай судалгаа ийм амжилттай явж байгаа юм.

Энэ бүхэнтэй холбоотойгоор манай байгууллагын зорилго ч өргөжиж эхэлсэн. Бидний өвөг дээдэс яагаад тийм хүчирхэг байсан, яагаад тийм тэнгэрлэг байсан юм? Тийнхүү тэнгэрлэг, хүчирхэг байсны нууц нь монголчууд тэнгэр үзлийг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжлуулж,байсанд оршдог. Монголчууд шинжлэх ухаан гэдэг зүйлийг хөгжүүлээгүй. Шинжлэх ухааны мэдлэг гээд хэдэн зуун боть ном хэвлүүлээгүй. Бас шашин шүтэж байгаагүй. Бид бөөгийн шашинтай бус, бөө мөргөлтэй байсан. Бөө гэдэг нь Бөөнөөр нь Өртөөлөн Өрнүүлэхүй гэсэн утгатай үг. Юуг бөөнөөр нь өртөөлөн өрнүүлэх гээд байгаа юм бэ гэхээр 35 эрдэм, 9 ухаан, 8 оюун, 12 зөн билиг, 99 тэнгэрийг аливаа хүн өөр дээрээ өртөөлж эзэмшвээс тэр хүний тархи нь гэгээрч тэнгэр болдог байжээ. Тэр гэгээрсэн тэнгэр тархитай хүнийг л бөө хүн гэж хэлдэг байж. Тэгэхээр бөө гэдэг нь гэгээрсэн тэнгэр тархи гэсэн үг юм байна билээ. Одоогийн бидний энэ онгод сахиус буулгаад байгаа удган, зайран бол тэнгэр бөөгийн доод түвшин. Тэгвэл жинхэнэ бөө хүн бол өөрийн тэнгэр болсон тархиныхаа хүчээр дээд тэнгэртэй холбогдож, тэндээс өгөгдөл мэдээллийг авч ашигладаг байсан байгаа юм. Тэгэхээр монголчуудын уламжлалт мэдлэг шашны мэдлэгээс, шинжлэх ухааны мэдлэгээс хол давсан, тэдний тайлбарлаж чадахгүй зүйлсийг тайлбарлаад байдаг учир нь тэд ертөнцийн мэдлэгийн сан буюу мөнх тэнгэртэй холбоо тогтоож тэндээс бэлэн мэдээллийг авч ашигладаг байсан байна. Тэгэхээр тэдэнд шинжлэх ухаан хөгжүүлэх хэрэг байгаагүй, тэдэнд мухар сүсэгт автаж шашин шүтэх хэрэг байгаагүй. Тэд бол цэвэр гэгээрлийн ард түмэн байсан. Монголчууд 1870 он хүртэл цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй дэлхийн цорын ганц улс байсан. Манжийн дарангуйллыг эсэргүүцэж, үндэсний эрх чөлөөний төлөө боссон хүмүүсийг барьж хорих зорилгоор Монголд анхны шорон 1870-аад оны дунд үеэс үүссэн байгаа юм. Тэгэхээр монголчууд ямар их хүмүүжилтэй, боловсролтой, гэгээрэлтэй байсны баталгаа нь энэ. Эмнэлэггүй байсан гэдэг нь ямар эрүүл саруул байсны баталгаа. Хэдхэн хоногийн дараа “монголчуудын гэгээрэл” ном хэвлэлтэнд орох гэж байна. Энэ номонд энэ бүхнийг орчин үеийн шинжлэх ухаанаар тайлбарыг нь хийгээд тавьчихсан байгаа.

-Тэгвэл бөө, гэгээрсэн лам хоёрын хооронд ялгаа бий юу?
-Дэлхий дээр 300 гаруй төрлийн шашин байгаа гэж ярьдаг ч ерөнхийдөө буддын, христосын, лалын гэж гурав ангилагдаж байна. Тэгэхээр ямар ч шашин болоод гэгээрсэн гэж хэлээд байгаа тэр хүмүүс ерөөсөө “хүн үзэл”-ийг номлодог юм байна. Тэгээд хүн болж чадсаныг нь гэгээрээч ээ гээд “гэгээн үзэл”-ийг номлодог юм байна. Тэгвэл Монголчууд хүн үзлийг, гэгээн үзлийг, тэнгэр үзлийг гурвууланг нь номлож байсан. Тэгэхээр “хүн үзэл” гэж юу юм бэ. Бидний өвөг дээдэс сэтгэл оюунаараа хүн болох үйл явцыг “хүнээр хүн хийх ухаан” гэж хэлж байсан. Биеийн хувьд хүн төрсөн амьтныг сэтгэл оюунаар нь хөгжүүлж бие, сэтгэл, оюун гурвуулангийнх нь хувьд хүн болгож байгаа тэр үйл явцыг хүнээр хүн хийх ухаан гэж хэлж байсан байгаа юм. Тэгвэл монголчуудын хүнээр хүн хийх энэ ухааныг л өнөөдрийн бүх шашнууд, гэгээрсэн гээд байгаа хүмүүс номлодог. Энийг хүн үзэл гэж байгаа юм. Тэгвэл үүний дараа хүнийг гэгээнтэн болгох ухаан, дараа нь хүнийг тэнгэр болгох ухааныг монголчууд эзэмшээд хэрэгжүүлж байсан байна. Тэгээд хүн жинхэнэ хүн болоод зогсохгүй, гэгээрсэн оюун ухааныг бий болгож түүгээрээ дамжуулж дээд оюун ухаан, дээд тэнгэрүүдтэй холбогддог байсан байна. Монголчууд бол тэнгэрийн хуулиар амьдарч байсан ард түмэн. Жишээ нь, Чингис хааны амьдралд хэрэгжүүлж байсан аравтын систем бол далд ертөнцийн зохион байгуулалтын загвар. Тэгэхээр монголчууд ерөөсөө л тэнгэрийн хуулиар, байгалийн хуулиар амьдарч байсан гэдэг нь энэ мэт олон жишээгээр батлагдана.

-Монголчуудын зөв хүн байх, байгальд шүтэн амьдрах гэдэг энгийн ойлголтыг та хэлэх гээд байна уу?
-Яг зөв. Агуу юм энгийн, энгийн юм агуу гэж. Дэлхийн цөм өөрөө гал буюу халуун хайлмаг хэлбэрт оршдог. Тэнд халуун цөмийн байнгын гинжин урвал тасралтгүй явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, тэнд асар их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэгддэг. Тэгэхээр тэр дэлхийн цөм чинь тайван тогтвортой байхын тулд илүүдэл энергиэ гадагшлуулдаг. Гэтэл өнөөдөр өндөр өндөр байшин барьж, хаа сайгүй асфальтан зам тавьж дэлхийн цөмийн энерги гадагшлуулах явцыг сааруулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн цөмийн гадагшлуулсан энерги өндөр өндөр байшин, асфальтан зам, цементээс дэлхийн цөм рүү буцаж ойж, түүн дээр эргэж хуримтлагдана. Тэгэхээр энэ их эрчим хүчийг агуулахын тулд дэлхийн цөм өөрийнхөө хэмжээг ихэсгэж байгаа юм. Ингэж хэмжээ нь ихэссэнээр дэлхийн цөм өөрийн эрхгүй чичрэлт өгч эхэлж байна. Үүний энгийн баталгаа нь галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, далайн шуурга, салхи, үер ус, дэлхийн уур амьсгалын дулааралт юм. Дэлхийн цөмийн ялгаруулсан энерги чинь хөрсөөр нэвтэрч гараад дэлхийн агаар мандлын хамгийн дээд давхаргад очиж, дэлхийн атмосферийн гадаад давхаргыг зузаалж байх ёстой. Тэр зузаалсан давхарга нь нар, сар, од гариг эрхсээс ирэх цэнэгт бөөмсийг шүүж энэ дэлхий дээрх амьдралыг хамгаалж байх ёстой. Гэтэл энэ их асфальтан зам тавьж, энэ том өндөр байшингуудыг барьснаар дэлхийн цөмийн гадагшлах ёстой энергийг гадагшлуулахгүй байгаагаас дэлхийн цөм тэр бүх энергиэ өөр дээрээ хурааж томорч байна. Үүний үр дүнд байгалийн элдэв гамшиг болж байна.

Гэтэл монголчууд байгалийнхаа хуулинд л зохицож амьдарч байсан. Тэд хэзээ ч байгалийн хуулийн эсрэг зүйл хийдэггүй байсан. Манайхан гадаад оронд явахдаа “Манайд ийм сайхан хөшөө дурсгал, соёл үлдээгүй” гэж ярьдаг. Үгүй. Хамгийн их соёл үлдсэн газар Монголд байгаа. Соёл гэж тэр хөшөө дурсгал, өндөр өндөр байшин барилга, гоё ганган хувцас биш. Соёл гэдэг үгийг хуучин монголоор бичихээр “соёол” гэж бичдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр амьдрал цэцэглэж соёолох хамгийн зохистой нөхцлийг соёл гэж хэлж байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, амиас амьд, амьдаас амьдрал, амьдралаас амьдрахуй үүсдэг тэр тогтолцоог л соёл гэж хэлж байсан байна. Гэтэл өнөөдрийн энэ хөгжил чинь тэр амьдралыг сөнөөх тогтолцоо болчихсон байна. Тэгэхээр энэ бол соёл биш. Монголчууд тэнэгтээ үхсэн хүндээ зориулаад хөшөө босгочих сэхээгүй байгаагүй юм байна. Тэд дэндүү дээд гэгээрэлтэй, дэндүү дээд ухаантай байсан учраас хөшөө чулуу босгоод байдаггүй байжээ. Тэр бүү хэл хүнээ хүртэл зөв оршуулдаг байж. . Байгалиас хүн яаж ирсэн түүн шигээ л хөрсөндөө шингэдэг нь хамгийн зөв байдаг. Хүн дараагийн төрлөө олохын тулд энэ бие цогцос задрах ёстой байна. Гэтэл өнөөхийг чинь агар зандан модонд хийгээд, цементээр хучаад орхичихоор нөгөө цогцсон бие нь задарч гүйцдэггүй. Задарч гүйцдэггүй учраас дараагийн төрлөө олдоггүй. Энэ мэт далд ертөнцөд болж байгаа нарийн учир зүй холбоог чинь монголчууд ертөнцийн мэдлэгийн сантай холбогдсоноор танин мэддэг байсан учир тэрхүү мэдлэг дээрээ үндэслэж соёл иргэншлээ байгуулж оршин тогтнож ирснээр өнөөдөр энэ олон сая жил өнгөрөхөд Монголын газар нутаг унаган төрхөөрөө, онгон дагшнаараа байна. Энэ талаар “Монголчуудын гэгээрэл” номондоо нарийн гаргаж тавьж байгаа.

- Энэ бүхэн бидний соёл иргэншлийн гэх хүмүүстэй холбоотой юу?
-Ер нь бол анхны төрөгсөд, хожуу төрөгсөд, Лемүрчүүд, Атлантчууд бүгд ертөнцийн мэдээллийн сан руу орж мэдээлэл авдаг байсан. Тэрийгээ авч ашиглаж соёл иргэншлээ байгуулдаг байж. Тэр бэлэн мэдлэгийг буруугаар ашиглаж, өөрсдийгөө хэт өндрөөр үнэлсэн хүмүүс өнөөдрийн бидэн шиг соёл иргэншлээ сүйтгээд байгаль дэлхийдээ дайсагнаад дуусгасан гэдэг. Тэгтэл ертөнцийн оюун ухаан буюу мэдлэгийн сангаас ерөөсөө энэ тав дахь хүн төрөлхтнийг мэдээллийн сан руу нэвтэрдэггүй болгох гээд бидний гуравдагч мэлмий, далд ухамсарт энергийн босго тавьж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, оюунаа хөгжүүлээд тодорхой түвшинд хүрч тэнгэр болсон хүмүүс ертөнцийн мэдээллийн сантай холбогдож мэдээлэл авдаг боломжийг нээж өгсөн байна. Ийм хязгаар тавьчихангуут хүмүүс тэр бүр ертөнцийн мэдээллийн сан руу нэвтэрч мэдээлэл авахыг хүсэхгүй болоод зогсохгүй тэр оюуныг биш материалыг шүтсэн байна. Тэгэхээр ертөнцийн мэдлэгийн сан руу орж туйлын үнэн мэдээллүүдийг авдаг нэг тодорхой үндэстэн байх ёстой гэж үзсэн нь монголчууд байна. Тиймээс монголчууд тэндээс авсан мэдээллээрээ өөрсдийн соёл иргэншлээ хамгийн зохистойгоор байгуулж чадсан. Үүгээрээ дэлхий нийтийг үлгэрлэн дагуулах ёстой аж.

-Таны яриад байгаа зүйл зарим хүнд хэтэрхий хол, хийсвэр сонсогдож болох юм. Тийм хүмүүст та юу гэж хэлэх вэ?
-Тийм хүмүүст миний “Монголчуудын гэгээрэл”, “Чингисийн гэгээрэл” гэдэг хоёр номыг унш. Тэнд таны мэдэж, хүлээж авдаг шинжлэх ухаан гэдгээр чинь бүгдийг нь тайлбарлаад хийчихсэн байгаа. Ингэж л хэлэх байна. Өнөөдөр хүн төрөлхтний оюун санаа асар бохирдчихсон, сэтгэл нь бузартчихсан яваа. Шашин бол сэтгэлийн бузрыг арилгах тухай л номлодог. Оюуны бохирдлыг арилгах тухай номлодоггүй. Тэгвэл хүмүүсийг хүн болгодог, гэгээнтэн болгодог зүйл нь сэтгэлийн бузрыг арилгана. Харин хүнийг тэнгэр болгодог зүйл нь сэтгэлийн бузрыг оюуны бохирдолтой нь арилгадаг. Энэ үзлийг л монголчууд хэрэгжүүлчихсэн байжээ. Энийг л тэнгэр үзэл гэж ярьж байгаа юм.Тэгээд сэтгэлийн бузар, оюуны бохирдол хоёроосоо салсан улсууд чинь өөрөө тэнгэр болдог. Ингээд дээд тэнгэрүүдтэй холбогддог байжээ. Өнөөдөр бол хүмүүсийн оюун бохирдчихсон, хүмүүсийн мэдлэг хэт материалжсан, цэвэр мэдлэгийг хүлээж авч чадахаа байчихсан ийм байгаа үед таны тавьж байгаа асуулт үнэн. Гэхдээ би ийм хүмүүст би таны өмнө шинжлэх ухааны үндэстэй тайлбар нотолгоог гаргаж тавьж байгаа юм аа. Тэр нь “Монголчуудын гэгээрэл”, “Чингисийн гэгээрэл” гэдэг номнууд байгаа. Тэр номнуудыг уншчихаад дараа нь намайг шүүмжлээрэй л гэж хэлэх байна. Одоохондоо тэр хүн ойлгохгүй ч гэсэн хэдэн жилийн дараа ойлгоно. Намайг таван жилийн өмнө сүнс байдаг гээд ярьж байхад манай шинжлэх ухааны салбарын эрдэмтэд инээдэг, доромжилдог байсан. Харин өнөөдөр “Бат-Отгоон ямар шинэ мэдээлэл байна” гэдэг. Францын их сэтгэгч Фрэнсис “Өөрчлөлт өөрчлөлтийн дотроос хүний оюун санаанд хийх өөрчлөлт нь хамгийн их хөдөлмөр, цаг хугацаа, доромжлол шаарддаг” гэж хэлсэн байдаг.

-Эзотерик гэдэг нь далд ухаан биш цөөн хэдэн хүний шинжилдэг ухаан юм аа гэж байсан?
-Нууц судлал гэсэн үг. Хүн төрөлхтний үеийн үед энэ далд ертөнц, далд ухамсарт цөөн тооны хүн л анхаарлаа хандуулж түүнийг танин мэдэхийн төлөө сэтгэл оюунаа зориулж байсан байдаг. Харин өнөөдөр хүн төрөлхтний харьцангуй олонх нь энэ рүү анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ нь бумбын соёл иргэншил буюу оюун мандлын соёл иргэншилд хүн төрөлхтөн шилжин орсонтой холбоотойгоор хүмүүсийн ухамсар сэргэж байгаа үйл явц юм. Ингэж хүмүүсийн ухамсар сэргэж байгаа ч оюун сэргэхгүй байгаа юм. Хүмүүсийн ухамсар нь сэргэж сансрын оюун ухааныг сонирхох сэтгэлгээ бүрдэж байгаатай холбоотой. Нууц судлал гэдэг бол хүмүүсийн оюуны хөгжлийн түвшингийн нэг шалгуур болдог зүйл. Тийшээ зөн билэгтэнгүүд, билгийн мэлмийгээ нээгчид, оюун ухаанаа хөгжүүлэгсэд л анхаарлаа хандуулдаг. Жирийн хүмүүс бол байгаа орчиндоо л баригдаж явдаг. Тийм учраас цөөн хэдэн хүний хүрээнд хөгжсөн үү гэвэл үнэн. Гэхдээ хүн төрөлхтөн ертөнцийн нууцад нэвтрэхээр үеийн үед хичээсээр ирсэн.

-“Матриц” гээд кино байдаг даа. Тэр киноны ерөнхий утгатай л дүйгээд байх шиг байх юм?

-Ер нь тийм. Ер нь “Матриц” гэдэг киноны цаад утга нь ертөнцийн оюун санааны нууц руу нэвтрэх. Тэгэхээр өнөөдөр бидэнд хоёр программ үйлчилдэг. Нэгдүгээрт байгалийн буюу ил ертөнцийн программ, хоёрдугаарт далд ертөнцийн программ. Би чамд наадхыг чинь жишээгээр тайлбарлаж өгье. Амьтдын үр төл эхээсээ төрөнгүүт дөрвөн хөл дээрээ босоод тэнцээд явчихдаг. Яагаад гэвэл, амьтан гэдэг бол зуун хувь ил ертөнцийн буюу байгалийн бүтээл учраас бэлэн мэдээлэл дээр үндэслэж ажиллаж байгаа нь тэр. Гэтэл хүний хүүхэд нүдээ нээх гэж хэдэн хоног болж, хөл дээрээ тэмцэх гэж хэдэн жил сар болох жишээтэй. Энэ нь хүний нүдэнд харагдаж байгаа цогцсон бие нь хэдийгээр ертөнцийн буюу энэ байгалийн бүтээл ч далд ертөнцөөс бид нарын сүнс гэж нэрлээд байдаг мөн чанар буюу оюун ухаан нь ирж биенд оршдог. Тийм учраас хүүхэд ил ертөнц дээр ирээд шууд хөхөө хөхөж, хөлд орж чаддаггүй. Яагаад гэвэл, өөр ертөнцийн мэдээлэлтэй байгаа учраас. Харин явцын дунд ил ертөнцөд дасаад, инээх, босох, суух гэж энийг хэлдэг юм байна гэдэг мэдээллүүдийг аваад, авсан мэдээлэл дээрээ үндэслэж үйлдэл хийж эхэлдэг. Ингээд гурван нас хүртлээ хүүхэд энэ ертөнцийн мэдээллийг нилээн сайн олж авсан учраас өөрийнхөө би гэдгийг ухаарч эхэлдэг. Манай настангуудын хүүхэд гурван нас, дотроо урд төрөлдөө хэн байснаа хэлдэг гэдэг чинь тэр далд ертөнцийн мэдээлэл нь бүрэн арилчихаагүй байх үедээ хэлж байгаа нь тэр байхгүй юу. Тэгээд далд ертөнцийн мэдээлэл нь аажимдаа арчигдаад ил ертөнцийн мэдээлэл давамгайлаад хүүхэд энэ ертөнцөд өөрийгөө ухаарч эхэлдэг. Тэгэхээр энэ далд ертөнцийнх, энэ ил ертөнцийх гэдэг холбоосыг өөрөө ойлгож байгаа тэр үйл явцыг ухаарал гэж хэлж байгааг л тэр “Матриц” кинон дээр гаргаж байна.

-Тэр далд ертөнцийн мэдээллийг ямар хүмүүс нь авдаг юм бэ?
-Хүний уураг тархи хоёр тал бөмбөлөгтэй. Бид нэгийг нь л ашигладаг гэдэг. Үүнийг эрдэмтэд нотолсон. Үлдсэн нэгд нь далд ухамсар байна. Биднээс өмнөх соёл иргэншлийн улсууд хоёр тал бөмбөлөгөө зэрэг ашигладаг байсан гэдэг. Бидний хувьд бол үүнийг энергийн босго болгоод тавиад өгчихсөн. Тийм учраас бид нар мэдлэгийг суралцаж хуримтлуулж олж авдаг болжээ.

-Хэрвээ бидний өмнө соёлт хүн төрөлхтөнүүд оршиж байсан бол бидний дараагийн үе хэзээ гарч ирэх бол?
-Бидний дараагийн үеийн индигочууд 1910 оноос төрж эхэлсэн гэдэг. 70-аад оноос идэвхжсэн. 1987 оноос бүр олширсон. Одоо дэлхий дээр 3 сая гаруй индигочууд байна. Тэд уураг тархиныхаа хоёр тал бөмбөлөгийг зэрэг ашигладаг. Ингээд л нөгөө зөн билэгтэнгүүд төрөөд эхэлж байгаа юм.

-Тэд нар хаагуур байна?
-Дэлхийгээр нэг байна. Бид нар өнөөдөр IQ ухаан ярьж байхад тэд нар өнөөдөр CQ ухаан ярьж байна.

-Өнөө зөн билэгтнүүд гээд байгаа И.Мехди эд нар нь орох уу, арай бараадахгүй юу?
-Арай бараадахгүй.

-Шашин явцгүй болжээ. Шашнаас болж улс хоорондын дайн үүсч, зарим ард түмэн хэт туйлдан ядуурч байна. Харин та бүхний яриад байгаа энэ зүйлс чинь шашны дараагийн шатны номлол уу?
-Шашинг юу гэж ойлгохоос болно. Шашин өөрөө шинжлэх ухаан. Гэхдээ би энийг зөвхөн буддын шашны хувьд ярьж байна. Христосын шинэ хуучин гэрээний 77 боть, коран сударт буддын шашных шиг ийм цогц онол байдаггүй. Харин ертөнцийн үүсэл, бүтцийн хөгжлийн ерөнхий зүй тогтлын цогц онолыг буддын шашин нилээн бодитой тайлбарласан байдаг. Шашин гэж сургааль, номлол гэсэн санскрыт үг. Сургааль гэдэг ямар нэгэн үзэл санааг номлож байна гэсэн үг. Тэгвэл шинжлэх ухаан ч гэсэн өөрийн үзэл санаагаа сургаж номлодог. Гагцхүү өөрийн дэвшүүлсэн үзэл санаагаа баталдагтаа л шинжлэх ухаан албан ёсны болдог. Шашин, шинжлэх ухаан хоёр бол хүн төрөлхтний танин мэдэхүйн хоёр аргачлалын илэрхийлэл нь. Тэгэхээр баталж, нотолдог шинжлэх ухаан, шууд номлодог нь шашин юм. Тэгэхээр үзэл суртал, үзэл санаа гэдэг утгаар нь аваад үзвэл юу ч шашин болж болно. Онол сургааль гэдэг талаас нь аваад үзвэл юу ч шинжлэх ухаан болж болно. Хүн төрөлхтний хувьд шашин мухардалд орсон уу гэвэл үнэхээр орсон. Өнөөдөр монголын уул болгон дээр овоо, овоо болгон дээр суварга босч байна. Сүм хийдүүд өглөөн нарнаас оройн нар хүртэл тасралтгүй ажиллаж байна. Энэ бүхэнд өвдөг, духаа цоортол мөргөөд байхад монголчуудын амьдрал дээшлэхгүй байна. Тэгвэл энэ буддын шашин Төвдийн ард түмнийг харах нь яасан юм. Балбын ард түмнийг харах нь яасан юм. Тэд нар энэ шашинд зүтгэж зүтгэчихээд өнөөдөр хоногийн хоолгүй, эрх чөлөөгүй ямар хэцүү амьдарч байна. Тэгэхээр шашин мухардалд орсон нь эндээс харагдаж байна. Энэ зөв явж чадсангүй. Яагаад мухардалд орсон гэхээр буддын шашны онол сургаалийн утга агуулгыг ойлгоод амьдралд хэрэгжүүлээд аваад явах биш, харин мухар сүсэг болгоод хувиргачихсан юм. Нэг ч үсгийг нь танихгүй, нэг ч өгүүлбэрийг нь уншаад утгыг нь ойлгохгүй байж залбираад байна гэдэг чинь мухар сүсэг байхгүй юу. Тэгээд одоо үс засч болохгүй, аян замд гарч болохгүй өдөр ч гэх шиг. Энэ биш ээ. Хэрвээ ингэвэл цаг хугацаа, орон зайг эрэмбэлж дугаарлаж байна гэсэн үг. Хүн төрөлхтөн ингэтлээ материалжиж, оюун санааны ядууралд орчихсон байна.

Дээр нь философи хүн төрөлхтөнд ямар ч шинэ үзэл санааг санал болгож чадахаа байсан. Зогсонги байдалд орчихсон. Шинжлэх ухаан онолынхоо өндөр туйлдаа ирлээ. Супер нэгдлийн онолын хүрээнд нано технологи хөгжөөд, энэ ДОХ, хорт хавдар бүгд эмчлэгдэнэ. Энэ том компьютер чинь бугуйн цаг шиг болно. Орчлон ертөнцийн хууль байдаг. Гариг эрхсүүд нягтраад жижигрээд ирэхээрээ буцаад дэлбэрдэг. Тэгээд шинэ оршин тогтнол эхэлдэг. Энэ байгалийн хуулиараа л явна шүү дээ. Одоо супер нэгдлийн онол хүлээн зөвшөөрөгдчихвөл ингээд шинжлэх ухаан оргилдоо хүрчихэж байна. Одоо энэ бүхнээс цааш хүний сэтгэцийн технологи л хөгжинө. Өөр гарц байхгүй. Хүмүүсийн толгойд ямар технологи хөгжүүлэх гээд, юу буугаад байгааг би мэдэхгүй л дээ. Сэтгэцийн технологи хөгжсөнөөр бид ертөнцийн оюун ухааны төвтэй байнга холбоотой болно гэсэн үг. Ингэж байж соёл иргэншил цаашаа явна. Хүн төрөлхтөн хөгжөөд байна, хөгжсөнийхөө хэрээр мөхөл рүүгээ ойртдог. Энэ бол байгалийн жам. Гэтэл хүн төрөлхтөн хөгжлийнхөө хэрээр сүйрэл рүү явж байна. Энэ бол хөгжил мухардсаны илрэл юм.

-Тэгвэл материаллаг хөгжлөө зогсооё гэсэн үг үү?
-Зогсоох биш. Хүний цогцсон биеийг дагаад унтах юмсан, идэх юмсан, амрах юмсан, жаргах юмсан, баяжих юмсан, машинтай болох юм сан гэх мэт дандаа араатан сэрэхүй явдаг. Харин далд ертөнцөөс ирж байгаа мөн чанарыг дагаад сурах юмсан, боловсрох юмсан, гэгээрэх юмсан, уучлах юмсан, аврах юмсан, хайрлах юмсан, өршөөх юмсан гэсэн дандаа хүн сэрэхүй явдаг. Араатан сэрэхүй, хүн сэрэхүй хоёр яг тэнцэж байж хүн чанар болдог. Өөрөөр хэлбэл, аль аль нь хэрэгтэй ,гэхдээ зөв зохистой хэмжээгээ л ол гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүн төрөлхтөнд араатан сэрэхүй нь бараг зуун хувь болчихоод байна. Гайгүй хэлвэл, ерэн хувь болж. Хүн сэрэхүй тээр дор хаягдчихаад байна. Гэхдээ бид өнөөдөр орон гэргүй, гадаа хөлдөж үхэх гэж байгаа бол би мянган гэгээрэл яриад яах вэ дээ. Хоол хүнсгүй өлсөж үхэх гэж байгаа бол би яаж хөгжил боловсролын тухай ярих вэ. Тиймээс араатан сэрэхүйг үгүйсгэж болохгүй. Ингэвэл бас л өнөө туйлшрал гарч ирнэ. Мөн нөгөө мухар сүсэг болно. Тэгэхээр хоёр сэрэхүйн зохистой хэмжээг баримтал гэсэн үг юм. Жишээ нь, хайрын хэмжээ нь багадахаараа дурлал шохоорхол болдог, ихэсхээрээ хардалт, галзуурал болдог. Хайр зохистой хэмжээндээ байж л хайр болдог. Тэгэхээр ямар ч сайхан юманд хэмжээ хэрэгтэй л байхгүй юу. Тэр зохистой хэмжээгээ л олооч гэж хэлмээр байгаа юм. Ердөө л энэ.

Breaking News: Ц.Баяржаргал 3-р шатанд...

2009-03-21 uundaa бичсэн.
UBS телевиз болон Rising Art студийн хамтран зохион байгуулж, "Ногоон дэлхийгээ аваръя" уриатайгаар явагдаж эхлээд байгаа "Universe Best Songs 2009" фестивалийн 2-р шатны шалгаруулалт өчигдөр эхэлж өнөөдөр өндөрлөсөн байна. Энэхүү шалгаруулалтанд ангиа төлөөлөн оролцож байгаа манай дайчин Бажгаа маань гайхалтай амжилт үзүүлж, North Ducks хамтлагийн хамт амьд хөгжимтэйгөөр дуулсан Welcome To My Life дуугаараа 3-р шатанд оролцох эрхтэй болсон талаар манай блогийн UBS TV дээр ажилласан албан ёсны төлөөлөгч Н.Оргил мэдээллээ. Хэдийгээр цөөн хэдэн шүүгч нар шүүмжлэх, зарим тал дээр дутагдлыг нь дурьдсан хэдий ч ихэнх шүүгчдийн өгсөн, хэлсэн магтаал, сайшаалын дараа давуу саналаар дараагийн шатанд оролцох "ногоон хуудас" Бажгаад маань иржээ. Ингээд нийт ангийнхныхаа өмнөөс баяр хүргэж, зогсолтгүй урагшлаарай гэж захъя. Блог удалгүй түүнтэй хийсэн сурвалжлагаа хүргэх бөгөөд мөн тун удахгүй түүний 1-р шатны бичлэг UBS телевизээр цацагдан, блог дээр тавигдах болно гэдгийг сануулъя. Бажгаа, чамаар бид бахархаж байна, Чи чадсан, чадаж ч байгаа, чадах ч болно!!!!!

Аяны дөрөө мултлахуй...

Tsengel бичсэн.

Аяны дөрөө мултлах нь буюу зүүд биелсэн нь...
Голд нь зогсож байгаа цэнхэр бэлтгэлийн цамцтай эрхэм бол : "Энгийнээр бол ДОМОГ юм шүү! "



"Мазаалай"-ийн амьд домог,шүтээн , үүсгэн байгуулагч, "Монгол Хиддинк" ,....



Эхний тоглолтын өмнө...Зүүд одоо л эхэлж байна...


Мазаалай-Нисэх хүч 5:2


Нээлтэн дээр.



Ирээдүйн аваргуудын өнгө. Зүүд үргэлжилж байна...



Сэлэнгийн спортын төв ордны гадна. Хагас шигшээд шалгарсны дараа.



Зүүд биелсэн нь... Зүүдний тайлал...



Алтан медалыг жинхэн шилдэг нь авдаг юм...



Аваргаа хамгаалах нь аварга болохоос хэцүү гэж... Гэхдээ заавал аваргаа хамгаална.Амлая !



Нэг иймэрхүү... Олон олон цомыг ингэж барих болтугай!


УАШТ-д 3 дахиа /2005,2007,2009/ түрүүлсэн учраас энэ цом үүрд Мазаалайгийнх боллоо...

Хятадууд .........

Enkh бичсэн.


Хятад хүн өөртөө ашигтай л бол түүхийн ямар ч үнэнийг үнэмшилтэйгээр гуйвуулж чаддаг. Тэд үгийн утгыг гуйвуулахдаа тухайн баримтын 10 хувийг өөрчилж 90 хувийг хэвээр үлдээдэг боловч үнэн хэрэгтээ утга нь 90 хувь хувирсан үр дүн гардаг. Нэгэн жишээгээр үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая.

Сүүлийн үед Төвдийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орох тутам “хятадууд төвдүүдийг хэрхэн Xятадын салшгүй нэг xэcэг болох” талаар улайран зүтгэж, ямар ч үнээр хамаагүй худал хуурмаг баримтаар дүүрсэн үй олон ном бичиж, янз бүрийн баримтат кино хийж дэлхий нийтийн тархийг угаахыг санаархаж байна. “Хятадын Төвдийн сүм хийдүүд” нэртэй гурван анги баримтат киног англи хэл дээр гарсныг үзлээ. Уг кинонд Лхас хотын Далай ламын Будалын (Потала) ордны нэрийг тайлбарлахдаа Поутоула нь Гүенжиен (бодьсатва) гэсэн хятад үгнээс гаралтай гэжээ. Гэтэл 1844-46 онуудад Монгол, Төвдийн нутгаар аялсан Францын католик шашины номлогч хоёр лам Лхасад очсон тэмдэглэлдээ; “-Потала ордон нь Будда-ла буюу Эрхэм дээд Бурхан гэсэн утгатай пали (санскрит) хэлнээс гаралтай үг” гэж монгол, төвд лам нараас сонссоноороо тайлбарлажээ. Ла гэдэг үг одooгоор төвд хэлэнд эрхэм, гуай гэсэн утгa илэрхийлсээр байна. Хятадууд түүхийн үнэнийг нэг үгэн дээр гуйвуулснаар тухайн нэвтрүүлгийн утга “Төвд бол Хятадаас гарал үүсэлтэй юм” гэсэн агуулгатай болжээ. Уг баримтат кинонд Будалын ордон хэрхэн баригдсан тухай, монголчууд түүнд яаж оролцсон тухай нэг үг дурдсангүй. Тэр хэсгийн түүхийн үнэнийг төвдүүд балартуулсан байж болно. Төвдүүд хэдий тэгэж залжин зан гаргасан ч өөрсдөө хятадуудад залгигдсан нь харамсалтай хувь заяа юм даа.

Үнэндээ Будалын ордныг барих үед Төвдийг Гүүш хаан захирч байсан ба 5-р дүрийн Далай Ламыг жанч халсныг нууцлаад ордноо барьсаар байжээ. Түүнээс хойш 10-аад жилийн дараа Гүүш хаан таалал төгссөн хэдий ч түүний их хатан Будалын ордныг барьж дуусгасан байна. Будалын улаан, цагаан ордыг барьж дуусаад Далай ламын таалал төгссөнийг түмэн олонд анх зарласан байдаг. Энэ талаар нэг ч өгүүлбэр уг нэвтрүүлэгт ороогүйгээр барахгүй 3-р дүрийн Далай ламыг Манжийн хаан хүлээн зөвшөөрсөн мэтээр дурдав. 3-р Далай Ламын үед Манж улс хараахан байгуулагдаагүй байжээ. Энэ мэтээр хятадууд дэлхийн ард түмний тархийг худал, зохиомол үзэл суртлаар угааж байна. Ер нь 70-аад оноос хойш гарсан хятад ном зохиолүүд худал суртлаар дүүрэн байдаг учир манай судлаачид аль болохоор 60-аад оноос өмнө бичигдсэн хятад судалгааны материалыг эхэлж үзсэний дараа тэдгээр үзэл суртлаар бичигдсэн материалаас хэрэгтэйгээ ялгаж авах хэрэгтэй. 1960 оноос хойш бичигдсэн хятад ном зохиол ашиглаcaн барууны судалгааны материалуудад ч бас шүүмжтэй хандаж, ялгаж салгаж ойлгох нь чухал байна. Америкийн Си-Эн-Эн телевизийн сувгын нэгэн нэвтрүүлэгч хятадууд луйварчин, залилагч хэвээрээ л байна шүү дээ гэж хэлээд ямар их эсэргүүцэлтэй тулгарав. Хятадуудын хуудууг хэлж ч хүртэл болохгүй болох нээ одоо.

CL Preview: РОМ ХҮРЭХ ЗАМ...

2009-03-20 uundaa бичсэн.
Өнөөдөр Европын Хөлбөмбөгийн холбооны Төв байр байрладаг Швейцарын Ньон хотноо Аваргуудын Лигийн тэмцээний шилдэг 8 багийн сугалаа явагдаж, 5-р сарын 27-нд Мөнхийн хотод тулах азтай хүчтэй 2 багийн зам тодорлоо...Өнгөрсөн жилийн аварга Манчестер Юнайтед 2004 оны аварга Портутай, 2006 оны аварга Барса 2001 оны аварга Бавари Мюнхентэй тоглохоор болсон бол Английн 2 гигант Челси болон Ливерпүл 5 дахь жилдээ дараалан хоорондоо таарлаа. 131dg.blogspot.com та бүхэндээ сугалааг танилцуулж байна.





ВИЛЛЬЯРЕАЛ vs АРСЕНАЛ

2006 оны Аваргуудын Лигийн хагас шигшээд энэ 2 баг хамгийн анх удаа бөгөөд эцсийн удаа Европын дэвжээнд хоорондоо тулж байжээ. Тэр тоглолтонд эцсийн мөчид "Шар шумбагчид"-ын лидер Х.Рикельмегийн торгуулийн цохилтыг ахмад хаалгач И.Леманн хааж, Т.Анри тэргүүтэй "Буучид"-ыг дараагийн шатанд шалгарч байлаа. Гэвч тэр цагаас хойш 2 баг бүрэлдэхүүндээ нэлээн өөрчлөлт хийжээ. Арсенал энэ удаа Ф.Фабрегас, С.Насри, Р.Ван Перси тэргүүтэй залуучууд бүхий Арсенал эхний тоглолтыг өөрийн Эмирэйтс цэнгэлдэхдээ хийх болжээ. Вилльяреалын хувьд энэ шатанд итали довтлогч Г.Россигийн гайхалтай формын ачаар гарч ирсэн гэж хэлж болох бөгөөд 2006 оны бүрэлдэхүүнээс бараг бүрэн шинэчлэгдээд байгаа билээ. Тэд Английн аварга Манчестер Юнайтедтэй 4 удаа 0:0-ээр тэнцснээрээ хамгаалалтаа хэр байгааг илтгэсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний эсрэг хийвэл хэдийг ч хийх чадалта ч, хийхгүй бол нэлээн зөрүүдлэдэг залуус бүхий Арсенал байгаа болохоор үр дүнг таахад хэцүү юм. Аль аль багийн хувьд хамгийн боломжийн сугалаа байлаа, Шар Шумбагчид өшөөгөө авч чадах болов уу?

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД vs ПОРТУ

Яг одоо хүн бүхэн дотроо Манчестер Юнайтедын азтайг гайхаж байгаа байх, яах аргагүй хамгийн азтай сугалааг татсан хэдий ч түүх, статистик, мэргэжилтнүүд бадарчин баярлах болоогүйг сануулж байна. Ж.Моуриньогийн үед Порту Аваргуудын Лигт түрүүлэхдээ Коштиньяагийн 90 дэх минутанд хийсэн гоолын ачаар МанЮ-г мулталж байсан удаатай билээ. Дуртай хүүхэлдэйн киноныхоо баатраар өөрийгөө нэрлэсэн Халк, мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр давхиж байгаа Л.Лопез, цуцашгүй капитан Л.Гонзалез нар түүхийг давтаж чадах болов уу. Өмнөх шатанд Special One-ий хийж чадаагүйг түүний хуучин баг нь хийж чадах болов уу. К.Роналду, У.Руни нараас бүрдсэн Сэр Алексын багийнхан 92-93 оны улирлаас хойш аваргаа хамгаалсан анхны баг болохын тулд эхлээд Португалын аваргуудыг давах хэрэгтэй. Тэд дундаж багтай тийм ч сайн тоглодоггүйг зөвхөн Монако, Порту, Галатасарай, Баиер Леверкузенд Аваргуудын Лигт хожигдож хасагдаж байсан жишээнээс харж болох юм. Тэгээд ч Ливерпүүл тэднийг Олд Траффордод нь бут ниргэж, өнгөрсөн жил "галзуурч" байсан К.Роналдугийн учрыг ихэнх хамгаалагчид олдог болж эхэлж байна. Гэвч аваргууд энэ улирлыг 5 цомтой л төгсгөхийг хүсч байгаа нь мэдээж.

ЛИВЕРПҮҮЛ vs ЧЕЛСИ ЛОНДОН

Сүүлийн 5 улиралд 4 дэх удаагаа хасагдах шатанд...5 жил дараалан Аваргуудын лигт Улаанууд Цэнхэрүүдтэй тулах боллоо. Энэ удаа Рафа Бенитез Челсиг удирдаж байгаа 3 дахь дасгалжуулагчтай энэ удаа тулах нь. Аврам Грантын Челситэй хамгийн сүүлд тэр тоглож Ж.Риизегийн гутамшигт авто гоолын гайгаар хасагдсныг одоог хүртэл Улаануудын үнэнч фенүүд мартаагүй бас хариугаа авахыг тэсч ядан хүлээж байгаа нь гарцаагүй.
Реал Мадрид, Манчестер Юнайтедыг бут ниргэснээс нь хойш Ливерпүүлээс ямар ч баг айж буй нь гарцаагүй, тэр тусмаа ахлагч С.Жеррардыг нь ид формтой байгаа үед. Гэхдээ Челси ч тэднээс дутахааргүй, шинэ дасгалжуулагчийнхаа удирдлаган дор 7 тоглолтонд хожигдол гээчийг мэдрээгүй, ид ирэн дээрээ явж байна. Ялангуяа шинээр төрсөн мэт тоглож буй Д.Дрогба, 2004 оныхоо ид үеийг санагдуулам Ф.Лампардыг энд онцлоё. Г.Хиддинк 1988 онд клубын хэмжээнд сүүлийн цомоо авч, 2004 онд ПСВ-тэй хамт Аваргуудын Лигийн хагас шигшээд шалгарч, азгүйгээр Миланд хожигдож байсан тул Лондонд өнгөрүүлэх богинохон /одоогоор/ хугацаандаа нэг ч гэсэн цомтой үлдэхийг хүсч буй биз ээ. Ливерпүүл vs Челси Лондон, эхний тулаан, Энфилдэд...

БАРСЕЛОНА vs БАВАРИ МЮНХЕН

Энэ 2 баг хамгийн сүүлд 10 жилийн өмнө 1998 онд хэсэгтээ таарч, Ноу Кампад зочилсон Мюнхений баг 2:1-ээр хожиж, улмаар Аваргын төлөө шалгарч, мөн л Ноу Кампад МанЮ-д харамсалтайгаар хожигдож байсан удаатай. Гэвч тэр үеэс хойш энэ 2 баг их өөрчлөгджээ. П.Гуардиола vs Ю.Клинсманн. Нэгэн үе өөр өөрсдийн удирдаж байгаа багтаа лидер нь байж, гайхалтай амжилттай тоглогчийн замналаа өндөрлөсөн 2 агуу тоглогч-залуу дасгалжуулагчид хоорондоо тулах нь. Тамирчин ахуйдаа хоорондоо 95-96 оны УЕФА-ийн цомын хагас шигшээд таарч тоглон Ю.Клинсманн Баваригийн хамтаар ялалт байгуулан улмаар аварга болж байсан ажээ. Хамгаалалтанд тулгуурлан тоглодог байсан Германы гигантыг үзүүштэй, гоолтой тоглолттой болгосон Ю.Клинсманн Францын маестро Ф.Риберид гол найдлагаа тавьж байгаа нь тодорхой. Тэгвэл өдгөөгийн дэлхийн хамгийн шилдэг довтлогоо хэмээгдэж байгаа "Шадар 3 цэрэг"-Анри-Это'о-Мессигийн хослолыг тэргүүн шугамандаа тавьсан Барсаг энэ жилийн хамгийн өнгөтэй багуудын нэг билээ. Гэхдээ Германчууд хэдийнээс л хамгаалалтаараа алдартай байсан төдийгүй энэ жил Аваргуудын Лигт ганц ч хожигдоогүй, бас өмнөх тойрогт Спортингийг рекорд-оноогоор хожиж гарч ирснийг мартаж болохгүй юм. Түүхийн хуудас сөхвөл Бавари Европын тэмцээнүүдэд хэзээ ч Барсад хожигдож байгаагүй. Гэхдээ л Барселонад хамгийн өндөр буюу 5 хүн тутмын 3 нь бооцоо тавьж байгаа талаар мэргэжилтнүүд сануулж байна. ЕВРО-2008-ын финалд хожигдсон хариугаа хамгийн том клубээрээ авахуулахыг Германчууд хүсч байгаа нь гарцаагүй юм.


Шөвгийн 8-ын оноолт /эхний тоглолт 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд, хариу тоглолт 4-р сарын 14, 15-ны өдрүүдэд/

1. “Вильярреал” (Испани) - “Арсенал” (Англи),

2. “Манчестер Юнайтед” (Англи) - “Порту” (Португал),

3. “Ливерпуль” (Англи) - “Челси” (Англи),

4. “Барселона” (Испани) - “Бавари” (Германи)

Хагас шигшээгийн оноолт: /эхний тоглолт 4-р сарын 28, 29-нд, хариу тоглолт 5-р сарын 5, 6-нд/

- 2-р хосын ялагч(МанЮ - Порту) vs 1-р хосын ялагч (Вилльяреал - Арсенал)

- 4-р хосын ялагч (Барса - Бавари) vs 3-р хосын ялагчтай (Ливерпуль - Челси)

АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ: Хагас шигшээгийн ялагчид /5-р сарын 27-нд РОМ хотноо/

Эр цэрэгийн баярын мэнд хүргэе!!!

2009-03-19 Baatka бичсэн.




За тэгэхээр залуучууддаа Зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт яруу алдарт баярын мэндийг ангийн анд болон эрэлхэг эрчүүддээ хүргэж байна аа. Дашрамд дурьдахад үнэхээр сайхан тэмдэглэж өгсөн ангийн үзэсгэлэнт сайхан охиддоо үнэхээр их баярлалаа гэж ангийн чинь банди нар дамжуулуулсан шүү мөн миний зүгээс мөн талархал дэвшүүлье мөн хоцорч ийм юм бичиж байгаадаа уучлалт хүсье!!!












Цэрэг

Эх орны торгон хил дээр нүд цавчихгүй
Эрэлхэг аавын хүүхдүүд энхийн манаанд
Эцэг өвгөдийн хойчийг залгамжлах үрс
Эр бяр нь хэдийдсэн үндэсний эд баялаг

Монголийн төлөө цохилох зүрхтэй
Муу санаатныг дарна гэсэн зорлигтой
Мөнх тэнгэрээс авсан үүрдийн зарлигтай
Мохошгүй давшлах Монголийн цэрэг

Цагаан цасан дунд хүнд шинээлтэй
Цэнгээн болох үед тас хар хороомтой
Цуваа нөмрөөд бороонд хадаастай
Цэгц бодолт цог жавхаат хөвгүүд.

Жаргал. Батмягмар

Live Blogging: Цэргийн Баяр!!!

2009-03-18 uundaa бичсэн.
Цэргийн баяр болж буйтай холбоотойгоор ангийн охид ангийнхаа хөвгүүдийг баярлуулах үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ийн ЭЗС-ийн байранд 16:00 цагаас эхэллээ. Ингээд блог та бүхэндээ энэхүү баярын ажиллагаатай холбоотой шууд мэдээг цаг алдалгүй хүргэх болно. Хэрвээ та бидэнтэй нэгдэхийг хүсвэл зурган дээр гарсан хэн нэгэн рүү залган утсаар холбоо бариарай...

20.00 - "Хөх Монгол"-руу очихоор шийдлээ. Бид дэлгэрэнгүй мэдээг газар дээрээс шууд хүргэх болно..
19.35 - Зааа, ЛМО залгалаа. Манайхан "Хөх Монгол" тоглоомын газар халз тулаан хийхээр шийджээ гэж хаха. Охидоо явуулсан бололтой. Гэхдээ их баярласааан, ёстой төсөөлөөгүй байлаа хэхэ...
18.58 - "ЗОЧИН БУУЗ". Манайхан ч уламжлалаа мартахгүй шүү дээ...
18.53 - Дээвэр дээрээс буугаад хаачихаа шийдэж байна, ммм, зөндөө хүүхэд ирэхээ мэдэгдэж байна, Бажгаа Цэнгүүн 2 нэгдсэн, ер нь бол Зоогийгоос ийм мэдээ ирлээ.
Явах уу? явъя. Хаашаа? Хаашаа ч хамаагүй. Зүгээр л явъя.

18.26 - Пөөх, тэр дээр яаж гарчихаваа нтр, гоё зураг авахуулнаа.../удахгүй зургийг/


18.20 - Дээвэр дээр гарчихсан хүйтэн байна шүү, гэхдээ бас мөс өшиглөхтэйгөө л байна.


18.10 - Мэдээлэл Технологийн Үндэсний Паркыг эзэгнэсэн 131dg-ийнхэн. Яаая, Тэмкадаа баярлалаа. /зарим нэгэн хүмүүс явсан./

17.40 - 3-р сарын 18-нд Цэргийн Баяр тэмдэглэсэн 131dg-ийнхэн. /зарим нэгэн нь байхгүй, ЛМО зураг авч байгаа, Зоогий лекцэндээ сууж байгаа, Сүх замаас нэмэгдсэн, Түвшээ, Tse, Ori 3 Бажгааг авчирахаар явсан.../

17.25 - Заа баахан маазарч суулаа, Цэнгэл маань вагоноос сонссон онигоогоо ярьж, Түвшээ, Ори 2 охидоо өдөөл хэхэ...ЭЗС дээр дадлага хийж байсан Цэнгүүн нэмэгдлээ, энэ тухай блог маргааш мэдээлэх болно.


17:15 - Гээдээ, Нацгаа, төөрч төөрч будилж ирсэн Дагваа нар нэмэгдээд нэлээн олуулаа болж байна.

17:00 - ШОУНЫ ЦАГ ЭХЭЛЛЭЭЭЭЭЭ. Тортонд мансуурсан Түвшээ гол дүрд тоглов...


16:55 - Дахиад нэг бялуу, зөндөө өөр хүүхдүүд ирж байгаа мэдээ байна, бүгд рүү нь лав мэдээ хүргэсэн нтр хэхэ...Охиддоо дахиад баярлалааааа...

16:45 - Заа, эхний бэлэг задарлаа, амтат бялуу, аймар амттай харагдаж байлаа, бас их ч өлссөн байлаа нтр...

16:39 - МКС-ыг төлөөлөн ирсэн хамгийн эхний банди- ЛМО...

16:37 - Яаая, аваргын медальтайгаа анхны гэрэл зураг. Энхүүш, Цэнгэл 2 маань СЭЗДС-ийг төлөөлөн ирлээ.

16:25 - Нэлээн олуулаа боллоо. Хичээлээсээ гарч ирсэн Тэмка, Уундаа, Зоогий, БЕК нар нэмэгдлээ.

16:20 - Хамгийн эхний ирсэн зочид Ори, Түвшээ нар бусдыгаа хүлээгээд унтаж байгаа нь...

16:19 - Охид маань биднийг гомдоосонгүй ээ гэж, хэхэ, баярлуулахаар сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмсөөд биднийг хүлээж байлаа.

Соёмбо

Tsengel бичсэн.


Соёмбо үсэгний билэгдэл:



(Соёмбо үсгээр
"Монгол")





Соёмбо бол монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байгаа билээ.
Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлэгдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэдэг заншилтай.
Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд монгол түмний ашид мандан бадрахын бэлэгдэл болдог.
Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайснийг дарах гэсэн утгатай юм.
Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг.
Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм.
Соёмбын хоёр хажуугийн босоо тэгш өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэгтэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ.
Ийнхүү монголдчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон,төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.

Монгол - Марианы арал 4:1

2009-03-16 Tsengel бичсэн.
Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан штатанд өрсөлдсөн Монголын шигшээ баг тэмцээний 3 дахь тоглолтоо Марианы арлын эсрэг хийж 4:1 -ээр хожжээ.Уг тоглолтод тав дахь минутад Марианы арлынхан эхний гоолыг оруулсан бөгөөд Д.Лүмбэнгарав (16), С.Гэрэлт-Од (42), Н.Цэдэнбал (71), Б.Мөнгөнсүх (90) нар хариуг нь барьсан байна. Ингэснээр манай улсын шигшээ 2 хожил авч 6 оноотой болсон хэдий ч эхний тоглолтод талбайн эздэд хожигдсоны балгаар дараагийн шатанд шалгарч чадсангүй. Хэрвээ Гуамд хожигдоогүй бол хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд Тайвань, Хонконг, БНАСАУ-ын хөлбөмбөгчидтэй тоглох байлаа.

Гэсэн хэдий ч Монголын шигшээ баг ирэх сарын эхээр Азийн чансаа доогуур багуудын дунд болдог Challenge Cup тэмцээний урьдчилсан шатанд Макаогийн шигшээ багтай тоглох юм.

Breaking News: FC Мазаалай Монгол улсын Аварга!!!

2009-03-15 uundaa бичсэн.
ТА БИДНИЙ ИТГЭЛИЙГ АЛДААГҮЙ
ТАМИРЧНЫ ЯЛАЛТ ХЯМДХАН ОЛДОООООООООГҮЙ..........Тиймээ, Цэнгэл маань үүнийг хийж чадлаа, Мазаалай баг үүнийг хийж чадлаа. Тэд Монгол Улсын Аварга хэмээх эрхэм хүндэт цолыг хүртлээ. Батцэнгэлээ, чамаар ангийнхан чинь, анд нөхөд чинь бүгд бахархаж байна...

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж байгаа Монгол Улсын аварга шалгаруулах Залуучуудын хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр, дөнгөж хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Энэхүү тэмцээний хагас шигшээд манай ахлагч Батцэнгэл маань Мазаалай багийн хамтаар амжилттай оролцон шалгараад байсныг бид мэдээлсэн. Тэгвэл шинэ мэдээ, баярт мэдээ бидэнд саяхан ирлээ. Хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө Мазаалай клуб Улаанбаатар ДС-ийн багтай тоглон 4:3-аар хожин, шигшээ тоглолтонд шалгаран, улмаар нэг хэсэгт багтан хожигдоод байсан Хараацай клубтэй аваргын төлөө таарч тоглолоо. Энэ удаагийн шийдвэрлэх тулаанд Энхболдбаатар дасгалжуулагчтай, энэ жил байгуулагдсны 10 жилийн ойн баяр нь тохиож буй УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙ клуб 4:2-ын харьцаатайгаар хожсноор ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА болж байна. Цэнгэл маань тус багийн бүрэлдэхүүнд багтан гайхалтай, найдвартай тоглолтыг үзүүлсээр ийнхүү зорьсондоо хүрлээ. Чи чадсан, та нар чадсан, Баяр хүргэе, андыгаа ирэхэд нь бид баатрын ёсоор угтах болноо!!!

FC Мазаалай & Цэнгэл хагас шигшээд шалгарлаа!!

uundaa бичсэн.
Сэлэнгэ аймагт явагдаж байгаа МХХ-ы Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний талаарх сүүлийн үеийн шуурхай мэдээг тус аймаг дахь манай блогийн бие төлөөлөгч бидэнд сая хүргэлээ. Нийт 12 баг 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас манай ангийн Батцэнгэлийн маань тоглож байгаа Мазаалай клуб урамтай сайхан тоглолтыг үзүүлсээр хагас шигшээд шалгараад байна. Эхний өдөр 1 ялалт, 1 хожигдолтой байсан "говийн баавгайнууд" дараагийн өдөр хийсэн бүх тоглолтондоо ялалт байгуулжээ. Тэд Хасын хүлгүүд багийг 2:1-ээр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг багийг 3:2-оор, Нисэх хүч багийг 5:2-ийн харьцаатайгаар тус тус хожсоор 12 оноотойгоор хэсгээсээ 2-р байраар гараад байна. Өнөөдөр тэмцээн өндөрлөх хуваарьтай бөгөөд тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээг шуурхай хүргэх болно. Цэнгэлдээ болон түүний багийнханд амжилт хүсье!!!

Happy Birthday, Nyamhuu!!!

uundaa бичсэн.
Өнөөдөр манай ангийнхны хувьд онцгой өдөр болж байна. Бидний дотны анд нөхөр, ангийн урианд нэр нь дуурсагдах азтай залуу Нямхүү маань 18 нас хүрлээ. Түүний ангиа гэсэн сэтгэл, даруу төлөв занг нь энд дахин нэг магтан дуулъя, дуулахдаа төрсөн өдрийн дуутай нь, "Нямхүү УЛААН" гэсэн уриатайгаа хамт дуулъя. Ингээд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд дахин дахин Төрсөн өдрийн мэндийг халуун алга ташилттын хамт хүргэж байна!!!
БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

3000 дахь сэтгэгдлийн эзэн- Ө.Дагвадорж

uundaa бичсэн.
2007 оны 6-р сарын 12-нд хамгийн эхний нийтлэлээ "Мэдэгдэл" нэртэйгээр бичиж байснаас хойш 1000 гаруй нийтлэлийг ангийнхандаа болон нийт хэрэглэгчдэдээ хүргээд байгаа билээ. Саяхан 1000 дахь нийтлэлийнхээ баярыг тэмдэглэсэн блог маань өчигдөр 3000 дахь сэтгэгдлээ "өлгийдөн" авлаа. Энэ азтай аавын хүү бол манай ангийнхны төдийгүй нийт дота тоглогчдын дунд нэр нь түгсэн, "тарвага" хочит Дагваа маань юм аа. Түүний "Макао 1:2 Монгол" нийтлэл дээр эх орноо гэсэн сэтгэл нь хөтлөн бичсэн "Болж байнашдээ" гэж эхэлсэн сэтгэгдэл нь түүнийг сэтгэгдлийн эзэн болголоо. Дашрамд дурьдахад өнгөрсөн хугацаанд 274 нэрийн дор 3000 сэтгэгдэл бичигдээд байгаа бөгөөд блогийн баруун багананд хамгийн их сэтгэгдэл бичсэн хэрэглэгчдийн нэрсийг харах боломжтой билээ. Ингээд түүндээ нийт сэтгэгдэл бичигчдийнхээ өмнөөс баяр хүргэе, 3000 байтугай 30000 сэтгэгдэл үлдэх болтугай!!!

Акулуудын тулаан: Manchester United 1:4 Liverpool

2009-03-14 Zoog!! бичсэн.

Английн Премьер Лигийн 29-р тойрогт хүснэгтийг тэргүүлж байгаа Улаан чөтгөрүүд өөрийн нутаг Old Trafford-доо тэдний араас хүчтэй нэхэж буй Хотон шувуунуудтай учраа тааран тоглолоо. Одоогоор Аваргуудын Лигт хүчтэй гэдгээ харуулаад байгаа Английн акулуудын тулаан сэтгэл хөдөлгөм гоол, суудлаас босгом мөчүүдээр дүүрэн байлаа.

Энэ өдөр Ноён Фергусон гарааны бүрэлдэхүүнд хурд сайтай залуу тоглогчдыг сонгон илүү хурдан темптэй тактикийг баримталсан нь харагдаж байсан бол харин түүний эсрэг Рафа зөв хувилбар сонгон хамгаалалтыг илүүд үзжээ. Тэд төвийн хамгаалалтад Словак залуу М.Шкртел болон Финляндын од С.Хююпяг гарган Ж.Каррагерийг баруун жигүүрт тавьсан нь Ливерпүлийн хувьд нэгэн өвөрмөц хамгаалалтын хувилбар байлаа.

Тоглолт эхлээд удаагүй байхад тайлбайн эзэд давамгайллаа. Торгуулийн талбай дотор Европын дэвжээнд азийн төлөөлөл болсон Пак Жи Суныг Ливерпүлийн хаалгач П.Рэйна унагааснаар шүүгч улаан чөтгөрүүдэд тоглолтыг тэргүүлэх боломж олгож түүнийг нь ч дэлхийн шилдэг К.Роналду алдсангүй. Энэ бол ердөө эхлэл 23 дахь минут байлаа. Айлын нутагт, тэр тусмаа том багийн эсрэг сайн тоглодог гэгддэг Ливерпүлчүүд Улаан чөтгөрүүдийн баяр дуусч амжаагүй байхад хариуг нь өглөө. Аваргуудын Лигт гайхалтай гоолыг багтаа бэлэглээд байсан Н.Видичийн алдааг Ф.Торрес овжин ашиглаж хаалгачийн эсрэг ганцаар гаран төгсгөлийг амжилттай хийснээр 2 багийн тооны харьцаа тэнцсэн юм.

Эхний үе завсарлахад хэдхэн минут үлдээд байхад эхний гоолын эзэн Ф.Торрес уралдуулсан дамжуулалтыг С.Жеррардад өгөхөд П.Эвра түүнийг гүйцсэнгүй бөмбөгөө туусан хойно нь хөлд нь сууж дахиад л торгуулийн талбай дотор алдаа гарлаа. Хэдий Ван Дэр Сар зөв тааж үсэрсэн ч тоглолтын харьцааг Ливерпүлчүүд тэргүүлж эхэллээ.

Эхний үед М.Каррик болон К.Роналду хаалгачийг сандаргасан цохилтууд хийсэн хэдий ч Ливерпүл 2-р үед илүү давамгай байдалтай орлоо. Гэвч оноогоор дутуу явсан Улаан чөтгөрүүд 2-р үе эхлээд хэд хэдэн аюултай булангийн цохилтууд хийж илүү идэвхитэй сайн тоглож байсан ч тэдэнд гоол оруулах боломж байсангүй. Аргагүй залуу тоглогчид туршлага дутуу нь харагдаж байв. Энэ байдлыг А.Фергусон мэдэрч 74 дэх минутад Пак Жи Сун, М.Каррик, Андерсон нарыг хашир чононууд Р.Гиггз, П.Скоулз, Д.Бэрбатов нараар сэлгэлээ. Гэвч тэд хамгаалалтын тал дээр алдаа гаргажээ. 77 дахь минутад Ливерпүлчүүдийн сөрөг довтолгоо орон С.Жеррард хаалгачийн эсрэг ганцаараа гарах боломжийг Н.Видич тактикийн алдаа гарган зогсоосноор түүнд шүүгч улаан хуудас өгөн түүнийг талбайгаас чөлөөллөө.

Ухаантай хэдий ч азгүйтсэн алдаа байлаа. Учир нь тэр хаалттай цохилт нь гоол болон хувирсан юм. 20-оод метрээс цохисон Ф.Аурэлиогийн гоол өнөөдөр Хотон Шувуунуудын өдөр гэдгийг Манчестерчүүдэд хэлээд өгчээ. Сэлгээгээр гарч ирсэн Р.Бабэлын ардаа нүдтэй өгсөн мэт дамжуулалт 8 метрээс Жеррардад гоол оруулах 99 хувийн боломжийг олголоо. Гэвч үлдсэн 1 хувийн азгүйтэл энэ момент байжээ. Энэ боломжийг нөхөж 68 дахь минутад сэлгээгээр гарч ирсэн А.Доссена 90 дэх минутад тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Гайхалтай, Ливерпүлийн хувьд өнөөдөр өөрийн 16-н метр дотроосоо өгсөн 2 дахь гоолын дамжуулалт. Эхний удаад М.Шкртел Торрест, энэ удаад П.Рэйна Доссенад.

Премьер Лигт түрүүлэх хэмжээний тоглолтыг тэд өнөөдөр үзүүллээ. Чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог Машерано болон Лукас нар өнөөдөр багийн тоглолтыг үзүүлж чадлаа. Улаан чөтгөрүүдийн түлхүүр тоглогч К.Роналду юу ч хийж чадсангүй. Мэдээж үүний шалтгаан нь чөлөөт хамгаалагч нар түүнийг давхар хамгаалж байсантай холбоотой. Рафаел Бэнитез багаа үнэхээр гайхалтай удирдлаа. Ямартай ч хэрэгтэй бөгөөд үнэ цэнэтэй 3 оноо. Гэвч Улаан Чөтгөрүүд лигээ итгэл төгс тэргүүлж байна...

Breaking News: Macau 1:2 Mongolia [updated!!!]

2009-03-13 uundaa бичсэн.
2010 оны Зүүн Азийн Аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцож байга манай хөлбөмбөгийн шигшээ баг анхныхаа ялалтыг байгууллаа. Макаогийн багтай хийсэн тоглолтонд манай баг урамтай тоглолтыг үзүүлж 2:1-ээр ялсан мэдээ дөнгөж сая ирлээ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ба нөгөө 2 баг болох талбайн эзэн Гуамчууд Хойд Марианы арлын багийг мөн 2:1-ээр хожин тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Ингэснээр бидэнд дараагийн шатанд шалгарах боломж бий болж байгаа бөгөөд Макаочууд Гуамын багийг хожин, манай багийнхан тэмцээний сүүл мушгиж байгаа Марианы арлын багийг аль болох олон онооны зөрүүгээр хожсон тохиолдолд 2010 оны Зүүн Азийн АШТ-д оролцох боломжтой болох юм. Дэлгэрэнгүй мэдээг шуурхай хүргэх болноо.
Шинэ мэдээ дөнгөж сая бидэнд Гуамаас ирлээ. Тоглолтын эхний үе 0:0-ийн харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд Макаогийн баг ялимгүй давуутай тоглож байсан боловч довтлогоо бүр нь манай хамгаалалт болон хагас хамгаалалтын шугам дээр зогсож байлаа. Улмаар 2-р үед манай багийн тоглолт илт сэргэн энэ жилээс Хасын Хүлгүүд багт тоглохоор болсон Х.Цэнд-Аюушын дамжуулалтаар Улаанбаатар ДС-ийн багийн тоглогч Н.Цэдэнбал 67 дахь минутанд тоглолтын салхийг хагалан, манай баг тэргүүлж эхэлсэн бөгөөд үүнээс ердөө нэгхэн минутын дараа мөн л Х.Цэнд-Аюушын хийсэн булангийн цохилтоос манай багийн ахлагч Д.Лхүмбэнгарав мөргөж гоол оруулан зөрүүг улам холдуулжээ. Үүнээс хойш Макаогийн багийн хийсэн удаа дараагийн аюултай довтлогоог манай багийн хаалгач М.Батгүн зогсоосоор байсан бөгөөд 79 дэх минутанд Ман Хоу Хо онооны зөрүүг багасгажээ. Ингээд үүнээс хойш 2 баг гоол оруулалгүй явсаар тоглолт 2:1-ийн харьцаатайгаар манай багийн ялалтаар өндөрлөсөн байна. Манай баг дараагийн тоглолтоо маргааш буюу ням гарагт Хойд Марианы арлын багтай хийнэ.

Монгол улсын төлөө зүтгэe!!!

Zoog!! бичсэн.


Монголын хөлбөмбөгийн холбооноос зохиогддог "Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах" футзаалны тэмцээн энэ сарын 13-наас 15-ныг хооронд Сэлэнгэ аймагт зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээний насны хязгаар нь 1988 оноор зааглагдаж байгаа бөгөөд 131dg-ийн төлөөлөл болж Д.Батцэнгэл маань Энхболдбаатар багшийн удирдлага доор Мазаалай багийн бүрэлдэхүүнд багтан хүчээ сорихоор явлаа. Тэрээр Мазаалай багийн унаган хүүхэд ба олон олон гоёмсог гоолыг томоохон тэмцээнүүдэд багтаа бэлэглэж байсан билээ.
Тэмцээний хувьд гэвэл 12 баг оролцож, 6,6-аараа 2 хэсэгт хуваагдан өрсөлдөх гэж байна. Тэмцээний шигшээ тоглолт гэхээсээ илүү хэсгийн тоглолт илүү үзүүштэй, гал гаргасан тоглолтыг гаргах магадлал өндөр байна. Учир нь Мазаалай баг Хасын Хүлэг, Нисэх хүчин, Эрдэнэтийн Хангарьд, Хараацай, өөрийн талбай дээр тэмцээнийг зохиож буй Сэлэнгэ аймгийн багуудтай хэсэгтээ таарчээ.
"Дуулиан 2020" тэмцээний 2008 оны Шилдэгийн шилдэг тоглогч Батцэнгэл маань багийн ахлагч Энхбадралын хамтаар багаа нуруун дээрээ үүрч улсын аварга болох зорилт тавиад байгаа.
Тиймээ, чи чаднаа, бид чамд итгэж байгаа!!!

Breaking News: Guam 1:0 Mongolia

uundaa бичсэн.
2010 оны Зүүн Азийн Аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээний нээлтийн тоглолт өчигдөр Гуамын ЛеоПаласе цэнгэлдэхэд дэлхийн чансааны 193-д бичигдээд байгаа Монгол улсын үндэсний шигшээ болон Гуам улсын үндэсний шигшээ багуудын хооронд болж өнгөрчээ. Энэхүү тулааны 9 дэх минутанд Гуамын багийн Кристофер Мендиола манай багийн хаалгач Ш.Насанжаргалын хаалганд гоол хийснээр Гуам улс хөлбөмбөгийн түүхэндээ анхныхаа ялалтыг байгуулсан байна. Хэдийгээр тоглолтын турш манай багийнхан илүү тоглолтыг үзүүлж, аюултай довтлогоог зохион байгуулж байсан ч Гуамын хаалгач Б.Малувелменг тэр бүрийг зогсоож байжээ хэмээн Pacific Daily News мэдээлж байна. Тус сонины сайтан дээр бичснийг товчлон хүргэвэл: "Өмнөх тэмцээнүүдэд Монголын баг Гуамыг ялж байсан ч гэсэн энэ удаа зохион байгуулалттай тоглолт, нягт хамгаалалтынхаа ачаар тэмцээнийхээ гарааг амжилттай эхлүүллээ. Багийн хаалгач Б.Малувелменг тоглолтын дараа "Би шигшээ багтаа тоглож эхэлсэн цагаасаа үүнийг л мөрөөдөж байсан, энэ багийн тоглогчид миний үзсэн хамгийн шилдэг Гуамын баг байлаа" хэмээн хэлсэн бөгөөд Б.Гарьдмагнайгийн чөлөөт цохилт болон хэд хэдэн аюултай довтлогоог тэрээр зогсоожээ." гэжээ. Манай шигшээ баг сар гаран хийсэн цугларалтынхаа дараа Гуамыг зорьсон бөгөөд 13-ны өдөр Макао, 15-ны өдөр Марианы арлын багтай тоглох ажээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Ийм нийтлэл бичиж байгаадаа харамсаж сууна, манай шигшээ баг дэлхийд чансаагаараа 201-д бичигддэг, аль 1996 онд чансаанд бичигдэж эхэлчихээд одоог хүртэл О оноотой л яваа, өмнө нь байнга хождог байсан Гуамын арлын багт хожигддог үнэхээр тоогүй явдал болжээ. Гуам бол 200,000 орчим хүн амтай АНУ-д хамаарагддаг /тиймдээ ч ерөнхийлөгч нь Б.Обама/ жижигхэн арал-улс бөгөөд ФИФА-ийн сайтан дээр бичснээр 20 клуб 5000 гаруй хөлбөмбөгчинтэй ажээ. За юутай ч тэмцээн дөнгөж эхэлж байна, цаашид юу болохыг харж л сууя, шигшээ багаа дараагийн тоглолтууддаа амжилттай тоглоорой л гэж ерөөе дөө.

CL Review: Шилдэг 8 баг тодорлоо...

2009-03-12 uundaa бичсэн.
Өнгөрсөн шөнө болсон 4 тоглолтоор Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын лигийн энэ улирлын шилдэг 8 багийн нэрс тодорч дууслаа. Английн 4 клуб дараагийн шатанд шалгарсан бол үргэлжид хүчтэй байдаг, нэгэн үе "Бага Дэлхийн Аварга" хэмээх нэрийг зүүж явсан Серие А-аас ганц ч төлөөлөгч үлдсэнгүй.

Барселона 5:2 Олимпик Лион /нийлбэр дүн 6:3/
Гоол: Анри /25,27/, Месси /40/, Это’О /43/, С.Кейта /90/ - Макун /44/, Жуниньо- /48/.

Барселона: Вальдес, Даниэл Алвес, Пике, Маркес, Силвиньо, Хави, Я.Туре, Иньеста (Хлеб 90), Месси, Это’О (Кркич 87), Анри (С.Кейт 75).
Лион: Лльорис, Клер (Бодмер 46), Бумсонг, Крис, Гроссо, Тулалан, Жуниньо, Макун, Эдерсон (Кейта 85), Дельгадо (Каллстрем 61), Бензема.

5 хүн тутмын 2 нь Аваргуудын Лигт түрүүлнэ хэмээн мөрийгөө тавьж буй Испаний аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлэгч Каталаны баг өнгөрсөн шөнийн хамгийн олон гоолыг хийлээ. Тоглолтын эхний үед 18 минутын дотор хийсэн 4 гоол болон дасгалжуулагч П.Гуардиолагийн хэлснээр энэ улирлын хамгийн шилдэг тоглолтуудынхаа нэгийг хийснээр Барселона клуб Францын аваргуудыг 2 тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-оор хожин дараагийн шатанд шалгарлаа.
Франц довтлогч Тьерри Анригийн хийсэн 2 гоол болон С.Это, Л.Месси нарын тус бүрийн нэг гоолын ачаар 43 дахь минут гэхэд тооны харьцаа 4:0 болсон бөгөөд хэдийгээр зочид 2-р үеийн эхэн гэхэд 2 бөмбөгөөр ойртуулж чадсан ч сэлгээгээр гарч ирсэн С.Кейта шүүгчийн мэдлийн нэмэлт цагт нэмж нэг бөмбөг оруулснаар тоглолтын цэгийг тавьсан юм.
Хагас хамгаалалтанд тоглосон А.Иньеста болон Хави нарын үзүүлсэн ухаалаг тоглолт, оновчтой дамжуулалтын тусламжтайгаар Барса эхнээс л давамгайлж эхлэн Это'о болон Иньеста нар тус бүр сайхан боломжийг алдлаа.
Харин Лиончууд хамгийн эхний аюултай довтлогоогоо 20 дахь минутанд хийсэн бөгөөд К.Бензема зүүн жигүүрээс суларч гарч ирэн Эдерсонд дамжуулалт өгсөн боловч түүнийг нь чулуу болгож дөнгөсөнгүй.
Ноу Камп үүнээс хойш гоолоор бялхлаа, Рафаел Маркез болон Чави нарын өгсөн дамжуулалтыг Т.Анри гоол болгон 3 минутын дотор 2 гоолыг залуу хаалгач Лльорисийн хаалганд хийн энэ өдрийн баатар болоход хангалттай гавъяагаа байгуулсан юм.
Удалгүй 40 дэх минутанд Аргентиний маестро Л.Месси баруун жигүүрээс бөмбөг эзэмшин гурван ч Лионы тоглогчийг өнгөрөн улмаар гоол оруулан тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Барса үүгээр ханасангүй, Т.Анригийн өгсөн оновчтой дамжуулалтыг С.Это'о ашиглан хаалганы баруун дээд буланд гоол хийснээр онооны харьцааг 4:0 болголоо.
Харин Лиончууд нэр төрийн гэж хэлж болох гоолоо 44 дэх минутанд хийсэн, Жуниньогийн хийсэн булангийн цохилтыг Жан Макоун амжилттай мөргөн гоол хийсэн бөгөөд завсарлагааны дараа тоглолт дөнгөж эхэлсний дараа К.Бенземагийн дамжуулалтаар Жуниньо гоол оруулан багтаа бага ч гэсэн итгэл төрүүлсэн юм. Гэвч энэ гоол Францын аваргуудын хувьд сүүлчийнх нь байсан ажээ. Багийн гол тоглогч Жуниньо 90 дэх минутанд 2 дахь шар хуудсаа аван хөөгдөж, улмаар С.Кейта нэмж гоол оруулан энэ тоглолт өндөрлөлөө.
Бүх хүн, хөгжөөн дэмжигчид, мэргэжилтнүүд энэ өдөр үзүүлсэн Барселона багийг магтаж байна. Бүр Лионы дасгалжуулагч, тоглогчид хүртэл. Тэд энэ өдөр үнэхээр хүссэн тоглолтоо үзүүлж чадлаа, тэдэнд баяр хүргэхээс өөр зүйл бидэнд үлдсэнгүй, дараагийн шатанд тавтай морил Барселона!!!

Манчестер Юнайтед 2:0 Интер Милан /нийлбэр дүн 2:0/

Гоол: Видич /4/, Роналду /49/.

Манчестер Юнайтед: Ван дер Сар, О’Ши, Видич, Фердинанд, Эвра, Каррик, Скоулз (Андерсон 70), Роналду, Гиггз, Руни (Пак Жи Сун, 84), Бербатов.
Интер: Хулио Сезар, Майкон, Самуэль, Кордоба, Сантон, Камбьяссо, Виейра (Мунтари 46), Х.Занетти, Станкович (Адриано, 58), Ибрагимович, Балотелли (Фигу 70).

Энэ шатны хамгийн сонирхолтой, хүн бүрийн чих тавин үр дүнг нь хүлээж байсан тоглолт өнгөрсөн жилүүдийн аваргуудын давамгайллаар өндөрлөлөө. Сир А.Фергюсон vs Ж.Моуриньо гэсэн энэ цаг үеийн хамгийн шилдэг гэж хэлж болохуйц 2 мэргэжилтний тулаанд арай ахмад бас туршлагатай нь яллаа.
1965 оноос хойш Аваргуудын Лигт түрүүлж үзээгүй байгаа Интерчүүд зөвхөн энэ цомыг л авах гэж Португал мэргэжилтнийг авчирсан гэхэд хэлсдэхгүй биз ээ. Лигтээ итгэл төгс тэргүүлж буй Интерчүүд энэ удаа Роматай хийсэн лигийн чухал тоглолтонд гавъяа байгуулсан М.Балотелли болон швед довтлогч З.Ибрагимович нарыг тэргүүн шугамандаа илгээсэн ч тэд Манчестер Юнайтедын хана хэрэм мэт хамгаалалтыг дахиад л сэтэлж чадсангүй.
Өмнөх тоглолтонд оролцоогүй Н.Видич энэ өдөр гайхалтай байлаа. Зөвхөн хамгаалалтанд ч бус тэрээр энэ өдрийн эхний гоолыг оруулж, тоглолтын темпийг эрс өөрчилсөн юм. 4 дэх минутанд Р.Гиггзийн хийсэн булангийн цохилт серб хамгаалагч чадварлаг мөргөн сүүлийн үед МанЮ-ын хийж заншаад байгаа сонгодог гоолыг орууллаа. Үүнээс хойш Интер тактикаа өөрчлөн, довтлогоог эрхэмлэсэн тоглолтыг үзүүлж эхэлсэн бөгөөд тэд 1-р үед "улаан чөтгөрүүд"-ээс хамаагүй илүү тоглосон гэж хэлж болох юм.
З.Ибрагимовичийн бөмбөг хөндлөвч онон, хаалганы хажуухнаар өнгөрч, Д.Станковичийн азгүйтэл гээд МанЮ-ын голланд хаалгачийг ихээхэн сандаргасан хэдий ч 1-р үеийн төгсгөлд тэд дахиад нэгийг алдах дөхөв. Р.Гиггз-М.Каррик,-Ж.О'ши нарын дамжуулалтууд амжилттай болон О'ши хаалгачийн эсрэг сул гарсан ч Х.Сезар аюулгүй болгож чадлаа.
1-р үеийн үзүүштэй тоглолт 2-р үед ч үргэлжилж Ж.Моуриньо П.Вьерагийн оронд С.Мунтариг гарган довтлогоонд хүч нэмэн, хэд хэдэн довтлогоог зохион байгуулж байсан ч тэдний горьдлогийг өмнөх тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн У.Руунигийн хөндлөн дамжуулалт үгүй болгов. Энэ улирлын анхны Аваргуудын Лигийн гоолоороо К.Роналду МанЮ-г дараагийн шатанд шалгарах эрхийг олголоо гэвэл хэлсдэхгүй биз ээ.
Үүнээс хойш Адриано, Л.Фигу нар сэлгээнээс гарч ирэн хэд хэдэн боломжийг бий болгосон ч ашиглаж чадсангүй, улаануудын хамгаалалтыг ч сэтэлж чадсангүй.
ФИФА-ийн ерөнхийлөгч З.Блаттер, Английн шигшээгийн дасгалжуулагч Ф.Капелло нарын хүндэт зочдын өмнө ноён Алекс Фергюсон Жозе Моуриньогоос 5 жилийн өмнө авсан гашуун ялагдлынхаа хариуг чангахан авсан нь энэ байлаа. Яг энэ шатанд 5 жилийн өмнө Португ удирдсан Special One МанЮ-г мултлан аварга болох замаа засаж байсан юм. Мөн энэ тулаан түүний Жозетэй хийсэн 14 тулаанаас авсан 2 дахь ялалт нь байжээ.
Энэ тулаанд Интер, ялангуяа З.Ибрагимович гайхалтай тоглосныг дурьдахгүй байхын аргагүй. Тэрээр хойноос ирсэн бүх алсын дамжуулалт, хөндлөн дамжуулалтуудад хүрч, довтлогоог эхлүүлэх боломжийг бүрдүүлж байсан ч ялимгүй аз дутан гоол хийж чадсангүй. Ж.Моуриньогийн хэлсэнчлэн "МанЮ илүү азтай нь байсан ч би багаараа бахархаж байна." гэдэг нь ч үнэн юм. Тэд боломжуудаа илүү ашиглаж чадлаа. Браво МанЮ, аваргаа хамгаалах боломж өмнө чинь байна. Баяртай Интер, дараа жилийг дахиад л хүлээхээс...

Рома 1:0 Арсенал /торгуулийн цохилт 6:7, нийлбэр дүн 1:1/
Гоол: Хуан /9/.
Торгуулийн цохилт: Эдуардо - 0:0 (хаалгач), Писарро - 1:0. ван Перси - 1:1, Вучинич - 1:1 (хаалгач), Уалкотт - 1:2, Баптиста - 2:2, Насри - 2:3, Монтелла - 3:3, Денилсон - 3:4, Тотти - 4:4, К.Туре - 4:5, Аквилани - 5:5, Санья - 5:6, Риисе - 6:6, Диаби - 6:7, Тонетто - 6:7 (давуулсан).

Рома: Дони, Мотта, Хуан (Баптиста, 28), Диамутен, Риисе, Бриги (Монтелла, 120), Писарро, Тонетто, Вучинич, Таддеи (Аквилани, 90), Тотти.
Арсенал: Альмунья, Санья, Галлас, К.Туре, Клиши, Диаби, Денилсон, Эбуэ (Уалкотт 75), Насри, Бендтнер (Эдуардо 85), ван Перси.

5-р сард өөрийн цэнгэлдэхдээ болох Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд тоглох гэсэн Рома багийн мөрөөдөл М.Тонеттогийн хийсэн торгуулийн цохилтын дараа үгүй боллоо. Хэдийгээр тэд энэ тоглолтонд хэрэгтэй байсан гоолоо 9 дэх минутанд Арсеналын хамгаалалтын алдааг ашиглан хийсэн юм. Бразил хамгаалагч Хуан энэ гайхалтай үдшийг бүр гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн болгох эхлэлийг тавьсан юм.
Энэ гоолоос хойш 2 баг ээлжлэн аюултай довтлогоонуудыг хийсэн. Арсеналын А.Диаби болон Н.Бендтнер нарын довтлогоог энд дурьдаж болох юм. 1-р үеийн төгсгөлд энэ өвлийн наймааны цонхоор Ромд ирсэн М.Моттаг 16-ын шугаман дотор Г.Клиши унагасан хэдий ч шүүгч алдаа заасангүй, цэвэр үзэмжийн асуудал байлаа.
2-р үе эхлээд ч талбайн эзэд арай илүү тоглолтыг үзүүлж байсан. Сэлгээгээр гарч ирсэн, цагтаа Арсеналын өмсгөлийг өмсөж байсан Х.Баптиста хамгийн аюул учруулж байсан тоглогч нь байв. Гэвч түүний довтлогоонууд байрлалаа зөв эзэлсэн М.Алмуниаг давж чадахгүй л байлаа. Ер нь энэ өдөр хаалгачид тун гайхалтай байсан гэж хэлж болно, К.Донигийн Б.Саньяа, Т.Уалкотт нар дээр хийсэн хаалт гайхалтай байлаа.
Энэ тоглолтонд Арсене Венгерийн 2 ч гэмтлийн улмаас өмнөх тоглолтыг өнжсөн тоглогч сэлгээнээс гарч ирсэн нь Эдуардо болон Т.Уалкотт нар байлаа. Багийн ахлагч К.Турегийн хаалгатай тун ойрхон өнгөрсөн мөргөлтөөр үндсэн цаг дуусч нэмэлт цаг явагдах болсон юм.
Нэмэлт цагт Арсеналчууд арай илүү тоглож, сөрөг довтлогоо олныг зохион байгуулж байлаа. Р.Ван Перси Денилсоны гайхалтай дамжуулалтыг ашиглаж чадалгүй "нисгэж", Т.Уалкоттын довтлогоо яг Дони дээр ирлээ.
Харин Ромагийн Х.Баптиста 16-ын шугаман дотор Галлас, Туре нарын дундуур гарахдаа унан, торгуулын цохилт авах дахин нэг боломж гарсан ч шүүгч дахиад л шүглээ үлээсэнгүй. Ингэснээр 2 багийн тоглолт энэ жилийн Аваргуудын Лигийн эхний торгуулийн цохилтыг хийсэн тоглолт болох болсон юм.
Эхний цохилтыг Хорватын шигшээ багийн довтлогч Эдуардо хийсэн ч түүнийг нь энэ өдөр гайхалтай байсан Дони хаачихав. Бүгд л энэ мөчид Ромаг ялалт байгуулсан мэт төсөөлж байсан нь гарцаагүй, арга ч үгүй юм тэд талбай дээрээ тоглож байсан шүү дээ.
Гэвч Д.Пизарро, Р.Ван Перси нарын цохилтын дараа М.Вучинич тун идэвхгүй цохилт гүйцэтгэн оноог тэнцүүлчихэв. Түүний хөдөлгөөнд хууртаагүй М.Алмуньяагийн яг өөдөөс серб довтлогч цохичихлоо. Чухам үүнээс хойш 2 багийнхан ээлж дараалан амжилттай цохилтыг гүйцэтгэж байсаар Диаби оноог 7:6 болгосны дараа дарамтад орсон Итали хамгаалагч М.Тонетто хаалгыг давуулан цохилтыг гүйцэтгэж Арсенал, А.Венгер энэ өдрийн ялагчаар тодорлоо.
Ийнхүү 17 тоглолт дараалан хожигдоогүй байсан Арсеналын цувралыг Рома тасалсан хэдий ч азгүйтэн, Англи vs Итали дуэльд Англичууд цэвэр ялалтыг авлаа. Нийслэлийн багуудын тулаанд хожигдсон бурууг Ф.Тотти хүлээн хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйсан мэдэгдлийг тоглолтын дараа хийжээ. Тоглолтын дараа Италийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэн хэд хэдэн Арсеналын фенүүд гэмтсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ өдөр, энэ шөнө Арсеналын залуус илүү одтой нь байлаа.
Энэ цэнгэлдэхдээ 5-р сарын 27-нд эргэн уулзахын ерөөлийг Арсеналд тавъя, харин Рома дараа жил Аваргуудын Лигт орохын тулд лигтээ анхаарлаа хандуулахаас өөр зам үлдсэнгүй.

Порту 0:0 Атлетико Мадрид /нийлбэр дүн 2:2/
Порту: Хэлтон, Сапунару (Коста 83), Бруну Алвес, Сиссокхо, Лучо Гонзалез, Мейрелеш, Фернандо, Роланду, Лисандро (Фариас 90), Халк (Мариано 89), Родригес.

Атлетико: Лео Франко, Переа, Уйфалуши, Ибаньес, Антонио Лопес, Пауло Ассунсао, Рауль Гарсия (Манише 73), Макси Родригес (Форлан 54), Симау, Синама-Понголь (Мигель 79), Агуэро.

2004 онд Ж.Моуриньог удирдаж байх үед Аваргуудын Лигийн аварга болсноосоо хойш шөвгийн наймд шалгарч чадаагүй байсан Порту энэ удаа нутаг дээрээ тун чамбай тоглолтыг үзүүлэн Мадридын 2 дахь багийг нутаг буцаав.
Өөр нэг Мадридын баг Реал нь Ливерпүлд Энфилд цэнгэлдэхэд нь бут ниргүүлснээс 24 цагийн дараа Драгаогийн цэнгэлдэхэд Атлетико Мадрид хуурай тэнцээ хийн, эсрэг багийн талбайд олон бөмбөг оруулсан баг хождог дүрмийн дагуу энэ улирлын тэмцээнээ өндөрлөлөө.
Хэдийгээр Барселона болон Реал Мадрид гэсэн лигийнхээ 2 акултай гайхалтай тоглолтыг хийн, сэтгэл санааны хувьд болон өөрсдөдөө итгэх итгэлийн хувьд давуу байдалтай байсан ч Атлетико энэ өдөр юу ч хийж чадсангүй. Порту өмнөх тоглолтын нэг адил илүү зохион байгуулалттай хийгээд аюултай довтлогоог хийж байлаа. Гэсэн ч Халк-Лисандро гэсэн хослол шон, хөндлөвч онохоос өөр юу ч хийж чадсангүй. Тэдний эсрэг Лео Франко гайхалтай байлаа.
Тоглолтын 25 дахь минутанд Атлетикогийн португал хөлбөмбөгчин Симау Саброзаг Португийн хамгаалагч Бруно Алвез унагасан хэдий ч шүүгч энэ удаа алдаа заасангүй. Харахад алдаа мэт боловч тоглолт хэвийн үргэлжилж Д.Форланыг сэлгээний сандалд суулгасан Атлетико үргэлжлүүлэн довтлосоор байлаа. Энд Антонио Лопезийн цохилтыг Хелтон хаасныг дурьдаж болно.
Гэхдээ 1-р үеийн хамгийн оргил мөч нь 30 орчим метрээс Португийн Фернандогийн цохисон бөмбөгийг аргентин хаалгач Л.Франко амжилттай болгосон нь байсан юм.
Атлетикогийн шинэхэн дасгалжуулагч Абель Ресино 2-р үеийн эхэнд уругвай довтлогч Д.Форланыг талбайд гаргасан бөгөөд оронд нь Макси Родригезийг суулгачих нь тэр. Үүнээс хойш Порту тоглолтын санаачлагыг илт гартаа авсан бөгөөд Лео Франко хэд хэдэн амжилттай хаалтыг хийлээ. Кристиан Родригез, Лисандро Лопез нарын довтлогоог чухам тэр л зогсоосон.
Тоглолтын төгсгөлд Лисандро болон Халк нар тус бүр нэг удаа хаалганы шонг оносон довтлогоог хийж азгүйтсэн хэдий ч Лисандрогийн Мадридад хийсэн 2 гоол тэднийг дараагийн шатанд шалгарахад хангалттай байжээ.
И.Феррейрагийн шавь нар Португалын нэр төрийг Аваргуудын лигт хамгаалж чадлаа, харин Мадридчуудад лигтээ анхаарлаа хандуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Порту үзүүштэй, мөн нягт тоглолтынхоо ачаар дараагийн шатанд шалгарлаа, одоо сугалаа хэрхэн татагдахыг л харах үлдлээ, магадгүй Вилльяреалтай таарчих ч юм бил үү...

131dg.blogspot.com та бүхэндээ Аваргуудын лигийн өнгөрсөн шөнө явагдсан тоглолтуудын тоймыг хүргэлээ. Сэтгэл хөдөлгөсөн, үзүүштэй, итгэмээргүй гоолуудаар дүүрэн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Шилдэг 8 багийн сугалаа баасан гарагт явагдах бөгөөд та бүхэндээ энэ сугалааны талаар шуурхай мэдээлэх болно. Дараагийн удаа эргэн уулзацгаая, харин одоо таны сэтгэгдлээ үлдээх ээлж???

Заавал үзээрэй!!!

2009-03-11 Happy Feet бичсэн.
Миний монголын ард түмээн нет-д хэрэгтэй хэрэггүй маазарч сууж байхаар энийг үз.
Энэ нөхрийн тэр толгойг ээ ямар айхтар мэдлэг, тэр ёжилж хэлж байгаа нтр нь, зарим яриж байгаа юм нь бүр элэг авах нь:P... Заза би олон долоон юм донгосоод яахав. Үзсэний дараа миний юу яриад байгааг ойлгоно биз...





(Ундралыг ийм хүн болоосой гэж хүсжийна аа, чадна гэдгий нь мэджийна... манайхан санал нэг байгаздээ)

Өө нээрээ номнуудыг нь уншаагүй бол заавал олж уншаарай...

CL Review: Бут ниргэлтүүд...

Zoog!! бичсэн.


Одоогоос 54-н жилийн тэртээ анх зохиогдож байсан Аваргуудын Лиг-ийн 2008-2009 оны 1/8 шигшээгийн эхний хэсгийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаад Англичууд хүчтэй гэдгээ улам бататган шилдэг 4-ийн 2 нь дараагийн шатанд шалгарах тийзээ авлаа.

Liverpool 4 - 0 Real Madrid (нийлбэр дүн 5:0)

Хөлбөмбөг сонирхогч олон түмний анхаарлын төвд байсан энэ тоглолтод Аваргуудын лигийн агуу түүхийг бүтээлцсэн эзэн хааны баг Хотон шувуунуудаар хичээл заалгуулаад нутаг буцлаа. Ширүүн тэмцлийн үр дүнд цааш шалгарах баг нь тодорно гэж бодоцгоож байсан мэргэжилтнүүдийн таамаглал энэ удаад худлаа байжээ. Үүнийг батлахад Пүүл-үүдэд ердөө л эхний хагас л шаардлагатай байв.
Довтолгооны шугамын хувьд асуудалтай байсан Ливерпүлчүүд энэ удаа 4-5-1 тактикийг сонгож авсан нь тэдэнд 4 гоолыг бэлэглэлээ. Ганц довтлогчийнхоо үүргийг Фернандо Торрес амжилттай гүйцэтгэж тоглолтын салхийг хагалж 16 дахь минутад багаа оноогоор тэргүүлэхэд нь туслав. Удалгүй 28 дахь минутад шүүгчийн өгсөн маргаантай 11 метрийн цохилтоор багийн ахлагч Стивен Жеррард тоглолтын харьцааг 2:0 болгосноор Мадридчуудад байдал хэцүүгээр эргэсэн нь тодорхой. Эхний үед Мадридчууд ердөө л Раулын аюултай мөргөлтөөс өөр зүйл юуг ч хийж чадсангүй.
Сүүлийн хагас дөнгөж эхлээд Бабэлын зүүн захаас хийсэн дамжуулалтыг Жеррард чулуу болгож Испаничуудын хожих найдлагыг нэгмөсөн хугалав. Тэд Энфилдэд 5 гоалыг оруулна гэдэг бараг л зүүд мэт. Тэд өөрийн талбайдаа Английн лигтээ ганц ч хожигдлыг амсаагүй байгаа. Сэлгээгээр гарч ирээд удаагүй байсан А.Доссена багтаа анхныхаа гоолыг тоглолтын 88 дахь минутад хийж энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
4:0. Мадридчуудад энэ бол гутамшиг. Тэд агуу түүхтэй баг. Хэний ч төсөөлж байгаагүй бут ниргэлт. Энэ тоглолтод С.Жеррардын эсрэг И.Касиллас л тоглолоо. Ливерпүлчүүд тоглолтын турш 15 цохилт хийж 11 нь хаалгаа оносон байна. Ингээд Эзэн хааны баг Аваргуудын Лигт 9 түрүүлсэн амжилтаа бататгаж чадахааргүй болж харин Ливерпүлчүүд алдарт Италийн AC Milan багийн араас нэхэх шатандаа нэг алхмаар ойртлоо.
Та бүхэн дараагийн шатанд Хотон шувуунуудтай дахин уулзах нь ээ...

Juventus 2 - 2 Chelsea (нийлбэр дүн 2:3)

Өмнөх тоглолтод Д.Дрогбагийн оруулсан ганц гоалын ачаар хожлыг өөрийн болгож чадсан Английн Челси клубын хувьд энэ тоглолтод ердөө л тэнцээ, эсвэл олон гоал оруулж 1 гоалын зөрүүтэй хожигдоход цааш шалгарах хялбар даалгавар тэдний Stadio Olimpico-д зочлох тоглолтод оноогдсон юм.
28500-н дэмжигчдийнхээ өмнө Ювентус Туринчууд хожих итгэл бүрэн дүүрэн гарсан юм. Эдгээр багуудын тоглолтыг урьдчилан таамаглахад хэцүү байсан боловч Ювентус Турины талд түүх зогсож байлаа. Тэдэнд Аваргуудын Лигт 2 түрүүлсэн гэсэн цол, Аваргуудын Лигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын нэг болох А.Дель-Пиеро байлаа.
Тоглолтын 19 дэх минутад Иакуинта, Д.Трезеге нарын хослол амжилттай болж П.Чехийн хаалгыг мялаалаа. Хэрэв тоглолт энэ чигээрээ дуусвал нэмэлт цагт ялагч тодрохоор байлаа. Гэвч тэдний горьдлогыг тоглолтын 45 дахь минутад М.Эссиен тасалсан юм. Ингэснээр италичууд дахин 2 гоолын зөрүүтэй хожих хүндхэн нөхцөл байдалд орсон. Ийм үед 70 дахь минутад Чиелинни улаан хуудас авсан нь Ювентусчүүдэд улам дарамт шахалт болсон боловч 74 дэх минутад А.Дель-Пиеро торгуулийн цохилтоос гоал хийсэн нь тоглолтын уур амьсгалыг сэргээлээ. Гэвч нөхцөл байдал удаан үргэлжилсэнгүй. 10 хүнтэй багийн эсрэг өмнөх тоглолтын баатар маань формтой байгаагаа харуулан баруун жигүүрийн хамгаалагч Бэллеттигийн дамжуулалтаар гоал хийж тоглолтын үр дүнг хэлээд өгсөн гэхэд болно. Ер нь тоглолтын сүүлийн хэсэгт Челсигийн хүн илүү тоглосон нь тоглолтын сүүлийн гоал орсон гэж хэлж болно. Италичууд үеийн үед хүчирхэг байдаг ч энэ удаад тийм байж чадсангүй. Клаудио Раньеригийн буруу юу, эсвэл Абрамовичийн хүүхдүүдийн багийн тоглолт уу??? Үүнийг хэлж мэдэхгүй юм. Гэвч идэвхитэй тоглож байсан Иакуинта, Д.Трезеге нарын хослолыг суулгасан нь дасгалжуулагчийн алдаа байсан болов уу. Гуус Хиддинк харин хийх зүйлээ хийлээ. Тэр чадлаа.
Дахиад л Англичууд...

Panathinaikos 1 - 2 Villarreal (нийлбэр дүн 2:3)

Аваргуудын Лигийн сулхан учраанууд болох Вилльяреал, Панатинайкос нар хоорондоо ширүүн өрсөлдөөнийг гаргаж, буурь зааж Вилльяреалчууд цааш шалгарлаа. Хэдийгээр Панатинайкос айлын талбайд зочлон эвийн гэрээг байгуулснаар өөрт ашигтай байдлын үүсгэж чадсан хэдий ч энэ удаад боломжоо ашиглаж чадалгүй нутаг дээрээ харамсалтай хожигдлын амслаа.
Тоглолтын 49 дэх минутад А.Ибагаза идэвхитэй тоглолтын дүнд 16 метрийн шугамны гаднаас цохиж гоол хийн тоглолтыг Испаничууд тэргүүлж эхэллээ. Тэдний баяр дуусч амжаагүй байхад Панатинайкосчууд хариуг нь дор нь барьж 55 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Манциос мөргөж тоглолтын тоог тэнцүүллээ. Энэ үед тоглолт улам сонирхолтой болж байлаа. Панатинайкосчуудад гоал алдах эрх байсангүй. Учир нь эн тэнцүү яваа 2 багийн хувьд гоол алдвал 2 гоол хийх ёстой болох байв. Панатинайкосчууд энэ байдлаа ухамсарлан хамгаалалтандаа бага зэрэг хүч нэмэх ёстой байсан болов уу. Дасгалжуулагч ямар нэгэн сэлгээ хийх бодол байсангүй бололтой явсаар 70 дахь минутад баг нь гоол алдлаа. Вилльяреалийн эхний гоолыг оруулсан А.Ибагаза гоолын дамжуулалтыг Ф.Ллорьентед өгснөөр ийнхүү Вилльяреалчууд тоглолтыг өөрийн талд шийдсэн юм. Нөхцөл байдалдаа эвлэрсэн мэт Грекчүүд үүнээс хойш онц довтолгоо хийлгүй байсаар 2 багийн тоглолт өндөрлөлөө.
Бүрэлдэхүүн сайтай Вилльяреалчууд 1/4 шигшээд үлдлээ.

Bayern Munich 7 - 1 Sporting Lisbon (нийлбэр дүн 12:1)

Европын дэвжээний том баг болох Бавари Мюнхений хувьд Спортинг Лиссабонтай хасагдах шатанд таарсан нь тэдний хувьд үнэхээр хялбар хоол байлаа. Эхний тоглолтоо ядах зүйлгүй хожоод байсан Германчуудын хувьд тэдэнд санаа зовох зүйлгүй сэтгэл санааны хувьд өрсөлдөгчөөсөө үнэхээр давуу байсан нь тодорхой. Харин Спортингийнхонд цааш шалгарах нь давшгүй даваа мэт.
Ямартаа ч Баваричууд өрсөлдөгчөө дутуу үнэлсэнгүй, гэмтэлтэй байгаа Ф.Рибери, Л.Тони, Т.Боровски, Х.Алтинтоп нараас бусад бүх одуудаа гарааны бүрэлдэхүүнд гаргасан байлаа. Тоглолт эхлээд удаагүй байхад залуу довтлогч Л.Подолски салхийг хагалж гоолдон эхний үе 4:1-ийн харьцаатай өндөрлөж Португалчуудад боломж байхгүй гэдгийг нь нэгэнтээ ойлгуулсан байх. Энэ бол лигтээ 21н удаа түрүүлж, Аваргуудын лигт чамгүй амжилт үзүүлж байсан Германчуудын үүрэг байлаа. Гоолуудыг Подолски дахин 34' , Полга өөртөө 39' , Швайнштайгeр 43' , Ван Боммeл 74' , Клосe 82'(т.ц) , Мюллeр 90'-д тус тус хийжээ. Тэд өнөөдөр хамгаалалт тааруу багийн эсрэг 10 удаа хаалгаа онож цохин 7 гоал хийлээ. Муу хаалгач дээр сайн төгсгөл. Хэдий Спортингчууд өмнөх тоглолтуудад дажгүй тоглолтуудыг үзүүлж байсан ч энэ удаад тоглолт таарсангүй бололтой. Тоглолт тэр чигээрээ л Бавари Мюнхений шоу байлаа. 12:1 гэсэн энэхүү үзүүлэлт нь Аваргуудын Лигийн хасагдах шатны түүхэн дэх хамгийн олон онооны зөрүүтэй ялалтын рекордыг /Өмнөх рекорд нь Лион Вердерийг 10:2-оор хожсон нь байв/ эвдэхэд хангалттай байсан юм.


Ингээд 131dg.blogspot.com та бүхэндээ эхний 4-н тоглолтын үр дүнг хүргэлээ. Англичууд ээлж дараалан хожил авч, гeрманчууд гоолын онгод нь орж, Испаничуудын анхны баг Шар-ууд болж сонирхолтой тоглолтууд дууслаа.
Маргааш эргэн уулзацгаая!!!!!!!!

Ц.Баяржаргал 2-р шатанд!!!

2009-03-09 uundaa бичсэн.
UBS телевиз болон Rising Art студийн хамтран зохион байгуулж, "Ногоон дэлхийгээ аваръя" уриатайгаар явагдаж эхлээд байгаа "Universe Best Songs 2009" фестивальд манай ангийн Ц.Баяржаргал маань оролцож байна. Өнөөдөр болсон эхний шалгаруулалтанд бидний сонсох дуртай Simple Plan хамтлагийн Crazy дууг дуулан өрсөлдсөн Бажгаа маань хот хөдөөгийн 16-65 насны 400 гаруй оролцогчоос шилдэг 60 дуучинд багтан гараагаа амжилттай эхлүүлсэн мэдээ ирлээ.
Хэрвээ түрүүлбэл 2 сая төгрөг бас бус шагналыг хүртэх энэхүү тэмцээн нь 4 үе шатаас бүрдэх бөгөөд 2-р шатны шалгаруулалт 3-р сарын 20-нд болох бөгөөд энэ шатанд амьд хөгжмийн North Ducks хамтлагийн хамтаар Бажгаа маань оролцох мэдээ ирээд байна. Хэрвээ та үзсэн бол өнөөдрөөс UBS телевизийн 1-р сувгаар орой бүрийн 22 цагаас энэхүү фестивалийн нэвтрүүлэг гарч байгаа бөгөөд блог дээр хэзээ гарах цагийг нь тодорхой болонгуут дэлгэрэнгүй мэдээлэх болноо. Ингээд Бажгаадаа амжилт хүсээд зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ дайчлаарай гэж захиж байна. АМЖИЛТ ХҮСЬЕ, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Охиддоо Баярын Мэнд Хүргэе!!!

uundaa бичсэн.

2009 оны 3-р сарын 8-ны өдөр ангийн хөвгүүдийн төлөөлөл болон бидний хэсэг нөхөд ангийнхаа үзэсгэлэнт охидыноо баярын өдөрт зориулан тусгай хөтөлбөрийг удтал хэлэлцсний эцэст боловсруулан, улмаар гэр гэрт нь очин сэтгэлийн бэлгээ гал улаан сарнайн хамт гардуулан баярын мэнд дэвшүүллээ. Ингээд энэхүү ажиллагаанаас хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна, баярласан, гайхсан, инээмсэглэсэн охиддоо дахиад баярын мэндийг хүргэе!!!


Зургийн аппарат цэнэгний асуудалтай байсан учраас зураг авахад зарим нэгэн хүндрэл тохиолдсон тул чанаргүй зурагнуудаас хүлцэл өчье!!!

Олон улсын эмэгтэйчүүддээ бүгдэд нь баяр хүргэе!!! Бүcгүй танд ч бас !!!

2009-03-08 Baatka бичсэн.
Юуны өмнө Блогийн зочид 131дг ийн гишүүд тэр тусмаа эмэгтэй гишүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн ёслол төгөлдөр баярын мэндийг нийт анги хамт олныхоо өмнөөс хүргэе!!! Тэгэхээр энэ өдөр бол яахын аргагүй онц гойд өдөр билээ, учир нь бид бүгд эхийн хэвлийнээс төрдөг, эгчийн гар доор эрхэлдэг, эхнэрийн дэргэд жаргадаг гээд л бүх л зүйл эмэгтэй хүнтэй хамаатай байдаг шүү дээ. Тиймээс өнөөдрийн энэхүү баярын өдрийн анхны нийтлэлийг та бүхнийг хүндэтгэн Баатка миний бие хүргэсэн бөлгөө. Та бүхэн сайхан баярлаарай!!!

"Live Your Life"... Нар мандана гэдэг гайхамшиг

2009-03-07 Zoog!! бичсэн.



Бие биедээ дурлаж, бие биеээ хайрлах энэхүү хорвоод өглөө болгоны нарыг харахыг л амьдралынхаа аз жаргал гээд ойлгочихъё...!!!!!!!!!

Яагаад ч юм бидний төдийлөн их хараад байдаггүй, Нар мандаж нар жаргадаг нь байгалийн хууль шүү дээ гэсэн зарим хүмүүсийн хувь дахь энгийн нэгэн үзэгдлийг би энэ ертөнцийн гайхамшиг гэж нэрлэлээ... Бодит үнэн гэж байдаг бол, тэр үнэн дотор нь
"нар мандахыг гайхамшиг гэхгүй" гэж бичсэн байлаа ч би тэгээд л нэрлэчихье!!!!!!

Магадгүй танд хүсч буй зүйл олон, зорьж буй зорилго их байгаа байх... Тэр бүхэн чинь биелвэл чухамхүү таны аз жаргал ирэх мэтээр ойлгох хэрэггүй. Өглөө болгоны мандах наран л тэр зүйлийн чинь эхлэл болно. Өглөө болгоны мандах наран л таны гэрэлт ирээдүйн билэгдэл болно. Тиймээс одоогийнхоо нөхцөл байдалд битгий сэтгэл хангалуун бус бай, үргэлж инээмсэглэж яв... Яг над шиг... Харин тэр мандаж буй нарыг зөвхөн түүнтэй харах гэсэн хүслээ???...

ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ...

2009-03-06 uundaa бичсэн.


Магадгүй хэдэн сарын дараа, хэдэн жилийн дараа, хэдэн зууны дараа...ЭНЭ ЗУРАГ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЭХ БОЛНО...Ямар ч төгсгөлтэй байсан тэр түүхийн эхлэлийг, өрнөлийг, оргилыг, бүгдийг нь...ЭНЭ ЗУРАГ ӨГҮҮЛЭХ БОЛНО...Хэзээ ч юм нэгэн өдөр, хэн ч юм хэн нэгэн, хаана ч юм хаа нэгтээ биднийг дурсан санах цагт...ЭНЭ ЗУРАГ БИДНИЙГ САНУУЛАХ БОЛНО...Бидний хийсэн, хийж байгаа, хийх тэр зүйлсээр бахархан, бахдаж, ярилцан, хэлэлцэх тэр мөчид...ЭНЭ ЗУРАГ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ...

Баяка багшийн тун ховор зургууд...

2009-03-03 uundaa бичсэн.

За энэ Баяка багшийн маань төгсөгчдийн Хонхны баяр дээр дуулж байгаа зураг байнаа гэж. Манай Хонхны баяр дээр багш өөрөө баярлаж байсан болохоор дуулаагүйгээс биш ер нь л уул нь уламжлал болчихсон байсан юм шиг байна хэхэ...За тэгээд ер нь Хонхны баярыг маань сургуулийн захиргааны хэдэн гайхлууд баллаад бүр балинтуулаад, халтуурдчихсан болохоор арга ч үгүй биз дээ. За тэгээд бүгдээрээ сэтгэгдлээ үлдээгээрэй...


asuult.net-ээс

...Золголтын зурагнууд...

uundaa бичсэн.