Сайн байцгаана уу, манайхаан, хичээл номондоо явах нь яваад, явах гэж байгаа нь бэлдээд сууж байгаа биз дээ. Ойрд блог дээрээ нийтлэл бичээгүй, тэгээд гэнэт нэг гоё ном уншсан болохоор сэтгэл хөдлөөд нийтлэл бичиж байнаа...
Хамгийн эхэнд хажууд байсан онцлох хүүхдийнхээ санал асуулгын дүнг авлаа, хэрвээ Мөнхзаяатай тааралдвал шагналаа нэг авчихаарай гээд уулзах нэгэн нь дамжуулчихаарай...Албан ёсоор блогоос Э.Мөнхзаяаг ялагчаар зарлаж байна.
1.Э.Мөнхзаяа - 25 санал (28%)
2.Ө.Цэнгүүн - 22 санал (25%)
3.Х.Мядагбадам- 20 санал (22%)
3.Н.Оргил - 20 санал (22%)
Нийтлэл гэснээс та бүхэн ангийнхаа блог дээр ЛМО, Төөгөө бид 3-аас өөр хүүхдүүд нийтлэлүүдээ бичээд, зурагнуудаа тавиад эхэлснийг аль хэдийн анзаарсан биз дээ, тэгэхээр бидний олон "жил" яриад байгаа өнөөх "Хүүхэд болгон- Бичигч" болох төлөвлөгөө маань бараг биеллээ олж байгаа хэрэг шүү дээ... Одоогоор нийт 10 гаруй хүүхэд бичих эрхтэй болсон бөгөөд энэ тоо удахгүй их болно гэж найдаж байна. Дараагийн нийтлэлдээ хэрхэн бичигч болох талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болноо...Тэгээд ч нийтлэл уншаад уйдаж магадгүй, нэлээн дээр үеийн хөгжилтэй хэдэн зурагнууд үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй.


Хүүхэд болгон бичигч гэснээс манай Баатка, бас Зоогийгийн нийтлэлүүд үнэхээр урамтай болж байнаа, бүгдээрээ гоё сэтгэлээсээ ингэж нийтлэл бичээд эхэлбэл блог маань улам хөгжих байхдаа...


За тэгээд ойрд сонин сайхан гэвэл олимп дуусаад, аваргаа төрүүлчихээд хэд хоног сайхан унтаад, өчигдөр л гарлаа, шинэ сургууль дээрээ очлоо, ер нь хөлөө олох гэж хэд хэд бүдэрч унах л шинжтэй болоод явчихсан, гэхдээ тосоод авах найзууд маань байгаа болохоор гайгүй байлгүй дээ тэ...



Манайхан зарим нь ч завгүй байгаа бололтой, Гээдээ, Түвшээ, Оюунсайхан нарын хичээл бүр 8 сарын эхээр эхэлчихсэн, бүх хичээл нь англи хэл дээр явагддаг, ер нь бол нэлээн ачаалалтай байдаг бололтой, харин Санхүүд орсон хэд маань хуваариа зохиогоод л яваа бололтой байсан, ШУТИС-ын хэд маань энэ долоо хоногоос хичээлдээ орчихсон яваа, тэгээд ер нь бол оюутнууд болчихлоо шүү дээ.



Энд бас нэг санаагаа бичих хэрэгтэй байнаа, бүгдээрээ гоё 9-р сарын нэгэнд төрөлх сургууль дээрээ уулзаад Баяка багшдаа цэцэг нтр өгөөд сайхан хөгжилдөцгөөе өө гэж.. Гэхдээ цагийг нь бичсэнгүй, сэтгэгдэл дээрээ бүгдээрээ хэдэн цагийн үед боломжтой байгаа, түүнийгээ бичээд үлдээгээрэй.. Дэмий их юм нуршаад яахав, энд хүрээд орхие, манайхан өөрсдөө нийтлэл бичээд байгаа болохоор миний хэрэг ч нэг их алга, гэхдээ өөрийнхөө нийтлэлийг чимээд хэдэн хүйтэн, мөртлөө дурсгалтай зураг оруулсан таалагдсан байхаа...[...чанар жаахан муутай байж болох юм, дээр нэг Оргилоос авсан санагдаж байна...]




За сайн байцгаана уу!!! Манай гишүүд зуны амралт болохоор л тал тал тийшээ тараад явчих юмаа, нэг нэгэндээ ямар ч сураггүй. Тэгэхдээ манай хэд ч гэж хэлж болохоор хэдэн сайхан шижигнэсэн залуучууд бас байна. Тэд нар л энэ Монгол улсыг авч явж байна даа. Миний хувьд гэх юм бол энд ирээд сар гаран болж байна, хичээл ном ерөнхийдөө жигдэрч байна, олон найзтай болж байна. Гэхдээ яаж олон жил найзалсан та нарыг минь гүйцэхэв дээ, тэгэхээр одоо таны унших гэж байгаа шүлэг бол миний ээлжит нэгэн та нарт барих сэтгэлийн минь гүнээс ундран, өөрийн эрхгүй бичигдсэн бүтээл-бэлэг минь юм шүү. Тэгэхдээ би үүнийг бас нэлээн гайгүй болсон гэж дүгнэж байна. Хэр болсныг нь та нар үзээд comment үлдээнэ гэдэгт мөн найдаж байна. Та нарын бичсэн comment-оор л би урамших юм байна шүү дээ. За олон үгээр нуршиж, таныг чилээгээд яахав... Одоо мэдээж Бааткагийн шүлгийн ертөнцөөр хамтдаа аялцгаая, хэхэ Болдыг дууриалаа lol...
Эхийн гэдэснээс хөтөлцөж гараагүй ч
Эцгийн гэрийг дүүргэж өссөн
Эрх танхил хүүхдүүд бид
Эх орны гал голомт нь юм
Нэг өлгийд өлгийдүүлээгүй ч
Нэрээ нэгээрээ овголж өссөн
Нэр төртэй аавын хүүхдүүд бид
Нэг хаврын нэгэн ангийнхан юм
Багшдаа загнуулж багадаа зодуулсан ч
Баргар царайлж муу санаж үзээгүй
Багшийн удирдсан доорх багачууд бид
Багахан овогтны язгууртнууд юм
Хөлийн тавхайгаа эргэтэл гүйлдэж
Хөл гараа хөхөртөл ноцолдож
Гарын арьсаа сайрттал тоглож
Гадуурхаж нэгнээ шогчилдог байж дээ
Хайр зарлаж том хүн болж
Хайнга загнаж аавдаа гөвүүлж
Янжуур зууж бусаддаа гайхуулж
Ямаан сахлаа ургуулан ядаж
Хоёрхон хоноод нэгнээ санана
Ховорхон муудалцахад нэгнээ үгүйлнэ
Хорвоод дахин нэг ангид сурахгүй
Холын аянд мордох залуучууд
Өнгөрсөн бүх зүйлээ эргээд харахад
Өнгөрсөн арван жил харавсан сум шиг үлдэж дээ
Өөр юуг ч биш энэ ариун үйлсээ нандгинаж
Өөрийн нүдний цөцгий мэт хайрлая...
"Амьдрал дандаа богинохон санагддаг Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог " гэсэн агуу үгээр Бадраагийн Гандоржийн Зол-Эрдэнэ миний бие анхны нийтлэлээ эхлүүлэх болсондоо баяртай байна...
Нөгөө хичээлийн шинэ жил нь эхлэх гээд байдаг, шал өөр орчинд орох гээд байдаг, ангийн андууд та нартайгаа бужигналдмаар байдаг, энэхүү бодолд дарагдаад компьютерээ ухаж байтал та нарын маань зураг гарч ирлээ... Дурсамжтай зурагнууд шүү...

аймар тачаангуй багш айн...

энэ яг хэнтэй нь бичээд байна?...

ажил ихтэй байна...

Тоо бодхоор баярладаг аргагүй л тооны багш юм даа...

Захиргаанд бэлэг өгөөл...

Тамирын багш нар хэцүү хэцүү... тамирыг нь тасдана шүү дээ...

ааа мэдкүэ....
ийм байвал ч ерөнхий боловсролын сургалт сайжирна даа...
Зиак нэг иймэрхүү байна даа. Сайхан байж даа. Андуудтай удахгүй уулзана гэж найдаж байна.
THE GUMS- ХАЙРТАЙ БАЯРТАЙ ... /new single coming soon/
GUMS хамтлаг анхныхаа синглийг тун удахгүй гаргах гэж байна шүү залуусаа. Уг сингл site-д тавигдах тул би илүү юм бичихээ болилоо та нар асууж тодруулах зүйлсээ сэтгэгдэлд үлдээгээрэй бас
Бохинууд-ын site-аар орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Нөгөө яриад хүлээлгээд байсан клип, миний хувьд гэвэл жоооооооооохон л сэтгэл дундуур байгаа. Намайг бүжиглэж байхад бараг тэр чигт нь удаашруулцан байна лээ, бас гарах байх гэсэн гоё гоё хөдөлгөөнүүд гараагүй байсан :P Тэгэхдээ аймар клип болсоон, хаана ч гологдохгүй.
Enjoy
Татах
Дуу: Татах
Клип: Татах
Эрхэм хүндэт ангийн нөхөд, блогийн хэрэглэгчид ээ! Өнгөрсөн жил нээгдснээсээ хойш блогийн статус, тайлбар нь "1-р сургуулийн 11г ангийнханд" гэсэн нэртэйгээр удтал явсныг мэдэж байгаа биз ээ. Тэгвэл манай ангийнхан маань 11 жилийн сургуулиа төгсөж, их сургуулийн босгыг алхан, оюутан гэх тодотголыг зүүх цаг эхэлж байна. Иймд блогийн дээр гардаг "1-р сургуулийн 11г ангийнханд" гэсэн нэрийг юу гэж солих талаар та бүхэнтэй санал сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ. Та энэ талаар юу гэж бодож байна, ямар байвал тохиромжтой байгаа талаар сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Таны санал бидэнд үнэтэй бөгөөд хамгийн товч тодорхой, мөн тохиромжтой нэрийг сонгон хэрэглэх болноо. Идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Блогийн Удирдах Зөвлөл

Hi!!! За сайн байцгаана уу? Заримынх нь хичээл эхлэх гээд, заримынх нь аль хэдийн эхэлцэн завгүй явцгаагаад байна уу? Бидний энэ завгүй үеэр манай гишүүн Бээгий маань Бээжинд сурахаар өнөөдөр 8 цагаас явлаа. Ингээд Билэгтдээ амжилт хүсье! Алс газраас эрдэм ном, элдэв чадал гээд бүгдийг нь өвөртлөөд хүрээд ирээрэй...БИД ХАМТДАА!!!
АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

Монголын Амьд хөгжим, Орчин үеийн урлагийн наадмын наадам PLAYTIME энэ удаа 7 дахь жилдээ зохиогдож байнаа. Өнөөдөр эхэлсэн энэхүү наадам анх удаа 2 хоног болох гэж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс манай гишүүн Бажгаагаар ахлуулсан North Ducks хамтлаг уг наадамд оролцож байгаа билээ.
Өнгөрсөн жил Mardy Bum, From The Ritz to the Rubble дуунуудыг дуулан үзэгчдээс чамгүй үнэлгээг авч чадсан манай Бажгаа болон түүний нөхөд энэ удаа эхний өдөр үзэгчдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэжээ. Тэд энэ удаа Balaclava, Fluorescent Adolescent зэрэг 3 дуу дуулан энэ удаагийн наадамд оролцлоо. Зохион байгуулалтын хувьд энэ жилийн наадам тийм ч сайн болоогүй тухай мэдээлэл ирсэн бөгөөд манайхнаас ч гэсэн үзсэн хүн ховорхон бололтой. Ингээд ангийнхаа, сургуулийнхаа нэрийг гарган төлөөлөн оролцсон Бажгаадаа халуун баяр хүргэе, чи чаднаа, чи чадсан, БИД ХАМТДАА!!!

Эхлээд одоогоор ганцхан 7 хоногийг үдээд байгаа
Fantasy 131dg League-ийн эхний тойргийн аваргаар Түвшинбаяр manager-тэй UB UTD баг тодроод байна. Түүний бүрдүүлсэн залуучууд нийтдээ 59 оноог авсан бөгөөд хамгийн гайхалтай нь супер одууд болох J.Mascherano, R.Babel, C.Tevez нар сэлгээнд сууж байгаа нь гайхалтай. 2-р байранд Цэнгүүний iteam баг 52 оноогоор, uundaa-ийн FC Uundaa 51 оноогоор эхний 3 байранд явж байна. Та
энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг, хэн хэдэд яваа хүснэгтийг үзэх боломжтой. Дашрамд дурьдахад та лигт элсэхэд хэзээ ч оройтохгүй бөгөөд хэрхэн элсэх зааврыг
энд дарж аваарай...
За тэгээд өдөр бүр манай анги завгүй байх болжээ. Өчигдөр уржигдар зугаалга, өмнөх өдөр нь Гээдээгийн маань төрсөн өдөр байсан бол өнөөдөр арслангинй ордын сүүлч болох манай ОРГИЛ-ын маань төрсөн өдөр болж байна. Ори маань 11-н тоог анх ангидаа оруулж ирсэн хүүхэд билээ. Энэ билэгт тоотой өөрөө ч холбоотой ажээ. За тэгээд дотны найздаа төрсөн өдрийн мэндийг хүргэе!!!
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR ORI
HAPPY BIRTHDAY TO YOU
WHOOHOOO!!!!
Оргилдоо аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!!!!

2 өдөр нэг шөнийн Тэрэлжид өнгөрүүлсэн хээрийн аялал маань тун сонирхолтой болж өндөрлөлөө. 19ны өглөө 1р ээлж, 19ны өдөр 2р ээлж, 19 орой 3р ээлжий хүүхдүүд тэрэлжийг зорин яг л ноднин явсан тэр л газраа очиж тун ч хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.
19ны өглөө цугларан УЛААНБААТАР-ТЭРЭЛЖ хэмээх автобусанд суун ангийнхан маань аялалаа эхлэлсэн юм. Тэрээр тэнд очиж товхинож аваад хоол хийж идэн дараагаар тоглоцгоож, цай чанаж ууцгааж, муушигдан орой болмогц түүдэг галаа тойрон сууж гитарын аялгуунд дуу дуулан, түүдэг галынхаа гэрэлд /тайлдаг/ тоглоом тоглоцгоож цэвэр агаарт тааваараа сайхан байлаа. Элдэв бусын юм ярин эхний өдрийг юу юугүй дуусгалаа. Өглөө 7,8-аас сэрэн цай унд уучаад гол усанд орон ёстой л хэлэх ч үггүй сайхан амралт боллоо. Оройдоо хүйтэн байсан ч нэг майхандаа ачаагаа овоолон нөгөө майхандаа бүгдээрээ чихэн тэврэлдэж дааралгүй унтлаа. Унтаагүй нөхдүүд маань бариагүй нэг майханаа ашиглан саравч энээ тэрээ барин ролтон кимчи зүйлсээр хоол хийж, цай ууцгаан /айлчилан ирсэн нохойг алаад түлэх дээрээ тулан/ их л хөгжилтэй өнгөрүүлсэн бололтой. Хоол ундаа идэн түүдэг галаа тойрон сууж бороо шивэрч байсан ч чоно туулайдах гэх мэтээр өөр баахан тоглоом тоглож уйдахын завгүй байлаа. Голын эргийн модон саравчинд түүдэг асааж утааны нөлөөгөөр элдэв бусын зүйлсийг хараад догдлоод нэг нэгээрээ уйлж, тойрон суун онигоо ярьж инээлдэн өнгөрөөлөө. 4р ээлжийн амрагч болох Цэцээнээ маань ирэх сургаар тосохоор 2 хүүхэд, удаад байхаар нь араас нь ахин 2 хүүхэд явуулсанд хотод байгаа Цэцээнээд хулхидуулсан байлаа. Орой 7-ын унаагаар явахаар 5-ын үед бүх зүйлээ хураан автобусандаа суухаар алхаж, автобусаа хүлээж байхдаа агаарын тэннисний тэмцээн зохион ALPEN GOLD-оор бялуурлаа. Хичээлд орох эрч хүч бүх л зүйлсээ нөхөөд авлаа. Яг л энэ зугаалга дутаж байжээ. Өөр бас бус гоё зүйлсийг явсан хүүхдүүдийн амнаас сонсоно биздээ.
1 дүгээр ээлжинд: Ёндоо, Цолмон, Баттогтох, Мигаа, Нацагаа, Энхүүш, Баттөр, Тэмка
2 дугаар ээлжинд: Нямка, Мончоор
3 дугаар ээлжинд: Төөгөө, Сүх нар хүрч ирж амарлаа.
Бэлдэж базайсан зүйлс маань 3 майхан, 2 гаазийн плетка, 2 байцаа, том уут будааь буурцаг, сүү тараг гээд л ангийнхныгаа бүгдэнг нь аваад явчихад ч хүрэхээр их юм байсан ч 1, 1-ыг нь хэрэглэсэнгүй ээ.
За тэгээд хэрхэн явсан талаарх Тэмкагийнхаа фото сурвалжлагын хэсэгхэнээс хүргэе.


.jpg)




За бас нэгэн арслангийн ордод төрсөн 131dg-ийн гишүүний маань энэ хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиж байна. Энэ бол Гээдээ. Ингээд ангийн анд Гэндэнпилдээ төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе!!!
За тэгээд уламжлал ёсоороо төрсөн өдрийн дуугаа аялан дуулцгаая.
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR GD
HAPPY BIRTHDAY TO YOU
Өнөөдөр 12 цагас цуглараад яг хэзээ явахаа шийдлээ. 2дох буюу 19ны өдөр 4 цагийн унаагаар явах боллоо. Иймээс 18нд 12 цагаас сургуулиыг үүдэнд цугларан хүнс энээ тэрээ бас бус зүйлээ тохирох болов. Цагтаа хоцоролгүй ирээрэй!!!
Өчигдөрхөн Тэмкагийнхаа төрсөн өдрийг "Тэнгис" дээр цугларан дараа нь "зочин бууз" орон цаашаа уламжлал ёсоороо тэмдэглэсэн бол өнөөдөр 131дг-ийн бас нэгэн гишүүний маань төрсөн өдөр дохиож 18 нас хүрч байна. Энэ бол өнгөрсөн долоо хоногт маш өрсөлдөөнтэй явагдаж өнгөрсөн санал асуулгаар түрүүлсэн онцлох хүүхэд болох Мөнхзаяа юм. Мөнхзаяа-даа төрсөн өдрийн мэндийг блогийнхоо зүгээс хүргээд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR MUNKHZAYA
HAPPY BIRTHDAY TO YOU
18н насныхаа төрсөн өдрөө хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй.
За арслангийн орднынхы төрсөн өдрүүд үршэлжилсээр байна. Өнөөдөр манай уран гавал Тэмкагийн маань төрсөн өдөр болж байна. Уржигдарын цаад өдөр Зоогийг төрсөн өдөр, уржигдар Бажгаагийн, өчигдөр Монголын олимпийн алтан медалийн, өнөөдөр ТЭМКА гийн төрсөн өдөр болж байна. За тэгээд Дуугаа аялцгааяаа. Бөөнөөрөө 1, 2-ын 3аааа ий
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR TEMKA
HAPPY BIRTHDAY TO YOU
18 нас хүрч байгаад чинь баяр хүргээд блогийн зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэж хүссэн бүхэн чинь биелээсэй гэж ерөөе. Сайхан тэмдэглээрэй. Алдаж болохгүй 18 насаа гэж. Та нар яаж шүлэг уншдагийг нь санадаа. Уншуулна шүү!!!
Тэгхээр зугаалгаар явах талаар тов гарлаа. Маш
анхааралтай үг үсэг орхигдуулалгүй уншаарай.
Яаж явах вэ?Нийтийн автобусаар болон явганаар. Өөрөөр хэлбэл өөрсдөөсөө их мөнгө гаргалгүй унааг шииднэ. Энэ нь илүү хөгжилтэй ч байж болох юм. Аялалын үүргэвч үүрэн жижиг хэмжээний явган аялал мөн амралт байх болно.
Хаашаа явах вэ?Тэрэлжийн тийшээ буюу Баттөрийн эмээг бараадаж. Магадгүй тусламж хэрэг болж магад шүү дээ. Гоё байгальтай тохиромжтой талбай дээр майханаа зооно. Тэрэлжийн тийшээ тогтмол автобус явдаг болохоор энэ нь тохиромжтой.
Зохион байгуулалт?Хэдэн хүүхэд явахаас шалтгаалан гал болон хуваагдаж хөөрхөн арга хэмжээ зохион хөгжилдөх, Мөн галын эздийг сонгож галын бэлтгэлийг хангуулах.
Галын бэлтгэл: 1. Тогоо 2.Аяны хэрэгсэл /гар чийдэн, шүдэнз, аяны хутга, халбага аяга/ 3. майхан 4. Тусламжийн хайрцаг 5. Идэх юмс /боорцог, байхуу цай, доширак/ 6.сүх алх/хэрэг болж магадгүй/ 7. гаазын плетка, газууд 8. дээл/хамгийн тохиромжтой хөнжил шүү/ 9. солих 2 төрлийн хэдэн хувцас. 10. бөмбөг, Дээс /өөр агаарын тэннис ч байсан болно/ Дутуу орхигдсоныг сануулна уу!
Цагийн хуваарь?Очоод буудална. Дараа нь жижиг юм идэж уучаад мод түүнэ. хоол цай хийчээд тоглох ажилдаа орно. Тоглож байгаад цаг нэлээн өнгөрнө. Орой болно. Магадгүй удаан явж ирснээс ядарч байс цаг явсан байж болох юм. Иймээс унтахууд нь тэврэлдээд унтана. Үлдсэн нь гоё байна. Өглөө эрт усанд явна. ус буцалган. цай хийнэ. гэдсээ дүүргээд дараа нь тоглоно. Дурсгалт зүйлс хийнэ. Тоглоно. Модоо түүнэ. Галын наадам хийнэ. Гал тойрон суун дурсан санан ярилцана. г. м-ээр энэ минйи л санаа юм шүү.
Дүрэм?Хэн нэг нь хэрүүл эхлүүлэхгүй. Эхлүүлсэн бол бусад нь ойлгоод буулт хийн хэрүүл хийсэн гэж мэдэгдэхээргүй инээдэм тоглоом болгоно. Ганцаараа явахгүй. Хаашаа явахаа мэдэгдэнэ. Хүн бүхнийг оролцуулсан сонирхолтой тоглоом тоглоно. Хэн нэг нь аялалын мэдрэмжийг унтраахгүй өөдрөг байна.
Хэзээ?Хагасайнд цуглан тохирлоцоод дараа 7 хоногийн нэг дэх өдөр өглөө эрт явахар болллоо. Ажилаа зохицуулаарай. Санал сэтгэгдэлээ бичих хэрэгтэй шүү.
Миний санааг ерөнхийдөө олйгосон байх гэж найдаж байна. Энэ зөвхөн миний санал биш нэлээн хэдэн хүний санал юм шүү. эцэст хэлэхэд
ИЖИЛДЭН ДАССАН НАЙЗУУД ЧИНЬ ЭЦСИЙН УДАА НЭГ ЦУГЛАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ. Маш гоё, адал явдалтай, өөрсдийнхөөрөө болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол улсын анхны олимпын аварга, ОУХМ НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯРТ Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР шагнах шийдвэрийг гаргажээ. Мөн Улаанбаатар хотын дарга Т.Билэгт Монголын ард түмнийг СҮХБААТАРЫН ТАЛБАЙ дээр цуглахыг урьжээ. Бүгдээрээ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ РУУ!!!
ЭХ СУРВАЛЖ: UBS TV, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
8-р сарын 14... Монгол орны түүхэнд тодоос тод, гялалзан бичигдэх гайхамшигт ялалтыг энэ өдөр Н.Түвшинбаяр авлаа. 44 жилийн турш Монголын ард түмэн үүнийг хүлээсэн, 44 жилийн турш Монголын ард түмэн үүнийг хүссэн, 2008 оны 8-р сарын 14-ны өдөр энэ хүсэл биелж, энэ ялалт ирэх байжээ. АЛТАН МЕДАЛЬ, Найдангийн ТҮВШИНБАЯР 2008 оны зуны олимпийн 29-р наадмаас алтан медалийг хүртлээ. Энэ бол гайхамшигтай явдал, түүхт өдөр... Түүхт өдрийн гэрч болсон, энэ ялалтын нэгээхэн хэсэг болсон Монголын ард түмэнд баярлалаа. Энэ ялалтыг эх орондоо авчирсан, энэ алтан медалийг монгол оронд бэлэглэсэн Түвшинбаяртаа баярлалаа... ЧИ ҮНЭХЭЭР МОНГОЛЫН БААТАР, АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН. АЛТАН МЕДАЛЬ, АЛТАН МЕДАЛЬ, ОЛИМПИЙН АВАРГА, ОЛИМПИЙН АВАРГА, БАЯР ХҮРГЭЕ!!! ЧИ БОЛ МОНГОЛЫН БАХАРХАЛ, МОНГОЛЫН ДОМОГ, МОНГОЛЫН ШҮТЭЭН!!!!
Өнгөрсөн өдрүүд болон ирэх 8-р сарын нартай өдрүүд манай ангийнхны баярын тоог дахиад нэмдэг билээ, чухам энэ өдрүүдээр л манай "арслангийн" ордныхон маань төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлж, нэг насаар хөгширснөө мэддэг.
За тэгээд 8-р сарынхны ахмад Зоогийгийн маань төрсөн өдөр 12-ны өдөр болж өнгөрсөн, сайхан тэмдэглэсэн байхаа, гэхдээ бид мартаагүй, уулзаан, цуглаан энээ тэрээ асуудал байгаа шүү. Харин 13-ны өдөр манай "дуучин" Бажгаа маань 18 нас хүрлээ гэж. Одоо ид тэмдэглэж байгаа байлгүй дээ гэж... За тэгээд удахгүй бөөн бөөн баярууд үргэлжлээд болох болно. Мэдээж Зоогий, Бажгаа 2-тоо аз жаргал, эрүүл энх гээд хүссэн бүхэн чинь биелээсэй гэж хүсэн ерөөж байна. Манай олимпийн багийнхан хүртэл энэ хоёрт маань баяр хүргээд, Гүндэгмаа мөнгөн медалиар бэлэг барьсан. Тэгээд эцэст нь төрсөн өдрийн дуугаа аялахаа мартаваа, ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!!
Энэ өдөр жирийн л нэг байдаг л өдөр шиг эхэлсэн ч үнэхээр баярлууштай бахархам үйл явдал болсноор агуу гайхамшигтай өдөр болж өөрчлөгдөө.Учир нь манай тамирчин ОУХМ О.Гүндэгмаа алтан соёмбот төрийн далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулснаар манай улс энэ удаагийн олимпоос анхны медалиа авлаа.Мөн олимпийн тэнгэрт дууллаа эгшиглүүлсээр алтан медаль авах өдөр ойрхон байна гэдгийг ч бас харууллаа.
За сайн байцгаана уу, энэ удаа хэдэн зураг тавьяаа гэж бодож байнаа... Удахгүй явах гэж байгаа Галаадаа зориулаад:
Битүүхэн дурлалын галанд шатаж
Бусдаас түүнийгээ илүү хайрлах
Буянтай үйлээ хэзээ ч битгий
Бусдад алдаж замхруулаарай Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол бүү алдаарай гээд доорх зургийг зориулж байна

Энэ хэнийг л үнсэх гээд байна даа, Галаа чи мэдэж байна уу??

Битүүхэн би чамайг санан дандаа чамайг үнсэхийг хүснэ
Бүх юм миний хүссэнээр болдог бол ганцхан чинихээ л төлөө байхсан...
За тэгээд энэ нийтлэлийг хүндэтгээд, Галаагаа хүндэтгээд орсон хүн болгон нэгээс хэд ч хамаагүй comment бичнэ гэдэгт найдаж байна...
hey ard tumeen sain btsgaanuu ene niitleliig unshij bgaa tsag minut mochiin mendiig hurgey .Amidral her urgeljilj bn daaa minii amidral gaigui sain bna. Nogoo hoyr maana zuragtaaraa ezegneel zarim neg in uulzaj kino uzeed l ,bolj ogvol zugaalgaar yvchihgaal bolohgui bol sags pc ii togolchih geel bn uuu .ta nar zugaalgaar yvaarai zaaval daraa in harmasvaaa manin hamt ymaaar l bna daanch gazar hol ongots unetei yum daaa za gelee gee yahav hamt bgaa geel bodchih oo yaanaa avtus ireh tsag bolj bgaa uchir bayrtai gehees oor arga alga daaa salii gej salsangui avtus irsenii erheer sallaadaa gej za tur bye toglog bn shuu...
Сайн уу ангинхаан. Юу байцгаана даа. Зуны амралт гэсэн утгыг хэрэгжүүлж байна уу ажил гэрийн хооронд гүйгээд байн уу? Уржигдар манайхан 12оос тэнгис дээр цугларсан. Энэ талаар зоогий яриарай гэсэн байсан. 4 охин хэдэн банди байлаа ирсэн. Тээд "ХОВС" гэдэг аймшигийн кино үзсэн. Киноны тухайд гэвэл нэг ховсдуулцан эмч эр өөрийгөө шал өөр хүн гэж бодоод жинхэнэ дүрээрэй хүн алаад яваад байдаг. Тэгэнгүүтээ дараа нь өөрийгөө үхсэн гэж мэдэнгүүтээ жинхэн дүрдээ ороод төмөрнүүдэд сүлбүүлээд үхчдэг. Тэгээд задланд орж байхдаа ховс нь тайлагдаад амилчдаг өмнө нь үзэж байгаагүй кино байсаан. Үзсэнийх нь хувьд гэвэл таамаглаал инээгээл далчиганаад үзсэн. Кино дуусёангуут арын эгнээнийхэн ховсдуулцан юм шиг гөлийгөөд суучихна гэсэн мартаад гараад явцан байлээ. Уул гол цугалсан учир нь ангиараа биш юмаа гэхэд хэдэн хүүхэд зугаалгаар явах талаар ярих гэсэн юм. Даан ч энэ талаар ярьж амжаагүйлдээ. Гол санаа нь аль дээр нэг гүнжийн сүмрүү явсаншдээ тээ тэр шиг л. Кино үзэж гарч ирчээд шууд сагсдахаар яваад миний хувьд булчингуудаа зочироогоод өчдөр жингээ өвдөв. Тэгэхдээ гоё л байсан. Аан би бас 3-аас шидээд 5аас 2 оруулж ундаа авах болсон шүү. Тэр 1 оруулсангуул нь ундаагаа авч өгөөрэй. Тэгээд Амралт зугаалгаар явах хүүхдүүд нь саналаа хэл. Шууд хэддэхэд боломжтой гээд л. За юу. Хүсэлтэйнүүд нь сэтгэгдлээ бичээрэй. Оо нээрээ баатка зураг аваад тавьчаарай гэсэн би даанч утасгүй явсан болохоор зураг дарж чадсангүй ээ. Уучлаарай баатка.
Уул нь хүмүүс, эхнийхээ нийтлэлийг бичиж байхдаа л ийм гарчиг өгдөг юм гэсэн, гэхдээ яахав, ойрд ангийнхантайгаа мэндчлээгүй болохоор /өчигдөр таарсан ч билүү/ ингээд нэрлэчихлээ, Цэнгэл бид 2 нь одоогоор нэг бантчихгүйхэн шиг "ажлаа" хийгээд л явж байна, ангийнхан маань бүгдээрээ сайн биз дээ...
Таныг энэ нийтлэлийг уншиж байхад цаана чинь амьдрал үргэлжлээд байнаааа, Баатка хичээлээ хийж байна, гэтэл зарим нь Тэнгист уулзаад кино үзэж байж ч магад, цагаа хараарай 12.00 болоогүй бол яарах хэрэгтэй. Харин ангийн 2 анд чинь ubs-ээр гарж байж ч магад, үгүй бол msngr-ээ байгаа байх шүү, нэг buzz дарчихаарай.
Дарга, Робот 2-ын маань их сургуулийн хичээл эхэлсэн сурагтай байна, үзэх хичээлүүдээ англи дээр бичээд, бүр тэгээд цувуулчихсан байхыг нь хараад орчуулахад бэрх юм гээд тэр чигээр нь оруулчихлаа, гэхдээ л хэрэгтэй хичээлүүд байхаа тэ, хэхэ, амжилт хүсье, эрдмээ сайн сураарай, бас амжилт хүсье GD!!
Аягүйдвэл таныг энэ нийтлэлийг уншаад цагаа дэмий үрж байхад ubs-2 сувгаар танай нэг 2 найз хүндийг өргөлт тайлбарлаад бүр татааж байж мэднэ шүү, цагаа хараад 12 цаг болоогүй бол бас Тэнгис рүү гарахаасаа өмнө зурагтаа нэг шалгаарай.. Тэгээд ч өнөөдрөөс бид 2 нь нүүр будалт нтр хийлгээд эфирээр гэгээн дүрээр харуулах гэж байгаа шүү, уулзаж амжихгүй байгаам чинь ядаж зурагтаар хараарай нтр... Ори маань бас Триатлоноо тайлбарлана, УАШТ-д насанд хүрэгчдэд уралдаад 5-р байранд орсныг сонссон биз дээ, энэ бол том амжилт, баяр хүргэе..
Манай Арслангийнхны төрсөн өдрүүд тэгээд л ээлж дараагаараа болно тийм ээ, ямар эхлээд Зоогийг, дараа нь Бажгаа, Мөнхзаяа, Тэмка, Ори гээд цувуулж тэмдэглэлтэй биш, бид ч тийм бэнчинтэй хүмүүс биш, сайхан ярилцаж байгаад Галаагаа гаргаж өгөх зэрэг олон явдыг тохиолдуулан нэг нүсэр, зад авъяаа гэсэн саналыг гаргаж байна. Сэтгэгдэл дээр хэдний өдрийн билэгт сайн өдөр төрсөн өдрүүдийн нэгдсэн уулзалт болох саналтай байгаагаа үлдээгээрэй.
Өө тийн, бас Олимп эхэлчихсэн шүү, нээлт янзтай эхлээд уйтгартай дууссан, хэрвээ чи өчигдөр зурагтаа асаагаагүй бол... Бас 17 өдөр манай 29 тамирчин /2+9=11/ 29-р олимпод /2+9=11/ бас 131dg-ийн 2 нөхөртэй хамт алтан медалийн төлөө алалцана, dream team, Ronaldinho эсүүл Mеssi үзмээр байвал сагс, хөлбөмбөгөө, харин хөөрхөн охид хармаар байвал гимнастик, ус нтр гээд сонголт зөндөө байгаа үзээрэй, гэхдээ UBS-ээр үзэхээ мартав. Энэ бол админы хувьд тушаал юм шүү...
За тэгээд бүгдээрээ сайн сууж байгаарай, "ажил" бас нойр, болон ядарсныхаа гайгаар мөддөө нийтлэл бичиж чадахгүй байж магадгүй тийм болохоор сайн сууж байгаарай, ЛМО чи уулзалтынхаа талаар гоё бичээрэй, хүлээх болно!...Баатка чи шинэ уран бүтээл гаргаарай, хичээлээ хийгээд ядарчихав, хүний нутагт хэцүү гэдгийг санаарай!... Мөөгий чи тэр Солонгосын адал явдлаа бичээд өг л дөө, гуйсаар л байна.... БЕК чи жолоондоо болгоомжтой яваарай, нөгөө юугаа хэрэглэж машин барьж болдоггүй гэдгийг мэднэ биз дээ, ээ дээ гоомой л хандаж болохгүй шүү!... Гээдээ чи хичээлээ ойлгох гэж сууна шүү, битгий айлын охин хүүхдийн сэтгэлээр тоглоод байгаарай, чи тэгдэг муу зантай, хэвээрээ л биздээ?... Зоогий миний найз ажил дээрээ байхдаа нарнаас болгоомжлоорой, гай болж түүнээсээ болоод хар болчихвол, их сургуульд орохоор намайг "хар" Зоогийгийн найз гээд дуудаад байвал бас хэцүү тийм ээ?... Мигаа чи ээж аавыгаа аргалаарай, Playtime дээр заавал уулзана шүү!... Бажгаа чи тэр The Scientist-аа сайн бэлдээрэй, бусад дуугаа ч гэсэн, цөм авах ёстой шүү, би бас дагаж дуулах гээд бэлдээл байгаа... Яруу минь бэлтгэлдээ очиж байгаарай, чи ядаж нэг гоолтой тэмцээнээ дуусгах ёстой, би итгэж бас залбирч байгааг мэдээд ав... Галаа чи битгий хөөрөөд бас ходроод байгаарай, чи эргэж ирнэ ш дээ...Ээ дээ, рс-чид минь тоглоомоо багасгаарай, цаана чинь хүмүүс донтоод байна гэж мэдээгээр гараад байналээ шүү... Төөгөө чи бүжиг бүжиглэж байхдаа битгий шал ширтээд байгаарай, хэмнэл хөгжмөө мэдэрч, шавь нартаа зааж өгөөрэй...Охид маань блогоор шагайдаг бол сэтгэгдлээ үлдээгээрэй, тэгэхийг их л хүсч байна, үгүй ээ чамд хэлээгүй boy гуай!!!...
За тэгээд намайг дахиж нийтлэл бичих хүртэл та нар минь сайн сууж байгаарай нтр, мессенжерт орж ирвэл яадаг ч байсан buzz дараарай, гай болж цаанаасаа чинь uundaa нь hey гээд гараад ирж магадгүй шүү...
Өө тийн, бас мартах шахлаа, хүмүүсээ шударга өрсөлдөцгөөе...
Sain baitsgaana uu erhem hundet 131dg-iinhaan Arliin Australi ulsaas Baatka n mendchilj bna.Onoodor 2008onii 08sariin 08n gurvan naim davhatssan biligt sain odor mon BEJING 2008 delhiin ih sportiin neeltiin odor. Manai 2 ch gishuun boloh Uundaa and Tsengel nar maani Mongoliin tomoohon tv giin neg boloh UBS tv geer ene ih naadamiig tailbarlan hurgeh gej bgaad bi huviasaa bolon angi niitiin omnoos bayr hurgey.
Ingeed ene hoyrtoo amjilt husen busad angiihandaa tvgee asaagaad zuragtniihaa omno monhor gej helmeer bna. Oorsdiin ornii bolon busad ornii tamirchdiig ylgahgui demjeesee gej bodoj bna. Za ingeed mon udahgui oroh shine surguuli shine angid chini amjilt husey manaihan ta nar goy shuu mon surguuli avch chadaagui ajilgui hevtej bgaa huuhduudedee ajil olmoor bval nadtai holboo bariarai tsaadah chini neg ajil olj ogchih geed bdag taltai shuu. minii e mail hayg baatka_cool@yahoo.com shuu dee za tegeed amjilt husey . Mongolchuud evtei bhdaa huchtei ineej bhdaa jargaltai uls shuu .BAYRTAI
Хүн төрөлхтний спортын их баяр болсон Олимпийн наадам 29 дэх удаагаа урд хөршийн нийслэл Бээжинд зохиогдох гэж байгаа билээ. Энэ удаагийн тоглолтыг Монгол орон даяар 6 телевиз шууд дамжуулах бөгөөд энэ дундаас UBS телевизийн 1,2-р сувгаар 131dg-ийн Цэнгэл, Uundaa нар бараг 3 долоон хоногийн турш тайлбарлан хүргэх гэж байнаа. Зурагтаа асаагаад, сувгаа UBS дээр тааруулаарай, таныг уйдаахгүй гэдэгт итгэж болноо...
Мөн та шууд эфирийг www.ubs.mn хаяг дээрээс хүлээн авч үзэх боломжтой... Эхний эфир өнөөдөр 17.00 минутанд эхлэх бөгөөд Бразил- Германы эмэгтэй багуудын хөлбөмбөгийн тоглолтыг Uundaa 1-р сувгаар, Аргентин- Канадын мөн эмэгтэй тоглолтыг 2-р сувгаар Цэнгэл маань тайдбарлан хүргэх болно. Амжилт хүсээрэй....
Энэ долоо хоногийн онцлох хүүхдийн шалгаруулалтын сүүлчийн оролцогчоор, магадгүй энэ шалгаруулалтын хамгийн хүчтэй ч өрсөлдөгч байж болохоор тэр хүнийг бид энэ өдрийн онцлох хүүхдээр тодруулж байнаа, түүний нэрийг Цэнгүүн гэдэг...
Бүтэн нэр: Өнөрзулын Цэнгүүн
Төрсөн он сар өдөр: 1991.06.15
Төрсөн газар: Улаанбаатар, СБД
Хобби: бассейнд живэх, 1 юмуу 2уулаа гэрэлт хотын гудамжаар алхаж явах
Сонирхол: хөдөө л сайхан голын эрэг дээр, модны сүүдэрт хэвтэж байвал хаана юу ч болжийсон хамаагүйэ.
Дуртай өнгө: цагаан, улаан
Дуртай хамтлаг, дуучин: A.M, fall out boy, blur,
Дуртай кино: SAW, The Last Airbender
Хэлэх дуртай үг: тэгьеөөө, тэгье (хүн юм хэлхэд татгалзах ер нь дургүй л дээ, хэхэ)
Цэнгүүний талаар муу хэлж байсан хүнийг би хэзээ ч сонсож байсангүй, хэнд л ямар туслалцаа хэрэгтэй байна тэр бүгдэд нь тусалж, сэтгэлийн дэм, урам зориг өгч явдаг хүүхэд гэж би боддог. Гайхалтай анд нөхөр, мөн агуу сэтгэлтэй залуу...
Хэлэх гэсэн үгээ шууд л хэлж, цөөн боловч чангахан үгээр үнэнийг өгүүлдэг түүний буурь суурьтай занг үнэлэхгүй бас хүндлэхгүй байхын аргагүй юм аа.
Цэнгүүн маань ангидаа л урлагийн хүн, жил болгоны урлагийн үзлэгийн бүжгийн төрөлд оролцож, хэрэг болбол бусад зүйлст ч гэсэн хувь нэмрээ оруулчихсан явж байдаг, Arctic Penguins хамтлагийн гишүүн, сургуулийг шуугиулсан хунгуудын нэг...
Математикдаа ч тэрбээр гайхуулах гавьяатай хүн, бага ангидаа олон олон нэрэмжит олимпиадуудаас медаль хүртэн, 6-р ангидаа МТЦО-оос хэд хэдэн медаль тоншчихсон "толгойтой" гар...
Спортод ч хорхойтой, сагсны ангийн шигшээд багтаж, Орчлон клубт Оргилыг "дасгалжуулж" сэлж, бас бус юм хийдэг, спартакиадаар ч гэсэн ангийнхаа нүүрийг хэд хэдэн удаа тахалж байсан спортод хоосонгүй нэгэн.
Ер нь ч тэрбээр 86-д байхдаа ч, Сантад байхдаа ч, 131dg-д байхдаа ч ангийнхаа, сургуулийнхныхаа нэрийг гаргаж, тэдний хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь олж чаддаг нэг ёсондоо шилдэг нь байж чаддаг залуу билээ.
Энэ жил Анагаах Ухааны их сургуульд элсэн орж байгаа түүнд амжилт, бас азыг, мөн эрдэм мэдлэгийг ихээр хуримтлуулан, нэрээ цуурайтуулсан сайн эмч болоорой гэж ерөөж байна....
Жил бүр, дэлхийн сая сая залуусын онлайнаар тоглодог FANTASY PREMIER LEAGUE-д бид өөрсдийн лигтэй боллоо. Та өөрийн багаа зохион, өөрөө нэр өгөн, ямар хувцастай байхыг нь шийдэн, тэр ч байтугай хүссэн тоглогчдоо цуглуулан баг бүрдүүлэн тоглодог энэхүү тоглоомонд оролцсноор чөлөөт цагаа зөв зохистой, мөн хөгжилтэй өнгөрөөгөөд зогсохгүй та азтай бас үнэхээр шилдэг багийг бүрдүүлж чадвал ивээн тэтгэгчдийн шагналыг хүртэх боломжтой. Харин FANTASY 131dg LEAGUE-д та түрүүлбэл блогийн нэрэмжит шагнал таныг хүлээж байгаа гэдгийг санаарай. Бүгдээрээ идэвхтэй тоглоцгооё...
Бүртгүүлэх заавар болон бусад сонирхсон зүйлээ энд дарж форум луу орон асууна уу...
Дашрамд дурьдахад энэ лиг 8-р сарын 16-нд эхлэх болно, түүнээс өмнө гишүүн болохыг анхааруулж байнаа...
hi hi! сайн уу ангийнхаан. юу байцгаана даа. сүүлийн хэд хоног миний хувьд гадаадад ирцэн юм шиг л санагдаад байхын. Юу гэхээр ангийнхантайгаа хааяа л нэг мэссэнжэрээр сайн уу юу байн даа. юу хийжийнэ гэх зэргээр удаан уулзаагүй хүмүүс шиг л. Тэгээд гэртээ л. хааяа нэг цонхоороо харчихаад л. Орой болохоор гудамных нь гэрэлтүүлэгийг гайхаж алмайрч байгаа юм шиг зураг дараад л. гадаа гарахаар хаашаа явахаа ч мэдкү. газар мэдкү хүн шиг л. ээж ах 2-тойгоо л нүүр тулж харьцаал. Тэгээд Гадаад хэл сурч байгаа юм шиг л php вэб програмчлалын хэл сурах гэж ном өдөржин судлаал. Гадаадад ирчээд удахгүй эндэхийн сургуульд элсэх гэж байгаа юм шиг л. Орчоод яаж хичээлээ ойлгоноо гэж бодоод л. Хаа байсан австралид сурч байгаа Бааткад атаархах сэтгэл төрдөггүй ээ хэхэ. Гадаадад ганцаараа байгаа юм шиг л байна. Нуулгүй хэлэхэд та нарыгаа маш их санаж байна. :-)


Их санаж байгаагаа ингэж илэрхийллээ. Таныг хүндэтгэсэн Л.Мөнх-Очир
7 хоногийн онцлох хүүхдийн шалгаруултанд оролцох хүмүүс бүрдсээр байна. Эхнийх нь Ори, дараагийнх нь Мөнхзаяа, байсан бол тэдэнтэй өрсөлдөж, санал асуулгыг сонирхолтой болгох учиртай дараагийн оролцогч бол Мядагбадам.
Бүтэн нэр: Хосбаяр Мядагбадам
Төрсөн он сар өдөр: 1990.05.22
Төрсөн газар: Улаанбаатар
Хобби: Swimming, Төгөлдөр хуур, Сагс тоглох
Сонирхол: Хоол хийх
Дуртай өнгө: Хар, цагаан, ягаан
Дуртай хамтлаг, дуучин: Камертон, Татар, 4 зүг
Дуртай кино: Харри Поттер, Чингис Хаан
Хэлэх дуртай үг: Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм
Онцлох хүүхдээр шалгарсан хүүхдийн талаар бичихийн тулд сурвалжлага хийж, түүний талаар олон хүнээс асуудаг энэ л уламжлалын дагуу надад Мядгаагийн талаар хүмүүс юу гэж боддогийг сонсох боломж олдсон юм. Тэд үргэлж л түүнийг магтаж, түүний ажилч хичээнгүй, хөдөлмөрч занг нь магтан ярьж байхыг сонсоод аргагүй л 131dg-ийн гишүүн мөн юм даа гэж бодогдож байлаа...
Бааткагийн хэлснээр халамжтай сайн эгч, найзуудынх нь хэлснээр үнэнч дотны анд нөхөр... Итгэлтэй, бас шургуу, хөдөлмөрч гэсэн дотно үгсийг түүнд зориулъя. Бас хайртай ээждээ, эмээдээ, ангийнхандаа хайртай шүү гэсэн түүний сэтгэлийн үгсийг дамжуулъя.
Ангийн сагс, волейбол гээд л спорт тоглоомын шигшээ багт тоглодог, шилдгүүдийнх нь нэг. Зүгээр суух тун ч дургүй ажилсаг бас хөдөлмөрч, тиймдээ ч зуны амралтаараа ажиллаж дадлага сууж байхав...
Тэрбээр эмч болохоор сэтгэл шулуудан, түүндээ хүрэхээр ихэд чармайн, хими биологиор олон олон олимпиад, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон... Зорилгодоо хүрч, сайн эмч болж олон хүний алтан амийг аврах нэрд гарсан эмч болоорой гэж хүсье.
Энэ 7 хоногийн онцлох хүүхдэд өрсөлдөх 3 дахь нэр дэвшигч нь Мядагбадам байлаа. Дэмжсэн үгс болон урмаар тэтгэсэн гайхамшигт зөвлөмжөө сэтгэгдэл дээр үлдээгээрэй.
Өмнө нь блог 2 ч удаа ангийнхаа хэн нэгэн хүүхдийн бацаан үеийн зурагнуудаас тавьж хэрэглэгчдээрээ таалгаж байсан,
Төөгөө эхний оролцогч болж түүний зургийг Мөөгий маань тааж байсан билээ. Гэвч дараагийн оролцогчийн хэн байсныг өдийг болтол хэн ч таагаагүй байна.
Тэгвэл энэ удаа бид 3 дахь оролцогчийнхоо, тааврынхаа зургийг тавьж байна, хэн болохыг таагаад сэтгэгдэл дээр үлдээгээрэй.
За тэгээд таасан хүнд шагнал өгч магадгүй болохоор бүгдээрээ нэртэй устайгаа сэтгэгдлээ үлдээхийг хүсч байна. Хөнгөвчлөх үүднээс эрэгтэй хүүхэд гэдгийг нь тодотгож өглөө. Хэрвээ та өмнөх тааварт оролцохыг хүсвэл энд дарж хэн байсныг таах гээд оролдоорой.
Алс холын Австралид суралцан, "уран бүтээл"-ээ туурвин яваа манай Баткагийн "Миний л Монгол" нэртэй шүлэг нь
бийрбэх.ком буюу Монголын хамгийн том уран зохиолын сангийн тэргүүн нүүрэнд тавигджээ. Ингэснээр бусад хүмүүс түүний уран бүтээлийг үзэх, үнэлэх боломжтой болохоос гадна хэрвээ та хүсвэл энэ шүлгээр дотны хэн нэгэндээ мэндчилгээ болгон илгээж чадах үүд хаалга нээгдэж байгаа юм. Үүнээс эхлээд манай хүний од болох гараа эхлэх болтугай гэж хүсээд яруу найргийн олз омог ихтэй байгаарай гэж ерөөе... Манайхан
энд дарж түүний шүлгийг уншаарай...


Блог удахгүй интернэтийн бусад хаягууд дээр ангийнхаа зохиолч-гишүүдийнхээ уран бүтээлийг бүгдийг нь нийтлэх болноо...