SPAIN - THE EUROPEAN CHAMPIONS

2008-06-30 uundaa бичсэн.
Бүхэл бүтэн 3-н долоон хоногийн турш найман настай балчраас эхлээд наян настай буурлыг хүртэл зурагтны өмнө нойрыг нь алдуулан байж уясан 2008 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр Испаний шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө...
1964 онд анх Европын аварга болсноосоо хойш томхон тэмцээнүүдэд байнга азгүйтсээр ирсэн "Ялагдашгүй Армада"-чууд энэ жил "өвгөн" дасгалжуулагч Арагонесийн авчирсан мөнхийн лидер Раульгүй багаараа 44 жилийнхээ хүлээлтийг эцэс болголоо. Тэд аварга болох замдаа Европын аварга Грекийг, том багуудын эрлэг Шведийг, дэлхийн аварга "Скуадра Аззура"-г торгуулийн цохилтоор, Хиддинкийн орос шавь нарыг 2 ч удаа ялан , финалын тоглолтонд Германы хүчирхэг машиныг үнэнхүү хүчээрээ ялан олон ч фенүүдийг гомдоосон шигээ гайхалтай үзүүштэй тоглолтийг үзүүлсээр хүссэн амжилтандаа хүрлээ.
Ф.Торрес-Д.Виллагийн довтолгооноос ямар ч хамгаалагчид айж, Барсагийн хослол А.Иньеста- Хави нарын хурц хараа, үзүүштэй тоглолт, найруулал ямар ч багийн дундын шугам, тактикийг нурааж, М.Сенна болон хамгаалалтын баг хаалгандаа 2-хон бөмбөг алдаж, багийн ахлагч И.Кассильяс найдвартай тоглолтоороо багаа аварга болголоо.
Тэд үнэхээр энэ тэмцээний аваргууд болох гавьяаг байгуулсаан, баяр хүргэе, VIVA ESPANA!
Герман машин унтрах болоогүй гэдгээ үзүүлсээр байсан ч тэдэнд Г.Мюллер шиг довтлогч энэ удаа байсангүй. Багийн ахлагч М.Баллак 6 жилийн өмнөх гашуун туршлагаа давтахгүйг хичээн, /тэр Б.Леверкузен багийн хамтаар Бундеслига, Германы цом, Аваргуудын лигт финалын тоглолтуудад хожигдон Германы үндэсний шигшээ багийн хамтаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ/ задарсан хөмсгөө үл хайхран тоглосон ч харамсалтайгаар азгүйтэн "мөнгөн" медалийн цуглуулгаа дахин нэгээр нэмлээ. Ф.Лам гэмтээгүй бол, М.Гомеш азгүйтээгүй бол, И.Леманн жаахан ухаантай байсан бол тэдэнд аваргын цом ойрхон байлаа. Гэхдээ энэ бол жинхэнэ хөлбөмбөг, ялагч ялагдагч гэж байдаг, та нар үнэхээр сайн байлаа, К.Роналдог уйлуулан нутаг буцааж, Туркийн гайхамшгийг зогсоосон гавъяа та нарынх... Браво Баллак, Браво Лам, Браво Швайни, Браво Полди, Браво Манншафт...
Дараа жилийн наадам даанч хол байна даа гэгчээр бид дахиад 4 жил хүлээх хэрэгтэй боллоо. Дараагийн тэмцээн 2012 онд Польш, Украйнд болно. Гэхдээ түүний наана 2010 оны ДАШТ хүлээж байна...

Зугаалгаар.../ТАТАХ/

uundaa бичсэн.
За манайхан сайхан амарч байгаа биз дээ, тэгээд BD маань ч биднийгээ сайхан шүүмжилж өгчээ... Үнэн шүү, та нар сэтгэгдэл энэ тэр, бас энэн шиг хурц үнэн шүүмжлэлээ хэлэхгүй болохоор чинь блог сөнөх гээд байна ш дээ. Харин энэ бол амь оруулах эхний эм юм шүү, Сэлбэ рүү явсан зугаалганы үеэр Бямбаагийн камераар авсан зурагнууд...







Мэдээж олон зураг байгаа учраас татахаар тавьлаа... Энд дарж татаарай. Тэгээд мэдээж нууц үг нь манай ангийн уриа шүү дээ. За тэгээд бүр болохгүй бол сэтгэгдэл энэ тэр бичээрэй.../******_*****/

IMO-49-д оролцох Монгол Улсын Шигшээ баг

uundaa бичсэн.
7 сарын 10-23-ны өдрүүдэд "Европын аварга" Испани улсын нийслэл Мадрид хотноо зохиогдох Олон Улсын Математикийн олимпиадад оролцох Монгол Улсын Шигшээ багийн мэдүүлгийн зургийг болон бүрэлдэхүүнийг та бүхэнд хүргэж байна... Манай ангийг төлөөлөн оролцох 4-төө амжилт хүсч байнаа...


1.Oyundari Gerelt (Contestant 1)

2.Temuge Enkhbaatar (Contestant 2)

3.Byambajav Namsraijav(Contestant 3)





4.Enkhzaya Enkhtaivan(Contestant 4)

5.Myagmarjav Bold(Contestant 5)

6.Zorigoo Ochirkhuyag(Contestant 6)





7.Battsengel Baasanjav(Deputy leader)

8.Dashdorj Tserendorj(Leader)

ЭЕШ-ын байр эзлэлт

2008-06-26 uundaa бичсэн.
Боловсрол Үнэлгээний төвөөс ЭЕШ-д оролцогчдыг онооны дарааллаар байр эзлүүлсэн байна. Ингээд бүгдээрээ байраа хараад, уг жагсаалтанд тохирсон сургуульдаа өргөдлөө өгөх боломжтой болж байна.
Энд дарж жагсаалт руу нэвтэрнэ үү.

Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам

2008-06-23 uundaa бичсэн.
За ЭЕШ-ын оноо гарч дууссантай холбогдуулан блог маань сургуулиудын босго онооны жагсаалтыг тавьж байна. Та бүхэн тухайн сургуулийн линкэн дээр даран орж оноогоо тулган шаардлагыг хангаж буй эсэхээ үзэх боломжтой...

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Оюутан элсүүлэх журам
Монгол Улсын Их Сургуулийн Оюутан Элсүүлэх журам
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутан Элсүүлэх журам
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Оюутан элсүүлэх журам
/Эдгээр журмуудыг таны компьютер нээж, уншиж чадахгүй байгаа бол энд дарж татаж аваарай/

Сэлбэ - 4

uundaa бичсэн.









Сэлбэ - 3

uundaa бичсэн.
Хэн нь зузаан байна?


Hip Hop хос
GD дууссаан...



Сэлбэ - 2

uundaa бичсэн.
Woah!!!



Орой нь
WTF?
Өглөө нь




Сэлбэ - Эхний өдөр

uundaa бичсэн.
We Love New UB


Хоолоо хүлээгээд суужийгаан
Хийх юмгүй хэвтэж байгаа нь
Хоолоо идээл шууд хөлбөмбөг

Hэдэн хийх юмгүй нөхдүүд ...






ЭЕШ-ын дүн гарлаа...

uundaa бичсэн.
ЭЕШ-ын дүн өнөөдөр албан ёсоор гарлаа. Та бүхэн энд дарж өөрийн бүртгэлийн дугаар болон регистерийн дугаарын сүүлийн 8 оронг хийн шалгалтынхаа дүнг хараарай. Амжилт хүсье...

HAPPY BIRTHDAY!!!

2008-06-18 uundaa бичсэн.
Өнөөдөр 6-р сарын 18, манай ангийн Бааткагийн маань хорвоод мэндэлсэн өдөр болж байна. Нэрт дасгалжуулагч Ф.Капелло, Польшийн ерөнхий сайд Л.Кашинский бөөн бөөн оддын төрсөн энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Батмягмардаа баяр хүргээд, сайн сайхан бүхнийг хүссэн бүхэн нь биелээрэй гэсэн ерөөлтэй өргөе...

За мөн 6-р сарын 15-нд Цэнгүүний маань төрсөн өдөр болж өнгөрчээ. БЛог маань техникийн саатлын улмаас мэдээг шуурхай хүргэж чадсангүй юутай ч Tse-дээ баярын мэндийг хүргэж байна, мэдээж баахан сайхан магтаал энэ тэртэйгээр.
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR BATKA & TSE
HAPPY BIRTHDAY TO YOU,/ claps, claps and claps again.../
Мєнх-Очир бичсэн.
Маргааш өглөө 11 цагаас бүгдээрээ сургууль дээрээ цуглаад зугаалганд явцгаая! жич: 7000 төгрөгтэй ирээрэй. 2 хонох бол +8500 төгрөгтэй. Лааг гоё том автобусаар явна гэсэн. Өмнөх шигээ чихцэлдэхгүй. /Мөнгө олдохгүй бол зохицуулнаа. Хүрээд ирээрэй/

Тооцоо

2008-06-17 Мєнх-Очир бичсэн.
Доорх бичлэгэээс зугаалганы мөнгө оролцуулалгүйгээр тооцоо хийж үзлээ. Ямар нэг ноо алгаа. Та бүхэн харьцуулж шалгаж үзэж болно шүү.

Тайлан, тооцоо

2008-06-16 uundaa бичсэн.
Энэ "Хонхны Баяр"-ын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөний тооцоо байна. Ангийн дарга маань бидэнд саяхан илгээлээ, за тэгээд үзэж хараад, сэтгэгдэл энэ тэрээгээ үлдээгээрэй...


Ерөнхий шалгалтын түлхүүрүүд

uundaa бичсэн.
6-р сарын 6-8нд үргэлжлэн явагдан өндөрлөөд байгаа ЭЕШ-ын материалын түлхүүрүүдийг Боловсрол Үнэлгээний төв өөрийн сайтан дээрээ байрлуулсан байна. Та эдгээр түлхүүрүүдийг блогоосоо гадна өдөр тутмын сонингуудаас аван, өөрийн материалтай тулгах боломжтой.

Математик
Монгол хэл
Нийгмийн тухай мэдлэг
Монгол улсын түүх
Англи хэл
Орос хэл
Биологи
Хими
Физик

Зугаалгаар явийлдаа!

2008-06-15 Мєнх-Очир бичсэн.
Ангийнхаан. Манайд зугаалгаар явах хүүхдүүд байна уу? Зөндөө олон жил хамт сурчаад сүүлийн удаа хамтдаа бөөнөөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ангиараа нэг сайхан зугаатай амрааад ирий гэж бодогдохгүй байна гэжүүдээ. Нээрээ юу?

Хэн ч байсан гэсэн чи байхгүй байвал ангийнхан чинь чамаар дутнашдээ. Гүрвэлийн хөл нь байхгүй бол түүнийг гүрвэл гэх үү? Би лав могой л гэнэ. Чи ангийнхаа нэг хэсэг нь. Бид нэг анги. Гэтэл ангийнхнаасаа ингээд л сална гэжүүдээ. Ядаж нэг гоё салах ёс... за салах ёс нь ч хаашаэн. Тэгэхдээ л. Одоо ингээд өөр өөр сургуульд ороод зарим нь гадаад гараад, дараа дахин уулзах ч юм уу бүү мэдшдээ. Сүүлийн удаа яг бүрэн бүрэлдэхүүнээрээ гоё зохион байгуулалттай явийлдаа. Зугаалгаар явхыг дэмжиж байгаа нь саналаа өг. Үгүй бол та нар учир явдалаа хэлэлдээ. Саналыг харж байгаад зохион байгуулий. Яг энд. Сэтгэгдэл бич! Уншсан л бол. Дэмжиж байгаанууд нь нэрээ бичээрэй.

Jumpers!

2008-06-13 uundaa бичсэн.

Heroes!!!

2008-06-12 uundaa бичсэн.

photo by Happy Feet

Хонхны Баярын зургууд [TATAX]

Мєнх-Очир бичсэн.
Хонхны баяраар Төгөөгийн камер болон Бямбаагийн камераар авсан зурагнуудыг хүргэж байна. Gogoshare дээр тавьсан учир 10 секунт хүлээж байгаад татаарай. RAR файл учир уг файлруу орж чадахгүй байвал ALZIP прог дараад татаарай. Файлууд хамгаалттай байгаа. Нууц үг нь манай ангийн уриаг латинаар нийлүүлээд жижиг үсгээр бичээрэй. нэг өнгө энэ тэртэй 2 үг бгаашдээ



PART 1 ТАТАХ
PART 2 TATAX
Хүүхдүүд өөрийн камера дээрх зурагаа өгөөрэй.

Untitled Post!

uundaa бичсэн.
Амралт сайхан биз дээ, цаг агаар тогтворгүй, гадаа хүйтэн ч юм шиг халуун ч юм шиг, хөлбөмбөгийн бурхан тэнгэр зарим нэгийг нь ивээгээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг, аль эсвэл конкурсан дээр өндөр оноо авчихсан ч юм шиг, бас үгүй ч юм шиг сонин гэгчийн өдрүүд үргэлжилж байнаа...Конкурс энээ тэрээ гээд сүржигнээд нетээ таслуулаад, хажууд нь нэгжгүй бүр ертөнцөөс тасарчихсан байж байгаад арай гэж нетээ залгуулаад блог луугаа орох гэтэл рс гажигтаад зураг ч оруулж болдоггүй. Хүссэнээрээ ч ажиллаж болохгүй байгаа учраас блогт шинэ нийтлэлүүд нэлээн удаж орж байгаад хүлцэл өчье.
Зугаалгаар ч хэзээ явах гээд байгаам бол мэдэхгүй, бусад ангийнхан бүгдээрээ л явчихсан, сүүлийнх нь сая өнөөдөр хотоос гарлаа л гэхийн. Энэ асуудлыг нэг хурдан шийдэх хэрэгтэй байнаа.
Хажууд нь Европын аварга эхэлчихээд бас бүтэн нойртой хонохгүй, биологийн цаг солигдчихоод л нэг манарсан юм л явж байна. Эхний тойргийн дараагаар багуудын өнгийг ажихад мэдээж манай Герман, "хулхи" Роналдогийн Португал, залуусаас бүрдсээ "нисдэг" Голланд, мөн мөнхийн лидер Раульгүй Испаниийн багуудын аль нэг нь түрүүлэх бололтой. Гэхдээ өнгөрсөн дэлхийн аваргад Францууд эхний 2 тоглолтондоо тэнцэж, Грекүүд бас сюрприз барьж байсныг мартаж болохгүй ээ. Бөмбөг бөөрөнхий шүү дээ...
Энэ 7 сард Испанид болох 49 дэх удаагийн Олон Улсын Математикийн олимпиадад оролцох Монгол улсын шигшээ баг мэдүүлгээ тэмцээний зохион байгуулагчдад өгсөн байна. Одоогоор Мигаа маань зургаа өгөөгүй байгаа бололтой, хүнд гар хурдан зургаа өгөөч ээ гэж албан ёсоор шаардаж байна. Эндээс дэлгэрэнгүй үзээрэй.
Харин Gums-ийнхан маань уран бүтээлдээ шамдан орж, харин хөлбөмбөгийнхөн маань Хүүхдийн Лигт орохоор Мазаалай багтай цуг бэлтгэлээ шамдангуй хийсээр байна.
Ингээд ангийнхан маань тараад явчихаар хэн юу хийгээд байгааг мэдэхээ больчихдог юм аа. Хурдхан шиг бүгдээрээ аuthor болоод өөрсдийнхөө адал явдлыг бичдэг болох цагийг би хүлээж байна.

Төгсөлтийн Монтаж /ноорог, загвар/

uundaa бичсэн.

Ангийнхны маань удтал хүлээсэн Монтажны загвархуу юмны зураг нь байна. Манай ангиас бусад нь монтажаа авчихсан байгаа, гэвч манай ангийн хэсэг дээр өөр ангийн зурагнууд тавьсан учраас засалтанд буцаасан тул дахиад жаахан хүлээх хэрэгтэй болжээ. Сэтгэгдлээ үлдээгээрэй, миний хувьд жаахан тиймэрхүү л болсон байналээ...

Конкурсын өмнөх өдөр

2008-06-11 Happy Feet бичсэн.

Багш маань хүртэл ийм завгүй...


Ангийн хэсэг хүүхэд шалгалтандаа бэлдэж байга нь







We are back!!!

2008-06-10 uundaa бичсэн.
Удтал уулзаагүй ангийнхан минь сайн сууж байна уу? Конкурсны халуун, нарны халуун, хөлбөмбөгийн халуун энээ тэрээ гээд баахан завгүй байж байж блогдоо одоо л ирж байна. Элсэлтийн шалгалтаа манайхан сайн ч бай, муу ч бай яадаг ч байсан давж одоо оноогоо хүлээж байгаа энэ цаг мөчид блог маань амь орж байгааг зарлан тунхаглаж байгаад баяртай байна. Төлөвлөгөөний дагуу 6-р сараас эхлэн 131dg-ийн тодотголтой бүх хүүхдүүд блог дээр нийтлэл бичдэг болох цаг ойртсоор байна. За тэгээд сэтгэгдэл энээ тэрээгээ үлдээгээрэй. Удахгүй шинэ бүхнийг блогоос...

Ном Ном Ном... WTF?

2008-06-05 Happy Feet бичсэн.
Hey ангийнхаан өнөөдөр багш дутуу номнуудаа өг гээд нилээн бухимдангуй байдалтай яваж байна лээ.Номын санд номоо тушаасан чинь 51 ном дутаж байна гэнэ үү. Би арай буруу сонсоогүй байгаа. Энэ чинь юу болж байна аа... Хэдэн жил сурчаад номоо ч бүтэн өгөхгүй алга болж байгаан чинь конкурс дууссаны дараа бол...
За яадаг ч байсан номны өртэй нөхдүүд өрөө гүйцээгээрэй!!!


Type the rest of your post here.

Зарлал

2008-06-03 Мєнх-Очир бичсэн.
5-р сарын 28-ы өдөр буюу "гарын үсэг зурсан өдөр" ангид багшийн ширээн дээр хар өнгийн флаш байж байгаад алга болсон байна. Харсан үзсэн хүн Мядагбадамтай холбоо барина уу! Шагналтай!

Attention!!!

uundaa бичсэн.
6 сарын 6-аас 8-нд үргэлжлэн явагдах Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг дуусах хүртэл ангийн блог түр хугацаанд ажиллахгүй болсныг мэдэгдье...
2008-06-02 Мєнх-Очир бичсэн.
Uundaa блогийн ерөнхий админий нэт тасарсан тул та бүхнээс ойрд нийтлэл бичээгүйд болон хичээлийн хуваарь тоолуураа арилгаж чадахгүй байгаадаа хүцэл өчье!!!

Ерөнхий шалгатлын жишиг даалгаврууд

Мєнх-Очир бичсэн.
Жишиг даалгаварууд eec.mn-д тавигдаж дуусчээ. Юутай ч үүнээс илүү хүнд юм ирэх байх. Тиймээс хараад тайвширч болохгүй. Сайн бэлдээрэй. Мөн өнөөдөр эцэг эхийн хурал болж хонхны баярын зардлын тайлан танилцуулж эцэг эхчүүдэд адистат болон ерөнхий шалгалтын шар хуудас өгсөн байна. Манай сургуулийн сурагчид ШУТИС-ын 32хх заалнуудад шалгалтаа өгөх болсон байна лээ.

Жишиг даалгавруудын 2 хувилбартай нь "1 2" гэж байгаа. Эдгээр нь PDF файл учир та энэ файлыг уншиж чадахгүй байвал AcrobatReader 8|20MB прог үүн дээр дараад татаад аваарай.
Математик
Нийгмийн тухай мэдлэг 1 2
Монгол хэл
Орос хэл
Газарзүй 1 2
Англи хэл 1 2
Физик
Биологи
Хими 1 2
Монгол улсын түүх 1 2