NEWS at 131dg

2008-04-30 uundaa бичсэн.
Сүүлийн үед ангиар бас тийм ч нам гүм байсангүй ээ.. Олон олон баярт мэдээ, бас харамсалт мэдээ гээд л унших сонин их байгаа байх шүү..
- Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Н.Бямбажав маань энэ 7 хоног болон өнгөрсөн 7 хоногийн баатар байлаа. Бүх сонин хэвлэл, мөн зурагт радио, веб сайтууд дээр түүний тухай мэдээ зөндөө байсан. За тэгвэл манай хүнд өнөөдөр ангийнхнаас баяр хүргэн баглаа цэцгийг урам өгч, амжилт хүсч, бахархаж буйгаа илэрхийлсэн сэтгэлийн үгтэй ил захидлыг өглөө... Түүний хүртсэн энэ медаль олон улсын чанартай олимпиадаас авч байгаа 4 дэх медаль нь болж байна. Өмнө нь Бразилаас, Вьетнамаас, мөн Казахстанаас медаль өвөртлөн ирж байсан билээ...
- Саяхан болж өнгөрсөн хөлбөмбөгийн тэмцээнд багаа амжилттай удирдан оролцуулж алтан медаль хүртсэн Баяржаргал маань 9а ангитай хийсэн тоглолтын үеэр авсан гэмтлийнхээ улмаас хичээлдээ ирэхгүй байна. Тэрбээр сэтэрсэн хөмсгөндөө 6 оёдол тавиулж, ойролцоогоор 100гр цус алдсан сурагтай байна.
- Өнөөдөр манайхан сургуулийн монтажин дээр зураг авахуулах гэж сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа гэж... Даанч гэрэл зурагчин ор сураггүй алга болсноос манайхан маргааш 7-р цаг дээр цуглан зураг авахуулахаар тохиролцон саллаа.
- Олимпиадынхан маань 5 сарын эхээр болох УЛСЫН ОЛИМПИАДАД оролцохоор бэлэн болоод байна. Бэлтгэл нь дууссан тэд сэргэлтийн болон амралтын бас нууц бэлтгэлүүдээ базааж байгаа бололтой. Тэгвэл Сурагч сонины нэрэмжит математикийн стандарт олимпиадад манайхан давгүй оролцож Ёндоо маань 20-д, Цэнгэл 21-д, Сүхбат 35-д, Будмаа-36д тус тус оржээ. Коэффицент бодон медаль олгох тус олимпиадаас манайхан бүгд медаль хүртсэн байж болзошгүй мэдээ байнаа...
- Хамгийн сүүлд нэг хэрэглэгчид хариу өгье... KHOSOO гэж хэрэглэгч 131dg гэж юу гэсэн үг вэ? гэж асуужээ. Мэдээж энэ маань 1-р сургуулийн 31 номерийн 5д-9д, 10г-11г гэсэн утгатай шүү дээ..

OYA: CLASS CAKE WAR II

uundaa бичсэн.
За блогийн нэг жилийн ойгоор авахуулсан зурагнууд дуусахгүй нь дээ, хэхэ. За тэгээд энэ бол ССW-II дээр авсан зурагнууд, гэхдээ тийм ч том биш жижиг мөргөлдөөн болсон гэж хэлж болноо.. Дашрамд дурьдахад 131dg-en.blogspot.com дээр бусад өөр зурагнууд болон unposted зурагнууд байнга тавигдаж байгаа учраас орж үзэж байгаарай гэж зөвлөе...

Ч.Лодойдамба- Тунгалаг Тамир /сонсох, татах, унших/

uundaa бичсэн.
Уран Зохиолын хичээл дээр хангалттай сайн дүнтэй гарахын тулд Ч.Лодойдамба гуайн ТУНГАЛАГ ТАМИР романыг ярих ёстой. За ингээд ангийнхандаа зориулаад нетээс олсон зүйлсээ эмхтгэн тавьж байна. Та эндээс шууд сонсож, мөн уншсаныг татаж, pdf-ээр татан, бас шууд унших боломжтой.






/ЭХ СУРВАЛЖУУД: monzaluu.blogspot.com, www.biirbeh.mn, www.elibrary.mn/

Математикийн хичээлийн жишиг даалгавар

uundaa бичсэн.
За энэ Баяка багшийн өгсөн Математикийн хичээлийн ТТШ-ын жишиг даалгавар байна. 5-р сарын 20-ны өдөр шалгалттай харин багш 5 сарын 16наас өмнө эдгээр бодлогуудыг бодож дүнгээ гаргуул гэснийг санаарай. /дээр нь дарж томруулан татаж аваарай/

OYA: AT THE RESTAURANT part-1

2008-04-29 uundaa бичсэн.

Монгол хэлний хичээлийн ТТШ-ын жишиг даалгавар

uundaa бичсэн.
Монгол хэлний хичээлийн ТТШ-ын жишиг даалгаврын ХЭЛЦ ҮГИЙН хэсгийг блог тавьж байна... Дашрамд дурьдахад ТТШ нь 5 сарын 20-24нд явагдах бөгөөд Монгол хэлний хичээлийн шалгалт 5 сарын 24нд болно.


THE BEATLES WEEK

uundaa бичсэн.

Сургууль дээр энэ 7 хоногоос эхэлж байгаа АНГЛИ ХЭЛНИЙ ЗАН-ийн 7 хоног THE BEATLES WEEK уриатайгаар ажлаа хийж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд зохиогдох нэг тэмцээн нь LET IT BE болон бас нэг сонгосон дууг ангиас сугалааны дагуу тодорсон хүүхэд дуулах болон үгийг нь бичих тэмцээн билээ... За тэгвэл энэ дуунуудын үгийг блогоос та бүхэнд хүргэж байна...

THE BEATLES- LET IT BE
When I find myself in times of trouble
Mother Mary comes to me
Speaking words of wisdom, let it be.
And in my hour of darkness
She is standing right in front of me
Speaking words of wisdom, let it be.
Let it be, let it be.
Let it be, let it be.
Whisper words of wisdom, let it be.

And when all the broken hearted people
Living in the world agree,
There will be an answer, let it be.
For though they may be parted there is
Still a chance that they will see
There will be an answer, let it be.

Let it be, let it be.
Let it be, let it be.
There will be an answer, let it be.

Let it be, let it be.
Let it be, let it be.
Whisper words of wisdom, let it be.

Let it be, let it be.
Let it be, let it be.
There will be an answer, let it be.

And when the night is cloudy,
There is still a light that shines on me.
Shine on 'til tomorrow, let it be.
I wake up to the sound of music
Mother Mary comes to me,
There are will be no sorrow, let it be.

Let it be, let it be.
Let it be, yeah let it be.
There will be no sorrow, let it be.

Let it be, let it be.
Let it be, yeah let it be.
Whisper words of wisdom, let it be.
ТАТАХ
THE BEATLES- GIRL
Is there anybody going to listen to my story,
all about the girl who came to stay?
She’s the kind of girl you want so much it makes you sorry.
Still, you don’t regret a single day.
Ah, girl!
Girl! girl!

When I think of all the times I’ve tried so hard to leave her,
she will turn to me and start to cry.
And she promises the earth to me, and I believe her.
After all this time I don’t know why.
Ah, girl!
Girl! girl!

She’s the kind of girl who puts you down when friends are there.
You feel a fool.
When you say she’s looking good, she acts as if it’s understood.
She’s cool, uh, uh, uh!
Oh girl!
Girl! girl!

Was she told when she was young that fame would lead to pleasure?
Did she understand it when they said?
That a man must break his back to earn his day of leisure?
Will she still believe it when he’s dead?
Ah, girl!
Girl! girl!
Ah, girl!
Girl! girl!
ТАТАХ

Tugu's Tattoo

2008-04-28 uundaa бичсэн.

ЭЕШ- Нийгмийн хичээлийн материал /2007/

uundaa бичсэн.
Нийгмийн хичээлийн 2007 оны Элсэлтийн шалгалтын материал энэ байна. За тэгээд Нийгмээр шалгалт өгөх хүүхдүүд нь үзээд хийгээд өөрийгөө нэг шалгаарай...

1. Статустай холбогдох єгєгдлvvдийг утгаар нь харгалзуул. (2 оноо)

1. Тєрєлх статус a. Бат Калифорний их сургууль мастер хамгаалсан
2. Олдмол статус b. 108 настай гавж Лувсан гуайн ухаан санаа цэлмэг нь гайхмаар
3. Мастер статус c. Чингэсийн удмын алтан ургийн сvvлчийн хаан Лигдэн
A. 1a 2c 3b
B. 1c 2b 3a
С. 1b 2a 3c
D. 1b 2c 3a
E. 1c 2a 3b
2. Доорх єгєгдлєєс аль нь зєв вэ?

A. Нийгмийн институт бол макро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга мєн
B. Нийгмийн институт бол макро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга биш
С. Нийгмийн институт бол микро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга мєн
D. Нийгмийн институт бол микро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга биш
E. Эдгээрээс єєр
3. Єєрсдийн тодорхой бvтэцгvй шинжээсээ болж тэд илvv єргєн хэмжээний нийтлэгийн бvрэлдэхvvнд орж чадаагvй нийтлэгийг юу гэдэг вэ?

A. Анхдагч бvлгvvд
B. Нийгмийн жижиг бvлгvvд
С. Олон тvмний нийтлэг
D. Нийгмийн нийтлэг
E. Нийгмийн бvлгvvд
4. Нийгмийн тогтолцоо, нийтлэг байгууллагууд нэг нєхцєл байдлаас нєгєєд шилжиж буйг юу гэдэг вэ?

A. Нийгмийн шинэчлэл
B. Нийгмийн хєгжил
С. Нийгмийн єєрчлєлт
D. Нийгмийн дэвшил
E. Нийгмийн хувьсгал
5. Унших, бичих, тоолох, vр хvvхэддээ євлvvлэх, амьдрах орчны зєв тєсєєлєл, бие даан сурах, авъяасаа нээх, чадвараа хєгжvvлэх зэрэг ойлголтууд нь нийгмийн аль институтэд байдаг вэ?
A. Улс тєрийн
B. Эдийн засгийн
С. Шашны
D. Боловсрол
E. Аль нь ч биш
6. Шашин хэмээх ойлголтыг буруу тодорхойлсон бодомж аль нь вэ?
A. Ард олныг сvсэглэн бишрvvлэх замаар тvvхийн бодит хvчийг тєлєєлсєн оюуны нэн хvчтэй суртал
B. Шашин нь сvсэгтнvvдэд хvндлэл болоод бишрэн шvтэх сэтгэгдлийг vvсгэж байдаг
С. Шашин нь аль ч vед нийгмийн амьдралд голлох байр суурьтай байсан
D. Шашин хvн бvрийн зайлшгvй мєрдєх зvйл
E. B, C, D зєв
7. Хvн 2 ба тvvнээс дээш хоорондоо нийцгvй vvргийн эсрэг, тэсрэг шаардлагыг зайлшгvй биелvvлэх нєхцлийг “vvргийн мєргєлдєєн” гэдэг. Доорх єгєгдлєєс аль нь vvргийн мєргєлдєєний жишээ биш вэ? (2 оноо)

A. Чи шалгалтандаа бэлдээд завгvй байхад сургуулийн засвар ч юм уу, анги угаах ажил гээд олон ажил зэрэгцсэнээс болж дутуу бэлдэв
B. Хvvхэд бvхний хэрэглэхийг хvсдэг зvйлийг гэрийнхэн нь авч єгдєггvй байх.
С. Ангийнхантайгаа хамт баймаар байхад эгч хурдан ир гээд гэрийн зvг явав
D. Ерєнхий шалгалтын эцсийн дvнд сонирхдог байсан мэргэжлийн чиглэлээр дээд сургуульд элсэв
E. Тохирох жишээ байхгvй
8. Тухайн статусаас vvдэн бий болж заавал биелvvлэх ёстой зан vйлийн хэм хэмжээний цогц бол … юм. Энэ нь тухайн статусыг эзэмшигч юуг хийх ёстойг заана.

A. Эрх
B. Yvрэг
С. Эрх vvрэг хоёулаа
D. Дvрэм журам
E. Аль нь ч биш
9. Хvн бол ертєнцийн хамгийн эрхэм дээд vнэлэмж мєн гэж ямар сургаалд номлодог вэ?

A. Христийн шашны сургаал
B. Гуманизм
С. Лалын шашны сургаал
D. Буддын шашны сургаал
E. Аксеологи
10. Г. Лассуэл “Улс тєр” хэмээх ойлголтыг хэрхэн тодорхойлсон бэ? (2 оноо)

A. Улс тєр нь засгийн эрх мэдлийг ашиглан нийгмийн доторх vнэт зvйлийг хуваарилан байршуулах vйл ажиллагаа
B. Улс тєр нь эрх мэдэлд хvрэх, тvvнийг тогтоон барих болон ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгслийн цогц юм
С. Улс тєр нь эрх мэдэлд оролцох тvvнийг хуваарилахад нєлєєлєхийн тєлєє эрмэлзэн тэмцэх явдал юм
D. Улс тєр бол эрх мэдэл юм
E. Улс тєр бол хэн, юуг, хэзээ, хэрхэн олж, авч буй тэмцэл юм
11. Сонгуулийн эрх гэсэн ойлголтод аль нь хамаарах вэ? (2 оноо)
A. Би нэр дэвшигч Орхоны тєлєє саналаа єгнє
В. Бид нэр дэвшигч Орхоны тєлєє саналаа єгнє
С. Орхон миний бие УИХ-ын сонгуульд нэрээ дэвшvvлнэ
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
12. Шууд ардчиллын давуу талуудыг дурьдахдаа илvvц зvйл дурьдсан бол аль нь вэ?

A. Аливаа асуудлаар бvх иргэд саналаа илэрхийлэх боломжтой
В. Хэн нэгэн хvн хэтэрхий их эрх мэдэл эдлэхээс сэргийлэх
С. Иргэдийн улс тєрд оролцох идэвх єсдєг
D. Тєрийн бодлого шийдвэр боловсруулахад их хугацаа шаарддаг
E. Иргэдийн улс тєрд оролцох сонирхол нэмэгдэнэ
13. Тєрийн гарал vvслийн талаар онол сургаалуудыг зєв харгалзуул. (3 оноо)

1. Эцгийн эрхт ёсны онол a. Нэг анги нєгєє ангиа дарангуйлах замаар тєр vvссэн
2. Нийгмийн гэрээний онол b. Тєр бол хvчтэй хvмvvс нийгэмд дарангуйллаа тогтоох байгууллага бєгєєд хvчтэй нь хvчгvйгээ эзлэн авч тогтоосон засаглал юм
3. Хvчирхийллийн онол c. Гэр бvлийн захирах, захирагдах ёсны vр дvнд тєр vvссэн
4. Ангийн онол d. Тєр бол хэлэлцээр тохиролцооны vр дvнд vvссэн
A. 1d 2a 3b 4c B. 1a 2d 3b 4c С. 1a 2c 3b 4d
D. 1c 2d 3b 4a E. 1c 2b 3d 4a
14. Монгол Улсын Yндсэн хуульд заасан журамт vvргийг дурьдахдаа буруу зvйл оруулсан 6 бол аль нь вэ? (2 оноо)

A. Хєдєлмєрлєх
В. Эрvvл мэндээ хамгаалах
С. Yр хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх
D. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
E. Байгаль орчноо хамгаалах
15. 1990 онд монголын ард тvмэн эх орондоо ардчилсан хувьсгалыг єрнvvлж нийгэм, эдийн засаг, улс тєрийн цоо шинэ тогтолцоог бий болгож чадсан юм. Тэгвэл ардчиллын vр дvнд бий болсон эерэг vр дагавруудаас илvv зvйл дурьдсан бол аль нь вэ? (2 оноо)
A. Тєрийн хэрэгт иргэд єєрсдєє ба тєлєєлєгчдєєрєє уламжлан оролцох боломж бvрдсэн
В. Олон намын тогтолцоо, олон ургалч vзлийг тєлєвшvvлсэн
С. Эрх баригчид хууль бус vйлдэл хийвэл сонгуульт хугацаанаас нь ємнє огцруулах бололцоо олгосон
D. Цєєнхийн эрх ашгийг тєрєєс батлагдсан хуулиар дээд зэргээр хамгаалах
E. Шударга ёс, хvний эрх, эрх чєлєє, тэгш эрхийг хангадаг
16. Засгийн газар ээлжит хуралдаанаараа нэн ядуу єрхийн нэг хvvхдийн их, дээд сургуульд суралцах сургалтын тєлбєрийг тєрєєс даах тухай шийдвэр гаргав. Энэ нь улс тєрийн системийн хувьд … юм. (2 оноо)

A. Оролт
В. Гаралт
С. Дэмжлэг
D. Шаардлага
E. Эргэх холбоо
17. Улс тєрийн шийдвэр гаргах vйл явцад иргэдийн оролцоо нь ямар ач холбогдолтой вэ? Буруу єгєгдлийг ол. (2 оноо)

A. Тєр иргэдийнхээ хvсэл зоригийн талаар илvv их мэдээлэлтэй болно
В. Эрх баригчдын эрх мэдлээ хэрэгжvvлэх vйл ажиллагаанд хяналт тавих буюу тэднийг эрх мэдлээ хэтрvvлэхээс сэргийлнэ
С. Тєрийг удирдах vйл хэрэгт иргэд оролцоно
D. Иргэдэд чиглэсэн зєв шийдвэр гарах боломж єндєр байна
E. Эрх баригчдын єєрсдийн эрх ашгийн тєлєє шийдвэр гаргах боломж, бололцоо нээлттэй болно
18. Сонирхлын бvлгvvдийн vндсэн vvрэг ач холбогдлоос илvv зvйл дурьдсан бол аль нь вэ? (2 оноо)

A. Хvмvvст эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжvvлэх боломж олгодог
В. Засгийн эрхийг гартаа авч бодлого хэрэгжvvлэх
С. Иргэдийг улс тєртэй холбож єгєх
D. Хvмvvсийн тодорхой эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
E. Иргэдийн эрх ашиг сонирхлыг нэгтгэн зангидаж дэвшvvлж буй шаардлагад нь хvч нэмэх
19. Сонгуулийн пропорцианаль системийн онцлог шинжvvдээс илvv зvйл дурьдсан бол аль нь вэ? (2 оноо)

A. Єрсєлдєгчєєсєє олон санал авсан нэр дэвшигчийг сонгуульд ялсанд тооцдог
В. Парламентийн суудлыг улс тєрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцvvлэн хуваарилдаг
С. Сонгогчдын тодорхой дэмжлэг хvлээсэн улс тєрийн нам суудал авах боломжтой тул олон намын тогтолцоо тєлєвшихєд нєлєєлнє
D. Нийгэм дэх олон янзын vзэл бодол, сонирхол парламентад бодитой тєлєєлєгддєг
E. Санал vл гээгдэх зарчим vйлчилдэг
20. Эртний Грекийн философич Аристотель ардчиллын нэгэн дэглэмийн хэлбэрийг 7 “гудамжны эмх замбараагvй ардчилал” хэмээн тодорхойлжээ. Тэрхvv хэлбэрийг дараах єгєгдлєєс ол.

A. Охлакрат ардчилсан дэглэм
В. Консерватив ардчилсан дэглэм
С. Либерал ардчилсан дэглэм
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
21. Улс тєрийн засаглал хэмээх ойлголтод vл хамаарахыг ол. (2 оноо)

A. ИЗН-ын дарга шинэ гишvvндээ батлах олгов
В. Монгол Улсын Ерєнхийлєгч УИХ-аас баталсан хуульд хориг тавив
С. УИХ, Yйлдвэр худалдааны сайдыг томилов
D. МАХН-ын гишvvн, … дугаар дунд сургуулийн захирал сургуулийнхаа дотоод журмыг батлав
E. Засгийн газар нэн ядуу єрхийн нэг хvvхдийг vнэ тєлбєргvй сургах талаар тогтоол гаргав
22. Эдийн засагт гvйцэтгэх тєрийн vvргийг зорилго чиглэлээр нь 5 vндсэн тєрєлд хуваадаг. Тэгвэл эдийн засгийн мєчлєг, тvvний єрнєлт уналтыг хянаж, эдийн засгийн єсєлтєд санхvvгийн болон татварын бодлогын талаар тєрєєс явуулж буй vйл ажиллагаа нь аль vvрэгт багтах вэ? (2 оноо)

A. Эдийн засгийн амьдралд хууль, эрх зvйн vндсийг бvрдvvлэх vvрэг
B. Нєєцийг хуваарилах vvрэг
С. Тєгс єрсєлдєєн єрнєх таатай нєхцлийг бvрдvvлэх vvрэг
D. Орлогыг дахин хуваарилах vvрэг
E. Эдийн засгийг тогтворжуулах vvрэг
23. Инфляци олон тєрєлтэй байдаг. Тэгвэл vнэ огцом тvргэн бєгєєд жигд бусаар дээшилж байгаа нєхцєлд ямар инфляци vvсэх вэ?

A. Хэвийн
B. Зохисгvй
С. Мєлхєє
D. Цогио
E. Хэтрvv
24. Доорх єгєгдлєєс vйлдвэрлэлийн уламжилсан хvчин зvйлийг ол.

A. Байгалийн нєєц
B. Газрын баялаг
С. Усны эрчим хvч
D. Газар
E. Тоног тєхєєрємж
25. Зах зээл дээр хавар, зун махны vнэ єсєх хандлагатай байдаг бєгєєд vvний улмаас иргэд махыг урьдчилан авч нєєцєлдєг. Энэ нь эрэлтэд нєлєєлєх хvчин зvйлсийн аль элементэд холбогдох вэ?

A. Худалдан авагчдын тоо
B. Орлого
С. Хэрэглэгчийн хvсэл таашаал, сонголт
D. Хослох болон орлох барааны vнэ, тоо хэмжээ
E. Хvлээлт
26. Хураамж болон тєлбєрийг бусад татвар гэж нэрлэдэг. Тэгвэл доорх єгєгдлєєс аль нь бусад татварт орохгvй вэ?

A. Компаниудын улсад єгєх татвар
B. Патентийн тєлбєр
С. Yл хєдлєх хєрєнгийн шилжvvлгийн тєлбєр
D. Иргэний бvртгэлийн тєлбєр
E. Ашигт малтмалын орд ашигласны тєлбєр
27. Доржийн хийдэг модон эдлэлийн тvvхий эд болох модны vнэ нэмэгдсэнээр ашиг буурч vйлдвэрлэл нь багасав. Энэ жишээ нийлvvлэлтэд нєлєєлєх хvчин зvйлсvvдээс аль нь вэ?

A. Yнэ
B. Технологи
С. Орцын vнэ
D. Бусад орцын vнэ
E. Аль нь ч биш
28. Дараах єгєгдлийг зєв харгалзуул. (2 оноо)

1. Завсрын ажилгvйдэл a. Техник технологийн дэвшлийн улмаас ач холбогдлоо алдсан, шинэ 8 мэргэжил бий болсон
2. Бvтцийн ажилгvйдэл b. Инфляци, vндэсний vйлдвэрлэлийн уналт эдийн засгийн єсєлтєєс шалтгаална
3. Мєчлєгийн ажилгvйдэл c. Шилжилттэй холбогдсон тvр зуурын болон чанартай ажил
A. 1a 2c 3b
B. 1c 2b 3a
С. 1b 2a 3c
D. 1b 2c 3a
E. 1c 2a 3b
29. Тєв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хvv, хэмжээг мєнгєний ханш уналтын тvвшинтэй хамааралтайгаар тогтоож байдаг. Зээлийн єсєлт хэт єндєр байвал тєв банк ямар зохицуулалт хийх вэ? (2 оноо)

A. Зээлийн хvvг нэмж, хэмжээг нь багасгана
B. Зээлийн хvvг багасгаж, хэмжээг нь нэмнэ
С. Зээлийн хvvг нэмж, хэмжээг мєн нэмнэ
D. Зээлийн хvvг багасгаж, хэмжээг нь багасгана
E. Бvгд буруу
30. Чи хурд сайтай хамгийн сvvлийн vеийн компьютер авах санхvvгийн боломжтой. Гэвч чамд чиний хvссэн компьютер олдохгvй байна. Yvнийг эдийн засгийн ухаанд юу гэж тодорхойлдог вэ?

A. Эрэлт
В. Хvсэл
С. Хэрэгцээ
D. Сонирхол
E. Хvслээ хэрэгжvvлэх бэлэн байдал

31. Ямар системийг чєлєєт vнийн систем гэдэг вэ?
A. Хэрэглэгчид єєрийн худалдан авах чадварын тvвшингээр зах зээлийн vнийг тогтоох
B. Yйлдвэрлэгчид бvтээгдэхvvнийхээ vнийг чєлєєтэй сонгох
С. Мєнгєєр баталгаажсан хэрэглээнээс хамаарч бvтээгдэхvvний vнэ бvрдэх систем
D. Бvтээгдэхvvний vйлчилгээнээс хамаарч vнэ бvрдэх систем
E. Бvгд зєв

32. Эртний Грекийн Афин хотод ардчилал єндєр хєгжиж байжээ. Тэгвэл Афин хотын нийгмийн давхраажилтын байдал ямар нийгмийн шинжийг илэрхийлдэг вэ?
А. Нээлттэй нийгэм
B. Єнєєгийн ардчилсан нийгэм
C. Хаалттай нийгэм
D. Кастын нийгэм
E. Зєв хариулт байхгvй

33. Тэгш эрх, эрх чєлєє гэсэн хоёр ойлголт нийгмийн давхраажилтын тухай онолд чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл энэхvє хоёр ойлголт нь ялгаатай юу? (2 оноо)
А. Ялгаатай
B. Ялгаагvй
C. Заавал ялгах албагvй
D. Эрх чєлєє нь тэгш эрхдээ багтдаг
E. Тэгш эрх нь эрх чєлєєндєє багтдаг

34. Судлаач Х.Гvндсамбуу социализмын vеийн Монголын нийгмийн давхраажилтыг дєрєв ангилан авч vзжээ. Yл хамаарахыг ол? (2 оноо)
А. Хоршоолсон ард
B. Ажилчин
C. Сэхээтэн
D. Номенклатур (Дарга анги)
E. Хєрєнгєтний

35. Нийгмийн хєгжил нь ангигvй нийгмээс ангит нийгэмд, ангит нийгмээс ангигvй нийгэмд дэвшин явагддаг зvй тогтолтой бєгєєд тєр яваандаа устаж vгvй болно гэж vздэг сургаал аль нь вэ? (2 оноо)
А. Марксизм-Ленинизм
B. Соёл иргэншлийн онол
C. Бихевиоризм
D. Позитивизм
E. Эрчим хvчний онол

36. Хєдєлмєрийн чадвар нєхєн сэргээхтэй холбогдсон нийгмийн даатгалын тєрєл аль сантай холбогдох вэ?
A. Тэтгэврийн даатгалын сангаас
В. Тэтгэмжийн даатгалын сангаас
С. Yйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан євчний даатгалын сангаас
D. Ажилгvйдлийн даатгалын сангаас
E. Эрvvл мэндийн даатгалын сангаас

37. Нийгмийн шилжих хєдєлгєєнд хэвтээ ба босоо гэсэн хэлбэр байдаг. Дараах єгєгдлєєс босоо хєдєлгєєний жишээ аль нь вэ?
А. УИХ-ын гишvvн Г. Батхvvгийн аав жолооч байсан
B. А. Линкольн тvлээчнээс АНУ-ын Ерєнхийлєгч болтлоо єссєн байна
C. Иргэн Балдан нийтийн тээврийн микро автобусаа зараад такси барих болсон
D. Захирал Бадамсvрэн ОХУ-руу ажлаар явсан байна
E. Бvгд буруу

38. “Аливаа ард тvмэн, vндэстнийг бусдаас ялгах гол онцлог шинж бол соёл юм” энэхvv тодорхойлолт соёлын ямар vvргийг голчлон илэрхийлж байна вэ? (2 оноо)
A. Нэгтгэгч, салгагч
В. Зохицуулагч
С. Хvмvvжvvлэгч
D. Бvгд зєв
E. Бvгд буруу

39. Зарим улс vндэстний соёлын амьдралд гэр бvлийн моногами хэлбэр зонхилдог бол зарим vндэстэн гэр бvлийн полигами хэлбэртэй байдаг. Энэ соёлын … элементvvдийн ялгаатай холбоотой юм.
A. Хэм хэмжээ
В. Зан vйл
С. Соёлын универсаль шинж
D. Бvгд зєв
E. Бvгд буруу

40. 1990-ээд оноос ємнє Монгол Улсад хамтач vзэл буюу коллективизм чухал ач холбогдолтой байсан бол єнєє vед либерализм чухал байр суурьтай болсон ба энэ нь монголчуудын … єєрчлєгдсєний vр дvн гэж зарим судлаачид vздэг. (2 оноо)
A. Шашны талаарх vзэл санаа
В. Боловсролын тvвшин
С. Yнэт зvйлийн чиг баримжаа
D. Бvгд зєв
E. Бvгд буруу

41. “Технологи” бол … соёлын хэлбэр юм.
A. Материаллаг соёл
В. Оюуны соёл
С. Материаллаг болон оюуны соёлын нэгдэл
D. Соёлд хамаарагдахгvй
E. Эдгээрээс єєр

42. Аливаа соёл єєрийнхєє утга учрын хvрээнд оршдог. Жишээ нь энэтхэгчvvд vхрийн махнаас татгалзаж, гахайн мах иддэг байхад еврейчvvд гахайн мах иддэггvй ажээ. Энэ жишээнд холбогдох онолыг ол. (2 оноо)
A. Этноцентризм
В. Релятивизм
С. Соёлын универсал
D. Угсаатын онол
E. Эдгээрээс єєр

43. О. Шпенглерийн ангилсан соёл иргэншлvvдээс илvvц зvйл дурьдсан бол аль нь вэ?
A. Египет
В. Энэтхэг
С. Хятад
D. Вавилон
E. Месопотам

44. Соёлын байж болох хамгийн том орон зайд тvvний эзлэх байр суурийг харгалзан хэв маягуудад ангилдаг ажээ. Тэгвэл хєгжлийн харьцангvй сvvлийн vе шат буюу аж vйлдвэржсэн нийгэмд тєлєвшин тогтдог тєрийн болон газар нутгийн тvvнчлэн улс тєр, эдийн засгийн хамаарал бvхий нийтлэгийн соёл аль хэв маягт багтах вэ? (2 оноо)
A. Иргэншлийн байр суурийн хэв маягийн соёл
В. Бvс нутгийн хэв маягийн соёл
С. Угсаатны хэв маягийн соёл
D. Yндэстний хэв маягийн соёл
E. Орон нутгийн хэв маягийн соёл

45. Их зохиолч Д. Нацагдорж монгол дээлний дотор зангиа зvvдэг байжээ. Энэ бол соёлын … илрэл юм. (2 оноо)
A. Соёлын нэвчих
В. Соёлын олон талт байдлын
С. Соёлын универсаль шинжийн
D. Бvгд зєв
E. Бvгд буруу

46. Хэл яриа, vзэл санаа, итгэл vнэмшил, уламжлал зан заншил, багаж хэрэгсэл, технологи, урлагийн бvтээл, баяр ёслолыг соёл гэж vзвэл соёлын vндсэн субъект нь юу байх вэ?
A. Нийгмийн гишvvн
В. Угсаатны бvлэг
С. Бие хvн
D. Гэр бvл
E. Эдгээрээс єєр

47. Дараах бодомжуудаас аль нь зєв бэ? (2 оноо)
A. Уламжлал бол vеэс vед дамжсан ёс заншил юм
В. Уламжлал нь зєвхєн улирч єнгєрсєн нийгэмд байдаг
С. Уламжлал бол ємнєх vеийн vзэл санаа, зан vйлийг дараачийн vед хvчээр тулган хvлээлгэсэн ёс заншил юм
D.Улирч єнгєрсєн бvх ёс заншил, зан vйл, хэм хэмжээ бол уламжлал мєн
E. Бvгд буруу

48. НYБ-ын дvрмийн vндсэн зарчимд тусгагдаагvй єгєгдєл аль нь вэ? (3 оноо)
A. Энх тайвны аюулгvй байдлыг сахих
B. Yндэстэн хоорондын найрамдалт харилцааг хєгжvvлэх
С. Глобальчлалын асуудлыг шуурхай шийдвэрлэх
D. Дэлхий нийтийн чанартай асуудлуудад хамтарч ажиллах
E. Зарчмын асуудлыг шийдвэрлэхэд vндэстнvvдийн vйл ажиллагааг нэгтгэх

49. Монгол Улсын Засгийн газраас 1996-2001 онд Монгол Улсын “Хамтын ажиллагааны хєтєлбєр”, “Хєгжил дэвшлийн тєлєє тvншлэл” нэртэй тогтвортой хєгжлийг дэмжсэн арга хэмжээнvvдийг дараах чиглэлээр хэрэгжvvлсэн байна. Буруу єгєгдлийг ол. (2 оноо)
A. Хєрєнгє оруулалт, зээл тусламжийг vр дvнтэй ашиглах
B. Удирдлагын хєгжил ядуурлыг бууруулах, хvрээлэн буй орчныг хамгаалах
С. Бичигтэн болох НYБ-ын 10 жил
D. Сайн хєршийн хамтын ажиллагаа
E. Боловсрол, соёл, хvмvvнлигийн хамтын ажиллагаа

50. “Тусгаар тогтносон бvрэн эрхт улс” гэсэн ойлголтыг илэрхийлэх єгєгдєл аль нь вэ?
A. Их гvрнvvд хvлээн зєвшєєрсєн улс
B. НYБ-д гишvvнээр элссэн улс
С. ОУ-ын нэр хvнд бvхий аль нэг байгууллагад гишvvнээр элссэн улс
D. Хєрш гvрнvvд нь хvлээн зєвшєєрсєн улс
E. А, В, D зєв

51. Олон улсын тавцан дээр єєрийн vндэсний ашиг сонирхлыг удирдлага болгон vйл ажиллагаа явуулдаг олон улсын хамгийн гол субъект аль нь вэ?
A. Олон улсын байгууллага
B. Сонирхлын бvлэг
С. Ард тvмэн
D. Тєр
E. Элчин сайд

52. Єнєєдєр олон улсын харилцааны хамгийн чухал асуудалд орохгvй єгєгдлийг ол.
A. Терроризмтай тэмцэх
B. Цємийн зэвсгийн тархалтыг хянах
С. ДОХ-той тэмцэх
D. Дэлхий дахинд намжмал байдлыг тогтоох
E. Байгаль орчныг хамгаалах

53. 1988 онд дэлхийн томоохон шагналын нэг Нобелийн “Энх тайвны шагнал”-ыг НYБ-ын vндсэн гол байгууллагын нэгэнд олгосон байна. Шагнал авсан байгууллага аль нь вэ?
A. НYБ-ын Энхийг сахиулах хvчинд
B. Аюулгvйн зєвлєл
С. Ерєнхий Ассамблей
D. Олон улсын шvvх
Е. Эдийн засаг нийгмийн зєвлєл

54. Анх “Ард тvмэн vндэстэн хооронд”-ын гэсэн утгатай нэр томъёог XYIII зууны сvvлчээр хэн анх хэрэглэсэн бэ?
A. Ж. Бентам
B. О. Шпенглер
С. Ф. Ницше
D. В. Дильтей
E. А. Шопенгауэр
55. НYБ-д гишvvн орнууддаа заавал биелvvлэх шийдвэр гаргах эрхтэй ганцхан байгууллага байдаг. Аль нь вэ? (2 оноо)

A. Ерєнхий Ассамблей
B. Олон улсын шvvх
С. Аюулгvйн зєвлєл
D. Эдийн засаг, нийгмийн зєвлєл
E. Нарийн бичгийн дарга нарын газар
56. Олон улсын шvvх байгууллагатай холбоогvй буруу єгєгдлийг ол. (2 оноо)

A. Yндэс угсаа харгалзахгvй сонгогдоно
B. Бие даасан 15 гишvvнээс бvрдэнэ
С. Шvvгчийг Аюулгvйн зєвлєл ба Ерєнхий Ассамблейгаас сонгоно
D. Шvvгч бvр шvvх vйл ажиллагаанд зєвхєн єєрийн улсыг тєлєєлж ажиллана
E. Олон улсын чанартай маргаан шйидвэрлэхэд оролцоно

57. Єєрийн хvчийг нэмэгдvvлж, эсрэг эвсэлтэй тэмцэлдэж, устгах, гишvvдийг нь єєртєє татах, гишvvнээ бусдад алдахгvй байхыг зорилго болгодог систем аль нь вэ?
A. Хоёр туйлт
B. Олон туйлт
С. Нэг туйлт
D. Гурван туйлт
E. Ємнєд, умард туйлт

58. Япон улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын хєгжлийн албан ёсны тусламжийн бодлогын зєвлєгєєн хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. Энд олон улсын харилцааны аль тєрєл, хэлбэрийн тухай бичсэн байна вэ?
A. Хоёр талт, улс тєрийн харилцаа
B. Хоёр талт, эдийн засгийн харилцаа
С. Олон талт, эдийн засгийн харилцаа
D. Олон талт, улс тєрийн харилцаа
E. Зєв хариулт байхгvй

Photos of Byambaa

uundaa бичсэн.
Сая Азийн Физикийн Олимпиадын албан ёсны сайтын зургийн цомгийг үзээд Бямбаагаа хайгаад сууж байсан чинь хөлбөмбөгийн хаалга харагдаад, энд л Бямбаагийн зураг байгаа гэтэл андуурсангүй ээ... Аргагүй хөлбөмбөгчин мөн дөө, хэхэ, гоол хийж байгаа болов уу???

CONGRATULATIONS BYAMBAA!!!

2008-04-27 uundaa бичсэн.

эндээс...

ONE YEAR ANNIVERSARY: AT THE CINEMA part-3

uundaa бичсэн.



BREAKING NEWS: БЯМБАЖАВ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

uundaa бичсэн.
Азийн физикийн IX олимпиад өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нийслэл хотод эхэлсэн. Манай улсад анх удаа зохиогдож буй уг тэмцээн долоо хоног үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа. Олимпиадад Азербайжан, Хятад, Энэтхэг, Индонези, Тайланд, Сингапур зэрэг 18 орны 140 гаруй сурагч оролцсоноос манай улсаас 16 сурагч багшийн хамт хоёр баг болон мэдлэг чадвараа сорьсон юм.
Оролцогчдын хувийн дүнг харьцуулан шагналтнуудыг тодруулсан энэ тэмцээнд манай багийн оролцогч, I сургуулийн 11г ангийн сурагч Н.Бямбажав 31.9 оноогоор хүрэл медалийн болзол хангаж, Э.Золбоо 21.35 оноотой тусгай байранд шалгарлаа.
Энэ удаагийн олимпиадад 17 алт, 11 мөнгө, 17 хүрэл, 25 сурагч тусгай байрын шагнал хүртсэний дээр, хамгийн өндөр оноог БНХАУ-ын сурагч Жи Хэ авсан байна.
Манай улс дээрх олимпиадад 2001 оноос оролцож эхэлсэн бөгөөд мөнгө хоёр, хүрэл медель гурвыг хүртэж байжээ.
За ингээд ангийнхаа нэрийг, эх орныхоо нэрийг өндөрт авч гарсан БЯМБАЖАВдаа нийт ангийнхныхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе...
/удахгүй дэлгэрэнгүй мэдээг зургийн хамт хүргэх болно... мэдээг www.news.mn-ээс/

7 дахь алтан медаль.../2-р багийн уналт/

uundaa бичсэн.
Нэлээн эртнээс зохиогдох тухай сураг нь гарч байсан 11в ангийн нэрэмжит заалны хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр зохиогдон дүнгээ гаргалаа...

Хасагдах журмаар зохиогдсон уг тэмцээнд нийт 24 багийн тамирчид өрсөлдсөн бөгөөд тэмцээнд манай ангиас 2 баг оролцуулан хурд хүчээ сорьсон юм.
Тэмцээний салхийг манай ангиас Баяржаргал ахлагчтай 3-р багийнхан эхлүүлсэн. Энэ хаврын наймааны цонхоор хэд хэдэн ашигтай наймааг багтаа хийж, улмаар цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө free agent байсан Uundaa, Өлзий нарыг багтаа элсүүлснээр бараг 1-р багтай дүйцэхүйц хүчтэй баг болсон тэд эхний тойргийн учраа 7д ангийн багийг 7:0-ээр бут ниргэн гараагаа амжилттай эхлүүллээ.
Гэвч энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Багийн ахлагч Яруу мөн гол довтлогч Бямбажавын эзгүйд САШТ-ы мөнгө, хүрэл медальт хүчирхэг баг 11а-2 багтай тоглон шүүгчийн заасан эргэлзээтэй торгуулийн цохилтын гайгаар нэмэлт цагт 2:1-ээр хожигдон тэмцээний эхний сенсацийг тавьсан юм.
Үүний дараа энэ тэмцээний хувьд манай 1-р багаар оролцож байгаа Баяржаргалын удирдсан баг 10а-2 багийг 5:2-оор, 9а ангийн багийн нэмэлт цагт 4:2-оор хожин, улмаар 9г-2 багийг 5:3-аар буулган авснаар энэхүү тэмцээний аваргаар шалгарлаа.
Ингэснээр манай анги сургуулийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон нэрэмжит тэмцээнүүдэд завсаргүй 7 дахь удаагаа түрүүллээ... Аваргууд аваргаараа л үлддэг.. Амжилттай оролцсон ангийнхандаа баяр хүргэе...

ONE YEAR ANNIVERSARY: AT THE CINEMA part-2

2008-04-26 uundaa бичсэн.

Баярын ажиллагаанаас...

uundaa бичсэн.
Өчигдөр манай блогийн 1 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. 131dg-ийнхэн гэх тодотголтой ангийнхан маань энэ өдрийг мартагдашгүй сайхнаар хөгжилтэй өнгөрөөж чадсан гэдэгт найдаж байна...Ирээгүй ангийнхандаа бид яг юу хийж баяраа тэмдэглэсэн бэ гэдгээ товч тайлагнасан нь дээр байх, та нарыг ирэх сэтгэл дүүрэн байсан гэдэгт итгэж байна.

16:30-д ТЭНГИС кино театрт цугласан ангийн 18 залуус маань 18:00 цагт эхлэх "САЙН УУ, АМЬДРАЛ МИНЬ" шинэ киног үзснээр энэ төрсөн өдрийн арга хэмжээ эхлэх ёстой байлаа. Тэр хүртэл манайхан гиюүрч суун, хөөцөлдөж тоглон, бас хийн буудлага, дартс шидэн цагийг хөгжилтэй өнгөрөөж байлаа. Удалгүй кино маань ч эхэлж, кино маань ч дажгүй кино байж таарч, инээсээр, гуньсаар 2 цаг өнгөрлөө.
Тэнгист баахан зураг авахуулчихаад бүгдээрээ хоол идэхээр болов оо гэж. Замдаа ч зургаа авахуулсаар, бас хөгжилдөн алхсаар нэг л мэдэхэд хоол идэх газраа ирчихсэн байлаа. Бүгдээрээ орж "Khuushuur House"-ийн том танхимыг эзэлж суун, баярын хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн юм. Бүгдээрээ блогийнхоо тухай, ирээдүйнхээ тухай ярьцгаан, дурсацгаан, онигоо ярьсаар тарахынхаа өмнө нэг лаатай бялуугаа задлах цаг болжээ. Даанч бүтэн бялуу идэх хувь байсангүй, Сүхбат, Төөгөө 2-ын хооронд жижигхэн мөргөлдөөн гарч бялуугаараа байлдчих нь тэр. Гэхдээ л хөгжилтэй цагийг өнгөрөөсөн байхаа.
Үүний дараа бүгдээрээ Циркийн зүг алхлан дурсгалын зургаа татуулахаар явсан. Бүгдээрээ янз бүрийн поозтойгоор, олон олон хөгжилтэй зургийг авахуулсаар цаг 12-т, өдөр 26-нд дөхөж аргагүйн эрхэнд гэр гэрлүүгээ салцгаасан юм. Салахдаа 5 жилийн дараа блогийнхоо 5 жилийн ойгоор бүр том, сүртэй тэмдэглэхээ амлацгаан, тохирсон... Бид удахгүй зурган сурвалжлагийг тавих болно, ирээгүй нөхдүүд нь хамт байгаагүйдээ амаа барихвий...
Юутай ч гэсэн барцадтай саадтай, хөгжилтэй, дурсгалтай, мартагдашгүй 1 жилийн төрсөн өдрөө тэмдэглэлээ... Ирсэн ангийнхаа андууддаа баярлалаа... Үнэхээр баярлаж байна, сэтгэл минь ямар их хөдөлсөн гээч... Бид, бүгдээрээ үргэлж хамтдаа!!!
2008.4.25

ONE YEAR ANNIVERSARY: AT THE CINEMA part-1

uundaa бичсэн.


photos by 131dgs

МЭНДЧИЛГЭЭ

2008-04-25 uundaa бичсэн.
САЙН БАЙЦГААНА УУ? НИЙТ БЛОГИЙН ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. ӨНӨӨДӨР 4-Р САРЫН 25, ЭНГИЙН НЭГЭН ӨДӨР БОЛОВЧ МАНАЙ БЛОГИЙН ХУВЬД, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ХЭН БҮХНИЙ ХУВЬД БАЯРЫН ӨДӨР БИЛЭЭ. ОДООГООС ЯГ НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ БИДНИЙ ХЭСЭГ НӨХӨД 131DG ГЭДЭГ НЭРИЙГ СОНГОН АНГИА ГЭСЭН НЭГЭН ХҮСЭЛ ЗОРИЛГЫН ДОР НЭГДЭЖ, УЛМААР ORIGO.MN ХАЯГАН ДЭЭР АНХНЫ БЛОГИЙНХОО БИЧЛЭГЭЭ ТАВЬЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ. ЭНЭ ТҮҮХЭН НИЙТЛЭЛЭЭС ХОЙШ БИД ХАМТДАА ОЛОН ОЛОН ЖАРГАЛТАЙ МӨЧӨӨ ХУВААЛЦАЖ, ХҮНД БҮХНИЙГ ДАВАН ТУУЛСААР 12 САРЫГ НЭГЭНТ ӨНГӨРҮҮЛЖЭЭ. НЭГ ЖИЛИЙН ТУРШ БИДЭНТЭЙ ХАМТ БАЙСАН НИЙТ АНГИЙНХАНДАА, НИЙТ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ДАХИН ДАХИН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ТА БҮХЭНД АНГИЙНХАА БЛОГООР БАЙНГА ЗОЧИЛЖ, БИДНИЙГ УРМААР ТЭТГЭДЭГ БАЙСАНД БАЯРЛАЖ ЯВДГАА АХИН НЭГ ХЭЛЬЕ. ХАМТДАА НЭГ БАЙТУГАЙ АРАВ, ЗУУН ЖИЛИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ БОЛТУГАЙ.

БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН БЛОГИЙН АДМИН:
Т.САРУУЛТӨГС
Л.МӨНХ-ОЧИР
А.УНДРАЛ
2007.4.25-2008.4.25

Тhe Answer was TUGU

2008-04-24 uundaa бичсэн.
Өчигдөр блог дээрээ эхлүүлсэн ЭНЭ ХЭН БЭ?? гэсэн тааврын уралдааны дүнг яг одоо зарлах гэж байна.. Нийт 15 сэтгэгдэл бичигдэн олон сонирхолтой хариултуудыг илгээж байсан ангийнхандаа баярлалаа... Хариулт нь мэдээж манай ТӨӨГӨӨ байсан...За ингээд энэ удаагийн тааврын тэмцээний ялагчаар ноён/хатагтай ANONYMOUS тодорлоо... Хэн гэдэг нь тодорхойгүй ч сэтгэгдэл үлдээж хэн гэдгээ мэдэгдэн сэтгэгдлээ үлдээгээрэй...
Anonymous said...

BEK bhdaa TUGu ch yum uu

April 23, 2008 12:10 AM

BEFORE NOW

Энэ хэн бэ???

2008-04-22 uundaa бичсэн.

Энэ жижигхэн бацаан чинь манай ангийн хэн билээ?? За алив хэн гэж бодож байна???
Хамгийн эхэнд таасан хүнд шагналтай шүү хэхэ...

МОН-ТУРК олимпиадын дүн гарлаа...

uundaa бичсэн.
Өнгөрсөн амралтын өдөр Монгол Туркийн хамтарсан сургууль дээр зохиогдсон математикийн ерөнхий шалгалтын сорилын дүн гарчээ... Энэ олимпиадад манай ангийн хэд хэдэн сурагчид амжилттай оролцжээ...
Н.Бямбажав 84 оноогоор 2-р байрт шалгаран 80,000 төгрөгийн шагнал хүртэх боломжтой болсон бол Д.Ёндонжамц маань 71 оноогоор 9-р байрт жагсан 20,000 төгрөгийн шагналыг хүртэхээр болжээ... Мөн О.Энх-Оргил 61, Х.Билгүүн 48, Ц.Будмаа 36, Б.Цолмон 22 оноог тус тус авчээ.. Бодлого хамгаалалт Монгол-Турк сургууль дээр 23-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг эндээс үзнэ үү... За ингээд олимпиаддаа амжилттай оролцсон нийт ангийнхандаа баяр хүргэе ээ..

ENGLISH- ЭЕШ-ын даалгавар

uundaa бичсэн.
За бид амласан ёсоороо 2007 оны элсэлтийн ерөнхий шалгалтын материалуудыг тавьж эхэллээ.. Энэ бол АНгли хэлний хичээлийн материал, гэхдээ А вариант нь. Манайхан энэ жил бараг бүгдээрээ англи хэл өгөх байх, тийм болохоор нэг гэрт чинь байж байхад илүүдэхгүй л байх...

Variation A 1
PART I
Grammar and Vocabulary (36 items Ч 1 mark each = 36)
Read the sentences below and decide which answer A, B, C, D, or E best fits in each blank.
1. Many people go …………….. skiing in …………….Alps in winter.
A. a / — B. — / an C. — / the D. the / the E. the / —
2. Young people should avoid …..............., otherwise it causes cancer.
A. to smoke B. smoke C. smoked D. smoking E. smokes
3. Our car …………….. before it rained.
A. has just been washed B. had just been washed C. just has been washed D. just had been washed E. has just washed
4. While I …………… , the telephone rang.
A. am sewing B. sewing C. have been sewing D. was sewing E. sewed
5. A knife has a sharp ……………….for cutting.
A. blade B. handle C. prong D. edge E. side
6. The staff room is for teachers only – pupils…………. to go in there.
A. not allowed B. aren’t allowed C. shouldn’t D. mustn’t E. will not
7. Over the ages, people have ……………….machines to make their work easier.
A. discovered B. formed C. explored D. researched E. invented
8. I don’t feel well. I …............. .
A. am going to faint B. will be fainted C. faint D. will faint E. am fainting
9. He ……………..his driver’s test twice.
A. have failed B. fail C. fails D. has been failed E. has failed
10. The children collected money …………….to the school of disabled children.
A. to waste B. to donate C. to save D. to spend E. to offer
11. The walls of the art room are covered in pictures which ………..by the pupils.
A. has been painted B. had being painted C. had been painted
D. have been painted E. were painted
12. The workers went on strike ……………….. the bad working conditions.
A. because B. however C. due to D. whereas E. though
13. At this time tomorrow, I ………….my daughter to her piano lesson.
A. will take B. am going to take C. have taken D. will be taken E. will be taking
14. My friend doesn’t like to afford …………..expensive presents.
A. to get B. getting C. gotten D. get E. has gotten
15. If I was traveling through a desert, I …………a compass.
A. will use B. use C. would have used D. would use E. would be used
16. Thank you for the lovely birthday present …………… you’ve sent me.
A. who B. whose C. which D. whom E. those
17. I think Bristol is a fascinating city. Paul ..……….… me a bit about the history of Bristol last night.
A. said B. told C. discussed D. spoke E. talked
18. Sue and Ron are expecting a child. Sue is hoping for a boy …………….Ron is hoping for a girl.
A. wherever B. whereby C. whatever D. whereas E. wherein
19. Everyone knows that the sun ………… in the West.
A. rises B. doesn’t rise C. isn’t risen D. has been risen E. rose
20. I realized that his eyes hurt because he …….. on the computer for many hours.
A. is playing B. plays C. had been playing D. has been playing E. played
21. I didn’t like it in the city at first. But now ………….here.
A. I got used to living B. I’m used to living C. I used to live
D. I used to living E. I’m not used to living
22. Recently I’ve got my salary, but now I have already………… money.
A. run off B. run out of C. run from D. run up with E. run for
23. Tigers are not domesticated and ……………..lions.
A. either are B. are either C. are nor D. neither are E. are neither
24. Erdene felt great ………….when he missed his favourite team’s final game.
A. anxiety B. excitement C. amusement D. astonishment E. disappointment
25. Mr.Smith usually goes to conferences abroad, ……………?
A. isn’t he B. doesn’t he C. hasn’t he D. won’t he E. didn’t he
26. Do you need something to read …………….. the train?
A. in B. to C. for D. at E. on
27. The first paper money ……………..in the world by Chinese printers.
A. had printed B. were printed C. had been printed D. was printed E. printed
28. You can’t get a driver’s license ……….you are 18 years old.
A. if B. unless C. since D. whether E. in case
29. If the cyclist had had lights on his bicycle, the driver ………….him.
A. would have seen B. would see C. will see D. would have been seen E. saw
30. I’m worried that ………….might have happened to him.
A. everything B. anything C. nothing D. one E. something
31. When it comes to crime……………………is always better than punishment.
A. protection B. prevention C. conservation D. justification E. defense
32. My sister would rather …………………herself than ………..out.
A. cooking/eating B. to cook/ eat C. cook/eat D. cook / to eat E. to cook / eating
33. We always require the children …………….the truth.
A. to tell B. to talk C. to speak D. to say E. to converse
34. At yesterday’s auction there were sold ……………..stamps.
A. Australian valuable postage B. Australian postage valuable
C. postage Australian valuable D. valuable Australian postage
E. valuable postage Australian
35. I’ve got a splitting headache. If I don’t feel better soon, I …………………to the doctor.
A. would go B. would have gone C. will go D. go E. have gone
36. Exams make everyone ……………..to get the best marks they can.
A. to try B. try C. trying D. to be tried E. tries

Reading
A. Read the following passage about the writer Jack London. For questions 37-42, choose the best answer: A, B, C, D, or E. (6 items Ч 3 marks each = 18)
Writer Jack London was born in San Francisco in 1876. His mother was married to a disabled Civil War veteran called John London. The family moved around a lot when Jack was young and eventually settled in the city of Oakland. As a very young man, Jack worked at various jobs, and he even joined an army of unemployed workers. He became acquainted with socialism and ran as a socialist candidate for mayor of Oakland, although he was unsuccessful.
Jack was a keen reader and studied the works of many writers in order to learn to become a writer himself. In fact, he consciously chose the life of a writer in order to escape the unpleasantness of becoming a factory worker. The varied and adventurous life he led provided him with a wealth of material from which to create imaginative literature. At first, his submissions met with very little success. However, his disciplined approach finally paid off and he gained international renown, with over fifty volumes of stories, novels, and essays to his name. His novel The Call of the Wild brought him lasting fame, and many of his short stories are considered classics. At one point, he journeyed across the Pacific in a small boat; this trip provided the inspiration for stories about
Polynesian culture. London became one of the best-known public figures of his time. He used his fame to draw support for socialism, women’s right, and, later prohibition of alcohol. However, his political and social views were considered changeable and self-contradictory. For example, his support for socialism was countered by a strong belief in individualism. He supported women’s rights but dominated the female members of his family.
In his thirties, London tried his hand at agriculture. He pursued this interest with great energy at his farm in California and introduced many practical innovations that were ahead of the times. During this period, he developed a kidney disease from which he died in November 1916, at the age of forty.
37. What’s the main topic of the passage?
A. Jack London’s works, B. Jack London’s life, C. Jack London’s politics, D. Jack London’s family, E. Jack London’s death
38. Why did London become a writer?
A. Because of his failure in becoming a political leader., B. To make a journey across the Pacific, C. Because he was a keen reader. D. To cover the costs of his kidney illness. E. To avoid working in a factory.
39. According to the passage, where did London get his ideas for his publications?
A. He retold stories written by other authors. B. He told the stories of people he met when he was a factory worker. C. He used material, collected by his wife. D. He created stories from his own experiences and imagination. E. He told the stories of his father, the Civil War veteran.
40. What is the reason to mention London’s novel The Call of the Wild in the passage?
A. To give an example of London’s diverse experiences. B. To name a work that showed London’s anti-capitalist ideas. C. To name the work that brought London fame. D. To give an example of London’s disciplined approach to writing. E. To give an example of his journeys across the Pacific.
41. According to the passage, in what way was London inconsistent and self-contradictory?
A. In his support for socialism. B. In his support for human rights. C. In his support for the prohibition of alcohol. D. In his innovative ideas. E. In his interest in agriculture.
42.All the following statements are true EXCEPT:
A. London’s family settled in Oakland after having moved around. B. London’s working life as a young man was very diverse. C. London worked at becoming a successful writer. D. London died because of kidney disease at the age of sixty. E. London introduced practical innovations on his farm.

B. Choose the appropriate word or phrase used in the text for each given definition below. (4 items Ч 2 marks each = 8)
43. Someone who stands in an election
A. candidate, B. member, C. submission, D. inspiration, E. veteran
44. Small vessel for traveling in on water, moved by sails or motor
A. submission, B. discipline, C. volume, D. public figure, E. small boat
45. In the end or at last
A. at one point, B. consciously, C. eventually, D. contradictory, E. renown
46. Someone who has a lot of experience in something, especially in war
A. wealth, B. fame, C. candidate, D. veteran, E. figure

53. Mother: You don’t care for your homework, do you?
Son: ……………………………………………….. .
A. Don’t worry. I’ll help you., B. That sounds interesting. C. That’s a good idea. D. I’ll say I don’t. E. I broke up.
54. Person A: Are you going to meet me at the airport?
Person B: …………………………………………… .
A. Oh, I don’t want to miss that. B. Yes, I think so. C. Yes, I’m supposed to share it. D. See you then. E. I guess they won’t.
55. Student A: I can’t possibly meet Prof. Jack’s deadline.
Student B: ………………………………………….. .
A. Can’t you imagine that? B. Why don’t you bargain it? C. Why don’t you ask for extension? D. Can’t you make the right choice? E. Why don’t you go and see her.
56. Receptionist: Hello, the Grand Hotel. Mary speaking. How can I help you?
Customer: ……………………………………
A. Hello. What can I do for you? B. Hello. Give me a ring as soon as possible. C. Hi. Is there a post office near here? D. Well, what’s your name please? E. I’d like to make a reservation, please.
57. Oyun: Oh, no! Someone has broken into my apartment! What should I do?
Ider: ……………………………
Oyun: I’ll call them now.
A. You ought to call the police. B. Oh, clean up this mess. C. You are supposed to touch everything before you call the police. D. Yes, of course. E. You had better not call the police.
58. Man: What do you think of the new Mel Gibson movie?
Woman: ………………………………………………. .
A. I think I’ve done something wrong. B. I think it is all right. C. I don’t think so. D. Never mind. E. I’ll be there on time.
Pаrt I
2.1 ( 7 items Ч 1 mark each = 7)
Match the ideas correctly.
a. kind of airport 1. far from family and friends
b. disadvantage of studying abroad 2. get a good night’s sleep the night before
c. step to organize a camping trip 3. to fall or to slip
d. disadvantage of large cars 4. international
e. change brought by computers 5. difficult to park
f. kinds of home accident 6. check weather report
g. method to prepare for taking exam 7. information easier to obtain
2. 2 ( 7 items Ч 1 mark each = 7)
Look at this text about politics in the UK, and choose a word that best fits in each blank
as in the example.
Parliament (0)……2…… the UK (a) ……………of two chambers: the House of Commons
and the House of (b)………….. . In the House of Commons there are 650 Members of Parliament,
each representing one (c)…………………The ruling party in the Commons is the
one which gains a (d) ………………of seats. The main figure in that party is called the
(e) ………………………….. . The Commons is elected for a maximum period of 5 years although
Prime Minister may call a general (f)………… at any time within that (g)………….. .
0. 1. on 2. in 3. about
a. 1. contains 2. includes 3. consists
b. 1. Lords 2. Kings 3. Aristocrats
c. 1. constituency 2. area 3. state
d. 1. minority 2. majority 3. politician
e. 1. queen 2. dictator 3. Prime Minister
f. 1. election 2. vote 3. policy
g. 1. party 2. period 3. hour

NEWS at 131dg

2008-04-21 uundaa бичсэн.
За манайхан сайн байцгаана уу?? Шалгалт шүүлэг ойртоод нэлээн их зав муу байх шиг байна... Юу ч гэсэн ойрын үед анги хавьцаа болж байгаа мэдээнүүдийн онцлохыг хүргэе ээ...Ер нь цаашдаа ч NEWS at 131dg нийтлэлүүдээ бид 7 хоногт 2 удаа тавихаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна...

- Өнгөрсөн 7 хоногт болсон 11-р сургуулийн олимпиадад манай ангийнхан амжилттай оролцож, алтан медалиа алдсангүй ээ... Э.Тэмүгэ 11-р ангийн ангилалд 21 оноогоор алтан медаль /дараагийн хүүхдээсээ 7 оноогоор илүү/, Г.Оюундарь маань 9 оноогоор 5-р байрт оржээ... Энэ олимпиадад Бямбажав, Мягмаржав нар оролцоогүй бөгөөд манайхан 5 сарын эхээр болох УЛСЫН ОЛИМПИАД-д амжилттай оролцохоор бэлдэж байна...
- Манай Н.Бямбажав маань Монгол улсын шигшээ багт багтан АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД-д оролцож байна... Өчигдөр нээлтээ хийсэн уг олимпиадын бодолт маргааш болох бөгөөд 40 орны 160 орчим тамирчид оролцож байгаа юм байна.. Дашрамд манай хүн 28 хүртэл Баянгол зочид буудалд оролцогчдын хамт байрлаж байнаа...
- Манай хөлбөмбөгийнхөн зиндаа ахин, ногоон талбай дээр зуны бэлтгэлдээ гарчээ... Өнгөрсөн амралтын өдөр манайхан хяналтын тоглолт хийсэн бол энэ Лхагва гарагт Мазаалай клубтай нөхөрсөг тоглолт хийх сурагтай байна...
- Монгол-Туркийн хамтарсан сургуулиас зохион байгуулсан МАТЕМАТИКИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН СОРИЛ-2008-д манайхнаас хэд хэдэн төлөөлөгч оролцлоо... Одоогоор дүн нь гараагүй бөгөөд тэмцээний дүн болон материалыг бид удахгүй тавих болно...

Л.Түдэв- Оройгүй сүм /24-32-р бүлэг/

2008-04-20 uundaa бичсэн.
ЭНЭХҮҮ ФАЙЛЫГ ТАТАЖ АВАН ТОХИРОХ НУУЦ ҮГИЙГ ХИЙН ТА Л.ТҮДЭВИЙН ОРОЙГҮЙ СҮМ ЗОХИОЛЫН ТӨГСГӨЛИЙН 24-32-Р БҮЛГҮҮДИЙГ УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛНО... БИД УНШИХ ЯВЦАД ТОХИОЛДОХ ЗАРИМ НЭГЭН ГАРГАГДАХГҮЙ ХЭСЭГ БОЛОН БУСАД ЗҮЙЛСТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО... ХЭРВЭЭ ТА ЭНЭХҮҮ ФАЙЛЫГ ӨӨР САЙТАНД АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ САЙТЫН НЭРИЙГ ЗААВАЛ ДУРЬДАХЫГ ХҮСЧ БАЙНА... ХЭРВЭЭ ТАНД ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛОН УГ ЗОХИОЛ ХЭРЭГ БОЛСОН БОЛ ТАТАЖ АВААД СЭТГЭГДЛЭЭ ЗААВАЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.../бас манайхан резинен чихрээ авч өгөхөө мартав аа/

ЭНД ДАРЖ ТАТААРАЙ /gogo/
ЭНД ДАРЖ ТАТААРАЙ /zshare/
ЭНД ДАРЖ ТАТААРАЙ /4shared/

Төрсөн Өдөр

Мєнх-Очир бичсэн.
Ёоооо Манай ангийн хэд нь 18 нас хүржийнаа. Бүгд том хүмүүс болжийгоон байна дөө. Гэтэл зарим нь 17 ч хүрээгүй байдаг. Эд нар багаасаа анги дэвшээд орцон овсгоотой баагийнууд шүү! Өнөөдөр бас нэг хүүхэд 18 нас хүржийгаа. Өөрсдөө мэдэж олоод Баяр хүргээрэй. Коммент бичээрэй! Энэ hi5 нь. Бас hi5-аар нь Баяр хүргэж болно.

TUGU CAN DANCE: AWARD CEREMONY /video from NTV/

uundaa бичсэн.
Төөгөө маань ангийнхаа төдийгүй сургуулийнхаа нэр төрийг "БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА" шоун дээр хэрхэн авч гарсныг бид харсан... Түүний хэрхэн бүжиглэснийг, ямар сайн байсныг, онцгой байсныг мэднэ.. Шалгаруулалт ч бас тийм байсныг ойлгосон... За тэгвэл энэ бол тэдний сүүлчийн шоу, шагналаа гардан авч байгаа ёслолын бичлэг байнаа, бүгдээрээ үзээд сэтгэгдлээ бичээрэй...


АЛТАН ТҮЛХҮҮР шагналд нэр дэвшигчид

2008-04-19 uundaa бичсэн.
HAPPY GUYS сургалтын төвөөс өнгөрсөн жилээс шалгаруулж эхэлсэн шилдэг сурагчдыг шалгаруулах "АЛТАН ТҮЛХҮҮР" шагналд нэр дэвшүүлэх сурагчдыг манай ангийнхан өчигдөр БААСАН гарагт ангийн ажил дээрээ тодрууллаа... 2007-2008 оны хичээлийн жилийн шилдэг сурагчид багшийн оруулсан блогийн админ Л.Мөнх-Очирыг нэр дэвшүүлье гэсэн саналыг дуу нэгтэйгээр батлан материалыг нь явуулсан бол "ХАМГИЙН ИТГЭЛ ДААСАН СУРАГЧ" шалгаруулалтанд ангиас 7 сурагчийг дэвшүүлэн олонхийн саналаар Д.Батцэнгэлийг АЛТАН ТҮЛХҮҮР шагналд нэр дэвшүүлэхээр боллоо... Тэдэндээ амжилт хүсье ээ...Өнгөрсөн жил манай ангиас Б.Мягмаржав, Б.Нацагдорж нар уг шагналыг хүртэж байсан билээ...

Л.Түдэв- Оройгүй сүм /12-23-р бүлэг/

uundaa бичсэн.
ЭНЭХҮҮ ФАЙЛЫГ ТАТАЖ АВАН ТОХИРОХ НУУЦ ҮГИЙГ ХИЙН ТА Л.ТҮДЭВИЙН ОРОЙГҮЙ СҮМ ЗОХИОЛЫН ЭХНИЙ 12-23-Р БҮЛГҮҮДИЙГ УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛНО... БИД УНШИХ ЯВЦАД ТОХИОЛДОХ ЗАРИМ НЭГЭН ГАРГАГДАХГҮЙ ХЭСЭГ БОЛОН БУСАД ЗҮЙЛСТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО... ХЭРВЭЭ ТА ЭНЭХҮҮ ФАЙЛЫГ ӨӨР САЙТАНД АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ САЙТЫН НЭРИЙГ ЗААВАЛ ДУРЬДАХЫГ ХҮСЧ БАЙНА... ХЭРВЭЭ ТАНД ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛОН УГ ЗОХИОЛ ХЭРЭГ БОЛСОН БОЛ ТАТАЖ АВААД СЭТГЭГДЛЭЭ ЗААВАЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.../бас манайхан резинен чихрээ авч өгөхөө мартав аа/

ЭНД ДАРЖ ТАТААРАЙ /gogo/
ЭНД ДАРЖ ТАТААРАЙ /zshare/
ЭНД ДАРЖ ТАТААРАЙ /4shared/
нэвтрэх нууц үг: 131dg.blogspot.com

ЭЕШ-2006: Жишиг даалгаврууд /шууд татахаар/

uundaa бичсэн.
За тэгээд блогийн чатан дээр хүссэн байсан хүсэлтийн дагуу бид жил жилийн элсэлтийн даалгаврын жишиг даалгаврууд болон жинхэнэ материалуудыг блог дээрээ тавьж эхэлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт болох 2006 оны жишиг даалгавруудыг та бүхэн хүлээн авч үзнэ үү...

Математик
Англи хэл
Монгол хэл
Орос хэл
Физик
Хими
Биологи
Нийгмийн тухай мэдлэг
Газарзүй
Монгол улсын түүх

Л.Түдэв- Оройгүй сүм /1-11-р бүлэг/

2008-04-18 uundaa бичсэн.

ЭНЭХҮҮ ФАЙЛЫГ ТАТАЖ АВАН ТОХИРОХ НУУЦ ҮГИЙГ ХИЙН ТА Л.ТҮДЭВИЙН ОРОЙГҮЙ СҮМ ЗОХИОЛЫН ЭХНИЙ БҮЛГҮҮДИЙГ УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛНО... БИД УНШИХ ЯВЦАД ТОХИОЛДОХ ЗАРИМ НЭГЭН ГАРГАГДАХГҮЙ ХЭСЭГ БОЛОН БУСАД ЗҮЙЛСТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО... ХЭРВЭЭ ТА ЭНЭХҮҮ ФАЙЛЫГ ӨӨР САЙТАНД АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ САЙТЫН НЭРИЙГ ЗААВАЛ ДУРЬДАХЫГ ХҮСЧ БАЙНА... ХЭРВЭЭ ТАНД ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛОН УГ ЗОХИОЛ ХЭРЭГ БОЛСОН БОЛ ТАТАЖ АВААД СЭТГЭГДЛЭЭ ЗААВАЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ...

ЭНДЭЭС ТАТАЖ АВААРАЙ
ЭНДЭЭС ТАТАЖ АВААРАЙ-2
ЭНДЭЭС ТАТАЖ АВААРАЙ-3
нэвтрэх нууц үг: 131dg.blogspot.com

Л.Түдэв: ОРОЙГҮЙ СҮМ /coming soon/

uundaa бичсэн.

За удтал хүлээлгэсний эцэст блог маань уран зохиолын хичээлийн даалгавар болох Л.Түдэвийн "ОРОЙГҮЙ СҮМ" романыг уншигчдынхаа хүртээл болгоход бэлэн болоод байнаа...
Тун удахгүй та бүхэнд цувралаар багц болгон хүргэх бөгөөд энэхүү зохиолыг та зөвхөн манай блогоос л олж уншина гэдгийг хэлэхэд таатай байна... Дан ганц манай ангийнханд ч биш, нийт 11-р анги төгсөгчдөд, ирээдүйд төгсөгчдөд, мөн уран зохиол сонирхогч бүх хүмүүст хэрэгтэй, мөн заавал уншвал зохистой номыг бид тавьж байна... Та татаж ав, унш, дүнгээ ав, харин ганцхан л зүйл хүсье, та сэтгэгдлээ үлдээгээд мөн надад резинен чихрээ авч өгөөрэй...

Photos from Batos

uundaa бичсэн.
За 131dg-ийн маань гишүүн, бидний хайрт "ах" Батос маань өдгөө Сингапурт RAFFLES UNIVERSITY-д менежментийн чиглэлээр сурч байгаа билээ, тэгвэл тэрбээр бидэнд саяхан авахуулсан шинэхэн зургаа илгээжээ... хэр өөрчлөгдсөн байна??


ЗАРЛАЛ

uundaa бичсэн.
-Маргааш, 4-р сарын 19-ны Бямба гарагийн 15:00 минутанд ангид 11-р ангийн төгсөлтийн монтажны зураг авалт явагдах тул заасан хугацаанд бүх сурагчид формын хувцастайгаа /дан пиджактай байж болно, гэхдээ цагаан цамцтай байх ёстой.../ ирж зургаа авахуулахыг зарлаж байна...
-Маргааш ШУТИС-ын 2-р байранд Японд тэтгэлгээр сурах талаар Японы элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа хурал 10:00 мөн 14:00 цагуудад явагдана... Сонирхсон сурагчид уг хуралд суухыг урьж байна...

UFO???

uundaa бичсэн.
За өнөөдөр манай Нямхүүгээс нэгэн сонирхолтой бөгөөд тун ноцтой мессеж бидэнд тарлаа. Тэр нь юу байсан бэ гэвэл: "Зайсангийн ойр хавьд харь гарагийн 6 нисдэг биет нисч байна... Лав л онгоц биш, улаан гал шиг зүйл тогтмол бус хурдаар ниссэн... Тэгээд гэрийн гэрэл шиг хурц тод гялалзан байснаа нэг нэгээрээ алга болсоор улмаар хамгийн сүүлийнх нь нэлээн удсаар алга болсон"... Энэ үнэн юм болов уу?? Үнэхээр хэн нэгэн Зайсангийн ойр хавьд нисдэг үл мэдэгдэх биетийг харав уу?? Тэд үнэхээр харийнхан мөн үү?? Аль эсвэл Нямхүү маань зохиогоод байна уу?? санал сэтгэгдлээ бичээрэй...

Эцэг эхийн хурал боллоо...

2008-04-17 uundaa бичсэн.
Өнөөдөр 6:30-д эхэлсэн Ахлах ангиудын эцэг эхийн хурал удтал дуншсаны эцэст оройн 10 цагийн үед өндөрлөлөө...

Хурал сургуулийн захиргаанаас хурлын зааланд явуулсан танилцуулах ажиллагаанаас эхэлсэн байгаа... Энд сургалтын менежерүүд болон БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ-өөс хүмүүс ирж, эцэг эхчүүдэд яриа хийн, ерөнхий шалгалтын тухай товч танилцуулга болон заавар зөвлөмжийг өгсөн...
Үүний дараа эцэг эхчүүд анги ангидаа орон байраа эзэлж, харин хичээл заадаг багш нар ээлж ээлжээр орж ирээд биднийгээ сайхан "муулж", бас зарим нь сайлцгаасан бололтой... Лав л бидний хичээл тасалдаг, хаядаг, бас ном уншдаггүй, унтдаг гээд баахан но-г маань хайр найргүй хэлсэн гэнэ...
Хурлын төгсгөлд гадаа удтал хүлээсэн ангийнхан маань ангидаа орон эцэг эхчүүдээсээ алга ташилтаар сургуулиа сайн төгсөөд, шалгалтаа сайн өгөхийг урмыг аваад, ангийн дарга эцэг эхчүүдтэй санхүү тайлан болон удахгүй хийгдэх ажлуудын талаар зөвлөлдснөөр энэхүү үйл ажиллагаа дуусч, бид ч нэг том асуудлын ард амжилттай гарлаа...

Академич төрлөө...

uundaa бичсэн.
Манай ангиас анхны АКАДЕМИЧ мэндэллээ... Билгүүн маань саяхан "Залуу Удирдагчдын Академи"-ийн сургалтанд сууж сертификатаа гардан авчээ... Уг холбоо нь эгнээндээ олон олон мянган залуусыг багтаасан, сүүлийн үед нэрд гарч буй байгууллага бөгөөд ирээдүйн манлайлагчдыг бэлдэх зорилго бүхий сургалтыг явуулдаг билээ... За тэгээд БЕК-дээ баяр хүргээд, амжилт хүсье...

Өнөөдөр, Download B2B Монгол-Англи Толь

Мєнх-Очир бичсэн.

Өчигдөрхөн л бүгчим халуун өдөр байсан бол өнөөдөр шороогоор шуурсан салхитай муухай өдөр байлаа. Тэгэхдээ орой тийшээнээ гоё болсоон. Ерөнхий шалгалт ойртсоор. Ихэнх маань англи хэлний шалгалт өгөх байхаа. Тэгэхээр англи хэлээр давтлага авч байгаа хүүхдүүдэд тус болох үүднээс жава дэмждэг гар утасны B2B Монгол-Англи Толь-ыг орууллаа.

Энэ толь нь wap.mobicom.mn-д 2850 нэгжээр зарж байсанд би татаж авч ойролцоогоор 4000 нэгжээр шатлаа. Тэгээд дэмий шатахгүй бусдадаа буян болох үүднээс Уг толийг Мак Дик 1,0 тэй цуг шууд татахаар орууллаа.
B2B Монгол-Англи Толь Татах
Мак Дик Англи-Монгол толь Татах

At Tugu's Home

2008-04-16 uundaa бичсэн.

За энэ хэдэн нөхдүүд амралтаар нэг хийх юмаа ёстой олж ядаж дээ...


Төөгөөгөөс...

Footballers...

uundaa бичсэн.
ДУУЛИАН 2020 тэмцээний албан ёсны сайтад тавигдсан манайхтай холбоотой зургийг тавьж байна... Энд Цэнгэл маань "Шилдгийн Шилдэг Тоглогч"-ийн шагналаа авч байх үеийн мөн, манай медалиа авсны дараах зургууд тус тус тавигджээ...

Дэлгэрэнгүйг эндээс...

NEWS at 131dg

uundaa бичсэн.
За ойрын үед анги болон сургууль хавиар болж байгаа мэдээллүүдийг нэгтгээд, бас базаад товчлоод хүргэе ээ... Өнгөрсөн өдрүүд зуны урь орон дулаарч, дотачид маань эргэн ирж, Түвшээгийн азгүйтэл, хичээл хаялт, таслалт зэрэг адал явдлаар дүүрэн болж өнгөрлөө...

- Яг одоогоор сургууль дээр эцэг эхийн хурлууд үргэлжлэн явагдаж байгаа, бага болон дунд ангийнхны хурал өндөрлөн, маргааш ахлах ангиудын хурал явагдана... Энэ эцэг эхийн хурлын гол онцлог бол сурагчид нь хамт хуралд суун, хичээл заадаг багш нартайгаа эцэг эхийн хамт уулзахаараа байгаа... Тийм болохоор эртхэн шиг багш энээ тэрээтэйгээ элдэв асуудлаа зохицуулаарай гэж хэлье дээ...
- Өнөөдөр хөлбөмбөгийнхөн маань Дуулианаас хойш хийгээгүй байсан бэлтгэлээ хийлээ, ер нь бол удахгүй болох тэмцээний бэлтгэл нэлээн сайн байгаа нь харагдаж байсан, тэр тусмаа Зоогийгийнх...
- Химийн хичээл өнөөдөр дүнгээ гаргасан, доод тал нь 90 гарцгааж, анх удаа шалгалтан дээр бүгд 100 авч, Төөгөө маань бүжиглэж чадсныхаа ачаар, Өлзий маань ДУУЛИАНд сайн тоглосныхоо хүчинд хүссэн дүнгээрээ гарч чадлаа, Батбилэг багшдаа баярлалаа...
- Манайхан ид конкурсандаа бэлдэцгээж байна... Математикийн давтлагандаа идэвхтэй сууж, нэмэлтээр англи хэл, физик, химиийн давтлаганд сууж, баахан завгүй л хүмүүс байна даа...
За ерөнхийдөө нэг иймэрхүү, гол гол үйл явдлуудыг бид үргэлж блог дээрээ нийтэлж байх болноо...

ЭЕШ-ын бүртгэл дууслаа

2008-04-15 uundaa бичсэн.

Энэ жилийн 2-р сарын 1-ээс эхэлсэн ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дууслаа... Энэ жил нийт шалгалтанд орох ёстой байсан 45000 орчим хүүхдүүдийн бүртгүүлэлтийн ирц бараг 100 хувь байсан бөгөөд манайхан бүгдээрээ амжиж бүртгүүлсээн... За тэгээд одоо 6-р сарын 6 хүртэл сайн хичээж байгаад шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа орох л бидэнд үлдлээ.. Хичээцгээе!!!

ЗАРЛАЛ

uundaa бичсэн.
Ангийн 4-р улирлын эцэг эхийн хурал 4-р сарын 16-ны 17:30 минутанд гэж зарлагдсан байсан нь тодорхой шалтгаанаар хойшлогдон 4-р сарын 17-ны 18:30 минутанд болсныг албан ёсоор зарлаж байна...

TUGU DID IT!!! Тэмцээний дүн гарлаа...

2008-04-14 uundaa бичсэн.
НТВ-ээс зохион байгуулсан "БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА" реалити шоу өнөөдөр дүнгээ гарган өндөрлөлөө... Сар гаруй хугацаанд үргэлжилсэн энэхүү нэвтрүүлгийн сүүлийн шатанд үлдээд байсан 10 оролцогчдын дундаас 5 сая төгрөгийн эзэн тодорсон юм аа...

Гэвч энэ азтан манай Төөгөө байсангүй ээ... Мессежний 400 орчим санал шүүгчдийн 55 орчим оноогоор 7-р байранд орлоо... Манайхан очиж дэмжсэн, зурагтаар зарим хэсэг нь гарсан, юутай ч гэсэн ТӨӨГӨӨ маань хамгийн шилдэг нь, хамгийн цоглог нь байсан гэдгийг бид мэднэ... ЧИ ЧАДСАН: ЧИ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ БАЙСАН... БИД ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА!!!

зурган сурвалжлагыг LMO /UB PALACE ROYAL танхим 2008.4.14/
2008-04-12 uundaa бичсэн.

"БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА" ТВ РЕАЛИТИ ШОУНЫ ОРОЛЦОГЧ 063 ДУГААРТАЙ Т.САРУУЛТӨГСӨД САНАЛАА ӨГЦГӨӨЕ!!!
Энд дарж албан ёсны фен блогоор зочилно уу...


Лаг баян залуус

uundaa бичсэн.

БИЛГҮҮНЭЭС...

Photos from Korea

2008-04-11 uundaa бичсэн.

P.I.M.P.O эргэн ирлээ...

uundaa бичсэн.
Одоогоос яг нэг жилийн өмнө манай ангийн хэсэг нөхөд SPORTS PASSION нэвтрүүлэгт чухам энэ нэрээр орж дархан аварга болж байсан билээ... Тэгвэл өнөөдөр тэд эргэн ирлээ, гэхдээ өөр нэвтрүүлэгт...

Бас л НТВ-ээс зохион байгуулдаг БЭЭЖИНД ХҮРЭХ ЗАМ-2008 асуулт хариултын тэмцээнд манай ангийн Цэнгэл, Uundaa нар оролцож эхний шатаа амжилттай давлаа... Гэхдээ тэд P.I.M.P.O нэрээр биш харин монголчлон ПИМПО гэсэн нэрээр өнөөдрийн ялагч боллоо... Хасагдах журмаар, үе даван явагдах, шагналд нь БЭЭЖИН 2008 олимпод оролцох энэхүү нэвтрүүлэг Ням гарагт НТВ-ээр гарна, дараагийн шатны тов тодорхойгүй байнаа.. Юутай ч гэсэн багтаа амжилт хүсье ээ...

HAPPY BIRTHDAY!!!

uundaa бичсэн.
За хэдхэн хоногийн өмнө манай ангийн Цэцэнэ маань төрсөн өдрөө зад тэмдэглэсэн бол харин өнөөдөр, 4-р сарын 11-ны өдөр ангийн дарга Оюунсайхан маань 17 насны босгыг асгаж байнаа... Ингээд түүндээ аз жаргал, эрүүл энх гээд хамаг сайн сайхан бүхнийг хүсээд ТӨРСӨН ӨДРИЙН ХАЛУУНААС ХАЛУУН МЭНДИЙГ хүргэе ээ... Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй...

News from 131dg

2008-04-10 uundaa бичсэн.
4-р улирлын хичээл эхлээд ердөө л 3-хан хоног болж байна.. За тэгээд энэ хугацаанд манай ангийнхны эргэн тойронд болж байгаа зарим нэг онцлох мэдээг та бүхэндээ хүргэе...

- Өнөөдөр С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиадын дүнгийн хурал сургуулийн хурлын зааланд боллоо... Энэ өдөр тус олимпиадаас алтан медаль хүртсэн Н.Бямбажав, мөнгөн медаль хүртсэн Э.Тэмүгэ, хүрэл медаль хүртсэн Б.Мягмаржав, Л.Мөнх-Очир нар маань медалиа гардан авч, харин ангийн багш Н.Баянбат маань аварга сурагч төрүүлсэн тул Уяач багшийн шагналаа гардан авлаа...

- Х.Галбадрах маань ОХУ-д тэтгэлгээр суралцах шалгалтанд амжилттай оролцож тэнцснээр ОХУ-д улсын тэтгэлгээр сурахаар боллоо... Математик, Орос хэл, Ярилцлага зэрэг олон амаргүй давааг туулсаар манай хүн урдаа тавьсан зорилгодоо хүрсэн юм... Баяр хүргэеээ...Галаагаараа бид бүгд бахархаж байна, түүний замаар урагшаа!!!







- За тэгээд өнөөдөр манай ангийнхан хөлбөмбөгийн секц ороогүй болон, олимпиадын дүнгийн хурал болсонтой холбогдуулан МИНИ дээрээ "хүндэтгэлийн" тоглолтыг хийлээ... 1,2,3-р багаараа хуваагдан ирэх тэмцээний бэлтгэлээ шалгасан хэд хэдэн хяналтын тоглолтыг хийсэн, энэ өдөр 2-р багийнх байлаа...

HAPPY BIRTHDAY, TSETSENE!!!

2008-04-09 uundaa бичсэн.
Өнөөдөр 4-р сарын 9 бол манай ангийнхны хувьд тэмдэглэлт өдөр юм аа. Юуны учир вэ гэвэл 131dg-ийн гишүүн Цэцэгдэлгэр маань 18 насыг хүрч байна... За тэгээд Цэцэнэдээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд, хүссэн бүхэн чинь биелээсэй гэж ерөөе өө, чамд их ирээдүй байна, урагшаа!! Төрсөн өдрийн дуугаа бүгдээрээ дуулаарай...
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO TSETSENE
HAPPY BIRTHDAY TO YOU

Хар Талст-Чамайгаа санахдаа

2008-04-07 Мєнх-Очир бичсэн.
За та бүхэндээ Хар талст хамтлагийн нэгэн гоё дуу болох Номин талстаар ковер хийсэн Чамайгаа санахдааг хүргэж байна. Үнэхээр гоё бичлэгтээ юм байна лээ. Дараах зургуудыг үзээд ойлгох биздээ.
Хар Талст-Чамайгаа Санахдаа/wma|Direct Download/


Бааткагийнхаа хүсэлтээр Блогийнхоо тоглуулагчиндаа орууллаа. Сонсоод үзээрэй. Бага зэрэг муу бичлэгтэй орсон байх. Татаад авбал сайн бичлэгтэй шүү!!!

Амралт дууслаа...

2008-04-06 uundaa бичсэн.
Бидний сурагчийн хувиар өнгөрүүлэх "сүүлчийн" /би энэ сүүлчийн гэдэг үгэнд ямар дургүй гэж сананаа/ улирлын амралт өнөөдөр дуусч байна... За тэгээд бүгдээрээ энэ улирлыг хэр үр дүнтэй өнгөрүүлээ вэ гэдгээ нэг дүгнэцгээе...

-Мэдээж хэрэг манай олимпиадынхны үзүүлсэн амжилтууд тодоор бичигдэх нь гарцаагүй юм, энэ жагсаалтанд.
Манай Бямбажав маань 2 хичээлээр буюу Физик, математикаар Хотын Аварга болж гайхалтай амжилтыг үзүүллээ... Мөн тэрбээр энэ жил Улаанбаатар хотод болох Азийн Физикийн олимпиадад оролцох Монголын шигшээ багийн гишүүнээр нэрлэгдсэн байгаа. Мэдээлэл зүйн Хотын олимпиадаас Нацгаа маань хүрэл, ЛМО маань шагналт байрыг авчирсан. Мөн манай математикийнхан маань алт мөнгөн медалийг хүртэн, Улсын олимпиадад оролцох 6 эрхийг сургуульдаа авчирчээ...Гэвч физикийнхэн маань ганцхан эрх авсан нь нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадаагүй гэж дүгнэлээ...
БЛОГООС ӨГӨХ ОНОО-4,5
-Хөлбөмбөгийнхөн маань энэ жил урамтай бас гайхалтай тоглолтуудыг үзүүлсээр ДУУЛИАН 2020 тэмцээнээс мөнгөн медалийг авчирлаа... Багийн ахлагч Д.Батцэнгэл ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгарч, шилдэг хаалгачийн шагналыг авч аваргын цомоос бусдыг нь бид гартаа атгалаа... ӨНгөрсөн жил 32-т шалгаран хасагдаж байсан манай баг энэ жил 15 тоглолт хийн 11 хожил 2 тэнцээ 2 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлөлөө...
БЛОГООС ӨГӨХ ОНОО-5
-Сургуулиас зохиогдож байгаа тэмцээн уралдаануудад манайхан тийм ч их амжилт гаргах боломж байсангүй..Ганц оролцсон тэмцээн сагсан бөмбөгийн тэмцээндээ азгүй сугалаа татан, хажууд нь түрүүлэх боломжтой байсан волейбол, шатар, даам, теннисны тэмцээн ДУУЛИАН-ы финалтай давхцаад манай охид ч хөвгүүд ч бүгд багаа дэмжин тэмцээнд оролцсонгүй ээ, гэхдээ арга байсангүй оролцсон бол...
БЛОГООС ӨГӨХ ОНОО-4
За гол 3 ажил энэ байлаа... Ер нь бол сайхан, завгүй амралт байлаа гэж хэлж болох нь ээ... Маргааш хичээлдээ хоцрохгүй ирээрэй... Юу ч гэсэн маргаашийн хуваарийг бичье, удахгүй хичээлийн хуваарийг блог дээрээ тавих болноо...
ДАВАА ГАРАГИЙН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
1.Физикийн сонгон /34/
2.Физикийн сонгон /34/
3.Нийгэм /45/
4.Мэдээлэл зүй /28,62/
5.Уран зохиол /45/

Тugu at 3rd Round!!!

uundaa бичсэн.
Бид блогтоо техникийн алдаанаас болон Төөгөөгийн 3-р шатны бүжгийг тавьж чадаагүй, харин одоо зургийг нь тавьж байна... Самурайн бүжиг ёстой бут авсан даа...

БИД ХЭН БОЛЧИХОО ВЭ??? буюу БИД ХАМТДАА

2008-04-05 uundaa бичсэн.
Би ЛМО-ийн нийтлэлийг уншлаа, ихийг эргэцүүллээ, уул нь энэ талаар арай эрт бичих байсан байх, гэхдээ одоо арай оройтоогүй байх гэж найдаж байна... Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн би мэдэхгүй, нэг л мэдэхэд эхэлчихсэн байсан, ингэхэд та нар миний яг юуны талаар яриад гээд байгааг мэдэж байна уу???
Тийм ээ, яг зөв... Ийм л "өчүүхэн" асуудлаас болж бүр ангийн хурал хийгээд байх даа яахав дээ... Хаашаа ч харсан нэг л хар энерги, хар утаа, төмөр хөшиг...Бие биенийгээ элдвээр нь дуудаад, муухай муухай харцгаагаад...
Арай ч дээ яаж ч доошоо орсон, өгсөн бэлгийг нь тэр хүн нь хогийн саванд хийхийг зүгээр суугаад харж чадах уу? Аль эсвэл эсрэгээрээ бусдад нь улаан цэцэг, өөрт нь арай өөрийг өгөөд байвал та нар яах байсан бэ??? Ганцаараа шатан дээр уйлаад суух уу, аль эсвэл асуудлыг шийдэх гэж хүчин зүтгэл гаргах уу бүр өөрийгөө өмгөөлөөд маргалдах уу??? Өөр сонголт ч бий л дээ, тэдэнтэй харьцахгүй байхад л болно...
Арай бид ингэж бодоод байгаа юм биш биз дээ?? Зарим нь ч тийм бодолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна, гэхдээ тэгж болохгүй ээ, яаж та нар төгсөх юм бэ, та нар ирээдүйгээ төсөөлөөд үз дээ....10 жилийнхээ нандин, дурсгалтай дурсамжаа тийм бараан өнгөтэй болгохыг тэгж их хүсээд байна гэж үү?? БИД ТИЙМ МУНХАГ ХҮМҮҮС БАЙСАН ЮМ ГЭЖ ҮҮ??? Бид 10,20 жилийн дараа ямар хүмүүс яаж уулзахаа ярилцдаг байлаа, гэтэл одоо хонхны баяраа яаж хийх вэ гэдэг дээр толгой өвдөх болчих гээд байх юм...
Алдаа гарч, гаргаж болно... Энэ үгийг битгий өөр дээрээ шууд тусгаад авчихаарай, би аль алинд нь хэлж байна... Одооноос эхлээд, өнөөдрөөс эхлээд хэн нь хэнийгээ матсан нь, хэн нь хэндээ ягаан цэцэг өгсөн нь, хэн нь яаж нэгнийгээ доошоо хийсэн нь хамаагүй, зүгээр л хая л даа, хаяж чадахгүй бол март.. Битгий дурс, үүнтэй холбоотой бүхнийгээ ой ухаанаасаа, хард дискнээсээ арчиж, shift+delete хийцгээе тэгэх үү??? Миний энэ нийтлэлийг бичиж байгаа зорилго нь ч энэ...
Бие биенийгээ хүндлэх нь, бие биенийгээ уучлах нь, бие биендээ буулт хийх нь энэ хорвоогийн жам шүү дээ... АНУ ОХУ 2 бие биендээ буулт хийгээгүй бол дэлхий өнөөдөр үнсэн товрог болчихсон байсан ч юм билүү, 90-ээд оны ардчиллынхныг МАХН-ыхан хүндэлж буулт хийгээгүй бол бид КУБА, Ардчилсан Солонгос шиг байсан ч байх байсан юм билүү???
БИД БУУЛТ ХИЙЖ БАЙНА... ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙЦГЭЭЕ... ХЭН ХЭНИЙХ НЬ БУРУУ БАЙСАН НЬ ГАРЦААГҮЙ... [бид гэдэгт би ангийнхныгаа бүгдийг нь хамруулж бичсэн юм шүү...]
БИД УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА... ОДОО ЭНД ХЭНИЙХ НЬ БУРУУ БАЙХ НЬ ХАМААГҮЙ, ХЭНИЙХ НЬ ЗӨВ БАЙСАН НЬ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ... ЗҮГЭЭР Л БИД ДУРСАМЖТАЙ, ТЭР ТУСМАА САЙХАН ДУРСАМЖТАЙ, САЙН НАЙЗУУДТАЙ БАЙМААР БАЙНА... УУЧЛААРАЙ!!!
Тиймээ, би баярласан, хөлбөмбөгийнхнийг дэмжихээр ирсэн, ирээгүй ч урам өгсөн охиддоо... Бид яг үүнийг л хүсч, хүлээж байлаа..
Амралт эхлэхийн өмнө, ангийн хурлын үеэр мэдрэгдэж байсан тэр хөшиг, хав хар утаа одоо бууж байгааг мэдэрч байна... Хав хар тэр хөшиг бидний дундаас дээшээ хумигдаж эхэлж байна... Тэр гайтай утааг би амьсгалахаа больж эхэлж байна... Одоо түүнийг ор үндэсгүй алга болгоцгооё, оронд нь өнгө алгалсан цэцэг тарьж, эв найртай хуучнаараа амьдарцгаая...
Би БИД ХАМТДАА гээд хамтдаа хэлдэг ангийнхныгаа санаж байна, би НЯМХҮҮ УЛААН гээд хоолой нийлүүлэх тэр хамт олныг авчирмаар байна, би үргэлж инээмсэглэлийг ангийнхнаасаа мэдэрмээр байна, би 65-д суугаад ус буцалгаж цай уудаг тэр цагаа хүсч байна, БИ ГАГЦХҮҮ ЖИНХЭНЭ 131-ийнхныг ХАРМААР БАЙНА...
11г-ийнхан гэхээр нэгэн санаатай, нэгэн зорилготой, бие биендээ хайртай, бие биенийгээ мэдэрсэн гар нийлсэн шижигнэсэн залуус байгаасай гэж хүсч байна...
Энэ нийтлэлийн дараа, ЛМО-ийн нийтлэл дээр ч гэсэн санасан бүхнээ бичицгээе тэгэх үү?? Аль эсвэл ФОРУМ дээр бичье л дээ... Хэрвээ та 131-ийн нэгэн гишүүн мөн л юм бол сэтгэгдлээ үлдээгээрэй...
АЛИВ БҮГДЭЭРЭЭ 1 дэх өдөр бие биенийгээ инээмсэглэсэн харцаар угтаж авцгаая...

Ёооо /Нямхүү улаан гэж хашгирмаар санагдаад байна шүү/

Мєнх-Очир бичсэн.
Өлөнгүүдээ энэ ангид юу болоод байгаан бэ? Охид хөвгүүдээрээ 2 талцчаад, бие биерүүгээ муухай харцгаагаад л, ядаргайтайен. Энэ чинь блог болон форум дээр ч мэдэгджийнэ за юу. Хамгийн сүүлд охид хэзээ сэтгэгдэл бичэвээ. Ядаж "баяр хүргий" гээд бичэхэд яадын ер нь. Төгө ч ,хөл хөлбөмбөгийнхөн ч ангийнхаа нэрийг гаргаж байгаашд.

Аль болох анги гэдэг утгаараа форумаас авхуулаал нойр хоолгүй баахан л юм хийжийшд. Хэд нь ангийнхаа төлөө ингээд яваад байхад чинь, би ерөөсөө та нарыг ойлгохгүй юмаа. Бие биедээ уурлаж бухимдсан юм байгаа бол тэр форумд нь ороод өөрөө сэдэв нээгээд ч юм уу бичээч. Хэн д ч нээлттэйшд. Форумд зөвхөн манай ангийнхан л бичиж уншина. Юу нь болку байгаа нь мэдэгдэхгүй ингээд л яваад байх уу? айн. Баахан хамаа намаагүй юм бичсэн ч яадын ер нь. Энэ ангийн хүүхдүүд ер нь хайцын? Анги юмуу. эсвэл зүгээр л танилууд юм уу. /Та нар хэлдээ "би яг тэдэн хүүхдийг ангийсаа яг сайн мэднэ гээд". би лав энийг 70%-аас хэтрэнэ гэхэд итгэхгүй л байна шүү./

Зvгээр л зурагнууд

2008-04-04 Мєнх-Очир бичсэн.





Сайтын шинэчлэлт ерөнхийдөө дууслаа

2008-04-03 uundaa бичсэн.
Хэдэн шөнө нойргүй хоносны эцэст блогийн маань шинэчилэлт ерөнхийдөө дууслаа. Өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдсөнийг харж байгаа байхаа. Анхны хэв загвараас 7 хоногийн өмнө 1 шинэчлэлт хийсэн билээ. Уг шинэчлэлтэнд манай блогийн зочид, хэрэглэгчид, гишүүд маань дургүй байгаа нь өмнөх санал асуулгаар мэдэгдсэн. "өмнөхөөсөө дордчихож" гэдэг санал 6 ширхэг байсан болохоор мөн админ надад ч жаахан тиймэрхүү байсан болохоор нэлээд зүйлийг хийлээ. Энэ удаа санал асуулга явуулах шаардлагагүй гэж дүгнэж байна.
Энэ удаагийн шинэчлэлтээр блог маань хажуу талдаа хулганы аясаар хөдөлдөг туслах самбартай болсныг харж байгаа байх. Энэ нь блогийн бичлэгийг илүү том бас дэлгэц дүүрэн харахад ч нүдэнд амар бас зугаатай болгож өгч байгаа юм. Мөн блогийн толгой зураг таныг блогт хандах болгонд өөр өөр байхаар бас Блогийн address bar дээрх жижиг 131 гэсэн зургийг харж байгаа байх. г.м олон зүйлийг хийлээ. Мөн нэгэнт шинэчилэлт явуулж байгаа юм чинь тоглуулагчаа шинэчилье гэж бодсон боловч ойрд давтлага энээ тэрээ гээд админ нь зав муутай байгаа болохоор чадсангүй ээ. Одоохондоо таны хүсэлтээр тоглуулагчийнхаа дуунуудыг шинэчилэе гэж бодлоо. Та ямар дуу хийлгэмээр байгаагаа сэтгэгдэл үлдээж мэдэгдээрэй. Танд Шинэ блог таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Нойргүй хэд хоносноос болоод хэдэн өдөр давтлагандаа хоцорч, нойр хүрээд хичээл бага үр дүнтэй байлаа. Давтлагийн төрөл нэмэгдэж ачаалал ихсэж дээрээс нь их л ажиллагаа орсон шинэчилэлт байсан болохоор удаан үргэлжиллээ.
Өмнөх санал асуулгын дүнг танилцуулахад
12 санал-30% Тасархай гоё
19 санал-48% Илүү зүйл байх шиг байна
2 санал-5% Өмнөхтэйгөө ижил байна
6 санал-15% Өмнөхөөсөө дордчихжээ
Удахгүй олон зүйлийг шинээр хийх болноо.

It's Show Time!!!

uundaa бичсэн.
Тоо бодох гэж Казахстан луу явсан нөхөд чинь хөлбөмбөгөөр шоу үзүүлж байгаад ирсэн юм биш биз???
Мигаагийн ГОЁ ЦОХИЛТ БАЙНА!!!ӨӨ ГАЙХАЛТАЙ!!!

Медаль...

uundaa бичсэн.

Медаль маань нэг иймэрхүү, гоё медаль байгаа биз дээ??? Бямбаагаас...

WE ARE THE BEST!!!

2008-04-02 uundaa бичсэн.


Бямбаагаас...

Зугаалгаар... part-2 / Сэлбэд бут авлаа.../

uundaa бичсэн.



Манайхан ч цоглог хэвээрээ байх шив, Бурхан 7 ч гэсэн...









Бямбаагаас...

1-р сургуулийн баг..

uundaa бичсэн.
ДУУЛИАН 2020 ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛЬТ
1-Р СУРГУУЛИЙН БАГ


За энэ бол ДУУЛИАН 2020 тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр авахуулсан зураг байна... Удахгүй бүр олныг, чанар сайтайгаар хүргэх болноо...

Breaking News!!!

2008-04-01 uundaa бичсэн.
Н.ОРГИЛ ОЛИМПОД ХҮЧ СОРИХООР БОЛЛОО.....

За тэгэхээр манай нэгэн хэрэглэгчээс бидэнд шуурхай бөгөөд ноцтой, бас нөгөө талаар баярлууштай мэдээ иржээ... Манай ангийн Монгол Улсын Триатлоны спортын Улсын аварга Ноож овогтой Оргил 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдох зуны олимпийн наадамд Триатлоны спортын төрлөөр оролцох эрхтэй болсныг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ албан ёсны веб сайтад мэдээлжээ...
www.moc.mn /МҮОХ-ы веб сайт/-д мэдээлснээр Н.Оргилын үзүүлсэн амжилтууд, тухайлбал Казахстай улсын Бурабай хотноо болсон Азийн наадамд үзүүлсэн норматив, Улсын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн цагийн хэмжээ, мөн өөрийн үзүүлж байгаа амжилт, хичээл зүтгэл зэргийг харгалзан дээрх эрхийг олгохоор болсон гэжээ...
Ер нь Олон Улсын Олимпын Хороо тухайн төрөл шинээр хөгжиж байгаа улс орнуудад олимпийн эрхийг цагаан хуудас хэлбэрээр өгдөг билээ.. Ингэснээр тухайн улсын уг спортод хандах хандлага өөрчлөгддөг, дэмжлэгэ нэмэгддэг билээ... Манай улсаас өмнө нь усан спорт, хөнгөн атлетикийн төрлүүдээр цагаан хуудсаар олимпид оролцож байлаа...
Үүнийг бид нягтлан үзэн Олон Улсын Триатлоны холбооны албан ёсны веб сайтад хандахад /www.itf.com/ үнэхээр шинээр уг спорт хөгжиж буй 17 оронд /Монгол, Мальдив, Зүүн Тимор, Ангилъя, Аргентин, Словак гэх мэт../ тус бүр 1 тамирчныг цагаан хуудсаар оролцуулах шийдвэрийг өчигдөр Швейцарийн Лозаннад хуралдсан хурлаас гаргажээ...
Ийнхүү эдгээр 17 тамирчныг Азиас эрхээ авсан 15, Европоос авсан 25, Америкаас эрхээ авсан 20, Номхон далайн бүсээс эрхээ авсан 5, Африкаас эрхээ авсан 3 тамирчидтай нийлэн энэ оны 8 сарын 13-ны өдөр хүч сорихоор болжээ...
Үнэхээр баяртай мэдээ байна, бүгдээрээ Оридоо эхлээд баяр хүргэе, тэгээд дараа нь амжилттай оролцоорой гэж ерөөе дөө...

ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ТАНД ХҮРГЭЕ!!!
HAPPY FOOL'S DAY!!!



Зугаалгаар.../СЭЛБЭ РҮҮ УРАГШАА/

uundaa бичсэн.



Манайхан ч цоглог байна даа... Зургийг Бямбаагаас...











ДУУЛИАН 2020 өндөрлөлөө..

uundaa бичсэн.
Бүтэн 4 сарын турш үргэлжилсэн ДУУЛИАН 2020 тэмцээнээс манай сургуулийн баг мөнгөн медаль, шилдгийн шилдэг тоглогч, шилдэг хаалгачийн шагналыг нь хүртлээ...

1-р сургууль 3:5 5-р сургууль
Гоолууд: А.Ундрал /1:3/ Д.Батцэнгэл /2:3/ Г.Зол-Эрдэнэ /3:3/
Манай сургуулийн баг хөгжөөн дэмжигчдийнхээ ачаар 3:0-ээр хожигдож байгаад superb comeback хийн тооны харьцааг тэнцүүлсэн ч аз дутан эцсийн мөчид 2 гоол алдан 5:3 харьцаатайгаар хожигдон энэ тэмцээнээс мөнгөн медальтай хоцорлоо...

Мөн тэмцээний хаалтын ёслолын үеэр ДУУЛИАН 2020 тэмцээний ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧООР манай сургуулийн багийн ахлагч Д.Батцэнгэл тодорч Цом, мөнгөн шагналаар тодорсон нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо...

Үүгээр ч зогсохгүй, багийн хаалгач Б.Түвшинбаатар 17 насны ангилалын шилдэг хаалгачийн шагналыг хүртэн, бахдам амжилт үзүүллээ...

За тэгээд эцэст нь 4 сарын турш бидэнтэй хамт байсан хөгжөөн дэмжигч, ангийнхандаа, эцэг эхчүүддээ, найзууддаа талархснаа илэрхийлье ээ, бид урмыг чинь хугалаагүй гэж найдаж байна... Баярлалаа...
/дэлгэрэнгүйг удахгүй..../