Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, БТСУХ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ДУУЛИАН 2020 тэмцээний аваргын төлөө тоглох багуудын нэрс өнөөдөр тодорлоо...17 насны ангилалд манай сургуулийн баг маргааш Спортын Төв Ордонд 5-р сургуулийн багтай цом, алтан медалийн төлөө өрсөлдөнө...1-р сургууль 6:5 Оюуны Ундраа
Гоолууд: Г.Зол-Эрдэнэ /1:0/ А.Ундрал /2:1/ Г.Зол-Эрдэнэ /3:1/ Г.Зол-Эрдэнэ /4:1/ Автогоол /5:4/ Д.Батцэнгэл /6:4/
1-р сургуулийн баг үүнийг хийж чадлаа... Г.Зол-Эрдэнийн хет-трик, Б.Түвшинбаатарын найдвартай хаалтын ачаар Оюуны Ундраа сургуулийн багийг хариу тоглолтонд 6:5 харьцаатайгаар хожсоноор финалын тоглолтонд шалгарч үлдэж чадлаа...
Тоглолтын эхнээс үзүүлж байгаа тоглолт төдийгүй хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэгээрээ 1-р сургуулийн баг давамгайлж тооны харьцааг 4:1 болгосон ч Оюуны Ундраа сургуулийнхан ч мөчөөгөө өгөлгүй довтолсоор 4:4 болгосон юм... Харин завсарлаганы дараа тоглолт эргэн ирж 6:4 болгосон төдийгүй тоглолтыг өөрийн болгож мөнгөн медалийн болзол хангалаа...
Ангийнхныгаа ирнэ гэдэгт итгэж байна, маргааш 9 цагт СТО-нд ирж, багаа дэмжээрэй, таны итгэлийг бид алдахгүй ээ...
Гоолууд: М.Өлзийхутаг /1:2/ А.Ундрал /2:2/ Д.Батцэнгэл /3:2/
Хагас шигшээ тоглолтонд шалгарсан эдгээр багуудын эхний тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж өнгөрлөө... 40 минутын турш ана мана үзэлцсэн тоглолт 1-р сургуулийн багийн ялалтаар өндөрлөлөө.. Тоглолтын эхний үе санаандгүй орсон Оюуны Ундраа сургуулийн 2 гоолын дараа 2:0 харьцаатайгаар өндөрлөсөн... Гэвч 2-р үед 1-р сургуулийн баг эргэн ирж, 3 бөмбөг дараалан хийснээр тоглолт биднийх боллоо...
Маргааш 13:50 минутанд хариу тоглолтыг хийнэ... Шинэ цагаан хувцсаар жигдэрсэн багийнхнаа дэмжихийг хүсвэл /хүсэх ч биш ер нь ир!!!/ хүрээд ирээрэй, бид итгэлийг чинь алдахгүй, сонирхолтой тоглолтыг битгий алдааарай...
Төөгөөгийн маань "БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА" шоунд оролцож байгааг мэдэж байгаа байх.. Харин энэ бол 2-р шатанд бүжиглэсэн JIVE бүжиг....
Яруугаас...
Энэ 7 хоногт явагдсан АБТА Д.Лувсандоржийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөлөө...Тэмцээний сүүлчийн өдөр 11г ангийнханд ээлтэй байлаа...
11г 15:9 10а
Манай хөвгүүдийн баг багийн лидер Очгэрэл болон Түвшинбаяр, Өлзийхутаг наргүйгээр хэсгийнхээ нөгөө өрсөлдөгч 10а ангийг хожиж чадлаа... Ялангуяа энэ тоглолтонд багийн холбон тоглогч Г.Зол-Эрдэнэ сайн тоглосныг дурьдах нь зүйтэй байх... Харамсалтай нь энэ 2 багийн аль нь ч хэсгээс шалгарч чадсангүй, 11а анги хэсгээс шалгарлаа...
11г 8:6 10а
Хөвгүүдийнхээ ялсан ялалтын буухиаг охид ч үргэлжлүүлж мөн 10а ангийг хожлоо... Үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй байсан энэ тоглолтонд багууд ээлж ээлжээр урд хойноо орж явсаар эцсийн мөчид Баттогтохын хийсэн амжилттай довтолгооны ачаар ялалт манайд ирлээ... Гэхдээ энэ тоглолтонд манай бүх тоглогчид тэр дундаа Цолмонг сайн тоглосныг онцлох нь зүйтэй...
За ингээд эцсийн эцэст тэмцээн өндөрлөлөө. Гэхдээ бидэнд бахархах зүйл байгаа.. Энэ нь манай 2 багийг ялсан багууд тэмцээний аварга болсон хэрэг юм... Үнэхээр 11а анги хөвгүүдийн ангилалд, 10б анги охидын ангилалд аварга болсон юм. Тийм ч муу үр дүн биш, гэхдээ харамсалтай тэмцээн болж өнгөрлөө...
Алс холын Солонгос улсад сурч байгаа манай "ах" Пүрэвдашаас бидэнд зураг иржээ...


at Seoul Main Street, from Yaruu Buyan /Puntuuz/
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа "ДУУЛИАН 2020" заалны хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд маргааш Улаанбаатар дээд сургуулийн зааланд үргэлжлэн явагдах гэж байна...
VS

Тоглолт маргааш 09:50 минутанд эхэлнэ, заавал ирж үзээрэй гэж хүсч байнаа, бид та нарын итгэлийг алдахгүй ээ...
Удтал нэгэн хэвийн дизайнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан ангийн маань блог бүрэн хэмжээгээр шинэчлэгдсээр байнаа... Шинэчлэл бараг дуусах шатандаа орлоо...
Хамгийн эхний ээлжинд шинээр 3 баганатай хэлбэрт орууллаа... Энэ нь блогийг арай илүү вебсайт хэлбэртэй болгож байгаа юм. Ингэснээр танд блог луу орон сонголт хийх илүү боломжтой боллоо.
Гэхдээ шинэчлэл бүрэн дуусаагүй байгаа, бид шинээр та бүхэндээ улам их зүйл хүргэхээр ажилласаар байна. Удахгүй хичээлийн хуваарь, тоглуулагч зэрэг шинэчлэгдэн танд хүрэх болноо...
Хамгийн гол нь та блогт маань тавигдсан санал асуулгад идэвхтэй оролцох хэрэгтэй байна... Хэрвээ танд блог таалагдахаа больчихсон бол сэтгэгдлээ үлдээгээрэй гэж хүсч байна... Бид санал асуулгын дүнг үндэслэн блогийнхоо загварт засвар хийх болноо...
Эцэст нь блогтойгоо үргэлж хамт байдаг ангийнхандаа баярлалаа, үргэлж орж байгаарай гэж хүсье... Бид ч та бүхэнд сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээх болноо...
Мэдээлэл зүйн хотын олимпиад 3-р сарын 26нд Нийслэлийн 24р сургууль дээр болж өндөрлөлөө. Манайхаас Нацаг ЛМО 2 оролцож бахдам амжилт үзүүллээ. Эхний 5 байрыг эзэлсэн сурагчид нь Мон-Турк болон Манай сургуулийнх байсан нь манай "2" баатар маань Сургуулийнхаа тэр дотороо ангийнхаа нэрийг гаргасан хэрэг боллоо. 1,2-р байранд Монтурк-ын 2 хүүхэд бүтэн бодолттой /150 оноо/ байсан бол удаах байранд Нацагаа маань 95 оноотой хүрэл медаль авахаар боллоо. Харин ЛМО маань 90 оноотой 4-р байранд медальгүй хоцорох шиг боллоо. Ер нь бол Нацаг 2-р байр Мөнх-Очир маань 3-р байранд орсон гэж хэлэхэд болно. Юутай ч гэсэн бидний итгэлийг алдаагүй 2тоо баяр хүргээд "Улсын олимпиаддаа Алтан медаль аваарай гэж ерөөе!!!"
3 дахь өдрөө үргэлжилж байгаа, АБТА Д.Лувсандоржийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний ахлах ангиудын хоорондох тоглолтууд өнөөдөр эхэллээ...
11г 14:23 11а
Манай ангийн эрэгтэйчүүдийн хувьд эхний тоглолтоо 11а ангитай хийлээ... Тоглолтын эхний үе 2 онооны зөрүүтэй өндөрлөж, тэр хэвээрээ 2-р үеийн дунд хүртэл хадгалж байсан ч дараалан 3 удаа бөмбөгөө алдаж улмаар хожигдлоо... Хэсгийн дараагийн тоглолтоо 10а ангитай маргааш хийнээ...
11г 10:16 10б
Манай охид үхлийн хэсэгт багтан, гараагаа муугүй эхэлсэн ч 10б ангид хожигдлоо...
Дараагийн тоглолтоо 10а ангитай хийнэ... Манай аль ч багйин хувь заяа нөгөө 2 багаас шалтгаалахаар болоод байна, дүнг бид цаг тухайд нь мэдээлэх болноо...
ULZII said: "ЭЭЖЭЭ ЯАНАА, Бөмбөг!!!"

GD said: "АЙХ ХЭРЭГГҮЙ ЭЭ, ЭГЧ НЬ ХАМГААЛНА..."
зургийг Төөгөө, тайлбарыг Төөгөө...
2 өдөр ширүүн үргэлжилсэн С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиад дүнгээ дөнгөж сая гаргасан тухай мэдээг бид хүлээж авлаа...
Энэ жилийн хотын аваргаар манай ангийнхан амжилттай, медалийн арвин ургац хураалаа... Эцсийн дүн гарахад Н.Бямбажав маань 35 оноогоор 1-р байрт, Э.Тэмүгэ 28 оноогоор 2-р байр мөнгөн медаль, Л.Мөнх-Очир 16 оноогоор 5-р байр хүрэл медаль хүртэн , Б.Мягмаржав 16 оноогоор 6-р байрт, Г.Оюундарь 9,5 оноогоор 8-р байрт, Н.Нямхүү 8 оноогоор 12-р байрт, Б.Нацагдорж 2 оноогоор 18-р байрт тус тус орсон бахдам амжилтыг үзүүлжээ... Ингээд нийт оролцсон ангийнхандаа болон ангийнхаа, сургуулийнхаа нэрийг өндөрт гаргасан хүүхдүүддээ халуун баярыг хүргэж байнаа...
3-р улирлын амралт буюу бидний сурагчийн хувиар өнгөрүүлэх сүүлчийн амралт өчигдрөөс эхэллээ... Амралтаа үр дүнтэй өнгөрүүлцгээе ээ гэж уриалья даа...
Энэ амралт 14 хоног үргэлжилж байгаа... За тэгээд энэ хооронд манайхан нэлээн завгүй л байх шинжтэй байна аа... Энэ тухай блог товч бөгөөд тодорхой өгүүлье...
- Манай олимпиадынхан Хотын математикийн олимпиадад оролцож байна... Өчигдөр эхэлсэн энэ олимпиадад манайхан нэлээн амжилттай оролцож байгаа, эхний өдрийн дараах байдлаар Тэмка маань 1-т, Бямбаа маань 2-т бусдаасаа тасарсан явж байна... Удаах байрт тэгээд ЛМО, МИгаа, Оюундарь гээд бусад маань нэлээн ойрхон оноотой нэхэж байгаа, та бүхэндээ удахгүй эцсийн дүнг мэдээлэх болноо...
- Харин Пүрэв гарагт Физикийн хотын олимпиад болно.... Азийн физикийн олимпиадад оролцох эрхийг авахад нөлөөлөх энэ тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй, манайхан амжилттай оролцох байх аа... Мөн Англи хэлний олимпиад, биологийн олимпиадуудад манайхан оролцоноо...
- Дуулиан 2020 тэмцээн өндөрлjavascript:void(0)
Publish Postөх дөхөж байна... Хагас бүтэн сайнд манайхан Оюуны Ундраа сургуулийн багтай мөнгөн медалийн төлөө тоглоно.. Түүний дараа маргааш нь СТО-луу...
- Мөн манай Төөгөө маань зурагтаар гарсаар, бүжиглэж чаддаг гэдгээ харуулсаар байнаа гэж... НТВ-ээр 2-р шат нь гарах бол, Төөгөө маань "Улаан таван хошуу", шууд ярилцлаганд орсон шигээ, мөн 3-н долоон хоногийн дараа болох төгсгөлийн шоун дээр бүжиглэх бүжгээ бэлдээд л явж байна...10 саяын төлөө...
- Сагсан бөмбөгийн тэмцээн 27-нд, Волейболлын тэмцээн 31-нд болно... Хөлбөмбөгийн тэмцээн харин үүний дараа болох бололтой... Манайхан амжилттай оролцоно гэдэгт итгэж байнаа...
За нэг иймэрхүү... Одоогоор элдэв давтлагын хуваарь гараагүй байна, гарангуут бид мэдээлнэ, мөн бид удахгүй уран зохиолын хичээлийн даалгавар "ОРОЙГҮЙ СҮМ" романыг тавих болно... Амралтаа блогтойгоо цуг хөгжилтэй өнгөрүүлцгээе...

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа ДУУЛИАН 2020 тэмцээний шилдэг 4 багийн нэр тодорлоо... 1-р сургуулийн баг хагас шигшээ тоглолтонд тоглох 4 багийн нэг...
1-р сургууль 7:4 18-р сургууль /өмнөх тоглолт 8:0/
Гоолууд: Г.Зол-Эрдэнэ /1:0//2:0/ Д.Батцэнгэл /3:1/ А.Ундрал /4:2/ Д.Батцэнгэл /5:3/ М.Өлзийхутаг /6:3/ Д.Батцэнгэл /7:4/
Өмнөх тоглолтонд хувь заяа нь шийдэгдчихсэн гэж хэлж болохуйц энэ хосын тоглолт өмнөх тоглолтын адил зохиолоор явагдсан ч 18-р баг 4 гоол хийж ахиц гаргалаа... Манай хаалгач Түвшинбаяр тэмцээний туршид гоол алдаагүй байсан ч анхны 4 гоолоо алдаж, манай багийн бүх тоглогчид талбай дээр гаран гоол хийх дөхлөө...
Хагас шигшээд 23-р сургуулийн багийг хожсон Оюуны Ундраа сургуультай тоглоноо...

11 сараас хойш үргэлжлэн явагдаж байгаа ДУУЛИАН 2020 тэмцээний шилдэг 8 багийн эхний тоглолтууд өнөөдөр Улаанбаатар Дээд сургуулийн зааланд явагдаж өнгөрлөө...
1-р сургууль 8:0 18-р сургууль
Гоолууд: Д.Батцэнгэл /1:0//2:0//5:0/ М.Өлзийхутаг /3:0//4:0/ Д.Яруу /6:0/ Н.Бямбажав /7:0//8:0/
Өмнөх тоглолтондоо 14-р сургуулийг 9:0 харьцаатайгаар хожсон 1-р сургуулийн баг өнөөдөр ч хүчтэй байгаагаа харуулж шөвгийн 8-ын шатанд өмнөх тойрогт Налайх дүүргийн багийг хожсон 18-р сургуулийн багийг 8:0 харьцаатайгаар хожлоо... Энэ тоглолтонд довтлогч Бямбажав тэмцээний анхны 2 гоолоо хийн, багийн бүх гишүүд тоглолтонд тоглосон юм аа... Багуудын хариу тоглолт маргааш 19:50-д Улаанбаатар Дээд сургуулийн талбайд болноо...
ШИГШЭЭ ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

Амралтаар зохиогдох ээлжит тэмцээн болох 11в ангийн нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр боллоо...
7-11-р ангийн нийт 24 багийн хөлбөмбөгчид хүч сорих тус тэмцээний эхний шатны сугалаанд 11г-1 баг 7д ангитай, 11г-2 баг 7е-2 багтай, 11г-3 баг 9д ангийн багтай тус тус таарчээ... Эхний шатны тоглолтоос шалгарсан 12 баг цаашид хэсэгт хуваагдан тоглон аваргаа шалгаруулах ажээ...
Маргааш Дуулиан-2020 тэмцээний шөвгийн 8 багийн эхний тоглолтууд буюу хүрэл медалийн төлөө тоглолтууд явагдах гэж байна...

УБ дээд сургуулийн зааланд явагдах энэхүү тоглолт 17:10 минутанд 1-р сургууль 18-р сургуультай тоглох тоглолтоор үргэлжлэх болно... 18-р сургуулийн хувьд өмнөх шатанд Налайх дүүргийн багийг нийлбэр дүнгээр хожин гарч ирсэн амаргүй өрсөлдөгч байгаа... Манай сургууль ч гэсэн 58,14 гэсэн хүчтэй багуудыг хожиж гарч ирсэн зөөлөн боорцог лав биш... За тэгээд та бүхнийг маргааш хүрэлцэн ирж багаа дэмжинэ гэдэгт итгэж байна. Хэрвээ та үзэхийг хүсвэл маргааш 15:30-д сургууль дээр ирж, ангийнхантайгаа нийлэн хамт явж болноо... Хариу тоглолт нь маргааш нь 20:00 цагт мөн УБ дээд сургууль дээр болно...
Статистик үзүүлэлтийг харвал манай блогт орж байгаа хэрэглэгчдийн тоо сүүлийн үед эрс өсчээ...
Энэ сард тодруулбал энэ 7 хоногт болон өмнөх долоон хоногт манай блогийн хэрэглэгчдийн тоо бүр рекордуудаа эвдсэн амжилтыг үзүүллээ...
- Нэг өдөрт орсон хэрэглэгчийн тооны өмнөх рекорд 49 байсан бол өчигдөр 56-н хэрэглэгч холбогдсноор,
- 3-р сарын 10-ны өдөр нэг өдөрт блогт хандсан хандалтын тооны амжилтыг 112 байсныг 147 удаа хандсан амжилтаар,
- 1 долоо хоногт зочилсон нийт хэрэглэгчийн амжилтыг өмнөх 7 хоногт 231 удаа байсныг 238 болгон,
- 1 сард зочилсон нийт хэрэглэгийн амжилтыг 2 сард үзүүлээд байсан 609 хэрэглэгчийн тоог, энэ сар дуусах болоогүй байхад 638 хандалтаар тус тус шинэчлэн тогтоолоо...

Эдгээр амжилтууд нь блогт хийгдсэн зарим нэг шинэчлэлт болон бидний хамтран ажилласан ажлын үр дүнгийн илэрхийлэл мөн билээ... www.topsites.mn-дээр манай блог оргил амжилт болох 51-р байранд 29,9 хүний хандалттайгаар орж байсан бол сүүлийн үед нэг өдөрт зочилдог хэрэглэгчдийн тоо 34,9-т хүрэн, энэ үзүүлэлт тасралтгүйгээр өсч байгааг бичиж байгаадаа таатай байна... Ангийнхаа блогт цаг гарган зочилдог ангийнхандаа, мөн бусад хандсан 5 тивийн 110 гаруй улсын хэрэглэгчиддээ талархал илэрхийлье... Бид улам хичээн ажиллах болноо...

Манай ангийнхан гэж бүгдээрээ л нэг их од хүмүүс байх юм аа... Өнөөдөр л гэхэд хоёр ч ТВ зэрэг ирж ярилцлага аваад ч байх шиг, бантаж өглөө дөө гэж...
Цээмаа багшийн уйтгарын хичээл дээр сууж байтал Галнаран гуай орж ирээд дараагийн цаг дээр SBN tv-ээс хүмүүс ирж ярилцлага авна, аятайхан сууж байгаад өгчихөө гэдэг байгаа... За тэгээд 23-т орох гээд зогсож байтал NTV-ийнхэн ирж, Төөгөөс ярилцлага аваад, бодвол сургуулийн амьдралыг нь сурвалжилсан бололтой, дараа нь Түвшээгээс ярилцлага аваад... 2 талд 2 камер, дураараа ч завсарлаж чадсангүй хэхэ...
Ангид ороод л бүгдийг нь суулгаж байгаад л, харилцааны соёл энээ тэрээний талаар яриулж өглөө гэж... Uundaa, Цоомоо, Оюунсайхан, Төөгөө, Баатка нар ч ярьж өгсөн дөө... Ням гарагт SBN-ээр "Тэмдэглэлийн дэвтэр" гэдэг шууд нэвтрүүлэг дундуур гарна гэнэ.
За даа тэгээд "од" болно гэдэг ч амархан юм даа...
Удахгүй эхлэх гэж байгаа амралт нэлээн завгүй, бас ачаалалтай өнгөрөх шинжтэй байна.. Тэгвэл энэ амралтаар зохиогдох уралдаан тэмцээнүүдийн нэг жил болгон уламжлал болгон зохиогддог Ж.Лувсандорж багшийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр боллоо...
Манай баг эрэгтэйчүүдийн С хэсэгт 11а, 10а ангиудтай нэг хэсэгт орлоо... Хэсгээс нэг л баг гарах учраас нэлээн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд болох нь дамжиггүй... Нийт 9 баг 3 хэсэгт хуваагдан, хэсгийн лидерүүд тойргоор тоглон медалийн өнгөө шийдэх журамтай...
Өмнө нь манай анги 11а ангийг хожиж ч байсан, хожигдож ч байсан нэлээн олон тоглоод үзчихсэн байгаа, харин 10а ангитай бараг тоглож байгаагүй боловч хүчтэй баг гэдгийг нь бид өмнөх тэмцээнүүдээс харсан байгаа... Харин эмэгтэйчүүдйин баг маань 10а болон 10б ангиудтай нэг хэсэг орсон... Хэсгээс гарах нэлээн боломжтой харагдаж байна, өөрсдийн боломжийг ашиглаж чадвал... Одоогоор тэмцээний тов яг тодорхой гараагүй байна, бид та бүхэнд шуурхай мэдээлэх болноо...
Засварчин
Энэ өдөр бусад өдрүүд шиг л эхэлсэн, гэхдээ сүүлийн өдрүүдийг бодвол арай л хүйтэн байсан юм... Гэхдээ хэн ч, тэр тусмаа 131dg-ийнхэн, зарим нэг гишүүд нь тэдний хувьд тийм хар өдөр нь болно гэдгийг төсөөлөөгүй л байсан байх...
Би лав хоцорсон, өшөө хэд хэдэн хүүхэд хоцорсон байх, мэдэхгүй ээ гэхдээ би ганцаараа л нэрээ бичүүлчихсэн байсан... Тэгээд Асемгуль багш дээр хичээл орлоо, өөдөөс даалгавраа нэхэж байна. Аль 2 хоногийн өмнө өгсөн л дөө, гэхдээ л ном байхгүй, бас бус шалтгаанааса болоод хийж амжаагүй л байлаа, 3-р улиралд анх удаа англи хэл дээр хичээлээ хийж байгаа нь энэ юм уу даа... Тэгээд ч амжсангүй, магадгүй ихэнх нь 0 авчих шиг боллоо... Биеийн тамир ордгоороо л орлоо, сагс дөнгөж тоглож эхэлж байхад л хонх дуугарчих юм... Хими орсонгүй, баярлах нь ч хаашаа юм, Батбилэг багшийн ойрын хэн нэгэнд муу зүйл тохиолдсон гэнэ... Баяка багшийн цаг ч урсах мэт, жаахан уйтгартай өнгөрчихөөд, нийгэм дээр орлоо.. Нийгэм угаасаа л аймар асуудалтай байгаа, шинэ ирсэн багшид нь хэдэн үг хэлчихсэн биш, нүүр нь мэнчийтэл улайчихсан Рагчаа багшийг, уурласан Амартүвшин багшийг гээд хараагүйгээ л харлаа, сонсоогүйгээ л сонслоо... Шилдэг оюутан л гэнэ, арай ч дээ, түүнээс дээр хүн олдоогүй юм байх даа л гэж бодогдож байна... Тэгээд өдөржингөө загнуулаад, хажууд нь зануулчихсан юм уу хаашаа юм, шөнөжингөө л чих өвдлөө, миний хоцорсон шалтгааны нэг нь бас энэ байсан юм... Дахиж тэрэнтэй муудалцмааргүй байна, миний ажлыг гүйцээх ангийнхан маань байгаа болохоор санаа зовох юи алгаа... Уул нь нийгэм дээр нэлээн сайн бие даалт бэлдчихсэн байсан юмсан, даанч орсонгүй, айсандаа юу, аргагүй дээ юу мэдэх юм алга...
Харин үүний дараа жинхэнэ хар Лхагва гараг ид үедээ орж эхэлсэн юм... Багш сүүлийн цагаа тараасан учраас бидний хэдэн нөхөд бие биенийгээ хийсэн шигээ л сууж байх тэр мөчид тоглоом нь шоглоом болдгийн үлгэрээр Түвшээгийн дэггүйтэл Оргилын гарын булчин бяцрахад хүргэчих нь тэр... Үнэндээ л хамаг юм нь тохирчихсон, Түвшээ тэгж тоглоод, зугтаад, хаалга хаагаад, Ори ч тэгж зогсоод, бас хөөгөөд, хаалга мөргөдөг... Ингээд 1-р баг хаалгачаа, сагсны баг довтлогчоо түр хугацаанд алдчихлаа...
Үүний дараа ихэнх нь түүнийг эмнэлэгт хамт хүргэж өглөө... Хөлбөмбөгийн бэлтгэл ч орлоо, даанч маш их гарлагатай бэлтгэл боллоо... Очки маань Яруутай мөргөлдөж шагайгаа эвгүй болгоод, Бажгаа маань удтал зовиурлаж байснаа өвчнөө тэсэхээ больж, тоглож чадсангүй... Бурхандаа тэр 2-ыгоо хурдан эдгээсэй л гэж залбирахаас, хагас сайнд тоглолттой шүү дээ... Ер нь бол энэ өдөр бүтсэн юм нэг их гарсангүй ээ, давтлаган дээр Гээдээгийн маань шил гэнэт хагарч, нүдэндээ "зоосон" /арай л хэтрүүлчихлээ/ гээд л бичээд байвал бичээд л байх нь, DALLAS маань хожигдсон, тог тасарсан, Бааткагийн рс вирустсэн гээд л.... Гэхдээ энд хүрээд зогсмоор байна, бичмээргүй ч байна... Харин төгсгөлийг нь бүтэж байгаа сайн юмаар хийе гэж бодлоо... Төөгөө маань тэмцээнийхээ эцсийн бүжигтээ бэлдэж байгаа, үнэхээр гайхалтай зүйл болно гэдэгт итгэж байна, мөн манай Дота-ийнхан нэг ангийг бооцоогоор хожсон гэнэ...
Өөр өөр олон олон сайхан зүйл болсон л байж таараа, бүгдээрээ хэзээ ч мууг бодохгүйгээр сайхан амьдарцгаая...
За энэ маргааш шалгуулах нийгмийн хичээлийн бие даалтын материалууд байнаа.. Нэлээн ховор материал учраас та үүнийг ангийнхандаа чадах ядахаараа дамжуулаарай гэж хүсье...
- Шашны онол
Төрийг бүхэлд нь бурхан бий болгосон , бурхан ертөнцийн эзний хүсэл зарлагийг дэлхий ертөнц, нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэхэд төрийн зорилго оршино гэж үздэг. Гол төлөөлөгчид: АУГИСТИНУС /354-430/ Ф.Аквинский /122,-1274/ Ж.Маритен /1882-1973/
- Органик онол
Төрийг бодит организмтай адилтган авч үздэг. Төрийг бүхэлд нь бие гэж үзвэл төрийн байгууллага нь түүний эрхтэн, үе мөч, тухайн төрийг бүрдүүлж буй хүмүүс организмын эс эд нь болно гэдэг... Гол төлөөлөгчид: Платон, Г.Гегель, Г.Спенсер
- Гэрээний онол
Төр нь ард түмэн засаглагч 2-ын хооронд байгуулсан гэрээний үр дүн болно. Гэрээгээр оролцогч талуудын үүргийг төрийн хүрээнд тодорхойлсон байна. Төлөөлөгчид нь: Гроцций, Т.Гоббс, Ж.Локк
- Ангийн онол
Төр бол нэг анги нь нөгөөгөө дарлан барьж байх машин юм. Төлөөлөгчид нь: К.Маркс, Ф.Энгельс, В.Ленин
- Тансаг аж амьдралын тухай онол
Тухайн төрд харьяалагдаж буй хүмүүсийн сайн сайхан амьдралыг хангахад төрийн зорилго чиглэнэ. Эдийн засгийн холимог хэлбэр, нийгмийн хамгаалалт, төрийн зохицуулах үүрэг өндөртэй зарим орнууд үүнийг хэрэгжүүлж буй гэж үздэг... Шинэ үед энэ онолыг И.Г.Хердер төлөөлөх болсон
- Либерал эрх зүйт төрийн онол
Уг онол нь тансаг амьдралд хүргэх тухай онолын эсрэг үзлийг илэрхийлдэг. Либерал эрх зүйт төрд иргэдийн эрх чөлөө, өмчийг хамгаалж буй хуулийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Үүнийг төрийн зорилгоо гэж үзнэ. Төрийн бүх үйл ажиллагаа энэхүү зорилгоор хязгаарлагдаж байх ёстой. Ийм төрийг “шөнийн сахиул”-ын үүрэг гүйцэтгэгч төр гэж нэрлэдэг. Төлөөлөгчид нь: И.Кант, В.фон Гумбольдт
- Харьцангуйгаар үзэх онол
Төрийн зорилго, зорилтууд нь тухайн үеийнхээ улс төр, аж ахуй , соёл түүх, нийгэм, бүтцийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг гэж үздэг.
- Засаглалын онол
Төр нь нийтийн эрх ашгийг илэрхийлж, түүнд үйлчилж буй засаг юм. Засаг ямагт төвийг сахисан шинжтэй байх ёстой. Төлөөлөгчид нь: Макиавелли
- Субьектын онол
Төр бол эрх зүйн субъект, эрх эзэлж үүрэг хүлээнэ. Төр нь нийтлэг эрх зүйн хуулийн этгээд болно. Төр нь корпораци /нэгтгэл/-ийн нэг төрөл буюу нутаг дэвсгэрийн нэгтгэл юм. Мргэн хүн бол уг төр гэсэн нэгтгэлийн гишүүн болно. Энэ онолыг орчин үед нийтээр хүлээн зөвшөөрдөг. Үндэслэгч нь: Отто фон Гиерке.
from Д.Буян "Нийгмийн тухай мэдлэг"
За олон олон хэрэглэгчид маань хүсэж, мөн удаан хүлээлгэсний эцэст манай Төөгөөгийнхөө эхний шатанд бүжиглэсэн бүжгийг та бүхэндээ хүргэж байна... Хэрвээ та хүсвэл мөн Youtube-лүү орон хайж үзэж болноо...
Яруугаас...
За энэ бол Төөгөөгийн маань NTV-д өгсөн ярилцлага байнаа... Яг бүжиглэснийхээ дараа юм шиг байна...

Яруугаас
1-р сургуулийн нэрэмжит "ИХ СУНГАА" математикийн олимпиад 2 хоног амжилттай явагдаж өндөрлөлөө... Энэхүү олимпиадын манай анги хамтран зохион байгуулалцсны хувьд болон оролцсон сурагчдынхаа амжилтын хувьд ч тэр ИХ СУНГАА олимпиад манайхных боллоо...
11-р ангийн төрөлд оролцсон манай олимпиадынхан маань санасныг хүртлээ оролцож чадлаа... Н.Бямбажав маань 18 оноогоор 1-р байр, алтан медалийг хүртсэн бол Г.Оюундарь бодлого хамгаалалтын дараагаар мөнгөн медаль авах болсон бол Э.Тэмүгэ 8,5 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ... Мөн Б.Мягмаржав 4 оноогоор 9-р байрт, Н.Нямхүү 1 оноогоор 10-р байрт орон, Г.Нямхүү маань Хотын математикийн олимпиадад оролцох эрхтэй боллоо... За ингээд нийт олимпиадад амжилттай оролцсон олимпиадынхандаа болон, зохион байгуулсан ангийнхандаа баяр хүргэе... Олимпиадынхныг маань 3-р сарын 24, 25-нд болох ХОТЫН МАТЕМАТИКИЙН олимпиад хүлээж байна...
Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй заалны хөлбөмбөгийн ДУУЛИАН 2020 тэмцээний шөвгийн 8 багийн тоонд манай сургуулийн буюу ангийнхан маань өнөөдөр шалгарч орлоо...
Энэ шатанд шалгарахын тулд тэд өнөөдөр 14-р сургуультай сургуулийнхаа зааланд 2 дахь тоглолтоо хийсэн билээ... Өмнөх тоглолтонд 4:4 харьцаатайгаар тэнцсэн байсан 2 багийн тоглолтыг сонирхолтой болох болов уу гэснээс маш олон хүмүүс зааланд ирж үзэн багуудыг хөгжөөн дэмжсэн ч энэ тоглолт 1-р сургуулийн илт давамгайлал дор өнгөрлөө...
1-р сургууль 9:0 14-р сургууль
Гоолууд: Д.Батцэнгэл /1:0/ Автогоол /2:0/ А.Ундрал /3:0/ Д.Батцэнгэл /4:0/ Г.Зол-Эрдэнэ /5:0/ Д.Батцэнгэл /6:0/ Г.Зол-Эрдэнэ /7:0/ М.Өлзийхутаг /8:0/ Автогоол /9:0/
Гайхалтай тоглолтыг үзүүлсний эцэст манай баг талбай дээрх сүүлчийн тоглолтондоо түүхэн дэх хамгийн том хожлоо авлаа... 7 хоногийн өмнөх тоглолтоос хамаагүй сайн, багийн тоглолтыг үзүүлсэн 1-р сургуулийн баг шилдэг 8 багийн тоонд багтлаа... Багийн бүх тоглогчид талбай дээр гарч тоглож, хаалга руу өчнөөн удаа цохисон гээд бүх статистик үзүүлэлтээр манайх илүү байсан бөгөөд 1/4 шигшээд итгэл төгс шалгарлаа...Дараагийн шатны тоглолтууд дундын талбай болох УЛААНБААТАР ДС-ийн зааланд болох бөгөөд НАЛАЙХ 18-р сургуулийн хожсонтой нь тоглоноо...
Өнөөдрийн болсон үйл явдлыг товчхоноор хүргэе. Тэгэхээр өглөө Манай ангийнхан өглөө эртлэн босч Манай сургуулын нэрэмжит "Их сунгаа" Математикийн ээлжит олимпиадыг зарим нь зохион байгуулахаар зарим нь оролцохоор, Хөлбөмбөгийнхөн "Дуулиан-2020" тэмцээний шөвгийн 8-т орох уу гүй юу? гэдэгээ шийдэхээр гэрээсээ гарцгаасан. Олимпиад зохион байгуулагчдын хувьд бол хэлэх юмгүй сайн боллоо. Харин Олимиадад оролцогчдын хувьд жаахан бараан... Хөлбөмбөгийнхөн маань харин үнэхээр бахдам амжилттайгаар 14-р сургуультай өмнө тэнцсэн бол өнөөдөр 9:0-оор манайхан яллаа. Энэ талаар Уундаа маант дэлгэрэнгүй нийтлэл бичих байхаа.
Олимпиад болон Хөлбөмбөгөө дуусгачихаад бүгдээрээ "UB palace"-ыг "Би бүжиглэж чадна" хэмээх NTV телевизээс зохион байгуулж байгаа реалити шоуны 3 дахь шалгаруулалтыг үзэхээр зорьсоон.
Үүнийг үзсэн миний сэтгэгдэл маш өндөр байна аа. Үнэхээр гоё боллоо. Манай Төөгөө маань Самура хэмээх modern бүжиг үнэхээр гоё /яг жинхэнээсээ/ бүжиглэсэн бөгөөд энэ талаараа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө /Зүгээр барагцаалаал хэлчий. Сайн санахгүй байналдаа/
"Самурай дайсандаа ялагдахаараа ... үхсэн минь дээр гэж үзээд амиа хорлодог. Түүнийг modern төрлийн бүжиг дээр ... үзүүллээ. Modern бүжиг нь ер нь бол ямарч аян дээр чөлөөтэйгөөр бүжиглэж болдог ... таалагдсан ... баярлалаа."
Мөн "Сургуулиа төгсөөд ямар сургуульд орох билээ?" гэхэд: "Уул нь бүжигчин болмоор л байна. Тэгэдээ ... Монголчуудыг чөлөөт цагаа өнгөрөөх ТОМ газар барихыг хүсдэг. Тэгээд одоо менежмэнт,...,... -аар суралцана." гэсээн.
1 Шүүгч "Манай эр"-ийг хөдөлгөөн нь жаахан хатуу .... энээ тэрээ гэж шүүмжилсэн ч бусад нь "Modern төрлийн бүжиг бол мэрэгжлийн хүмүүсийн бүжиг. Сайн бэлтгэл сургуулалт шаардлагатай бүжиг. Цөөхөн хоногт бэлдээд ингэж бүжиглэнэ гэдэг сайн байна" гэх мэтээр магтаалын үг олныг хэлсээн. Бусад оролцогчдын хувьд мөн л сайн байна лээ. Тэгэхдээ санаа дагаад ч тэр юм уу "Манай эр"-ийг давку юм шиг санагдаад байна. Тэгээд зарим нь Төгөөгийн пенууд тийм гоё шоу тэмцээнийг бүтнээр нь үзэлгүй талаас нь явсан нь миний өмнөөс 3000/2=1500 төгрөг, гоё бүжигүүд үзэх аль аль нь л хайран санагдлаа.
Шалгаруулалт өндөрлөх алдад шилдэг 10 оролцогч маань дараагийн шалгаруулт болох 3-р сарны 22н буюу дараа долоо хоногийн хагассайнд болох шалгаруулалтанд ямар бүжгээр оролцмоор байгаагаа хэлсэн бөгөөд тэр төрлөөр нь Шүүгчид нь оролцогчдоо сонгож бэлдүүдэхээр болсон. Манай эрийг BOOM TOWN хамтлагийн ахлагч Ган-Очир бэлдүүлэхээр боллоо.
Тэгээд дараа долоо хоногт 4-дэх буюу "Пинал"-ын шалгаруулалтандаа бүр хохид хөвгүүд бүгдээрээ очиж ТӨӨГӨӨгөө дэмжихийг уриалая. Төөгөөдөө дараагийн шалгаруулалтанд нь амжилт хүсээд "Чи угаасаа бүжиглэж чадна Чадах ч болно" гэж хэлмээр байна.
Харин олимпиадын дүн одоо инэгсгээд гарна. Түүнийг Уундаа админ маань шивж бэлэн болгохоор сургууль дээр байгаа. Удахгүй олимпиалын дүнг хүргэх болно.
Аан тийн өнөөдөр манай ангийн алдарт, бидний сайн найз "Нямхүү"-ийн маань төрсөн өдөр шүү дээ. Маралжингоо төрсөн өдрөөр нь "17 нас" дуугаа амьдаар дуулж өгөөд амжцаан бас. "Нямхүү"-дээ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ-хийн ялдамд биднийгээ байнга хөгжөөж биднийхээ хамгийн сайн найз байж, 131Dg -ын жинхэнэ гишүүн байдагт чинь баярлаж явдагаа илэрхийлэе. За нэг "УРИА"-гаа хэлчий 1, 2-ийн 3-аа ИЙЙЙ..../write comment/
[Өнөөдрөөс эхлэн блог дээр элсэлтийн шалгалтанд зориулан, зарим их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын журам болон шаардлагыг нийтэлж байхаар боллоо... Та "Ерөнхий шалгалт-2008" гэсэн label-рүү орж бүх мэдээг авах боломжтой...]МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД 2008 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. МУИС 2008-2009 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох сургалтад Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ (БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тушаалаар баталсан) болон энэхүү журмыг баримтлана.
2. Аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчдийг бүртгэх, мэргэжил сонгуулах ажлыг Их, дээд сургуулиудын элсэлтийн дундын комисс тухайн аймагт нь зохион байгуулна. Аймгаас оюутан элсүүлэх нэгдсэн журмыг тусгайлан гаргаж, нийтэд мэдээлнэ.
Хоёр. Зохион байгуулалт
1. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: МУИС-д элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 7-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын 9 ба 12-т заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг МУИС-ийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
2. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулах бөгөөд шалгалтын асуулт боловсруулах, олшруулах, нууцлалыг хадгалах, зохион байгуулах, оноог иргэд болон сургуульд хүргэх, шалгалттай холбоотой иргэдийн гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бүхий л мэдээллээр хангах үүргийг энэхүү байгууллага хүлээнэ.
3. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг МУИС-ийн вэб хуудас www.num.edu.mn/admission/ болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад толилуулна.
4. Урьд нь дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг зарим мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад орой ба эчнээ хэлбэрээр суралцуулна. Үүнд:
• Оройн ангид: Дээд боловсролтой хүнийг эрх зүй, ня-бо, санхүү, аялал жуулчлалын менежмент, англи хэлний багш, мэдээллийн технологи, геологийн мэргэжлээр;
• Эрх зүйн эчнээ ангид: дээд боловсролтой хүнийг 2008 оны 3-р сард;
• Ня-бо, цаг уурын эчнээ ангид: уг мэргэжлийн чиглэлээр тусгай дунд боловсролтой хүнийг элсүүлнэ.
Эдгээр ангид элсэгчдээс ЕШ өгөхийг шаардахгүй. Энэ элсэлтийг тусгай журмаар зохицуулах бөгөөд тухай бүр нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
5. Энэ журмын 4-т зааснаас бусад чиглэлээр хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол энэхүү журмын дагуу ЕШ өгч элсэх бөгөөд элссэнийхээ дараа өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн кредитийг тооцуулах замаар товчлон суралцах боломжтой болно.
Гурав. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
6. МУИС-д элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
7. МУИС-ийн аль сургууль/факультетэд ямар мэргэжлийн чиглэлээр (бүлгээр) элсэхэд ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг Хавсралтад заав.
8. Мөн зарим мэргэжлийн онцлогоос хамаарч энэхүү журмын 19-д зааснаар авъяас чадварыг илрүүлэх нэмэлт шалгалт авна.
9. Шалгалтад авбал зохих нийт онооны 60%-ийг авбал МУИС-д элсэх болзол хангасан гэж үзэх бөгөөд шалгалтад авсан нийт оноог дараах байдлаар тодорхойно. Үүнд:
a. Тухайн бүлгээр ганц шалгалт авахаар байгаа бол уг шалгалтад авсан оноо;
b. Тухайн бүлгээр хоёр шалгалт авах бол хоёр шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмж, өөрөөр хэлбэл, I шалгалтад авсан оноог 0.7-оор, II шалгалтад авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ;
c. Нэмэлт шалгалттай тохиолдолд: компьютер/график дизайны мэргэжлээр элсэгчдийн хар зураг, урлаг судлалаар элсэгчдийн авъяас чадварын оноо нь нийт оноонд 30 хувь, харгалзах ерөнхий шалгалтын (хавсралтад заасан) оноо 70 хувийг эзэлнэ; сэтгүүл зүйн мэргэжлээр элсэгчдийн бичлэгийн ур чадвар, монгол хэл, гадаад хэлний шалгалтуудын оноог 30:40:30 харьцаагаар нэмнэ.
Дөрөв. Өргөдөл хүлээж авах
10. МУИС-д Улаанбаатараас элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (11-д заасан холбогдох материалын хамт) 2008 оны VII/1-4-ний өдрүүдэд МУИС дээр хүлээж авна. Элсэлтийн комиссын хаяг, өргөдөл хүлээж авах болон мэргэжил сонгуулах цагийн хуваарь, нэмэлт мэдээллийг VI/18-нд МУИС-ийн төв байрны гадна болон www.num.edu.mn вэбд тавина.
11. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
a. Өөрийн гараар бичсэн өргөдөл. Өргөдөлд өөрийн товч намтар, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн тухайгаа бичиж, гарын үсгээ зурж, буцах хаягаа тодорхой бичнэ, холбоо барих гар утасны дугаар байвал сайн.
b. Боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулах албагүй)
c. Ерөнхий шалгалтын батламж, хуулбарын хамт
d. Цээж зураг 2 хувь (2008 оны)
e. Бүртгэлийн хураамж 3,000 төгрөг.
12. МУИС-д “элсэх болзол хангасан” иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Иймд өргөдөл ирүүлэх хүний тоонд хязгаар тогтооно:
a. Элсэлтийн бүлэг бүрээс хүлээж авах өргөдлийн тоо Хавсралт дахь бүлэг бүрийн ард заасан тоогоор хязгаарлагдана. Энэ тоо нь 1-р хичээлийн шалгалтын оноогоор Улаанбаатарын хэмжээнд эзэлсэн байр бөгөөд энэ байранд байгаа шалгуулагчтай ижил оноотой бүх хүнийг тухайн байранд багтсан гэж үзнэ. ЕШ-ын оноогоороо энэ байранд багтсан хүмүүсийн өргөдлийг МУИС хүлээж авна. (Жишээ нь: МКС-д математикийн чиглэлээр буюу 1-р бүлгийн 5 мэргэжлийн аль нэгэнд элсэхийг хүсвэл математикийн шалгалтын оноогоор эхний 600-д багтсан хүнээс дутуугүй оноотой байх шаардлагатай. Хавсралтын доорхи тайлбарыг үзнэ үү.)
b. Иргэн МУИС-д хэд хэдэн мэргэжлийн бүлгээр элсэхээр өргөдөл өгч болно. Хэрэв энэ бүлгүүд нь өөр өөр сургууль/факультет-д (эдгээр 12 нэгжийг Хавсралтаас үз) харъяалагдаж буй бол тус тусад нь өргөдөл өгөх шаардлагатай.
Тав. Оюутан элсүүлэх шалгаруулалт
13. МУИС-д нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны тоог (хяналтын тоо) БСШУЯ тогтооно.
14. Шалгуулагчдыг Хавсралтад заасан 20 мэргэжлийн бүлэг болгон шалгалтын нийт оноогоор (энэхүү журмын 9-д заасан аргачлалаар тодорхойлсон) жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
15. Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундажийг харьцуулан шийдвэрлэнэ.
16. Улаанбаатараас оюутан элсүүлэх хуваарь дээр Улаанбаатарт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй ба нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
17. Зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
Зургаа. Нэмэлт шалгалт
18. Тодорхой авъяас шаардах мэргэжлээр элсэх хүмүүсээс ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд: компьютер/график дизайны мэргэжлээр элсэгчдээс хар зураг, сэтгүүл зүйн мэргэжлээр элсэгчдээс бичлэгийн ур чадвар, урлаг судлалын чиглэлээр элсэгчдээс мэргэжлийн ур чадварын нэмэлт шалгалт авна. Нэмэлт шалгалт авах хуваарийг бүртгэх үед зарлана.
Долоо. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх
19. 2008 оны улсын олимпиадад 1-3-р байр эзэлсэн, олон улсын олимпиадад шагналт байранд шалгарсан сурагч тухайн чиглэлээр элсэхийг хүсвэл шууд элсүүлнэ.
20. 2008 оны улсын олимпиадад байгалийн ухааны чиглэлээр оролцсон сурагч тухайн мэргэжлээр элсэхийг хүсвэл энэ журмын 9-д зааснаар “элсэх болзол хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
21. МУИС-ийн харъяа Байгалийн ухааны төрөлжүүлэн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн төгсөгч уг мэргэжлийн чиглэлээр элсэх бол мөн “элсэх болзол хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
22. Энэ журмын 19-21-т заасан хөнгөлөлттэй нөхцлөөр элссэн хүн элссэнийхээ дараа мэргэжил сольж суралцахыг зөвшөөрөхгүй.
Найм. Элсэгчдийг бүртгэх
23. Элссэн хүмүүс 2008 оны 8-р сарын 25-28-нд МУИС дээр бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
24. Элссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
2. ЕШ-ын дүнгийн тодорхойлолт
3. Сурагчийн хувийн хэрэг (ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр)
4. Сургуулийн тодорхойлолт (2007, 2008 онд ЕБДС төгсөгчдөд хамаарна.)
5. Иргэний үнэмлэх
6. Цээж зураг 6 хувь
7. Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд; Төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ)
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
25. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.
МУИС-ийн Элсэлтийн Комисс
Утас: 320892, 318161
Бүрэлдэхүүний факультет/сургуулийн утас:
Математик, компьютерийн сургууль (МКС) 311443, 325631
Физик, электроникийн сургууль (ФЭС) 327330, 329993
Мэдээллийн технологийн сургууль (МТС) 324007, 325305
Химийн факультет (ХФ) 327793, 322278
Биологийн факультет (БФ) 323970, 322608
Газар зүй, геологийн факультет (ГГФ) 311809, 322822
Монгол хэл, соёлын сургууль (МХСС) 314327, 325435
Гадаад хэл, соёлын сургууль (ГХСС) 326305, 322897
Нийгмийн шинжлэх ухааны сургууль (НШУС) 319392, 328890
Хууль зүйн сургууль (ХЗС) 327745, 321739
Эдийн засгийн сургууль (ЭЗС) 350277, 350994
Олон Улсын Харилцааны Сургууль (ОУХС) 354618, 354610

Дэлгэрэнгүйг татаж авах
Маргааш рс-ий маань календар дээр 3 сарын 15 хэмээх өдөр гарч ирнээ. Энэ өдөр бусад хүмүүсийн хувьд энгийн нэгэн өдөр боловч 131dg-ийнхны хувьд онцгой өдөр болох гэж байнаа...

Манай ангийн гишүүн, манай ангийн урианд нэрээ оруулсан азтай залуу, шинэ жилээр "атаман" цолыг хувьчилж авсан, НЯМХҮҮ маань маргааш 17 нас хүрэх гэж байна... Гэхдээ одоо баяр хүргэхгүй, маргааш жич баяр хүргэх болноо...

Харин Нямхүүд маань өөртөө төрсөн өдрөөрөө гайхамшигтай нэгэн бэлэг барих боломж олдсон нь "ИХ СУНГАА" математикийн олимпиад юм...Магадгүй сүүлчийн удаа манайхны зохион байгуулах олимпиад байх... Сайн зохион байгуулах болноо... Чанар чансаагаараа хотын олимпиадтай дүйцэхүйц хэмжээний энэ олимпиадад манай ангийн олимпиадын баатарлаг баг маань оролцох гэж байна... Бүгдээрэнд нь амжилт хүсье... Гайхалтай амжилтыг бид хүлээж байна...

Түүгээр ч зогсохгүй ээ, ДУУЛИАН 2020 тэмцээнд сургуулийнхаа, ангийнхаа нэрийг цуурайтуулж буй манай хөлбөмбөгийн эрэлхэг хүчит, зоригт баг шилдэг 8 багт үлдэх эрхийн төлөө 14-р сургуультай шийдвэрлэх тоглолтоо хийх гэж байна... Сургуулийн спорт зааланд болох тоглолтонд бид хожиж ангийнхныхаа олон олон баяр дээр баярыг нэмэх болноо...

Хамгийн сүүлд "ЧИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА" ТВ-ийн реалити шоунд оролцон, шилдэг 10 оролцогчийн нэг болон үлдээд байгаа САРУУЛТӨГС маань маргааш мөн л нэгэн шалгаруултанд оролцох гэж байна... Төөгөө бүжиглэж чаддаг гэдгээ харуулна гэдэгт бид итгэж байгаа, амжилт хүсьеээ...
Маргааш бүгдээрээ эхлээд олимпиаддаа тэргүүлэхээр бодчих, тэгэхэд нь бид сайн зохион байгуулчихья, харин хөлбөмбөгийнхөн шилдэг 8-даа шалгараад, Төөгөө маань амжилттай оролцог... Тэгээд дараа нь төрсөн өдрөө, олон давхар баяртайгаар тэмдэглэеээ... Ерөөл бат оршиг!!!
За энэ бол манай Тэмүгэгийн маань "УЛСЫН ШИЛДЭГ СУРАГЧ" болж байхдаа хэлж байсан үгнийх нь бичлэг байна... Сэтгэгдлээ үлдээгээрэй...

[12 настай хүүхэд ийм юм бичлээ гэж үү??? Үнэхээр их авьяас байна шүү... Бас их философитой хөөрхөн 4 мөртүүд байна...]
Ард түмэн нойрноосоо сэрээсэй
Аавын хүүхдүүд аргамжаанаасаа тавигдаасай
Авдар алтаар амиа бүү солиосой
Аяа ард түмэн минь нойрноосоо сэрээсэй
******************************************
Хүн эрдэм сурлаа гээд жаргахгүй ээ
Хэлтэй эрдэмтэй боловч зовсон хүн байдаг юм
Хүн муу сурлаа гээд зовохгүй ээ
Хорвоотой танилцаж жаргасан хүн байдаг юм
******************************************
Хөрөнгөөр баяжигч үл цадна
Хүнээр дутагч үл жаргана
Хайраар баяжигч диваажинд жаргана
Хүнээр баяжигч сэтгэлээрээ жаргана
******************************************
Хүн хөрөнгөөр баяживч сэтгэлээр зовно
Хүн сэтгэлээр баяживч хөрөнгөөр зовно
Хүн гэдэг чинь ерөөсөө
Хорвоогийн зовлон тээгч
******************************************
Миний гэр бүл бол би өөрөө
Манай дүүрэг бол миний ах
Монгол улс бол миний ижий
Мөдхөн тэгээд дэлхий бол миний гэр
******************************************
Дөрөв.
Должид гадаанаа ирмэгц жолооч тэргийг хэд хүчтэй хаазлуулаад төлөөлөгчийг сэрээжээ. Тэрвээр нүдээ нухлан ийш тийш харснаа
-Аах сайхан амарчихжээ гээд суниав. Должид тэрэгнээс буухдаа
-Та нар бууж цай уугаач. Би одоохон цай чанаатхая гэвэл
-Өө яах вэ яах вэ. Ажил ихтэй. Захиргаа орно гэж төлөөлөгч яаран тайлбарлаж яваад өглөө. Должид өрхөө татан галаа асааж байтал Цэвэлмаа тэгсгээд Цэвэл хүрээд ирэв.
-Хартал гадаа чинь жаран ес. За нөгөө дарга авгай чинь нөхрийхөө тэргээр морилчихож гээд хартал яваад өгөх юм. Тэргээ унаад ирэхгүй яагаа вэ. Хэзээ нүүх болов гээд л асууж шалгааж гарав.
-Сонин ихтэй. Нүүх суухын тухйад бол хаврын сүүлчээр л болох юм байх. Та хоёртойгоо хуучлах ярих юм ч ихтэй ирлээ дээ.
-За тэгвэл би бушуухан сүү аваад ирье гэж хэлээд Цэвэл год хийн гарав. Тэр гурав аагтайхан цай чанаж аваад Должид үзсэн харснаа хийгээд уулзаж учирсан хүмүүсийнхээ тухай орон сууц нөхрийнхөө ажлын тухай оройжин хуучлав. Тийн ярихыг нь сонсож суусан Цэвэлмаа тэсэлгүй атаархан
-Миний өвгөн ч гараад өгчээ. Сайхан ханьтай хүн ч жаргах юм даа. Гэтэл манай муу навтгарын байгаа царай гэж бухимдав.
-Хош чи яав. Учир зүггүй шүлсдээд унах чинь. Миний үзсэн чамд чамлагдаад байна уу
-Та хоёр чинь юу л болоод цайгаа цалгиагаад унав дээ. Цэвэлмаа чи үгээ бодож байхад яадаг хүн бэ?
-Нээрэн гэм. Миний энэ муу ам уу. Алив Должоод аягаа нааш нь цай хийгээдэхье гээд Цэвэлмаа Должидын аяганд цай дүүргэж өгөнгөө
-Чи чинь охиноо саналаа барилаа гээд байдаггүй билүү? Тэгээд асуудаггүй хүн үү? Гэж аминдаа Цэвэлээс хариугаа авчээ.
-Пээ нээрэн тийм. Охиныг байрнаас нь авчихсан шүү. Цэвэгтэй цуг байгаа.
-Аман дээр ч гарч ирээд л байлаа л даа. Должидыг гомдчих болов уу гэж бодоод асууж болдоггүй байлаа.
... Ийнхүү Должидыг буцаж ирээд арав гаруй хонож байтал нэг л шөнө гадаа нь хөнгөн тэрэг шуугиж гэр тулан алдаж зогсоод Должоод хөгшөөн хаалгаа гэх нөхрийн нь дуу гарлаа. Жолоочтойгоо дөрвүүл иржээ. Нөгөөдүүл нь хам хум цай ууцгаагаад буудал уу яарлаа. Цэвэг хэд хэдэн сумдын хэсгийн төлөөлөгчидтэй уулзаж шалгах ажлаар яваа ажээ. Дээд талд нь сууж байсан залуухан хошууч миний орлогч байгаа юм. Наадах нь аймгийн өмчийн төлөөлөгч гэж орондоо орсон хойноо танилцуулав. Цэвэг тэгээд гэртээ гурав хоноод явлаа. Тэр хоёр ч сумаар ортол төлөөлөгчийн нь ажил тун тааруу байж. Цэвэг ч их уурлав. Хэлтсийнхээ даргыг ингээд гэнэт палхийтэл ороод ирэх юм гэж төлөөлөгчид нь санасангүй, төлөөлөгчидөө иймэрхүү суух юм гэж Цэвэг ч санасангүй. Ганц ганц сум хариуцчихаад иймээсээ л болж хэд хэдэн ноцтой зөрчил гаргуулчихсанд Цэвэг бухимдан уурлав. Тэндээс их л урам муутай цаашлахад жолооч нь яаж тайвшруулъя даа гэж бодож явав. Уг нь чонын авд их дуртай гэдгийг нь шинэ даргаа аминчлан судалж байхдаа дуулсан юм байжээ. Гэтэл хясахад юу ч үзэгддэггүй. Төв зам дагаад иймэрхүү явбал ер цаашид үзэгдэх янзгүй. Харин эндээс Өгөөмөрийг өгсвөл наад хэдэн аарагт нь юм таарч магадгүй гэж бодуут зам салж давхилаа.
-Хаачих нь вэ?
-Дэд хурандаа, Өгөөмөрөөр давчихъя. Зам нь дэржигнүүргүй зүгээр байдаг юм. Цэвэг юм ч хэлсэнгүй. Нүдээ аньвал бага дэслэгчийн дүрэмт хувцастай дүрлэгэр нүдтэй залуугийн дүр төрх ургаад ирэв. Хн, даанч нэг арчаагүй шүү. Залуу хүнд чинь хийморь сүлд гэж нэг юм баймаар даа, хааччихдаг байнаа. Ер нь чамайг туслах төлөөлөгчөөр хэдэн сар бууруулахгүй бол явахгүй нь дээ. Гэрийн бүрээс муудсан харагдсан. Должидод шинийг ав гэж хэлэхээ мартсан юм байна шүү. Хавар Мөнхийндөө хэр тааруу юм өгөхгүй юм шүү. Ер нь бүгдийг шинэчлэхээр болсон байна. Хүү минь ирэх дөхөөд байдаг. Энэ жил чинь хуримтай байдаг. Нөгөө хоёрыгоо нэг жаахан айраг цагаатай газар хүргэж зусуулах юм сан. Үгүй тэгтэл эрвээхий шиг мөн хачин охин шүү. Царайлагийн хувьд ч үйлийн үргүй царайлаг юм даа. Гэхдээ л миний хүүд тэрнээс ч сайхан амьтан олдох байсан даа. Тэр олны сор нь байж яавч чадаагүй. Хүү минь л шилж ширвэж чадсангүй, залхуураа л болов уу даа чи. Ер нь ч бид хоёрын бүрэг өсгөсний харгай цухалзаж байгаа нь энэ дээ. Төгсөж ирээд яах ийхээ ч сайн бодохгүй наашаа гэсэнтэй нь очоод наалдчихсан хэрэг. Сайдын ч юм уу байг гэхэд нөлөө бүхий хүний сайхан сайхан охидууд ч байсан даа. За түүнээ байг гэхэд бүүр нэг зэнзийж шөмбийгөөд эр хүн өөрийн эрхгүй хараад баймаар тийм нэг охидууд байдаг даа. Миний хүүд тийм л хүн тохирох байлаа. За тэр ч яахав дууссан асуудал. Нэгэнт л муу хүүд минь хань бараа болно гээд хүрээд ирчихсэн хүний нялх охинд сэтгэл дундуур царай үзүүлж гомдоочих вий. Заяа заваг нь л мэдэг
-Дэд хурандаа чоно
-Хошууч аа, цаад буу, хаана байна?
-Тэр... тэр толгойн бэлд...
-Буу. Хурдлаач ээ.. Баруун гар уруугаа эргэ. Наадах чинь цаашаа давах нь... Жолооч огцом эргээд хурдаа нэмлээ.
-Хошууч аа харав уу?
-Чадсангүй, Том юм уу?
-нэг их томгүй юм харагдлаа шүү. Тэд толгойн зүүн талаар ороон гарч ирэв.
-Өө зайлуул, үнэг шивдээ. Ямар том үнэг вэ? Яг л чоно гэж санагдсан шүү... Цэвэгт хүү нь бодогдов. Өдийд арай ч суучихаагүй байлгүй. Хүүдээ явуулчихдаг хэрэг гэж бодоод “Хөө” гэлээ.
-Дэд хурандаа үнэг байна шүү дээ?
-Зүгээр өдийд арай ч суучихаагүй байгаа. Машин хурдаа нэмэн хүнгэнэж дэндүү том сүүлээ даллах мэт гуядсан үнэгний ард тулан алдтал цаадах нь сүүлээ шувтайлгаад сунаж гарлаа.
-Налаарай гэнгүүт буу ч тасхийв.
-Ээ харлаа давчихлаа
-Өө энэ зэв чинь алдаж үзээгүй сэн. Юу болоо вэ. Үгүй чи наашаа олигтойхон дараад эцээхэн яваад өгөөч... Зүүн тийшээ... наад хурдаа нэмээчээ... Юунаасаа бэргээд байгаа юм бэ? Яваад өгөөч
-Дэд хурандаа жалга...
Жолооч түр зуур мэнэрч орхижээ. Болсон явдал тархи толгойд нь эргэн цугларч эхэлмэгц бушуухан гарах хэрэгтэй гэдгээ ухаарч хаалгатайгаа ноцолдсоор арайхийн онгойлгон машин дээрээ гарч ирмэгц
-дэд хурандаа, Жамъян хошуучаа, төлөөлөгч өө гэж нэг бүрчлэн дуудав.Түүнд хэн ч хариу өгсөнгүйд балмагдан сандарч тэнгэр газраас тусламж эрэн эргэн тойрноо харлаа. Жалгын эхэнд нэгэн хуй тэрүүхэн дороо бүжиглэх мэт эргэлдэн боссоноо огцом дайвалзан цаашиллаа. Нүдний нь буланд ямар нэг амьтан сүүдэгнэх шиг болоход тогтоон харвал мөнөөх үнг тэдний зүг оцойн суугаад хуцаж байснаа бүхнийг хоромхон зуурын дотор мартав бололтой сүүлээ савчин хулгана гөрөөлсөөр цаашиллаа.
... Цэвэгийн чихнээс ялимгүй цас нарийхан зам татуулан урссан байв. Нүд нь үнэгний араас нэхэх мэт дүрлийжээ. Должид энэ хэдэн өдрийг ухаантай ухаангүйн дунд өнгөрөөхдөө ганцхан зүйлийг мэдэрчээ. Хүү нь эцэгтэйгээ ямар адилхан юм бэ. Хорвоо аз жаргалынхаа ирмэг дээрээс хааш нь ч юм гүн хар ангал уруу түлхэхдээ бас хайрладаг юм байх даа гэж бодож байв. Мөнөөх Бөртэ чоно эх бодогдож байв. Май гээд соёогоо сугалаад шидэж байсан даа. Ямар ч гэсэн амьдар гэж дээ.
Цугласан олон улс дунд өчнөөн олон жил уулзаагүй Цэвэгийн ганц дүүгээс илүүгээр Цэвэлмаа л сандарч дотор сэтгэлээ сэмэртэл өөрийгөө харааж байлаа. “Энэ сайхан амьтныг миний хар хэлний үзүүр л ингэчихлээ” гэж бодохоос гол нь горойж Должидын нүүрийг ч харахаас аймаар санагдан үнэн сэтгэлээс гэмшин шогшрон уйлав. Цэвэгийн дүү дув дуугүй барайж хэд хоночихоод яваад өгөв. Ертэр хүн Должид хоёр садансан энэ л хорь гаруй жилийн турш тоотойхон уулзаж тоотойхон үг сольжээ. “Маажиг цагаан ултай, хир даг болсон ганц тэрлэгтэй манай босгыг алхсан хүн дээ” гэж авгадаа ярьсныг нь сонссоноосоо хойш Должид түүнд нэг л дургүй юм. Тэр үг худлаа биш хэдий ч Должидод нэг л эвгүй. Хүн ямар ч явж болно. Би маажиг гуталтай ч түүнд муу юм юу хийлээ. Харин ч нэгнийх нь элгийг бүлээцүүлэх гээд ирсэн биш билүү. Баярлаж урам нэмэх үг хэлэхийн оронд даанчдээ гэхээс зангирсан сэтгэл нь нэг л тавирсангүй. Өнөө ч тэр хүн хуучнаараа л байв. Хүний урманд “Та хоёр минь яана даа” гэж асуусангүй. Дотроо бол ахынх нь үхэлд Должид л буруутай гэж бодох бололтой. Тиймэрхүү харцтай ёоз төрхтэй байж байсаар буцаад явчихав. Хүмүүс тараад явчихсаны дараа хүү нь их л удаан чөлөөтэй ирснийг мэдээд “Миний муу хүү л хэцүүднэ дээ. За яах вэ. Хажууд минь сэтгэлээ тайтгартал байвал ч байг дээ гэж бодлоо. Сэргэлэн ч ижийнхээ хоёр шанх гэнэт л бууралтан судал татсаныг хараад мөн ижийнх нь нүдний цог унтраад жалх нь нэг л үгүй болчихсоныг анзаарч ер нь л ижийнхээ дэргэд байж нэг жил болъё гэж шийдлээ. Түүнд басхүү далдын нэгэн тооцоо байлаа. Ингээд Ариунаатай утсаар ярьж гол гол хэрэгцээтэй юмаа захих ялдамд жилийн чөлөө авах болсоноо дуулгаж хөөцөлдөхийг захив. Ариунаа өмнөөс нь чиний цүнхнээс их айх юмаа. Би одоо ойр зуур ч гарч чадахаа больсон гэж байв. Тэгэхээр нь түүнийг элчингийн мөнөөх цагаан хүнд хадгалуулчих гэжээ. Ингээд Ариунаа амралт эхлэнгүүт л яаран онгоцоор гарна гэж тохиролцчихоод гэртээ ирэв.Ээж нь уйлсан бололтой нүд нь бөлцийсөн харагджээ.
-Ээж минь одоо биеэ зовоогоод юухэв дээ. Та хүүгээ хар даа. Хоёулаа яаж ийгээд л хүний дор орохгүй амьдрана даа. Аавынхаа нэрийг хөөдөхгүй явна. Та хараарай. Нээрэн шүү. Би чадна
-Хүү минь бид чинь гурвуул шүү дээ. Муу охин минь юу гэж байна, мөд ирэх нь үү?
-Удахгүй ирэх юм байхаа. Гэхдээ ээждээ танд л гэж хэлэхэд Ариунаа нөхцөлгүй шуналтай хүн шүү дээ. Би ихээ гадаад мөнгө орхичихоод ирсэн юм. Тэгэхнээ түүнээ л яриад байх юм. Бид хоёрыг ер бодож байгаа болов уу даа.
-За цөг. Буруу тийшээ эргэх нь үү? Хүн чинь нэг нэгнээ түшиж залж явдаг номтой. Ээждээ харин бушуухан ачий минь зулайг л үнэрлүүлчихээрэй гэхдээ “Муу талийгч минь эргээд л ирэх юм шиг совин татаад байх юм. Мэнгээрээ л мэдэгдэнэ дээ” гэж бодож байлаа. Тэгээд үргэлжлүүлэн миний муу охин ч сайн охин шүү. Сэвгүй хүн гэж хорвоод байдаггүй юм. Харин түүнийг нь эвтэйхэн дараад явахад ханийн ухаан гардаг юм даа, хүү минь. Аав чинь гэснээ Должид өөрийн эрхгүй өмөлзөн уйлав.
-Ээж ээ битгий уйл л даа. Таныг ингээд уйлахлаар дотор өмрөөд зүрхээр хатгуулаад байх юм. Өнөөдхөө та авдрандаа хийчихсэн үү?
-Миний хүү одоо хэрэг байна уу даа% Өнөөдөр өнжсөн нь дээргүй юу? Ер нь тэгээд ч зовлон нимгэлэх эд биш
-Муу аав минь бодогдооод, одоохон ороод ирэх юм шиг санагдаад гэнгүүт Сэргэлэн мэгшээд нүүрээ дарав.Должид ч зүгээр байсан хүүгээ уруу татчих юм гэж өөрийгөө зэмлэн бодсоор орны шигэм рүү гараа явуулан өчигдөр авсан архиа гаргаж өгөв. Хүү нь нүдээ нухлан арчсаар өрнийхээ дэргэд өвдөглөн суугаад нүднээс нь бага гарын мөнгөн аягаа авч хоёр гурав үлээнгүүт архиа хол хол хийлгэн аяганы тэг дунд хүрмэгц нь сэржимдээд шимэн уулаа.
Хүү минь.Ээж нь одоо чамд хэдийчинээ хань болох вэ. Эртхэн дээрээ захихад наадхаасаа л холхон явж үзээрэй дээ
-Санаа зоволтгүй ээ, ээжээ. Сэтгэл жаал тайвшраад ирэхээрээ л больчихно. Хүүд нь мөнгө бий. Бас ухаан байна. Энэ муу архийг тоох ч үгүй. Хэдүүлээ сайхан амьдранаа. Хүний дор яасан ч орохгүй дээ. Намайг сургууль дээр яаж хүндэлдэг гэж санана аа. Хүү нь онгирч байгаа юм биш. Ээж минь л ямар хүүтэйгээ мэдэж аваг гэж ярьж байгаа юм гээд бусад оюутнууд шалгалтаа өгөх гэж хэрхэн зүдэрдэг хийгээд тэр нь ямар амархан юм байдгийг, тийм ахархан юмыг ойлгож ухах чадваргүй тэдгээр оюутнуудыг өөрөө хичнээн өрөвдөж байдгаа ярьжээ.
-Миний хүү битгий л би чадаж байна гэж бодож байгаарай. Тэгвэл л болдоггүй юм гэнэ лээ шүү. Хичнээн сайхан аавын хүүхдүүд тэгж бодсоноосоо болоод л амьдралаа үрсэн юм гэнэ лээ.
-Ээж минь энэ чинь миний ганц нууц шүү дээ. Би үүнийгээ Ариунаад ч хэлдэггүй. Харин та бол мэдэж байх ёстой...
-Чиний гурван сайхан ах тогтоогүй. Талийгч аав бид хоёр чинь ёстой л элгээ сэмэлсэн улс даа. Гэхдээ хөөрхий гэнгүүт хоолой нь өөрийн эрхгүй зангирахад шүлсээ хүчлэн залгиад хэсэг суув. Нүдэнд нь хурсан нулимс арай л унасангүйд ялимгүй тайвшраад
-Хорвоо ч бас гайгүй юмаа гэхдээ дахиад л нөгөө зүүднийхээ Бөртэ чоныг сэтгэлдээ үзэж сэм сэм залбирч байжээ. Ээж хүү хоёр талийгаачаасаа хойш иймэрхүү ая зантай сууж байлаа. Хүү нь олны дотор эцгээсээ ер дутуугүй нэр нүүртэй болжээ. Сав л хийвэл гадаа нь мотоцикль тачигнаж хэн нэг залуу шуудайтай аргал түлш ганзагалаад ирнэ. Бас сав ганзагалж давхиад уух усыг нь дөхүүлээд өгцгөөнө. Бямбаа орж гарч яваад дотуур гадуур цагаан бүрээс аваад иржээ. Хүү үнэ хөлсийг нь өгөнгөө
-Ээж ээ, манай бүрээс дэндүү муудчихжээ гэлээ
-нээрэн тийм дээ. Миний хүү гярхай ажиж дээ гэж бодоод их л урамшив. Нэгл гэм нь хүү архийг орой бүр рашаан хүртэж байх мэт шимж уух ажээ. Гэхдээ их уухгүй. Нэг шил архийг гурван орой уух аж. Ер ингэж уудаг хүн энэ суманд байхгүй. Олдвол шил шилээр нь тонгойлгочихоод л агсан согтуу бололцдог билээ. Тэрийг бодохоор хүү нь тэднээс тэвчээртэй бололтой. Ийм тэвчээртэй хүн эгээ ч архинд толгойгоо мэдүүлчихгүй байлгүй. Ер нь ч тэгээд сэтгэл нь гайгүй болмогц уй гашуун нь мартагдмагц больчихно л доо гэж бодогдоно. Нэг орой хүү нь мөнөөх мөнгөн аягатайгаа шимж сууснаа
-ээж ээ, би ер нь нэгэнт л жилийн чөлөө авчихсан юм чинь ингэж зүгээр гиюрч байхаар ажил хийе гэжээ.
-Яах нь вэ миний хүү. Тэр сургууль номдоо тархи толгой чинь ядардаг л байлгүй яав гэж. Тэгээд туслах бригадаас өөр юманд ямар авцгаах биш. Хашаа хороо барина гээд л эсвэл төл мал гээд л яваад өгнө. Ганц жил ижийнхээ дэргэд бай л даа. Ямар хоолгүй болчих гээд байгаа биш. Ээж нь ажлаа хийж байна. Талийгаачийн маань үлдээсэн чамлахгүй юм гэж бас байна. Улс амьтан ч юу гэх юм билээ.
-ээж арай дэндүүлэх юм. Намайг юу боллоо гэж туслах бригадад ажиллуулдаг юм бэ? Дарга нар намайг эвлэлийн үүрийн дарга хийгээч гээд гуйгаад байгаа юм.
-Үгүй ээ тэрийг чинь Дарьзавын хүү хийгээд байгаа биздээ. Түүнийгээ яах юм?
-Яах вэ дээ.Намайг юм үзсэн юм гээд л сонин сайхан ажил их зохионо гэж бодоо биз. Энхээг зааварлагчаар дэргэд чинь ажиллуулъя. Жаал жуул юм сургаач гээд байгаа юм. Энхээ ч өөрөө тэгж гуйгаад байгаа юм. Шинэдээд учраа нэг сайн олохгүй байгаа юм байхаа. Надад бол ч нэг сумын эвлэлийн үүрийн даргын ажил ёстой үдийн будаа л даа.
-Тэгвэл өөрөө л мэд дээ. Сүүлд нь хүүг минь ажлаас нь өөрчилчихлөө, ар өврийн хаалга хэрэглэчихлээ гээд л Дулам ч ер итгэлгүй хүн шүү. Юу ч ярьж магадгүй.
-За яалаа гэж дээ. Тэгээд ч жил хүрэхгүй юм чинь.
-Өөрөө л мэд. Ээж нь ямар сайн мэдэх бишдээ. Ийнхүү Сэргэлэн эвлэлийн үүрийн дарга хийх болсон билээ. Залуус ч их дуртай бололтой. Өвөлжөө хаваржаа уруу машин жашинаараа очиж тохижуулж өгөөд бай шагнал ч дориун авдаг болж. Ер эвлэлийн ажил гэж нэг иймэрхүү юм л байдаг юм байна гэлцэн их урамтай байцгаах болжээ. Тэглээ гээд хүү нь мөнөөх залгйа машинаар ийш тийш давхиад явчихгүй, харин сумын дарга, намын дарга хоёртой зиндаа нийлдэг бололтой хааяа л нэг тэр хоёрын машинаар ийш тийш сүнгэнүүлэн хамт давхих төдийгүй цаад хоёр нь ч орой үдэш гэлгүйгээр гэр орноор нь орж гарч зарим зүйлийг шимтэн асууж лавлахыг үзээд Должидын магнай тэнийдэг болжээ. Хүү нь бас долоо хоногийн гурван орой захиргааны ажилтнууд хийгээд багш нарт лекц таниулга хийж байдаг боллоо. Нэг л мэдсэн өдөр хоног урсан одоод “Маргаашийн онгоцоор очно. Аймаг дээр тосно уу” гэсэн цахилгаан ирж намын даргын тэргийг гуйж аваад ээж хүү хоёр Ариунаагаа тосож авахаар аймаг орлоо. Оройд хүү нь юм л бол гараад явчихдгаа больж гурвуул гангар гунгар хийж суудаг боллоо. Шөнө Должидын нойр хүрэхгүй. Хоёр хүүхдийн ааш аягийг чагнаж хэвтэхдээ урьдын адил ичиж бүтэж байсангүй.Харин хүү маань миний хэлснийг ер ойлгоо болов уу үгүй болов уу гэж бодож байдгаар барахгүй зарим орой таг чиг байхаар нь бэр дургүйцээ юм болов уу гэж урам ихэд хугардаг билээ. Тэгсэн нэг шөнө хүүхдүүдийнхээ шивнэн ярихыг сонсов.
-Ариунаа
-Аан
-Ээж сэтгэлийн зовууртай байна аа. Ер тавихгүй хүн юм. Ингээд орхиод явна гэхээс сэтгэл төвдөхгүй байна. Уйдаж ганцаардаж сүйд болох байх даа. Яана даа
-Харин тэгэх байх даа. Хотод аваачаад аав ээж хоёртой хамтдаа бай гэвэл явахгүй байх даа
-Идээшихгүй л дээ. Харин чи ирэх жил чөлөө авна байгаа. Ханиндаа байж байгаад яв. Тэгээд хамт төгсөе
-Хүүхэд гарга гэж үү?
-Тийм. Ээж өөрөө тиймэрхүү зүйл надад дурссан юм
-Намайг яваад өгөхөөр хэцүүдэх байх даа. Нялх хүүхэдтэй
Должидын дотор уужрах шиг болж “Хамаагүй ээ, хамаагүй хүүхдүүд минь. Миний ганц нар гарах нь тэр. Ээж нь зовлонгүй өсгөнө” гэж хэлэн алдав.
Нэг их ядрахгүй. Амьтан ах дүүгийн тус дэмэнд болоод л явчихна. Гол нь бэтгэрэхгүй.
-Тийм юм даа гээд хоёулаа нэг сар хоёр сар гээд л ямар нэг юм тооцож байснаа хэсэг нам гүм болов.
Тэгсэн “чи яасан бэ” гэх бэрийн нь дуу гарав. Должидын сэтгэлд нар гийж байлаа. Иш миний муу бэр гэхээс л түүнийгээ хайрлаад хайр нь хүрээд байв. Тэгээд үүрээр босож сэмхэн гэтэн галаа асааж байтал Ариунаа тун соргог сэрж
-Ижий яаж байгаа юм бэ? Хэд хоног гараа амраахгүй гэсээр юу юугүй босох нь бололтой халаадаа ханцуйлах гэв
-Миний хүү амар аа. Ээж нь хэд хоног бишгүй л амарлаа. Орой яагаа ч үгүй унтчихаад үүрээр сэрчхээд хэцүү юм. Унт унт хүү минь гээд зулайг нь үнэрлэн аргадвал Ариунаа нүдээрээ инээмсэглэн эргэж хэвтээд нөхрийнхөө хүзүүгээр тэврэн унтаад өгчээ. Ингэж хэд хоног амраад Ариунаа буцлаа. Тэр хоёр түүнийг тосож авсан шигээ аймгийн цагаан онгоцны буудалд хүргэж өглөө. Хүүд нь нэгдлийн дарга машинаа өгсөн агаад хүү бэр хоёр нь ижийгээ ядарчихна гэхдээ ятгасаар байгаад урд талын суудалд суулгасан билээ. Должидод тэр нь мөн л сонин санагдана. Хүү минь өслөө дөө. Талийгчийнхаа тэргэнд нэг удаа ингэж сууж үзсэн. Цаашдаа хүүгийнхээ тэргэнд сууж явах нь дээ гэж бодсон билээ. Бэр буцаад сар гаруй болж байсан үе. Нэг орой тэдний гадаа ачааны том тэрэг сүртэй нь аргагүй хаазалсаар ирж зогслоо. Манайд чинь хэн ирдэг билээ гэж Должид гайхазнаад жолоочийг машинаас буухаас өрсөн хаалганыхаа оньсыг тайллаа. Хүүгээс нь хоёр гурван насаар л ах баймаар хэрнээ жирэвгэр сахал тавьсан залуу хуруундаа түлхүүр эргэлдүүлсээр ороод иржээ.
-Сайн байцгаана уу? Энэ Сэргэлэнгийнх мөн үү?
-Сайн сайн явж байна уу? Мөөн мөн
-За ашгүй гээд чимээгүй болж баруун хоймор өөд очиж суулаа. Хүүгийн найз нөхөр юм байхдаа гэж бодоод Должид тогоо тавьж цай үйлээ. Сэргэлэн ч өнөө юм нь ирж дээ гэж тааварлаад босож хувцаслав. Жолооч залуу хээгүй бололтой Должидын тогоо тавихыг хараад
-За ашгүй эгч минь өлсөх гэдэг ч үнэг гүйцэх нь ээ. Тэргээ урагш нь харуулаад тавьсан юмсан. Орой салхи хаанаасаа байсан бол гэлээ
-Хойноосоо байсан шиг билээ дээ. Жолооч хархүү цай буцалтал жааз руу ширтэн ямар нэг танилаа олдож магадгүй гэж бодсон бололтой хичээнгүйлэн нэгжлээ. Цай ч удалгүй буцлав. Должид дээжийг нь хүүдээ хийж өгөөд жолоочид цай аягалж чанасан махаа гаргаж тавив. Жолооч залуу өөх мах аягалуулан хичээнгүйлэн хөшиглөх зуур
- Пэлжидмаа гуай танайхныг тун сайн зааж өгч шүү. Би ч бас аминдаа олохгүй айл айлын хаалга татах ажил болох вий гэж бодож явлаа. Гэтэл тун сайн заажээ. Шууд л буучихлаа гэж ярив.
Иш хүү минь хотоос яваа хэрэг үү? Үгүй тэгээд манай худынхан сайн суугаа биз дээ. Нөгөө охин сайн хүрээд өдийд ч цаашаа яваад өгөө биздээ. Хүү минь тэдэнтэй хамт ажилладаг хүнүү? Пэлжидмаа ч гялалзуур хүн дээ гялалзаад л байна уу? Пүрэв л дуу муутай даа зайлуул. Бие нь сайн л байдаг байх даа. Нөгөө банди нь том болж байна уу гээд л олныг давхцуулан асуусан төдийгүй алив эгч нь аяга шөл пурхийлгээдхье гэнгүүт мах оруулахаар ухасхийв.
-Юүхэв, юүхэв.Сайн тарган мах идчихээр болоод явчих нь тэр. Тэд нар сайн сайн. Пэлжидмаа гуай гялалзаад л мөн ч айхавтар хүн шүү. Жаал жуул юм явуулсан. Одоо хоёулаа буулгачихъя. Өглөө харин эндээс ачаа олдох байгаа даа. Манай хүргэн чамайг заяа нь хоосон явуулахгүй, аргалахад л аргална гэж хадам чинь намжирдсаар байгаад намайг нааш нь зүтгүүлчихсэн шүү гэж Сэргэлэнд тулгах маягтай хэлжээ.
-Тэрэнд санаа зовох хэрэггүй шүү хө. Өглөө өвгөн чинь аятайхан ачаа олоод өгөмз.Давс түүхий эд хоёрын аль нь дээр вэ?
-Иш давс байдаг бол ч ямар зүг байх вэ?
-Эндээс тавиадхан км давхиад л очно. Чиргүүлтэй юу?
-Байлгүй яах вэ
-Болно болно. Өглөө өвгөн чинь ачих хүн ч олоод өгнө. Санаа бүү зов гэнгээ Сэргэлэн жолоочид ор засаж өгөв.
-За гаръя. Тэргээ хучъя. Танайд илүү муусайн туурганы юм байхгүй биз?
-Байлгүй яах вэ. Аль миний хүү гараарай. Илүү гэрийн зүүн вандан дээр мах хучсан туурга байгаа.
Мотоциклийн хориод хос дугуй, мөн төчнөөн тооны аккумлятор за тэгээд мөнөөх олддоггүй зүрх араа гинж, пооршин, түлхүүрийн ганган хээнцэр оосор гээд л амин чухал хэрэгтэй бараа авчирчээ. Бас дөрөв таван том цаасан хайрцагтай юм авчирсан байв.
Хамгийн сүүлд хүлж багласан нэг их том хайрцагтай юмыг жолооч амьсгаадсаар оруулж ирэн баруун хатавчин тушаа тавин
-Энэнийг худууд тань танд явуулж байдаг шүү гэлээ
-Үгүй ер, надад энэ их юмаар яах нь вэ? Муу Пэлжидмаа маань мөн ч их юм явуулах юм даа. Төлдөр охиноор бас л баахан бэлэг ирүүлсэн. Хотын улсад чинь өөрсдөд нь хэрэг болдог байлгүй яав гэж. Яах нь вэ ер гэж Должид уулгалж байв.
-Ариунаа мөн ч их ажил амжуулж дээ. Энэнийг ганцаараа амжихгүй л байсан даа. Хэн нэгнээр туслуулж байгаа. Өдийд аягүй бол хундага тулгаад ч юмуу өөр ямар нэг байдалтай ч байгаа юм билүү. Тэглээ гээд би эндээс хий шаналаад ч яах юм билээ. Дутахгүй л байвал барав гэж орондоо орчихоод Сэргэлэн бодож хэвтлээ. Өглөө нь давсны үйлдвэрийн даргад “Захисан юмыг чинь удахгүй би өөрөө аваачиж өгнө. Харин та энэ залууд давснаасаа ачуулаарай. Таны юмыг авчирсан хүн шүү. Хичээж задарчихааргүй бөхөөхөн шуудайтаагаас нь ачуулахаа өөрөө юун андаа аж” гэсэн бичиг хийж өгөөд гурван залуу кабинд нь суулгаад явуулжээ.
-Чи өөрөө явахгүй юмуу? Бүтэх л байгаа даа?
-Өвгөн минь эргэлзэх хэрэггүй. Энд чинь миний мэдлийн юм гэж бас байдаг юм шүү. Чиний явдлын зам ингээд нээгдэж байгаа чинь энэ дээ. Юу ч болсон ачаагаа ачаад үз. Гомдолгүй ээ. Дахиад ирэхсэн гэж бодох вий. Тэд ч явж өгөв. Энэ үед Должид гэртээ худынхаа явуулсан бэлгийг задалж үзээд уулга алдах шахам байжээ. Хөдөө нутагт үзэгдэх байтугай дуулдаа ч үгүй гоёмсог эрээн алаг чихэр, тэр ч байтугай сураг тасраад удсан нар хамба нандин чавга, гурван метр хоргой, тэр бүү хэл дээлийн үйтэнхуар хийсэн байв. Тэгээд их л гайхшран “Үгүй мөн бэрх хүн шүү. Энэ бүхнийг ер хаанаас олдог байна аа” гэж хүүгээсээ асуув.
-Ололгүй дээ ижий минь. Олохын тулд мөнгөтэй л байх хэрэгтэй. Хүү чинь ч олно. Ай даа ижий минь мөн ч сайхан амьдрана даа. Тэгээд хүү нь “Хувийн машин тэрэгтэй болох, хотод олон өрөөтэй тохилог сууцанд суух, тэр олон өрөөг дамжаад л Должид ачтайгаа тоглож наадаж өнжих, оройхон тийшээ машинаараа ийш тийш давхиж салхинд гарах, түүгээр ч барахгүй гадаадын гоёмсог хотуудад очиж суух” тухай чухам үлгэр домог шиг юм ярьжээ.
-Хурай хурай амны билгээр ашдын билэг. Гэхдээ хүү минь тэр машиныг чинь чамайг дарга болохоор л өгнө биз дээ. Жолооч нь тэгээд оройд л биднийг зугаацуулж явах юм болов уудаа? Нэг хоёр орой давхиа л дургүйцэх байлгүй дээ гэж ирээд л инээж суув. Ер Должид жаргалтай байжээ.
-Ижий минь яалаа гэж албаны машинаар тэгж давхиж болох вэ дээ. Тэр машиныг чинь би сургуулиа төгсөхдөө аваад ирэх юм. Ямар ч жолооч хэрэггүй. Нэгэнт л аминых юм чинь өөрөө л унана. Гэхдээ тэгж сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө л хэрэгтэй. Тэр мөнгөний маань хэсэгхэн нь тэр байж байна гээд Сэргэлэн мөнөөх хураасан юм руу заав.
-За мэдэхгүй дээ, миний хүү. Ээжид нь бол чи л байвал боллоо. Хүүгээ л байж байвал ээж нь бэртэй, худтай, ачтай бас хүүгийнхээ найз нөхөдтэй байх юм даг. Эднийгээ тэгээд бүгдийг нь зарж үрэх хэрэг үү? Нутгийн олны хэл ам бас ширүүн шүү. Муу аавынхаа нэрийг бодоорой миний. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш анзаардаггүй гэдэг шүү
-Аавынхаа нэрийг бодолгүй дээ ижий минь. Энийг чинь хүмүүс захьсан юм шүү дээ. Энүүхэндээ гэхэд надаас өөр тус болчихоор хүн алга. Тийм биз дээ ижий минь.
Энэ чинь хотоос ч олддог юм биш. Гадаадаас авчирна. Тэгж авчирахад ямар хэцүү гэж санана. Гаалийн үнэ гэж тэнгэрт хадсан юм байна. Хил дээр тэр их мөнгийг чинь төлөхгүй бол хуу хураагаад авчихна. Гэтэл хүмүүс намайг шалаад амар заяа үзүүлэхгүй юм. Чадахгүй гэчихвэл уг нь хэн хэндээ амар л даа. Тэгэхээр чинь бас бөөн хэл ам. Их зан гаргалаа гэлцээд л талийгчийн маань нэрийг дуудаж ясыг нь өндөлзүүлээд унана. Ийм ийм талыг бодоод л би тус болъё гэж бодсон юм. Ангид ганц нэгээр ирдгийг бодвол үнэтэй нь үнэтэй л дээ. Тэр чинь бол өөр юм. Улс тэрийг чинь бөөнөөр нь нөгөө улсаас хямдавтар авчихаж байгаа юм. Гэтэл амь хүн тэгж чадахгүй. Бөөн мөнгө л орчихож байгаа юм.
-За бүү мэддээ, миний хүү. Муу аавыгаа л бодоорой. Ээжид нь бол миний хүүгийн хийж байгаа бүхэн зөв. Нөгөө хэдэн хайрцагт ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байлаа. Эмэгтэй хүний ганган хээнцэр гутлууд, хүүхнүүдийн байнга шахам сурагладаг саатай алчуур, олдохоо болиод байгаа нүүрний энгэсэг, тос, түүгээр ч барахгүй хөх хоргойг ам амаар нь эвхээд хийчихсэн байжээ. Түүнийг үзэхэд энэхүү хөдөө нутагт чухам юугаар өлсөж цангаж байдгийг нэвт мэддэг хүний ажил байлаа.
-Пэлжидмаа л хийждээ. Ер хаашаа авгай байна даа. Муу хүүг минь нохойн замаар оруулчих вий дээ гэж Должид анх удаагаа бодов. Гэвч тэр хүүдээ басхүү илүү итгэж байлаа. Арай ч иймхэнд автагдах хүү биш гэж бат нот итгэж байлаа. Нээрэн ч амьдралд иймэрхүү бага сага хөдөлгөөн байлгүй л яахав. Гагцхүү хэтэрч л болохгүй юм. Талийгч нь ч залуудаа ойр зуур бага сага хөдөлгөж л байсан. Тэглээ ч гээд муу юм л болоогүй. Харин ч хүүдээ хэд гурван юм хадгалахын үндэс болсон. Одоо Должид ч тэр хүү нь ч тэр ядрах цаг ирвэл чухам тэр л аврах билээ. Тэгэхээр жаал жуул юмтай болоод авсан байвал хэрэг л болно. Үдээс хойш жолооч залуу их л урамтай ирэв.
-Чи ч бас нэг эрийн хугархай байна шүү. Танай энэ давс чинь ёстой л ачаад баймаар эд байдаг юм байна. Өвгөн чинь ирж байнаа. Давсны чинь даргатай сайхан танилцлаа. Ирж байгаарай. Ачаа бэлэн л гэж бод гээд ам алдчихсан шүү гээд л ха ха ха хэмээн эгдүүтэй инээж суулаа. Сэргэлэн хадамдаа захиа бичив. Должид ч битүүхэндээ базааж идэшнийхээ ухрийн хаа, хонины бүтэн махтай өгөөд явуулжээ. Түүнээс хойш хүү нь үе үе хөдөө гадаа явдаг боллоо. Явах бүрийд нь мөнөөх бараа ховордоно. Харин Должид өөрт ирсэн бэлгээсээ нэг нэг дээлийн хоргой, нүүрний энгэсэг тос нэжгээдийг жаал жуул чихрийн хамт боож Цэвэлмаа, Цэвэл хоёртоо бэлэглэжээ. Тэгсэн нэг өдөр Цэвэлмаа аминчлан уулзаж
-Танай хүү хоргой зараад явна гэнэ. Чи надад ганц нэг дээлийн хоргой зар л даа. Хүүгийнхээ зарж байгаа үнээр л зарчих гэжээ.
-Муухай цус вэ дээ. Хүн хэр чинээгээрээ өгсөөр байхад чинь гэж Должид дотроо уурсаад “За хэн мэдлээ. Нарийндаа ярьвал хүүгийн юм ч биш гэхчивлээ. Улс амьтан л юм хум олоод өгөөч гээд байхаар нь таньдаг найздаа захисан чинь явуулсан байна гэж ярьж байхчивлээ. Чи бид хоёр хоорондоо наймаа хийгээд гийгүүлэх маань ч гайгүй хэвтэнэ ээ. Болбол би чамд ганц дээлийн эмжээр аваад л өгөхийг бодъё” гэжээ
-Тэгж л үзээрэй. Уг нь олъё гээд мэрийгээд явбал олдохгүй ч эд биш дээ. Хотын зах дээр зөндөө л байдаг юм байна лээ. Тэгж явах нь л яршиг юм. Үнэ мөнгө нь хамаагүй шүү. Улсын буянд хэдэн цаас байж л байна.
-Чи чинь тэгээд юу л гэх гээд байна даа. Миний хүү захынхаас илүү үнээр зарчихаа юу? гэхдээ юун ч увайгүй загнах юм билээ дээ. Лхагва та хоёрыг ямар мэдэхгүй юм байгаа биш гэж дотроо бодож байлаа.
-Тэгээгүй яагаа вэ. За яршиг даа. Чи зүгээр баашилж байх юм. Харин би чамаас дээлийн эмжээр авахдаа л нэг авна шүү. Должид юм ч хэлсэнгүй. Шөнө дөлөөр хүү нь тэмтчин орж ирээд лаа асаан хооллож суухад нь
-Хүү минь улс амьтны хэл ам болохоо байлаа. Ээж нь чамд юу гэж захилаа даа. Одоо юухэв.Ямар хоол ундаар дутлаа гэх биш. Энэ ажлаа больж орхи.Дахиж битгий хий гэж гуйлаа.
-Ховолцгоож байна уу? Ээж минь бүү тоо. Нулимж орхи. Муусайн юмнууд өөрсдөө олж чадахгүйдээ атаархаж байхгүй юу. Нохой долоо. Юу юу ч үгүй даяарцгааж байсныгаа мэдэхгүй. Миний жаал юманд одоо л сүүлээ сөхөцгөөх болж дээ. Би байгаагүй бол хэн эд нарт ийм сул шахуу үнээр шулуулж байх байсан болдоо. Тэгээд муу ээжийг минь зовоож байдаг байна шүү. Дургүй юм бол больцгоож л орхино биз дээ. Би л лав миний юмыг аваатах гэж албадаагүй шүү дээ. Аягүй бол Цэвэл гуай танд хошуугаа худалдаа биз. Бас их янзын авгай... тэр чинь. Эгчдээ дэлгүүрийн нь үнээр өгчих, энээ тэрээ гээд аминдаа хаалгадаж байгаа ухаантай юм байх даа. Ёстой гайгүй байлгүй, муусайн бүдүүлэг юмнууд гэж дультраадахад нь л хүүгээ шал согтуу ирж гэдгийг нь мэджээ. Должид гомдсондоо хөнжил руугаа шургаад мэгшин уйлав. Хүүгээ алджээ. Эгнэгт алдаж. Тэр одоо Бөртэ чонын бэлтрэг ч биш. Должидын хүү ч биш. Пэлжидмаагийн өргөмөл болжээ.Эхийн хувьд тэр нь мөнөөх гурван ах шигээ, Чадраагаас олсон хүү шиг нь эгнэгт ирэлгүйгээр явчихжээ. Энэ өдрөөс хойш, энэ эзгүй цаг мөчөөс хойш, би яана даа Цэвэг минь чи азтай хүн юм. Амь тавихын өмнө чи намайгаа бодсон доо. Муу Должид минь яана даа гэж намайгаа өрөвдсөн дөө. Тэгээд хүү минь байгаа алзахгүй гэж тайвширтал түүнийг л хүлээж байсан шиг амь нас чинь аль нэгтээ нисэн одсон доо. Гэтэл би яасан азгүй хүн бэ? Чамайг аваад явсан үхэл намайг ч хаа нэгтээ отож л байгаа. Тэрүүнтэй улаан нүүрээрээ учрахын цагт би ер яах билээ, юугаа бодох билээ гэж бодон мэгшив. Сэргэлэн хоолоо идээд унтахаар хувцасаа тайлж байтал шогшрох дуу гаруут харвал ээж нь уйлж байгаа бололтой хөнжил нь тэрүүхэндээ оволзож харагдав. Очоод зөөлөн сөхөж үзвэл ээж нь нулимстай нүдээрээ өм ширтэх нь тэр. “Иш ижий минь яаж байна даа та чинь. Надад гомдлоо гэж үү? Би таныгаа л гомдоох юм бол үр гэж яваад ер юугаа хийнэ ээ” гээд ижийнхээ духан дээр үнсэж аргадав. Тэгээд лаагаа унтраагаад ижийнхээ өвөрт унтжээ. Мөнөөх л багын зангаар хоёр алган завсар нь гараа хавчуулаад дэрлүүт унтаад өгөв. Харин Должидын нойр хүрсэнгүй. Сэтгэлд нь энхрийлэл, эгдүүцэл, хайр энэрэл, ичгүүр гуниг холилдон нэгэн бодолд хүүгээ өвөрлөн унтаа эх хүн ч шиг, нөгөө бодолд хүүгээс нь сэвлэгийн үнэр биш архи ханхийхүйд харь хамаагүй Чадраа шиг хүн өвөрт нь ороод ирчихсэн мэт болж эвгүйрхсээр үүр цайлгажээ. Өглөө нь хүүгээ уйлан уйлан загнав. Даанч дээ миний хүү, ухаантай шүү дээ. Ийм юм дахиж битгий хий. Би энэ олны чинь нүүрийг яаж харах юм бэ? Чи Цэвэлийг харааж загналаа. Чамайг анх явахад Мөнх, Цэвэл хоёр яаж баярлаж өөрийн хүүхэд явж байгаа юм шиг хөөрч байлаа даа. Ядахдаа миний хүүд түүнийг бодох ухаан алга гэж үү? Хүнд чинь сольж арилжиж болдоггүй юм гэж бий шүү дээ. Хүнд чинь ариун нандинаар хадгалж үеийн үедээ захиж орхидог хүн чанар гэж бий шүү дээ. Чи Цэвэлийг хов зөөлөө гэж байна. Гэтэл тэр чинь тэгдэг хүн биш ээ аа яа яа. Миний хүү ухаантай хүн байж алдаж болохгүй, алдах ёсгүй юман дээрээ ингэж ч хөнгөдөх ч гэж дээ хэмээн толгой сэгсрэн уйлж шогшров. Хүү нь чив чимээгүй эхийн толгойг элгэндээ наан үсийг нь илж аргадлаа. Тэгсгээд л “Одоо ухаараа байлгүй, үглээд юүхэв” гэж бодоод Должид биеэ барив. Гэвч хүү нь мөнөөх ажлаа орхисонгүй. Удалгүй жолооч хархүү ахиад л ирж гэрийн баруун талаар бараа таваар дүүрч тэднийх агентын илүү гэр шиг болж хоцров. Хүү нь эрээ цээрээ алдаж агент Ёндонсамбуу шиг л хүн дагуулж ирээд наймаа хийж байх болов.
-Намайг ч та бас бод л доо. Энэнийг чинь би зүгээр авдаггүй юм шүү дээ. Тэгээд ч муу дүү хүү чинь өнчин өрөөсөн амьтан. Амьдрал л гэж ямар сайндаа ингэж явна.Өөрөө л мэд дээ. Уг нь хойд суманд арай илүү үнээр авъя гэж захисан хүн байгаа юм шүү. Би нэгд таныг бодоод хоёрт хар хүйтнээр тийшээ явах яршиг юм уу даа гэж санасан юм. Удахгүй дулаараад л хэн хүнгүй унаагаа асаацгаана. Тэгэхэд л та харамсана даа. За яая гэх вэ. Нутгийн ханагардаа хорин цаас наашлуулахаас. Тэгээд өөрөө л мэд. Илүү наашлуулж даанч болохгүй байна. Энэ чинь минийх биш хүнийх юм шүү дээ. Нуугаад яах вэ. Би дундаас нь тав арван юм олж муу ээжийгээ л тэжээе үү гэж санасан юм. Нутгийн улстай наймаа хийнэ гэдэг ч амаргүй юм байна. Наашлуулсаар байгаад тав арвыг унагаж үнэндээ чадахгүй юм. Танилын нүүр халуун гэж үнэн юм. Гэхдээ халуун байна гээд та бүхэн ядуу надад мөнгө өгөх биш. Ядарсан юм даа гээд ижийд минь намар ганц шүдлэн шидчих биш. Хэцүү юм байна шүү тиймээ гээд инээхэд нь мөнөөх хүн тэсэлгүй өврөө ухаж
-За яах вэ, ахад нь үнэхээр хэрэгцээ байна даа. Чи ч бас намайг бодвол бодмоор доо. Явган таваргахгүйн тулд хүүхдийнхээ мөнгөөр л авлаа даа
-Хүүе, Шаагаа ахаа, энд чинь зуун цаас илүү байх шивдээ? Алив би ахиад нэг тоолоодхоё. Та түр хүлээзнэ дээ
-Ах чинь ядуу оюутан чамд чадлаараа нэмэр болж байгаа минь энэ. Ижийдээ намар шүдлэн авч өгөөрэй.
Должидын нүүрэнд гал тавьчих шиг болов. Чаддагсан бол ухасхийн очоод хүүгийнхээ гарт байгаа мөнгийг шүүрэн авч зууханд хиймэгц, мөнөөх гайт дугуйг суганд нь хавчуулж өгөөд Шагдар минь бушуухан явж үз гэх байлаа. Даанч чадахгүйдээ дэмий л нэг зуухныхаа амыг ширтэж суулаа. Гараад явчихаж ч болсонгүй. Яг л хөшиж хоцорчээ. Хүү нь хөнгөмсгөөр инээж наадаад
-Яалаа гэж дээ, Шаагаа ах минь та ч ямар багтаж ядсан баян биш, би ч аргаа барсан гуйлгачин биш. Үгүй ядахдаа хүүхдүүддээ бахиал ч болсон аваад чирүүлдэг байгаа даа гэнгүүт мөнөөх зуун төгрөгийг өвөрт нь хийгээд “За ингээд л шинэ дугуйтай боллоо.Одоо зүгээр сундалдаад л нисээд байхаас өөр яах вэ” гэв.
-Чи ч аргагүй наймааны шидтэй болжээ гэж Шагдар амандаа бувтнаад дугуйгаа сугавчлан үүд рүү зүглэлээ. Мөнөөх жолооч залууг гурав дахиа ирээд явснаас хойш тун удалгүй Сэргэлэнг аймгийн прокурорын газарт дууджээ. Гэвч онцын юм болсонгүй. Тэнд эцгийн нь нэр нүүр яг л амьд сэрүүн, ажлаа хийгээд яваа мэт оршиж байлаа. Должид санаа нь зовоод хүүгээ дагаад ирмэгц байцаагчтай нь аминчлан уулзаад “Хүү минь эцгийг нь, сургуулийг нь бодож үзээрэй. Гэхдээ сайн аашлаад олигтойхон шиг айлгаад, торгоод өгөөрэй. Наад хүү чинь надад бүр баригдахаа болих төлөвтэй. Та нар л эцгийг нь орлож байгаа шүү. Сайн зандарчихвал эгч нь баярлана шүү” гэж гуйв. Тэр гуйлтыг нь байцаагч тун далд утгатай үг байна гэж ойлгожээ. Тэр бол тиймэрхүү гуйлтыг аймгийн олон дарга нарын авгайчуулаас сонсож боломжийн туршлагатай болсон хүн.Тэгээд ч аймгийн прокурор түүнд итгэж энэ хэргийг өгсөн хэрэг. Цэвэгтэй хэлтсийн төлөөлөгч байхаас нь танил байснаа ч бодсон ч чүүлд дэвшихдээ угаалга хийж цөөхөн хүн урьсны дотор багтсанаа санасан ч хүүг нь харж хандаж явах хүний нэг яах аргагүй мөн. Тэгээд бурхан болсон эцгийг нь бодохоо байг гэхэд Цэвэгийн үй зайгүй найз прокурор түүний дээр байгаа билээ. Үүнийгээ ч бодсон тэрээр яах ёстойгоо сайн мэдэж байлаа. Мэдээллийг шалгаж үзээд үндэслэлгүй гэж үзэв. Зөвхөн тэгж үзээд зогссонгүй. Энэ хэрэгт хэн нэгэн буруутан болж байх ёстой тул мэдээлэл бичсэн хүнийг нь торгочихов. Шийдвэрээ прокурорт танилцуулбал сайшаажээ. Тэгээд Сэргэлэнтэй энгүүн нэг уулзаж ярилцлаа.
-Амьдрах арга олон янз. Гэвч миний дүү болгоомжлоход ер илүүдэхгүй. Бид байгаа цагт айх юмгүй нь үнэн. Гэхдээ л биднээс дээгүүр хүмүүс байдаг гэдгийг мартав даа. Ах чинь цаадахыг чинь торгочихсон. Тэр одоо ичсэн тарвага шиг л болсон. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр сургамж авч л таарна. Гэхдээ ах чинь бурхан биш шүү. Чи энэ учрыг нэг их төвөггүй ойлгох боловсролтой хүн. Үүнийг захья. Харин мартсанаас хадам маань ойрноос дугуй мугуй гээд л юухэн хээхэн захиад байх боллоо. Чи л олж чадна. Өөр найдвартай хүн алга.
-Тэр яах вэ? Найдвартай бүтээгээд өгнөө. Санаа зоволтгүй
Энэ нэгэн явдлаас Сэргэлэн болгоомжлох сэтгэлийг илүүд үзэх болсон билээ. Олсон мөнгөө увуулж цувуулж банкинд хийв. Ер ойр зуурын юманд хөдлөхөө байжээ. Ариунаа ч бие шалтагтай болсон гэсэн захиа ирүүлэв.Түүнийг нь ээждээ уншиж өгье гэснээ нэг л халуун санагдсан тул уншина биз гэж бодоод авдар дээрээ ил орхив. Тэгээд мөнөөх эвлэлийнхээ ажилд чадал ухаанаа дайчлан зүтгэлээ. Мал ид төллөж эхэлсэн тул сумын төвийн залуусыг төлийн ажилд туслах гал болгож гаргаад үе үе сумын дарга, намын дарга нарын хамт эргэж үздэг байв. Мөнөөх жолооч залууг дахиад ирэхэд нь хамтдаа зэргэлдээх сум руу ухасхийв.
-Манай эндээс матаас гараад байгаа. Муу өвгөн чинь хэцүүхэн л байна гэж замдаа ярьж явлаа. Тэр хоёр дөрөв тав хоногийн дотор бүх ажлаа амжуулав. Олз ч санасныг бодвол овоо орж ирэв. Хэдэн сайхан ирвэсний арьс олоод ирэв. Жолооч залуу тэднийд өнжиж тэргэндээ ойр зуурын тосолгоо үйлчилгээ хийж байхад Сэргэлэн олж ирсэн арьснуудаа төрөл бүрээр нь хайрцаглаад хадам ээждээ захиа бичиж жаал борцны хамт явууллаа. Нэг удаа сумынхаа даргатай сууриудаа эргээд буцаж явтал
-Төл ч ингээд шувтарлаа. Сэргэлэн минь одоо дараагийнхаа ажилд орно байгаа. Энэ зун нэгдлийнхээ ойг аятайхан хийчихмээр байх юм. Чамайг байхад төвөөс нэг их үнэтэй хүн уриад яахав гэж бид ярилцаад байгаа. Нэгдлийн баахан мөнгөөр гараа угаачихаад сэтгэл гаргаж юм хийхгүй буцчихдаг улс байгаа юм. Сургуулийн хүүхдүүдээс өөрөө үзэж байгаал багш нартай нь ярилцаад боломжийн гэснийгээ ав. Бас энэ илгээлтийнхээс хэнийг нь авмаар байна. Надад хэл. Би бригадын нь даргад орных нь хүнийг түр өгье. Ер нь тэгээд өнөө маргаашгүй эхлэхгүй бол болохоо байлаа. Харин сайхан концерт босгоно шүү. Хот аймгаас сумынхаа харьяат бүх хүнийг урьчихсан шүү. Шефийнхэн бас ирнэ. Гадна дотнын хэний ч өмнө нүүр улайлгахгүй юм хийнэ шүү гэлээ
-Дарга аа надад чинь хөгжмийн боловсрол байхгүй шүү дээ. Бусад юмыг бол оролдоод үзэхэд яана гэх вэ? Энэнийг чинь л би үнэндээ барахгүй.
-Зүгээр гол нь зохион байгуулалт. Манай хуучин хэд яагаа вэ, чи мэднэ газар6 Тэд чинь уяад сурчихсан морь шиг болчихсон хүмүүс. Аяндаа чамд туслаад өгнө. Дээр нь клубын эрхлэгч гэж нэг унхиагүй юм байна. Түүнийг олигтойхон шах. Ямар ч гэлээ номыг нь үзсэн хүн шүү дээ. Олигтойхон шахаад өгвөл юм гарах л байлгүй. Харин шалавлах л хэрэгтэй байна. Чамайг буцах болоход чинь ч бид хоосон байхгүй. Тэгээд ээж чинь байж байна. Бид харж үзэлгүй яахав.
Ингээд л Сэргэлэн ойн концерт босгохоор амьсгаа дээр явдаг болжээ.
Сургуулиас төгсөх ангийн хэдэн хүүхэд хэл амтай авав. Заавал төгсөх ангийхнаас авах гэлээ гэж багш нар нь дургүйцэв.эрхбиш юмны эзэн сумны занги гэсэндээ дарга өөрөө оролцож байж энэ хэрэг шийдээ оллоо. Илгээлтийн хэдэн залуус бөөн баяр ирцгээв. Тэд ч яахав иймэрхүү юм болоосой, төв дээр хэд хонож кино үзэж бүжгэнд орж жаргах сан гээд л харуулдаж суудаг хойно. Энэ хэд дээр сумын концертын цөм болдог хэдэн уран сайханчид нэмэгдэв. Дор дороо л надгүйгээр ямар концерт босох биш гэж боддогоос уриулж залуулж улсын гавьяатнууд шиг ихэмсэгхэн ирцгээв. Ийнхүү увуу цувуу цуглаж гүйцмэгч нь Сэргэлэн хурал маягтай юм хийлээ.
-Концерт бол урьд өмнөхөөс тэс өөр гэдгийг юуны өмнө анхааруулъя. Цуглах цагаас хоцорч болохгүй. Хоцорсон, ер нь идэвхгүй хандсан хүмүүсийг цалинтай нь, сурагчдыг хуваарьтай нь тооцоо хийнэ.Өмнөх номеруудыг давтахгүй. Бүгдийг шинээр хийнэ.Ойлгов уу?
-Ойлголоо
-Нэг өдөр бүгд цуглахгүй. Харин хөгжмийнхөн цугларалт бүрд ирэх шаардлагатай. Бүжиг дуу хоёр ээлжилнэ. Өөрөөр хэлбэл нэг нэг өнжиж байна гэсэн үг. Бусад номерууд долоо хоногт хоёр цуглана. Бүх юм нь санаанд таартал эвлэж өнгөө олчихсон үед заавал ирэх ёстой гэж шахахгүй. Хамгийн гол нь сум нэгдлийн ойн концерт гэдгийг хүн бүр санаж эрвийх дэрвийхээрээ хамжиж дэмжиж сайхан концерт босгоцгооё. Асуух юм байна уу?
-Алга аа
-Дахин сануулахад сахилга л юунаас ч эрхэм шүү. Өчүүхэн төдий гажвал би авах арга хэмжээгээ шууд л шат дараалаад авна гэдгээ сайн хэлчихье. Өнөөдрийн хувьд ингээд тарцгаая.Маргааш энэ цагтаа цуглахдаа дор дорынхоо номерыг товлочихоод ирээрэй.Бас нэг хэлэх зүйл байна. Долоо хоногийн бямба гараг бүр нийтийн бүжигтэй. Тэрэнд та бүхэн оролцож номер үзүүлнэ. Гэхдээ концертын биш нь мэдээж. Харин туслах номеруудыг энэхүү бүжгийн үеэр үндсэнд нь бэлтгэх болно гэдгийг анхаараарай. За ингээд тарцгаая.
Үүнээс хойш Сэргэлэн өдрийн ихэнхийг клубт өнгөрөөх боллоо. Заримдаа цухалдан уурлаж, нөгөө хэдийгээ чичирч бөмбөгнөтөл загнаж орхино. Тийм үедээ гэртээ оройхон шиг толгой унжуулсаар ирнэ. Заримдаа ч дуу алдчихсан хөнгөн цолгиун харина. Зарим нэг хүмүүсийг авч үлдээд сургуулилна. Тийм үедээ гэрэл унтартал хичээллэх нь бий. Дуучдын хоолой хоёр ч удаа айхавтар сөөгөөд цээлшиж ирэв. Бүжигчдийн хөдөлгөөн нийлэх өнгө төлвөө олж хөгжим нь зэгсэн найрсаж ирэв. Концертын ерөнхий өнгө төлөв харагдах болов.
-Наранцэцэг үлдэхээс дээ. Өнөөдөр чи яагаад байна? За тарцгаа. Маргааш тэр номерууд цугла. Ингээд тарав. Клубын эрхлэгч мятархай бор залуу Сэргэлэнгийн нүдийг л манаад байна. Ганц ирмүүт түүнийг л хүлээж байсан мэт чимээгүй гараад алга болов. Ингээд л мөнөөх Наранцэцэгтэй Ойдов гуайг дохио өгөн гэрлээ анивчуултал хөлс хүчээ шавхан “хичээллэж” гарав.
-Эвгүй санагдаагүй биз?
-Үгүй л дээ. Харин та яагаад өөр хүмүүсийг бас авч үлддэг юм бэ?
-Чи юу гэж бодож байна даа?
-Мэдэхгүй. Гэхдээ эвгүй л байдаг.
-Зүгээр санаа зоволтгүй. Эрэгтэй хүн ч үлдээдэг шүү дээ
-Тийм л дээ. /санаа алдана/ Би ч дээ. Ингээд л хааяа нэг уран сайхандчихаад л малын тоосон дунд л өнгөрөх байх аа даа
-Өөрөөс чинь л шалтгаална. Гэхдээ би тодорхой саналаа энэ концертыг л босмогц дарга нарт хэлнэ. Бидний хувьд энэ концертноос л их юм шалтгаална гэдгийг мартаж болохгүй.
-Чадлаараа л хичээе. За баяртай.
-Баяртай
Сэргэлэн ийнхүү хааяа нэг Наранцэцэгийг авч үлддэг янзаар концерт ч шургуухан бэлтгэгдэж байсан цаг. Нэг өдөр мөнөөх хэдийгээ цуглахаас өмнө ижийдээ усыг нь аваад өгчихье гэж санаад худаг дээр очжээ. Сэргэлэнг нэг бидоноо дүүргэчихээд ховоогоо худаг руу хаяж зогстол хажууд нь машин пархийн ирж дотроос нь мөнөөх багын найз нөхөр Бадрах гараад ирлээ. Тэр бол гаднаас нь ч харсан арслан, дотор сэтгэл нь ч арслан болсон залуу. Сумын залуучууд хулчганалдан түүнийг дагах атал Сэргэлэн л тоож байсангүй. Дуу шуу муутайхан л байдаг байжээ. Тэрээр машинаас шал худлаа инээмсэглэн бууж ирээд
-За миний муу багын найз. Чи ч том хүн дээ. Намайг ямар тоох биш. Харин би л чамд сүйд болж уй гашууг чинь чадлаараа хуваалцан муу ямбий улаантайгаа хэрээ мэдэхгүй л зүтгэсэн. Одоо тэр чинь насандаа гарч төмрийн хог уруу ачигдаад найз нь хуучнаа үдэж шинийг угтаад гуниг баяр хоёроо тэмдэглэж явна даа. Хэдүүлээ ийшихнээ салхинд гараад ирэхэд нэг их дургүйцэхгүй юм байгаа биздээ. Аль вэ Банди нар Должид эгчид усыг нь хүргэж өгөөд ир. Миний өвгөн нааш ир май гэж хэлээд нэг шил архи гарган бөглөөнийх нь сэртгэрийг угз татан онгойлгоход яагаад ч татгалзсангүй. Яах вэ, хөөрхий багын найз. Өөрөө л архи бариад хүрээд ирж байгаа амьтныг чинь яана гэх вэ дээ гэж бодоод татгалзаж болсонгүй.
-Өвгөн чинь амаар нь чаддаггүй юм. Аяга тагшны юм байхгүй юу гэлээ. Тэгээд л хавтгайрч гарав. Салхинд гарна гэдэг ч яалаа. Худгийнхаа дэргэд байсныгаа уучихаад агентаар орж Сэргэлэн хоёр шил архи авч нөхрийн шинэ унааг мялаачихаад өөрөө ухаангүй согтож орхисон билээ. Концертынхон дээрээ очно гэхэд нь хүргээд өгтөл ялимгүй гуйвсхийгээд клуб руу оржээ. Ороод нүдээ анилдуулан суугаад байхаар нь концертынхон ч согтуу байгааг нь таамаглаж чимээгүй хараад байж. Тэгж тэгж бүжгийнхэн үлд бусад нь тар гэжээ. Бүжгийнхэнтэй байнга үлддэг хөгжмийнхнийг ч явуулчихав. Ийнхүү цувуулж явуулсаар байгаад сургуулийн хэдэн хүүхдийг авч үлдүүт шүлсээ залгиад босоод ирсэн билээ.
-Болж байна болж байна. Чимгээ чи гараа ингэж сав. Биш ээ... Ингэж харав уу хэмээн хэлээд тайзан дээгүүр гуйвганан явав. Хүүхдүүд чухам юу хийлгэх гээд байгааг нарийн сайн ухаараагүй бололтой бүлтгэнэлдэн харна. Тэгтэл нүдний нь буланд клубын эрхлэгч харагдав.
-Харь харь, түлхүүрээ орхичих. За охидуудаа дахиад эхлэе. Сэргэлэн ийнхүү зугуухан сэргэж л байжээ. Охидын өмнө орж бүжгийн хөдөлгөөн гэж юм үзүүлэн тайз тойроод хэд хэд явав.
-За өнөөдөртөө болъё. Чимгээ чи үлдээрэй. Хөдөлгөөний чинь эвсэл нэг л болж өгөхгүй байна шүү. Бусад нь тарж болно. Тэгж хэлчихээд булангийн өрөө руу орж байгаад гарч ирвэл хүүхдүүд явчихжээ.Чимгээ охин л түүнийг хүлээгээд тайзны буланд зогсож байлаа.
-Нааш ир. Хоёулаа эндээс нэг юм өргөөдөхье.
Мөнөөх өрөөнд ормогцоо охины шуунаас бариад авав.
-Багш аа алийг өргөх юм бэ? Одоо харвал охины нүд аймсран гялтганаж байлаа. Тэрийг гээд баян хөгжим руу заан алдсанаа дөнгөж урган төмбийж яваа хоёр мээмийг нь хараад тэсэлгүй хорхой нь асаж шүлсээ гудхийн залгиут нөгөө гараар туоьгүй бэлхүүсээр нь тэврээд авав. Тэгэхдээ л би үүнийг хүсэж байжээ гэж бодсон билээ.
-Багш аа та яаж байна аа. Танаас архи үнэртээд байна. Сэргэлэн охин руу улангасан дайрч ойн баяраар зүүнэ гээд бэлдчихсэн шив шинэхэн улаан хөшгөн дээр даран унатал охин санаанд нь ороогүй их хүчээр эсэргүүцэн тэмцэв.
-Багш аа... Сэргэлэн ах аа... та намайг хайрлаач дээ. Би дөнгөж арван зургаа л өнгөрч яваа шүү дээ. Та намайг хайрлаач дээ. Үгүй үгүй гэж уйлан үзэлцэв. Сэргэлэнгийн ухаан ахиад л самууран харин омог бяр нь ундарч байв. Амьдралд үзсэн бүхэн нь энэний дэргэд юу ч биш санагдав. Мөнөөх аймгийн сургуулийн тасгийн даргыг эс тооцвол хэн ингэж ширүүн дориун эсэргүүцэн тэмцсэн юм бэ? Гэтэл би энүүгээр л өлсөж цангаж явсан байна шүү. Үгүй чамайг би заавал дийлэх ёстой. Тэртээ тэргүй хэзээ нэгэн цагт чамайг би олж хараад л нуга дарах байсан. Оройтвол чи хэн ч биш болоод миний өмнүүр өөрөө гүйгээд ирнэ. Гэтэл би тийм юмаар яах юм бэ? Одоо л чи ариун үнэнээрээ байна. Тиймээ ариун үнэнээрээ байна. Оройтож болохгүй. Охиныг эсэргүүцэх тутам нуга дарахын омог шунал нь ийнхүү бадрав. Гарыг нь нарийхан шуугаар нь холбон бариад нуруун дор нь хийж авав. Охины хоёр шанхыг даган сувдан дусал нарийн зам татан тасралтгүй урслаа. Тэр дуугарахаа болиод чив чимээгүй л уйлан бөндөгнөтөл чичирч байлаа. Шуухирдан амьсгаадахаас өөр чимээ аниргүй хэдэн хурам өнгөртөл
-Ээж ээ гэж часхийн хашхираад охин чангаар эхэр татан уйлав. Тэр болтол Сэргэлэнгийн ухаан бодол талаар нэг тарсан хонин сүрэг шиг эмхлүүлэн авч болохгүй байснаа тэрхүү хиртхийсэн хашхиралтаар буцан ирэв. Гэвч одоо нэгэнт өнгөрсөн байна гэдгийг мэдмэгц улам л яарав.
... Чимгээ битгий уйл.. За битгий уйл. Би өнгөрчээ. Чи ахыгаа бодоорой за юу. Би чамайг насан туршид чинь харж хандаж явна. За алийв бос доо. Хүнд л битгий хэл миний дүү. Тэгвэл чи намайг аварна. Өөрийгөө ч аварна. Амьдрал тийм ч амар биш, чи аяндаа ойлгоно. Чамд мөнгө, сургууль хэрэгтэй болно. Тэр бүхнийг чинь би даая.Би яах гэж архи уув аа. Яах гэж уув аа гэж хэлээд толгойгоо шаан гасаллаа. Чимгээ юу ч хэлсэнгүй гарах гэв
-Байз. Чи ингэж явж болохгүй. Нулимсаа арччих. Чи надад амла л даа. Хүнд хэлэхгүй гэж амла л даа. Түүний үс нь сэгсийн нүд нь улаанаар эргэлдсэнийг үзээд айхын эрхэнд Чимгээ толгой дохичихлоо. Хоёул тун удаан суулаа.
-Ах нь сургуулиа ч төгсөөгүй залуу байна. Ёстой тэнэглэчихлээ. Гэхдээ чи л хүнд хэлэхгүй бол яах ч гүй. Миний амьдрал бүхлээрээ чиний мэдэлд орчихлоо. Энэ муу бузар хар архинаас л болчихлоо. Чи хүнд хэлэхгүй биз дээ. Амла л даа
-Хүнд хэлэхгүй
-За сайн байна. Ах нь чамайг бодно оо. Юм чинь их нарийн шүү. Чи яваандаа ойлгоно оо. Хоёрхон жилийн дараа л чи сайхан хүүхэн болно. Их сайхан хүүхэн болно. Хэрвээ чи энэнийг хүнд хэлчихвэл чиний нэр төр ч уначихна. Хүмүүс чамайг ч тоохоо болино. Ойлгов уу?
-Ойлголоо
-Юуг?
-Хүнд хэлж болохгүй гэж...
-Чи сайн охин.ах нь чамайг яасан ч мартахгүй. Чиний амьдралд заавал том тус хүргэнэ ээ. Би амласандаа хүрдэг хүн шүү. Чи харин надад амласан шүү. Хэлсэндээ хүрээрэй.
-За
Гэвч хэд хонож ер энэ хэрэг хэнд ч мэдэгдсэнгүй. Чимгээ охин аргагүй хэлсэндээ хүрлээ гэж тайвширч байтал нь аймгийн сэргийлэхийнхэн хүрээд ирлээ. Должид хүмүүсийн зорьж ирсний учрыг цухас дуулуут л муужирч унав. Ирсэн хүмүүс Должидыг эхэр татан сэргэтэл нь дэргэд нь сууж толгой дээр нь хүйтэн жин тавьж асарч билээ. Должид үүрээр сэргэв. Тийн сэргэсэндээ үг дуугарч чадсангүй. Энэ хэргийн үнэн болохыг мэдрэх тусам тэр чигээрээ үхчихгүй яавдаа гэхээс дотор нь харанхуйлан байлаа. Мөнөөх л Цэвэг минь чи яасан ч азтай хүн бэ? гэсэн гашуун хар тунирхал хуйлран байлаа.
-Должид гуай минь бид чинь тушаалтай улс. Одоо ингээд явъя даа гэж мөнөөх ирсэн улсын нэг нь хэлэв. Должидын ам нь л хөдөлжээ. Гэхдээ тэр сэтгэлдээ тодын тод чангын чангаар хашхирсан билээ. Тэр хүмүүс хэрвээ түүнийг олж сонссон сон бол
-Ээ Лха таван тэнгэр минь гэсэн үг дуулах байлаа. Должидод үхээд өгвөл амар байх байлаа. Пэлжидмаа, Ариунаа хоёр одоо түүнийг хүүтэй нь нулимж орхино гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Гэтэл ийм хорвоод чинь хүүгээ яаж ганцааранг нь орхиод үхэх юм бэ? Бусдын хувьд тэр араатан ч болсон Должидын хүү нь билээ. Тэр ял янхнаа эдэлчихээд л ирэг. Нэгэнтээ энэ хорвоод багтаж шингэх газаргүй болсон бол аваад явъя гэж шийдлээ. Мөнөөх талийгчийн нэр нүүр бас л хэрэг болсон хэрэг биз. Хүүд нь ганц жилийн хорих ял оногдуулжээ. Сургууль нь бүр өнгөрчээ. Хэдхэн сарын өмнө орчлон хорвоогийн өнгө төрхийг таньж ядан хиргүй сэтгэлээр дурандсан ямар сайхан хүүтэй байлаа. Гэтэл одоо тэр нь нийгмийн шаар шавхруу хүчирхийлэгч гэмт хэрэгтэн болж орхив.
Юм яахаараа ингэж эргэж хоцордог байна аа. Одоо үзвэл хүмүүс түүнээс дөлөн зугтаадаг болжээ. Должид л өөрөө тэр охиныг хүүтэйгээ хамжин хүчирхийлсэн мэт түүнийг үзэн яддаг болжээ. Энэ нэг жилийн дотор Цэвэл, Цэвэлмаа хоёр байгаагүй бол тэр хаачих байсан юм? Бүү мэд. Хүү нь ядахдаа амьд мэнд яваагаа ч дуулгасангүй таг чиг болж орхив. Харин Пэлжидмаагаас захиа ирсэн билээ. “Чиний тэр тэнэг мунаг залуугийн үрийг ач минь гэж тэнэглэх дөхсөндөө харамсаж байна. Охинд минь тэр чинь өдий болтол бий гэж итгэвзэй. Би учрыг нь олуулсан. Харин Должид оо, адилхан эх хүний хувьд би чамайг өрөвдөж байна. Чи хүүгээ хүмүүжүүлж ч чадсангүй. Мэдлэг боловсрол чинь дутаа бизээ. Одоо та нар бидэнд хамаатай ч бишдээ. Зүгээр л чамайг бодсондоо энэ бүхнийг бичлээ” гэсэн байв. Эдгээр увайгүй үгийг уншаад Должидын уур манасхийгээд ирэв. Яалаа гэнээ хичнээн сайхан хүүг минь ийм болгож хаячихаад яалаа гэнэ ээ гэж амандаа хилэгнэн шивгэнэхэд зүрх нь оволзон бухимдаж байлаа. Ер нь миний хүү чиний шуналын бузарт л хордсон. Намайг гичий чоно хүртэл өрөвдөж өөрийнхөө биеийн хэлтэрхий амь халуунтай соёогоо шидэж байсан юмдаа. Гэтэл чи сайхан үрийг минь шүүрч аваад танихгүй соёо болгож зүрх уруу минь шааж байх шив. Ийн хилэгнэхэд нь амьд явахын хүслэн бадарч ирэв. Чамайг би эхийн дүртэй чоно болж очоод сэглээд хаячихъя. Миний хүүд чамайг зажлалгүй залгичих ухаан чадал бий. Чи биднийг ингээд л хугараад нугараад өгөх юм гэж бодоо юу гэсэн хорсолдоо шатаж бослоо. “Хүүгийнхээ хувцас хунарыг нь сольж өгье”. Ингэж шийдээд хөх даалимбаар дээл шарваар хийж ажлын хар гутал авч тавив. Миний хүү шуналын бузраас л болсон. Хамгийн эгэл бүхэнд хүнийг гийгүүлэн ариутгах их гэрэл гэгээ нуугдаж буй гэж бас итгэж байлаа. Жил ч шувтарч хүү нь ирэв. Хатсан борц шиг горзойсон хар юм шөнө дөлөөр иржээ. Хаа нэгтээ дайгдаж явсан унаанаасаа бууж хоцроод зориуд шөнө дөлөөр ирж буй бололтой. Орж ирмэгцээ л сөхөрч суугаад ээж минь би одоо хаачих вэ гэж хэлээд ичиж нэрэлхэх юмгүй уйлав. Түүнийг хараад Должидын урам нэгмөсөн хугарч орхив.Хүүд нь Пэлжидмааг сэглээд хаячих түүнээс хариугаа авсан шиг авчих сэтгэлийн их хат тэнхээ байна гэж үү? Тэр чухам юунаас хэнээс болсноо ч мэдэхгүй яваа бололтой. Тийнхүү Должид хүүгээ харахаас ч дургүй хүрч талийгчийнхаа инээмсэглэсэн зураг руу очин өмнө нь сөхөрч суугаад “Нээрэн бид хоёр чинь хаачих вэ?” гэж харцаараа асуулаа. Нүдэнд нь нулимс ч байсангүй. Тэр нь ширгэж орхисон бололтой. Маргааш нь нөгөө охины ах хэдэн залуустай хамт ирээд хүүг нь балбаж орхив.
-Чи яасан их арын хаалгатай туучий вэ? Бүхэл бүтэн хүний амьдралыг нурсан балгас шиг болгочихоод үхсэн эцгийнхээ нэрээр хучиж өнгөрч болно гэж бодоо юу. Бүх юмыг дамлачихаж болдог юм гэж санаа юу. Муу дамчин гэж хашхичин ирж хүүг нь заамдан чирч гаргаад том төмрөөр май чи цохиж унагуут тойрч зогсчихоод өшиглөж гарлаа. Должид хүүгээ өмөөрье ч гэсэнгүй. Гэтэл бас алчих вий гэсэн нэгэн харуусал төрөөд гартал хүү нь толгойгоо тэврэн тэр хэдэн залуусын дунд бөмбөг шиг өнхчин өшигчих бүрд нь татвалзаж байлаа. Должид чаддагсан бол сумын бүх хүмүүсийг дуудан цуглуулаад
-Хүмүүс ээ та нар харцгаа. Та нарын үл хүрэх өндөрт миний хүү дүүлж явсан юм. Хүүг минь ганцхан юм гүйцэх байсан юм. Тэгээд гүйцжээ.Одоо та нарын хөл дор хэвтэж байна.Өшиглө, дахиад өшиглө. Бүүр их зод, дэвсэл, бахаа ханга гэж хашхирмаар байлаа. Даанч чадсангүй. Мөнөөх залуус ханатлаа өшиглөчихөөд яваад өгөхөд хүү нь хэд татвалзсанаа эхэр татаад өндийлөө. Түүний тийнхүү өндийхийг хараад “Ээ үйлийн үр минь чи яах гэж босож байгаа юм бэ? Тэр чигтээ үхээд өгөхгүй яав аа” гэж хашхираад гүйн очиж буруу зөвгүй алгадмаар санагдав. Гэвч Должид ганц ч үг хэлсэнгүй. Харин хүү уруугаа очиж толгойг нь элгэндээ наан тэврээд хөшөө шиг нам зогсов.Хүү нь ч дуугарсангүй. Маргааш нь бүрий болж байхад хүүгийнх нь дуу сумын төвөөр нэг цахиртан хадлаа.
-Муусайн малнуудаа, Та нар хүн юм уу мал юм уу? Тэгээд бүдүүн эр чоно улих мэт хэнгэнэтэл орлив. Энэ дуу бүрий болохыг хүлээж байсан мэт орой болтол давтагдах болов. Сумын төвийн авгайцуул хүртэл гадаа тоглож байсан хүүхдүүдээ дуудан “Одоо орцгоо. Должидын солиотын цаг боллоо” гэдэг болсон билээ. Мөнөөх Бадрах тэргүүтэй хэдэн залуус түүнийг чухам хувилгаан ирчихсэн аятай хэсэг дагалдаж давхиснаа сүүлдээ барааг нь хармагц үнэг харсан туулай шиг год харайн алга болдог болжээ. Тийнхүү хорих хүнгүй болж заримдаа том төмөр, заримдаа балиус бариад хэн нэгнийг элдэж явах болов. Хүмүүс манайд ороод ирчих вий гэж үнэн голоос эмээх учир ороод очмогц нь шалдаа буун дуртай хоолыг нь идүүлээд нэхсэн архийг нь өгөөд явуулдаг болов.
-Чамайг би хэн ч танихгүй хэдэн хэсэг мах болгоод өгье л дөө гэж араа шүдээ хавиран хэлээд түрийнээсээ төө илүү балиус сугалахыг нь харсан бурхан хүртэл дагжин чичирмээр байдаг авай. Гэвч түүнийг хорьж цагдаж чаддаг хүн энэ суманд бас байлаа. Сэргэлэн Цэвэл, Цэвэгмаа хоёрт юм хэлэхгүй. “Эгч минь намайг хэн ийм болгочиховдоо” гэж хэлээд том дуугаар уйлдаг билээ. Эгч нь тэрийг чинь мэдэхгүй ээ. Миний хүү харин цаад муу эхийгээ өрөвдөөч, бодооч. Битгий ингэж амьдаар нь тамлаач гэж цөхрөлтгүй шална, гуйна.Хүүгээ тийнхүү сум даяар хашхиран цамнаж байхад Должид Цэвэгийнхээ зургийг ширтээд өвдөг дээрээ сууж байдаг билээ. “Бид хоёр чинь одоо хаачих вэ? Цэвэг минь. Хүүгээ хөтлөөд чинийхээ араас очмоор. Гэтэл би тэгж чадахгүй нь... Энэ хоёр гар минь түүнийгээ өсгөхийн тулд л заяасан. Өөрийг хийж чадахгүй нь ээ. Тэгээд би чинь одоо яана даа. Энэ чигээр нь төөрүүлж орхиод чам дээрээ ямар нүүрээрээ очно доо, би чинь. Чи минь хариу хэлдэг ч болоосой. Гэтэл...” гэтэл Цэвэгийн ам хөдлөв.Осолдохгүй л хөдлөв. Аан... Аа.... Чи минь юу гээдхэв. Мулгуу чинь сонсож амжсангүй. Дахиад нэг хэлээч... Ганцхан удаа ч бол хэлээдхээч... Гэвч зураг инээмсэглэн жимийсэн хэвээр л.... Хүү нь сумын төвөөр л нэг орилсоор байх аж. Тэгснээ хүү нь чимээгүй болж орхив. Сэргэлэнг Баатар Бямбаа хоёр гэртээ чирч оруулсан юм байжээ. Хэн хэний нь сэтгэлд мөнөөх л ижил дасал болоогүй
-Даанч дээ ингэчих ч гэж дээ гэсэн гашуун бодол орж ирмэгц Бямбаа тэссэнгүй уйлав. Өглөө нь Бямбаа мөн л цангинуулан загналаа. Баатар хөдөө сууриудаар яваад өгчээ.
-Чи чинь хүн шүү дээ. Ээжийгээ бодооч. Одоо энд юундаа хоргодоод байгаа юм бэ? Чамд чадал бий. Хаа нэг газар очиж амьдраач. Чи ухаантай хүн. Надаар ийм юм хэлүүлж суух ч гэж дээ.
-Найздаа ганц шил юм өгөөч
-Үгүй өгөхөөрөө л боллоо.Чамайг бид ч баллаж байна.
-Чи харамнаж байх шивдээ.За яах вэ.Би гуйхгүйгээр өөрөө олоод уучихаж чадна зүгээр.
Бямбаа бушуухан шиг нэг юм гаргаж өгөөд
-Өнөөдөр гарахгүй шүү гэлээ
-За. Тэгэхдээ Бямбаа надад ярих юм байна. Ерөөсөө би явлаа. Би чамд бас Баатарт чинь, ээждээ хоргодоод байна. Гэхдээ би шийдлээ. Маргааш хот явлаа. Тэндээ ажил төрөл хийгээд ээжийгээ эргэж авна. Харин одоо гээд Бямбаа руу ухасхийн хүүе гэхийн завдалгүй орон дээр нь дараад авав .
-Чи яаж байнаа ? Арай ч дээ. Бүр иймдээ тулсан гэж үү?
-Бямбаа. Чи уучил намайг. Би бүүр голгүй хөлдөж орхижээ. Муусайн хүүхнүүд намайг сайн сайхан явахад өөрсдөө шарваганаад л ирдэг байлаа.Одоо бүгд дайжжээ. Би одоо айлгаж сүрдүүлж байж л зөвхөн хэрэгцээгээ хангаж байна шүү дээ. Би залхаж байна. Жинхэнэ дурлал, жинхэнэ хайр гэгчийг би амсаж эдэлж үзсэнгүй шүү дээ. Нэг хэсгийг нь нэр төрөөрөө, нэг хэсгийг нь араа шүд мэсээр л үзлээ шүү дээ. Чи намайг тэвэр л дээ. Янагла, үнс, тэгэхдээ чин сэтгэлээсээ шүү. Би чамайг яахчгүй. Гагцхүү чи л намайг... За тэг. Бямбаа би гуйж байна. Чи надад сайн... Би тэрийг чинь олон жил харцнаас чинь уншсан шүү, Бямбаа...
Тэгээд Бямбаагийн гар өөрийн эрхгүй хөдлөн цамцных нь товчийг тайлав. Өөрөө ч хувцасаа тайлав. Тэгээд Сэргэлэнг тас тэврэн халуун дотноор үнсэн энхрийллээ. Бямбаагийн хүсэл сэтгэл ундран гарав. Сэргэлэн ч бадран шатаж юу юугүй дээр нь гартал Бямбаа огцом зайлан түүнийг орон дээр хий хэвтүүлчихэв.
-Үгүй, Сэргэлэн ингэж болохгүй.Би чамайг гэсгээгээд ханиа хөлдөж орхивол яах юм бэ? Тийм биздээ. Тэр бол намайг тэмцэж явж олж авсан юм. Чи бол харин булаан дээрэмдэх гэж байна. Чи чухам ингэж алдаж яваа шүү. Чи хэзээ ч юуг ч тэмцэж олж авч байгаагүй. Найз минь тэгэхдээ чиний зам битүүрээгүй. Чи одоо тэмц. За юу...
Сэргэлэнгийн урам хугарав. Гэвч Бямбаа түүнд ихийг ойлгуулав. Босож хувцаслаад Бямбаад цамцыг нь нөмрүүлэв. Тэгээд хөхийг нь алгаараа шахаж өөд нь болгоод
-Найзыгаа чи уучлаарай. Чи эх хүн болжээ. Би чамайг гурван хүүхэдтэй болохоор чинь ингэж хэлж байгаа юм биш шүү. Чамд эхийн сэтгэл, эхийн хайр бий болжээ. Жаахан Бямбаа минь чи том хүн болжээ. Тэгэхэд би гэж хэлээд доошоо харав. За найз минь хувцасаа өмс дөө. Аль эсвэл би амьдралдаа ганц удаа чамайг хувцаслаж өгөх үү?
-Юүхэв дээ
Сэргэлэн Бямбаагаас дахин нэг шил архи шалж байж авч уугаад зэгсэн согтож гэр уруугаа зүглэв. Бямбаа замдаа уначих вий гэж араас нь харж зогсохдоо “энэ хүн чинь одоо ч ийм хүн биш шүү дээ. Урьд ч ийм хүн байгаагүй. Хүн гэгч чухам юунаас болоод ингэж хоёр нарны дор хоёр хувь тавилангийн дунд орчихдог байнаа. Чаддагсан бол хүссэн бүгдийг нь биелүүлж аргадмаар... Даанч Баатар минь бий шүү дээ. Ер нь хүн хэн ч гэсэн мөн богинохон зайд эргэлдэх юм даа” гэж бодоод урсан ирсэн нулимсаа гарын араар шудран арчлаа. Сэргэлэн салганан гэлдэрсээр гэртээ орвол ижий нь хоймроо цаашаа хараад сөхрөн суужээ. Тийн суугааг нь харахад хоёр дал нь дээлийнхээ цаанаас шөнтийн байх нь майхны багана ёрдойгоод майхнаа уран алдсан байдаг шиг санагджээ. Эргэж харахад нь цогтойёо гялалзан байдаг нүдний нь гал хаа нэгтээ дайжин одоод унтарч буй хоёр цог шиг юм санагдав. Тийн суухыг нь хармагцаа л Бямбаагийнхаас тээж гарсан амьдралын тухай хаа нэгтээ нүүн очиж ээжийгээ өргөе гэсэн бодол нь хийсэн одов. Одоо өнгөрч оройтсон байна гэсэн харуусал болов. “Би ээжийгээ дуусгажээ” гэсэн аадрын цахилгаан шиг бодол сэтгэлд нь харваж. Тэгжээ би л дуусгаж гэж үргэлжлүүлэн бодов. Тэр одоо бүрэн дуусгахыг нь хүлээгээд сууж байна. Ээж нь үхлийг л хүлээгээд сууж банйа. Тэгээд түүнийг орхиж чадахгүй байгаа юм байна гэдгийг ч ойлгов. Сэргэлэн араагаа шажигнатал зуугаад гэрийнхээ зүүн талаар тойрон гарахдаа эрэгнэг дээрээс аавынхаа ангийн чинжаал хутгыг шүүрэн ханцуйлжээ. Хаана очъё доо гэж бодож явав. Ийш тийшээ сумаас гараад явахаар хүн харж сэжиг авчих юм шиг санагдана. Цагаа тулахаар үхэх ч газар олдохгүй энэ хорвоод амьд явмаар санагдана. Амьдралд хэрэгтэй юм юу ч байхгүй юм шиг атлаа юунд ч юм татагдаад байлаа. Тэгээд бүрэнхийгээр явъя гэж шийдээд юу ч бодсон юмгүй дэлгүүрээр оров. Тэндээс гарч худалдаа бэлтгэлийн ангиар оров.Ангийн том хашаанд хоёр гүрүүшиг залуу юу ч юм зөөн хурааж байлаа. Сэргэлэн тийш очив
-За Цог оо, ахдаа нэг шил юм олоод ир. Мөнгийг нь дараа л өгье
-За одоо болъё. Би танд олон л удаа олж өгсөн. Одоо чадахгүй нь. Надад өөрт мөнгө байхгүй. Тэгээд ч нярав надад итгэхээ больсон
-За яах вэ. Би чамайг хэн ч танихгүй хэсэг мах болгоод өгье өө
-Битгий сүрдүүл. Хэлсний чинь тоогоор бол би өчнөөн удаа олон бөөрөнхий мах болсон байлгүй. Харин Сэргэлэн ах та ингэж явахаа болиод ажил хийгээч. Сумын даргатай уулзвал ч таныг эвлэлийн ч юм уу аль нэг бригадын даргаар тавина даа
-Май чи
Тэр хоёрын өөг төөг гэхийг сонсон доошоо харан шороо самардан суусан нөгөөх нь энэ чимээнээр өлийн харвал Сэргэлэн Цогоогийн цээжнээс ч юм уу, гэдэснээс нь ч юм уу дүрсэн хутгаа сугалж байгаа харагдав.Өнөө залуу үг хэлж чадахгүй ангалзах зуур дахиад л май чи май чи гэх бүрий ямар нэг юм лүгхийж байжээ. Залуу ч гэнэт ухаан орон хашаанаас гарч гүйлээ.
-Хөөе та минь ээ цаана чинь алж байна. Бушуулаарай...
-Яав юу болов
-Должидын солиот Цогоог төхөөрчихлөө
Тийнхүү хэд хэд хутгалчихаад хашааны үүдэн дээр гараад ирэхэд гадна нь цугласан улс хуйлран дутаав. Сэргэлэн тэдний зүг харснаа “Ёоох” гэж хэлээд гараа савж орхиут ер юу ч болоогүй юм шиг гэр уруугаа алхаад явчихав. Гэртээ орж ирүүт дээлээ толгой дээрээ нөмрөн хэвтээд унтаад өгчээ. Харин азаар мөнөөх Цогоо амьд үлдсэнээр барахгүй надад өчүүхэн ч гомдол байхгүй гэж шүүхэд мэдүүлэхэд нь Сэргэлэн дотроо “Ямар тэнэг банди вэ” гэж бодож байсан билээ. Энэ хэргийн учир Сэргэлэнг чанга дэглэмтэй шоронд найман жилээр тасалж орхив. Сэргэлэн хоёр жил таг чиг болж чимээ алдарлаа. Ер нь энэ хорвоод тийм хүн байгаагүй мэт алга болж орхив. Хэн ч түүнийг үгүйлсэнгүй. Должид л дотор сэтгэлдээ Муунохой нэрт хүүгийнхээ сэвлэгний үнэрийг дахин дахин үнэрлэж явдаг билээ. Тэгтэл нэг өдөр ер яав гэлтэй захиа хүрээд иржээ. Должид итгэсэнгүй. Надад захиа ирж гэнэ үү гэж дахин дахин лавласан билээ. Хүүгийнхээ захиаг уншаад анх удаа гингэнэн уйлав. Миний хүү мөн байна. Би ийм л хүүтэй байсан даа. Даанч яавдаа, миний хүү. Энэ бүхнийг туулахгүйгээр заавал тэнд очиж байж ухаарахгүйгээр амьдарч болох байсан шүү дээ, миний хүү. “Ижий минь, амьдрал бол эдэлж хэрэглэдэг эд биш юм байна. Харин сэрж мэдэрч байдаг эд юм байна. Би энд ирээд олныг эргэцүүлж бодлоо. Ээж минь би таны ариун хэвлийгээс тасраад амьдрал гэдэг юмны хэвлийд орсноо даанч оройтож мэдлээ. Хүн гэдэг чинь хорвоогийн хэвлийд бүрэлдэн бий болж тэндээс жинхэнэ хүн болж төрдөг юм байна. Би тэгж төрөх цагтаа төрж чадсангүй. Гэвч таныхаа төлөө, аавынхаа төлөө, өөрийнхөө төлөө амьдрахад цаг бас ч болоогүй байна. Ижий минь та л тэсээрэй. Цэвэл эгчид, Цэвэлмаа эгчид бас Баатар Бямбаа хоёрт намайг энэ бүхнийг ухаарчээ гэж хэлээрэй. Цогоо ч ухаантай залуу юм ” гэж бичсэн байлаа. Должид хүүгийнхээ захиаг элгэндээ наан уйлав. Миний хүү мөн байна гэж дахин дахин үглэн уйлав. Цэвэлмаагийн том хүү хилийн цэргийн дарга болон гялалзаж ирээд аав ээж хоёрыгоо аваад явчихав.Цэвэл Мөнх нарын хүүхдүүд ч энд тэнд тарж одоод тэр хоёр Эрдэнэтэд суудаг бага охиноо түшив.
-Должид минь чи бидэнтэйгээ л яв. Хүүг чинь иртэл цугтаа байя гэсэн атал Должид явсангүй. Эндээ л хүлээхээр бат нот шийджээ. Сум орны хүмүүс танигдахгүй болж өөрчлөгдөв. Гагцхүү Баатар Бямбаа хоёр л энэ олон жил түүнд хань боллоо. Хүүгээ явчихсанаас хойш таван жил болоод Должид тэтгэвэртээ суулаа. Хүмүүс түүнийг тоохоо больсон ч Должид түүнийг нэг их юманд бодсонгүй. Хүү минь бий. Би хүүтэй хүн гэж итгэн итгэн хүлээлээ. Тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгнөөс чадлаараа илүүчлэн хүүдээ хадгалав. Хүү нь тасралтгүй захиа ирүүлнэ. Тэр нь Должидын амьдралын итгэл найдварын хамгийн их гэрэл гэгээ нь болж байв. Тийн суутал хүүгээс нь сүүлчийн захидал ирэв.”Ижий минь би тандаа дахиад захиа бичихгүй. Яг сарын дараа суллагдлаа. Одоо хоног өдрүүд өнгөрөхөө болилоо. Гэвч бид удахгүй уулзана. Таныгаа аваад л би хотод сууна даа. Манай энэ газрын дарга аав шиг минь дэд хурандаа надад ажил төрөл олоход тусална гэсэн. Ижий минь ямар ч хувийн тэрэггүй, ямар ч тохилог сууц худалдан авалгүйгээр бид нар сайхан амьдранаа. Одоо та хүүдээ бүрэн итгэж болно шүү” гэж бичсэн байжээ.
Сэргэлэн хорихынхоо даргатай танилцах гэж их л ядарсан билээ. Яасан даварсан хулгайч вэ? Нэртэйгээр нь чи сайдтай уулзъя гэхгүй яагаа вэ гэж хуягууд хүсэлтийг нь олон удаа няцаасан билээ. Эцэст нь бас өрөвч нэг хүн таарч түүнийг уулзуулж өгөв. Сэргэлэн хорихынхоо даргыг хармагц өөрийн эрхгүй өмөлзөн уйлчихжээ.
-Чи чинь яасан нялуун эр вэ? Яав юу болов? Зодуулаад байна уу?
-Үгүй ээ, дэд хурандаа. Миний аав яг л таны үеийн бас тан шиг дэд хурандаа цолтой хүн байсан юм даа. Би танаас нэг зүйл аминчлан гуйх гэсэн юм. Та л надад тус болж чадна. Намайг Сэргэлэн гэдэггүй юм. Миний нэрийг Муунохой гэдэг юм. Аав ээж минь ийм нэр надад өгснийг би тэнэгтээд сольчихсон юм. Одоо удахгүй суллагдах боллоо. Би Муунохой гэдэг тэр л нэрээрээ суллагдаж паспортаа авмаар байна. Та намайг бодож энэ дээр л тусалж өгөөч.
-Хэцүү шүү дээ, хүү минь. Гэвч би хөөцөлдөөд үзье. Чамайг би ойлгож байна аа хүү минь. Сэргэлэн гэдэг энэ хүний хавтаст хэргийг үүрд хаая гэж бодсон юм биз дээ
-Яг тийм. Дэд хурандаа.
Хаврын дэлгэр сайхан өдрүүд ирж байлаа. Үе үе шувууд зэллэн эх хүү хоёрыг өндөлзүүлнэ. Сүүлдээ Должид тэсэхээ болив. Тэгж тэгж нэг өдөр хүүдээ очъё гэж шийдэв.хүүгээ очиж авдаг хэрэг гэж шийдээд өдөржин сумаар унаа хайв. Гэвч олдсонгүй. Унаа эрсэндээ хөөрөөд гэртээ олж болсонгүй. Сайхан аагтай цай чаначихаад түүнийгээ ууж ч чадсангүй.Сэтгэл нь тэсэхийн эрхгүй яаран дэгэлзлээ. Хүүдээ хадгалсан мөнгөө гаргаж үзэв. Тэр мөнгийг боосон хүүгийнхээ баривчийг үнэрлэтэл сэтгэл нь бүр дэврээд “Төв замруу алхаад очвол унаа олдож л таараа” гэж бодогдоод явчихлаа. Тооноор бүрий татаж анхны од түгжээ. Должид гэрээсээ гэтэн гарч ирээд хаалгаа түгжихдээ ийш тийш хулгай нүдээр хялалзаж байлаа. Сумын төвөөс зурайн гарсан зам дагахдаа өврөө дарж үзэв. Хүүгийнхээ баривчтай мөнгийг самбайгаар зангидан элгэндээ бэхэлсэн дарайж байна. Тийнхүү алхсаар сумын хойд толгойг давлаа. Тэртээд их талын хээлэнд машины гэрэл гялалзаж харагдав. Ай тэнд л хүрээд авбал маргааш онгоцонд суучихна. Мөнөөх Ариунаагийн ирж очиж байсан хотын цагаан онгоцонд суучихна даа. Ингэж бодоод яаран яаран алхах зуур үе үе амьсгаа дарах гэж жаахан зогсосхийж байлаа. Нэг тэгээд зогсосхийтэл замын хажууд нэг машин цаашаа харан зогсож байх нь тэр... Арынхаа хоёр улаан гэрлийг асаачихжээ. .. Мөн байна... Хүүг нь аваад явсан тэр машинтай улс мөн байна.
-Хүүе миний хүү.. Муунохой... Мөнөөх хоёр улаан гэрэл үзэгдэхээ болив. Мөн дөө, яг мөн байсан. Тэгтэл замаас нэлээн зайдуу мөнөөх хоёр улаан гэрэл дахин үзэгдэв.
-Миний хүү... Муунохой...
Улаан гэрэл тэндээ цогнолзсоор... Должид дөхөөд очив. Ойртоод очихоор л хоёр улаан гал цаашаа холдоод байлаа.
-Муунохой миний хүү...Тийн дуудахад нь хоёр цог арваад алхамын цаана улсхийв. Миний хүү нааш ир... Ээжээсээ битгий зугт. Миний хүү ижийгээсээ бишгүй л зугтлаа. Одоо ир... Ижийдээ ир... Ижийгээ бүү зовоо. Энэнийг хараач миний хүү. Чиний хөх шүү дээ. Чи хөхөж өссөн юм. Энэнийг хараач миний хүү. Ээж нь энэ гараараа ганцхан чамайг л бүүвэйлж хүн болгосон. Миний хүү Муунохой, ээж нь ядраад байна. Битгий цаашаа яв.
Зам алга болжээ. Мөнөөх гялалзсан машины гарлүүд ч алга болж одоо өмнө таавар мэт их тал цэлийнэ. Тэр талын цаад үзүүрт Хайрхан хэмээх нэгэн их уул анир чимээгүй дүнсийн авай.
1989-10 сараас 1990-05-20
Төгсөв.
special thanks to ORNY
Гурав.
Муу нохой бага сургуульд байхын л “энэ Бадрах яагаад Бадрах би яагаад Муунохой болсон юм болдоо” гэж гайх боддог байв. Хүүхдүүд бол бүгд тэнгэрээс ирдэг юм гэж итгэсэн байжээ. Чухамдаа гэвэл Должид хүүдээ тийм бодол төрүүлчихсэн хэрэг. Олон юм шалгаагаад байхаар нь “Миний хүү чинь тэнгэрээс унаад миний хэвлийд орчихсон юм. Тэгээд л тэндээс гарсан юм” гэж хэлээд хүүгээ итгүүлчихсэн билээ. Бид нар бүгдээрээ тэнгэрээс ирсэн гэтэл яагаад Бадрах, яагаад Халиунаа, яагаад Муунохой болчихсон юм болоо гэж ихэд гайхжээ. Нэг өдөр энэ тухайгаа Бадрахад хэлжээ. Бид нар бүгдээрээ тэнгэрээс ирсэн мөртөө яагаад ийм ондоо болчисон юм бэ? Чи Бадрах, би Муунохйо гэж асуув. Хариуд нь Бадрах тачигнатал инээгээд
-хэзээ хүн чинь тэнгэрээс ирж байсан юм бэ? ха ха ха ямар цас бороо биш. Аав ээжээсээ л гардаг юм. Яагаад ондоо байдаг юм бэ гэвэл бид нарын нэрс ондоо юм мэдэв үү? Би бол Бадрах гал гэсэн үг. Асна гэсэн үг. Чи бол Муунохой гөлөөг... гөлөөг май май гэж шогшров
-Тэгвэл аав ээж хэнээс гарсан юм бэ? Чи мэдэхгүй шүү дээ
-Аав ээжээсээ л гарахгүй юу. Иймхэн юм мэдэхгүй байж бас онц сурдаг гээд байгаа юм шүү.
-Үгүй ээ бүр анхны аав ээж хэнээс гарсан юм?
-Бүр анхны аав ээж гэж байдаггүй юм мэдэв үү?
-Байдаг юм
-Байдаггүй юм
-Чи бол ёстой Бадрах биш мэдэв үү?
-Тэгээд юу юм?
-Юу ч биш
-Ална даа чамайг
-Хүнийг алдаггүй юм
-Тэгээд яадаг гэж?
-Үхүүлдэг юм
-Өө баас чинь... Тэгвэл чамайг ална. Нохойг бол алдаг юм мэдэв үү?
-Чи юу ч мэдэхгүй
Бадрах можгосхийн бөхийнгүүт сайртай гараараа нэг том чулуу самардаад “Чиний муу ааваас чинь айх юм уу” гэжээ. Муунохой ч бушуухан яваад өгөв. Түүнээс хойш энэ бодлоо хэнд ч хэлсэнгүй. Бүгдээрээ л шоолдог юм чинь. Бүгдээрээ л нохой нохой май май гэдэг юм чинь. Тэг тэгсээр наймдугаар ангид орсон хойноо л энэ бол нээрээ л зөвхөн нэр юм байна. Би Муунохой биш байж болох юм байна. Нэрээ л сольчих юмсан гэж бодох болов. Наймдугаар ангид ороход нь тэдний ангийг аймгаас ирсэн шинэ багш дааж авчээ. Хуучин багш нь өөр сум руу шилжээд явчихав. Явахын өмнө Муунохойн духан дээр үнсэж “Чи бол миний бахархал шүү. Уран зохиолын ном сайн уншаарай. Ангийнхантайгаа ойртож нөхөрлөөрэй” гэж аминчлан захисан билээ. Шинэ багш ангийн бүх юмыг өөрийн санаанд нийцүүлэн өөрчилөв.Муунохойг анги бүлгийн даргаар томилжээ. Зан ааш нь ч их сонин хүн байв. Хэнийг ч нэрээр нь дуудахгүй.Хаалгаар цухуймагц л журналын тав самбарын алчуур норгоорой, арван нэг, арван зургаа самбарын өмнө гэдэг билээ. Харин Муунохойг тэгж дугаарлахгүй. Гэхдээ нэрээр нь дуудахгүй. Манай даргын нэр жаахан тааруухан юм даа. Дарга л гэж байхаас даа гэнэ
Дарга асуугдаарай гэнэ. Эсвэл “Жижүүр томилоогүй бол нөхөр дарга та өөрөө ангиа угаах асуудалд туналаа даа” гэнэ. Муунохой жижүүр томилж яагаад ч чаддаггүй байлаа. Охидууд болохоор хэлээ гаргаад мм гэнэ. Хөвгүүд нь гөлөөг гөлөөг гэчихээд яваад өгнө. Ганцхан Бямбаа л түүнтэй анги угаалцана. Хүүхдүүд түүнийг Жоохноо гэхээс биш нэрээр нь ер дууддаггүй байжээ. Анги угаалцахдаа олон юм ярихгүй. Ер нь дуу муутай хүүхэд билээ. Муунохой ч эхэн үедээ “Шалгалтан дээр будаалах гэж л долигоноод байгаа биз” гэж бодчихоод царай өгдөггүй байв.Бямбаа ч дуугарахгүй. Ажлаа дуусуут муухан мушийн инээмсэглэчихээд яваад өгнө. Хэд хэдэн удаа тийнхүү хамтдаа анги угаасны дараа Муунохой нэг удаа
-Чи анги угаахдаа их сайн юм аа гэв.
-Би чинь эмэгтэй хүүхэд шүү дээ. Муунохой ч юу гэнэ вэ гэж бодоод сайн харлаа. Тийнхүү нүүр хагарснаас хойш хоёулаа ам хуурайгүй ярьдаг, ингэж яриад угаахад их урамтай байдаг болжээ.
-Чи наймаа төгсөөд яах вэ?
-Мал дээр гарна
-Есөд орохгүй юм уу аймагт суугаад гоё байх даа
-Намайг юу гэж есөд оруулах вэ дээ
-...Нээрэн л тэгнэ дээ гэж бодов. Хичээл эхлэхэд л захирал яриа хийж
-За хүүхдүүд минь та нар анхныхаа даваатай удахгүй золгоно.Тэгэхээр дор бүрийдээ мэрий. Өнгөрсөн жилийн багцаагаар бодоход есдүгээр ангид арав орчим хүүхэд л авах байх. Тэгэхээр барианд орохын тулд одооноос л мэрийх цаг гэсэн билээ. Бямбаа бол тэрхүү барианаас ангид хүн. Тэрхүү тоог гурав дахин өсгөлөө ч Бямбаа барианд багтахгүй хүн билээ. Муунохой ч гэсэн бас барианаас ангид хүн байжээ. Тэр бол тасархай хүн. Тиймээс мөн л Бямбаа шиг барианд орох болов уу яах бол гэж элдвийг боддоггүй билээ.
-Хөдөө гараад л мал маллаад байх уу?
-тэгнэ
-Дандаа юу?
-хаанаас даа. Сумын улаанд буланд бүжиглэнэ. Наймаа төгсчихөөр үдэшлэгт оруулдаг болох юм чинь. Баатартай сууна. Хүүхэд гаргана
-Ямар Баатар, ноднингийн төгсөлтийн үү?
-Тийм. Би чамд нэг нууц юм хэлэх үү?
-за тэг
-Баатар надад захиа өгдөг юм аа
-Яах гэж?
-Яах вэ дээ, сууя энэ тэр гээд л. Бас харанхуй болохоор уулзъя гэдэг юм.
-Чи тэгээд уулздаг юмуу?
-Ичээд байдаг юм. Гэхдээ би зөвшөөрнө гэж боддог оо. Одоо жаахан эрт байна. Гуравдугаар улирал өнгөрөөтөхөөр л зөвшөөрнө.
-Юу зөвшөөрөх юм бэ? Уулзъя гэж үү?
-Чи яасан гэнэн юм бэ? Сууя л гэж зөвшөөрөхгүй юу
Энэ бүхэн Муунохойд нэг л сонин санагдаад байлаа. Ном унших, тоо бодох, аав ээжтэйгээ ярьж өнжихөөс огт өөр юм бас байдаг байх нь ээ. Тэгээд нөгөө шилжээд явчихсан багшийнхаа захисанчлан ангийнхаа хүүхдүүдтэй ойртож нөхөрлөх гэж их л хичээх болов. Тамхи татаж үзсэн чинь толгой нь эргээд унаж бөөн инээдэм болов. Ангийнхан нь ч түүнд их сайн болов. Должид Цэвэг хоёр энүүнд их дуртай. Хүү маань одоо л нэг зүгээр боллоо гэж баярлалдана. Бадрах болоод түүний хэдэн найзыг их бараадна. Харин цаадуул нь тамхиа хамаагүй өгдөг боловч нэг юм нууцлан шивнэлдээд
---За чи харь харь орой болчихлоо аав ээж чинь загнана. Бид нар ийшээ юманд явлаа гээд бүгдээрээ гутлаа тайлж сугавчлаад айлууд дундуур яваад өгнө. Муунохой ч урам нь хугараад буцдаг билээ. Харин нэг орой сониуч сэтгэлээ барьж чадсангүй. Замын дундаас эргэж нөгөө хэдийн сүүтгэнэх барааг алдалгүй дагав. Тэд явсаар Дорж гуайн илүү гэрийн харалдааард нь очоод хэвтэцгээв. Муунохой ч тэднээс хэдэн алхамын зайтай нэг товцгийн ард хэвтлээ. Хэн нэг нь сэмээрхэн мяраагаад л Дорж гуайн илүү гэр рүү орчих юм. Байж байж түүнийг гараад ирэхээр нь нэг нт зөрөөд л орох юм. Хулгай хийгээд байгаа юм болов уу гэж бодохоор барьсан сугавчилсан юм харагдсангүй.
Маргааш нь тэр тухай Бямбаад ярьтал цаадах нь уласхийгээд уурлачихав.
-Гайгүй ч юм болждээ
-үгүй ээ намайг дагуулж яваагүй юм. Би өөрөө л сэмхэн дагасан юм.
-Баатар байсан уу?
-Байгаагүй, байсан бол юу гэж? Дорж гуайн илүү гэрт юу байдаг юм бэ?
-Чи л болж мэдэхгүй байж гэнэ дээ. Хамт явчихаад. Ангиа чи өөрөө угаа мэдэв үү. Би явлаа. Чи бол ёстой өмхий санаатай амьтан. Бас ичихгүй намайг юу гэж бодоо вэ? Багшид хэлнэ дээ. Муунохой гүйж очоод үүд дараад зогсчихов.
-Чи яах гээд байгаа юм. Би хашгирна шүү.
-Чи багшид хэлэх гээд байхдаа яадаг юм ыэ. Бусад нь болоод л байхад би яагаад болдоггүй юм. Би олон ч сороогүй. Хоёр гуравхан л сорсон. Дахиад тийшээ явахгүй юм чинь. Чи багшид битгий хэл лдээ.
-Сорох оо балиар амьтан бэ? Юугийг нь сордог юм чи. Ёстой бодохоос ой гутчихлаа. ЧИ тэгээд одоо яах гээд байгаа юм бэ? Хаалганаас холдохгүй бол би хашгирлаа шүү.
-Чи битгий хашгир лдаа. За юу. Би дахиад тэгэхгүй дээ. Чи намайг нэг удаа уучилчих. Багшид битгий хэл лдээ. Багш аав ээж хоёрт хэлчихнэ. Би ямар Бадрах шиг уушигласан ч биш.
-Чи юун уушиглах муушиглах яриад унав аа
-Яагаав, чи ч нээрээ яаж мэдэх вэ дээ. Тамхийг чинь уушиглахаар толгой эргээд унадаг юм. Би нэг удаа унаад зөндөө удаан хэвтсэн юм. Гэхдээ бас сайхан.
-Аа гэснээ Бямбаа түсхийтэл инээчихэв. Хуураагүй биз
-Юу гэж?
-Тамхи гэж
-Яалаа гэж дээ. Харин илүү гэрт юу байсан юм болоо?
-Чи нээрээ мэдэхгүй юм уу?
-Мэдсэн бол юу гэж асуудаг юм?
-Чи нээрэн сонин хүүхэд юмаа. Түүнийг бүү мэд. Чамд хамаагүй.
Тэр хоёр эвлэрч төдөлгүй ангиа ч угааж гүйцэв.
-Бямбаа хоёулаа цайгаа ууж ирээд ангидаа хамт сууж байя, тэгэх үү?
-Яах гэж?
-Яах вэ дээ Хичээлээ давтахгүй юу. Би бас дандаа чамтай хамт баймаар санагдаад байх юмаа.
-Үгүй ер. Бас их санаатай. Баатарыгаа би яах юм. Тэгээд ч би есөд орж чадахгүй юм чинь хичээлээр яах юм . Харин чи байна шүү дээ Халиунл захиа өгөөч тэр чинь манай ангийн хамгийн хөөрхөн охин шүү дээ. Тэгвэл чинь л хамт хичээл давтаж байя
Тийнхүү тэр хоёр хамтран хичээл хийдэг болов. Муунохой самбарт бодлого бодож Бямбаад тайлбарлаж өгнө. Бямбаа ч хэд хэдэн удаа сайн авч нэг удаагийн хяналтан дээр онц авчихаад их л урамшив. Би хуваарьт багтчих юм биш байгаа даа гэж ярьдаг болов.
-Багтахгүй яах юм бэ
Тэгсэн нэг өдөр бүр юу ч ойлгохоо больчих нь тэр
-Чи чинь яачихав аа. Язгуураа гаргаач ээ
-Би өнөөдөр юу ч ойлгохгүй нь ээ. Ганцхан л юм бодогдоод байна.
-Юу бодогдоод байна?
-Чи үүнийг унш даа.
Тэр нь Баатарын захиа байлаа. Нарнаас саранд навчсаас цэцгэнд гэж хаягласан байв. Задлан уншвал Сэсээр улсаас гаралтай сэмжин цагаан цаасан дээр сэтгэлийн үгээ сийрэнхүүлэн бичлээ гэх мэтээр баахан шүлэглээд чамд зөндөө олон захиа өглөө. Одоо боллоо. Дахиад өгч чадахгүй шүү. Хэрэв зөвшөөрөхгүй бол миний захиаг буцааж өгнө үү. Сэргэлэн цовоо нь ховор ч сэхүүн зангүй нь олон шүү. Зүрхэндээ шархтай хэдий ч тэдний нэгэнд нь захиагаа өгье. Хэрвээ зөвшөөрч байвал өнөө орой найман цагт мал эмнэлгийн загийн дэргэд уулзъя гэсэн утгатай юм байлаа.
-Би одоо яах вэ. Зөвшөөрөхгүй бол болохгүй нь ээ
-Чи өнөө гуравдугаар улирал болохоос нааш зөвшөөрөхгүй гээд байсан чинь яалаа.
-Чи ойлгохгүй байна гэж үү? Наадах чинь өнөө маргаашгүй өөр хүнтэй болчих гээд байна шүү дээ
-Харин тийм байна% за яадаг юм зөвшөөрчихгүй юу даа. Яав л гэж
-Уулзахаасаа айгаад байна аа
-Хоёулаа очоод уулзчих уу?
-Харин ээ
-Тэгье тэгье
Мал эмнэлгийн загийн дэргэд Баатар бөртийтэл зогсож байлаа. Хэн хэн нь дуугарсангүй их л удав. Тэгж тэгж
-Та нар хороо засахаар хэзээ явах вэ гэж асуухдаа Бямбаагийн хоолой чичиргэнэж байв.
-Нэгдлийн орлогч удалгүй явна л гэсэн. Чухам хэзээ явах юм бүү мэд. Тэгээд дахиад л чимээгүй болчихов
-Муунохой танай аав чинь хэзээ ирэх вэ?
-Мэдэхгүй яах гэж?
-Зүгээр л гэснээ Баатар халааснаасаа тамхи гаргаж асаав
-Чи яах гэж тамхи татдаг юм бэ? Уушиг чинь муудна шүү
-Тэгвэл би болилоо. Бямбаа хоёулаа жаахан ийшхэнээ яваатах уу?
-Яах гэсэн юм бэ?
-Яах вэ дээ, ярих юм байна
Бямбаа Муунохой руу харснаа цаашаа явав. Баатар зэрэгцэн алхахдаа шүлсээ гудхийтэл нь их л тод дуулдав. Тэр хоёр мөнөөх их загийн үзүүр тойрч далд орлоо. Би яах юм болоо ингээд л байгаад байх юм болов уу? гэж Муунохойг гайхан байтал тэр хоёр буцаад иржээ. Тэгээд салцгаалаа.
-Юу гэж байна вэ?
-Зөвшөөрөх үү гэнээ. Би зөвшөөрчихлөө. Маргааш дахиад эндээ ууүзъя эндээ уулзъя гэнэ ээ. Би ч ингээд хүний хүн боллоо доо.
-Сайхан юм аа. Хөөш Бямбаа би нээрэн Халиунд захиа өгчихвөл яах бол?
-Яг болно. Чамд яг таарна
-Яагаад таарна гэж?
-Яагаад гэвэл тэр чинь сумын даргын хүүхэд, бас сайн сурдаг, манай сургуулийн хамгийн хөөрхөн охин. Май энийг л хуулаад биччихгүй юу? Шөнө нь Муунохой мөнөөх захиаг мал эмнэлгийн загийн дэргэд уулзъя гэдэгтэй нь ер нь юутай хээтэй нь хуулаад өгчихөв. Гэтэл хариу ирсэнгүй. Гэхдээ Халиун үе үе эргэж хараад Муунохойтой харц мөргөлдөн ичингүйрч доошоо хардаг болжээ. Тэгэхээр нь Бямбаагаас Баатарын захидлыг бөөнөөр нь аваад өдөрт л нэгийг өгч байдаг болов. Тэгсээр сүүлчийн захиагаа хуулахдаа мөнөөх эхний захидлаа давхар хууллаа.Юмыг яаж мэдэх вэ? Хэрвээ Халиун зөвшөөрөхгүй бол Уранчимэгт өгчихнө гэж бодож байв.Уранчимэгийн аав сумын дарга биш болохоос бусад талаараа надад яг таарна гэж сонгожээ. Халиунаас дутуугүй сурдаг. Царай зүсээрээ ч сургууль дээрээ Халиуны дараа л орох хүн гэж дүгнэж байв. Ер нь тэгээд энэ захидлыг олон хувь хуулаад авчихад илүүдэхгүй юм байна гэж бодож байлаа. Захиагаа Бямбаагаар Халиунд өгүүлчихээд орой нь Бямбаа Баатар хоёртой мөнөөх загийн ёроолд хүлээдгээрээ л хүлээв.Тийн хүлээцгээх зуур Баатар мөнөөх л ярьдаг амьдралын нарийн асуудал гэгчээ ярьж суув. Тэр нь Халиуныг зөвшөөрчихвөл Халиунаар дамжуулан ааваас нь дизельчний курст явуулж өгөхийг хүсэх хүсэлт юм. Дизель асаадаг болчихвол болох нь тэр. Цэрэгт очоод чадвал жолооны сургуульд орно. Эс чадсан ч дизель асаах бол жолоочоос нэг их дутахгүй ажил. Энэ муу туслах бригад хэрэг алга. Цалин авахгүй мөртлөө ажил нь хүнд гэж бэрх юм. Бямбаа яах вэ. Наймаа төгсөхөөр нь аргалж байгаад ахуй үйлчилгээнд оруулчихна. Тэгээд л болоод явчихна. Мал дээр гараад амьдралгүй гэж ярьдаг авай. Гэтэл Халиун зөвшөөрдөггүй. Өнөөдөр ийнхүү эцсийн захиагаа өгчихөөд байцгааж байдаг. Баатар харин санаа зовохгүй байв.Цаанаа л юмгүй бол гүйгээд ирэхгүй хаачдаг юм. Чи харин миний хэлснийг мартаадахав гэж байлаа. Муунохой бол дараагийнхаа замыг бодож Уранчимэгийн тухай санааширч байлаа. Гэтэл нэг хүн бүртэлзээд ирж явах нь тэр. Гурвуулаа амьсгаа даран хүлээв.Цаадах нь ойртож явснаа тэндээ зогсчихлоо. Мөн байна, Ёох, ингээд авгайтай болчихдог байжээ. Харин яаж очих вэ. Очоод юугаа ярих вэ? Чамайг зөвшөөрөхгүй бол би яг Уранчимэгт захиа өгөх гэж байсан юм гэж хэлж яасан ч болохгүй юм шүү. Ийнхүү Муунохой балмагдан сандарч шүлсээ гүдхийтэл залгиут
-Би одоо яана аа гэж нөгөө хоёроосоо шивгэнэн асуув.
-Юу яанаа гэж, яваад очооч
-Би айгаад байна аа яах билээ
-Чааваас даа. Авгайгаасаа айгаад байхдаа яадаг юм. Ер нь хүүхнүүдийг анхнаас нь чангахан барьчихсан нь дээр байдаг юм шүү. Алив хоёулаа очъё. Чи харин битгий хулчийгаад байгаарай.
Тэр хоёр Халиун дээр хамтдаа очлоо. Муунохой Баатарын хэлснийг сайн санаж байсан тул хулчигнасан болохгүйн тулд чанга чанга ярьж байлаа. Баатар Бямбаа хоёр тэгсгээд сэмхэн явчихсан байв.
-Халиун чи одоо миний авгай тийм ээ?
-За яршиг даа. Зүгээр үерхэе л гэсэн болохоос
-Чи намайг захиа өгсөнд гайхсан уу?
-Гайхсан. Би чамайг ийм хүүхэд гэж ерөөсөө бодоогүй
-Ямар гэж
-Яах вэ. Ийм.... ер нь л нэг жирийн гэж.... Гэхдээ чиний нэр чинь л эвгүй
-Би өөрөө ч ичдэг юмаа.Чи намайг нэрээр битгий бодож бай. Зүгээр л миний дүрээр л бодчихож бай. Би удахгүй нэрээ сольчихноо.
Ийнхүү тэр хоёр орой болгон уулздаг болов. Уулзах бүрдээ дэвэн дэлхийн юмыг хамж шимэн ам хуурайгүй ярьж суудаг билээ. Муунохойн аавын том сэгсүүргэн дээл хэцэн дээр тохоотой байна. Өглөө бүр ханцуйд нь Муунохой бүсээ хийчихнэ. Үдэш түүнийгээ өмсөөд л явчихна. Халиуныг даарч чичрэхэд гарыг нь ханцуйлан барьдаг байснаа бүсээ тайлан дээлээ хуваан нөмөрдөг болов. Тэгсээр ес эхлэхэд хүйтний эрч даанч айхавтар чангарсан тул Бямбаатай гурвуулаа ангидаа хичээлээ давтах болов. Халиун бол бусад хүүхдээс өөр байх ёстой тул Муунохой ээжийнхээ ч юм уу аавынхаа өгсөн мөнгийг түүнд өгч чихэр захина. Цаадах нь авчраад хуваан иддэг байв.Гэртээ бол тэсэлгүй онгирон манай ангийн Халиун тэгээд ингээд гэж ирээд л байн байн яриад байх болжээ. Должид түүнээс нь сэдэвлэн нэг юм таамаглаад байх болов.
-Тэр Халиун чинь сумын даргын охин билүү?
-Тийм их сайн хүүхэд байгаа юм. Ээж ирэхэд нь олигтойхон байгаарай. Нэг өдөр аав ээж хоёроосоо нэрийг минь солиод өгөөч гэж гуйжээ.
-Миний хүү нэрээ сольж яах гэсэн юм бэ?
-Хүүхдүүд шоолоод байх юмаа
-Хүү минь нэрнээсээ ичиж болдоггүй юм. Харин олдсон нэрийг яаж авч явах вэ гэдэгт их учир бий. Нэр гэдэг цаанаа учиртай байдаг юм.Хэн хүссэн нь зүгээр л хүүхэддээ ийм нэр өгчихье гэдэггүй юм шүү дээ гэж ирээд ойлгогдохгүй баахан сургажээ. Халиун ч тэгсгээд нэр чинь муухай гэхээ больчихжээ. Өдөр хоногийн улираанд ангийнхан нь тэр хэд дээр нэмэгдсээр нэг л мэдэхэд бүх ангийнхны давтлага болж хувиарав. Бадрах болоод түүний хэдэн найз нөхөд л тэртэй тэргүй мал дээр гарна нэгэнт л мал дээр гарах юм чинь муу л гарахгүй нь лав гээд ирсэнгүй. Ийм давтлаганд ганц Бямбаа л дургүй байжээ. Гурвуулаа өөр газар очъё л доо гэж хэлэв. Гэвч ангиас нь өөр газар олдохгүй учир хүүхдүүдээс нуун байж жаал юм нэмж үздэг байв.
Баатар нь болохоор сураад юугаа хийх юм. Наймаа л төгсвөл болоо. Харин миний нөгөө захисныг яасан бэ? Хэлсэн үү? Гэнэ
-Юу билээ
-Яагаа вэ, нөгөө дизель...
-Аа тийм би өнөө орой хэлээдэхье. Тэгээд хэлвэл
-Паах больж үзье, чи минь. Аав уурлана. Тэрний оронд чи өөрөө хэлэхгүй юу. Аав чамд их сайн юм байна лээшд. Цэвэгийн хүү шиг сураач гэж намайг дандаа загнадаг юм чинь гэснэ билээ. Тийнхүү өдөр хоногууд дуутай шуутайхан өнгөрөн одож хаврын ноолгор өдрүүд шувтартал аймгаас нөгөө тэсэж ядан хүлээлгэсэн хуваарь ирж арьан нэгэн хүүхэд баярлуулаад нэг хэсгийг нь гомдоов. Нөгөө нэг хэсэг нь болохоороо “Ёстой юм ёсоороо боллоо” гэх аястай хуваарь сонгосны маргаашнаас эхлээд л ташаан толгой дээгүүрээ өргөн бүс сулбуухан ороож гангараад оройн үзвэр, хагас сайны үдэшлэгт үүд хавьцаа бөөгнөрөлдөн хөх пүүшигний иш сархигналан зуугаад хэнээс ч эмээх юмгүй явцгаах болов. Харин сүүлийн хоёр улирал дараалан сайн сурсан атал Бямбаа л мөнөөх хуваарьт багтсангүй. Түүндээ гутран бүтэн оройжин шогшрон уйлаад ч зогссонгүй чи аавдаа хэл л дээ, би сурч чадна, тэр тоог чинь хэнээс ч дутахгүй ойлгодог болсон шүү дээ гэж Халиуныг дагаж царайчлан гуйв. Халиун түүнийг өрөвдөн аавдаа хэлсэн боловч тусалж чадсангүй.
-Аав нь юугаа мэдэх вэ? Илгээлт сайхан шүү дээ. Тийм их сонирхолтой юм бол эчнээгээр сурна биз гэсэн хариуг нть сонсоод Баатар магнай тэнийн баярлав.
-Ашгүй ашгүй ямар эрдэмтэн болно гэх биш, эрдэмтэн болоод ч яах юм. Ахуй үйлчилгээнд орчиход л болох нь тэр гэв. Намар нь тэднийг аймаг явахад нь хоёулаа гаргаж өгсөн билээ.
-Жаахан Бямбаадаа захиа бичээрэй. Битгий л мартчихаарай гэхдээ нүдэнд нь нулимс тунарав. Тэгээд хүчлэн байж шүлсээ залгихад нь нэгэн дусал энгэр дээр нь уналаа
-Яалаа гэж мартах вэ? Чи харин хариу бичиж байгаарай.
-Бичнэ ээ, бичнэ.
.. Аймгийн сургуулийн дотуур байр нь шил толь оргиод гоё сайхан ч гэж жигтэйхэн юм. Муунохой Халиун хоёр өөр өөр бүлэгт орлоо. Тасагтаа хориул сууна. Энэ дотуур байр сумынхаас тэс өөр. Нэг том өрөөтэй бас нэг жижиг өрөөтэй. Жижиг өрөөнд нь дөрвөн хүүхэд байдгийн хоёр нь аравдугаар ангийнх нөгөө хоёр нь том өрөөнийхөнтэй нас чацуутнууд байлаа. Гэхдээ тэр хоёр аймгийн төвийн арван жилд тавдугаар ангиас эхлэн суралцсан тул тэрхүү тохилог жижиг өрөөнд суух эрх эдэлдэг болсон юмсанж. Харин нийтийн гэгдэн том өрөөнд нь шинээр ирснэ хорин хүүхдийн ор зэрэгцэн жирийх авай. Муунохой аав ээж хоёроо сум орноо санах учир хичээлээс ирүүт л орон дээрээ хэвтэж сэмхэн уйлна. Анхандаа дотуур байрны хоол ч идэж чаддаггүй байв.Түүнээс ч болсон уу их л турж цонхийв. Нэг мэнгэ хөдөлбөл есөн мэнгэ дагана гэгчээр хажуугаар нь доошоо гүйлгэж сандрав. Сумынхаа хүүхдийг хань бараа татан сэм дагавч цаадуул нь тоохгүй инэж хөхрөөд л алга болчихно. Хаагуур ч юугаа ч хийж явдаг юм бүү мэд. Харин завсарлагаар ч юм уу үдийн хоолны дараа Халиун хүний нүд хариулан хүрч ирээд ганц нэг ааруул боорцог өгөхөд нь жигтэйхэн баярлаж уйлчих шахдаг байжээ. Халиун ер өөрчлөгдсөнгүй. Инээж хөхөрч л явна. Тиймээс ч түүний тэгж гэрээ санаад байгааг мэдсэнгүй. Муунохой ч нэрэлхээд тэр тухай ярьсангүй.
-Цамцны чинь товч унаагүй биз? Алийв, захны чинь даавуу хиртчихэж, би угаагаад орой авчраад өгье. Тийн хэлэхийг нь сонсвол Халиун ээж шиг нь бодогдоно. Өвөрт нь унтмаар санагдана. Муунохой хоёрдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан билээ. Ээжийнхээ гарыг хоёр алган завсраа хавчуулаад толгой дороо ивээд унтдагсан. Одоо бол Халиуны гарыг яг тэгж алган завсраа хавчуулаад унтмаар санагдана. Нэг өдөр нөгөө жижиг өрөөнд байдаг үеий нь хоёрын нэг түүнийг дууджээ.
-гөлөөг, Гөлгөө гэхэд нь анхандаа хэн ч анзаарсангүй. Сонсов уу та нар, Гөлгөө тасгийн даргын өрөөнд гэхэд нь хэн нэгнийг дуудаж байна гэж мэдэцгээжээ. Энэ үед Муунохой өдөн дэр уруугаа нүүрээ наан хэвтчихээд сэмхэн уйлж байжээ. Тиймээс сонссонгүй. Гэнэтхэн дэрийг нь суга татав.Өндийн харвал жижиг өрөөний полдгор шар өмнө нь зогсож байжээ.
-Хараач энэ мууг. Орон дээрээ гуталтай хэвтчихээд бас уйлж байдаг байна шүү. Нэрээ мэддэггүй юмуу чи хэд дуудуулах гээ вэ? Яв Тасгийн дарга дуудаж байна. Муунохой босоод тасгийн даргын өрөө руу явтал хурдлаач чи гэж бөгс рүү нь өшиглөв. Тасгийн дарга өндөр горзгор нуруутай, буржгар үстэй, гялтганасан хурц хар нүдтэй цэвэрхэн бор залуу байтал нөгөөх нь уртаас урт эрүүтэй, ширүүн босоо үстэй махлаг загзгар хүн билээ. Тэр нь зураг зурж сууна. Халаагуурдээр чанаад хөлдөөчихсөн үхрийн өөх мах алагласан хавиргануудыг гэсгээх гэсэн бололтой эгнүүлэн өржээ. Бас хөдөө газар ховор үзэгддэг лаазалсан мах хажууд нь зэрэгцүүлэн тавьсан байхыг үзээд Муунохойн арааны шүлс аяндаа асгараад ирэв. Дарга түүнийг цоргитол харавч үг хэлсэнгүй. Улавчтай хөлөө их л цэмцгэр жийгээд сууж байв.Үеий нь хоёр ямар нэгийг уншмар боловч
-Одоо чамд үзүүлээд өгнө өө гайгүй гэж тавласан харцаар хяламхийнэ. Нөгөө загзгар бийрээ норгонгоо “Хөлөө нийлүүл” гэж зандарснаа “Хээхийгээд л орон дээр гуталтай хэвтчихнэ, оройн унтлага болтол орон дээр хэвтэж болохгүй гэснийг мартсан уу аан” гэлээ. Тэгмэгц дагра шанаагаа татвалзуулан араагаа зууснаа их л зуунги аялгаар “Ойрт” гэв. Энэ бол сайны ёр биш гэдгийг Муунохой сайн мэднэ. Ингэж ойртуулаад өшиглөдөг олон хүүхэд тэгж өшиглүүлээд эвхрэн унахыг үзсэн билээ. Тиймээс урагшаа ганц алхав. “Ойртооч чи” Дахиад нэг алхав.
-нааш ир, энэ зураасан дээр ир
Дарга өвдөгнийн нь нүд рүү өшиглөжээ. Муунохой өвдсөн эсэхээ мэдсэнгүй. Гагцхүү унах ёстой гэж бодсон учир унаад өгөв.
-Бааштай хог вэ? Бос чи. Даргын дуу хангинаад явчихав. Муунохой боссонгүй. Түрүүлгээ харсан чигээрээ толгойгоо тэврээд хэвтчихжээ. Дарга хавирга руу нь өшиглөөд байжээ. Гэхдээ оймстой хөлөөр өшиглөсөн болоод ч тэр үү ер өвдсөнгүй. Муунохой ч ёолж ёхолсонгүй, гэхдээ чимээгүй уйлж байжээ. Нулимс нь өөрийн эрхгүй урсаад байжээ. Тэгтэл дарга толгой дээр нь дэвсчихэв. Загзгарын дуу дахин гарч
-одоо болно болно гэв. Муунохой хэвтээд л байв. Нөгөө хоёр гүйж ирээд сугадан босгов.
-Номхон зогс
Муунохой номхон зогсов.
-Өнөөдөр жижүүртэйгээ мэдэж байна уу?
-Мэдэж байна
-Тасаг угаа. Муунохойг тасгаа хичээнгүйлэн угааж байхад тасгийнхан нь хана даган ирийтэл жагсжээ. Хоёр дарга ээлжлэн цаг гаруй яриад сая тасгийнхнаа унтуулав. Муунохойг унтах гэж ороо засаж байтал дарга дуудлаа. Өнөөх эхэллээ гэдгийг Муунохой сайн мэдэж байлаа. Тэр нь жижүүрийн хамгийн сүүлчийн үүрэг билээ. Тасгийн даргын орны пүршийг зөөлөн хөдөлгөн унтан унттал нь үлгэр ярих үүрэг байдаг юм.Үлгэрээ намуухан ярих ёстой. Чанга ярьвал тасгийн дарга нойр сэргээчихлээ гээд тасгаар нь хөөж босгоод элбэг хоёр цаг босгож суулгана. Хэт намуун дуугаар бас ярьж болохгүй. Мөн л тийм шийтгэл ирнэ. Ер энэ залуу бол өөрийгөө зугаацуулах гэж элдэв наргиантай юм их олдог билээ. Тасгийн боксын аварга шалгаруулах гэж нэг сонин юм бий. Тэр нь хоёр шатарчлан зодолдохыг хэлнэ. Огт гэмгүй нэгийгээ учир зүггүй зодож байж аварга болно. Зодолдохгүй бол дарга өөрөө хоёулангийн нь шанаа руу юмуу элэг рүү нь хүчтэй нударгалан уурлуулна. Тэгмэгц даргад уурласан уураа нөгөөхдөө гарган балбадаг билээ. Бас жижүүрүүд нөрөө дөрвийн дүрэмт хувцасыг индүүдэж гутлыг нь тосолж тавих үүрэгтэй. Хүүхдүүд мөрөн дээрээ өмдийг нь тохчихоод олон гутал хос хосоор нь барин үйлчилгээний өрөөнд дугаарлана. Дугаарлагч бүх хүүхэд том том өмд тохсоныг үзэхэд бусад дарга нар бүгд адил бололтой. Байрны багш тэр өрөөнд орж гаравч хүүхдүүдийн хэнээс ч “Энэ чиний өмд юм уу” гэж асуухгүй. Уг нь хүүхдүүд тэгж л асуугаасай “Даргын” гэж хэлэх юмсан. Хүмүүжүүлэгч дарга нарыг жагсааж загнаад дахин энэ мэт юм гаргав аа гээсэй гэсэн харцаар горьдон ширтэвч байрын багш түүнийг нь анзаарах ч үгүй...
Муунохой даргын орны өмнө очиж зогсов. Дарга дээшээ хараад нүдээ аньчихсан хэвтэж байв. Муунохой орны нь өмнө очоод чив чимээгүй зогсчихов. Дарга аниастай чигээрээ
-За яав. Арай юу хийдгээ мартчихаад байгаа юм биш биз гэв. Муунохой чимээгүй л байв. Дарга ухасхийн босмогц богино өмдтэйгээ нөгөө өрөөнд ороод “Босоод” гэлээ. Хүүхдүүд дэрхийн босмогц нээг хоёр гэсэн жигд командаар босож сууж гарлаа. Муунохойг нөгөө өрөө руу ороход тасгийнхан нь
-Энэ нэг муу гайтай юмнаас боллоо гэсэн харцаар хялалзан дуулгавартай нь аргагүй босож сууна. Муунохойн нүүр халуу оргин хорсол бадарч гараа зангидан даргын араас чих руу нь чадлаараа савж орхив.Дарга эргэж хараад мушийтал инээмсэглэв. Тэгээд хагас алхам ухруут элэг рүү нь түсхийтэл өшиглөлөө. Муунохойн нүд харанхуйлж элэг нь тэсэхийн аргагүй янгинан амьсгал авч чадалгүй ээрэв.Гэхдээ элгээ даран ээрэн янцаглан гуйвснаас биш унасангүй. Нүдний үзүүрт даргын цав цагаан хөлийн хуруу харагдана. Тэр хуруунууд ер хөдлөхгүй байв.Муунохой ээрэн гиншигнэн гуйвж байснаа нэг урт амьсгаа авуут толгойгоороо даргын элэг руу мөргөж орхилоо. Цаадах нь дагзаараа орны хөл мөргөн пирхийтэл нурж унангуут элгэн дээр нь нэг нүүрэн дээр нь нэг дэвсчихэв. Дарга эвхрэлдэн түрүүлгээ хармагц айцгаасандаа болоод улам улам хурдлан босож сууж байгаа тасгийнхыхаа өмнүүр гарахаар гүйтэл нэг нь дэгээдчихэв.Даргадаа тийм үнэнч бас байсан хэрэг. Жижиг өрөөний нөгөө гурав нь ч тэр чимээ шуугианаар босоод ирэв. Муунохойг буланд хашиж аваад болжмор харсан харцага шиг л ээлжлэн дайрч гарлаа. Муунохой хүний урманд ёо гэсэнгүй. Тэгтэл
-одоо болно болно. Хойшоо гэх даргын их л тайван дуу сонсогдуут нөгөө хэд сая л нэг юм саллаа. Тэгтэл ч тасхийв. Дарга гараа оролцуулсангүй. Хэдий завандаа амжсан юм, түийтэй гутлаа өмсчихсөн байжээ. Тэр гутлын иртэй юм шиг хурц ширэн ул Муунохойн дух нүд уруул элгийг нь дамжин шилбэнд нь хүртэл тас нясхийн буулаа. Зовуурт хормууд арайхийн нэг юм дуусуут Муунохой эвхрэн унаад хэнгэнүүлэн уйлав. Хэсэг тэгж уйлснаа босож
-Та нар битгий мартаарай. Би өсөхдөө л өснө. Харин та нар битгий мартаарай гэж хүүхдүүд нь унтаад хөндий юм шиг нам гүм болсон байрыг нэлд нь цуурай татуулан хашхирав.Тасгийнхан нь бүртгэнэлдэн босож суусаар л... Муунохой хашгирсаар л байв. Тэгтэл бусад тасгийн хүүхдүүд ар араасаа цувралдан орж ирэв. Тэгээд түүнийг тал талаас нь аргадаж зарим нь алчуур норгож ирээд хамар амнаас нь гоожсон цусыг арчиж цэвэрлэж өгөнгөө худлаа ч юм уу үнэн ч юм уу
-Чи болиорой. Чамд дээрэлхүүлэх гэж энэ хүүхдүүд ирээгүй шүү. Арай дэндэж байна шүү гэж Даргыг зэмлэцгээв. Дарга дуугарсангүй. Нөгөөдүүл нь ч дуугарсангүй. Тасгийнхан нь хөлсөө бурзайлган босож суусаар л. Тэднийг хэн нь ч боль гэсэнгүй. Тэгтэл ч байрын хүмүүжүүлэгч ороод ирэв.
-Юу болоод байна?
-Юу ч болоогүй ээ. Тасгийн жижүүр хийхгүй юм гэнэ ээ. Нэг хоёр алгадсан чинь байраар л нэг хашгираад байна. Омогтой эр бололтой.
-Миний хүү дотуур байранд гэртээ байгаа юм шиг загнаж болохгүй шүү.Алив хамраас нь цус гарах гээд байгаа юм уудаа. Алчуур норгоод ир. Чи хүүхдийн нүүр рүү алгадаж болохгүй шүү. Яв алчуур норгоод ир. Байрын багш Муунохойн нүүрийг их л эвлэг арчиж өгөөд
-За миний хүү ингээд унт. Тасгийнхаа даргын үгэнд орж байгаарай. Энэ алчуураар жин тавьчих. Маргааш нөгөөдөртөө хичээлдээ яваад юу гэхэв. Багш нь ангийн чинь багшид хэлээд чөлөө аваад өгье. Харин чи хүүхэд зодсоноороо хоол цайг нь зөөж өгч байгаарай. Гурав хоног өөрөө жижүүр хий мэдэв үү. За одоо бүгд унтацгаа гээд гарчээ. Маргааш өглөө нь тасгийн дарга бүүршалдаа буучихсан орж ирэв.
-Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь уур хүрээд дүүгээ арай л хэтрүүлчихэж. Ахдаа битгий гомдоорой за юу. Хэрвээ хүн асуувал танихгүй хүүхэд зодчихсон юм гээрэй за юу гэж тасгийнхнаа цайнд нь явуулчихаад царайчлан гуйв. Мөнөөх үхрийн тарган хавирганаасаа ч өгчээ. Муунохой хариу хэлсэнгүй. Хавиргыг нь тоож ч харсангүй буру хараад хэвтлээ. Үдээс хойш Халиун ирэв.
-хөөх чи чинь яачихаа вэ? Чамайг халуурсан гээд байсан чинь хэнд ингүүлчихэвээ гээд духан дээр нь дарж үзэв.
-Танихгүй хүүхдүүд
-Хаана?
-Дэлгүүрийн тэнд
-Чи чинь бараг гадуур гардаггүй байж, яагаад ганцаараа явсан юм бэ? Би жин тавьж өгье. Халиуныг гарахад оргоно гэж бодож байснаа болив. Түүнийг гэсэн хүн энд бас бий. Оргоод очлоо гэхэд аав ээждээ юу гэж хэлэх вэ. Ерөөсөө хүнд муугаа үзүүлэхээ болъё гэж шийдэв. Хэд хэдэн хичээлд сайнтай хоёр ч хичээлд дундтай түүнийгээ засуулъя гэж бодлоо. Хоёр хоног хэвтээд хичээлдээ оров. Тасгийн даргыг ч нөгөө гурвыг ч хүн байна гэж тоохоо болив. Тэр байтугай байрын багш бол өөдгүй амьтан гэж бодох болжээ. Тасгийн дарга түүнийг жижиг өрөөндөө оруулах гэхэд нь орсонгүй. Харин том өрөөнийхөө нэгэн мухрыг эзэгнэн авч үйлчилгээнийхээ өрөөнөөс ширээ сандал олж ирээд тэрүүхэндээ төвхнөөд авав. Гэрээ ч санахаа байчихжээ. Энэ мууг аавдаа хэлээд аймгийн шоронд оруулчихъя гэж боддогоо ч болив. Мөнөөх бужигнаанаас хойш хэд хоног овоо нам гүм байснаа бүх юм хуучнаараа сэргэв. Гагцхүү тэр эргүүлэгнээс Муунохой бүрэн суллагджээ. Жижүүр хийхээ болив. Түүний босоход тасгийнхан нь ид унтаж байна. Ор дэрээ цэмцийлгэчихээд өөрийнхөө орчны шалыг угаачихна. Тоос товрогийг нь арччихна. Тэгээд л хичээлээ уншаад суучихна. Тасгийнхан нь босоод л жагсаж бүх юм хуарангийнхаа хэлбэрээр явагдахад Муунохой л чимээгүй суудаг авай. Чин сэтгэлээсээ ярьж хөөрдөг ганц хүн нь Халиун билээ. Хоёулаа үдийн хоолны дараа ангидаа сууж хичээлээ давтана. Нэг хоёр цаг тэгж суучихаад тасагтаа ирүүт унтаад өгнө. Гэтэл өдрийн цагаар тэгж орон дээрээ хэвтэх нь бусдын хувьд хориотой. Тэд орныхоо өнцөгт шомбойтол суучихаад түүнийг атаархан харна. Орой үдшээр босож суух тасгийнхаа хараад “Хохь нь дээ” гэж бодддог төдийгүй “Чимээгээ жаал аядвал дээргүй юу. Би хичээлээ хийж байна” гэдэг болжээ. Тэгж байтал аав нь хүрээд ирэв.
-Гэрээ санаагүй биз миний хүү
-Үгүй ээ. Харин та намайг эргэнэ гэж наашаагаа битгий олон ирээрэй. Би сайн л сурч байна гэсэн билээ.
Сүүлчийн удаа тасгийн дарга тэр хоёрын дунд ийм нэгэн яриа болов.
-Муунохой чи ер нь хэтрээд байна шүү. Би чамайг хайрлах тусам чи тасгийнхныг уруу татаж байна. Маргаашнаас жижүүр хийгээрэй.
-Чадахгүй шүү. Дуртай юм бол өөрөө хийхгүй юу?
-Чи арай бид нарыг өөрөөсөө айгаад байгаа гэж бодоогүй биз.
-үгүй. Гэхдээ миний нэр Муунохой болохоос биш. Би нохойн хүү биш шүү. Би чамайг яах вэ гээд нэг удаа өнгөрөөсөн дахиад чадахгүй шүү. Чи энд хүчтэй л юм байна. Тэнд очсон хойно чинь чамд биш надад илүү итгэнэ. Ойлгов уу? энийг харин чамд ам бардам хэлчихье. Гар чинь загатнаад байвал загатнаагаа гарга л даа. Зодуур даах зовлого байж л байна гэж даналзав. Тасгийн дарга юм хэлж чадсангүй. Ам нь ангалзаад таг болов. Түүнийг шал галзуу амьтан гэцгээх болжээ. Дахиж бие биетэйгээ бараг үг сольсонгүй. Тасгийнхан нь ч Муунохойд сүйд болох гэвч тоосонгүй. Эргээд л багынх шигээ дув дуугүй, дотогшоо ярьсан хүн болов. Тийнхүү суралцсаар аравдугаар ангийг толгой зоволтгүй төгсөж алтан медаль гарджээ.
Хавар ирж хүүхдүүд хуваарь муваарь гэлцэн үймэлдэхэд Муунохой л хэнэг ч үгүй явж байв. Учир нь хоёрдугаар улирлын дүн гарах гэж байтал түүнийг аймгийн боловсролын хэлтэс дээр дуудсан юм байжээ. Уулзах хүн нь буурал толгойтой сайхан ааштай нэгэн байв.
-За хүү минь ирэх хавар манай аймагт олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь нэг ирэх юм. Ямар ч ар өврийн хаалгагүй, гагцхүү алтан медальтай төгссөн хүнд өг гэсэн байна. Сургууль чинь чамайг л алтан медальтай төгсөнө гэж тодорхойллоо. Хүү минь чи чадна биз дээ?
-Чадна аа
-Дипломат ажилтан бэлтгэдэг сургууль шүү дээ. Мэднэ биз. Явах уу?
-Би уг нь ийм л сургуульд орох юмсан гэж боддог юм.
-Бодох нь тэр. Чиний нэрийг тавьлаа шүү. Харин сайн гарч хөөдөвдөө. Хичээ хичээ хүү минь гэжээ.
Муунохой ч хичээв. Тэгэвч өөрөөсөө илүүгээр Халиунд санаа зовж байв.Тэгсэн Халиун улаан шугамд багтаж малын эмчийн ангид оржээ. Бүх хүүхэд хувиараа автал Муунохойнх л байдаггүй. Өнөө бэлэн сургууль чимээгүй болчих нь тэр.... Гэхдээ Муунохой санаа зовсонгүй. Медалиа ч ав гэсэн. Түүнийгээ авчихсан хойно гэж бодож байв. Юу ч болсон нөгөө буурал хүнтэйгээ энгүүн нэг уулзжээ. Харин цаадах нь түүнийг хармагцаа хөлсөө учир зүггүй арчаад унав.
-Аа, манай хүү юу? Нэг хуваарь наашаа явсан юм уу, үгүй юм уу мэдэгдэхгүй байна гэнээ. Миний дүү яах вэ. Хариад амарч байхгүй юу даа. Би чамайг төдөнд ир гээд дуудуулчихамз гэлээ. Муунохой ч сумынхнаасаа үлдчих вий гэж битүүхэн түгшиж орсон тул уухайн тас болж яаран гарва. Тэд оройд гар бөмбөг тоглож сумын буланд кино үзэж хагас сайнд бүжиглэнэ. Аав ээж хоёр нь
-Миний хүү хаачих нь вэ гэдгээ больжээ. Нөгөө бөмбөг чинь пад пад дуугараад уналаа гэнэ. Бүрий болмогц Халиун тэр хоёр мал эмнэлгийн загийн дэргэд мөр мөрөө түшин суугаад багын явдлаа ярьж бие биеэ шоолон инээлдэх буюу алс ирээдүйгээ ярьж яриандаа автан тэр хол руу өөрийн эрхгүй яардаг байлаа.
-Чи яваандаа элчин сайд болох болов уу?
-Болно юу гэж?
-Ямар оронд суух болоо?
-Мэдэхгүй л дээ. Тийм оронд очиж суу л гэдэг байлгүй.
-Ямар гоё вэ? Москваг нэг үзэх юмсан. Аав анх очоод алмайртлаа төөрч сэргийлэх дээр очиж байж байрандаа хүргүүлсэн гэж их ярьдаг юм.
-Би чамд үзүүлнээ. Манай сургууль Москвад байдаг гэсэн
-Чи намайг аягүй л бол мартчихна даа
-За яалаа гэж дээ. Халиун би чамд нэг юм хэлэх үү?
-Тэг л дээ
-Чи ... Би... Одоо /шүлсээ гүдхийтэл залгив/ том болчихжээ
-Харин тийм. Гэхдээ оюутан болчихсон гэхэд нэг л итгэмээргүй.
-Халиун би чамайг нэг үнсье тэгэх үү? За тэгье л дээ тэгэх үү?
-Хм өөрөө л мэддээ
-Ийм дулаахан байхад чи арай даараагүй биз дээ?
-Яаж байна
-Чичрээд л бас хацар чинь хөрчихөж
-Чи ч гэсэн өөрөө чичирч л байна шүү дээ.
-Би юу худлаа яриад л
-Алив гараа... Тээр чичирч л байна шдээ
-Би аймагт очсоныхоо дараахан гарыг чинь ингэж дэрлээд өвөрт чинь унтах сан гэж боддог байсан.
-За яршиг даа, есөд байхдаа юу?
-Тийм
-Арай чдээ
-Үгүй дээ. Тиймээр биш ээ. Чи намайг ер мэддэггүй байсан л даа. Би ээжийгээ их санадаг байсан юм. Ээжийнхээ гарыг л тэгж дэрлэж унтдаг байсан юм. Тэгэхэд чи надад яг л миний ээж шиг санагддаг байсан.
-Одоо яаж байна?
-Одоо юу. Одоо бол чи яг л миний авгай юм шиг санагдаж байна.
-Яршиг даа
-Нээрэн л юм чинь. Чи миний авгай болохгүй гэж үү?
-Болох л байлгүй дээ. Би ямар мэдэх биш дээ
-Тэгээд хэн мэднэ гэж?
-Чи л мэдэх байлгүй
-Тэгвэл би мэдээд өнөө шөнө хүрээд очно шүү
-Паах, аав ёстой гутлаа шүүрээд л элдчихнэ. Тэгж ч үхэхээ болъё чи минь
-Чи нэг л сонин хүүхэд юмаа
-Яаж байна
-Надад сайн ч юм шиг, эсвэл худлаа ч юм шиг
-Хн.. Өдий болтол үерхчихээд итгэхгүй байхдаа яахав дээ. Би бол чамд итгэдэг ээ
-Нээрэн л итгэдэг юм бол би чамайг ингээд тэврээд сууя.
-Гараа ав л даа
-Яасан?
-Яах юм бэ? Миний гижиг хүрээд инээчих гээд байна. Хүн сонсчихно шүү дээ
-Гараа авчихвал чи уначихна
-ЗҮгээр ингээд сууя л даа. Унахгүй байгаа биздээ. Болиоч дээ... Хүүш ээ тээр хүн ирлээ
-Хаана?
-Тэр...
-Аа
-За яршиг. Би явлаа.: Чи ёстой марзан болчихжээ
-Жаахан сууя л даа
-Орой болчихож. Удахгүй гэрэл унтарна. Хаагуур явав гэж аав ээж хоёр загнаад унана.
-За явъя явъя. Маргааш кино үзээд яах юм. Эндээ уулзъя, тэгэхүү?
-Тэгье. За чи одоо буц буц. Эндээс цаашаа хүн харчихна.
-Би шөнө очно шүү
-Болохгүй. Чи харин нүдээ ань даа. Би чамд сонин юм үзүүлье. Муунохойг нүдээ аньтал Халиун хацар дээр нь шовхийтэл үнсчихээд эргээд гүйчихэв
-Халиун
-Аан
-Би очно шүү
-Гайгүй байлгүй
Гэвч Муунохой очиж чаддаггүй байжээ. Очно гээд л бодохоор өрөөсөн гутлаа далайгаад элдэж яваа Халиуны аав харагдаж “Ёо ёо ёстой балрах нь тэр” гэж амандаа шивнээд нууцхан инээд алдана. Сумынхан Муунохойг илэрхий хүндэлдэг болцгоожээ. Бүүр нэг элчин сайд ирчихсэн юм шиг санагдана.
-Миний дүү ахындаа очиж цай уугаарай. Очихгүй бол гомдоно шүү гэнэ. Тэрхүү гомдоно шүү гэдэг нь Муунохойн зэвүүг их л хүргэдэг байжээ. Цай бол яах вэ. Урьд нь ч орж гараад л ууж иддэг л байв. Ахынхаараа ороорой л гэдэг байв. Муунохой ч тэгэх ёстой юм шиг санадаг байв. Гэтэл одоо болохоор гомдоно шүү гэцгээх болжээ. Гомдоод байхдаа яахав дээ. Ямар хүний хүн байгаа биш... Харин бодоод байхад тэрхүү гомдоно шүү гэдэг нь нэгэн ёсны айлгаж тунирхсан үг байжээ.Тэр бол хүндэтгэлийн үг юм байна гэдгийг ойлгожээ. Тэгээд яваандаа эвгүйрхэхээ ч больжээ. Өөрт нь ч элчин сайд болчихоод ирээд амарч байгаа юм шиг санагдах болчихов. Сумын дарга хүртэл тааралдвал “Манай Муунохой ч том эр болжээ. Орж гарахаа ч бүр болио шивдээ. Сургуульдаа хэзээ явах гэж байна даа” гэв.
-Дуудна гэсээн.
-Аа
-Тийнхүү салаад явмагц нь арай мэдчихсэн юм биш байгаа даа гэж эмээхийн ялдамд үгүй ер нь мэдэх тусмаа сайн бишүү гэж бодогдоод иржээ. Яадаг юм өнөөдөр очдог хэрэг гэж шийдэв. Хөөвөл хөөнө л биз. Арай ч гутлаа бариад элдэхгүй бололтой. Их л бодож аав ээж хоёрт хэлнэ биз, тэр тусмаа сайн юм чинь. Юунаас нь айдаг юм. Ямар сумын дарга болохоос миний дарга биш, яваандаа би илүү том дарга сайд ч болох юм билүү? Аягүй бол тэгнэ дээ гэж бодоод орой нь хөнжил гудсаа хуйлж бариад үүд рүү явжээ.
-Миний хүү яах нь вэ?
-Гадаа унтъя. Гэрт бүгчим байна
-Хаяагаа шуучхаач дээ
-Од харах гэсэн юм аа
-Аа за тэгвэл өөрөө мэд дээ
Гадаа гараад хэвттэл ёстой л чичрээд байгаагаа мэджээ. Маргааш өдийд ямар юмны эзэн болчихсон явж байх бол, Аав ээж хоёрыгоо хөөдөөд хаячихгүй л байгаа даа. Ийм хүнийг тийм сургуульд явуулахгүй гээд л заргалдчихвал ч дүүрлээ шүү. Гэхдээ Халиун даанч дээ тэгүүлэхгүй байгаа гэжбодлоо. Төвийн дизель хэд хэдэн удаа уухчих мэт пад падхийгээд чимээ нь тасрав. Сум даяараа пад харанхуй болжээ. Муунохой өмдөө өмсөж байхдаа больдог ч юм билүү гэж тээнэгэлзэв. Гэвч сэтгэлээ хорьж дийлсэнгүй. Өчигдөр орой биеийнхээ яаж жирсхийж байсныг бодмогц яаравчлав. Гэрийн нь ойролцоо очтол гэнэт айдас нь давамгайлж буцаад явав. Тэгснээ “ер нь үүдийг нь татаад үзье. Түгжээтэй бол санаа амар яршиг буцаад л явчихъя. Хэн бэ? гэж асуусан ч хамаагүй, буцаад л явчихъя” гэж бодоод эргэн очив. Гэтэл үүд түгжээгүй байлаа. Түгжээгүй бол яах байснаа нарийн бодоогүй тул балмагдсандаа яваад орчихов. Орчихсон хойноо хаашдаа дүүрч гэж бодоод ялимгүй тайвшрах ч шиг болж гэрийн баруун тал өөд өгсөж явтал хөлд нь юм ороолдоод падхийн уналаа. Хоймроос Халиуны аав нь
-Хэн бэ? гэлээ
-Би Муунохой байна аа
-Энэ орой болсон хойно яаж яваа юм бэ, хүү минь? Норжоон хөгшөөн лаа байна уу? Гэрэл гаргаач...
-Гэрлээр юухэв ээ гэж хэлчихээд хэлээ хазав. Гэвч өнгөрчээ. Гэрт таг чимээгүй болчихов.Хажууханд нь нэг хүн түргэн түргэн тасалданги амьсгална.Энэ бол Халиун, хоёр дүү нь зусланд явчихсан юм чинь гэж бодов.
-Хээцэс.... Сумын дарга ингэж хэлүүт орны пүрш нажигнаад явчихав.
-За баларлаа, босоод ирлээ яана аа гэтэл чимээ тасрав.Цаашаа эргэсэн бололтой. Өнөө хөлд нь тээглэсэн юм нь сандал байжээ. Тэмтэрч олоод Халиуны орлуу шахан тавьж суулаа. Хэдий хэр тэгж сууснаа мэдсэнгүй. Нэг анзаарвал хойд орны зүгээс ээзгий буцалгах сонстов. Чухам үнэн худлыг бүү мэд. Юутай ч гэлээ амсхийн Халиуныг тэмтрэв.Цаадах нь гарыг нь барьж авуут хэд хэд чимхээд авав. Тэгээд яв гэж байгаа бололтой түлхлээ. Тэгэхээр нь Муунохой эрхий хуруугаа гозойлгов. Аминдаа бүх юм өнгөрсөн одоо зүгээр гэсэн дохио юм. Тийн дохихдоо нөгөө гараар цамцныхаа товчийг тайлж байлаа. Сүүлчийнхээ товчийг мултлуут хэсэгхэн зуур хулчганаснаа одоо дүүрсэн гэж шийдээд хөнжлийн нь сэжүүрийг сөхөв.Тэгмэгц Халиунаас үнэртдэг үнэртэй усны ялдам үнэр сэнхийгээд хамаг бие нь бадайрмагц орны ирмэг дээр сандайлж удсанчгүй намсхийгээд хэвтээд өгчээ. Чимээ гарсангүй. Халиуныг цаашаагаа эргэмэгц суган доогуур нь гараа шургууллаа. Тэр агдагнан чичирч байлаа. Тэгтэл гарын нь алгыг дамжин халуу асгаад хамаг бие нь ирвэгнэн цахилгаан гүйдэлд цохиулчих шиг боллоо.
... Гэнэтхэн тэртээ урьд эцэг эхийн байрны л хавьд бололтой нохой архирч
-Жов чи, яадаг муу улиа вэ? Гэсн дизельчин Ойдов гуайн дуу их л тод сонстоод дахин ажин түжин боллоо. Ойдов гуай бол дизелиэ унтраачихаад лааны гэрэлд арчиж цэвэрлэдэг төдийгүй гадаах том торхноосоо амыг нь жаавийлгасан хувингаар түлшийг нь зөөж банкаа дүүргэдэг сонин зантай хүн билээ.
-Та энэ ажлаа өдрөөр хийж байгаач гэхээр
-Шөнө хийсэн ажил хүн хийгээд өгсөн юм шиг маргааш нь бэлэн зэлэн сайхан байдаг юмаа хүү минь гэх
-тэгвэл мотороо унтраахаас өмнө гэрэлтэйд хийчихэж байгаач. Сүүтэгнээд л ямар олиг байв гэж гэхээр
-Хош чи... Энэ айхавтар сэнстэй нь орооцолдчихвол яах гээв. Эсвэл муу өвгөнөө 220оор хайлуулаад авмаар байна уу? Тэрийг ч харин больёо гэдэг хүн билээ.
Наадам өнгөрөөд удаагүй байтал найман сарын нэгний дотор явах бэлтгэлтэйгээ ир гэсэн дуудлага ирлээ.
Цэвэг Должид хоёр яарамгүйхэн шиг бэлдэж байснаа тэр хэлийг ирмэгц сандарч гарлаа. Ойр орчныхон нь ч хөдлөгөөнд оров. Мөнх сайн сархинагт чихсан үхрийн борц, хатаасан өрөмтэй аваад ирэв.
-Өрмийг нь цайндаа үйрүүлээд уучхаж бай. Наадхаас нь хааяа нэг чимхээд шөл хийхэд ч гаргуун даа. Мах ховор юм гэхчүүлээ гэчихээд өөр ч юм хэлсэнгүй. Гаансаа сугалан шийхнааг нь гаргах гэж хоёр гурав үлээв. Тэгэхэд нь аль өвөл эхлэх гэж байхад хэлж байсныг нь Цэвэг Должид хоёр эргэн санав.... Төө орой болсон хойно Мөнх нүд нь сүүмийчихсэн ороод иржээ. Цэвэг хийж байсан ажлаа түр хойш тавиад
-За Мөнх минь нүдээ хаа ингэж гоёчихоов гэлээ
-Бааран Сүхийн ноогдолт малыг төхөөрч өгөөд шагналыг нь хүртчихээд харьдаг ч юм билүү гэж бодоод явж байтал танайх гэрэлтэй байхаар нь гээд гаансаа сугалав
-Мөн ч ядруу эр шүү. Идшээ ч хийчихэж чадахгүй. Өдий болтол хаагуур явсан хүн юм болоо
-Хөл татахдаа дальдгасхийгээд босон харайгаад байхаар нь “За яршиг чамгүй янзлахыг бодъё. Харин даараад байна. Ёндонсамбуугийнх руу бушуухан гүйж очоод өгөх хөлсөө аваад ир гэсэн чинь уухайн тас арилаад өгч байхгүй юу” гээд Мөнх хүнгэнүүлэн инээв. Цэвэг авдраасаа нэг шил юм гаргаж өр дээр тавиад халуун сав руу гараа явуултал
-Юухэв юухэв Цэвэг минь. Ийм их халуун хайрхан дээр тийм халуун цай уучихвал би тэсэхгүй байх гэжээ
Тэгээд өмнөх ажилдаа шамдуухан орцгоотол Мөнх Должид руу зэрвэсхэн хараад
-Үйл бүт. Сар шинэ алсхан байна санж. Юун эртнээс шамдаав гэлээ
-Мөр зохь. Буруу хойшоо, сар шинийн гоёо бишээ. Хүүгээс захиа ирээд... Гадаад оронд сургуульд явж суралцах боллоо гэсэн байна. Цагийг нь тулгачихаар гараас ямар олигтой юм гарах биш гэж бодоод нухаж сууна. Гээд хүнд битгий хэлээрэй. Олны ам дамжсан юм ямар бүтэх биш. Санаагаар болдог бол дэргэдээ л байлгаад баймаар. Гэвч тийм сайхан хувь олдож байхад ямар зүг байх вэ? Уухайн тас л явахаас...
-Тэгээд юу юугүй явчих хэрэг үү?
-Намраас явах байхаа. Хүү л хөөрөөд урьдчилж дуулгасан байлгүй.
-Аа тийм явдал болж байгаа вий. Тэгвэл ч тарган үнээ борцлоод сархинагт нь хийж өгнөө гэж Мөнх том амалсан юм байж. Цэвэг Должид хоёр тэр үед нь хөөрхий минь согтож орхиж л бодсон билээ. Гэтэл энэ...
Цэвэг дургүй ч үгүй байгаа бололтой.
-Үгүй чи мөн хөгийн юм боддог хүнээ дээ гээд инээж суув. Ийнхүү бужигнаж бужигнаж сая л бэлтгэл хангагдлаа гэж үзээд Муунохойг явахаас гурав хоногийн өмнө Хайрхан уулынхаа нэг аманд очиж ямаа боон үдэлт хийлээ. Цэвэг том аяганд архи хийж бариад хэсэг зуур бодлогоширон зогссоноо
-Та бүхэн минь бидэнд өлзийгөө мөн ч харамгүй хайрлалаа даа. Должид бид хоёр анх ирээд хүн танихгүй, яагаав нөгөө муу Лувсан гуайгаас гээд түгдэрхийтэл нэг нь залган авч
-Нэгдлийн аж ахуй байсан уу гэлээ
-Тийм тийм сангийн ханхар хар гэр авч бариад Ёндонсамбуугаас илүү гэрийнх нь зуухыг гуйж айл болж байлаа шүү дээ. Гэтэл одоо хүүгээ сургуульд үдэх гээд та нарыгаа тойруулчихаад найрлаж байдаг. Сайхан байна, тун сайхан байна гэтэл нүдэнд нь нулимс гялайтал гараад ирэв. Түүнийг ядам хурууныхаа өндгөөр арчсанаа
-Баярын од харваж байна шүү гээд аягатайгаа уруул дүрүүт хүүдээ хоёр гардан барьж
-За миний хүү амс. Дараа нь энэ олон ах дүүдээ амсуул. Тэгээд өгөөжөө өгсөн нутгийн магнай Хайрхан ууландаа идээнийхээ дээжийг өргө дөө гэлээ. Муунохой аягатайгаас амсаад нар зөв тойрон нутгийнхандаа амсууллаа. Тэд ёс болгон уруул дүрцгээгээд мөнгө өгцгөөж байв. Хүмүүстэй ийнхүү ёслуут ойрмогхоны хадан дээр гараад ертөнцийн зүг бүхэнд хэцийлдэх Хайрханы уул бүхэнд өргөлөө. Ингэснээр үдлэг хавтгайрч эхлэв. Муунохой олноос зайдуу гарч нэгэн их сайр жалганы ирмэг дээр зогсон морь хартал ямар нэг амьтан түүнийг ширтэж байгаа мэт санагдав. Цочисхийн анзаарвал тэр уужим сайрын цаад эргийн ёроолд нэг том чоно оцойн сууж байх нь тэр. Сүүлээ хажуудаа цагираглуулаад зөвхөн үзүүр нь түүнийг даллан мурчигнаж байлаа. Муунохой тэгтлээ ч их айсангүй. Чоно уу даа гэж бодов. Чоно ч сүүлийнхээ үзүүрийг улам хүчтэй мурчигнуулахад даллаж хойшлл ухрав. Ухрахад нь Муунохой өөрийн эрхгүй урагшаа алхлаа. Чоно яг л нохой шиг гийнан ухрана. Тэр хоёрын хоорондын зай холдсон ч үгүй, ойртсон ч үгүй анх бие биенээ харахад хэдэн алд байсан бэ, тэр л хэмжээндээ байжээ. Муунохой нэг хоёроор алхсаар сайр руу ороод очив. Харц нь чононы хоёр ногоон нүднээс салж чадахгүй байжээ. Сайр бол элбэг тавь жаран алхам хүрэхээр өргөн сайр байлаа. Чоно гийнан сүүлээ мурчигнуулан ухарсаар л. Муунохой ч сайр шажигнуулан урагшилсаар байв. Чонын харц бол гуйж аргадсан, ер хүнийхээр бол уйлах гээд ч байгаа юм шиг тийм харц байжээ. Цаад этгээдэд согтуудуу хүмүүсийн дуу чимээ сонстох боловч чоно түүнийг тоосонгүй. Муунохой ч сонсохоо больж байв.
... Должид сэтгэлийн мухарт нэг их уйтгартай ч юм шиг эсвэл нэг их баяртай ч юм шиг юутай ч гэсэн үе үе хөгжөөн наргианд автан цангинатал инээж, дугараа ирэхэд “Талын таван толгой” гээд л тасхийтэл дуулж, тэгснээ нэгэн үе хэлж боломгүй уйтгарт автан бодлогоширч суужээ.Гэтэл гэнэтхэн сэтгэл нь жигтэйхэн хачнаар сэрхийхийн хамт хөх нь чимхийн таталдаад явчихав. Дугуйран суусан улсын дотор хүү нь алга. Ухасхийн босоод майхан руу шагайв. Хэн ч алга. Хөнгөн тэрэгний дээгүүр доогуур шагайж өнгийж үзэв. Том тэрэгнийх нь тэвш рүү хүртэл авирч харав. Хүү нь байсангүй. Тэгмэгц...
-Хүү... миний хүү... Муунохой алга гээд цахиртуулан хашгирав. Хүмүүс ч цочиж орхив. Анзаарвал найрын эзэн нээрэн ганцаараа алга. Должид чухам юунд хөтлөгдсөн юм бүү мэд
-Миний хүү... Муунохой гэж хашхираад сайрын зүг гүйлээ.
Чоны ухралт ягуу ягуухан хурдсаж байв. Тэрээр бөгсөөрөө чулуу сайр шажигнуулан хаман ухарч байснаа болиод хөллөн ухарч байжээ. Гагцхүү сүүл нь хажуудаа мурчигнасаар байв. Тийн ухрах зуур түргэн түргэн их л наалинхай өнгөөр гийнана. Муунохойн алхаа ч хурдасчээ. Тэр хөлөө нэг хоёроор зөөн тавьж байснаа одоо бүр шамдуухан алхаж байв. Гэнэт чонын харц очтон цэнхэртэв. Тэгтэл ч ижийнх нь миний хүү.. Муунохой гэж цахиртсан дуудалт сонстлоо. Чоно ухрахаа болиод зөөлөн архирав. Түүнд соёо байсангүй. Хүнийх мэт жигд цагаан шүд ирийж байв. Муунохойг эргэж хартал чоно нэлээд чанга архирав. Тэгмэгц өөрийн эрхгүй эргэжээ. Эргүүт өмнөө араатан байгааг харж нуруу нь хүйт оргиод явчихав.
-Жов чи гээд бөхийнгүүт чулуу шүүрэв. Чоно уйлах мэт муухай гийнаад гялсхийж эргэж сайрын цаад эрэг дээрх хөх чулууны цаагуур алга болов. Муунохой ч эргээд явав. Эрэг дээр үсрэн гартал ижий нь, ижийгийнх нь араас хүмүүс гүйлдэн ирж явав.
-Миний хүү... Муунохой... чи хааччихав аа
-Морь хараад ирлээ.
-Ёх ёх зүрх амаар гаргачих шахлаа
-Иш Должид минь юун ч сүртэй юм билээ дээ
Бүүр айлгачихлаа байна. Хүү чинь хол явж байдаг. Миний өвгөн биеэ сайн барьж байх хэрэгтэй шүү дээ. Тэсэж давах л хэрэгтэй. Санаж сэдэрч яаж болох вэ дээ. Биеэ барьж байх хэрэгтэй юм гэлцэж байлаа. Гагцхүү Должид л юу ч хэлсэнгүй. Зүрх нь амаараа гарчих шахан оволзтол цохилж тэрээр хүү минь... миний хүү гэж үглэж байвч хүмүүс түүнийг нь сонссонгүй. Уруул нь өмөлзөхийг л харжээ.
... Муунохой бэлтгэл анги гэгчид оржээ. Харин тэнд үздэг хичээлүүд нь Муунохойн хэдийний мэдэх зүйл байжээ. Тиймээс ч багш нар түүнийг
-Чи чинь яагаад бэлтгэлд орчихсон юм бэ? Бэлтгэлгүй сурах хүн андуурагдаад ороод ирчихсэн ют биш биз гэцгээх болов. Гэвч нэгэнт бүх юм шийдэгдээд оройтсон тул “Энд суугаад юухэв. Цаг ашигла. Номын санд суу. Яв яв” гэдэг байлаа. Тэгтэл нэг сайхан ааштай өндөр багш “Чи Англи хэл үзээч. Ирэх жил чамд хэрэг л болно доо” гэлээ. Тэр зөвлөгөөг ер зүйтэй юм байна гэж бодоод англи хэл үзэж суудаг болов. Аймагт анх очоод байранд сууж байснаа бодвол гэрээ онц санасангүй. Харин Халиуныг их үгүйлдэг байв. Түүнтэйгээ захидлаар харилцаж утсаар ярина. Хагас жил ийнхүү англи хэл үзээд төсөр ярьчихдаг, толь бичиг ашиглан ном уншичхдаг болов. Толгой сэргээх далимд хотоор баахан явамтгай, явахдаа зүгээр явахгүй аав ээждээ ч юм уу сумынхаан хэн нэгнийг бодогдмогц жаал зугаа юм авчихдаг оюутныхаа тэтгэмжийн хэдэн төгрөгөө тэгж үрчихээд ходоод дундуурдуу суудаг байжээ. Нэг өдөр тиймэрхүү байдалтай суужээ байтал өлсөөд тэгсэн хэрэг биз нэг их өргөн гудамжинд ямар нэг шар өнгөтэй савны дэргэд идчихмээр юм байх шиг санагдаад байхаар нь тэсэж сууж болсонгүй. “Зүгээр гиюүрч суухаар салхинд жаал явъя байз” гэж бодоод гараад алхчихжээ. Их л алхсан хэрэг биз. Нэг л мэдсэн хотын нэг том гудамж руу ороод иржээ. Урд нь олонтаа явж байсан болохоор ч тэрүү тэрхүү гудамж нэг л их танил дотно санагдаад байжээ. Муунохой цэцэрлэгийн хайс дагаад гудамжны хажуугаар явж байв. Гэтэл өмнө нь нэг их танил сав харагдаадахав. Анзаарвал хог хийдэг шар сав байжээ. Түүний хажуугаар өнгөрөх гэтэл сэтгэл нь хоргодоод байв. Юу билээ гээд эргэн тойрныг хянамгай харвал хайсны ёроолд үрчийтлээ базагдчихсан цаас хэвтэж байлаа. Эргэн тойрон хүмүүс хөлхөлдөвч түүнийг анзаарсан хүнгүйг мэдмэгц аваад үзвэл байдгаараа базаж үрчийсэн арван төгрөг байжээ. Түүнийг үзээд их л гайхав. Урд нь тамхичин оюутнууд ёзоор эрж сандралдахад нь “Тэнд нэг том ёзоор байна” гэж олонтаа аминд нь орж байсан удаатай. Гэхдээ тэр ёзоорыг зүгээр л олоод харчих шиг санадаг байжээ. Цаадуул нь ч түүнийг хурц хараатай гэдэг байлаа. Гэтэл энэхүү мөнгийг яагаад ч үзсэн баймааргүй. Ийшээ явбал юм идчихмээр санагдсан билээ. Тэгэхээр сэтгэлд нь ямар нэг юм байна гэж бодогдох болов. Энэ явдлаас хойш Муунохой мөнгөөр гачигдсангүй. Гийгүүлээд байх юмгүй хэдий ч тав арван юмаар хэзээ ч тасарч байсангүй. Хүүхдүүд түүнээс их зээлдэнэ. Тэр ч тав арвыг дуртайяа зээлдэнэ. Илүү бол байхгүй шүү л гэнэ. Үнэндээ ч илүү юм байдаггүй билээ. Оюутнууд мөнгө зээлдээд бас дуугүй байж чадахгүй тул “Тамхи татахгүй, архи уухгүй тэгэхээр мөнгө юунд үрэх вэ? Энэ ч баяжна даа” гэлцэнэ. Гэвч тэдний атаархал талаар өнгөрч Муунохой баяжаагүй билээ. Харин бэлтгэлээ төгсөхдөө англи хэлийг чамгүй сайн эзэмшчихсэн байв. Үндсэн ангид ороод ч ядарсангүй. Хоёр сар сайн шамдаад л бүх хичээлээ гартаа хийгээд авав. Багш нар ч оюутнууд ч түүний ой ухааныг шагшицгаана. Ийнхүү явсаар эхнийхээ улирлын шалгалтыг өгөөд дуусаад байтал сүүлийн шалгалтыг авсан багш “Чи дэмий хугацаа алдаад байгаа юм биш биз. Шахаж хичээллээд анги алгасаж, хожсон хугацаандаа сэдэв авч оролдвол энэ сайхан залуу оюун ухаан чамайг нэг их удаан дагах ч биш дээ” гэсэн билээ. Муунохойд ч яагаад болохгүй байх билээ. Хий дэмий цагаа алдахын оронд гэж бодогдоод иржээ. Тэгээд амралтаараа ийшээ тийшээ явъя баръя гэсэнгүй. Номын санд сууж өнгөрөөв. Хичээл эхлүүт л багш декантайгаа зөвлөж цаадуул нь ч чадах хүн гэж үзээд хичээлийг нь зэгсэн шахаж өгөв. Тэрээр үдсэн хичээлээс гадна нэмэлт хичээлээр семинар авчихаад номын санд шөнө дөл хүртэл суудаг болов. Ингэж шахсаны үр дүн ч гарч үлдсэн хагас жилд нэгдүгээр ангийнхаа хичээлийг бүрэн, хоёрдугаар ангийн хичээлийн эхний хагасыг үзэж дуусчээ.
Багш нар нь түүнийг урьдчилсан байдлаар шалгаж үзээд зуныхаа амралтаар үлдсэн хагас жилийн хичээлийг эчнээгээр үзээд намар ирмэгц шалгалтуудаа өгч шууд гуравдугаар ангид орж болохыг хэрэг дээрээ зөвшөөрөв. Сургуулийн захиргаа ч тэгж болох үндэстэйг нотолсон бичиг хийж өгөөд
-За ингээд элчин дээрээ очоод зөвшөөрлийг нь авчих. Тэгээд шалгалтаа өг дөө гэсэн байжээ. Элчингийн ажилтан малигар цагаан хшн инээд алдан уулзсан атал хэрэг зоригийг нь сонсох тусмаа нөгөөх инээмсэглэл зугуухан арилсаар Муунохойг яриад дуусахад хөмсгөө бүр нумруулан зангидчихаад сууж байлаа.
-Баталгаа нь хаа байна.
-Энэ байна. Сургуулийн захиргаа энэ хавар хоёр ангийн шалгалтыг цувуулж өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь энэ байна.
-энэ яах вэ, хүү минь. Энэ чинь хууль эрхийн акт биш шүү дээ. Тэр жинхэнэ акт нь хаа байна вэ?
-Байхгү йл дээ.... гэхдээ миний хувьд...
-Иш чи мөн гэнэн байна даа хүү минь. Энэ чинь ганц чиний хувийн асуудал биш шүү дээ, миний дүү. Юм гэдэг чинь цаг дээрээ нарийн. Эд нар чинь бүгд гадаад хүмүүс. Эцсийн эцэст та нарын эх орондоо хэр зэрэг хэрэгтэй мэргэжилтэн болох эсэх чинь биднээс тухайлбал надаас шалтгаалдаг юм шүү дээ. Чи яах вэ тэгсэн ингэсэн болоод багш нараа аргалаад төгсчихнө. Очсон хойноо зэс чинь аяндаа цухуйна. Тэгэхэд л бүх хариуцлага над дээр бууна даа. Тэгээд чи ер нь хугацаа хожиж яах гэсэн юм бэ?
-Сэдэв авч ажиллая гэж бодсон юм
-Хяналтаас гарчихаад хот дамжиж наймаа хийх сэдэв авахыг хүссэн байвал би яах вэ?
-Арай ч дээ. Би тэгж бодоогүй. Үнэхээр л мэрийе гэж бодсон юм.
-Мэрийнэ гэж байгаа чинь зөв. Гэхдээ яарвал даарна гэж мэргэн үг бий. Ингэж сандарч тэвдэж биш, харин ултай суурьтай нухалж мэрий. Ер нь тэгээд би чамайг чинь овоо хүүхэд гэж санасан чинь дэвдэгнэсэн бас нэлээд ажиллах шаардлагатай хүн байсан байх нь ээ гэлээ
Муунохой хорондоо элчингийн нарийн бичгийн даргатай уулзаад ч нэмэр болсонгүй. Харин ч загнуулчихав. Тэгэвч гомдол тасарсангүй, эвлэлийнхээ хорооныхоо даргатай уулзав.
-Дүү минь энэ чинь ердөө ч үзэгдэж дуулаагүй зүйл байхчив. Хэдэн оймс илүү элээсний хувьд энүүхэндээ гэхэд дэмий юм бодож хайран цагаа үрэхийн оронд цаад номын сандаа очиж суу л гэж зөвлөх байна даа гэв. Бүгд хуйвалдчихсан юм шиг гэж бодоод Муунохой цөхрөв. Харин декан энэ байдлыг нь мэдүүт
-Би хөөцөлдөнө. Танай холбогдох томоохон байгууллагатай ярина гэжээ. Тэгэхэд нь элчингийхээ ажилтнуудын өмнөөс үхтлээ ичив. Гадны хүн ингэж анхаарч байхад даанч дээ гэж бодоод гомдож байлаа. Хэд хоноод декантайгаа хонгилд таартал тэр гунигтайгаар инээмсэглээд толгой сэгсэрсэн билээ. Ихэд урам хугарч гутарсан ч бүх шалгалтаа оюутнуудын хэлдгээр ёстой л дээшээ харж хэвтэж байгаад онц өгчихөөд гэртээ харьжээ. Очиход нь Халиун байсангүй. Гэрийнхэн нь “Оюутны ажилд явлаа. Дараа нь дадлагатай. Энэ зун очиж чадахгүй байх гэсэн захиа ирүүлсэн, харин та нар чинь хотод уулзалдаагүй юм уу” гэцгээж байлаа. Хавар хоёр удаа утсаар ярих гэхэд ирээгүй. Захианы хариу ч өгөхөө больсон, яасан юм бол доо гэж бодлоо. Түүнд зориул авчирсан алчуур, үнэртэй ус хоёроо жаал Бямбаад өгчихлөө. Баатар цэрэгт очоод жолооч болсон. Нэг хуягт хараад л байж байдаг юм байхаа.Зөвхөн хээрийн сургууль болоход л хуягтаа гаргадаг бусад үед нь арчиж зүлгээд л харж суудаг. Хуягт нь бараг нүүрээ тольдчихмоор гялалзсан юм байдаг гэнэ ээ гэж Бямбаа хуучлав. Бямбаа өөрөө ахуй үйлчилгээнд оёдолчин биш харин захиалга авч тасалбар бичээд мөнгө хураадаг хүн болжээ. Баатар ирээд ахуй үйлчилгээний мухлаг авбал худалдагч нь болох санаатай гэнэ. Муу золиг чинь таван сарын өмнө нутгийн чөлөөгөөр ирж арав хоноод явсан нь энэ гээд гэдэс руугаа хараад инээж суув. Муунохой тэр зуныг арайхийн барав. Бүүр уйдаж гүйцжээ. Бушуухан л буцахсан гэхээс өөрийг бодсонгүй. Их хотын чимээ шуугиан, оюутныхаа хөлтэйхэн амьдралд бүүр дасаж орхисноо мэдэв.Битүүхэндээ бол Халиуныг үгүйлж л уйдаад байх мэт санагдаж байжээ. Ангийн нь хөвгүүд цэрэг цуухад явцгаачихаад ярьж хөөрөөд шуугих хүн ч байсангүй. Аав ээж хоёртоо түлээ түлшийг нь бэлтгэж базааж өгөв. Өөр ч олигтой хийчихмээр юм байсангүй.
-Аав чинь заримдаа зүүдлээд миний хүү тэр булангаас нь эцээхэн өргө гээд л ярьдаг юм гэж ээжийгээ хэлэхэд нь аав ээж хоёроо их өрөвджээ. Зайлуул даа, энэ хоёр маань намайгаа санаж бэтгэрч орхих нь дээ. Утсаар л сайн ярьж захиа л сайн бичиж байлгүй болохгүй нь гэж бодов.Иймэрхүү л байсаар буцав. Намар хичээлдээ ороод бас л хийх юм олдсонгүй. Ер ирсэнгүй гээд багш нар үгүйлэх янз алга. Чи заавал хичээлд суу ч гэсэнгүй, бас битгий суу ч гэж хэлсэнгүйд нь жаахан гайхазнаж ганц хоёр хоног явтал ер тоох янзгүй болохоор нь очихоо ч болив. Бага үд хүртэл тайван унтаж амраад их хотын гудамжаар гараа халаасандаа хийчхээд жаал алхана. Өрөөнийхөө хэдийг ирэхээс арай өмнөхөн амжиж очоод хоол цайг нь хйигээд тавьчихна. Цаадуул нь ч дуртай.
-Үгүй нэг ийм хүн байнга байдаг бол мөн сайхан аа. Хоолноос илүү гарсан мөнгийг өөртөө хэрэглэх бүрэн өгчихье гэцгээх бөлгөө. Тэгсээр сүүлдээ гарч явахаас ч залхуу нь хүрээд байх болов.Орон дээр нь дээшээ харж хэвтээд янжуур асаан зууж утааг нь цагираглуулан зугаацдаг байснаа нэг л мэдэхэд уушигладаг, амаараа утааг нь гаргадаг ерөөс тамхичин яаж чаддаг вэ бүгдийг нь чаддаг болсон байв. Тэгсэн нэг өдөр бүүр нэг уйтгартай санагдаад болохгүй болохоор нь гарч яваад хатуухан дарс баахныг авчираад босон суун уув. Мэнэрээд л минчийгээд л нэг сайхан орчинд хөвж эхлэх нь тэр. Тэгсээр уугаагүй үед нь ч дарсны сайхан эхүүн амт тагнайд нь ямагт амтагдах бөлгөө. Гэхдээ дарстайгаа уралдуулан мөнөөх англи хэлээ үзсээр байжээ. Харин дарс нь энэ уралдаанд ялимгүй түрэмгий байлаа. Өдөрт хичнээнийг уулаа ч нэг хоёрыг заавал тавьж хононо. Өглөө нүд аниатай шахуу орныхоо дээд шигэм рүү гараа явуулж дарсныхаа хүйтэн толгойг тэмтэрч олуут нойр нь үргэн оддог билээ. Шалгалт болоход түүртсэн ч үгүй. Тэгээд тасгаараа шалгалтаа амжилттай давсны угаалга хийлээ. Түүнд нь Муунохой анх удаагаа бүрэн эрхтэй гишүүнээр оролцлоо. Ам халцгаагаад ирмэгцээ түүнийг тал талаас нь баахан шахацгаалаа.
-Одоо анги дэвших нь зөв. Хатуухан юм ч бас сайхан шүү гэцгээлээ. Өглөө нь бөөн инээдэм болцгоолоо. Муунохойг л шоолсон ч гэх үү аль эсвэл түүгээр бахархсан ч гэхүү нэг л тийм юм болов.
-Ёстой гайхалтай. Хундагатайгаа барьсан чигтээ хөшөө шиг унтчихсан байсан шүү. ХУндага нь хэлтийгээ ч үгүй байсан. Өнөөдөр ч жирийн өдөр биш. Амралтын өдөр шүү дээ. Тэмдэглэвэл яасан юм бэ? Дотор газар ч хямралтай байна гэлцээд үргэлжлүүлэн тэмдэглэв.Маргааш өглөө нь өрөөгөөр нэг ёолж ёхолсон улс сэрцгээлээ.
-Алив Муунохой минь аминд ороорой. Ёо ёо ёо. Тэр ч байсан хамаагүй ээ. Муунохой бүх халаасаа ухаж үзээд юу ч олсонгүй. Шөнө таксинаас юм авч байсан ч шиг үгүй ч шиг санагдав.
-Юу ч байдаггүй шүү. Орой уг нь хоёр аравт хадгалчихсан шиг л санагдаад байх юм.
-Тэгвэл тэр чинь өнгөрсөн. Таксинаас хоёрыг авах чинь билээ.
-Өө тэгвэл Муунохой чинь найдваргүй болсон байна.
-Баяраа чи л нөгөө өмдөө зарна байгаа.
-Тэгэхээс л биш.
-Азна. Жаахан харъя, бодъя. Юм олдож юуны магад вэ?
-Нээрэн мнай хүнд энд тэнд зээлдүүлсэн барьсан юм байж л байгаа. Сайн бод гэцгэээж Муунохой ч нөгөөхдөө найдан сэтгэлээ нэгжин дуудаж гарав. Гэвч юу ч болсонгүй. Нэг л их бөөдийсөн хар юм байхаас танил гудамж энээ тэрээ таг чиг. Тэр өдрөөс хойш Муунохой мөнгөтэй байхаа больсон билээ. Мөнгө олдож гэмээ нь наадуултайгаа нийлж уучихаад ер тэсгээхээ болив.Ааж ээж, нутгийн танил тал олондоо авсан ховор шивэр юмнуудаа захаас нь эхлээд зардаг болов. Тэгж явахдаа наймаа хийнэ гэдэг бас л нэгэн нууц шинжлэх ухаан болохыг мэдэрч мэдрэх тусмаа түүний олон нууцыг танин мэдэхийг эрмэлзэх болж түүнээ ч сайн сурав. Ухаандаа хүний зуугаар зарах гээд чадахгүй байгаа юмыг барьж гаруут нэг их төвөг удалгүй зуун тавиар зарчихаад хэдэн шил архи аваад орж ирнэ. Тийнхүү наймааны ажилд гаршаад ирмэгц өөрийн юмыг зарах нь тэнэг ажил юм гэж бодох болов.Ер хүний юмыг сайхан зарж өгөөд амиа хоохойлоод явж блох байтал өөрийн юмыг зараад юухэв. Байж л байг. Ямар хоол нэхэх биш. Тэгж яваад Ариунаатай танилцлаа. Ариунаабол заруулах юмаар тасардаггүй хүн. Тэгээд ч нэг их өндөр үнэ хэлэхгүй нь олзуурхууштай. ГЭрээс нь байсхийгээд л нэхий дээл, савхин цамц, тарваганы арьс хүрээд ирнэ. Түүнийг Муунохой борлуулж өгөөд бага биш юм унагаад авчихдаг билээ. Тийм нэг ихээхэн унацтай өдөр Муунохой их ч баяртай, зэгсэн халингар очоод мөнгийг нь өгөнөө гарыг нь атгаад өөр уруугаа зугуухан татлаа.
-За яршиг аа яршиг... Муунохойн ялимгүй түгшүүр баяр баясгалангаар солигдож татсаар хажуудаа суулган бэлхүүсээр нь тэврээд авлаа.
-За яршиг аа яршиг гэдгээ тасралтгүй уншиж билээ. Гэвч нүдээ аниад нарийхан цагаан хуруугаараа тасалгааны агаарыг барьж тавин тэмтрэх мэт нэг атгаж нэг тэнийлгэж байхад шалан дээр тавт аравтаас эхлэн тавьт зуутын дэвсгэртүүд хөглөрөн солонгороод ямар нэг үнгэгдсэн олон өнгийн нүд гайхан ширтэх мэт хунирсан нугалаасууд нь зугуухан тэнийж байжээ.
.... Тийнхүү Муунохой Ариунаагийнд үндсэндээ нүүгээд ирэв.Өөрийнхөө өрөө байраар хааяа л нэг орж гарна. Мөнгөтэй ч байх болов. Гэвч мөнгөний нэг хууль нь байх хэмжээгээрээ үрэгддэг тул тэр хоёрынх ч ийм байжээ. Эхэн үедээ Ариунаа архи өгөмхий, өөрөө ч хамт суугаад балгадаг байснаа нэг л мэдэхэд хорих талын хүн болж хувирав.
-Ариунаа хоёулаа цугтаа суугаад л ууя л даа
-За яршиг аа яршиг, архи уугаад байхдаа яадаг юм
-Чи уудаг л байсан биздээ
-За яршиг даа, тэр чинь өөр үе. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг биздээ
-Тэгвэл би ууя лдаа
-За яршиг аа яршиг. Дандаа л ногоорч байх юм зүгээр. Тэрний оронд хоёулаа байна шүү дээ... Чи наашаа хар даа. За алив л дээ. Энхийг тайлаадах л даа... Чи ёстой муухай зөрүүд юмаа. За яах вэ яахав. Маргааш өгөхгүй шүү. Ёстой яршиг юмаа чи нээрээ.... Гэвч Муунохой нэхэж сүрдүүлж янз дүр аашилж байгаад ханатлаа уугаад болсон гэж үзсэн үедээ л унтдаг байжээ. Хэдийгээр үрэх зарах нь ихссэн ч олдог нь мөн бэрх байжээ.... Ариунаагийнхаас үстэй хөрстэй юм тасралтгүй ирнэ. Миний охин үүнийг боломжийн үнээр зарчихаад мотоциклийн дугуй хоёр хосыг явуулчихаарай гэсэн захиа дагаж ирнэ. Тэр захиа Муунохойн хөх инээдийг хүргэнэ. Ёстой үдийн будаа. Юун боломжийн үнэ байх билээ. Боломжоос нь хэд дахин давуулж зарчихаад мөнөөх хүргэж ирсэн галт тэрэгний хүнд дөрвөн хос дугуй өгөөд явуулчихна. Тээж ирснийн нь шанд тэр хүнд ч хоосонгүй. Үнээ элбэг хоёр гурав нугалж чадах юу л тааралданав түүнийг бэлэглэж орхино. Цаад хүн нь нүдээ их л түргэн түргэн анивчдаг, дуржигнатал ярихдаа үргэлж ийш тийшээ давхийн хялалзаж байдаг сонин зантай ч гэлээ тэрний тэр зан нь ямар хамаа байх вэ. Дундаас нь хожих можих гэдэггүй хүргээд л ирдэг. Аваад л явдаг хүн билээ. Энэнийг нь Муунохой ажил хэрэгч чанар гэж үзэх тул мөнөөх хүнд их л талтай хандана. Гэр уруугаа байн байн захиа бичиж үнэг хярснаас авахуулаад үстэй хөрстэй амьтны арьс их захимхай болов. Цэвэг Должид хоёр хүүгийнхээ захианы өнгө төрх ягуухан хувирч байхыг дор дороо л мэдрэвч бие биендээ хэлэхгүй. Бас байсхийгээд л илгээмж ирээд байхаар нь хариу захиандаа “Миний хүү бидэнд юм хэрэггүй ээ, өөртөө л зориулж бай. Өлсөв цангав. Бид хоёрт санаа зоволтгүй” гэж бичих авай.Цэвэг баахан л хавх харжигнуулдаг ажилтай болов. Мөн ажлаар бусад сумад руугаа яваад ирэхдээ ганзага хоосон ирнэ гэж үгүй. Намрын цагт нэг боодог нуудгайгаар идчихдэг байснаа больж билээ. Тэсэлгүй хорхойсовч арьс нь хайран юм даа гэж бодоод хорхоглоно. Должид идээлсэн арьс нухаж суудаг болжээ. Түүндээ дуртай ч гэж учиргүй. Яарах гэдэг нь ч тоймгүй. Муу хүүдээ тэрнийг нь бушуухан явуулахсан гэхээс ажил дээрээ ч дэгэлзэнэ. Арьсаа түргэн түргэн нухаж суухад арьс хичнээн түргэн элдүүршинэв хүү нь төчнөөн түргэн ирэх юм шиг совин татна. Цайгаа аягалж тавиад арьс шүүдэг, цайгаа нэг балгаад нөгөө арьсаа хэд хэд үнгээд авдаг зантай болчихжээ. Цэвэлмаа үүнд нь их л дургүй
-Чи чинь хаашаа болчхоов дээ. Цайгаа ч нэг түвшин уучихгүй, ганц хоёр бүтэн үг сольчихгүй...Наад арьс чинь чамаас заяа нь зугтахгүй зүгээр гэж зэмлэхэд
-Муу хүүдээ яараад байх юмаа. Одоо энэ хэдийг л нухаадахвал хүү маань хүрээд ирэх юм шиг санагдаад байх юм гэхэд нь Цэвэлмаа дуугүй болж дотроо ихэд хөөрхийлөн “Тэр хүү нь ер яагаад ийм их арьс хэрэглэдэг болчихсон амьтан бэ” гэж гайхширдаг байлаа.
Өдөр хоног ийнхүү урсан одсоор хэн хэний нь хүлээсэн хаврын урь унав. Шалгалт ойртож оюутнууд толгой өөд татахаа болиход Муунохой л тоосонгүй. Ариунаагийнхаас ирсэн савхин хувцас хунарыг хуралдуулж байгаад улирал нь өнгөрөөд олигтой үнээр борлохоо больсон хэдэн үнэг хярсны арьсны хамт аваад нэг л өглөө галт тэргэнд суучихжээ. Хэд хэдэн хот дамжсаар эцэст нь гадаад дотоодын хөлтэйхэн улс тоож очдоггүй нэг бөглүү хотод хүрч арьснуудаа савхин хувцаснууддаа дайлгаж санасан үнээрээ өгчихөв. Тэндээсээ өөр нэг том хот руу нисэж очоод нэгэн танилтайгаа наргин амрах зуур өрнө зүгийн худалдааны нэг эрхэмтэй танилцаж хэл мэддэгийнхээ хэргийг харин ч нэг гаргасан билээ. Хүүхнүүдийн шалдир булдар гоёлоос эхлээд үнэт зүүлт хүртэл боломжийн үнээр олж анх гарснаасаа хориод хоноод Ариунаа дээрээ ирэв.
-Танайхан чамайг сураглаж ирсэн.
-Яах гээ юм бол?
-Шүүлэг чинь удахгүй эхлэх гэнэ.Чамайг багш нар чинь сураглаад байгаа бололтой.
-За тэр яах вэ. Харин чи энийг хар даа
-Хүүеэ яаж олов оо? Ийм юм бас олддог байжээ?
-Хархүүд чинь бол олддог юм шүү. Алив зүүгээдэх. Хэр зэрэг зохих нь вэ?
-За яршиг даа. Ийм юм зохихгүй бол ч ёстой энэ муу чихийг огтлоод хаясан ч гомдолгүй ээ. За ямар байна?
-Гараад өглөө. Гэхдээ гэмтэй юм байна.
-За яршиг даа. Яаж байна?
-Чамайг их гоёчихвол алдчихаж магадгүй юм байна
-За яршиг даа яршиг. Хархүүгээ харин шагнана аа, би ч бас хоосонгүй шүү. Энийг авчихаад чамайг хүлээгээд л байсан хүлээгээд л байсан
-Напелеон уу даа?
-Би ч бас юм олно шүү
-Бүгдийг нь уучихад гомдолгүй биз
-За яршиг даа. Тэг л гэж авсан юм чинь
-За тэгвэл эрүүл энх, олз омгийн төлөө...
-Хүүш ээ, чи арай нөгөөдүүлээ ганцхан үүнээс өгчихөөгүй биз?
-Тэгэлгүй яах юм бэ. Чи наадахаа ямар үнэтэй гэж бодож байна. Арай гомдолтой санагдаагүй биздээ?
-За хаанаас даа. Харин дандаа л намайг гэж байх юм. Ядахдаа тав арвыг ч гэсэн өөртөө зориулаагүй гэж үү?
-Тэр ч заралгүй яах вэ
-ТЭгээд цаана нь юм үлдсэнгүй юу?
-Юу үлддэг юм бэ. Чамд дориун юм үлдээсэн шүү дээ
-Би чамайг мөнгөтэй ирнэ гэж бодоод аавд костюм, ээжид палаж авчихсан. Бас нөгөө хүн ирэхээр нь нэг дугуй авч өгөөд явуулчихсан. Тэгээд хоолны ч мөнгөгүй болоод чамайг л хүлээж байсан юм. Буцах ойртож байдаг, замынхаа зардлыг яана аа.
-Харин ээ, наадахыг чинь зарчих уу?
Муунохойд нэг л гомдолтой санагдаад хэдэн гашуун үг хоолойн дээр нь гараад ирэв.Гэвч хэлсэнгүй, мөнөөх Напелеоноороо даруулж орхив.
-ЗА яах вэ? Би ч бас ор хоосонгүй. Чи тэр чемоданыг онгойлгоод хар даа. Тэндээс л замын зардлаа олж авахаас....
-Хөөх.... Эд нар чинь бүгд бид хоёрынх гэж үү?
-Тэгэлгүй дээ
Ариунаа хөхөн баясаж хөмсөг нь тэнийж мөнөөх юмнуудыг нь нэг нэгээр нь барьж тавин заримыг нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ
-За ямар байна, зохиж байна уу? Муунохой түүнрүү инээмсэглэн харж “Зохилгүй яах вэ” гэж байв. Тэр дахиад л мөнөөх чемоданыг ухаж гарав.Ухах тусам дуу алдан хүүхэд шиг хөөрнө.
Хүүеэ Франц духи, Мөрөөдөл минь чи мөн гэж үү? Ля ля ля гэж дэвхцэх нь халаг болно. Тэгснээ гүйн ирж Муунохойг хүзүүдэн орон дээр нь дарж унаад цамцны нь товчийг мултлан үнсэж үмхлэв.
-Миний Сээгий... Чи бол Муунохой биш Сэргэлэн... Сээгий тиймээ...
-Тиймээ тийм...
Тиймээ тийм
-Одоо бид хоёр буцахад айлтгүй боллоо. Энэ Франц духины хамгийн жижгээс нь хоёрыг зарахад л бид хоёрт элбэг хүрээд илүү гарна шүү дээ. Хоёулаа манайд очиж хэд хоночихоод танайд хамт очъё.Чи намайг гэртээ дагуулж очно гэж хэлсэн биздээ? Тэгсэн биздээ? Би очмогцоо чиний энэ муухай нэрийг сольчихно. Шинэ паспорттай болно. За юу. Чи одоо муухай нохой биш Сэргэлэн болсон за юу. Сэргэлэн... Сээгий... Сээеэ... Сээеэ гэх нь дээр байгаа биз? Тийм үү? Сонсголонтой сайхан байгаа биз дээ... Тэгэхдээ чи муухай...
-Яасан гэж?
-Хүн хуурдаг ийм муухай жаал гэнгүүт Ариунаа хамрыг нь чимхээд татав.
-Ёо ёо лдоо
-Хүүе чи намайг нэг сайн хараадах даа. Би бэлхүүсээрээ таргалаад байна уу, үгүй юу. Таргалаад байх шиг санагдаад байгаа юм. Ариунааг тийнхүү хэлээд цаашаа харан зогсоход нь ташаан дээрх том хар мэнгийг нь Муунохой үзээд их л гайхаж урд нь анзаардаггүй байсан юм байх даа гэж бодов.
-Алив наашаа эргээдэх. Араасаа сайн мэдэгдэхгүй байна. Ариунаа эргэж хараад сүүмийтэл инээмсэглэв. Тэгээд хоёр гараар бэлхүүсээ шахаад гэдсээ ялимгүй татан
-Ийм баймаар байна уу? гэв
-Зүгээр зогс л доо
-Таргалаагүй юм бишүү. Ийм л байвал зүгээр байна...
... Муунохойг хичээлд ерөөсөө суугаагүй учир шалгалт шүүлэг өгүүлэхгүй гэж хэд хэдэн багш хэлсэн учир биечлэн декантайгаа уулзаж
-Намайг бие даан ажиллахыг зөвшөөрсөн, харин одоо болохоор шүүлэг өгүүлэхгүй байна гэж гомдол гаргав. Декан түүнийг ажиглан харж сууснаа гэнэт нэг юм санасан бололтой яаран тэмдэглэв.
-Чамд шалгалт шүүлэг өгөх бэлтгэл байна уу?
-Байлгүй яах вэ. Би хэнээс ч дутахгүй. Та хараарай.
-За яах вэ. Энэ удаад чамд итгэе. Гэхдээ бидний хооронд ярьсан яриа бий шүү. Чи мартаагүй биз?
Муунохой декан өөдөө харж инээмсэглээд
-Яалаа гэж мартахав дээ хэмээн англиар цэвэрхэн гэгч нь хэлчхэв. Декан толгой сэгсрэн инээгээд “За тэгвэл үзүүл үзүүл” гэжээ. Муунохой ч үзүүлээд өгөв.Шалгалтын өмнө хэдхэн хоног шамдаад л онц гарлаа. Тэгээд Ариунаагийнд ирж хэд хонов.
Аав нь нэг үйлдвэрийн дарга намхан цагаан хүн. Гэртээ байгаа үгүй нь нэг ч их сайн мэдэгдэхгүй. Харин ээж нь гэрт орж эм, гадаа гарч эр болж гялалзсан айхавтар цэцэн цэлмэг хүн байлаа. Байгаа цагтаа ам хуурай байна гэж нэгээхэн бээр ч үгүй. Гэхдээ тэрхүү яриа олон өнгөтэй. Өвгөнтэйгээ тушаах өнгөөр харьцдаг бол Муунохойтой туршиж түншсэн хэрнээ сургамжилсан эелдэгхэн өнгөөр Ариунаатай бол аминчилсан дотно өнгөөр харин хүүдээ бол бүрэн бууж өгөөд сөхөрчихсөн өнгөөр харьцах ажгуу. Муунохойн паспортыг ёстой л алга урвуулахын төдийд солиод өгөв.
-Эвгүй гэдэг нь. Чихэнд сонсголонгүй, сэтгэлд таагүй. Худууд маань ганц хүүдээ нэрийг мөн олж өгдөг улс юмаа даа. За яах вэ, загнавал ээждээ хэлчихээрэй. Ээж авгай нь зүгээр хэдэн үгээр л амыг таглачихна.
Ширээ тойрон цайлах зуур ийнхүү ярихад өвгөн нь тэссэнгүй
-Хн мөн дураараа авгай шүү. Хүний нэр өөрчилчихнө гэдэг чинь тийм санаан дурын хэрэг юм уу, ядахдаа эцэг эхээс нь асуудаг байгаа даа
-Өө аав ээж хоёр яах ч үгүй. Надад өөрт минь эвгүй байдаг юм чинь. Би л өөрөө солих юмсан гэж Ариунаад хэлсэн юм. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биздээ.
-За мэдэхгүй юм даа. Үгүй ер, бас хачин юм үзэх юм даа гэж хэлчихээд босож нөгөө өрөө руу зүглэв
-Миний муу өвгөн бүр өтөлж хоцроо юу даа, эхнэр хүүхдийн ажилд оролцох гээд ч байх шиг. Зөв зөв, наанаа ороод жаал амраад ав гэж араас нь хошуугаа цорвойлгон өгөөд нөгөө хэдрүү нүдээ ирмэв. Ингэж дуутай шуутайхан хэд хоночихоод шинээр мэндэлсэн Сэргэлэн маань Ариунаагаа дагуулан нутаг руугаа мордов. Шуудангийн ногоон онгоцноос буугаад хүүтэй нь хөтлөлцөн ирж яваа дэрвэгэр охиныг хараад Должид дотроо “Пээ” гэж уулгалан өөрийнхөө өмссөн зүүснийг сэм ажиглан хормой хотоо тэгшилж заслаа. Онгоц тоссон бүх хүмүүсийн харц хүү бэр хоёр дээр нь унаж тэдний хөлөөс толгой уруу, толгойноос хөл уруу нь уралдан тэшиж байхыг олж ажаад
-Би чинь ийм л хүүтэй хүн дээ гэсэн омог цээж өөд нь огшоод ирэв. Ер охин хүүхэд биш дагина шиг л санагдав. Бэрээ юунд ч гэсэн дагуулж явах гэнэ. Онцын хэрэггүй атлаа дэлгүүр уруу дагуулаад очдог байв. Тийнхүү хамтдаа явж байхад нь сумын залуусын харц бэрийн нь шилбэн тушаа хулмалзаж арайхийн зориг гарган нүүр өөд нь харцгааснаа улайцгааж байхыг нь үзээд дотроо инээмсэглэдэг билээ. Ааш нь хөөрхөн ч гэж юухэв. Бас тэгээд хотын хүүхэд гэхэд сампин зангидаж дээлийн шилбэ жигтэйхэн цэвэрхэн хадчихаж байхыг үзээд тэсэлгүй хөөрч орхив.
-Ээж маань зааж өгсөн юм. Би дээл хийчихэж чадна. Харин та надад хонины гэдэс шувтрахыг зааж өгөөрэй. Би дор нь л сурчихна. Тэр бүхнийг нь Должид Цэвэл Цэвэлмаа хоёртоо тэсэлгүй хөөрөөд ярьчихна. Надад ч ёстой бэр би Хандмаа таарчээ гэнэ. Цаадуул нь
-Должид минь чиний азын тэнгэр гийжээ гэлцэн үг уралдуулна. Бэрд нь нэг л өө байв.
Тэрээр хэзээ л бол хэзээ нөхрийнхөө өвөр дээр үсэрч очоод хүзүүдэж авуутаа хүүхэд шиг хэлээ хазан эрхэлж гунганах ажээ. Гэртээ ороод хоёулаа таг чиг болчихно. Тийм үед нь болгоомжгүй орох осолтой. Должид нэг үдийн цайгаараа санамсаргүй орж явчихаад гарч ч болдоггүй, чимээ өгч ч болдоггүй, ёстой мэлэрч орхисон билээ. Хүү бэр хоёр нь хөл өвдгөө байдгаар нь орооцолдуулчихсан шав шув хийлцэн наадацгааж байжээ: Бэрийн нь гэрийн халаад ярагдаад хөл гуя нь ил гарчихсан муу хүүг нь ёстой ноолж өгч байв. Должид тэсэж ядан бачимдахдаа дэмий л хоолойгоо зассан болов. Бэр өндийн орон дээрээ өвдөглөн суугаад ер юу ч болоогүй юм шиг
-Өө ээж ирчихээ юу? Халуун саванд цай байгаа гэсэн билээ. Бас нэг удаа дөрвүүлээ байж бйатал бэр нь “Юу болчих нь энэ вэ” гэж гайхмаар түргэн хөдлөн үсэрч очоод Муунохойг хүзүүдээд авчээ. Цэвэг тэр удаа тэссэнгүй хажуу тийшээ харж ханиагаад
-Та хоёр чинь ер хаашаа улс вэ? Ичиж зовохоо яадаг юм. Та нар ичдэггүй юм бол бид ичиж байна. Эх захаа алдсан хаашаа янзын барамнууд вэ гэж зэгсэн сайн загначихав.Должид дотроо гайхширч “Энэ хүүхдүүдэд арай хий юм шүглэчихсэн юм биш байгаа даа” гэж хүртэл бодов. Тэгтэл үгүй бололтой. Мөнөөх Цэвэгт загнуулснаасаа хойш ийгээс хамжааргатай байх болов. Гэхдээ л тэр хоёр гаднаас орж очихдоо үүдэндээ удаан гэгч нь ханиаж, гишгүүр дээр хөлөө чанга чанга дэвслэн чимээлдэг болчихжээ. Тэгтэл шөнө гэж яав аа. Ёстой аюул болдог байв. Гэрэл унтрав уу үгүй юу л шав шув хийлдээд л тэр хоёрыг хүн байна чинээ санах янзгүй, хойморт хэсэг адуу гарчихсан адил болно. Тэр бүрийд Должидод мөнөөх Чадраа бодогдоод тэсэлгүй ичиж бухимдана. Өглөө нь Должид бэрийнхээ нүүрийг харахад нэг л хэцүү санагдаад хулмалзаж байхад цаадах нь хэнэг ч үгүй инээд алдсан хөөрхөн аашаараа л байх аж. Цэвэг дутаасан уу? Аль эсвэл үнэхээр ажил гарсан уу? хойд талын сумдаар яваад өгөв. Должид бэрдээ хэлж захья гэвч нэг л халуун оргиод чаддаггүй байв. Нэг өдөр Цэвэлмаа, Цэвэл хоёртой цайлаад сууж байтал бэр нь ном уншаад сууж байсан нөхрөө учиргүй гижигдэж тэрүүндээ өөрөө хөөрөн агдганажээ. Цэвэлмаа нүүрээ улалзуулан босон харайж
-Цог чамайг... Хаашаа мам бэ? Алийв гэрийн сүүдэрт сууцгаая гэхэд нь Должидын дотор манас хийгээд явчихсан билээ. Тэгтэл бас нэг хэрэг мандав. Ариунаа их эртэч хүн. Өглөө яагаа ч үгүй байхад босож цай чанаад тавьдаг байжээ. Должид тэр занд нь бас их урамшина. Зарим өглөө урамшихдаа нөгөө айхавтар занг нь хүртэл дотроо уучилдаг байлаа.
-Яах вэ, хөөрхий нялх юм. Яваандаа нас намба сууна, одоохондоо бол ч ёстой л хүүхдээрээ байна. Эрхлэхсэн гэж боддог л байлгүй. Би ч гэсэн муу өвгөндөө бишгүй л эрхэлсэн. Гэм нь хүн хараас зовдог бол зүгээр юм. Гээд яая гэх вэ. Одооны хүүхдүүдийн зан нь юм байлгүй гэж боддог билээ. Тэр өглөө ч гэсэн сэрсэн атал аниатай хэвээр иймэрхүү юм бодож хэвтэв. Гэтэл бэр нь
-Сээеэ...Сээеэ хүүе сэр л дээ. Ус дуусчихаж, хоёулаа цугтаа худаг дээр оччихоод ирье. Хүүе Сээеэ, сэрээчээ гэж дуудахад нь сэрхийв. “Сээеэ гэнэ үү? Энэ хоёр чинь арай Сэд өвгөнийг мэддэг юм биш байгаа даа. Тэрийг надаас гадна Цэвэг, Цэвэлмаа хоёр л мэднэ. Тэр хоёр эгээ яримгүй юм. Тэгээд энэ хүүхдүүд хаанаас мэддэг билээ” гэж гайхширав. Бэрээ гадаа цай чанаж байх зуур хүүгээсээ “Хүү минь, цаадах чинь чамайг өглөө юу гэж дуудаад байв аа” гэж асуужээ. Муунохой эх өөдөө харж инээмсэглээд
-Өө тийм, би нэрээ сольчихсон шүү дээ. Их эвгүй юм аа. Ганц хүүдээ аав ээж хоёр дэндүү хайргүй юм. Тийм нэр өгөөд байхдаа яахав дээ. Хүүхдүүд намайг “май май, гөлөөг гөлөөг” гэдэг байсан. Ямар вэ дээ? За тэр ч яахав, өнгөрсөн хэрэг гэтэл хүү чинь дипломат ажилтан, аягүйтвэл элчин сайд, за тэгээд тэндээсээн юу ч болж магадгүй. Гэтэл Муунохой ямар вэ дээ? Элчин сайд Муунохой. Даанч тусгүй байгаа биздээ. Ингээд л би нэрээ сольчихсон юм
-Яаж байгаа чинь тэр вэ дээ миний хүү
-Ядахдаа аав ээж хоёроосоо асуудаг байгаа даа
-Ээж минь дээ... Би чинь одоо хүүхэд биш шүү дээ. Аль юмыг та нараасаа асууж сураглаж нялхамсаж байх вэ дээ. Биеэ даая. Амьдарч суръя. Тэгэхдээ мэдээж хэрэг өөрийнхөөрөө шүү дээ. Ингэж л шийдсэн юм. Таны бодож байгааг би мэдэж л байгаа, нэрнийхээ учир начрыг ч ойлгодог шүү, ижий. Хөөрхий та хоёрыгоо их өрөвддөг. Улсад хариуцлагатай бол хариуцлагатай ажил хйидэг атал иймхэн юман дээр мунхарч суух юм даа. Эцсийн эцэст нэр гэдэг чинь ердөө л хэдэн үсэгнээс бүтсэн үг шүү дээ. Одоо та намайг хар лдаа. Нэрээ өөрчлөв гээд юу нь өөрчлөгдөөв. Ийм л зүйл шүү дээ. Гэтэл та айж сүсэглэж байх юм. Мунхруулгад автаад шүү. Одоо тэгээд юунаас нь айх юм. Та хүүгээ хар даа. Тээр... Ийм хүнийг чинь ямар ч гай зовлон дийлэхгүй. Тийм байгаа биздээ.
-Цөг нүгэл. Юу болов, учиргүй муу ёрлоод унах чинь гэж хэлэхдээ нэгэн айдас сэтгэлд нь хуйларч байхыг мэдэв. Хүүгээ төрүүлэхдээ яаж мэгдэж тэр нялх амьтныг нэгэн биеэсээ унагахгүй гэж хүмүүн бусын хүч гарган үзэлцлээ. Тэгэхэд төрсөн айдас арилаагүй, шив шинээр сэтгэлийн нь хаа нэгтээ хав дараастай байж байгаад цасан дороос баавгай гарч ирэх шиг гараад ирэв. Гэвч энэ айдсаар яах ч юм билээ. Өмнө нь алгын чинээ улаан үр нь биш, авгай дагуулаад ирчихсэн хээнцэр ганган хүү нь инээмсэглэн сууж байлаа. Тэр улаан цурав амьтныг яг л ийм хүү болгох гэж хорин жил махраагүйсэн билүү? Тэгтэл одоо хорин жилийн сэтгэлийнхээ зовуурийг биелээд биежээд өмнө нь сууж байхад түүнээсээ айх болж байдаг. Хорвоо гэдэг мөн ч айхавтар гүнзгий эргүүлдэг юм байна даа гэж бодов.Зүүднээсээ хүртэл харамлаж зүг чигийг нь гаргасан тэр л зүг рүүгээ үхэн хатан зүтгүүлсэн сэн биш билүү? Тийм шүү дээ. Хүү нь ч тийшээ явсан. Анхандаа дургүй ч юм шиг байсан тал бий. Гэвч тийшээ ёстой тэр л жамаа дагаад явсан. Тэнд нь хүмүүс бий. Ер нь энэ хорвоод хүн болсон бүхэн тийшээ л явдаг... Эцэг эх хэнбугай ч үр хүүхдээ тийш нь явуулдаг номтой юм чинь... Тэгэхээр одоо хүүгээ өөрийнхөө бодол сэтгэл өөд засаж залъя гэхэд ухаан нь ч хөл гар нь ч хүрэхээ больжээ. Ийм цаг бас ирдэг байна. Чухам тэндээс л хүү нь өөрийнхөө ертөнцөд хол тавьж өөрөө өөрийгөө залж чиглүүлэн цаашаа явчих юм байна. Одоо яая гэхэв. Тэнд хүмүүс Цэвэг, Должид хоёрын Муунохойг хүлээж авахыг хүссэнгүй. Харин Сэргэлэн гэдэг гялтгар нүдтэй, өндөр цагаан залуутай болохыг хүсэцгээжээ. Юм ийм байдаг байлгүй, заяа нь мэдэхээс дээ гэж бодов. Бодсоноо Цэвэгтээ хэлэв
-Тийм ч юм уу даа өвгөн минь. Хүүхдийн хэрэгт оролцоод юухэв. Наад тал нь хажуудахаасаа ичиж зовдог биз. Одоо бид хүүгээ биш хүү биднийгээ авч явах цаг ирж байгаа нь л энэ. Ер нь ч чи бид хоёр залуудаад, хүн амьтны ам дагачихсанаас биш нээрээ л бүх юм тэр нэг нэрнээс нэг их шалтгаалахгүй байсан байлгүй. Бид хоёр ийм л нэг хүүтэй болох учиртай байж...
-Хүүгийн маань ааш зан хувирчихгүй байгаа даа. Чамд юм ажиглагдана уу? Тамхи татдаг, архинаас ч буцахгүй байх шиг...
-Зовниод юүхэв дээ. Эрүүл саруул байвал болох нь тэр. Одоогийн хүүхдүүд бүгд ийм болсон цаг хойно. Миний хүү ч бусдынхыг бодвол даруулга сайтай шүү. Цэвэг ийн ярихдаа арай өөрийг бодож байв. Гэхдээ юуны өмнө Должидыгоо зовоохоос эмээв. Нөгөөтэйгүүр бусдын янз бүрий хүүхэд байдгийг үзэв. Тэдний дэргэд хүү нь үнэхээр шал өмнөө хүү билээ. Гэхдээ л сэтгэлийн мухарт Ай хөөрхий, бид хоёр чинь хэдийгээс ингэж бие биеэсээ хулгадаг болчихов гэсэн нэгэн бодол үлдсэн билээ.
... Халиуны аав өөр суманд штлжээд явсан тул тэднийх нүүж оронд нь залуувтар дарга иржээ. Халиун ангийнхаа нэг залуутай сууж хүүхэдтэй болсон сураг дуулдав. Гэвч Сэргэлэн түүнийг онц хайхарсангүй. Ер нь л мартаж эхэлснээ мэдсэн билээ. Зун ч шувтарч Должид Цэвэг хоёр хүү бэрээ үдэх мөн далимд нь худуудтайгаа танилцах, түүгээр ч барахгүй ирэх жилийн зун хурим найр хийх зүйлийг ярилцахаар хот оржээ.
... Сэргэлэн гэсэн шинэ нэрэндээ эзэн нь ч найз нөхөд багш нар нь ч удтал дасахгүй байлаа. Гагцхүү Ариунаа л уйгагүй засаж залруулж цөхрөлтгүй их тэмцлийг явууллаа.
-Та нарт би хэд хэлэх юм бэ? Манай хүн одоо Муунохой биш Сэргэлэн мэдэв үү? Сэргэлэн болсон.Сээеэ гэхэд ямар байна. Дуудахад авсаархан амар байгаа биздээ гэдэг ажээ. Урьд нь ганцаар байхад хийх юмгүй уйддаг байсан бол одоо хийх ажил нь өдөртөө амжихгүй болов. Өөрийгөө төдийгүй эхнэрийг олны өмнө нүүр улайлгахгүй явах хэрэгтэй. Бас хадам эхийн захиж хэлсэн сургаал байна.
-За хүү минь, чи одоо айлын эзэн өрхийн тэргүүн боллоо. Манай энүүн шиг хоймроо лаглайгаад байвал хажуудхаа зовооно. Айлд чинь юм юм л байх учиртайг надаар мэдүүлэлтгүй мэднэ газар.Гэтэл танайд өнөөдөр юу ч алга. Аав ээж хоёр нь туслана аа, туслалгүй ч яахав. Гэхдээ бид нарын туслалцаа гэж юухан байхав. Шальгүй л юм байж таараа. Гол нь чиний л нуруун дээр бууна шүү дээ. Биднийг өгснийг шальгүй гэж харин бүү бод. Арвижуул, түүнд чинь л айл гэрийн эр хүний ухаан оршдог юм. Сургуулиа төгсөөд л нэг их сайхан болчихно гэдэгт итгэж харлав аа. Хүн гэдэг богино настай амьтан. Харин тэр богино насыг өөрийн дураар жаргаж туулах учиртай. За тэгээд үр хүүхэдтэй ч болно. Түүнийгээ шалан дээр өсгөлтэй биш. Тэгэхгүйн тулд одооноос бодолтой байх хэрэгтэй. Бодоод зогсохгүй, шамдах хэрэгтэй. Мөнгөтэй л бол. Бүүр ахиухан мөнгө ол. Тэр мөнгийг чинь бид орон сууц болгож өгнө. Албаны сууц харвал арван жилээс наашгүй гэж мэд. Харин мөнгөөр бол өнөөдөр ч олж болно.За тэгээд унах машин ч олоод ирсэн ямар илүүдэх юм биш. Бид нар та нараас шаазан таваг ч авахгүй. Бүгдийг нь хадгалаад л байж байна. Харин чи төгсөх болоогүй байна энээ тэрээ гэж тайвширав.Оюутан гэдэг сайхан нэртэй боломж дахиад та нарт олдохгүй шүү гэсэн сургамж сэтгэлд нь хадаатай явлаа. Яаж ч бодсон тийм л юм чинь. Сайхан амьдрах юунаас ч чухал. Тэгэх л гэж энэ хорвоод хүн болсон юм байгаа биздээ. Хадмуудын явуулсан зүйл, аав ээжээс нь ирдэг арьс төвд нэг их санасан үнэ хүрэхгүй байв. Тэгээд хот дамждаг боллоо. Ашиг ч унаж л байв. Гэвч сэтгэлд үл хүрнэ. Өнөөдөр арвыг олсон бол маргааш арван тавыг, нөгөөдөр хорь хүргэчихмээр санагдана. Тэг тэгсээр гар дээрээ чамгүй юм нөөцлөөд авав. Одоо эцэг эх, хадмуудын явуулдгийг биш өөрийнхөө гар дээрхийг шүтэн үржүүлэх болов.Томоохон зочид буудлуудаар аялж жуулчдыг отно. Ингэж явахдаа машин тэрэгний тухай элдэв сайхныг төсөөлөн санаашрах болов. Гэтэл бас хоёрын хооронд юм авмааргүй санагдана. Тийм олигтойхон юманд хүрэхэд ахиад л өөрт нь байгаагийн дайны мөнгө хэрэгтэй болж байдаг. Ийнхүү ихээхэн мөнгөний эрэлд хатаж байтал нь умрын нэг том хотод суудаг нөхрөөс нь захиа иржээ.
“Энд мөнгөтэй хүн ахиухан унагаж болох боломж байна. Даанч найз нь ганцаардаад байна. Чамд дөрвөн орон бөглөчихмөөр юм байвал ирээч. Мөнгийг чинь ашиглая. Надад нэг их хэрэггүй. Боломжтой бол ирэх өдрөө товлочих. Би тосоод авъя” гэж тэрхүү захианд бичсэн байжээ. Ингээд л миний ажил бүтээд байдаг юм шүү дээ гэж Ариунаадаа тэсэлгүй сайрхчаад гараад өгөв. Түүний мөнгийг хараад нөхөр нь мэл гайхаж цэл хөхрөнө гэгч л болов. Чамайг ч арай ийм болчихсон гэж санаагүй шүү. За сайн. Хоёулаа ёстой оволзуулж өгнө өө гэж дуу алдав.Үнэхээр оволзуулж өгчээ. Мөнгөнийхээ нэг хэсгийг дорвитойхон хөдлөх гээд чадахгүй байгаа хэдэн оюутанд өндөрхөн хүүтэй зээлүүлчихэв. Нөгөө хэсгийг нь хоёр хувааж аваад гарлаа. Хэлэлцээ, наймаа, наймаа, хэлэлцээ оволзуулж гарлаа. Зарим өдөр тав зургаан цагаар хэлэлцээ үргэлжилж байхад зарим өдөр дан наймаа хийдэг байв. Тэнд авч өгөлцөхгүй юм гэж үгүй. Мөнөөх олж авахсан гэж бодогддог хээнцэр машинуудаа худалдан авч хязгаар нутагт аваачин ахиухан мөнгө болгож үзэв. Ийнхүү бараг л хоёр сар шахам болж байтал Ариунаа утсаар ярилаа. Яаралтай ир. Нутгаас дуудсан, гэхдээ чухам юуны учир дуудсан болохыг хэлсэнгүй. Ажил амжилттай байна. Хэд хоногоос очиж болохгүй юм уу? гэхэд нь зөвхөн болохгүй л гэжээ. Нөхөр нь чамгүй юмтай болоод авсан байв. Эргэж ирээд сэтгэлд таарах машин авах тохироотойгоор нөхрөөрөө үдүүлэн яарч сандарсаар Ариунаа дээр иртэл өмнөөс нь чичирсэн гартаа цахилгаан сунгаж
-Аав чинь гээд мэгшин уйлав. Цахилгаан их л хүйтэн агаад “Аав чинь ослоор нас барав. Яаралтай ир” гэсэн хэдхэн үгнээс бүтсэн байжээ. Сэргэлэн олон юм ч хэлж чадсангүй. Жаал жуул юм хүмээ сандчин эмхэлж айхдаа “Яав даа. Даанч яав даа” гэж үглэсээр байв. Маргааш нь цахилгаанаа аваад элчин дээрээ очлоо. Мөнөөх малигар цагаан хүн цахилгааныг үсэглэн унших мэт таг дуугүй сууж орхив. Түүнийг дуугарахгүй болохоор нь
-Би яаралтай явахгүй бол болохгүй нь гэв. Тэрвээр шүд нь өвдсөн хүн аятай үрчийн байж
-Явалгүй яах вэ. Явалгүй яах вэ. Хөөрхий хөөрхий хэд хоногоор явах вэ миний хүү гэлээ
-Ээж минь ганцаар үлдсэн. Сарын чөлөө авмаар байна. очоод жилийн чөлөө ч авч магадгүй. Ээж минь гайгүй шиг бол хүрээд ирье. Тааруу шиг бол сунгамаар байх юм. Та надад тус болооч.
-За тэг тэг, миний дүү. Жилийн чөлөө авмаар бол надад хэл өгчихөөрэй. Би аяж ийгээд хийгээд өгөмз. Одоо миний хүү сэтгэлээ ч чанга барь. Чамайг хараад байхад дотуураа их автаж магадгүй байдаг шүү. Одоо ер тэгж юухэв. Ямар үхсэнийхээ хойноос үхэх биш. Цаад муу ээж чинь ч настай л амьтан байгаа биз. Юу удах вэ. Нэг л мэдэхэд нүд аниж л орхино. Ер нь тэгнэ л гэж бодоод бэлдээд байх хэрэгтэй юм. Бид тэгж чаддаггүйдээ л алддаг улс. Гэтэл чи энэ Европынхныг хар л даа. Авсаа өөрсдөө хйигээд тавьчихаж байна шүү дээ. Ай даа эд мөн ч их соёлтой улс, эндээс сурах юм мөн ч их байна санж хэмээн тэдэнд их л атаархах бололтой. Олон үглээд сая л нэг юм өндийв. Олж ирсэн бүх л мөнгөө Ариунаад цүнхтэй нь өгвөл авч орныхоо цаагуур нямбай хийгээд
-одоо яах вэ гэв
-Маргааш ниснэ. Сургуульд хэлээрэй
-За за
Нээрээ ямар урт зохиол вэ?? 4 хэсэгтэй юм байна... Ярилцлага хийнэ гэсэн шүү!!!
Хоёр
Их үд өнгөрч байхад хаалганы хонх жингэнэлээ. Тайлбал нөхөр нь инээмсэглээд зогсож байна. Үзвэл тэр бас урьдын цог золбоогоо гээсэнгүй. Ай даа яг л ийм нүдээрээ инээсэн жавхаатай дэслэгчтэй анх сууж билээ. Должид өөрөө ч нэг л хөнгөн, цовоо цолгиун байв. Галын өрөөнд байх ганц данх, хоол хийнэ гэж авчирсан хувин шанага тэргүүтнээ харахаас л анх гэрлэж байсан нь бодогдоно. Ингэж л эхэлж байсан даа, өнөөдрийнх шиг ор ч үгүй, гурил элдэх ганпанз ч үгүй байсан. Ийнхүү гарын доорх юухнаар ч гэсэн дутагдаж гачигдах нь хэчнээн их аз жаргал авчрах байсныг урд нь даанч төсөөлсөнгүй. Гэвч оройтох юу байхав. Ийм аз жаргалыг үзсэн нь бас л жаргал. Тэгээд ч том өрөөнийхөө голд хоёр хивсээ зэрэгцүүлэн дэвсэж ор засахдаа залуугийнхаа дуулдаг байсан дууг хөнгөнөөр гүвтнэн дуулж байсан билээ. Ингэж пүүгээ дэвсгэрээ аваад ирсэн нь хүртэл их л гэнэн хонгор охин зан шиг санагдаад өөрөөсөө ичингүйрэн дэгэлзэж байтал нөхөр нь энэ. Ийм жавхаалаг. Бид хоёр залуугаараа л байна шүү гэсэн омгорхол өгч байх. Цэвэг тип тап алхалсаар том өрөөнд орж шинелиэ тайлахад Должид чихэр горьдсон хүүхэд шиг л дагав. Нөхөр нь шинель цамцааа өрөөний буланд их л нямбайлан тэвхийтэл эргэснээ
-Нүдийг нь гэв
-Яаж байна.
-Яах вэ дээ, ингэж байна гээд Цэвэг авгайгаа бөхийн үнсэвв. Должид сормуусаа буулагн нүдээ зөөлнөөр аниад “Цайгаа уу даа” гэлээ.
-Нөхөр дэд хурандаа гээч...
Тэр эргээд л хүүхэд болж хоцров. Өнөө нямбайлж хураасан шинель цамц хоёр нь өрөөгөөр нэг нэвсийн хөглөрч орхив.
-Миний өвгөн чинь аймагт ирсэн биш бүр марзан болж орхио юу даа.
-Бид хоёр Нарийны гол дээр явж байлаа. Ёстой л хүүхэд байж дээ гэж хэлээд Цэвэг түрүүлгээ харан бодлогошров. Должид ч тэр аагтайхан цагаа нэг дурсаад тэсгэлгүй инээд алдчихав. Нээрэн л инээдтэй ч байж дээ. Цэвэг ганган шинелийнхээ урд хормойг өшигчин гүйж ирээд тэврээд автал Должидийн суганд байнга явдаг сүлбээрэн зүү нь мултрах мөртлөө бие уруу нь хатгачих нь тэр. Тэр цагт сүлбээрэн зүү гэгч олдошгүй ховор зүйлийн нэг болж байв. Ойр зуур байнга хэрэг болохоос гадна бас гоёл болно. Мөн ч хөгийн юмаар гоёдог байжээ. Тэрхүү гялалзсан сүлбээрэн зүүг сугандаа хатгачихаад гараа зориуд огцом огцом хөдөлгөн мөнөөх зүүгээ гялс гялсхийлгэн гангарах нь тэдний нутгийн залуусын өргөн моод байжээ. Гэтэл нөгөө гоёлдоо хатгуулчихаад Должид орь дуу хадаахдаа “Надад хэр зэрэг хайртай нь одоо л ёстой мэдэгдэнэ” хэмээн давхар сонжиж байж билээ. Гэтэл Цэвэг түүнийг хоёр гурав сэгсэрчихээд цаашаа харайлгачих нь тэр.
-Хөөе чи хаачих нь вэ?
-Өө чи гайгүй юу? Би сандраад хүн дуудах гэсэн юм. Түүний нүд нь дүрлэгнэн үнэхээр сандарчихсан байж билээ. Энэ нэг учралаа нэхэн санаад Должид түсхийтэл инээчихэв.
-Яав хө. Юу бодогдов?
-Ай даа, сайхан байна. Ёстой сайхан байна. Чинийхээ ачаар л муу өвгөн чинь өдий зэрэгтэй явна даа. Ингэхэд муу хүүгээс минь ойрд захиа ирсэнгүй. Сайн л явдаг байгаа даа.
-Харин ээ, муу шөнтгөр хүүгээ ойрноос зүүдлэх нь ихсээд байх юм. Миний айдас ердөө ч арилахгүй юм. Чи айх юм уу? Дандаа л муу юм бодогдоод л шөнө шөнөдөхгүй нойр хулжчих юм.
-Уг нь хамт байвал зүгээрсэн. Яаж ийгээд урь унагачихвал учир байна санж. Би ч гэрээ Мөнхийнд л өгчихье гэж бодоод байгаа шүү. Тэр хоёр эзээдээ найдвартай улс. Ганц хоёр идэшний юм өгчихвөл болох нь тэр. ОЛон хүүхэдтэй улсад гэр орон илүүднэ л гэж үгүй. Харин тийм ээ. За миний өвгөн цайгаа уу. Залуурхана халуурхана гэхэд цайгаа мартаж залуурхах гэж юу байх вэ. Ль эсвэл цайгаа биш намайгаа илүү саначихсан юмуу?
-Цайгаа санана гэдэг чинь чамайгаа л санана гэсэн үг биш гэж үү? Тэрнээс цай санагдах гэж байдаг юм уу?
-За дахиад л марзганах нь уу, орой болъё. Жолооч хүү ороод ирнэ.
-Өвгөн чинь үдээс хойш хэлтэс рүү очихгүй. Чамдаа ямархуу том дарга болсноо үзүүлнэ ээ. Дэлгүүр хоршоогоор оръё. Сайхан дэлгүүр байдаг юм. Бас Гэрэлийгээ ч аваад ирье. Буудалд над дээр их ирнээ. Цамц мамц юухэн хээхэн угаагаад тавьчихсан байдаг юм. Заримдаа хоёулаа энд тэндээс сав суулга цуглуулаад хоол хош хийж иддэг юм. Үдээс хойш тэр хоёр унаагаар хөлөглөж явав. Цэвэг Должидыгоо урд суу суу гэсээр суулгасан юм санжээ. Должидод энэ нь нэг л хачин санагдаад байжээ. Урд өмнө энэ суудалд сууж л байсан. Гэхдээ одоогийнх шиг сонин санагдаж байгаагүй билээ. Зөрж өнгөрөх хүмүүс машин тэрэг рүү хялам хяламхийхэд таньдаг хүн хар харагдах нь уу үгүй юу гэж харцаараа эрэлхийлж явав. Хэн нэг таньдаг хүн харагдвал хажууд нь очиж зогсоод
-Сайн байна уу, хэн ээ? Сайхан өвөлжиж байна уу? Хаа хүрэх нь вэ? Суу л даа. Өвгөн минь аймагт суухаар болсоон хө. Би ч удахгүй ирнэ. Тэгэхээр л нэг сайхан уулзаж ярилцъя гэж хэлэх сэн хэмээн бодож явлаа. Гэтэл энэ жолооч хархүү зогсох нь байтугай харин ч юун дураараа авгай вэ гэж уурлан хялалзаад яана даа ч гэж битүүхэн түгшээд жолооч руу хяламхийн харж явав. Өвгөн маань энэ аймгийн хэр зэргийн зиндааны дарга юм бол оо. Хоёр даргатай ч ярилтгүй байх. Орлогч нарын зиндаанд дүйх болов уу. Тийм болоод л тэрэг унадаг болоо байлгүй дээ. Сайн ханьтай хүн мөн ч сайхан юм даа гэж цээж тэнэгэр бодлоо. Дарга нарын дэлгүүрт орж үзлээ. Ёстой юм болгон байдаг газар юм. Бас л өөрийн нь ижил ямар нэгэн дарга нарын эхнэрүүд бололтой хоёр хижээлдүү эмэгтэй байж байна. Хэлэмгий доломгой ч гэж жигтэйхэн нэг л өөр төрлийн улс ажээ.
-Цөцгийгөө миний дүү орой хүргээд өгчихөөрэй
-За эгч ээ
-Май энэ бохь, уйдаж зогсохоор зажилж байхгүй юу? Нөгөө юмаа ирэхээр эгчдээ хэдийг тавихаа мартаагүй биз
-Яалаа гэж мартах вэ. Та харин миний хэлснийг?
-Юу билээ? Эгч нь тун их мартамхай шүү
-Аа тийм тийм тэр яах вэ. Бүтчихсэн л гэж бодож бай. Гэхдээ үе үе эгчдээ сануулчихаад байхад гэмгүй. Тэгэхгүй бол хэзээ хойно эгч чинь юу билээ гээд ангайгаад сууж байж мэдэх л хүн шүү. Хүүш нээрэн тийм... Өнөөдөр чинь хонины махтай өдөр билүү?
-Тийм танайх мах авах юм уу?
-Мах дуусаж байгаа юм байна шүү дээ. Хоёр гуя хэдэн нуруу авмаар байдаг. За байз, орой завгүй юмсан.
-Санаа зоволтгүй ээ. Би орой өөрөө хүргээд өгчихье.
-За тэг тэг. Ашгүй...
....Ийм сайхан амьдрал байх гэж. Мөн ч атаархмаар юмаа гэж Должид тэдний яриаг чагнан бодож зогсов. Ийм өндөр өсгийтэй гутал, үстэй дээл олоотох гэвэл Цэвэг олох л байх даа. Миний өвгөн ч хот хүрээ явахдаа захисан бүхнийг минь л авчирдаг даа гэж хүртэл бодов. Юм болгоноос нь авмаар санагдаад идэх уух юманд хэдэн төгрөгөө үрж орхив. Жолооч хархүү харин хөөрхөн ааштай юм. Орж ирээд л авсныг нь тэврээд гарна. Тэгж тэгж түрүүвчээ гөвүүт амсхийв.
-Өвгөн минь энэ их идэж уух юмаар яах гэсэн юм бэ? Хүн хар захисан юм уу гэж гарч явахдаа Цэвэг асуув.
-Мөнхийнд бас Цэвэлмаагийнд яаж хоосон очих вэ дээ.
Тэгээд та хоёрт үлдээнэ. Гэрлээ хичээлтэй. Чи ажилтай, дэлгүүр хоршоо орох зав, хомс олдох биз гэж бодлоо.
-Хажууд байгаа юм чинь ирээд л авчихна шүү дээ. Мөн ч хөгийн юм боддог хүн шүү гээд Цэвэг инээлээ. Дотуур байраар орж Мөнхийнхөө охиныг дагуулж харив. Ийнхүү гэрийн эзэгтэйн хувиар нэгэн шинэ амьдралын зах сэжүүрийг эмхэлж өгөөд Должид буцлаа. Гэхдээ бас нөхрийнхөө ажил дээгүүр очиж үзсэн гэж байгаа. Өрөө нь хивс, толь болоод цэвэр цэмцгэр ч гэж жигтэйхэн юм. Суманд байхад захиргааны зүүн урд буланд хэлтсийн төлөөлөгч гэсэн умгар өрөө оногддогсон. Цэвэг тэнд суухаасаа суухгүй нь их. Ихэвчлэн хөдөө явчихна. Уулзах гэсэн хүмүүс гэрээр нь ирээд л уулзчихна. Ер тэр өрөөний хэрэггүй шахам байжээ. Харин энд бүх юм өөр. Ийм тохилог сайхан суудаг байна. Должидын санаа ч амрав. Хүйтэн нойтон юманд удаан суугаад биеэ сүйтгэчих вий гэж бодож ирснээ бодвол харин ч тэр эзгүй байр сууцандаа хоргодоод байх вий дээ эндээ л сууж байгаасай гэж бодсоор буцав. Бас аймгийн хүнсний үйлдвэрийн даргынд уригдан очиж дайлуулж цайлуулсан гэж байгаа. Гэрийн эзэгтэй мөнөөх дэлгүүрт тааралдсан хоёр шиг хэлэмгийн нэгэн байв.
-Нүүгээд ирэхээр чинь хоёулаа найзална аа. Санаа нийлэхээр хүн олдохгүй ганцаардаад байсан юм. Чи ч налайж намбайгаад үг цөөнтэй, бас сайхан авгай байна шүү. Цаад муусайн дарга нарын чинь авгайчууд наалдаад л ирнэ шүү. Битгий царай өгөөрэй. Нэг их сайхан инээсэн юмнууд наалдацгааж байгаад л нэг мэдэхэд бөөн ховын эзэн болгочихдог юм шүү хэмээн тас тас инээн бас хөмсгөө зангидан байж Должидын олж үзээгүй нэгэн ертөнцийн хаалга нээж өгөв.
-Нээрэн л том том дарга нарын эрхэмсэг авгайчуулд авах гээх эсэн бусын л юм байдаг байлгүй дээ. Харин чи өөрөө нэг их айхавтар юманд орооцолдсон хүн юмаа даа гэж Должид дотроо бодон нууцхан инээмсэглэсээр суув.
-Ганц хүүтэй гэлүү?
-Тийм
-Сайхан юм аа
-Юу нь сайхан байх вэ дээ. Одоо ямар дахиж гарна гэх биш. Хүү минь яаж яваа бол гэхээс л сэтгэл үргэлж шаналж эмтэрч явах юм даа.
-Хөөрхий, хөөрхий. Нээрэн л тийм байдаг байх даа. Би ч энэ олноос залхаж гүйцсэн амьтан. Бушуухан нэг нэг юм дагаад төвхнөөсэй гэтэл бүүр хэцүү юмаа хө. Ээж ээ бахиа өгөөч л гэнэ, нэгнийгээ гарч гүйцээгүй шахам л нөгөө нь зөрж орж ирээд л саахар байна уу ээжээ манайд байдаггүй гээд л эргээд нүүлгэчих юм зүгээр .... Үе тэнгийн хоёр авгай ийнхүү хуучилж сайхан танилцав.
-Ирүүтээ л орж гарч байгаарай. Ямар хол юм биш. Нэг орцноос гараад л нөгөөд орчих юм чинь гэснээ цагаан баадантай юм өгөв.
-Юухэв э, яаж байгаа нь энэ вэ хэмээн цааргалбал
-Юу гэсэн үг вэ? Гэчихээд суганд нь шулуухан хавчуулж орхижээ. Замдаа Должид энэ бүхнээ нэхэн санаж инээмсэглэж явлаа. Нарийндаа гэвэл Цэвэл, Цэвэлмаа хоёртойгоо өдөржин хуучилсан ч дуусамгүй сонинтой буцаж яваа хэрэг.Цагаан цайлган хэлэмгий доломгой тэр л араншингаараа сэтгэлд нь уягдчихаад салахгүй байгаа шинэ танилаа их л таашааж явав. Аймгаас цаг үеийн ажлаар суманд томилогдсон нэгэн төлөөлөгчийн машинд Цэвэг авгайгаа дайж өгсөн юм байжээ.
Аймгийн төлөөлөгч мантгар цагаан хүн угаас дуу цөөнтэйн дээр одоо бүүр ч санаа амар үүрэглэж явав. Должидын хажууд суусан бор залуу ч дуу муутай бололтой. Цонхоор ийш тийш сэрвэлзэн харахаас өөр зангүй. Жолооч ч гэсэн бага л донсолгох нь миний үүрэг гэсэн мэт мөн л дуугүй хүн байжээ. Энэ нь Должидод нэн таатай. Должид бол цайлж суухдаа л яриад байхаас биш ийнхүү аян замд явахдаа ч юм уу, үйл үртэс хийхдээ тэр бүү хэл аяга тавгаа угаахдаа хүртэл алив нэгийг бодох дуртай. Ийн явтал жолооч бүгдийн тав тухыг алдагдуулан нэг сүрхий харайлгачихаад араас нь хараал урсгав.Должидын бодол сарниж залуугийн малгай унав. Төлөөлөгч ч сэрж орхив.Тэрээр арагшаа налж сууснаа
-Өө энэ чинь Хайрханыхаа дэргэд ирчихээ шив дээ. Энд ч чонотой доо. Сайн харж яваарай. Чоно гэнгүүт Должидын нуруу зарсхийгээд явчихав. Бүү харагдаасай билээ гэж дотроо маань мэгзэм шиг уншив. Урьд залуудаа нөхрөө чоно агнаач гэж ятгаж шалж шаардаж байсан удаатай. Бурхан минь. Тэр бол мөнөөх талийгаач Сэд өвгөнтэй яахын аргагүй холбогдох зүйл.
... Өвгөнийг гармагц Должид хэсэг зуур мэлрэн зогссоноо гэнэт өөрийнхөө байгаа байдлыг анзаарч авдраа уудлан шинэвтэрхэн дан тэрлэг сэлтээ гаргаж өмсөөд Цэвэлмаа дээр очив.
-Өвгөндөө нэг тус болооч. Холбоон дээр очоод Цэвэгийг дуудаадхаач. Хойд суманд яваа. Намайг бие нь муу байна. Яаралтай өнөөдөр л ир гэж хэлээтхээч гэв. Бие ч гайгүй л дээ, яаралтай хэрэг гараад байна.
-Солиоров уу, муу ёр удаад л. Тэр яаралтай хэргээ хэлээд л дуудчихгүй юу. Яасан юм бэ? Ийш тийшээ явах болчихоо юу?
-Үгүй ээ, чи ойлго л доо. Үүнийг утсаар хэлж болохгүй, ер нь хэнд ч хэлж болохгүй гээд Сэд өвгөний ярьсныг нэгд нэггүй хэлчихэв. Надад совин төрөөд байна. Бас ойрын хоёр гурав хоногт л амжихгүй бол хэзээ ч амжихгүй. Чи миний хэлснийг ойлговуу?
-Сайн ойлголоо. Чи хариад сайхан цай чаначихаад байж бай. Би цаадхыг чинь одоохон дуудуулаадахъя. Цэвэлмаа холбоо руу гүйх тооны явчихав.Бараг хоёр цаг шахам болж ер хойноос нь очдог ч юм билүү гэж бодож байтал Цэвэлмаа урвайсаар ороод иржээ.
-Яав дуудав уу?
-Чиний тэр муу Цэвэг чинь ёстой нэг хэнхэглэх дон туссан цус юмаа. Яаралтай хэрэг шийдэх гээд байна. Нэг их аюултай биш бол эргэж тойрч байгаач. Би хэд хоногоос очно гэх юм. Холбооны охин “Должид гуай түрүүхэн л явж харагдсан яагаа вэ? Энээ тэрээ” гээд үгэнд дурлаад байхаар нь хүнд өвчин тусчихлаа гэж хэлж зүрхэлсэнгүй.
-Даанч яав даа. Цэвэлмаа минь. Би чамд л итгэсэн юм шүү дээ гээд уйлчих шахлаа.
За би одоо очоод ёстой нэг урсгаад өгье дөө гэж үгэлсээр гарч одов. Гэвч Цэвэг хөдөө явчихсан байжээ. Тэр шөнө ирсэнгүй. Өглөө нь холбооны охин ороод ирэв.
-Цэвэг гуай ярьлаа. Таны биеийг ямар байна гэж асууж байна.
-Муу байна аа дүү минь. Хань чинь хэрэгтэй юм уу, тэр чухал ажил чинь хэрэгтэй юм уу гээд асуучихаарай гэчихэв.Холбооны охин ч гараад явав. Цэвэг өнөө шөнөдөө багтаж ирэхгүй бол амьдрал нь ямар ч утга учиргүй болчих юм шиг санагдаад байжээ. Гэтэл тэр ирсэнгүй. Ертөнцөд хүн болсоор тэр өдөр шиг тэгж баяр жаргал зөгнөн мөрөөдөж хүслийн сайханд умбаж хясахын зовлонд тарчилж үзсэнгүй. Шөнө боллоо. Нөхөр байдаггүй. Эхлээд түүнд уур нь хүрч байснаа сүүлдээ цөхөрсөн хэрэг биз. За аа, одоо ч бүх юм өнгөрлөө дөө гэж бодогдоод ирэв. Тэгээд сэтгэлийн нь мухарт ямар нэг юм зангилагдчихаад тавирч үзсэнгүй. Тийм богино шөнө ч үзсэнгүй. Сэртхийх чимээ гарах тоолон өндөлзөж байтал үүр цайчихав.Ёстой нэг урам хугарч “Өө үхсэн хойноо” гэж амандаа хэлсэн төдийгүй бүүр үхэж орхимоор санагдаад тэр муу өмхий Цэвэгт тэр муу цаг завгүй ажилд нь хорсон хорсон уйлав. Тэгэхэд л ёстой жинхэнэ өвчилж орхих шиг болсон билээ. Үд өнгөрсөн тэртээ хойно нөхөр нь нэг юм цухуйв. Түүнийг хараад үхсэн хойноо чамаар одоо яах юм гэж л бодов. Үр л хэлбэл уйлчих гээд байжээ.
-Хүний мотоцикл гуйж унаад гарсан чинь хоёр дугуй нь хоёр дугуй нь ээлжилж хагараад шөнөжин өдөржин алхуулчихлаа байна гээд Цэвэг ч тэрүүхэндээ уцаардуу харагдана. Должид ч тэсэж чадалгүй цорхиртол уйлж орхив.
-Чи чинь яав аа? Гомдлоо гэж үү? Би үхтлээ алхаад ирж байна шүү дээ гэж юу ч мэдэхгүй нөхөр нь үглэж байв. Тэгж тэгж нулимс нь барагдаа юм байлгүй уйлахаа болив. Цэвэг ч одоо л нэг юм тайвширлаа гэж бодоод хажуугаар нь ортол ухасхийн тийрч өшиглөсөн төдийгүй маажиж малтаж дээр нь мордуут нүүр нүдгүй алгадаж үснээс нь зулгаан сэхээ самбаа өгөлгүй зодохдоо үг хэлж чадахгүй Чи ... чи... чи... хэмээн уухичиж байжээ. Дотроо бол дүрэлзэн шатаж оволзон буцалж байв. Чиний тэр муу ажил үр хүүхдээс юугаараа илүү юу юм бэ? Чи хэнд хэрэгтэй юм бэ? Намайг нэг насаар минь зовоон тарчилга гэж хэн чамайг нааш нь явуулсан юм бэ? гэж дотор сэтгэлдээ хашгичин гуугачиж байв. Харин тэр их хараал зүхлийн нь нэг нь ч уруулыг нь давж унасангүй. Хэрвээ тэр үгс гадагшаа унасан бол Цэвэг насан туршдаа гомдох байсан байлгүй. Аз ч юм уу эз ч юм уу тийм юм болсонгүй. Должид нөхрөө зодож зодчихоод цаашаа харан хэвтэхэд бүх бие нь татвалзан чичирч байлаа. Цаана нь бүүр сэтгэлийн нь угт нэг их зовлон байна гэж Цэвэг таамаглажээ. Тиймээс эсэргүүцсэнгүй. Гарыг нь бариад авъя ч гэж бодсонгүй. Хуйх нь тэсгэлгүй хорсохоос гадна элэг рүүгээ тийрүүлчихсэн нь нэг л хачин дүлий оргин өвдөж байв. Хамраасаа гоожсон цусыг арчихаар босохдоо энэ маань яачихаа вэ гэж гайхсаар байв. Хамрынхаа цусыг арччихаад эргэхдээ арай хүн хар айлгаж цочооосон юм биш байгаа даа гэж таамаглаад хэн нэгнийг сэтгэлдээ эрэлхийлэх зуур зөөлнөөр аргадтал Должид асгаруулан уйлав. Тэгэхэд нь л сая нэг юм тайвширч байгааг нь Цэвэг ойлгон шаргуу энхрийлэн аргадав.
-Яасан бэ? Миний хүү. Бие чинь яаж байна? Өвгөн чинь сайхан шөл хийгээд өгөх үү?
-Чи.. чи ёстой муухай амьтан...
-За за, өвгөн чинь аягахан шөл хийгээдэхье.
-Хэрэггүй, мэдэв үү. Надад одоо юу ч хэрэгггүй. Чи ч хэрэггүй. Должид дахиад л шатаад эхлэв.
-Тэгнэ ээ тэр. Хэн бэ? Чамайг даа гэж бодоод Цэвэг араагаа шажигнатал зуув. Тэгж тэгж шөнө дундаас хойш Должид арайхийн тайвшраад ярьж гарав.Ярих тусам өөрөө түүндээ үнэмшин өдөр шөнө хоёр алхаж ирсэн нөхрөө өрөвдөөд тэр хэмээрээ энэ орчлонг ертөнцийг хатуу хувь заяа хайрласан хүний амьдралыг үзэн ядах үзэл дүрэлзэн ассанаа тэр ч бас төдөлгүй бөхөж бөхөх тусмаа арай ч бүх юм өнгөрчихөөгүй байгаа юм биш биз? Би арай түргэдсэн байж болно шүү дээ гэсэн горь итгэл сэтгэлийг нь эзэмдэн авав. Өдий болтол энэ л горь итгэлээр амьдарч ирлээ. Харин түүний хуурах нь даанч бэрх. Тэгсэн хэдий ч хуурах тусам нь тийнхүү хууртагдъя гэх мэт горь итгэлдээ шимтэн дурлах нь гайхмаар санагдана. Нөхөртөө ингэж ярьжээ.
-Би зүүдлээд түүнээсээ айхдаа чамайг дуудуулсан юм. Бид хоёр хүүтэй болчихсон байх юм. Хүү маань томоо болчихсон гүйж явах юм. Ёстой хөөрхөн хүү байсан шүү. Би бүр нүдийг нь хүртэл харсан.
-Тэгээд ... тэгээд яасан бэ?
-Би сэрчихсэн. Сэрсэн чинь дэрээ нэвт уйлчихсан байсан. Цэвэг түүнийг ер бусын догшин ширүүн бүр хэрцгий гэмээр өөр рүүгээ шахахад булчин шөрмөс нь урьд хожид байгаагүйгээр хөвчрөн чангарав. Должид ийнхүү ярьсандаа тайвшран нөхрийнхөө гарыг дэрлэн бараг л зүүрмэглэн алдаж байтал нэг их нэвсийсэн бараан юм тооноор буугаад ирэх шиг болж сэрхийнгүүт ядарсандаа болоод аль хэдийнээ ээзгий буцалгаж байгаа нөхрөө угзчин сэрээв.
-Яав аа?
-гэрийн гадуур нэг амьтан тойрч гүйгээд байна.
-Гадуур хүн явсан юм болов уу гэж бодоод Цэвэг босохоор өндийлөө
-Үгүй ээ... үгүй.. чи өөрөө.... Чи бушуул л даа гэж шавдуулав
-Ээ чааваас даа... Өвгөнд чинь тэнхэл алга. Үхтлээ ядарчихаж...
-Үгүй чи чадах ёстой. Заавал чад. Тэгээд Должид өөрийн мэддэг бүхнийг шавхаж гарав.
-энэ маань солиорох гээд байгаа юм биш биз? Гэсэн зэвүүн бодлоос өөр юу ч Цэвэгийн толгойд орж ирсэнгүй.
-Чи чинь яачихав аа, сэрээч ээ.
-Амарч унтъя л даа
-Аа мөн чи намайг амруулдаг билүү? Должид нэг л ер бусын гэгэлгэн, бас нэгэн юмнаас айгаад байгаа юм шиг хачин байхыг үзүүт Цэвэгийн нойр хийсэн одов. Энэ маань ингэсээр байгаад намайг орь ганцаар орхиод үхчих юм биш байгаа даа, ааш зан нь яасан айхтар хувирчихав аа гэж бодтол нэг их айдас гэрийн нь тооноор палхийтэл ороод ирэх нь тэр. Тэр ямархуу хэлбэр хэлбэр дүрстэй юм бүү мэд. Гагцхүү нэг тийм юм яахын аргагүй ороод ирсэн нь л мэдрэгдэв. Тэгтэл гэрийг нь тойроод нэгэн хөнгөн хөлийн чимээ гарах нь тэр...
Должид түүнийг учиргүй шавдууллаа. Өөрөө ч удалгүй түүнийхээ ааш хэмнэлд автан яарч адгаж эхлэв. Тэнд урьдын энхрийлэл, мөнөөх Нарийны гол дээрх сэтгэлийн долгилол юу ч байсангүй, ууртай догшин аадар учир зүггүй асгарах шиг л боллоо. Тэгээд бороо түр зогсмогц нэвсгэр үүл голдоо цоорч түүгээр нь наран цацраг шурган орж ирж байтал дахин битүүрэн түнэр харанхуй болоод тэнгэрийн дуу тасхийн хур асгарч байв.Энэ догшин үзэгдэл нэн олон давтагдаад гэнэт ирсэн шигээ гэнэт алга боллоо.Анзаарвал нар аль хэдийн ханын элэгнээс доош гулсан бууж явлаа.
... Өвгөнийг хөдөөлүүлээд хэд хоносны эцэст Должид бие шалтагтай болсноо мэдэж сумын эмчид өөрөө очин хяналтанд оржээ. Энэ удаа бас л хүү гаргах юм шиг бодогдоод гарсан хүү нь айх аюулгүй өсөх юм шиг зөн совин татахын хажуугаар юухнаас ч юм их л цочимхой болчихжээ. Тийн байсаар хугацаа гүйцэж аргагүй төрөх цаг нь ирж дуншсаар эмнэлэгт хүргэгдэв. Должид уг нь нэг их ядралгүй төрчихдөг билээ. Дуншаад эхлүүт Цэвэг аргалийн борцоор хүрэн шөл хийгээд өгчихдөг. Должид түүнийг нь уучихаад л удалгүй төрчихдөг билээ. Энэ удаа ч урьдын ёсноос гажсангүй. Аргалийн борцтой шөдөө ууж аваад гарсан атал эмнэлэг хүрэх зуур Должидын бодол хоромхноо өөрчлөгдөн хэвлий дэх үрээ нөхрөөсөө ч юм уу эмч нараас ч юм уу, аль эсвэл хорвоогоос ч юм уу учир зүггүй харамнан чаргуулдах сэтгэл төрөөд явчихав. Гэхдээ дуншилт даанч ширүүн байлаа. Цэвэг үүдэнд хүлээж суухдаа битүүхэн айдас түгшүүрт автагдан байлаа. Энэ ч яах вэ. Өмнө нь ч ингэдэг байсан. Сувилагч гарч ирээд төрөх ор руу очлоо гэж хэлчихээд ороход нь
-За яамай даа гэж тайвширав. Гэтэл байдаггүй. Нэг цаг, хоёр цаг хүлээгээд хүслэнт үгийг нь хэн ч хэлж ирсэнгүй. Сүүлдээ тэсвэр алдаад таньдгаар нь Дэнсмааг дуудаж асуувал
-Энүүхэндээ гэхэд жаахан хүндрэлтэй байна. Эмч нар иллэг хийж байгаа гэх нь тэр. .. Тэгмэгц сандчаад эхлэв. Гадаа харанхуй болжээ. Цэвэг эмнэлгийн урдуур тойрч гүйгээд амаржих өрөөний цонхон тушаа очин будсан хэсгийн нь дээгүүр өнгийж харлаа. Төрөх орон дээр хэвтсэн эхнэрийн нь царай л харагдах ажээ. Эмч сувилагч нар тойрон зогсоод ерөнхий эмч нь иллэг хйиж байгаа бололтой толгой нь тонголзоно. Должидын царай цонхийж шаргалтаад үе үе дуу тавихад нь Цэвэгийн давсган тушаа часхийж байв. Яана даа гэхээс юунаас нь ч юм хамаагүй байдаг юм бол бурхнаас ч хамаагүй тусламж эрмээр санагдав. Дээд тэнгэр хол, доор газар хатуу гэдэг ямар мэргэн үг, гүн гүнзгий утга агуулгатай сургамж болохыг тэгэхэд ойлгов.Ийнхүү энэлэн шаналан хэдэн цаг зогслоо. Сүүлдээ цонхоор өнгийж харахаасаа ч зүрхшээн гагцхүү эхнэрийн нь дуу часхийн өвдөхийг л мэдэрч зогслоо. Гэнэтхэн эхнэрийн нь дуу часхийн таталдаад явчихад нь сандран харвал байдал яг хэвээрээ. Түүнийг хармагц ай хөөрхий минь хүн бид чинь энэ орчлон хорвоод үр удмаа үлдээх гэж ямар их зовлон гамшгийг гэтлэн давдаг юм бэ дээ, Должид минь чи яасан бөх хүн бэ гэж амандаа үглэн зогсов. Тэгтэл гэнэтхэн хүүхдийн дуу часхийн хадаад явчихуй өөрийн эрхгүй сулдгасхийн сөхөрснөө ум хумгүй босож мөнөөх цонхоороо юуны өмнө Должидыгоо хартал тэр нь нэгэн зүг хиртхийн ширтэж байв. Тэр харцыг Цэвэг ер мартдаггүй. Өөрөө бол тэр үед ёстой л хиртхийн
-Даанч яав даа гээд хашгирчихсан байжээ. Эмч сувилагч нар бүгд цонх өөд харав.Тэр өөдөөс нь мэлрэн ширтчихжээ. Гэрэлтэй өрөөнөөс гадаах харанхуйд юу байгаа нь харагдаагүй бололтой, эмч сувилагч нар дор дорынхоо хийж байсныг үргэлжлүүллээ. Хүү уйлсаар... Должид нүдээ анив. Сувилагч хүүг угааж гүйцээд дээш өргөнгөө Должидод хэдэн үг хэлэв бололтой ам нь хөдлөв.
-Чи минь яачихав даа, нүдээ нээгээч дээ хэмээн Цэвэг шээс нь хүрсэн хүн шиг дэвхцэн үглэж байлаа. Тэгтэл ч Должид нүдээ алгуурхан нээж хүүгээ хараад ядруухан мушийв. Цэвэгийн хамаг бие нь тавираад сая л нэг хөлсөө шудран хүүгээ харлаа. Нялзрай улаан хүү нь сувилагчийн гар дээр байдгаараа орилон дуу хадааж байв.
-Хүү минь чамайг яаж төрөхийг аав чинь харлаа шүү дээ. Бид хоёрынхоо элгийг дахиад битгий л эмтэлж үзээрэй гэж долоон бурхан од руу харан наманчлан шивгэнэлээ.
Харин Должидод бол ингэж удаан дунших нь зовиуртай хэдий ч бүр удаан дуншаасай, хүү минь битгий л гарчихаарай гэж зүрх сэтгэлдээ чандлан үглэхийн учир өвчин нь намдах шиг болж байжээ. Гэвч үе үе тэсэхийн аргагүй болмогц дуу алдаж байжээ. Хүү нь эхийгээ хэдий чинээ зовоож удаж төрнөв төдийчинээ урт наслах юм шиг санагдаад гагцхүү ингэж дунших гэж л орчлонд эмэгтэй хүн болж төрсөн мэт санагдаад ингэж өвдөж өвдөж үхчихсэн ч гомдолгүй мэт эсвэл ингэж дуншиж дуншиж эх болбол сая жинхэнэ эх болох ч юм шиг санагдаад хүүгээ гадна ертөнцөөс эс бүрээрээ харамнан үзэв. Гэвч бүх бие нь нэгэнт эмчийн мэдэлд орчихсон болохоор зөвхөн сэтгэлээрээ, зөвхөн оюун ухаанаар л тэмцэн тулж байлаа. Тийн шүд зуун тэссээр шөнө дүл хүргээд цааш нь яаж ч чадсангүй. Бие нь нэг их хүчтэй бадайраад хүүгээ өөрөөсөө алдаж байгаагаа мэдэв. Тэгтэл ч хүүхдийн дуу часхийхтэй уралдан “Ёо, ёо, би дахиад чадах болов уу” гэсэн бодол орж ирлээ.
-Хөөе ямар мундаг эр вэ гэсэн дуунаар харвал сувилагчийн гар дээр нэгэн цэнхэр нүдтэй бэлтрэг арваганаж байх нь тэр. Сэтгэл нь хиртхийж тархи дүйрэн мансуураад нүдээ анив. Сувилагчийн дуу дахин гарч Должид гуай хар даа, гурван хил зургаан зуун грамм мундаг хүү гарсан шүү. Должид гуай та хар даа гэж дахин дахин зөөлнөөр гуйхад нь худлаа хэлсэн байвал би яана аа гэсэн түгшүүрт бодолдоо нүдээ нээж чадахгүй байлаа. Сүүлдээ тэссэнгүй болгоомжтой харвал арвайсан улаан хүү тэнхээ мэдэн орилж байв. Должид ч “миний хүү” гэж сулбуухан хэлээд инээмсэглэлээ.
... Хүүд хүнээс гажууд нэг л юм байж байх шиг санагдаад Должид өлгийг нь задлуут сэмхэн эргүүлж тойруулж үзэв. Гэвч олон эхчүүдээс зовоод ханатлаа үзэж чадсангүй. Гэртээ ирээд бахаа ханатал шинжив. Хүний хүүхдээс юугаараа ч өөр биш юм гэж уцуст нь санаа амарсан билээ. Хүү нь өлгийдүүлэх дургүй тарвалзаж л байвал ганц болдог бололтой. Ер уйлахгүй амгалан нь дэндсэн хүүхэд байлаа. Ханиад ч хүрсэнгүй гурван насыг давав. Ах нарынхаа насыг давсан хэдий ч санаа амарвал юу болдгийг сайн мэдэх эцэг эх хоёр нь ер тайван өнжсөнгүй. Тэгсээр зовнил нь ердийн зүйл болж орхиод мөнхийн дагуул нь юм шиг санагдах болжээ. Хүү нь өсөж сургуульд оров. Багш нар ой тогтоолт сайтай хэмээн уралдан магтаж гарав. Хүүгээ тийнхүү магтуут л “Түй, түй, магтаал чинь тэнгэрийнх болог”гэж амандаа шившинэ. Хүний өгсөн юмыг тэр дор нь хүүдээ өгнө гэж үгүй. Заавал ижлийг өөрсдөө олж өгөх юм уу эсвэл удаан хугацаагаар хадгалж байгаад өөрийн болсон гэж итгэсэн үедээ л хүүдээ өгнө. Иймээс хүү нь хүний гараас юм авдаггүй болчихжээ. Ямар сайндаа шинэ жилээр бэлэг авах болж Муунохой гэж дуудсаар атал боссонгүй. Должид өмнөөс нь очиж авчээ. Бас хүүхдүүдтэй адил шуугиж тоглох нь үгүй. Ганцаараа гэрийнхээ юухэн хээхэн хийж суух ч юм уу эсвэл ааруул өвөртлөөд дөрвөн дугуйтай тэргээ чирэн аргал түлш түүхээр явчихна. Сургуульдаа ганцаараа торойтол яваад өгнө. Тараад мөн л ганцаараа бөртийтөл гүйгээд ирнэ. Тэгтэл нэг өдөр багш нь тэднийд ороод иржээ.
-Танай хүү ч сурлагаар ямар айлгах юм биш. Гэхдээ их сонин зантай хүүхэд юм. Пионерийн зусланд яв гэхэд яваагүй. Анги олон нийтийн ажил болоход тэрүүхэндээ шомбойтол сууж байгаад л оногдсныгоо хийчихээд явчихдаг, хэн нэгэнд тусалж дэмжинэ гэж үгүй, ажиглаад байхад ганц ч найзгүй юм гэж тэр багш гайхан ярьжээ. Багшийг явсны дараа Должид хүүтэйгээ ингэж яривцав.
-Миний хүү өнөөдөр гадаа гарч ангийнхаа хүүхдүүдтэй нийлж жаал тоглооч дээ. Лапто ч гэнэ үү их наргиантай тоглоомоор тоглоод байгаа бололтой шуугиад байх юм. Миний хүү л гэртээ ганцаараа ээжийгээ манаад суух юм. Хүүхдүүдтэй нийлж шуугиж бай. Сайхан байдаг юм.
-Яах юм. Тэд нар чинь муухай
-За цөг. Чи сайхандаа яаачихаав. Хүнээс илүү юм алга л байна даг.
-Хн. Бадрах эртээр миний цүнхээс дэвтэр хулгайлсан байхчивлээ
-Бадрах тэгээ л биз? Бусадтай нь найзлахгүй юу?
-Яах юм. Зарим нь зодооч хулигаан, зарим нь муухай орилдог, зарим нь худалч юм чинь. Та чинь өөрөө л тийм хүнийг муу хүн холхон бай гээ биз дээ?
-Тиймгүй хүн ч байдаг л даа.
-Манай ангид л лав байдаггүй юм билээ. Тэгээд дандаа хүнээс хуулцгаах гэдэг юм чинь. Лхагваа хүрч ирээд л хоёулаа ёстой сайхан найзалъя. Чи найзынхаа тоог бодож өгч бай. Би чиний түлээгийг чинь түүж өгье гэж байхчивлээ.
-Миний хүү тэгэхээр нь юу гэв?
-Би өөрөө түлээгээ түүх дуртай юм чинь...
Должидод хариу хэлчих бэлэн үг олдсонгүй. Харин Цэвэгийг ирэхэд нь энэ тухай ярьжээ.
-За яах вэ. Би муйхардаж байгаад энэ зун зусланд явуулчихнаа. Ер нь ч багадаа хүүхэд янз бүр л аашилдаг л даа гээд цаадах нь ер тоосонгүй.Харин тэр зун нь хүүгээ зусланд явуулах гэж тэр хоёр ёстой л үйлээ барчихжээ. Яаж ч ятгаад дийлсэнгүй. Цэвэг цухалдан хүүгээ хоёр гурван ч удаа сайн гэгч нь алгадчихав. Хүү нь алгадуулчихаад ижий рүүгээ гялтганасан нүдээр харж шүлсээ залгиснаа
-Ижий намайг битгий явуул л даа. Би гэртээ л баймаар байна. Намайг битгий явуул л даа.Ээжээ би машинд суухаасаа айгаад байна гээд солонгоруулан уйлав. Должид хүүгээ өмнө нь ингэж уйлуулж үзээгүйдээ ч тэр үү сэтгэл нь ихэд хямарч эмтэрч орхив. Тэрхүү солонгорсон дуу хүүгийн нь дуу биш ч шиг, хаа нэгтэй сонссон ч юм шиг санагдахыг бодвол мөн ч шиг хачин оргиод за юухэв, юухэв муу хүүгийнхээ нулимсыг барчихлаа гэж Цэвэгийг хорьж болиулав. Тэгээд хүүгээ тэвэрч авуут ухаан зулаггүй үнсэн үмхэлж
-Тэгэлгүй яах вэ, миний хүү. Гэртээ л бай гэж үглэв. Энэ нэг явдлаас хойш хүүгээ ийш тийш нь явуулах гэсний хэрэггүй юм банйа гэсэн давхар нэгэн зовиур сэтгэлдээ маллах болов. Хүү нь жил ахих тусам аливааг нэг л хараад тусгадаг, тусгаснаа тэр хэвээр нь мартчихдаггүй хүн болж байв. Зүйрлэвэл эмнэг тэмээг амыг нь мэдүүлээд л орхидоггүй, заавал эргэж нурууны нь гижгийг үргээж байж л сая эдлэн шив гэдэгтэй адил байжээ. Хүүг зургадугаар ангид байхад бас нэг ийм явдал болов.
Хүү нэг номыг их л шимтэн уншиж сууснс
-Ээж ээ, бид нар чинь чононоос үүссэн юм уу? гэж палхийтэл асуув.
-Хэн тэгж байна?
-энэ номон дээр л тэгж бичсэн байна шүү дээ
-Аа, аль юм бичигдэхийг тэр гэх вэ, миний хүү. Зарим юмыг бодуулах гэж бичдэг, заримыг нь бол зүгээр л энгүүн бичдэг юм гэх чив ээ. Тиймэрхүү л юм байгаа биз
-Үгүй ээ, Монголчууд Бөртэ чоно, гуа Марал хоёрын дундаас үүсжээ гэж бичсэн байна шүү дээ. Энэ чинь эр чоно эмэгтэй хүн хоёрын дундаас монгол хүн үүссэн гэсэн үг биздээ. Харин яагаад заавал энэ хоёрын дундаас ззссэн юм болоо гэж хүү нь гайхав.
-Иш хүү минь наадах чинь домог шүү дээ
-Тэгээд домгийг яах гэж зохиодог юм бэ?
-Хай золиг, ээж нь ч мэдэхгүй л юм байна
-Хүн сармагчнаас гарсан гэдэг чинь бас л домог уу?
-Сургуульд тэгээд л заадаг шүү дээ. Аягүйтвэл бас л домог юм байгаа биз
-Үгүй тэр чинь домог биш. Багш домог биш гэсэн юм чинь
-Тэгвэл домог биш юм байлгүй дээ.
-Би чинь монгол хүн тиймээ ээжээ
-Өөр ямар хүн байх юм
-Аа мэдлээ мэдлээ. Манай улсад чинь сармагчин байхгүй. Энэтхэгт л байдаг гэсэн, тэгэхээр чинь Энэтхэг хүн сармагчингаас гарсан байхгүй юу.
-Хай золиг, тэгсэн л хэрэг байх даа
-Харин би бол чононоос гарсан
-За цөг, би тэгээд чоно болж байна уу?
-Үгүй ээ, та ч биш, би ч биш, бид нар л бүүр анх чононоос гарсан байхгүй даа
-За за дэмий юм яриад унах чинь яав. Гарч түлээгээ оруул.
Хүү нь их л урамгүй гарлаа. Шөнө нь Должид ер бусын муу ёрын зүүд зүүдэлжээ. Должидыг ажлаа хийж байтал мөнөөх яслийн асрагч дүрлийсээр ороод ирэв. Тэр хоёр хөтлөлцөн гүйлдлээ. Асрагч нэг зүг рүү заан амаа ангалзуулав. Тийш харвал сумын хойт овоот толгой дээр нэг их том чоно оцойн сууж байх нь тэр. Бараг газар шүргэсэн урт соёог нь харуут Должид нөгөө чоно мөн байна гээд хашгирчихжээ. Тэгээд ясли руу эргээд гүйлээ. Араас нь асрагч заагаад ангалзаад байна. Гарыг нь дагуулан харвал хүү нь мөнөөх овоот толгой руу мөлхөж явав. Мөлхөж явснаа Должидыг хармагц дөрвөн хөллөн цогив. Тэгснээ сагсайсан сүүл урган хөл нь нарийссаар бэлтрэг болж хувираад улам хурдлан цогив. Тийнхүү цогисоор толгойн бэлд хүрмэгц гэнэтхэн зогсоод эргэж харжээ. Должид ч өөдөөс нь гүйв. Бэлтрэг ээжээ гэж хашгирахыг нь Должид сонсуут гараа сарвайлган
-Миний хүү Муунохой. Муунохой гэж орилсоор гүйлээ. Бэлтрэг Должидын өөдөөс цогив. Наашлах тусам нүд нь бэлтрэгийнх биш харин хүүгийн нь болон өөрчлөгдөж байв. Гэтэл нөгөө том чоно толгойн орой дээрээс ухасхийн бууж бэлтрэгийг гүйцэн ирмэгц долоогоод авав. Бэлтрэг зогтуслаа. Чоно дахин дахин долоов. Бэлтрэгийн харц хурцдан хурцадсаар чоно төрлөө оллоо. Том чоныг цаашаа харайтал бэлтрэг дагав. Должид арга тасрахдаа Цэвэгийг дуудан бахиртал нөхөр нь хаа нэгтэйгээс дотуур хувцастайгаа үсрэн гарч ирэв.
-Чоно... чоно
-Хаана
-Тэр... хүүг дагуулаад явчихлаа шүү дээ
-Ээ нөжөө... Цэвэг буцаж харайлгуут буугаа барьсаар гарч ирэв.
-Буудаач ээ...
-Ээ нөжөө өнөө сумаа контортоо орхичихож... Тэгээд Цэвэг контор руугаа гүйж явах зуур чоно толгойн орой дээр гарчээ. Бэлтрэг эргэж харалгүй цогисоор толгой давав. Харин чоно толгойн орой дээр зогсозноод төдий хүртэл элдсээр явсан Должид руу эргэж хармагц
-Чи миний үрийг булаасан бил үү? Бөртэ чоно би та нарыг орчлонт ертөнцөд бий болгосон байтал чи тэр муу хэрмэл Сэдтэй нийлж эзгүйд үүрийг минь ухан хамгийн хайртай бэлтрэгийг минь суйлсан байх аа. Элэг зүрх минь яаж энэлснийг чи одоо өөрийн биеэрээ үзэх болно. Гэхдээ би чамайг өрөвдөж байна. Чи бидэн адилхан эх юм. Чи намайг яаж хоосоллоо. Би түүн шиг чамайг хоослохгүй ээ. Май энүүнийг ав гээд нэг соёогоо авч шидүүт ха ха гэж инээв. Тийн зэрлэг догшноор инээхэд нь нүдний нь улаан оч огцом эргүүт эргэн тойрон тас харанхуй боллоо. Тэр явчихлаа. Должидын дотор бачууран
-Аа...ааа өгөөч ээ гэж учирзүггүй орилов. Тэгснээ гэнэтхэн сэрэв. Зөнгөөрөө ч сэрсэнгүй. Цэвэг сэрээсэн байв.
-Яав аа, учир зүггүй охилж уйлаад байх чинь... Должид ухасхийн хүүгийнхээ ор руу хартал хүү нь жигд амьсгалан унтахыг үзээд амсхийн анзаарвал дэр нь шалба норчихсон байлаа. Тэр нөхөртөө зүүднээсээ эхлээд болсон явдыг бүгдийг нь ярив. Чадрааг л эгээтэй хэлчихсэнгүй хэлээ хазаж тойроод бусад бүх л болсон явдлыг бүгдийг нь ярьжээ. Ярих тусмаа өөрөө ч туулай шиг хярж Цэвэг ч булчин шөрмөсөө гүвэлзүүлэн тэвэрсээр гараа чангалахын зэрэгцээ амьсгаа нь гайхмаар түргэсэн самсаа нь онголзож байлаа.
-Энэ бүхэн үнэн юм уу гэж асуугаад Цэвэг түргэхэн эргэн харав.
-Үнэн
Тэгмэгц хэн хэн нь агдагнан чичрэв. Цэьэгт энэ бүхэн байж боломгүйн хажуугаар бас байж болмоор ч юм шиг санагдаад ирэв.Эхнэрээ дуудуулуут Самдангийн шинэ мотоциклийг гуйж унаад гарсан, тэгтэл яалаа хоёр шинэ дугуй нь дараагаараа хагарч билээ. Тэр шөнө Должид ямархуу ааш авир гаргалаа даа. Удалгүй Сэд өвгөн бурхан болчихсон. Ийнхүү хөөн бодсоор байтал энэ бүхнээр холбогдсон нэгэн далд ертөнцийг олж харах шиг болов. Чимээ шуугианыг нь ч сонсох шиг болов. Хүү руугаа өнгийж харвал тайван унтаж байна. Юунд ч юм нэг л юманд өдий болтол хууртагдаад байсан шиг санагдав. Энэ бүхнийг сэтгэлдээ тээж хэнд ч хэлэхгүй явна гэдэг ямар их тэвчээр болохыг ч ойлгож хөөрхий муу Должид минь яаж галзуурчилгүй тэссэн юм бол доо ч гэж гайхан шагшрав. Тийнхүү хаа холын сураг шиг өнө эртний домогт барин тавин зүүдэндээ хүүхэд адил итгэцгээж үл үзэгдэх нэгэн аймшигт ертөнцөөс үрээ харамнах хүмүүн бусын айдас төрж тэр нь нарт хорвоод араатан маягийн хүчирхийлэл болон туслаа. Чоно хонинд яаж ордог билээ. Цэвэг чононд тэгж л хандав. Чонын эрлэг болж хувирав. Урьд нь чоно хараад баярладаг байлаа. Хангайн тэнгэртэй амьтан бараагаа харууллаа, энэ хэрэг зөв шугамаараа шийдэгдэх нь дээ гэж билэгшээдэг нь орвонгоороо эргэжээ. Чоно үзүүт л улайран хөөж ононо гэсэн зай багцаандаа ормогц нь ганцхан л буудчихна. Ёстой нам буудна. Буудах бүрдээ май энийг ав гэж заналтайгаар шивнэдэг билээ. Бас Должидод соёог нь авчирч өгнө. Должид түүнийг нь ханцуйндаа нууж хүний нүднээс далд газар ормогц
-Чи өдий төдий бэлтрэгтэй байж миний ганцыг авах гэлүү. Би яалаа гэж олдсон ганцыгаа чамд өгч арай ядан дэвтсэн элгээ хатаах юм бэ? Удахгүй чи соёо биш ийм шороо болно түй түй гэж тарнидаад шороонд булчихаад амсхийвч ахиад л цаана нь үлдсэн шүү дээ гэж бодохоор чадал хүрдэгсэн бол ертөнцийн бүх чоныг нэг хашаанд хөөн оруулмагц бахь барьж очоод соёог нь түүж хормой хормойгоор нь хээр аваачаад булчихмаар санагддаг байв. Гэхдээ нөгөө зүүднийхээ Бөртэ чоныг мартахгүйн учир бэлтрэг л битгий хөнөөгөөрэй гэж эр нөхөртөө захина. Цэвэг ч за л гэнэ. Гэвч Цэвэг түүнийг хуурчээ. Өнөө Чадраатай нийлж Цэвэгийг яаж араар нь тавилаа. Цэвэг тэр хэргийг мэдээгүй хэрнээ Должидоос хариугаа авсан мэт муухай хуурсан билээ. Угтаа бол Цэвэг чонын гэхээсээ бэлтрэгний эрлэг болсон байлаа. Түүний чухам юунд нь шунан дурладгаа өөрөө ч үл мэднэ. Гэхдээ нэг л адтай, ангийн хорхой асаах ид шид мөнөөх ажилд нь байлаа. Тийшээ шургаж ороход үнэртдэг эхүүн нялуун үнэрт тэрхүү ид шидтэй соронз мэт ангийн хорхой нуугддаг байж болох юм. Эсвэл шилэн хүзүүнээс нь базлан шуудайлахад амиа хамгаалж мэдэхгүй бэлтрэгнүүдийн арчаагүйгээр гийнан дуугардагт тэр увайгүй ангийн хорхой нуугддаг ч байж болох л юм. Тийнхүү бөөн ажил удаж байж авсан бэлтрэгнүүдээ Цэвэлмаагийн нөхөр Лхагвад өгчихөөд яваад өгдөг билээ.
-Намайг ингэлээ гэж Цэвэлмаад үг алдуузай. Цаадах чинь Должидод хэлчихнэ чи ямар эс мэдэх биш. Должид дууллаа л бол муурчих хүн шүү гэж захидаг билээ. Лхагва энэ занд нь жаал гайаж байснаа уа золиг чамайг, хорхойтой л юм байлгүй гэж санажээ. Гэхдээ Лхагва удаан тэсээгүй билээ. Нэг шөнө хоёулаа нойроо хулжаан байхдаа чи Должидод хэлчихвээ болохгүй юм гэнэ лээ шүү цаанаа ямар нэг учир байдаг л байлгүй зайлуул гэж байгаад Цэвэгийн хачин зан араншингийн талаар ярьж орхилоо. Үгийн сэжүүр цухуймагц л Цэвэлмаа дүрсхийлээ. Тэгнээ тэр, муухай хог. Даанч нэг хачин үнэр ойрноос үнэртүүлээд л явсан юм. Чонын үнэр байж шүү. Муухай цус. Хэдэн хүүхдээ бодоход яана аа. Цэвэгийн талд ч хүрэхгүй хирнээ бас дагаад навсганаж явдаг байх нь ээ. Цэвэг ч бас Цэвэг. Үр хүүхэд нь тогтохгүй муу Должид амьдаараа хатаж байх. Тэр тэгээд зугаацаж явдаг байх нь ээ. Энэ үр хүүхэд тогтдоггүй нь явж явж Цэвэгтэй л холбоотой. Хийдэг ажил нь нууц, явдаг газар нь ч нууц. Одоо тэгээд тэр нууцын нь зах сэжүүр гэр орон руу нь шургаад иржээ. Тэгнэ байх аа, гайгүй. Маргааш наад ор дэрний цагаан хэрэглэл угаагаарай. Чи өөрөө тэгээд усанд орохоосоо нааш шагайваа чи, босохгүй юу чи юугаа хийгээд хэвтээд байгаа юм. Пөөх, тэр үнэр танарыг нь чоно шиш шэж Лхагвааг зад загнаад хөөчихлөө.
-За чи юу болчихов оо? Би яасан юм Өгснийг нь л авсан өөр яагаа вэ?
-За хэн мэдлээ. Яв яа тэр орондоо оч.
Анхандаа сэтгэлийн бөөн зовлон тээж яваа найздаа энийг яриад ч юухэв дээ. Улам л зовоохын нэмэр гэж бодоод унтсан билээ. Өглөө босоод үнсээ аваад гарах гэтэг нэг юм мартагдсан санагдав. Юусан билээ. Бүсээ бүслээгүй юм боловуу гэтэл бүсэлчихэж. Алчуураа зангидаагүй юм болов уу гээд толгойгоо дарж үзвэл зангиджээ. Гутал руугаа харав. Бүгд зүгээр. Энэ чинь арай... гэж бодоод энгэрийнхээ товчийг тайлж үзтэл зүгээр. Тэгээд чухам юуг нь мэдээгүй тул “Хачин юм даа” гэж гүвтнээд гарлаа. Цайгаа ууж хүүхдүүдээ явуулчихаад цоож түлхүүрээ авч гарах гэтэл бас л нэг мартагдсан шиг болоотхов. Жаал тээнэгэлзэж эрсэн атал олсонгүй. Гэрээ цоожилчихоод түлхүүрээ цаваг руугаа шургуулж зогстол захиргаа руу нуруугаа үүрэн алхаж яваа нөхөр нь харагдмагц сая санажээ.
-Нээрэн тийм л дээ. Тэгж нууцлахыг бодоход Должид аягүй бол чоно бэлтрэг битгий хөнөөгөөрэй гэж гуйгаа биз. Гэтэл муусайн юмнуудын байж байгаа царай энэ. За та нар гайгүй ээ гэж дотор сэтгэлдээ хорсон шивгэнээд Должидын ажлаар хэрэг болгон гарахдаа
-Найз нь өнөөдөр танайд үдийн цай ууна. Ярих юм байна гэжээ. Должид хийцтэй цай чаначихсан хүлээн суув. Цэвэлмаа түүнээс нь аягыг уугаад хөлс нь чийхраад ер арья уу, яая даа гэж эргэлзэж суулаа. Должид хэсэг зуур харцаараа нэхээд ярихгүй болохоор нь
-Чи чинь ярих юм байна гээгүй билүү гэж шаллаа.
-Танай Цэвэг урьд ажил ажил гээд л оронгийн бараа хардаггүй юм байсан. Одоо ан ан гээд л хөхийж явах болжээ.
-Гадуур улс амьтан шуугиж дээ. Арай бүгдийг нь мэдчихээгүй байгаа даа гэж бодоод Должидын дотор палхийв. Намайг ч тэгдэг ингэдэг гээд л шуугиж байгаа байхдаа гэхээс айн хиртхийв.
-Дандаа ч биш байхаа, хөөрхий. Мөр дээр таарлаа л гэдэг юм шүү дээ
-Өө чи мэддэг юм уу. Цаадах чинь чамайг мэдчих вий л гэж их айдаг юм гэсэн шүү дээ. Манай атигар бас хэд хэдэн удаа хамт явсан байгаа юм. Жижиг биетэй болохоороо хэрэг болдог юм байхдаа.
-Чоно элдэхэд ч том жижгийн явгаа юун аж. Харин Лхагва овтой болохоор нь хань татдаг биз. Гэхдээ ямар сайн байх вэ. Би цаадахад чинь хэлнэ ээ.
-хөөхөд ч ялгаагүй л дээ. Харин зарим бага амтай нүхэнд ороход л манай тэр хэрэг болж байхгүй юу
-Яалаа яалаа гэнээ?
-Атийчихаад бас бэлтрэгний арьсаар баяжих юм яриад байгаа юм шүү. Цэвэг зүгээр л авчраад өгчихдөг гэнэ. Би цаад мууг чинь хааш нь ч гаргахгүй барьчихна аа гайгүй. Чи ч гэсэн Цвээгт хэлээрэй. Тэдний тэгээд баяжиж гийгүүлдэг ч гайгүй хэвтэнэ ээ. Муу л юм болно... Должид арчиж байсан аягаа барьсан чигтээ гөлөрч орхилоо. Цэвэг минь чи даанч яав даа, даанч яав.... Харцаа дээшлүүлбэл өмнө нь Цэвэлмаа биш харин Бөртэ чоно соёогоо сугалах гээд тэр нь сугарч өгөхгүй байдгаараа угзчин сууж байлаа.
-Хүүе чи минь яаж байна аа гэнгүүт Цэвэлмаа ухасхийн түшээд авлаа.
-Орон дээр жаал хажуулаад авъя. Толгой эргэж байна.
Цэвэлмаа түүнийг орон дээр нь хэвтүүлж өгөв. Миний муу ам уу, ингээд л гай удаад унадаг юм шүү. Яаж байна хө. Өвгөн чинь эмч дуудаадахъя. Дэмий юм ярьчихлаа гэсээр алчуур норгож духан дээр нь тавьлаа.
-Гайгүй боллоо хө. Хэлсэн чинь зөв. Бага дээр нь татаж авахыг бодъё. Тэгээд Цэвэгийг ирэхэд ингэж ярив.
-Сайн явав уу хө. Өвгөн чинь муу ерын юм зүүдлээд түүнээсээ жийрхээд санаа зовж л суулаа гэхэд Цэвэг сэртхийн харав.
-Чи чонын үүрний амсарт мөрөөрөө тээглэчихсэн мөртлөө зүтгээд байх юм. Би гэрээсээ түүнийг чинь нэгд нэггүй хараад байх юм. Тэгээд болиоч ээ, наадахаа орхи гээд л хүү бид хоёр зэрэг зэрэг орилж хашгирах юм. Тэгэх тусам чи улам цаашаа зүтгээд байх юм. Хүү маань бүүр цөхрөөд
-Аав чоно болох гээд байгаа юм уугэж асууж байх юм. Тэгсэн чинь чи тэр үгийг сонсов уу аль эсвэл багтахгүй нь гэдгээ мэдэв үү? Толгойгоо нүхнээс гаргуут энд арван бэлтрэг байна. Чи ор гээд жижиг биетэй хүнийг чирээд байх юм. Тэр хүн орохгүй гээд л цахлаад байсан. Тэгсэн хүү маань “Аав энэ хүнийг чоно болгох гээ юм болов уу” гэх юм гэж ярьтал Цэвэг тооно өөд өлийн харснаа
-Чи бас янз бүрийн юм зүүдэлдэг болжээ. Ер нь юу л болоод байна даа гэжээ. Түүний харцнаас илүү үг хэлсний хэрэггүй гэдгийг Должид олж уншсан билээ.Нээрэн түүнээс хойш элдэв өнгийн юм дуулдсангүй. Должидын мөнөөх хачин араншин ч цагийн аясаар уясан зөөлөрсөөр нэг л мэдэхэд орхигдсон билээ. Тэр тухай хааяа л нэг эргэн санахад нуруу нь хүйт оргино. Энэ удаад ч гэсэн агдагнан чичрээд “Бурхан минь бүү л харагдаасай” гэж сэтгэлдээ үглэж явтал ашгүй Хайрхан уул ард үлдэж санаа амрав. Төлөөлөгч их урамгүй болж “Нүдний буланд торсхийгээд л ороод ирдэгсэн, түүчхээ шивдээ” гэж гүвтнээд суудал дээрээ займчуут “За хө энд чинь орой ажиллаад шөнө цаашаа явна. Цаг ашиглаад дугхийгээд авдаг хэрэг ээ хө” гэнгүүт нээрэн л цагийг тун боломжийн ашиглан донхолзож гарлаа. Должидын дотор тавирч инээд нь хүрэв. Харин хажуудах бор залуу нь ийш тийш их о шамдангуй сэрвэгнэн харах ажээ.
-Одоо ч хүү минь өнгөрсөн байх аа. Үгүй энэ хүмүүс яах дээрээ ингэж юухнаар ч болов ая тал засах гэдэг байна аа гэж бодтол инээд нь хийсэн одоод харин ч зэвүүцэл төрж явлаа.
Д.Энхболдын "Соёо" туужийг ангийнхандаа зориулан тавьж байна... Энэ Цээмаа багшийн нэг амаар асууна гээд байсан зохиол мөн байх... Магадгүй нэг дэх өдөр асууна гэж байх шиг байсан... За тэгээд бүгдээрээ уншаад сайн асуугдаарай...
Соёо
Нэг.
Орж ирсэн хүмүүс цай уусангүй, машинаа ч унтраасангүй. Тэр нь гадаа сулбуухан сүр сүр дуугарч байв. Эх дэмий л зуухандаа аргал зэрэглэн галаа асаангуут тогоогоо тавитал тэдний нэг нь
-Должид гуай минь юу хэв дээ. Бид золгох гэж ирсэнгүй. Таны нүүрийг харах хэцүү л байна. Гэвч яая гэх вэ, бидний ажил ийм юм. Аавтай нь цаг нэг биш удаа л ингэж явсан юм. Түүнээ бодож байгаа нь энэ гэсээр ийм юманд хүргэчихлээ. Анхнаас нь зөв түшиж чадсангүй. Зайлуул, тэр залуу мэнд л үлдээсэй билээ. Бас уужим сэтгэл гаргаж биднийгээ уучлаарай даа. Хуулийн өмнө бид үнэндээ ялгаагүй, гар мухар болчихдог юм байна шүү дээ гэж учирлахыг эх сонсох ч шиг үгүй ч шиг байв. Хүү нь дув дуугүй шуухитнан хувцаслав. Гэнэтхэн шархийсэн чимээ гарахад эх цочив. Тэдний нэг нь тогоо түлэгдэж байхыг хараад ус хийсэн юм санжээ. Хүү нь багадаа алив нэгэнд гомдоод гэрийн хаяа ширтэн суудаг шигээ толгой унжуулан хөлөө жийрэглэж суув. Эх тэгж суугааг нь харангуут ухасхийн авдраа уудлаад эцгийнх нь гутлыг гаргаж өгөв. Цоо шинэ гялалзсан хром. Эцэг нь энэ гутлыг арван нэгэн жил өмссөн юм. Гэхдээ дандаа ч үгүй л дээ. Цол дэвших, одон авах, нийслэлд уригдах, наадамдахдаа л өмсдөг байв.
-Эцгийнх нь хийморь шингэсэн гутал юм шүү. Энүүний нь битгий хураачихаарай гэж хэлэхдээ л хамгийн тайван, тэр бүү хэл хорсолтой дуугарч байгаагаа анзаарав. Хүү хувцаслаж гүйцээд эх уруугаа ирж духайн зогсуут
-Ижий минь гэж хэлэв. Өөр үг хэлсэнгүй. Нулимс гялтганасан нүдийг нь хармагцаа илүү үг хэлж ч чадахгүй гэдгийг эх ойлголоо. Хүүгээ үнэрлэн үнсүүт
-За яв...яв... гэлээ. Мөнөөх улс ч хүүг аваад гарав. Цонхныхоо цаагуур төмөр тортой хуучин танил ногоон 69-өөр ирцгээжээ. Ар талынхаа хаалгыг онгойлгонгуут бүхээгтээ сууж байсан жолооч нь гэрлээ асаалаа. Бахим төмөр торны завсраар айдас хурсан алаг нүдээр хүү нь ширтэж байлаа. Хаалга хавхийн хаагдтал гэрэл ч унтрав.
-Цаг хэд болж байсан бэ?
-Гурав өнгөрч байна лээ...
Машин хэд хүчтэй хаазлаад ондгосхийн давхиж одов. Эх гэртээ орж шанагандаа сүү хутган авч гаруут хойноос нь өргөлөө. Ийнхүү яваад өгөх хүүгийнхээ араас эх удтал харж зогсоод чонын нүд шиг хоёр улаан гэрэл далд ормогц гэртээ эргэж, хоймрын авдар дээр хадган дундаас инээмсэглэн ширтэх нөхрийнхөө зургийн өмнө сөхрөн суув. Орчлон хорвоод хүн болсондоо, сэргийлэхийн ажилтан, дэд хурандаа болтлоо дэвшсэндээ, ганц хүүгээ хүний дайтай хүн болгосондоо баярласан юм болов уудаа. Ер одоо нэхэн бодоход энэ зургийг татуулсанаас хойш ингэж инээмсэглээгүй санагдана. Тий завдал ч болоогүй шиг... Мөнөөх ганган хромоо гаргууж өмсөөд нийслэлийг зорьж тэндээс мөрөн дээрх өнчин таван хошуугаа хос болгочихоод ирэхдээ энэ зургийг авчирч өөрийн гараар хийнэ гэсээр оройжин сууж баймаажин жаазалсан билээ.
-Аймаг нүүх болох нь шиг байна. Сайд тиймэрхүү зүйл дурсаж байна лээ. Гээд хүн амьтанд нэг их зар тараагаад юухэв. Шийдсэн хойно нь болъё. Хэлтсийн дарга болгох маягийн юм дурссан шүү гэж ярьж суусан. Тэгэхэд нь Должид дуртай ч биш байсан...
-Энэ суманд ирээд хорин хэдэн жил суулаа. Нутгийн улс болж дээ бид. Өлзий буянаа өгсөн газар даа. Ядахдаа хүүг иртэл эндээ байж болохгүй юм болов уу гэсэн
-Улсын ажил шүү дээ, өвгөн минь. Намайг өтлөчихлөө гэсэнгүй. Чадах хүн гэж итгэж байна. Тэгээд ч энэ олон жил юуны төлөө хөдөө хөхөрч гадаа гандлаа даа. Тийм биздээ.
... Бодоход Цэвэгийн хэлдэг үнэн юм. Түүнийг ирээд хэдхэн хонож байтал хүүгээс нь баяр хүргэсэн цахилгаан утас ирж байж билээ. Хүү нь тийм зантай. Аавыгаа цол ахих юм уу, одон медаль авах тэр байтугай баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулахад нь хүртэл хүү ер бусын ихээр баярлана. Заавал өөрийн гараар хоол цайг нь хйиж өгнө. Хичнээн амттай хийнэ гээч... Цайгаа бүүр нэг хөлс гартал хийцэлнэ. Тэгтэл хүү нь аравдугаар ангийг алтан медальтай дүүргэж гадаад улсад дипломат ажилтан бэлтгэдэг сургуульд явах болоход нь Цэвэг
-За хөө, аавын ээлж ч ирлээ дээ гээд ганж ганпанзаа шүүрсэн. Аав хичнээн сайхан хоол цай хийдгийг ээж хүү хоёр ч үзсэн. Тэр бол ёстой л нэг хийцтэй цай шиг уугаад уугаад ханамгүй амьдрал байсан даа...
... Тийнхүү Цэвэгийн сүүлийн удаа нийслэл явж ирээд сар болоогүй байтал аймгаас шинэхэн машин ирж аваад явчихав.
-Очоод орон гэр юу болох нь вэ. Дулаан ортол харзная. Тэр болтол чи минь эндээ байж бай даа гэж хэлчихээд Цэвэг мөнөөх машины урд талын суудалд суугаад явчихав. Нөхрийг яваад ер удаа ч үгүй байтал мөнөөх шинэхэн 69-ийг хөлөглөсөн залуухан ахлах дэслэгч довтолгон ирсэн нь саяын зөөлөн дуутай хүн байж билээ. Ахмад болчихсон явж байна.
-Дарга таныг аваад ир гэлээ
-Пээ би чинь одоо яадаг билээ. Ингээд хөглөрөөд сууж байдаг. Хэл өгдөггүй янзын хүн ээ дээ. Ажлаасаа гарах юм болов уу, яах юм болоо гэж ирээд л Должид бүүр тэвдэж хоцров.
-Өө тэр сүүлд болох байхаа. Бодвол танд чөлөө олдох л байлгүй. Хэд хоног л хүрээд ир гэсэн. Танайд шинэ байр өгсөн. Тэгээд чухам ямархуу янзын хэдэн өрөө байр авахаа сайн мэдэхгүй таныг дуудсан байх гэлээ...
...Должид нэг их баярлан дэгдэгнэж муу өвгөн минь намайгаа санаж дээ... Санаад байгаа юм байна гэж тааварлав. Аймагт буудалд суучихнаа гээд л чухам юу юу ч үгүй явчихсан. Цайгаа ч үгүйлж байгаа гэж бодов. Тэгээд сумын даргынх руу харайлгалаа.
-Эгч нь сум ороод ирмээр байх юм. Өвгөн унаа явуулжээ гэлээ.
-Өө тэгвэл явалгүй яах вэ, явалгүй яах вэ. Бид онцгой хэрэг гарвал сургуулийн бичээчээр юмаа цохиулчихаад байж болох байлгүй. Арагшаа яараад хэрэггүй шүү. Цэвэг гуай ч цайгаа ч санаж байгаа даа. Хэзээ явах юм бэ? Шөлний ганц юм цохуулна уу? Замд чинь Халтарынх байгаа ... тэндээс авчих гэлээ.
-Юүхэв, юүхэв. Бид нар одоо гарлаа гээд Должид тэднийхээс тун яаруу гарав. Сав суулга, жаал зугаа юмныхаа хажуугаар очсон хоёроос ичин байж хөнжил гудас, орон дээрээ дэвсэж байсан хоёр хивсээ хуйлж аваад явж өгөв. Үүрээр аймгийн буудалд учиргүй догдолчихсон иржээ. Бүр нэг багынх шигээ эрхэлмээр байсан ч тэсэв. Нөхрийгөө залуурхан дэгдэгнэхэд нь аргадан тайвшруулав. Өвгөн минь маргааш л манайх чинь шинэ айл болох нь... тэгэхэд л ... гэж хэлжээ. Өглөөгүүр нөрхий нь унаа болох мөнөөх шинэ 69 давхиж ирэв.Хамтдаа очиж байраа үзлээ. Аймгийн төвд ганцаараа сүндэрлэх таван давхар байшинд цэлийсэн гурван өрөө оногджээ. Бас гал тогоотой. Усанд орох өрөөтэй. Бүх юм нь жин тан бэлэн зэлэн.
-Энийг авах уу яах вэ өөрөө мэд гэж байна. Би тэгээд чамаас асууя гэж бодлоо
-Иш авалгүй яах вэ. Ийм сайхан юмыг чинь. Бид хоёрт арай цэлгэрдэж магадгүй юм. Гэхдээ Мөнхийн охин байранд шүү дээ. Охиноо байрнаас нь аваад ирнэ. Хүүг иртэл болоод л явчихна гэсэн билээ. Мөнх бол тэр хоёртой садан төрөл биш ч элэг нэгтэй хүн. Энэ суманд ирснээсээ хойш ижий ахай болтлоо нөхөрлөв. Мөнх Цэвэл хоёр мөндөл шиг бараг жил дараалсан олон хүүхдүүддээ ноолуулсаар номхроо юу даа гэмээр амгалан хүмүүс. Том охин нь тэднийхээр байх дуртай. Юм л бол гүйгээд ороод ирнэ. Хонож өнжихөө ч аядахгүй. Мөнх тоглоом шоглоомоор “Манай охиныг авбал ав л даа” гэх. Харин Цэвэл нурмайтал инээмсэглээд “Охиныг маань урвуулчих гээд л байна уу” гэдэгсэн. Гэтэл тэр охиныг нь тоонд сайн юм. Тусгай сургалтаар сургана гээд аймгийн багш нар аваад явчихсан билээ. Тэгэхээр охиноо авчраад л гурвуулаа суучихна. Должид ингэж бодсон хэрэг. Жолооч жаал жуул юмыг нь чимээгүйхэн зөөлцөж оруулаад мөн л чимээгүй гараад явчихав. Нөгөө үүрийн хорьж дийлэмгүй хүсэл дахин ундраад Должид нөхрийнхөө хүзүүг жаахан охин аятай ичингүйрэн байж үнсээд эрүүнд нь хацраа үрэв.
-Цаг болохоо байлаа. Сайхан цай чанаад байж байгаарай гэчихээд нөхөр нь яараад явчихав. Должид хаалга түгжчихээд нөгөө олон өрөөн дундуураа ззөлөн зөөлөн гишгилэн явлаа. Ай мөн ч сайхан. Ёстой л жаргалын өргөө мөн дөө. Цоргоноос ус гоожуулж үзэв. Тэгснээ ялимгүй тоостож цайрсан шалыг нь хичээнгүйлэн угаагаад нөхрөө ирэхээс нь өмнө усанд ороод авъя гэж бодов. Усанд орж байхдаа өөрийгөө их л шохоорхон харав. Энэ бол түүний зан. Биеэ хөөсөртөл савандахын өмнө ташаа, цээжээ шувтран илэх зуур их л сайн харж авдаг билээ. Нас тавь гарчихсан, бас энэ бүх жилүүдэд тордож байгаагүй мөртлөө тэгшхэн биетэй юмаа гэж өөрийгөө их л тоов. Хөгшрөв гээд бие нь шолбойсонгүй. Ер чанга хатуу хэвээр юм. Харин хөх нь толгойлсонгүй. Түүнийгээ хараад санаа алдав. Санаа алдтал том хүрэн толгойтой хөхөө гаргаад хүүхдээ хөхүүлэх Цэвэлмаа нүдэнд нь ургаад ирэв. Энэ хорвоод дөрвөн удаа эх болж үзэв. Гэтэл ууган гурван үр нь бойжиж чадсангүй. Тэр хүүхдүүд одоо зүс зүсээрээ сэтгэлд нь байж байна. Даа ялангуяа мөлхөж байсан гурав дахь хүү бүүр ч тод шулганах дуу нь сонстох шиг болуут нүдээ аньж чихээ дарав. Бурхан минь... тэр бол Чадраагийн хүү. Мөнөөх Сэд өвгөний олж өгсөн үр. Тэгэхэд Должид залуу байлаа. Нөхөр нь таван сум хариуцсан төлөөлөгч болохоор хээр амьтай амьтан шиг л гэрийн бараа үл харна. Явж явж аргалын утаа, салхи бас хөлс холилдсон нэхшмэл үнэр ханхлуулсаар ирнэ. Өдрөөр ирвэл халуун ус руу явчихна. Шөнө дөлөөр ирэхэд нь Должид дотуур хувцасыг нь илүү гэртээ оруулж тавина. Заримдаа дуст түрхэх явдал ч гардаг сан. Нөхрийн эзгүй нэг тийм үдэш Должид Цэвэлмаатай цайлангаа жаргал зовлонгоо ярьж суув Хүүхэд тогтдоггүй нь чухам юунаас болдгийг Цэвэлмаагаас асуужээ. Цаадах нь мэдэхгүй юм.
-Хэл амнаас болдог ч байж болох л юм. Нөхрийн ажил бэрх хэцүү. Ерөөх ч хүн бий. Эсрэгээр хэлэх ч хүн бий. Хэцүү юм даа гэж учирлав.
-Үгүй чи энэ Сэд гуайгаас асуугаач. Цаадах чинь хуучин хүрээ хийдэд сууж байсан, юмтай хүн шүү. Учрыг лав олно доо. Тус болохгүй юм гэхэд хор болох нь юу л бол. Ямар хоромжтой юм биш гэж Цэвэлмаа зөвлөв. Нээрэн тэгдэг ч юм билүү? Ер нь ч нэг асуугаадахад муудах нь ч юу байхав дээ. Нөхөртөө л хэлэхгүй байвал барав. Ингэж шийдээд Сэд өвгөн дээр орсны эцэст зорьж очсон учраа нэгэн амьсгаагаар давхцуулан хэлж орхив. Өвгөн доош тонгойн таг чиг болчихлоо. Тэгээд яасныг бүү мэд овсхийнгүүт хажуугаасаа нэгэн судар гарган ирж удтал өмөлзөн уншаад
-Охин минь, би юу мэдэхэв дээ. Номд гарсныг л хэлье. Харин чи цаадахдаа үг алдчихав даа. Муу өвгөн чинь дээлээ нөмрөх биегүй болсон хүн шүү. Ахыгаа тэгж л битгий хөөдөөрэй дээ гэж гуйв.
-Яалаа гэж дээ. Сэд гуай минь. Таныг ингэж тус болж байхад чинь би яалаа гэж тэгж сүнсгүй загнах вэ дээ. Би үг алдахгүй.
-За тэгвэл ийм байна аа, охин минь. Та хоёрын од л нийлсэнгүй. Ийм улсын үр хэврэг, харин үйлс бүтдэг учиртай юм байна.
-Ямар ч арга байхгүй гэж үү, Сэд гуай? Энд би өөр хэнийгээ гэх вэ? Та л надад тус болж чадна. Ядарсан бүсгүй надад та нэг тус болчихооч дээ .... Должид зуун төгрөг гарган барьчихаад өвгөн руу мөлхөх зуур ар араас нь ийнхүү давхцуулан хэлээд уйллаа. Сэд өвгөн ацан шалаанаас гарч чадахгүй хэсэг зуур чимээгүй бодлогошрон сууснаа
-За маргааш ир дээ. Би бас жаал зугаа юм харъя. Тус болох ч юуны магад гэв. Должид горьдсоор айсаар харилаа. Тэр шөнө унтаж чадсангүй. Орон дотроо тарчлан хөрвөөв. Гэхдээ Сэд өвгөнийг гэрийнхээ баруун сүүдэр дор Хайрхан уулын зүг сүсэглэн залбирч зогсоо ч гэж санасангүй. Өдөр нь сэтгэл дэгэлзээд ажил дээрээ олигтой базаалтай юм хийж шальсангүй, бүрий болмогц хонины дал дөрвөн өндөр чанаж халуун савтай цайны хамт аваад Сэд өвгөнийд очлоо.
-Арга байна уу, Сэд гуай?
-Та хоёрын хувьд хэцүү байнаа охин минь.
Должид бөхийн суугаад гашуудан эхэр татав.
-Гэхдээ бүр аргагүй болчихсон гэсэн үг биш л дээ...
-Өөр арга байн уу? Ямар арга байна? Та хэл л дээ. Би юугаа ч хайрлахгүй шүү
-Мэлхий од.... Мэлхий од гэснээ өвгөн амаа өмөлзүүлэн чимээ тасрав.
-Мэлхий од гэж байдаг юм уу... Манай Цэвэг тэгээд тийм одны хүн биш юм уу? Тийм үү...
Өвгөн чимээгүй л толгой дохилоо. Должид нэгийг шийдэж ядан эргэлзсэнээ хүн дуулчих гээд байгаа юм шиг арагшаа хяламхийн харангуут шүлсээ гүдхийтэл залгиад
-Хэн бэ? Тийм одны хүн сумын төвд байна уу? гэж шивэгнэв.Өвгөн ч мөн үүд рүүгээ хяламхийнгүүт Чадраа л ... гэж шивэгнэх нь тэр.... Тэгснээ үгээ түргэсгэн
-Миний хүү муу ахыгаа өршөөгөөрэй... Чамайг хараад яаж ч болсонгүй. Ах нь ... Должид минь би чамайг өрөвдөөд байна. Должидод хэлэх үг олдсонгүй. Гарахаар бостол
-Иш хүү минь муу ахыгаа гэж арчаагүйтэн шивнэх дуу ард нь гарлаа. Өвгөний хрэлсэн үг Должидод хэдийгээр цо