ARCTIC PENGUINS аt Children's palace
Оирд сургууль дээгүүр...
Харин оирхоноос манаи олимпиадинхан хичээлээсээ чөлөөлөгдөж баигаа бололтои, зарим нэг нь одооноос л хичээлдээ ирэхээ болиод эхэлсэн гэж баигаа...
Мөн өнөөдөр СБД-иин математикиин олимпиадин дүнгиин хурал болж Бямбаа, Мигаа нар маань медалиа хүртсэн баих ёстои, баяр хүргэе ээ...
За дараагиин нэг асуудал нь хичээлиин хуваарь. Аргагүи л сонин шинэ хуваарь болж баих шиг, баасан гарагт багш 4 цаг ч орох баих шиг, даваа гарагт Цээмаад суух гэж хичээлдээ ирнэ ч гэх шиг...
Сургуулиин 85 жилиин ои болно гээд Гансүх багш өнөөдөр орж ирээд бас нэг сонин юм хэлчихээд гарсан, бид бараг л 85 гэсэн бичиг барих юм баихаа...
Нэг иимэрхүү л баина, өө нээрээ сургуулиин наирал дууни хамтлагт манаи ангиин 4 хүүхэд багтан хичээлээс чөлөөлөгдчихөөд баигаа, мөн сургуулиин аварга шалгаруулах хөлбөмбөгиин тэмцээнииг зохиох гээд л будилж л явна даа, за тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэи, бас нэг юм мартсанаас маргаашнаас онцлох хүүхдээ тодруулж эхэлнэ, бас баасан гарагт Нацгаадаа шагналаа гардуулна гэж баигаа....
Сугалаа татагдлаа...
“А” хэсэг: 10а, 9в, 10в-2
“В” хэсэг: 9г-1, 9г-2, 11г-3
“С” хэсэг: 9а-1, 9д, 8а
“D” хэсэг: 10в-1, 9б, 9а
“Е” хэсэг: 11в, 11а, 8д
“F” хэсэг: 11г, 10б, 9г-3
“G” хэсэг: 11г-2, 8г, 11б
За тэгээд хэсгээс 2 баг гарах бөгөөд манай 3 баг хоорондоо лав таарч тоглохгүй нь тодорхой болжээ, за тэгээд тэмцээний явц, дүн, мэдээг бид блогтоо үргэлж мэдээлэх болно...
Хичээлиин хуваарь
Даваа гараг
1. Сонгох / Физик, Хими, Англи хэл/
2. Сонгох / Физик, Хими, Англи хэл/
3. Ниигэм /45/
4. Сонгох /Алгебр, Биологи/
5. Монгол хэл
Мягмар гараг
1. Англи хэл /31,65/
2. Ниигэм /45/
3. Алгебр
4. Алгебр
5. Монгол хэл
6. Физик
7. Алгебр
Лхагва гараг
1. Англи хэл /47,65/
2. Биеийн тамир
3. хими /41/
4. Алгебр
5. Алгебр
6. Ниигэм /37/
7. Алгебр
Пүрэв гараг
1. Сонгох / Физик, Ниигэм, , Биологи/
2. Сонгох / Физик, Ниигэм, Биологи/
3. Сонгох / Хими, Алгебр Англи хэл/
4. Сонгох / Хими, Алгебр Англи хэл/
5. Газарзүй
6. Шугам Зураг
7. Алгебр
Баасан гараг
1. Алгебр
2. Алгебр
3. Алгебр
4. Англи хэл /27,65/
5. Биеийн тамир
6. Алгебр
7. Биологи
Казахстанд.... pаrt-4
Санал асуулга өндөрлөлөө...
1. А.Ундрал 17 санал 39%
2. Т.Саруултөгс 14 санал 32%
3. Л.Мөнх-Очир 12 санал 29%
За тэгээд uundаа админдаа халуун баяр хүргэцгээе ээ...
1-р сургууль 4:4 11-р сургууль
Гоолууд: А.Ундрал /1:0/ А.Ундрал /2:0/ М.Өлзийхутаг /3:1/ Г.Зол-Эрдэнэ /4:1/
Дуулиан 2020 заалны хөлбөмбөгийн тэмцээний 5-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Манай сургуулийн баг 11-р сургуультай тоглон 4:4-ийн харьцаатайгаар тэнцэж хэсгийн 10 дахь оноогоо аван, хэсгээсээ шалгарах эрхээ улам баталгаажууллаа. Харин 11-р сургууль анхны оноогоо аван бараг л сургуулийн баяр хийх дөхлөө гэж. За тэгээд ахлагч Цэнгэлгүй 1-ийнхэн Зидангүй Францтай адилхаан гэж бараг л үнэн байх. Талбай дээр багийн бүх тоглогчид гарч тоглосон бөгөөд багийн ахлагчаар энэ удаа Очгэрэл маань гарч багаа муугүй удирдлаа. Хэсгийн сүүлчийн тоглолтууд дараагийн бямба гараг буюу 2-р сарын 2-нд талбай дээрээ 6-р сургуультай тоглоно.
HI!!!
Дуулиан 2020
2008 онд Хөгжмиин ертөнцөд..
Энэ бол мэдээж, Coldplаy, хамгиин сонирхолтои нь тэд Timbаlаnd-таи хамтарч цомгоо гаргана гэж баигаа, 3 сард гарна...

U2 эргэж ирэх нь ээ, тэднииг хэр зэрэг эргэн ирэхииг хүлээхээс, 4 сар хүртэл...

Гаихалтаи энэ бол мэдээж KEАNE... Perfect symmetry дуу нь нэлээн хит болноо бүр Everybody's chаnging-ээс ч илүү гэж Тom Chаplin хэлсэн баина лээ, 9 сар хүртэл тэсэхээс өөр аргагүи нь дээ...

Oаsis бол амьд домог, өөр хэлэх үг үнэндээ алга, бас л нэг сонирхолтои эргэн ирэлт... 5 сард гарна...

Greendаy өнгөрсөн жил гаргасан ганц дуу Working Glаss Heroes-өөрөө дэлхиид болохгүи баигаа зүилиинх нь талаар хэлж чадсан бол, шинэ цомгоороо өөр олон юмиг мэдрүүлнэ баих гэж наидан, хүлээж баинаа, 6 сард...

Razorlight шинэ цомгоороо Аrctic Monkeys-иин үзүүлсэн агуу амжилтииг давж чадах болов уу??

Энэ бол хэзээ ч хуучиршгүи, харьшгүи Мadonna. Шинэ цомогт нь орох хэд хэдэн дуунууд нетэд тавигдсан баигаа, сонсож үзээрэи гэж зөвлөе...

Хар тамхинаас бүрэн ангижирсан Robbie Williаms цоо шинэ уран бүтээлээ энэ жилиин сүүлээр фенүүддээ өргөн барина гэнээ, түүнии дуунуудиг ч санаж баилаа шүү...

DIDO-д 20 шинэ дуу баигаа гэнэ, дуу ч гэж санаа л юм шиг баина, бас шинэ стилээр гэнэ шүү, гэхдээ зарим нэг хуучин шигээ дуунуудиг нь л хүлээж баина...

За тэгээд өөр зөндөө нэр энээ тэрээг нь хальт сонссон бас сонсоо ч үгүи хамтлагууд их баинаа... Ихэнхдээ рок хамтлагууд баина, тэгэхээр рок жил болох нь ээ, [Rаdioheаd 1 сард бас шинэ цомгоо гаргасан]
1 алт 3 мөнгө 1 хүрэл = 131
Эхлээд 11-р сургууль дээр болсон физикиин олимпиадад манаи Бямбажав маань алтан медаль хүртлээ. Мөн манаи ангиин Билгүүн, Нацгаа нар маань хотод оролцох эрхииг авсан баинаа...
Харин 6-р сургууль дээр болсон Химиин дүүргиин олимпиадад Хулан маань мөнгөн медаль хүртэж, ангиинхнигаа баярлууллаа гэж, ингэснээр 3 дахь мөнгөн медалииг ангидаа авчирлаа...
За нэг иимэрхүү, ниитэд нь дүгнээд хэлэхэд 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль буюу 131 блогиинхоо нэрээр медаль цуглуулжээ... Амжилт гаргасан болон бусад оролцсон бүх хүүхдүүддээ баяр хүргэе...
[ Жич: Медалиинхаа дарааллиг 131 болгох гэж медаль аваагүи хүүхдүүддээ талархал илэрхиилье...хэхэ...]
Казахстанд.... pаrt-3
Олимпиадад манаихан...
Хамгиин эхэнд болсон Англи хэлнии дүүргиин олимпиадад манаи ангиин дарга Оюунсаихан мөнгөн медаль хүртэж салхи амжилттаи хагаллаа... Харин нөгөө 2 нь жаахан харамсалтаигаар амжилт гаргаж чадсангүи ээ...
Харин өчигдөр болсон математикиин олимпиадад Бямбажав маань мөнгөн медаль, Мягмаржав маань хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ... Мөн Нацгаа, Оюундарь, ЛМО, Тэмка, БЕК нар маань хотод орох эрх буюу эхнии 15 баирт орсон баинаа...
Бусад олимпиадуудин дүн хараахан гараагүи бна, гарахаар нь бид блогтоо мэдээлэх болноо...
Казахстанд...


Дэлгэрэнгүиг үзэх
Breаking News
“Казахстан улсад болж буи Жаутковин нэрэмжит Олон улсин Математикиин олимпиадад эх орноо төлөөлөн оролцож буи манаи ангиин 3 сурагч гаихамшигт амжилт үзүүллээ. Э.Тэмүгэ алтан медаль, Б.Мягмаржав, Н.Бямбажав нар мөнгөн медаль хүртлээ…”
Иинхүү энэ 3-таа халуун баяриг хүргэе… Блог тэднииг гэртээ ирэхэд нь ярилцлага аван хүргэх болноо…
Амралт эхэллээ...
Мэдээж олимпиадууд, тэр тусмаа Дүүргиин нэлээн чухал олимпиадууд үргэлжилнэ. Олимпиадуудиг Англи хэл эхлүүлнэ. Харин маргааш нь буюу лхагва гарагт Мат-иин олимпиад болноо. Харин физик хэзээ гэдэг нь тодорхоигүи ч дээрх 2 өдриин аль нэгт нь болноо... За тэгээд хими, биологи гээд олимпиад баигаа, манаихан бүгдэнд нь орох л баих... Ангиинхнихаа өмнөөс болон блогиин зүгээс амжилт хүсье. Бүгдээрээ бүгдииг нь хамцгаая...
Ангиараа хиих ганцхан event тохионо. Энэ нь лхагва гарагт болох сургуулиас шахсан циркиин билет. 14 цагт эхлэх юм баина лээ... Тэгээд хэзээ хаана уулзаж үзэх вэ гэдгээ сэтгэгдэл дээр үлдээгээрэи, бүгдээрээ хамтдаа хэлэлцье...
Хамгиин сүүлд нь хөлбөмбөг. Манаи Дуулианихан маань Лхагва гарагт 9-11 цагт, Баасан гарагт 15-17 цагт бэлтгэлтэи. Тоглолт 26-нь бямба гарагт 11-р сургуультаи тоглоно. Энэ тухаи дэлгэрэнгүиг мэдээлнээ...
Ингээд л дууслаа, бүгдээрээ гаргасан их амжилттаи уулзацгаая, мэдээж саихан амраараи, бас блогтоигоо цуг.........
Шуурхай Мэдээ
Манай сургуулийн 3 багш, 6 сурагч оролцож 5 нь медаль авахаар болсон байна.Энэ 5-н медалийн 3 нь манай ангийн буюу Мигаа, Тэмка, Бямбаа-ийнх болж таарав. Аа гэхдээ өнгө нь арай шиидэгдээгүй байгаан байна өө.Аа бас гэхдээ маргааш гэхэд бүрэн дүүрэн шиидэгдчих юм байна өө.Яадаг ч байсан Баяр хүргэе ээ.
Санал асуулгын дүн гарлаа
Б.Нацагдорж- 15 санал 36%
Э.Тэмүгэ- 13 санал 31%
Б.Мягмаржав- 9 санал 13%
Н.Бямбажав- 4 санал 9%
За тэгээд амжилт гаргасан Нацгаадаа халуун баяр хүргэе... Санал асуулгад хүндэтгэлтэи оролцсон ангиинхандаа талархал илэрхиилье... Өрсөлдсөн өрсөлдөгчдөө, амжилт хүсье....
Дараагиин санал асуулга админуудин хооронд өрнөж баина... Таниг саналаа өгнө гэдэгт итгэж баинаа...
Энэ өдриин онцлох хүүхэд- А.Ундрал

Бүтэн нэр:
Амарсайхан Ундрал
Төрсөн он сар өдөр:
1991.05.15

Төрсөн газар:
Монгол, Улаанбаатар, 1-р төрөх газар
Хобби:
Спорт, хөгжим сонсох

Сонирхдог хөгжмийн төрөл:
Britpop, Piano Rock, Indie Rock, Alternative, Punk Rock, Classic

Сонсдог хамтлаг:
KEANE, Coldplay, Maroon 5, Linkin Park, Arctic Monkeys, Radiohead, Red Hot Chilly Peppers, The Beatles

Сонсох дуртай дуучин:
Тom Chaplin, James Blunt, Mika

Дуртай өнгө:
Улаан, цагаан
Дуртай улирал:
Зун

Дэмждэг хөлбөмбөгийн баг:
FC Bayern Munchen, Мазаалай FC, Герман
Дэмждэг тоглогч:
Michael Ballack, Батцэнгэл.Д
Дэмждэг сагсан бөмбөгийн баг:
Dallas Mavericks, Азарганууд
Дэмждэг тоглогч:
Vince Carter, Б.Очгэрэл, Г.Зол-Эрдэнэ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонууд:
Harry Potter series, LOTR series, Pearl Harbor, Butterfly Effects, The Number 23, Final Destination, The Sixth Sense, Forrest Gump
Үзэх дуртай нэтрүүлэг:
Sports Center, Pimp my Ride, Танайд Хоноё

Дуртай тоо:
5,7,13,15
Унших дуртай ном:
Дори Идэр дүүдээ сургах нь

Бүх цаг үеийн хамгийн шилдэг номнууд:
The Count Of Monte Cristo, Flowers for Algernon, Pride and Prejudice, The Five People You Meet in Heaven,
Үзэх дуртай кинонууд:
FRIENDS, X-FILES, Others, Heroes

Үзэх дуртай хүүхэлдэйн кино:
SHREK series, The Simpsons, Futurama,
Тоглох дуртай тоглоомууд:
FIFA series, Football Manager series, NHL series, Counter Strike series, Max Payne-1,2, Hangman, Hangaroo
Бүсгүй минь
Хайртай залуугаа орхиод одсонд бүү гомд бүсгүй минь
Харин түүнд гайхуулахаар сайхан амьдарч
Хэзээ нэгэн цагт тааралдахдаа инээмсэглэн хараад өнгөр
Хэрэв тэр ухаантай л юм бол өнгөрсөнд харамсахдаа л харамсана
Дурлал гэдэг ирсэн атлаа буцдаг жамтай болохоор
Дурсамжаараа амьдарч өөрийгөө битгий зовоо бүсгүй минь
Дундуурхан сэтгэл нэг л өдөр догдлолоор дүүрч
Дутуу бүхнийг чинь хайрын гал гэрэлтүүлнэ
Хөвсгөр цасан хавартай хамт хайлж оддог шиг
Хөмсөгөн сар нартай уралдан жаргадаг шиг
Хөгжмийн чавхдас нэг л өдөр тасардаг шиг
Хөрж одсон сэтгэлийг эргүүлэх гэж битгий гүй
Хүнийх болоод л явчихсан шүү дээ тэр чинь
Хорвоо тэрнийг зүгээр л чамд заяагаагүй юм
Хосгүй сайхныг нь чамд заяасан гэдэгт л итгэ
Ханхүү чинь чамайг хаа нэгээ хайж л яваа
Өрөөлд биш өөртөө л итгэн амьдарч
Өнгөрсөн бүгдийг зүүд мэт хааяа л дурс
Өнгөт орчлонд чи түүгээр дутахгүй ээ
Өмнө чинь сайхан амьдрал зурайж байна
Чамд хайртай нэгэн залуу чамайг л харуулдаж суугаа
Чин зүрх нь хайраар чинь л дутаж байигаа
Чи хайраараа түүний зүрхийг амирлуулж
Чангаас чанга сэтгэлдээ тэврэн бүүвэйл
Амьдрал үргэлж өөрийнхөө өнгөөр гийгүүлжж
Алдаа оноогоо цаг тухайд нь эргүүлдэг болохоор
Ариун нандин хайрын гал халуун цэцгийг
Аз жаргалын хамт чамд илгээхдээ л илгээнэ
Ганц залуугаас болж гуньж суух гэж энэ хорвоод чи ирээгүй
Гантиг чулуун дээгүүр гутлын өсгий товшиж
Гуалигхан биеэ бусдын л өмнө гайхуулж
Ганган цэцгийн үнэрт мансууран согтох гэж ирсийм бүсгүй минь.........
Б.Золжаргал 2008 он
Саин бас зөндөө муу мэдээнүүд...
Хичээлүүдиин дүн гарч эхлээгүи л юм шиг баина, дүн гарна гэж л багш нар жаахан сүрдүүлээд баисан. Харин Эрдэнэбаатар багш Түвшээтэи муудалцснихаа дараа овоо эр хүнии зан гаргаж таслаагүи хүүхдүүд дээр 20 хувь нэмнэ гэсэн баигаа... Асемгуль багш ч гэсэн дүнгээ засуулж болно гээд л баигаа, өнөөдөр жаахан хэрэггүи юм хиилгээд, бас ангиинхни дургүиг хүргээд авсан....
За тэгээд Хулангиин маань утас алга болоод тэрниих нь араас хөөцөлдөж бөөн маргаан болж болж, бараг л бид чинь Шерлок Холмс, Тин Тин л болчих дөхлөө... Даанч эцэст нь хэдэн хэрүүлч нөхдүүдиин амни зугаа, яриани сэдэв болоод дууслаа.... Хуланд маань л харамсалтаи боллоо.
Өчигдөр бас хичээл 4 цаг, өнөөдөр бүр 2 цаг ордог баина ш дээ, худлаа манаи сургууль жинхэнэ баигаа баидлаа гаргахаас, үзүүлэхээс аигаад тараачихдаг гэнээ, оронд нь бид нар хохирдог гэсэн.... Ер нь би хэлдэг: "Баигаа юм баигаагаараа л саихаан гэж"
За тэгээд 65-ииг цэвэрлэсэнгүи гэж Будмаа, Цэцэнэ 2ииг маань бас загнасан гэж баигаа, муу захирал, Энхцэцэг, эмч 3. Ер нь нариин ярьвал бас ярих юм ч бас бидэнд баигаа ш дээ...
Бөөн бөөн хар мэдээнии дараа хэдэн лаг мэдээ дуулгахад таатаи баинаа. Манаи Оюундарь маань Сант сургуулиин олимпиадад түрүүлжээ гэж. Нацгаа маань 3т орсон гэж баигаа. Угаасаа 1 сургуулиас 3 хүүхэд л оролцдог, шагналин сан нь нэлээн өндөр энэ тэмцээнд амжилт үзүүлсэн 2тоо том баяр хүргэеээ...
Мөн сургууль дээр болсон ИХ СУНГАА физикиин олимпиадад Хулан маань мөнгөн медаль хүртэж, ангиинхаа сургуулиинхаа нэрииг өндөрт гаргалаа гэж.... Тэгээд дахиад л баяр хүргэе...
Ер нь өнгөрсөн 7 хоногт манаихан алт, мөнгө, хүрэл гээд 3 өнгиин медалииг цуглуулсан юм баина ш дээ, бас Цэнгэл маань алт авахаар Улсин аваргадаа тоглоод л баигаа, лав л хожигдолгүи яваа...
Бас Дуулианд оролцож баигаа манаи хөлбөмбөгиин баг маань ивээн тэтгэгчтэи болчихоод цаана чинь төсөв батлуулах гээд сүид болж баинаа гэж... За за араи их юм биччихлээ, тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэи.
ДУУЛИАН 2020
Дуулиан 2020 тэмцээн албан ёсни веб саиттаи болсон баина. Тэгээд тэрэн дотор тэмцээнии талаар ихэнх мэдээлэл баина. Даанч сэтгэлд хүрсэнгүи, ер нь бол араи л их юм хиих боломжтои л юмсан, гэхдээ эхлэл юм гээд л сууж баихаас... Энэн дээр тавигдсан нэгэн сонирхолтои зургииг та бүхэнд хүргэж баина. Манаи сургуулиин баг Налаихт очин будаа болгосон үеиин зураг, Энхбаатар багш маань баисан....Дашрамд дурьдахад манаи багиин дараагиин тоглолт 1-р сарин 26-нд 11-р сургуультаи тоглох баигаа

Тэмцээнии үр дүн
Энэ өдрийн онцлох хүүхэд - Happy Feet

Бүтэн нэр: Түвшинжаргал Саруултөгс
Төрсөн он сар өдөр: 1991.12.22
Нас, орд: 16, матар
Төрсөн газар: Монгол, Төв аймаг
Хоч: Happy, Tөөгөө
Шүтлэг: байхгүй
Хобби: Бүжиглэх, дуу сонсох, найзуудтайгаа байх, sneakers л өмсөх
Дуртай хамтлаг, дуучин: Chris Brown, Michael Jackson, Bow Wow
Дуртай өнгө: Тод сайн энерги ялгаруулсан,цэвэрхэн өнгөнд
Дуртай улирал: Зуны үдэш (бороо орж байхад)
Дуртай хоол: pizza, double cheeseburger, шарсан төмс, Kit Kat
Дуртай брэндийн хувцас: Rocawear
Дуртай нэвтрүүлэг, суваг: So You Think You Can Dance, MTV
Хүндэлж явдаг хүн: Chris Brown, өвөө
Declаn Gаlbraith- You Аnd Me

За энэ залуу дуучин Declаn-ии 2 дахь бүрэн цомог You аnd Me охидод тэр дундаа Будмаад нэлээн хэрэгтэи баих гэж бодоод тавьж баина. Нэлээн дээрээс тавиад өгөөч ээ гээд хүсээд баисниг нь хаиж хаиж одоо л оллоо. Удаасан бол уучлалт гуигаад татаад бас сонсоод баигаараи...
01. You And Me
02. Leavin' Today
03. Ego You
04. I Think I Love You
05. I Do Love You
06. Nothing Else Matters
07. Missing You
08. Everybody Tells Me
09. Moody Blue
10. Sister Golden Hair
11. Maybe
12. Everything's Gonna Be Alright
13. Ruby Tuesday
14. I'd Love You To Want Me
15. The Living Years
16. I'm Cryin' For You
17. Guardian Angel (Christmas Bonus Track)
ТАТАХ
Мэдээллүүд...
Ер нь бол өнөөдөр манаи ангиинхан сургууль дээр болсон "ИХ СУНГАА" олимпиадиг зохион баигуулах их ажилд хувь нэмрээ орууллаа гэж. Ихэнх нь ассистентээр сууж, бас бүгдээрээ л цаасан дээр элдэв юм нааж, тараасан... Даанч багш нар бидэнд цалин өгсөнгүи ээ... би гомдоогүи л дээ, гэхдээ араи л харамч юм шиг...
Харин тэр олимпиадад нь манаи ангиинхан бас ч гэж муугүи оролцсон бололтои, юутаи ч Намхүү, БЕК, Хулан, Энхүүш, Чои, Уртаа гээд оролцогчиддоо амжилт хүсье...
Мөн энэ үеэр Сант сургуулиин олимпиадад манаи Оюундарь, ЛМО, Нацгаа нар маань оролцсон, бас л гаигүи баих, амжилт үзүүлнэ гэдэгт нь итгэж баигаа...
Энэ өдрүүдээр бас Цэнгэл маань Улсин аварга шалгаруулах хөлбөмбөгиин тэмцээнд оролцож баигаа бөгөөд түүнии баг хэсэгтээ 2 хожилтои, Цэнгэл маань нэг гоол хиичихсэн тэмцээнээ үргэлжлүүлж баинаа...
Одоогоор нэг иимэрхүү, илүү шинэ мэдээг сэтгэгдэл дээр үлдээнэ гэж наидаж баина...
Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Нацагдорж

Бүтэн нэр: Барзул Нацагдорж
Төрсөн он сар өдөр: 1991.12.30
Төрсөн газар: Монгол
Хоч: Кайо
Хобби: Телевиз үзэх, рс тоглох
Дуртай өнгө: Цэнхэр
Бага нас:
Манай Нацгаа маань сургуулийн өмнөх боловсролоо эзэмшээд 1998 онд Арвис дунд сургуульд анх 1-р ангид элсэн орон эрдэм номын их амжилтынхаа гарааг эхэлжээ. За тэгээд Гээдээтэй нэг ангид хамт суралцаж байсан гэх. Тийн суралцаж байх хугацаандаа манай хүн Дүүргийн аварга энээ тэрээ гээд бөөн бөөн медаль хурааж байсныг түүх гэрчилдэг.
Мэдээж 2002 онд Нацагдорж гэх нэгэн балчирхан хөвгүүн 1-р сургуулийн МГС-тай ангид орон 131dg-ийн хамгийн “нялх” гишүүн нь болсон түүхтэй...
131dg-д
Нацгаа маань ангийн хамгийн даруухан, тулхтай хүүхдүүдийн нэг. Илүү дутуу үг хэлдэггүй ч хэлэхээрээ үнэн үг хэлдэг, хамгийн гол нь тэвчээртэй. Бас тайван, хөгжилтэй, ухаалаг залуу гэж түүнийг үнэлдэг. Ангийнхаа төлөө юуг ч хийхээс буцахгүй, тусч, нийтэч.............................../бичээд байвал дуусахгүй дээ, та үргэлжлэлийг нь бичээрэй......../
Түүний хувьд өнгөрсөн жил нэлээн амжилттай өнгөрсөн. Тэрээр Хотын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж, Ханд багшийн нэрэмжит Физикийн олимпиадаас мөн л хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн жил Мэдээлэл зүйн хичээлээр СБД-ийн аварга болоод амжсан овоо гар...
Тэрээр математикийн хичээлээр нийтдээ 20 орчим медаль хүртэн, дүүргийн алт, мөнгө, хүрэл, хотоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, манай ангийн шилдэг математикч, манай ангийн бахархлуудын нэг юм.

Ойрын үед...
Ер нь тэгээд түүний хувьд үнэнч зан, даруу байдлаараа олны хүндэтгэлийг нэлээн хүлээсэн хүн гээд ер нь дүгнэчихэж болно доо. Хэн ч үүнтэй санал нийлнэ байх аа...
Маргааш Нацгаа маань Сант сургуулийн нэрэмжит олимпиадад сургуулиа төлөөлөн оролцох 3 хүүхдийн нэг нь болон оролцох гэж байна. Өөрийгөө харуулах цаг чинь болжээ, амжилт хүсье, амжилт ч гаргаарай...................................
Өөлхөн гөлөг байгаа биз
NEWS at 131dg.blogspot.com 1+10=11
Багш, Мигаа, Бамбаа, Тэмка нар маань Казахстан руу өнөө өглөө хүлгиин жолоо залсан бололтои. Даанч тэдэнтэигээ салах ёс гүицэтгэж, гаргаж өгч чадсангүи ээ, энэ бичлэгииг харвал САИН ОРОЛЦООД МЕДАЛЬТАИ ирээрэи гэж ангиинхнихаа өмнөөс хүсье ээ...
Бас маргааш хичээл ном ёсоороо орно гэсэн, түүвэрлэх шалгалт авах сурагтаи,гэхдээ биднээс биш баих гэж наидаж баина...
За нэг оирд иимэрхүү л шинэ мэдээ баина... Удахгүи бүр илүүг блогоосоо...
HAPPY BIRTHDAY...
За тэгээд өнөөдөр чинь манаи Түвшинбаяр маань 18 нас хүрч баигаа тэмдэглэлт өдөр юм баинаа. Тэгээд ангиинхнаас чинь төрсөн өдриин гал халуун мэндииг бас бус ерөөлтэи дамжуулж баинаа. Хамгиин гол нь 18 нас хүрч баинаа гэдэг чинь чамаиг дэмии доргиж, том хүн болчихлоо гээд томрох биш харин ч бөөн бөөн хариуцлага, бас маш их боломжииг чамд өгч баигааг ухаараараи... Тэгээд энэ жил юу хүлээж баигааг бичих нь энд илүүц биз дээ... Төрсөн өдриин мэнд хүргэе!!!!
Мөн манаи Төөгөө админы дүүгиин төрсөн өдөр болж баигаад нь ангиинхаа блогиин зүгээс баяр хүргэе.. Жаахан хүүхэд юм чинь хүссэн бүхэн чинь биелээсэи гэж ерөөе дөө...
За тэгээд мэдээж дуугаа дуулаараи...
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEАR Tүвшээ
HAPPY BIRTHDAY TO YOU...........
Энэ өдрийн онцлох хүүхэд- Э.Тэмүгэ

За тэгээд олимпиадынхны 7 хоногийн сүүлчийн хүүхэд хэн гэдгийг манайхан надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх аа. Тийм ээ энэ бол Э.Тэмүгэ.
Бүтэн нэр: Энхбаатар Тэмүгэ
Төрсөн он сар өдөр: 1990.08.13
Төрсөн газар: Монгол
Хоч: Тэмка
Хобби: Нетээр хэсэх,
Дуртай өнгө: Улбар шар
Дуртай хоол: Будаатай хуурга
Дуртай кино: Forrest Gump
Дуртай хөгжим: Хип хоп, хүнд рокоос бусад
Бага нас:
Манай хүн анх нийслэлийн 60-р цэцэрлэгт орж хүмүүжиж байгаад, 147-р цэцэрлэг рүү шилжин суралцаж байжээ. /шалтгаан нь тодорхойгүй, гэрчүүдийн ярианаас үзэхэд сахилга батаас болсон гэх joke/ За тэгээд удалгүй 1998 онд Нийслэлийн төдийгүй Монголын анхны хувийн сургууль “Ойн булаг” сургуульд орон суралцаж байлаа. Одоо энэ сургууль түүн шиг сурагч сургаж байсандаа бахархдаг гэдэгт би итгэлтэй байна. Гэвч Тэмүгэ маань 3-р анги хүртлээ тэнд сурч байгаад улмаар “Төгсжаргалант” сургуульд элсэн оржээ. Тэнд орсноор түүний авьяас билэг чухамдаа нээгдэж, анхны хүрэл медалиа 48-р сургуулийн олимпиадаас хүртэн, найзуудтай ч болжээ, тэд бол өдгөөгийн 131dg-ийн гишүүд ЛМО, МКА нар байсан юм. За тэгээд 2002 онд 1-р сургуулийн МГС-тай анги болох 5д ангид элсэн орж өдийг хүртэл суралцаж байнаа...

131dg-д
За тэгээд Тэмүгэ маань манлайлагч зан чанартай, удирдах авьяастай гэдэг нь ангийн даргыг хийж байсан он жилүүдээс харагдана. Мөн бүжиглэх, жүжиглэх авьяастай гэдэг нь Урлагий үзлэгт орж амжилт үзүүлж байснаас нь бид бэлхэн харж чадна. Сургуулийн бүжгийн аварга Arctic Penguins хамтлагийн гишүүн, сургуулийн урлагийн үзлэгийн уран уншлагийн төрлийн хэд хэдэн удаагийн аварга, сургуульдаа л урдаа барих уран уншигч.
Хүнлэг чанар, хөгжилтэй байдал, нөхөрсөг, хүүхдээрээ гэнэн цайлган........ Энэ бүхэн ч түүнийг илэрхийлэхэд багадна. Түүний жинхэнэ ангийнхаа төлөө гэсэн сэтгэлийг нь юутай ч зүйрлэшгүй... Аливааг шийдэхдээ нухацтай, бусдыг гэсэн сэтгэлтэй...
Тэмүгэгийн маань амжилтыг бичихэд их цаг гарнаа. Дүүргийн 3 удаагийн аварга, хотын 3 удаагийн аварга, Олон улсын хот хоорондын математикийн олимпиадын 4 удаагийн аварга, улсын математикийн олимпиадын аварга. Физикийн хичээлээр хот, улсын аварга. Нийт 80 гаруй медальтай...
Сургуулийн шилдэг сурагчаар 2004,2007 онд, дүүргийн шилдэг сурагчаар 2005 онд, улсын шилдэг сурагчаар 2006 онд тус тус шалгарсан манай ангийн төдийгүй улсын шилдэг хүүхэд, үнэ цэнэ юм...
Хамгийн гол нь тэрбээр 2006 онд Словенд, 2007 онд Вьетнамд болсон ОУМО-д Монгол улсаа төлөөлөн шалгаран оролцож, тусгай байр эзэлж байсан шилдэг математикч билээ...
Ойрын үед
Тэмүгэ маань энэ жил медалийн арвин ургац хурааж байгаа юм. Маргааш Казахстан луу явж өнгөрсөн жил алтан медаль хүртсэн амжилтаа давтан медалиа ихэрлүүлэх зорилгоор нисэх гэж байгаа... Тэгээд л олимпиадуудад жинхэнэ булагдаж, медалийг ч цуглуулах биз дээ...
Тэгээд Тэмүгэд хамгийн түрүүнд алтан медаль хүртээрэй гэж ерөөгөөд, амжилт, сайн сайхан бүхнийг хүсээд блогийн зүгээс ЭНЭ ӨДРИЙН ОНЦЛОХ ХҮҮХЭД-ээр тодруулж байнаа...
KEANE- Hopes and Fears

Харин Мигаагиин цомгииг хаигаад тэнэж баисан чинь минии хамгиин сонсох дуртаи KEANE хамтлагиин хамгиин эхнии бүрэн хэмжээнии цомог Hopes and Fears-ииг оллоо. Тэгээд татаж аваад мэдрээсэи гэж хүсээд блог дээрээ тавьж баинаа, үнэхээр гаихалтаи feeling мэдрэх болно. Татаад баигаараи...
1. Somewhere Only We Know
2. This Is The Last Time
3. Bend And Break
4. We Might As Well Be Strangers
5. Everybody's Changing
6. Your Eyes Open
7. She Has No Time
8. Can't Stop Now
9. Sunshine
10. Untitled 1
11. Bedshaped
ТАТАХ
Ниигмиин хичээлиин ТТШ
УФО-2007
Тэр 4 дэх зургииг нь хараараи манаи хэд мафи тоглож баигаа нь, ангид нэлээн тархсан энэ тоглоомын эх үүсвэрииг тавьж баих мөчиин зураг...
speciаl thаnks to Migаа
THE CURE- Greatest Hits

За тэгээд NICK'UP маань биднээс олоод өгөхииг хүссэн THE CURE хамтлагиин The Greatest Hits цомгииг бид блог дээрээ тавьж баина. rapidshare дээрээс татахиг хүсэхгүи бол 4shared-ээс 3 хуваасниг нь татаад сонсоод баигаараи... мэдээж сэтгэгдлээ мартав...
01 Boys Don't Cry (2:44)
02 A Forest (4:44)
03 Let's Got to Bed (3:34)
04 The Walk (3:31)
05 The Lovecats (3:40)
06 Imbetween Days (2:58)
07 Close To Me (3:41)
08 Why Can't I Be With You (3:14)
09 Just Like Heaven (3:32)
10 Lullaby (4:10)
11 Lovesong (3:28)
12 Never Enough (4:28)
13 High (3:35)
14 Friday I'm In Love (3:35)
15 Mint Car (3:29)
16 Wrong Number (6:01)
17 Cut Here (4:10)
18 Just Say Eyes (3:29)
ТАТАХ-rapidshare-ээс
ТАТАХ-/1-р хэсэг 4shared-ээс/
ТАТАХ-/2-р хэсэг 4shared-ээс
ТАТАХ-/3-р хэсэг 4shared-ээс/
Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Мягмаржав
Олимпиадынхны 7 хоногийн 2 дахь оролцогч бол Мягмаржав. За тэгээд түүнтэй танилцацгаая...
Бүтэн нэр: Болд Мягмаржав
Төрсөн он сар өдөр: 1990.05.22
Төрсөн газар: Монгол, Дундговь
Хоч: Мигаа
Хобби: гитар тоглох, хөгжим сонсох, зурагт үзэх
Дуртай өнгө: Цагаан, цагаавтар, цайвар
Дуртай хоол: Цуйван / гэхдээ зөвхөн гоё цуйванд л /
Дуртай кино: The Lord Of The Rings, The Matrix, Forrest Gump….
Дуртай хөгжим: Рок, Классик, Жазз
Дуртай хамтлаг: :Linkin Park, Arctic Monkeys, Greenday, Keane
+%5BDesktop+Resolution%5D.jpg)
Бага нас:
За тэгэхээр мань хүн дүүгээ хараад ахын үүргээ онц гүйцэтгэхийн тулд цэцэрлэг энээ тэрээгээр явж сүржигнээгүй гэж байгаа. Тэгээд Дундговь аймагт 1-р сургуульд нь 1-р ангид нь ороод л 10 сарын үед Улаанбаатар хотын 84-р сургуульд элсэн орсон юм. Тухайн үед хоцрогдол арилгах гэж багшид очиж байсан тэр хүүг хожмын их математикч, 131dg-ийн хүндэт гишүүн байсан гэдгийг хэн нэгэн мэдэж байсан болов уу?

131dg-д
Ер нь бол манай хүн бусдад их туслах дуртай, хөгжилтэй, нийтэч залуу. Ангиараа байх дуртай ангич хүүхэд. Хичээлдээ хянамгай, нямбай, хэрсүү сурагч. Дайчин, шургуу, зоригтой хөлбөмбөгчин.
Мигаа бол Монголын математикийн ертөнцөд гялалцах бас нэгэн манай ангиас төрсөн од мөн юм. Тэрбээр улсын математикийн олимпиадын мөнгө, хотын 2 удаагийн аварга, дүүргийн 2 удаагийн аварга, П.Энхболдын нэрэмжит олимпиадын дархан аварга. Бусад нэрэмжит тэмцээнүүдээс 50 гаруй медалийг нэгэнт цуглуулчихаад байгаа гавьяатан. Физикээр ч хотын аварга болж, бусад олимпиадуудаас ч олон медаль цуглуулсан. Өөрийнх нь хэлснээр бүх өнгөнд дуртай болохоор бүх медалийг авах гэж цуглуулдаг гэх.
Ангийн хөлбөмбөгийн 2-р багийн гишүүн. Сургуулийн спартакиадаар тоглон мөнгөн медаль хүртсэн. Спорт сонирхогчдод өөрийн зоригт үйлдлүүд, гайхамшигт пасс, мөргөлтөөрөө танил болсон тамирчин.

Ширээний теннисны спортын агуу тоглогч. Сургуулийн аварга энээ тэрээгээс бас зөндөө медаль хүртэж байсан, шалтгаан нь бас л бүх өнгөнд дуртайгаасаа болж.
Урлагийн үзлэгт 2 жил гитар барин хамтлаг бүжигт ангиа авч гарсан гавьяатан. Бас л дүгнээд хэлэхэд ирээдүйтэй гитарчин.
Ойрын үед
Манай хүн өнгөрсөн жил амжилтаар хахаж цацаж байлаа. Тэгээд энд эхлээд Беларусьт болсон Олон улсын хот хоорондын математикийн олимпиадад оролцсон гэдгийг нь бичих хэрэгтэй байх. Дараа нь рс аймар тоглож сурсныг нь, түүний удаад ДҮҮРГИЙН ШИЛДЭГ СУРАГЧ болсон нь жагсана байхаа.
Удахгүй Мигаа маань Казахстан улсад болох олимпиадад /хэний ч нэрэмжит билээ дээ байз,/ сургуулиа төлөөлөн оролцох гэж байгаа, түүний дараа дүүрэг, хотын олимпиадууд үргэлжлээд явна, бүгдэд нь амжилт үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байнаа.
Эцэст нь хэлэхэд Мигаа бол агуу хүн чанартай, жинхэнэ сайн найз болж чадах, итгэлтэй, ирээдүйтэй залуу юм аа...
БОХИРДОЛ

amb - Агаарын бохирдол

Bemgx - Бохирдол…

enkhtormn - Босоо улаан

manfred - Ширгэж буй нуур

skull collector - Хоосон

Toonami (Bachka) - 7.10 AM in UB

Unen - Бохирдсан сэлбэ

UuganD - Тэмцэл
Дэлгэрэнгүиг үзэх
www.news.mn-ээс
Алтан ураг- Mаde in Аltаn Urаg

boy хэрэглэгч маань аль эртнээс л биднээс АЛТАН УРАГ хамтлагиин 2006 онд гаргасан цомгииг тавиад өгөөч ээ гээд хүсээд баисниг бид энэ удаа гүицэлдүүлж баинаа... Татаад баигаараи... За тэгээд өөр хүсэх юм баивал сэтгэгдэл энээ тэрээгээ үлдээгээрэи...

1.Intro
2.Requiem
3.Ижии Монгол
4.Хөх толботон
5.Давлагаа
6.Хилиин чанадад
7.Ширээ нуур
8.Раах
9.Араатан
10.Их Монгол
11.Outro

ТАТАХ
Б.Золжаргал "Хайрла"
Хүн гэдэг богинохон амьдарна
Хүссэн хүсээгүй явах болно
Олдсон энэ амьдралаа л жаргалтай амьдарч
Орчлонд чамайг дурсах сайн нэрийг ол
ЭРгэн тойрныхоо хүмүүсийг
Энгүй их хайраар хайрла
Эргээд тэр хүмүүс чамайг хайрлана
Энэхэн орчлонл та хайраар дутахгүй
Хүн хорвоод эдээр дутахгүй
Хүрээд ирсэн тавиланг тойрч гарахгүй
Рүсэвч хясавч зовсон ч жаргасан ч
Хайр гэсэн сэтгэлийн тоглоомоор л дутна
Энэ хорвоо дээр төрүүлсэн
Эрдэнэт биеийг тань өсгөсөн
Ээжийгээ хамгийн ихээр хайрла
Эхнэрээсээ ч илүү хайрла
Эх хүн гэдэг хүүгийн хайраар дутахаас
Энэхэн биемйнхээ нэг хэсэг хүүхдээ хайраар дутаахгүй ээ
Ааваа би таньдаа хайртай гэж
Ариухан зүрхнийхээ гүнд шивнээрэй
Амаараа хэлээгүй байсан ч
Аав нар зүрхэндээ ойлгоно
Ахиад хэлэхгүй байсан ч
Хүү минь надад хайртай гэж
Хүрэн зүрхэндээ баярлаж сууна
Хайртай хүнээ хацар дээр нь зөөлөн үнсээд
Би чамд хайртай гэж чихэнд нь шивнэ
Халуун сэтгэл булгилан догдолж
Бүхнээс илүүгээр чамайг л хайрлана
Жаргал эрсэн харц ганцхан чам дээр тусна
Жавартай өдөр ч сэтгэл нь бүлээн байна
Жар хүрсэн ч магадгүй таныг дурсаж л байна
Эргэн тойрныхоо хүмүүсийг
Эгэл дорой гэж ялгалгүй хайрла
Бид энэ орчлонд хүн болж төрснөөрөө
Бусдыг хайрлах зарлиг авсан
Бурхан биднийг бие биенээ хайрла
Буян нүглийн сайн мууг ялга гэж
Бусдаас онцгойлж энэ хорвоод хүн болгож илгээсэн
Хүн энэ хорвоод хүний хайраар л дутдаг
Хүрэн зүрх хайраас л болж шаналдаг
Доголон нулимс хүртэл хайраар дутдаг болохоор
Дэргэдээ байгаа хэнийг ч байсан хайрла
ТТШ
Өнөөдрөөс ТТШ эхэлсэн байгаа. Манай ангийнхан Монгол хэлээ өглөө, өгөх өгөхдөө гайхалтай сайн үр дүнтэй өгсөн гэдэгт админы хувьд ангийнхандаа итгэж байна. Хөлбөмбөгийнхөн маань Дуулиан-2020 тэмцээнтэй байсан учраас шалгалтнаас чөлөөлөгдснөөр нэлээн цөөхүүлээ шалгалтаа өгсөн. За тэгээд угаасаа бүгдээрээ шалгалтанд орсон юм чинь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, өнөөдрийн ТТШ-ын 2 вариантын материалыг тавьж байна. Та нөгөө вариантаа хийгээд нэг үзээрэй, бас өөрийнхийгөө шалгаарай....
Дараагийн шалгалт Мягмар гарагт болно.
1-р сургууль 4:2 45-р сургууль
1-р сургууль 4:2 45-р сургууль
Гоолууд: А.Ундрал /1:1/ Г.Зол-Эрдэнэ /2:1/ Д.Батцэнгэл /3:1/ М.Өлзийхутаг /4:1/
Шар хуудас: Д.Батцэнгэл, А.Ундрал
Багийн гол хамгаалагч Б.Очгэрэлийн эзгүйд 1-р сургуулийн баг ялалт байгуулж чадлаа. Өмнөх тоглолтонд улаан хуудас авсны улмаас энэ тоглолтыг өнжиж байгаа түүнийг Н.Чойсүрэн, Х.Билгүүн нар орлон тоглосон. Ер нь гарааны бүрэлдэхүүн энэ удаа нэлээн өөрчлөгдөж М.Өлзийхутагийн оронд Н.Бямбажавыг, Б.Түвшинбаатарын оронд хаалганд Б.Түвшинбаярыг, Б.Очгэрэлийн оронд Н.Чойсүрэнг илгээж, гараанд А.Ундрал, Д.Батцэнгэл нар тэдэнтэй хамт гарсан. Эхний гоолыг хамгаалагчийн алдааны улмаас алдсан ч сандралгүй 1-р үед тооны харьцааг тэнцүүлэн, улмаар 2-р үед тоглолт илт сэргэж, ялангуяа Д.Яруу, О.Энх-Оргил, Г.Зол-Эрдэнэ нар тоглолтын идэвхийг нэмэгдүүлж, багтаа ялалт авчирлаа.
Ингэснээр 1-р сургуулийн баг хэсгээс шалгарах эрхээ олж авч байгаа бөгөөд дараагийн тоглолтын дүнгээс үл хамааран дараагийн шатанд тоглоно, харин хэдээр вэ гэдгээ сүүлийн 2 тоглолтоос шийднэ. Дараагийн тоглолт 1-р сарын 26-нд 11-р сургуультай тоглоно, Дуулиан-2020-ийн амралт эхэллээ...
Монтажны зурагнууд [only for 131dg]
Мэдээнүүд...
Тэгэхээр мэдээж 1 сарын 5 буюу Хагас саин өдөр ТТШ эхэлж Монгол хэлээр бид шалгалтаа өгнө. Гэтэл Цээмаа багш одоо хүртэл жишиг даалгаврынхаа хариуг нэгтгэж өгөөгүи л баина. Бүр цээжлээд орж ч болохгүи, зүгээр л адилхандуу юм л шалгалтанд ирж баигаа, тэгээд ер нь бол сүирэхээс өөр сонголтгүи болчихоод баигаа юм...
Хамаг ажил давхцаад, хажууд нь бас хагас саин өдөр Дуулиан-2020 хэсгиин 2-р тоиргиин эхнии тоглолтоо 45-р сургуультаи хиих баигаа. Шалгалтаа өгчихөөд л 45-руу ангиараа гүиж очоод л цөм авна даа...
За тэгээд маргааш манаи Энхүүш, Цэнгэл 2-ын маань хорвоод мэндэлсэн өдөр тохиож баигаа. Тэгээд ангиинхан нэг юм бодох баихаа... Блог ч бас бодоод л баигаа..
За нэг иимэрхүү, оирд тэгээд л РС тоглох нь тоглоод л, 65-д суугаал, бас мафи буцаж хүчээ авч баигаа өдрүүд үргэлжилж баигаа... Харамсалтаи нь техникиин асуудлаас болоод өнөөдөр онцлох хүүхдээ шалгаруулж чадсангүи. Нэг мэдээ задлахад энэ 7 хоногт олимпиадынхан хоорондоо буюу Мигаа, Тэмка, Бамбаа нар өрсөлдөнө. ХАрин нөгөөх нь хэн бол???
Энэ өдрийн зураг...
Алим идэх уралдаан аа гэж...
Б.Золжаргал "БИ"
БИ
Алтан нарны дор хүн болж төрсөн хувь заяа
Алаг дэлхийг ухаарах гэж яваа гэнэн тэнэг
Ариун нандин бүхнийг ойлгож ядан
Алхам бүрдээ асуулттай тулгарах
Алдаа нь ихэдсэн бодлого би
Хөрст дэлхийд хүн болж төрсөн ховорхон тохиол
Хүмүүний орчлонд замаа олох гэж яваа жим
Хүслийн дээдээр ирээдүйгээ удирдах сурагч
Хариулт бүрийг олох гэж тэвдэж яваа олонлог
Хөхөмдөг манант ертөнцтэй хүйгээр холбоотой төрсөн би
Энэхэн хорвоод эхийн хайраар хүмүүжиж буй ээжийн охин
Эрдэм номыг сурах гэж оюуны тулаан хийж буй сурагч
Энэ дэлхийг таних гэж тэмтчиж яваа аавын үр
Эргээд олдохгүй энэ л амьдралаа хайрлаж яваа Золжаргал би
Монгол хэлний хичээлиин жишиг даалгавар
Maroon 5 [B-Sides CD]
За тэгэхээр админуудин сонсох дуртаи Maroon 5 хамтлагиин цомогт нь ороогүи дуунууд бүхии шинэ CD цаана чинь iTunes-иин таталтин жагсаалтиг тэргүүлээд шуугиулж баина.Та бүхэн Story гээд дууг нь блог дээрээс сонсож баисан баих... За тэгээд татаад баигаараи...
1. "Story" – 4:29
2. "Miss You Love You" – 3:10
3. "Until You're Over Me" – 3:15
4. "Losing My Mind" – 3:20
5. "The Way I Was" – 4:18
6. "Figure It Out" – 2:59
7. "Infatuation" – 4:26
ТАТАХ
Энэ өдрийн онцлох хүүхэд- Н.Бямбажав
Удтал хүлээлгэж, нэлээн завсарласны эцэст манай блогийн хамгийн их хүн үздэг, хамгийн их сэтгэгдэл бичигддэг, “Энэ өдрийн онцлох хүүхэд” булан маань эргэн ажиллаж эхэлж байнаа. За тэгээд энэ 7 хоногийн эхний, энэ жилийн эхний онцлох хүүхдээр бид 2007 оны Улсын Шилдэг сурагч болсныг нь үнэлэн Бямбажавыг тодруулж байнаа.

Овог нэр: Намсрайжав Бямбажав
Төрсөн он сар өдөр: 1991.09.07
Төрсөн газар: Монгол, Улаанбаатар
Хоч: Spy, /....................????? амьтны нэр????/
Хобби: Хөлбөмбөг тоглох, сагс тоглох, теннис тоглох
Бага нас:
За тэгэхээр миний өмнө түүний энэ жилийн Улсын тэргүүний сурагчид нэр дэвшсэн тодорхойлолт дэлгээстэй байж байна. Тэгээд энэ нийтлэлээ бичихдээ үүнээс нь нэлээн ашиглаад, өөрийнхөө үгийг бас нэмэрлэх болно.
Манай хүний намтар дээр цэцэрлэгээр хүмүүжсэн эсэх талаар алга байгааг бодоход төрсөн нутаг хавиараа л хэсүүчилж байсан бололтой./just joke/
Хожмын улсын шилдэг 1999 онд нийслэлийн 1-р сургуульд элсэн орж байжээ.
“1999 онд нийслэлийн 1-р дунд сургуульд элсэн орж онцсайн дүнтэй суралцаж , улмаар 2002 оноос 4-р ангиа алгасан уралдаант шалгаруулалтанд тэнцсэнээр тус сургуулийн Энхбаатар багшийн удирдсан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 5д ангид суралцаж эхэлсэн.”
Ингээд л 131dg-ийн гишүүн болчихож л дээ, цаадах чинь. Ийм хүн хүсэн хүсэн, анги алгасан алгасан манай ангид орсон гэхээр манай ангийн чанар чансаа бас харагдана гээд ангиа хальт рекламдчихъя.
131dg-д
Ер нь бол манай хүн чинь нийтэч, хөгжилтэй, итгэлтэй гээд ерөнхийдөө бол САЙН залуу байгаа юм. Тэгээд зан чанарынх нь хувьд ангийнхан нь ангийнхаа төлөө цохилох зүрхтэй, хүнд муу санадаггүй, тусч гэдгээр нь үнэлдэг, мэддэг.
Манай хүн 5д-11г ангид суралцах хугацаандаа хүрч болох бараг л бүх юмны оргилд хүрсэн.

“Суралцах хугацаандаа ерөнхий боловсролын программыг бүрэн эзэмшихийн сацуу байгалийн ухаан, физик, математик зэрэг хичээлүүдээр зохиогддог төрөл бүрийн олимпиадуудад тогтмол амжилттай оролцож алт 20, мөнгө 20, хүрэл 16 нийт 56 медаль аваад байна. Үүний дотроос Олон улсын хот хоорондын матемтикийн олимпиадын 3 удаагийн аварга, Дүүргийн матемтикийн олимпиадын 2 удаагийн аварга, Хотын математикийн олимпиадын 2 удаагийн аварга болж, улсын олимпиадаас 6 медаль хүртээд байна.”
Бүх л салбарт хүч сорьж, амжилтанд хүрч байдаг овоо гар. Жишээ гээд л дурьдвал энэ жилийн урлагийн үзлэгийн аварга ARCTIC PENGUINS багийн гишүүн. Ямар ч хүнд хэцүү үед ангийнхныгаа орхиод явчихгүй гэдгийг нь,үргэлж хамтдаа байна гэдгийг нь бид мэднэ. Тэгээд ч ер нь манай хүн анх ангийнхныгаа өмөөрч л зодоон эхлүүлсэн юм шүү дээ.
“Н.Бямбажав нь дээрх амжилтуудаас гадна хичээлээс гадуур зохиогддог урлаг спортын арга хэмжээ, олон нийтийн ажилд бусдыгаа манлайлан оролцож, “Центавр” танин мэдэхүйн уралдааны сургуулийн аварга, сургуулийн бүжгийн аварга, сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 2 удаагийн аваргаар шалгарч байсан. Бие даан англи хэл, компьютерийг гүнзгийрүүлэн судалж өөрийгөө дайчлан шургуу хөдөлмөрлөдөг, анги хамт олондоо нэр хүндтэй, нөхөрсөг дотно тусч харьцаатай төдийгүй 2000, 2004 оны сургуулийн шилдэг сурагч, Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар болон Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурагч” өргөмжлөлт, Монголын Хүүхдийн Ордны “Эрдэм” алтан медальт. Асашёорюү сангийн тэргүүний сурагч. 2006 оны нийслэлийн тэргүүний сурагч өргөмжлөлт манай тэргүүний сурагчдын нэг юм.”
2007 онд
Тэгэхээр манай хүн өнгөрсөн жил амжилтын арвин ургац хураалаа.
2007 оны 7-р сард Вьетнам улсын Ханой хотноо болсон Олон Улсын математикийн XLVIII олимпиадаас мөнгөн медаль хүртснээс гадна физик, математикийн улсын олимпиадаас мөнгөн медаль тус тус хүртэж, өмнө нь 2006 онд хүртээд байсан Байгалийн ухааны улсын олимпиадын хүрэл медальтайгаа зэрэгцүүлэн 3 өөр хичээлээр улсын олимпиадаас медаль хүртсэн анхны хүн болсныг энд бичихэд таатай байна..
Казахстан, Индонез, Вьетнам, Бразил руу олимпиадад оролцох гэж яваад үзчихсэн хашир нөхөр. За тэгээд амжилтыг нь үнэлэн ангиас нь “Сурлагын тэргүүний сурагч”, улсаас “Улсын тэргүүний сурагч”-аар шалгаруулсан юм..
Бямбаа маань бидний дотны анд төдийгүй, манай ангийн, манай сургуулийн, манай улсын бахархал, нэрийн хуудас болсон шилдэг сурагч, гоолын машин, агуу математикч нь билээ.
Золжаргалын уран бүтээлээс...
/бид та бүхэндээ Золжаргалын уран бүтээлээс хүргэж байна. Эхний энэ шүлэг миний хувьд түүний хамгийн гайхалтай бүтээл нь юм, тэгээд удахгүй үргэлжлэлийг хүлээн аваарай.../
Эр хүн танд хэлэх хэдэн үг
Хорвоод та хүний охиныг авчхаад
Хайрлах хүнгүй мэт битгий хаяач
Хорвоод та 2-оос хонгорхон үр чинь л
Хархан нүдэндээ нулимстай хоцорно
Эхнэр авлаа гэж ирээд саллаа гээд ирвэл
Ээж аав чинь лав зүрхэндээ уйлна
Эргээд та ч гэсэн хайртай эхнэрээ санана
Энэхэн биенээс чинь сэтгэл салж тэнд үлдсэн байна
Архи уугаад хааяа та халамцуухан ирж болно
Авгайгаа зодож харин зүрхий нь битгий эмтэл
Алдрайхан бяцхан үр чинь айдас дүүрэн амьдарч
Аав гэсэн үгийг сонсохдоо сэтгэл нь түгшдэг болно
Хааяа нэг эхнэрээ найзуудтай нь цэнгүүл
Халамж дүүрэн эхнэрийн чинь царайд баярын мишээл тодорно
Хээнцэр ганган хувцас гэргий чинь таниас хүсээгүй
Хайр дүүрэн харц л таниас хүссэн гэдгийг та хожим мэдэрнэ
Эр хүн та битгий эхнэрээ гомдоо
Эмзэгхэн байдаг юм эмэгтэй хүн
Элэг зүрхэндээ л нууцхан нулимсаа арчиж
Эгэлхэн зүрх нь таниас алхам алхамаар холдоно
Аяа та хорвоод айлын охиныг авсан гэдгээ санаж
Алаг эрээн энэ хорвоод ганцаар нь хаяж
Өрх толгойлсон эмэгтэйн тоог битгий нэмээч
Өөрийн эрхгүй өрөвдөлтэй харагддаг юм тэд чинь
Хөөрхөн эгдүүтэй үрийн чинь сэтгэл нялхаараа сэвтэж
Хөөрхий хүүхэд чинь өнчин гэж дуудагдана
Хэрвээ та ухаантайсан бол
Хорвоод гэр бүлээ битгий орхиорой
Эхнэрээсээ салаад та жаргахгүй ээ
Энэ орчлонд сайхан амьдарлаа ч та
Эндээс халин одоход чинь таныг
Эхнэр чинь л толгойг чинь түшиж доголон нулимс унагаж сууна
Гэргийнхээ сайхан цайг дахиж уухгүй
Гэрийнээ босгыг алхахад тосон угтах хүү чинь үгүй
Таны аз жаргал тэнд үлдсэн байна гэдэгт
Та битгий эргэлзээрэй
Миний энэ шүлэг эр хүн таньд
Мянган утасны зангилааг тайлж
Магадгүй таны сэтгэлийг гэрт чинь
Маргаашийн дотор аваачих болтугай
Гээдээгийн уран бүтээл
2007 оны онцлох агшнууд
Н.Оргил Триатлоны спотоор улсын аварга цолыг хүртлээ...
Вьетнамд болсон ОУМО-д оролцсон Монголын шигшээ багийг манай ангийн 3 сурагч бүрдүүлэв...
Олимпиадынхны үзүүлсэн бахдам амжилт...
Бямбаагийн үзүүлсэн давхар давхар амжилтууд... /УФО-2007 мөнгөн медаль/
Тэрэлж рүү зугаалгаар явлаа....
Бажгаа & Мигаа урлагийн үзлэгээр...
Баяка багш шинэ үеийг авчирлаа... Welcome to 2008

Өнөөдөр 1-р сарын 1-ны өдөр. Энэ жилийн эхний өдөр. Хүн бүхэн энэ өдөр дараа жил хийх ёстой ажлаа төлөвлөн, өнгөрсөн жил хийсэн алдаагаа цэгнэн, амжилтаа эргэн хардаг өдөр. Бидний хувьд ч энэ өдөр бол 2008 он гэдэг чинь хамгийн хариуцлагатай жил шүү гэдгийг сануулж буй өдөр болж байна.
Мэдээж энэ жил бол олимпийн жил. 2008 оны олимп бидний урд хөрш Хятад улсын Бээжинд болохоор ид ажил өрнөж байна. Алтан медалийг ч бид их л хүсч байгаа.
За энэ ч яахав хамгийн гол нь бид энэ жил сургуулиа төгсөнө. Та анзаарсан бол 2007 онд юм бүхэн л сүүлчийнх болоод байгааг. Гэхдээ сүүлчийн гэдгийг та нэг анги гэж хэлүүлэн, хамтдаа өнгөрүүлэх гэж ойлгож болно. ЖА-г сүүлчийн удаа, урлагийн үзлэгт сүүлчийн удаа, спартакиадад сүүлчийн удаа оролцсон гээд л...
Сургуулиа төгсөх учраас бид одооноос л хамаг хүч чадлаараа мэрийн, ажиллах, зүтгэх ёстой.
Үнэхээр л гайхамшгийг бүтээхийн төлөө, хүслээ биелүүлэхийн төлөөх дайнд бид эргэж буцалтгүйгээр орох цаг нь болжээ. Харин дайсан нь та өөрөө гэдгийг ухаараарай.
Эрдмийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана жил тохиож байгаа нь бидэнд аз болж байна гэж ойлгож болох юм, бурхан бидэнд тусалж болох ч, Бумаа багшийн өгсөн чулуугаар та буудаж болох ч хамгийн чухал нь өөрөө өөртөө итгэх, өөрөөрөө байх л юм шүү гэдгийг ойлгоорой гэж хүсч байна.
За тэгээд дараа жилийн 9 сарын 1-нд бид анх удаа өглөө уулзахгүй нь. Ямар сонин мэдрэмж төрөх бол??? Ижилдэж дассан ангийнхан чинь байхгүй, шал танихгүй хүмүүс эргэн тойронд чинь... Гэхдээ л бид хэзээд нэг ангийнхан , 131dg-ийн гишүүд учраас үргэлж холбоотой, үргэлж хамтдаа, үргэлж цугтаа, бүгдийг сүүлчийнх биш ээлжит болгохын төлөө байхын тулд л БЛОГ гэдэг зүйл ажиллаж байгаа юм шүү дээ.
Эцэст нь нэг зүйлийг хэлмээр байна. Бүгдээрэнд нь шинэ жилийн халуун мэндийг хүргэе. Хамгийн эрч хүчтэй, өөрсдөдөө итгэлтэй, шилдэг нь байгаарай гэж хүсье. Хамгийн гол нь эвтэй бас хамтдаа байхдаа бид хүчтэй байдаг гэдгээ санаарай...
2007 оны 7 Онцлох үйл явдал
Сүүлчийн урлагийн үзлэгтээ амжилттай оролцохын төлөө манай ангийнхан цаг, заваа үл хайхран хичээж, үнэн сэтгэлээсээ ялалтын төлөө нойр хоолоо умартан гүйсэн билээ. Түүнийхээ ачаар ч эцсийн өдөр хамаг хүчээ шавхан өөрсдийн тоглолтоо үзүүлсэн, үзсэн болгон магтсан, магтсан болгон түрүүлнэ байх аа л гэж байсан. Гэтэл шүүгчид арай өөр хүмүүс байжээ, тэд биднийг 4-р байранд оруулчихав.
Гэхдээ бид өмнөө орсон ангиудыг ичээхээр амжилт үзүүлсэн билээ, эцсийн эцэст бүжгийн Arctic Penguins хамтлаг, Саруултөгс, СҮхбат нар маань алтан медаль, язгуур урлаг маань алтан медаль цом, Бажгаа, Батка нар маань Авьяас алтан медаль, Тэмүгэ шилдгээр шалгарч МХО-ы заалыг эзлээд л авсан юм.
Бүжгийн хамтлаг маань гайхамшгийг бүтээн, хоромхон хугацаанд агуу багийг бүрдүүлэн, шинэлэг санаа, гайхамшигт бүтээлээрээ сургуулийг нураах дөхөж, фенүүдийн хүрээтэй болж, АВАРГА болсон...
Тийм ээ, өнгөрсөн жил бидний хувьд ЗӨВХӨН ШИЛДЭГ нь байсан жил боллоо
2007 оны 7 Онцлох үйл явдал
2. БИД ХАМТДАА буюу Баяка багшийн үе
2007 он бидэнд их зүйлийг ухаарууллаа. Тэрний нэг нь бид ямар ч үед ангиараа байж юуны ч эсрэг хамтдаа байсан нь юм. 10а, 11б,11а,10в гээд аль ч ангитай үл ойлголцол гарахад бид асуудлыг үргэлж хамтдаа шийдвэрлэж байлаа, хичээлээ таслахдаа хүртэл, РС тоглохдоо ч, заал энээ тэрээ авахдаа ч хамтдаа байлаа. Зодооны талаар илүү дутууг бичээд яахав, өөрсдөө блогоос олоод уншина биз дээ...
Шинэ жилийн үеэр хэлсэн Оргилын үгийг ишлэе... “...39 хуруутай атгасан нэг гар болохын төлөө, бүгдээрээ хичээцгээе....”
1-р сарын тэр нэгэн өдөр бидний нэрийг нь л мэдэж, зүсийг нь л таних Баянбат хэмээх эр манай ангийг даан авахаар ирсэн нь бидэнд тэр үед үнэхээр хүнд цохилт болж билээ. Аргагүй ч юм, 5-р ангиасаа хичээлээ заалгаж ирсэн Энхбаатар багш маань байхгүй болчихоор... Гэхдээ энэ шинэчлэлт бидэнд их хэрэг болсон юм. Энэ шинэчлэлт, Баянбат багш маань биднийг өндөр зохион байгуулалтанд оруулж, зорилгыг маань тодруулсан билээ... Бид үүнийг багшаараа л золиос хийн байж ухаарах ёстой байж...
Тиймээ, өнгөрсөн жил бид юуны төлөө сурч, юуны төлөө нэг анги гэж нэрлүүлж байгаагаа ухаарсан их ухаарлын, их шинэчлэлтийн жил боллоо...
2007 оны 7 Онцлох үйл явдал
3. Сургуулийн шилдэг анги болсон нь буюу Манлаилал уралдаан
Энэ жил болсон бүх уралдаан тэмцээн, арга хэмжээнд манаи анги л амжилттаи оролцож баилаа. Сургуулиин спартакиадад тасархаи түрүүлж, урлагиин үзлэгт 4-р баир, нэлээд хэдэн цом авч, сагсан бөмбөгиин тэмцээнд түүх бүтээж, хөлбөмбөгиин тэмцээнд 1,2-р баирииг эзлэн, сургууль дээр зохиогдсон төрөл бүриин олимпиад уралдаанд бүгдэд нь түрүүлэхээр хэмжээнии амжилт үзүүллээ. Энэ бүхэн сургуулиин хамгиин шилдгиин шилдэг анги болоход хангалттаи үзүүлэлт билээ...
Жилийн эцсээр шалгаруулдаг Манлайлал уралдааны дүн буюу шилдэг ангиар манай анги анх удаагаа тодорлоо. Гэхдээ дараагийнхаа ангиас бүхэл бүтэн 120 оноогоор тасарч шүү. Ангиин дарга маань ч амжилтаа зохих ёсоор үнэлүүлж, МСХ-ы шилдэг ангиин дарга болсон нь ч бахдам амжилт билээ.
Энэ бүхэн бидний үзүүлсэн багийн амжилт болохоор бүгдээрээ л хувь нэмрээ оруулсан учраас хамтдаа тэмдэглэх ёстой. Тийм ээ, бид үнэхээр өнгөрсөн жил хамгийн шилдэг нь байж чадлаа.
2007 оны 7 Онцлох үйл явдал
4. Блогтой болсон нь буюу улсын хэмжээний амжилтууд
Энэ жил 131dg-ийн гишүүдийн үзүүлсэн хувийн амжилтуудыг дараагийн онцлох үйл явдлаар тодруулж байна.. Биологи, химийн улсын олимпиадуудад шалгарч оролцон, байгалийн ухааны улсын олимпиадад Бямбаа маань хүрэл медаль, триатлоны улсын аваргаар Оргил маань шалгарч, сагсны сургуулийн шигшээд Оч маань багтан дүүрэг, хотын тэмцээнд оролцон, P.I.M.P.O баг Sports Passion нэвтрүүлэгт оролцон дархан аварга болон Мазаалай багийн нэрийн өмнөөс Цэнгэл, Зоогий, Өлзий, Яруу нар маань улсын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн, Бажгаа Playtime-д оролцсон гээд манайхны үзүүлсэн амжилтууд арвин. Хичээлүүд дээр бүр ч ярилтгүй, физик, англи хэл, мат гээд амжилтын уурхай болсон жил болж өнгөрч байнаа...
Мөн монголд анх удаа ангийн блогийг манай анги л үүсгэн байгууллаа. 2007 оны 4 сард 131dg.origo.mn блогийг албан ёсоор ажиллуулан эхэлж, технологийн дэвшлийг 6 сараас эхэлж хийн 131dg.blogspot.com болон шилжин, өдгөө ангийн хүүхэд болгоны чөлөөт цагаараа ордог блог, сайт болтлоо өргөжиж чаджээ. Дэлхийн 5 тивийн 90 гаруй орноос блог хандалт хийсэн гэдгээс та бүхэн нэгийг бодно биз ээ...
Өнгөрч буй 2007 он зөвхөн математиктаа бид сайн биш ээ, бусад бүх төрөлдөө лидер нь байж чадна, чадаж байна гэдгийг бусдад мэдүүлсэн жил болж өнгөрлөө...
2007 оны 7 Онцлох үйл явдал
5. Математикийн ангийн нэр төр буюу олимпиадынхны үзүүлсэн амжилтууд
Энэ жил манай ангийн тэр тусмаа олимпиадынхны маань хувьд мартагдашгүй жил болж өнгөрч байна. Нэрэмжит олимпиадын түрүүг, бүр медаль болгоныг алдахаа больж бүгдийг алмайруулсан манайхан дүүрэг, хот, бүр улсын олимпиадын медалиудыг ч хамж гайхамшгийг үзүүлсэн билээ, энд Тэмүгэ, Оюундарь, Бямбажав, Нацагдорж, Мягмаржав, Мөнх-Очир нарын нэрииг дурьдахгүи өнгөрч болохгүиээ...
Тэр амжилтаа улам бататгаж Тэмүгэ, Оюундарь, Бямбаа нар маань Вьетнамд болсон 48-р ОУМО-д оролцон, Бямбажав маань мөнгөн медаль, нөгөө 2 маань тусгай байр эзэлсэн юм аа...
Үүгээр ч зогсохгүй Беларусь улсад болсон Олон Улсын хот хоорондын математикийн олимпиадад амжилттай оролцсныг бид мэднэ.
Энэ амжилтаа ч үнэлүүлж Бямбаа маань УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ, Оюундарь, Мөнх-Очир нар маань Нийслэлийн тэргүүний сурагч, Мягмаржав маань СБД-ийн тэргүүний сурагчаар, Тэмүгэ маань Сургуулийн шилдэг сурагчаар шалгарсан юм аа.
Мэдээж сая болж өнгөрсөн математикийн анги хаах асуудлыг нэг мөр дуусгахад эдгээр хүүхдүүдийн маань үзүүлсэн амжилт их хувь нэмэр болсон нь гарцаагүй билээ...
Үнэхээр математикийн ангийнхны нэр төрийг сэвтээлгүйгээр, өндөрт өргөж яваа, олимпиадынхандаа баярлалаа гээд, улам их амжилтыг хүсье.
Энэ жил олимпиадынхны төдийгүй манай ангийн од нь гийсэн жил байж чадлаа.
Blog Archive
- 11-р сар (6)
- 10-р сар (17)
- 09-р сар (13)
- 08-р сар (12)
- 07-р сар (15)
- 06-р сар (18)
- 05-р сар (27)
- 04-р сар (32)
- 03-р сар (37)
- 02-р сар (27)
- 01-р сар (28)
- 12-р сар (24)
- 11-р сар (36)
- 10-р сар (49)
- 09-р сар (43)
- 08-р сар (36)
- 07-р сар (29)
- 06-р сар (28)
- 05-р сар (56)
- 04-р сар (65)
- 03-р сар (81)
- 02-р сар (58)
- 01-р сар (78)
- 12-р сар (122)
- 11-р сар (147)
- 10-р сар (47)
- 09-р сар (44)
- 08-р сар (21)
- 06-р сар (3)

















































