2007 оны 7 Онцлох үйл явдал

2007-12-31 uundaa бичсэн.

6. Хөлбөмбөгийн ертөнц дэх дарангуйлал буюу 2-р багийн сэргэн мандалт

Манай ангийг 1-р сургууль дээр хөлбөмбөгийн спортыг үүсгээгүй юм аа гэхэд дэлгэрүүлэхэд, хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмрээ оруулсан хамт олон гэдэгтэй хэн ч маргахгүй гэдэгт итгэж байна. Анх 5-р ангиасаа л сургуулийн урд талын талбайг нээн, ах ангиудтайгаа ана мана үзэн, улмаар хожиж эхлэн, Улсын аварга багийг тэмцээн дээр хожих дөхөж, дараа нь тэднийг төгсөхөөс нь өмнө хожин сургуулийн аварга болж байлаа. Тэр үед бид дөнгөж 5,6,7-р ангидаа л байсан. Тэгвэл одоо бидний гарган үлдээсэн тэр мөрөөр 1,2,3-р ангийнхан орж, сургуулийн урд талын талбай дээр 7,8 анги, 14-16 баг хуваагдан тоглож, хөлбөмбөг энэ жил цэцэглэн хөгжсөн билээ.

Манай ангийн энэ жилийн түүхэнд томоор бичигдэх зүйл бол мэдээж хөлбөмбөгийн спортоор үзүүлсэн амжилтууд билээ. Анх удаа ангиас 2 баг тэмцээнд оролцон улмаар 1,3-р байруудыг эзэлж шуугиан тарьсан бол дараа нь сургуулийн спартакиадаар бүр 1,2-р байрыг эзлэсэн аргагүй бахдам, бүр гайхамшигтай амжилт мөн билээ. Дархан аваргын болзлыг давуулан биелүүлсэн 11г-ээс 3 дахь багийн сураг дуулдах болов...

Сургуулийн хөлбөмбөгийн багийг дангаар бүрдүүлэн “Дуулиан-2020” тэмцээнд оролцон шилдэг 32 багт багтсан билээ. Энэ жил ч амжилтаа ахиулахаар дахин оролдож, одоогоор хэсэгтээ 2 ялж, 1 хожигдсон амжилттай явж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ.

Тиймээ, 2007 онд 1-р сургуулийн хөлбөмбөгийн ертөнц дэх 131dg-ийн дарангуйллын, давамгайллын, ноёрхлын жил байлаа.

2007 оны 7 Онцлох үйл явдал

uundaa бичсэн.

7. Түүхэнд бичигдэх ялалт буюу Багш нарын багийн ялагдал

2007 оны 5 сар. Г.Зол-Эрдэнэ, Б.Очгэрэл, Б.Түвшинбаяр, Б.Баттөр, Н.Оргил, Ж.Батмягмар, Э.Мөнхсаруул, М.Өлзийхутаг, А.Ундрал- 10г ангийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Багш нарын хүчирхэг багийг буулган авч сургуулийн сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн цоо шинэ хуудсыг нээлээ.

....Онооны харьцаа 1:9 байх үед 10а анги завсарлага аван талбай дээр давхар сэлгээ хийн, улмаар тоглолтын санаачлагыг гартаа аван онооны зөрүүг +8 болгон холдуулсан ч эцсийн үр дүн 1 онооны зөрүүтэй 10г ангийн давуутай өндөрлөн хэсгийн үр дүн 10а ангид ашигтайгаар эргэлээ....Ямар гайхалтай тоглолт, ямар гайхалтай багийн тоглолт вэ???

Албан ёсны тэмцээнд өмнө нь 2-хон удаа л хожигдоод байсан багш нарын хүчирхэг багийг ийнхүү манай ангийн баг хожсон нь үнэхээр ОНЦЛОХ үйл явдал мөн юм.

Хэсгийн сүүлчийн тоглолтоо хийж буй 2 багт аль алинд нь хожил л хэрэгтэй байсан юм. Багш нарын баг өмнө нь 10а ангийг хожсон байсан ч хожиж хэсгээс гарах эрхээ баталгаажуулах, 10г анги 10 ангид хожигдсон ч бөмбөг тоолон хэсгээс гарахын тулд 10-аас дээш онооны зөрүүтэй ялалт байгуулах... Ийм л нөхцөлд ангийнхныхаа дэмжих уухайн түрлэг дуунд ялалт байгуулж билээ, тэр нэгэн орой...

Эцсийн үр дүн нь хамаагүй ч тэр тоглолт бидэнд өөрсдөдөө итгэлийг мэдрүүлж, бусдад хүч чадлыг маань мэдүүлж, хамгийн гол нь хүсвэл, нэгэн гарт зорилгоо төвлөрүүлбэл юуг ч хийж чадах юм байна гэдгийг ойлгуулсан тоглолт болсон юм.

Өнөөдөр

uundaa бичсэн.
Ангийнхаан өнөөдөр 3н цагаас сургуулийн спорт зааланд ирээрэй. Үхтэлээ сагс тоглоцгооё OK.Өө тэгээд ангийнхандаа Шинэ жилийн мэндийг хүргэе. Гоё тэмдэглэцгээгээрэй.

Сургуулийн шинэ жил 2007-2008 Part1

uundaa бичсэн.
Сургуулийн шинэ жилд орохын өмнө








Өнөөдөр сургууль дээр...

2007-12-30 uundaa бичсэн.
5 цагаас эхэлсэн ахлах ангиудын шинэ жилийн баярын үйл ажиллагаа үндсэндээ манай ангийнхны баярын өдөр, шагналын хур буусан өдөр болж өнгөрлөө гэж хэлж болохоор байваа.
Тэгэхээр энэ жил үзүүлсэн амжилтаараа шагнал хүртсэн ангийнхнаа энд бичих нь зүйтэй болов уу гэж бодож байнаа...
- Э.Тэмүгэ- Сургуулийн шилдэг сурагч
- Л.Мөнх-Очир- Нийслэлийн тэргүүний сурагч "Алтан" медаль
- Г.Оюундарь- Нийслэлийн тэргүүний сурагч "Алтан" медаль
- Ж.Батмягмар- Нийслэлийн тэргүүний сурагч "Алтан" медаль
- Д.Батцэнгэл- БТСУХ-ны шилдэг сурагч, тамирчин
- Б.Оюунсайхан- МСХ-ны "ОНЫ ШИЛДЭГ АНГИЙН ДАРГА"
- Ч.Хулан- МСХ-ны "ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ"
- Э.Маргад-Эрдэнэ- МСХ-ны "Эрдэм" алтан медаль
- Л.Сүхбат- "Яруусал-2007" урлагийн наадмын алтан медаль
- 11г анги- "Манлайлал" уралдаанд тэргүүн байр
- Э.Тэмүгэ- Улсын аварга болсонд үнэ бүхий зүйл
- Н.Баянбат- Улсын аварга төрүүлсэнд нь үнэ бүхий зүйлээр тус тус шагнав.

Тэгээд мэдээж Бажгаа, Батка нар маань урлагийн тайзыг нь эзэгнэж, бусад нь үзэгчдийн талбайг эзэлж, бүжгийн аянд ангиараа бүжиглэсэн, дурсамжтай шинэ жилийн баяр болж өнгөрч байнаа...

Зугаалгаар... part-2

2007-12-29 uundaa бичсэн.





all photos by BTS

Багш нарын зураг part-1

uundaa бичсэн.
Манай блогийн байнгын нэг хэрэглэгч маань бидэнд багш нарын хэдэн сонирхолтой цуврал зургууд өгч явуулжээ. За тэгээд юу ч гэсэн эхний цувралыг толилуулъя...






Өнөөдөр...

uundaa бичсэн.
За тэгэхэээр өнөөдөр бол 12-р сарын 29. Сургуулийн шинэ жилийн үйл ажиллагаа зохиогдох өдөр. Үүний бэлтгэл ажлыг манайхан өчигдөр сайн хийлээ.
Мэдээж хамгийн эхний шийдэх асуудал нь захиргаанаас өгсөн даалгавар болох сургуулийн гадна талын чимэглэл байлаа. Үүнийг ч амжилттай гэтлэн гарлаа, бүх юм жин тан болгосон, даанч мод маант жаахан галбиргүй л болохоос...
Дараагийнх нь хөшиг. Манай хариуцаж авч ажилласан ЛМО, Оюунсайхан, Маргад, Мядгаа, Мигаа, Золжаргал гэх мэт хүмүүс маань үнэн сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган гарцаагүй түрүүлэхээр хэмжээний уран бүтээл туурвин, өлгөсөн байгаа...
Харин сүүлд нь манайхан спорт заал, 1 давхрыг чимэглэх ажлыг хийсэн, уул нь хариуцаж авсан анги байсан л юмсан...
Өнөөдөр тэгээд 4 цагаас ангидаа цугларцгаая, гоёхон хувцсаа өмсөөд, гоёл чимгээ зүүцгээгээд бас элдэв тэрээ асуудалдаа бэлэн байдалтай, хамгийн гол нь ангиараа ирээрэй...

New Year Party 2k7-2k8 part-3

uundaa бичсэн.







all photos by GD

New Year Party 2k7-2k8 part-2

uundaa бичсэн.








all photos by GD

2007 оны хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгүүд

2007-12-27 uundaa бичсэн.
Иинхүү энэ жилиин хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгээр Бажгаагиин онцлох хүүхдиин бичлэг шалгарлаа.
Энэ удаагиин шалгаруулалт маань шалгаруулахдаа тоон үзүүлэлтииг чухал болгосон баигаа. Тиим учраас зарим нэг үл оилголцол энээ тэрээг засвар хиилгүигээр оруулсан юм. Бас нэг зүил сонирхуулахад энэ удаа нэг долоо хоногт бичигдсэн 4 бичлэг, мөн нэг санал асуулгад өрсөлдсөн 3 хүүхдиин бичлэг орчихжээ. Тэгээд удахгүи бид хамгиин чанартаи сэтгэгдэлтэи бичлэгүүдииг шалгаруулах болно. Удахгүи бөөн бөөн сюрприз хүлээж баигаа шүү...

2007 оны хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгүүд

uundaa бичсэн.
1. Энэ өдрийн онцлох хүүхэд- Ц.Баяржаргал 11/8/07



Бүтэн нэр: Цасчихэр Баяржаргал
Төрсөн он сар өдөр: 1990.08.13
Төрсөн газар: Монгол
Яс үндэс: Халх
Өндөр: 172 см
Жин: 60 кг
Хоч: Пиноккио
Nickname: Mahaona
Хобби: дуулах, хашгирах, үсчих, өөрийнхөө байх
Сонирхдог хөгжим: Punk Rock
Дуртай өнгө: Хар цагаан
Дуртай хоол: Өөрийнхөө хийсэн хоолонд
Дуртай улирал: Зун


Бага нас:
Бажгаа маань 12-р цэцэрлэгт орон гаран хүмүүжсэн боловч эцэг эхийнхээ хамт гадаадад аялж ажиллаж амьдарч байсныг түүх өгүүлсэн зургууд бидэнд өгүүлдэг. Түүний ажил хөдөлмөрийн гараа ОХУ-ын Ялта хотноо наймаа хийснээр эхэлдэг. Дараагаар нь Солонгос орныг зорин тэнд тахианы ферм дээр 2 жил ажиллаж байгаад эх нутгаа, угаасан усаа санасаар эргэн ирж, 1-р сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлэн суралцахаар шийдэн эрдмийн мөрийг хөөжээ. 1б-4б ангид амжилттай суралцаж байгаад 2002 онд МГС-тай 5д ангид элсэн орж өдийг хүртэл амжилттай суралцсаар байгаа.



131dg-д
Манай ангийнхан Бажгаатай байхад уйдахгүй гэж ярьдаг. Тэр нь ч үнэн. Түүний ярьсан хөгжилтэй, элэг хөшөөм зүйлийг нь сонсоод байхад хэзээ ч та хичээл дээрээ унтахгүй. Хөгжилтэй, эрч хүчтэй, шударга, алиа, бас уран илтгэгч удирдагч гээд түүний сайн талыг тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ түүний удаан алхадгийг нь эс тооцвол.
Тэрбээр ангийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэдэн сар ажилласан. Ийн ажиллаж байхдаа ангийнхаа шинэ жилийг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэн, хамгийн хүнд үед амжилттай гаргаж байсныг бид мартаагүй. Түүний гаргадаг шинэ санаа, хэлдэг оносон үг нь биднийг үнэхээр сэнхрүүлдэг.
Сургуулийн урдаа барих дуучин, АВЬЯАС алтан медалийн эзэн, Хөлбөмбөгийн спортын сургуулийн хэд хэдэн удаагийн аварга, волейболлын шигшээ багийн ахлагч, урлагийн үзлэгт ангиа тэргүүлэн оролцдог сурагч юм.
Ганцхан жишээ авахад та энэ жилийн ангийнхаа урлагийн үзлэгийн хэдэн номерт Бажгааг оролцсоныг тооцоод үзээрэй. Гайхах, бахархах сэтгэл зэрэг төрөх вий.
Би, бид, ангийнхан чинь чамайг байхад хэзээ ч уйддаггүй, бас хэзээ ч юунаас ч айдаггүй.


Ойрын үед:
Одоо манай ПИНОККИО маань Punk урсгалаар дагнан дуулж, NORTH DUCKS хамтлагийг байгуулан дуучин, ритм гитарчны үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэрбээр ангийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан, волейбол, хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн юм. Спартакиад, урлагийн үзлэг гээд “зугаалгаас” бусад ангийн ажилд идэвхтэй оролцдог ангийн лидер сурагчдын нэг юм.....

Дашрамд дуулгахад та бүхэндээ Бажгаагийн багын зургуудыг тавих болноо, манай блогоос үүнийг үзээрэй.

19 сэтгэгдэл:
tse said...

ter ch unen shu ... manai bajgaa bxad xen yaj chadxim be, er ni ... yamar ch yuman dr barku sht. ... er ni neex muudaltsax en ter yum gardaggui l de, texde xerwee tm zuil bsan, odoo bgaa bol nziigaa uuchlaaraaiii ,,, NZ NI CHAM SHIG NAIZTAIGAARAA UNEXEER BAXARXAJ YAWDIN SHU. bi umnu ni bajgaad ingej xelj bgagu bxa, odoo l xelchie, tgd bajgaa uuruu unshix blgu de.

tmka said...

Uneheer admin unen bichsen bna shuu. Hamt baihad uidahgui ee gej. uneheer busdaas uur ontsgoi huuhed dee

galaa said...

alia bajgagin talaar vnen bichjee.tmka minii helhiig helchij.bas tse ch gesen.Bajga chi shvv
chinii umnu........ XEXEXEXe

Bya! said...

Hamt baihad uidahgui , zugaalgaas busad buh yumand idevhtei oroltsdog gej unen shuu, tegehdee odoo yavyh zugaalgand yavah bailguidee, tegeed medeej goodluck

BEK_number1 said...

Yahav Bajgaa gaigui l huuhed.

ORGIL (member of THE 5) said...

najgaa hugshuun ene giin ontsloh bolno shuu hehe mani chamaig demjnee! huuy mani tgd bas bajgaad tsegiin helsniig davtaad l helchmeer bna shuu! and bid hed jinhene naiz nar shuu!

PS:(ene comment uud dotor tse hamgiin setgeld oir unen ug helsen bna tgd galaa bna bek-tei ch yriad hereg alga ene zugeer l neg commentnii too nemeh gsen oroldlogo bololtoi hehe)

Molo said...

tm shuu bajgaa uneheer universalnii zaluu l daa. manai hamtlagiig nuruun deeree uurch yvdag hun ni..hehe za za halit orj bajgaadaa setgegdel uldeelee. bajgaa chi shuu good luck

Anonymous said...

chi shoooooo

enkhush said...

chi estoi mundag huuhed shuu Bayarjargalaa.
yum yumand aviyastai,idevhitei er ni sih sain huuhed shuu.Manai angiinhan bugd chamaar bharhdag shu.Hmatlagt chini amjilt husie mon hicheelee sain hiine shuu za teged amjilt dahiad ula m iluu amjiltâ

Solongo said...

WoW chi shuu::: Neeree Surguuli taniltsuulj ogsond maaaaash ih bayarlasan shuu. TNX

bek_number1 said...

Hooh tiim uu? Orgil oo.Nadad ter commentni too en ter ymar ch hamagui.Chinii bodol ondoo.Mini bodol ondoo.Tm bolhoor bitii zgaad bai.Bi zgr boddogoo l helsen neg ih sn gej boddogui za.

Anonymous said...

Ene humuus uursdiin bodloo ilerhiilj l bna shd.Gehdee ene BEK mun uu? BEK chini dandaa tsenher bichgeer bichdeg shd. Bas bichdeg hev ni arai bish l bna da. Bi ch gesen Bajgaag neg ih sn gej boddoggui.Neeh onts huuhed bishee.Shal hudalc sanagddag.

Anonymous said...

Gehdee nadad bas Bajgaa neeh taalagddaggui.Yu ch chadahgui yum bj biey tootson teneg bandi.Nzuud ni ch gesen 1 teregnii uruusun duguinuud.

Teke said...

za vzlee harlaa unshlaa yahav manai jabgaa chin goe l hvvhed shd hamt bhad uidahgvi ee ter vnen shvv setgeleer taaruu vedee yariltsaad vzeerei zuvulguu uguhgvi ch gesen yamarch gesen taaruu setgeliig chin vneheer goyo bolgochii shvv za turshaad vzerei bajgaadaa love chi shvv my and mini xexe.

teke said...

ter muulaad bgaanuud ni yugaa ch medkun bj tegj bdag manai bajgaag sn medku l bna daa. esvel chi uuruu ih muu huuhed bololtoidogoo.

Anonymous said...

ZAZA BAYARLAA UNENEE HELSEND BEKEE GHDEE CHINII TALAAR BSAN BOL HEN CH INGEJ BICHIHGUI BSANDAA! ZAZA HERUUL URUUL BOLGOOD YAHAB SORRY!

BEK_number1 said...

Huuy end yu boltsgoogood bna? Chamtai hereldeh gesen hun alga.Bas ter hen ner barij comment uldeegeed bgaan? Zgr nereeree orooch.Minii yahav gaigui l huuhed gej bichsen ni zarimdaa l neg sonin bdgiig chini bodood l bichsiin.Bitgii mangartaad bai.Yer ni bi chamd heldeg l biz de.Iim yum bichihgui bsan ch geh shig.

BEK_number1 said...

Huuy bas ter ner bariad bgaad ni gej helehed bi zuvhun Google mail-eer l setgegdlee bichdeg yum.Uuriinhuu nereer nad shig shuud l helchihej chadahgui bgaa bol duugui bj bai za.Yag bajgaagyn tuhaid gevel ugaasaa my nz bsan shd. Yahav zarimdaa tenegteed bdgiig ni es tootsvol gaigui huuhed de.Yerunhiiduu dajgui.Bitgii ug guivuulaad bgaarai.

Mahaona said...

buh setgegdel bichsen nzuuddaa bayarlalaa. dund ni yu boltsiin sn oilgosongu neg heruul bolchij! za za bayarlalaa manaihaan

2007 оны хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгүүд

uundaa бичсэн.

2. Манай ангийнхаан гэж... 11/5/07

За тэгээд энэ бол манай өнгөрсөн жилийн шинэ жилээр тодорсон хосууд байгаа. Гэхдээ сугалсан л даа. Бараг манай бүх охид байгаа. Тэгээд хараад аль нь гоё харагдаж байна сэтгэгдэл бичээд байгаарай.













17 сэтгэгдэл:

GD said...

Haha yamar gogo zuragnuud be, ene dotroos hamiin goy hos ni hen geeeeeech!!!!!!!!!! miniiii bodloor lav Monchoor-Budma Mka-Munkhzaya kk kk kk bas tegeed ter puntuuziig hara

tse said...

ta nar zurag bolgoniig sain xar da ... xaraad bxad xosuud bie bieteigee aimar adilxan garsan bguz ,,, puntuuz battogtox 2oos exleel, xarts en ter ni xurtel adilxan .. xexe .. budmaa lmo 2 2uulaa shanaagaa tultsan, oyunjargal nyamxuu 2 2ula ulaan, miga munxzaya 2 angiin miss, mister 2 geeeel ... xexexe ...

GD said...

eree ene aan ene jileeer eneneees goy bolno gedegt itgeltei bna. bas ug ni bi songogdson gesen nogoo hotsrood irsen bolhoor daraagiinha hund halaagaa ogsiin genelee. haha

GD said...

hehe tse iin heldeg unen l yuma tehdee mani ORGIL-TseTSEGDELGER 2 joohon oor ch yumuuda hehe Ori hahaha

tse said...

uu, goe xaragdjaagaagaa bichxee martchij ... nadaa law orgil tsetsgee, miga munxzaya, bas oyunsxan temuge :( ... (sanaa aldaw) ,,, xexexe

tse said...

texde ori tsetsgee 2 goe xaragdaj bguz de .. neex goe ineetsen .. :)

GD said...

ZooooZ nEg moSon Tse bid 2 l ene sedviin setgegdeliig duurgechih yum ban oo. hehehe NERE zarom nEg OHINduud bhgui bsiimu UUUNDA

tse said...

xexexexexe ... neeree gants neg oxin xaragdku bxin .... unexeer bxku bsnu? ... esul admin maani xuwiin asuudlaas bolood terxuu zurgiig olond delgej tawisangui yu gedeg nuuts xeweeree uldex shiw de ...

GD said...

zOOOZ tiim bha nOgoo huViin asUudal l bga bHalda. Nere tse bid 2 oos hun setgegdel uldeegeesei ..........

tse said...

xaaarin tn ... gd bid 2 l idewxteigeeree yum bichxim da ... busad ni yun ch untamxai yumb de. xexe ... zaz, manaixaan tgd adminii bichsen, bas gd bid 2 iin bichsen setgegdluudiig unshaad setgegdluudee uldeegeereeei ... :)

tmka said...

bugd l goe haragdjina shd. tiimee?

Anonymous said...

bugdeeree goy haragdjiinoo... hehe... goy dursgaltai zuragnuud bn shde...

Anonymous said...

Batuk, puntuuz 2 shig goy hos algaaa, sanal niilj bga hun bna uu? Bi lav ene 2-t sanalaa ugluu.

Anonymous said...

migaa munkhzaya hoyr goe haragdjina shd

Bya! said...

Manaihan yasan idevhtei bolchihson yum be, neeree goy zuragnuud bna shuu

SHINOBU said...

An ymr goy zuragnuud ve? MIni haragu zurag bna shde. Tgj bgad avnaa. Nere ene jil yah gej bna da?

2007 оны хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгүүд

uundaa бичсэн.

3. Энэ өдрийн онцлох хүүхэд- Г.Зол-Эрдэнэ




Манай блог энэ өдрийн онцлох сурагчаараа Зол-Эрдэнийг нэрлэж байна. Та бүхэн доорхийг уншаад дүгнэлтээ хийгээд сэтгэгдэл бичнэ гэдэгт найдаж байна. Эхлээд товч танилцуулгийг харна уу

Овог нэр: Гандоржийн Зол-Эрдэнэ
Төрсөн он сар өдөр: 1990.08.12
Төрсөн газар: Монгол
Хобби: Хөлбөмбөг тоглох, үзэх, хөгжим сонсох, сагс тоглох
Дэмждэг хөлбөмбөгийн баг: AC MILAN
Хүндэлж явдаг тоглогч: КАКА
Хэлэх дуртай үг: Зоогий үргэлж Монголтойгоо, бас Милантайгаа


Бага нас:
Арслангийн ордныхны сүргийн ахлагч Зол-Эрдэнэ бага насаа эцэг эхийн хайр энэрлийг биеэрээ мэдрэн өнгөрүүлж, анх эрдмийн гараагаа эхлэхээр нийслэлийн 16-р сургуульд элсэн оржээ. 1-р ангиасаа ангийнхаа төдийгүй сургуулийнхаа лидер сурагчдын нэг болж, математик болон бусад олимпиадад амжилттай оролцсоор 2002 онд МГС-тай ангид элсэх шалгалтанд 2-р байр эзлэн Энхбаатар багштай 5д ангид элсэн суралцах болжээ.

131dg-д
Зоогийг зөвхөн би ч биш ангийнхан нь хөгжилтэй, шударга итгэл даах залуу гэж үнэлдэг. Түүний зургийг та сургуулийн хүндэт самбар дээрээс олж харах боломжтой. Тэрбээр Хүмүүн бичиг сониноос зарладаг Монгол бичгийн уран бичлэгийн улсын уралдаанд амжилттай оролцон хүрэл медаль хүртэн ерөнхий сайд асан Элбэгдоржоос шагналаа гардан авч байсан азтай хүү.
С1 телевизийн Sports Passion нэвтрүүлэгт P.I.M.P.O багийн бүрэлдэхүүнд багтан оролцож дархан аварга болж байсан мэдлэгтэй залуу. Ангийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейбол гээд бүх шигшээд багтдаг, түүгээрээ ч амжилт гаргадаг, Мазаалай хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд багтан Улсын аварга шалгаруулах тэмцээн, Хүүхдийн лигт тоглож байсан sportsmen.
Ер нь тэгээд Зоогийгийн мэдэхгүй чадахгүй юм байхгүй гээд хэлчихэд нээх ч буруудахгүй болов уу, тийм ээ??

Ойрын үед:
Тэгэхээр Зоогий өдгөө Дуулиан 2020 тэмцээнд оролцохоор эрчимтэй бэлдэж байна. Түүнд урдаа тавьсан зорилго, түүндээ хүрэх хүч байгаа. Зоогий үргэлж Милантайгаа бас Монголтойгоо гэж хэлэх түүнийг энэ өдрийн онцлох хүнээр тодрууллаа.



12 сэтгэгдэл:

Ori said...

zogii zogiin tuhai ch bas l huchtei yum bichsen bnashuu haamgiin goy n ene bugd unen gedeg l hamgiin goy yumdaa te?.......

Ori said...

uu bas ne d bgaa 4 zuragnii 2 n minii avsan zurag bnashdee!

tse said...

manai zoogii sain xuuxed, sain nz shu ... :)

tmka said...

Nemj helehed zoogii busdiig uuurtuu tatah aviastai shu. Chamd bayar hurgey!

gd said...

ochigdor manai adminaas bolood (hehe) setgegdel bichij chadaagui onoodor l bichii. Za manai zoogii chine ter chigeeree Jet Le shuu dee. tegeed zondoo yum bgooo .....

galaa said...

zoogii chi shvv.sain naizaa bayr hurgey

Anonymous said...

Zoogii neeree JetLi tei tustei ch yum uu, za tegeed medeej goodluck!!!!

Bya! said...

Zoogii neeree JetLi tei tustei ch yum uu, za tegeed medeej Goodluck!!!!!

Anonymous said...

hey thanks gyus!!!!!!!!!!!!
bugdend ni hairtai shuuuuu.!!!!!

Boy said...

Harvaas Jet Li. Yag l dureeree.

Boy said...

Bid ch bas, bugd chamd hairtai.

Boy said...

Bid ch bas, bugd chamd hairtai.

2007 оны хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгүүд

uundaa бичсэн.
4. Энэ өдрийн онцлох хүүхэд- Т.Цэцэгдэлгэр



Энэ өдрийн онцлох хүүхдээр бид охидын төлөөлөл болгон Цэцэгдэлгэрийг нэрлэж байна.

Бүтэн нэр: Түмэнбат Цэцэгдэлгэр
Төрсөн он сар өдөр:
Төрсөн газар: Монгол
Хоч: Цэцэнэ
Хобби: Хүүхэлдэйн кино үзэх /Naruto, Japanese комик ном унших, шүлэг цуглуулах, шүлэг бичих

Бага нас:
Манай Цэцэгдэлгэр маань ямар ч байсан нэг цэцэрлэгээр хүмүүжин, сургуулийн өмнөх боловсрол эзэмшчихээд, БГД-ийн 56-р сургуульд элсэн оров оо гэж. 1-р ангиасаа эхлээд угийн гавал гэдэг нь харагдаж сургуулийнхаа бүх юманд манлайлагч нь болсон гэдэг нь 56-р сургуулийн ТЭРГҮҮНИЙ СУРАГЧаар 2 ч удаа шалгарсан гэдгээс харагддаг.

131dg-д
Цэцэнэ гэж найзууд нь дуудах. Тэр найзууд нь түүнийг шударга, итгэлтэй, хөгжилтэй, хамгийн гол нь итгэл даадаг охин гэж үнэлдэг. Итгэл даахын хажуугаар ямар ч үед хэнд ч тусалж чаддаг сайхан сэтгэлтэй.
Тэрбээр 5-р ангидаа 131dg-ийн гишүүн болж байв. Түүнээс хойш бүх л хичээл дээр манлайлагчдын нэг нь байж, монгол бичгийн олимпиадаас 2006 онд мөнгөн медаль хүртэн бахдам амжилт гарган, урлагийн үзлэгт тогтмол идэвхтэй оролцож, Artic Penguins хамтлагийн бүрэлдэхүүнд багтан сургуулийн аваргаар тодрон, сургууль даяар цуу алдартай болжээ.
Биеийн тамирын хичээлд даанч ордоггүй, дандаа л бидний таслалтыг хянаад л сууж байдаг, хэрвээ ордог байсан бол манай ангийн спорт тоглоомын шигшээ нэлээн хүчирхэгжих байсан нь дамжиггүй.
Өө бас хэлэхээ мартчиж, их даруухан охин ч гэсэн, араас нь гүйх хөвгүүд бишгүйдээ л түүнийг зовоодог байх аа...

Ойрын үед
Сүүлийн үед манай Цэцэнэ 65-д тогтмол сууж, конкурсандаа бэлдээд их л завгүй байгаа. Багшийн эзгүйд шалгалт авчихсан гэж байгаа. Охид минь сайн дэмжээд өгөөрэй, бүгдээрээ сэтгэгдлээ бичиж, түүний талаар юу гэж боддог, үнэлэлт, дүгнэлт, шүүмжлэлээ харамгүй хуваалцаарай...

12 сэтгэгдэл:

tmka said...

za Tsetsegdelgertee bayar hurgey! Tsaashdaa ulam ih hicheegeed hussen surguulidaa orooroi! daruhan heveeree baigaarai

Happy Feet said...

daruuhan baij yadiin, bur ulam galzuu bolooroi OK, galzuu ohiduud goy shd

enkh orgil said...

Tsetsegdelgerte ene odriin mend hugie. MAnai Tsetsgee chini er ni ih sain ohin ,sain naiz shuu dee.Bid 2 chini baga angiin naizuud bga yum Er ni het daruu yum shigee. Gehdee haya neg galzuurah zugeer shuu dee gej helmeer b.a
Za naizdaa amjlt husie.

Anonymous said...

za tsetseneede bayar hurgey. chi bol minii medeh hamgiin sain naiz shu.chamd yag odoo baiga baidal chin goy zohisog bolhoor galzuu boloh hereggui baiha,hehe. za tegeed naizda amjilt husey

ss said...

sain huuhed gedgiig n manai angiinhan bugd l medne sh de te. Za teheer Tsetsenedee ontsloh huuhed bolsond n tomoos tom bayriin mend hurgey!!!

Anonymous said...

hamgiin gol ni 7 honogiin ontsloh huuhed boloh shuu dee
Odoonoos ehleed uuriiguu jhan reclamdah heregtei gej zuvluy.
daruuhan bolohooroo uuriiguu neg ih reclamdah ni ch haasaa een
tegehdee budamaa ene ter nzuudaaraa ....

Anonymous said...

bayar hurgey! yag l ene heveeree bgaarai za amjilt husye!

Friend said...

Dandaa l jahan huuhed shig aashilj bdag.ter hobby n yag bna du.Nemeed helchihed tsaadah chin huheldein kino garch l bval zugeer unguruune gej bhgui shu. Bur h'kinond durgui hund durgui hachin zolig.

Anonymous said...

miniiheer lav genen bas itgemtgii yum shig sanagddag.Za amjilt, demjeed ugnuu.

tse said...

ziaza, sain xuuxed shde... xund aimar goe tusaldag .... xumuus daruuxan bai, galzuu bai l gd bxin ... tgd uurt chin yamar bx ni goe bdin teruugeeree l baixku yu do ... ;) ... MANAI SUXIIG BITII GOMDOOGOOROI ... xexexe ...

Anonymous said...

Thanks, all

Tsetsene said...

Thanks, all


2007 оны хамгиин их сэтгэгдэлтэи бичлэгүүд

uundaa бичсэн.
5. Зугаалгын онцлох хүүхэд- Б.Очгэрэл


Ангийнхан зугаалгаар яваад энэ өдрийн онцлох хүүхэд булангаа 3 өдөр ажиллуулаагүй билээ. Тэгвэл үүнийг бид ЗУГААЛГЫН ОНЦЛОХ ХҮҮХЭД-ийг тодруулж залруулахаар шийдлээ. Тэгэхээр зугаалгын онцлох хүүхдээр манай блог Очгэрэлийг тодруулж байна.

Бүтэн нэр: Батсүх Очгэрэл
Төрсөн он сар өдөр: 1990.11.11
Төрсөн газар: Монгол
Хобби: Сагс, хөлбөмбөг тоглох, хөгжим сонсох
Хоч: Ангараг, Очкий
Сонирхдог хөгжим: R&B, Альтернатив \Coldplay\

Бага нас
Манай Очийн маань гэр бүл багш нар. Эцэг Батсүх нь манай сургуульд багшилж байсан бөгөөд өдгөө сургуулийн цайны газрын эзэн гэдгийг нь бид мэднээ. Тэгээд ч Оч маань шууд 1-р сургуульд элссэн бөгөөд Бажгаа, Пүнтүүз, Идоктой нэг анги байсан билээ. За тэгээд бага ангидаа амжилттай сайн суралцсаар 2002 оноос МГС-тай ангид элсэн орж суралцах болжээ.

131dg-д
Ангийн андууд нь түүнийг хөгжилтэй, нийтэч, нөхөрсөг гэдгээс нь гадна зоригтой, хөдөлмөрч гэж үнэлдэг. Түүнийг байхад анги нь спортын тал дээр санаа зовох зүйл үнэхээр бага болдог, тэгээд ч Очки маань үнэхээр тал бүрийн авьяастай. Ангийн болон сургуулийн сагсны шигшээ багийн гишүүн, ангийн болон хөлбөмбөгийн сургуулийн шигшээ багийн гишүүн. Даам, шатрын төрлөөр сургуулийн хэд хэдэн удаагийн аварга, дүүргийн аварга шалгаруулах даамны тэмцээний мөнгөн медальт, волейболлын ангийн шигшээгийн тоглогч. Эдгээр спортоор бүгдэд нь тогтмол амжилт гаргадаг тамирчин.
Ангийн шилдэг CS, дотачдын нэг. Урлагийн үзлэгт тогтмол оролцдог, энэ жилийн шилдэг ардын урлагийн төрөлд түрүүлсэн багийн гишүүн.

Ойрын үед:
Очки маань ойрын үед сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт багтан Дүүргийн аваргад 2-р байр эзэлсэн, ДУУЛИАН 2020 тэмцээнд оролцох гэж байгаа, шилдэг 13ын бэлтгэлд байнга хамрагдаж, хичээлээ нэлээн идэвхтэй эрчимтэй хийж байгаа гэж. Манай блогт тавигддаг зургийн нэлээдгүй хэсгийг авдаг зурагчин гэж байгаа.

Зугаалгын үеэр:
Энэ зугаалыгын үеэр манай Очгэрэлийн маань 17 насны төрсөн өдөр тохиосон юм. Энэ баярын мэндийг хамгийн түрүүнд ангийнхан нь хуваалцаж 11 сарын 11-ны 00:00 цагт ангиараа төрсөн өдрийн дууг дуулж, торт бэлэглэн баярлуулсан. Чухам түүнээс л болж CLASS CAKE WAR эхэлсэн гэж байгаа. Тийм ч учраас амралтын хамгийн онцлох хүүхдээр тодруулсан юм аа.

11 сэтгэгдэл:

ori said...

ochoo tursund udriig chin bid martagdhaargui temdeglej chadsan gej uzej bgaa shuu hezeech bitgii martaarai 10-20 20-buur guchin jiliin daraa yarihad tsav tsgana boltol krem nyluulsan selbiin ter neg udriin Tursun udruu bainga sanadag bh bhaa gej naiz n bodjaagaa shuu
November 13, 2007 5:09 PM
Nick'Up said...

Harin tiimee minii huvid l lav laitai goe, uneheer martagdahaargui bolson. Ene bugdiig zohion baiguulsan angiin anduud, ter dundaa burhan 7doo bayrlalaa.
November 13, 2007 5:47 PM
BEK_number1 said...

Ochki minii nz chi shuu.Sak shuu.Bi uridyn huuhduud dr setgegdel bicheegui zgr ajigladag l bsan.Cham dr bichij bna.Chi hamgyn sn nzuudyn mini neg shuu.
November 13, 2007 6:25 PM
BEK_number1 said...

Za tgd tursun udruu goy angyhantaigaa temdeglesen yum shig bna. Bi baigaagui ch gesen bayar hurgey. Ter 7 burhan gej yu yum be?
November 13, 2007 6:28 PM
tmka said...

7 burhan bish burhan 7 hehe. Za tegeed ochkidoo dahiad bayar hurgeed chinii tursun udur bidend martagdashgui dursamjig beleglesen shuu. Ene bol bidnii jargaltai ueiin neg baih bolno oo.Chamd aj jargal husey ee.
November 13, 2007 7:37 PM

BEK_number1 said...

Za uhaantan guai.Yavaagui bolohoor medehgui bna.Zugeer helcheech. Burhan 7, 7 burhan yalgaatai l yum blgui. Tgd yu yum?
November 13, 2007 7:53 PM

BEK_number1 said...

Aa zaza medchihlee.medchihlee. Odoo hereggui.
November 13, 2007 7:57 PM
Anonymous said...

ha ha. tortoor goy ugaasan daa. ha haha ha......
November 14, 2007 7:01 PM
enkhush said...

Ochgerelee ongorson ch gesen torson odriin mend hurgie chamd.Manai angiin shildeg ni shuu chi.mani chamd buru yum hiij bsan bol uuchlaarai.chi mini goe naiz shuu ochkii
November 15, 2007 12:07 AM
Boy said...

Martagdashgui tursun udur blsn. Goy shu Ochki. Ene udriig hezeech martahguie gej.
uundaa бичсэн.
2007 он маань улиран одож, шинэ он маань гарахад бидэнд хэдхэн л өдөр үлдлээ. 2007 гэдэг энэ он бидэнд ихийг ухааруулж, мэдүүлж, мэдрүүлж, ойлгуулсан жил болж өнгөрч байна. Бүх л албан газар, веб сайт, сонин сэтгүүл хуучин оныхоо ажлыг дүгнэж, шилдгээ тодруулж байгаагийн адил манай хаяг ч юугаараа дутах вэ гээд өнөөдрөөс та бүхэндээ оны шилдгүүдээ тодруулж байнаа, эхнийхийг хүлээн авч үзнэ үү…

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

Энэ хаана вэ? Аль модон дээр авирч баина вэ?

Зугаалгаар pаrt-1

uundaa бичсэн.
ЦЭнгэл маань бидэнд СЭЛБЭ амралтин зурагнуудаа өгчээ, тэгээд үргэлжлэлииг нь тавиад л баих болно...





аll photos by Bаttsengel

NEW YEAR PARTY- 2k7-2k8 pаrt-1

uundaa бичсэн.






Энэ өдрийн зураг

2007-12-26 uundaa бичсэн.

Энэ зурган дээр ангийн 2 хүүхэд нүвийн нүв нүцгэн байгаа хэн 2 вэ?

Santana - Ultimate Santana (2007)

uundaa бичсэн.

Энэ бол Сантана. Нэг их юм бичих шаардлагагүи баих, угаасаа мэднэ биз дээ, энэ бол шинэ цомог нь татаад сонсоод үзээрэи...
01
Into The Night (featuring Chad Kroeger) - previously unreleased
02
This Boy's Fire(feat. Jennifer Lopez and Baby Bash) - previously unreleased
03
Smooth(w/Rob Thomas) - from Supernatural (released June 1999)
04
Maria Maria(w/Product G&B) - from Supernatural (released June 1999)
05
Oye Como Va- from Abraxas (released Sept. 1970)
06
Black Magic Woman- from Abraxas (released Sept. 1970)
07
Evil Ways- from Santana (released Aug. 1969)
08
Corazon Espinado(w/Man- from Supernatural (released June 1999)
09
Europa - from album Amigos (released March 1976)

10
The Game of Love (w/Tina Turner) - previously unreleased
11
Put Your Lights On(w/Everlast) - from Supernatural (released June 1999)
12
Why Don't You & I(w/Alex Band of The Calling) - (single released internationally July 2003)
13
Everybody's Everything- from Santana III (released Sept. 1971)
14
Just Feel Better(w/Steven Tyler) - from All That I Am (released Nov. 2005)
15
Samba Pa Ti- from Abraxas (released Sept. 1970)
16
No One To Depend On - from Santana III (released Sept. 1971)
17
The Game of Love(w/Michelle Branch) -from Shaman (released Oct. 2002)
18
Interplanetary Party- previously unreleased
Татах-1
Татах-2

Ангийн шинэ жил болон Золжаргалын төрсөн өдрийн хэдэн зураг

uundaa бичсэн.




All Photos By Zoljargal

Товчхон...

uundaa бичсэн.
За тэгэхээр оирд жаахан зав муутаи, бас нэг бичих эгзэг нь таарахгүи баисаар баигаад блогоо саин шинэчилж чадсангүи ээ. Өнөөдөр ч гэсэн, нэг их юм хииж чадахгүи нь, гэхдээ өнөөдөр болсон үил явдлуудыг бичье ээ гэсэн юм аа.
Өнөөдөр уул нь багш 2 цаг 30 минутанд сургууль дээр цуглаараи гэж хэлсэн, даанч тал хүүхдүүд нь л ирэх шиг боллоо, сургуулиин гадна талын сүлд модыг хэдүүлэхнээ л араи гэж босгож, чимэглэж дуусгалаа. Гэхдээ ажлаа эргээд харахад тиим ч муу болоогүи баих харин жаахан сүргүи юм уу даа гэж л бодогдож баилаа, угаасаа боломж нь тэр юм чинь дээ, манаи сургууль ч "ядуу сургууль" л даа...
Хамгиин гол том мэдээ нь манаи ангиин анд Бямбажав маань 2007 оны "Монгол Улсын Шилдэг Сурагч"-аар тодорчээ. Тэгээд их бахархаж баигаагаа нуугаад хэрэггүи баих, мэдээж CONGRАTS!!! 2 жил дараалан манаи ангиас шилдгиин шилдгүүд тодорч баина, агуу юм аа...
Манаи бүжгиин хамтлаг сургуулиин шинэ жил дээр бут авахаар бэлтгэлээ өнөөдрөөс эхэлсэн баих, эхлээгүи юм аа гэхэд удахгүи эхлэх баихаа...
За нэг иимэрхүү л шив дээ, бид нэг сюрприз бэлдээд л баина, харин задлах араи л болоогүи баина, тэвчээртэи хүлээгээрэи...

NEWS at 131dg.blogspot.com

2007-12-24 uundaa бичсэн.
Шинэ он гарах дөхөөд л хүн бүхний сэтгэл гэгэлзэх мөчид зарим нэг “мөс” багш нар нь бид нарыгаа зовоож, кайф аваад байхын. Эрдэнэбаатар багш өнөөдөр биологи дээрээ ихэнхийг нь унагаасан шалгалт авсан байгаа, тэгээд болоогүй ээ дахиад бөөн даалгавар өгч маргааш дэвтэр хурааж авна гэж дарамталж байгаа юм. За тэгээд Цээмаа гуай Хулан бид 2, Хулан Цамба 2 гээд нэг их юм өгүүлээгүй сонин өгүүллэг унш гэчихээд асууна гээд дайрчих юм. Манайхан ч буруу ойлголцоод…
За тэгээд манай ангийнхан бас сургуулийнхаа гадна талбайг чимэх даалгавар авсан юм байна. Тэгээд гацуур энээ тэрээ авна гэсэн, ганц удаа сэтгэлээсээ хийчихээд төгсдөг юм бил үү гээд л бодоод байгаан….
Манай олимпиадынхан, П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанаас арвин ургац хураажээ. Оюундарь маань мөнгөн медаль, Тэмүгэ хүрэл медаль, Бямбаа 6-р байрт орсон мэдээ байна. Бусад маань шинэ жилдээ жаахан яараад, сэтгэл нь гэгэлзээд байсан байлгүй жаахан тааруу боджээ…. Юутай ч баяр хүргэцгээе….
Нээрээ манайхан МАФИ тоглож, хуучин цагаа дурслаа, 65-д орой болтол суусан гэж байгаа, зураг ч авсан, Төөгөө админ тавих байх аа…
Өнөөдөр нэг иймэрхүү, маргаашнаас блогийн хувилбараар шинэ жилийнхээ сюрпризүүдээ бариад эхлэх болно, түр хүлээж байгаарай…

Биологи...

uundaa бичсэн.
За тэгээд Эрка багш гуаи биологиин дэвтэр маргааш хурааж авна гэсэн, тэгээд номгүи ниит хүүхдүүддээ зориулан, даалгавар тавьж баина. Зураг энээ тэрээг нь зурна шүү...



1-р сургууль 6:7 6-р сургууль

2007-12-23 uundaa бичсэн.

Гоолууд: А.Ундрал /1:3/ Д.Батцэнгэл /2:3/ А.Ундрал /3:3/ Автогоол /4:6/ А.Ундрал /5:6/ А.Ундрал /6:7/
Улаан хуудас: Б.Очгэрэл
Дуулиан 2020 тэмцээний 3-р тойргийн тоглолтууд амжилттай явагдаж өнгөрлөө. Манай сургуулийн хөлбөмбөгийн баг энэ тэмцээний гол түрүүлэх магадлалтай баг, өнгөрсөн тэмцээний дэд аваргуудтай нутаг дээр нь очиж тоглон 6:7 харьцаатайгаар хожигдлоо. Хэсгийн лидерүүдийн тулаан үнэхээр ширүүн бөгөөд сонирхолтой өрнөснийг энд тэмдэглэх нь зүйтэй. Улсын шигшээ багийн гишүүн, Өсвөрийн шигшээгийн 2 гишүүнийг багтаасан 6-р сургуулийн баг үнэхээр сандарч, тэвдэж , зовсны эцэст хүндхэн хожил авсан. Харин бид хэдийгээр хожигдсон ч сайхан, сайн тоглож хожигдсон, илүү тоглосон. Энэ тоглолт бидэнд маш их итгэл хайрлалаа, хүчийг маань мэдүүллээ, мэдрүүллээ. БИД ЧАДНА...

ХУЛАН БИД ХОЁР 30 жилийн дараа

uundaa бичсэн.
Сvvлийн удаа харснаас хойш арваад жил єнгєрчээ. Хэдэн жилийн ємнє шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бvл муутай яаж шvv амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шvv дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бvрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад vнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дvр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн єнгєрсєн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын єлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бvхний эх vvсвэр нь хадгалагдах ажээ.
БИ єрєєний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хvн хаалга аяархан тогшив.
За хvvхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй єндєр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас єгєєд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи vдийн алдад гол дээр очоорой. Нєгєє газраа мартаагvй биз дээ. Би тэнд очоод хvлээж байна» гэж их л хичээнгvйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагvй юм байна. Тэртээ гучин жилийн ємнє Ононгийн гарман дээр єдєржин саатаж халуун янаг vгээ хэлэлцэн, холын явдлыг мєрєєдєж сууснаа мартаагvйд одоо намайг зvгээр л гэрээр нь ороод єнгєрvvзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мєн. Боржгин хийцийн намхавтар бvvрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гєлємтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн ємнє Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хvн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангvй. Єчнєєн цаг улиран єнгєрсєн атал бvх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгvйгээр барахгvй, юуг ч єршєєлгvй элээн одогч цаг хугацааг тvр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних тєдийхнєєр болдог ажаам. Тийнхvv бие сэтгэл ихэд хєнгєрєн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо vзэсгэлэнгээр тєдийгvй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зvрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зєєлєн уянга vvсгэн «Хvний хvv чи санаж сарвайх уул устай шvv» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сvлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггvй байсан гарам одоо эль хуль, морь малын мєр бараг байхгvй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхvv голын гарам хvртэл энэ цагийн ул мєр гарсан нь энэ бєгєєд гучин жилийн ємнє Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хєтлєєд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгvй сvлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндvvрсэнгvй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сvлжин хvрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингvйрэн
Чи бvр андуурахгvй ирлээ шvv гээд алгандаа тvvсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Тvvний тунгалаг бор нvдэнд vл мэдэгхэн нулимс гvйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагvй хєх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бvс ороож, vзvvрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бvрх ємссєн нь залуугийнх нь дvрийг санагдуулна. Тэр жилийн наадамд ємсєж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил єнгєрєєгvй гэж vv? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж vv? Мойлны исгэлэндvv сайхан vнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цєм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар vстэйсэн. Тэр vсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бvрх ємссєн нь илvv зохимжтой. Нvдний нь булангаар vрчлээ суусан нь ч аргагvй. Санчигны нь vс буурал биш гэлээ ч шаргалдуу єнгєтэй. Арваад жилийн ємнє сvvлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шvvрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа vнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зvрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хvслэн, тєрсєн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хvн юм биз. Тийм дээ... Эрт єнгєрсєн цаг...
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шvvдэр нь гvйцэд хатаагvй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу єнгєтэй vсээ зуны саалинд зєєлєрсєн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгvй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагvй биз дээ? гэхэд
Санаагvй шvv. Єнєє танайхаар очъё гэж бодож байсан гэж vнэнээ хэллээ.
Миний єргємєл ганц охин шvv дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хvvтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хєєрхєн хvv бий. Миний ёстой амин сvнс дээ.
Чи тэгээд євгєнєєсєє хойш дажгvй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах єдєр бишгvй л таарсан. Эр хvний гар дутаад хэцvv байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хvрэхдээ хатуухан гартай эр хvн. Би тэр гарын дор насаа єнгєрєєсєн ч одоо vгvйлээд байх юм. Яах вэ дээ, бvсгvй хvний заяа гээд Хулан хоолойгоо чичрvvлэн, євс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугvй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнvvд дvнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гvйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал vсийг илбээд,
Сампил минь дээ... гэв.
Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мєрєєдєж байсан. Би дєнгєж арван долоотой жулдрай хvv байжээ. Тэр єдєр би чиний ямар байсныг одоо хvртэл...
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангvй. Хулан бvснийхээ vзvvрээр нvдийг минь арчаад гvйцэд боловсорсон мойл шиг хvрэн бор нvдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нvд нvднийхээ гэрлийг мєнхєд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн vрчлээстэй гоолиг хvзvvнээс мєн цэцэг жимс анхилах мэт зєєлєн дулаан оргиж, гvрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны vрчлээс тэнийн тэнийсээр, нvд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн ємнєх Хулан болон хувиран мишилзэв. Би тvvний хvзvvгээр тэврээд нvдээ аних, зvрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хvvхдvvд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хvн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов.
Хvvхдvvдийн цангинах дуунд Ононгийн бєглvv шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхvv хvн амьтнаас нуугдаж байж боломгvй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ЄВГЄН хvvхдvvдэд мойл тvvлгэнэ гэсэн юм. Миний амин сvнс хамт яваа. Сампилыг минь хараарай.
гэхэд,
Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хvvдээ би чиний нэрийг єгсєн юм. Миний хоолойд бас нэг бєєн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа vр ачид нэрээ єгєх ховорхон хайр шан бус уу. Хvнийг хайрлан, єссєн тєрсєн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хvvхдvvдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хєєрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нvдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд єнгєрдєг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хvvхдvvд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мєрний ЗЄЄЛЄН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хvvрнэн шивнэж байлаа.

ХУЛАН ЦАМБА ХОЁР

uundaa бичсэн.
Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бєгєєд яаралгvй хvн болохоор сумын тєвєєс хэдэнтээ єртєє алслан айл амьтнаар хэсvvчилж гєрєєчдийг дагалдан уул хєвчєєр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн ємнє энэ даваагаар Хулан хvvхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа сонсохоос биш нvvр ч учралгvй єдий хvрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад яагаа ч vгvй эрт хагдарч, урьдьн гоо сайхнаас нь юу vлдсэнийг мэдэхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар Цамба Чингис хаантай тєсєєтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн ємнє Хулан бид хоерын хэлэлцэж байсан, хvсэн мєрєєдєж байсан юм ёсоороо болсон юм байхгvй боловч Цамбад хор хєдєлснєєс болоод би харин овоо эр хvн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн одоо би тvvний єєдєєс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч vзvvлж чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хvлээсэнд vлдсэн Хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа мєн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч vгvй. Гэвч ямар нэг далдын хvчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бvтчих ёс бий. Ер нь аль дєчєєд жилийн ємнє хvйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч олж vзнэ гэж санаагvй яваад л олж vзсэн.
Тvрvvн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан морин тэрэгтэй хvн доошилж яваа харагдсан юм. Гvйцээд очтол Хулан байв. Намайг таних ч биш, vгvй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа,
Хvvе Сампил, хаанаас ийм сонин хvн гараад ирэв гэж баярлах цочих зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь vрчлээтэй єнгє алдаж , ярс ярс хийсэн тэгш цагаан шvдийг нь хэдэн алтан шvд орложээ. Ганцхан нvд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хvн байсан гэдгээ тавихгvйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдэхгvй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон дээл ємсєнє гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шvv дээ. Хулан ялдам намуухан хvн явсаар байгаад амьдралын хvлээснээс гарч чадалгvй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван долоохон нас юу байхав дээ. Эр бие гvйцсэнсэн бол Хуланг єєр замаар дагуулж болох байсан биз.
Хулан над амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр бvvдийж, Онон гол хар тугалга мэт хvйтэн царцанга єнгєєр мэлрэн урсана.
Цамба хэдэн хvнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан бvдvvн шартай айл, Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа.
-Танайх нэгдэлд ороогvй юм гэж vv
-Yгvй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм.
- Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар vхэртэй яасан их завтай хvн бэ дээ
-Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цєєнтєй айлууд тарааж харуулдаг. Би хєлсийг нь хувааж єгєєд ирлээ. Хєрєнгєє нууж байгаа нь тэр. Банкинд байгаа мєнгєє надаас ч нуудаг юм.
Хулангийн энэ vг гайхаш тєрvvллээ.Єчнєєн жил айл болж амьдарсан хvний тухай биш хєндлєнгийн хvний тухай ярьж баигаа юм шиг байлаа.Єєрєє бол хvний хань биш ямар хань харин зvгээр нэг цагаачлагчийн маягаар ямарч сэтгэл гомдолгvйгээр ярив.
Би бєєн хар гунигт автагдлаа.
_ Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ овоо авч чвсан эр хvн болохоор Хулантай бараг л vе мултарсан юм шиг ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой .Би биеэ барьж чадсангvй
-Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж байна уу гэхэд
- Тийм ээ. Одоогийнх шиг иймгvй залуухан явсан.Чи чиг бvр хvvхдээрээ байсан биш vv гээд муухан инээв .
Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хvн байхав дээ гэхэд,
Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа ялгаагvй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хvртэл цууриатаад явчих шиг боллоо.Гэтэл ой мод хvн инээх байтугай буу тавьсан ч цууриалмааргvй єдєр шvv дээ. Хулангнийн инээхэд миний дотор онгойж, хvйт нойтонд ширвэгдэж зvдэрсэн морины минь нvд нь сэргэж чих нь сортолзоод ирлээ. Гунигтай хvн давхидаггvй харин инээж наадаж яваа хvн давхидаг гэдгийг адгуус хvртэл мэднэ.Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хvрч ирлээ. Тэднийх сумын тєвийн захад хашаа байшинтай бєгєєд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай , их л чєлєєтэй нойрсох дуртай хvн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн хоёр их тємєр ортой, хивс ширдэг битvv дэвссэн айл юм. Хулангийн гоо vзэсгэлэн залуу нас , сайхан юм хvсэн тэмvvлэх сэтгэл нь тэр эрээн авдаруудад vvрд цоожлогдсон мэт санагдлаа.
Хулан над хоол хийж шимийн архи аягалж єгєв. Хоёр гурван тагш халуун архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил сvр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бvдvvн шарынхаа махыг идээд л аниргvй хэвт!» гэж зад агсамнамаар байв.
Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд,
Бvр байсан. Биеэ сайрхаж явдаг хєг нь єнгєрсєн юм чинь гэж Хулан хэлэв. Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сvvлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хvчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мєнгє, гаднаа мал хєрєнгє хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож суулаа. єнгєрчээ єнгєрч гэж санаа алдтал,
Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа.
Эр бор харцага нь жигvvрхэндээ хvчтэй дээ
Идэр залуу насандаа даанч ажнангvй явлаа даа» гээд дуулахад минь Хулан доошоо харж нулимсаа арчиж суув.
Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дvvргээд,
Цамба ирлээ гэж тоомжиргvй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зvгээр сууж байдаггvйсэн. Омогтой сvртэй хvний эхнэр болоод айж тvгшиж явахад нь аятайхан ч байдаг юм сан уу. Эрдээ зодуулахгvй бол санаа нь амардаггvй, хvчгэрхэг мангар хvнд дуртай хvvхнvvд ч байдаг... Цусаар тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос нь Цамба орж нохдоо хєєж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангvй. Одоо Чингисийн дvрийг санагдуулах юм юу ч алга. Ердєє л нэг тарган шар євгєн «Ямар гайтай цас гээч вэ. Уул хєвчид явахын арга алга. Зуд болдгоо боллоо. Арай чvv гэж ганц мэгж алаад...» гэж vглэсээр буу сумаа єлгєв. Адаглаад тvvнд агсан тавихын ч хэрэг алга болжээ.
Хулан намайг vдэж мордуулав. Уяан дээр би тvvний гарыг бариад,
Баяртай гэхэд,
Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа
Би за ч гэсэнгvй, vгvй ч гэсэнгvй мордож давхилаа.

Шинэ жилийн зурагнууд...

uundaa бичсэн.
Энэ өнгөрсөн оройн зурагнууд байна. Гэхдээ Гээдээгийн HI5-аас түүвэрлэж авлаа. Бусдыг нь ороод үзэж болно. Удахгүй бусдыг нь...





Шилдгүүд...

uundaa бичсэн.
Энэ өдөр өнгөрөн одож буй 2007 оноо дүгнэн, хамгийн хамгийнаа тодруулсан байгаа. Ингээд дэс дарааллаар нь та бүхэнд ялагчдыг танилцуулъя.

1. Сурлагын салбарын ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ


Энэ номинацид Н.Бямбажав маань ялагчаар тодорлоо. Түүнтэй Э.Тэмүгэ мөн өрсөлдөн санал тэнцсэн ч Бямбажавыг нэгдүгээрт бичсэн нь их байсан учраас Бямбаа маань ялагчаар тодорлоо. Тэрбээр энэ зун болсон ОУМО-аас мөнгөн медалийг эх орондоо авчирч, 3 өөр төрлийн УЛСЫН олимпиадаас зэрэг медаль хүртэн, олон олон медалийн арвин ургац хураасан, өдгөө УЛСЫН ШИЛДЭГ сурагч болох хамгйин магадлалтай сурагч билээ.
2. Спортын салбарын ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ

Шилдгээр дахин дахин санал хураалтын эцэст Н.Оргил тодорлоо. Тэрбээр энэ жил болсон Триатлоны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэн, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон билээ. Харин түүнтэй эцсийн мөч хүртэл Батцэнгэл өрсөлдсөн. Түүний хувьд сургуулийн болон ангийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, мөн Мазаалай багийн хамтаар УАШТ, Хүүхдийн Лигт амжилттай оролцон, тоглосон юм.
3. Урлагийн салбарын ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ

Мөн л 2 оролцогчийн санал тэнцэж, дахин санал хураалтын дараа Баяржаргал Батмягмарыг ялснаараа оны шилдэг сурагчийн шагналыг хүртсэн. Бажгаа маань энэ жил урлагийн үзлэгт амжилттай оролцон, PLAYTIME -2007 наадамд NORTH DUCKS хамтлагийн ахлагчийн хувиар оролцсон билээ.
4. ОНЫ ШИЛДЭГ БАГ
Энэ номинацид олон багууд өрсөлдөж, гал гарсан тэмцэл болсон ч Т.Саруултөгс ахлагчтай Сургуулийн бүжгийн аварга ARCTIC PENGUINS хамтлаг шилдгээр шалгарлаа. Тэдний хувьд гайхалтай дэглэлт, бүжгийн санаа, шийдэл, бүжигчдийн нэг баг болсон хүчирхэг хамт олны хүчээр сургуулийн аварга хэмээх цолыг хүртсэн билээ. Тэдэнтэй Язгуур урлагийн хамтлаг, Хөлбөмбөгийн 1-р баг, Сагсан бөмбөгийн баг хүчтэй өрсөлдснийг энд хэлэх нь зүйтэй.
5. ОНЫ ШИЛДЭГ УДИРДАГЧ



Энэ төрөлд олон хүчтэй удирдагч нар нэр дэвшин өрсөлдснөөс блогийн админ А.Ундрал ялагчаар тодорлоо. Тэрбээр 131dg.blogspot.com хаягийг үүсгэн байгуулж, ажиллуулж байгаагаараа энэ шагналыг авсан юм. Түүнтэй ангийн дарга, баг болгоны ахлагч нар өрсөлдсөн.
6. ОНЫ ОНЦЛОХ ҮГ

Хамгийн сонирхолтой энэ номинацид нэр дэвшигчдийг эхлээд танилцуулъя.
А. “Нямхүүг нэг ч гэсэн удаа хүн гэж авч үзье л дээ” – Х.Билгүүн
Б. “Бид хамтдаа” – Т.Саруултөгс
В. “Нямхүү улаан” – Ж.Батмягмар
Г. “Би төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ, би хүн болгосон багшийнхаа, би төрж өссөн нутгийнхаа төлөө сурдаг, тэднийхээ төлөө зүтгэдэг, хичээдэг, ганцхан өөрийнхөө төлөө биш” – Д.Батцэнгэл
Д. “ Би уурлаагүй, харин бухимдаж байна” – А.Ундрал
Е. “Энэ чинь юу билээ, FM-ийн хөтлөгч бил үү???”- Х.Галбадрах
Ё. “Тэгэхэд би байл уу???” – Х.Билгүүн
Ингээд эцсийн дүнг нэгтгэн гаргахад Д.Батцэнгэлийн Сэлбэ амралтанд амарч байхад хэлсэн “Би төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ, би хүн болгосон багшийнхаа, би төрж өссөн нутгийнхаа төлөө сурдаг, тэднийхээ төлөө зүтгэдэг, хичээдэг, ганцхан өөрийнхөө төлөө биш” үг шилдгээр тодорсон юм. Үнэхээр гайхалтай үнэн, ихийг мэдрүүлсэн, мэдүүлсэн, ухааруулсан үг гэдэгтэй бүгд санал нийлэх байх аа. Дараагийн байруудад А.Ундрал, Т.Саруултөгс нарын хэлсэн үгүүд орсон байгаа.
7. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Мөн л маш олон онцлох үйл явдал шилдгээр тодрохын төлөө өрсөлдөж эцэст нь УРЛАГИЙН ҮЗЛЭГ-ийг шилдгээр шалгаруулсан. Хэдийгээр бид байранд орж чадаагүй ч гэсэн энэ тэмцээн бидэнд бид юуг ч хийж чадна гэдгийг, хэр их хүчтэйг маань бэлдүүлсэн тэмцээн болсон юм. Бид ч их хичээсэн, даанч шүүгч нар..... Ингээд урлагийн үзлэгт амжилттай оролцоход хамгийн их үүрэг гүйцэтгэснээр нь Ц.Баяржаргал, Ж.Батмягмар нарт шилдгийн шагналыг гардуулан өгсөн юм аа....

/бусад зургийг удахгүй/

Биологийн даалгавар...

uundaa бичсэн.
Мигаа болон бусад биологийн даалгаваргүй хүүхдүүддээ зориулаад маргаашийн даалгаврыг тавилаа гэж. Фагоцитоз, пиноцитоз гэдгийг бичнэ байх, бас шалгалттай гэж байгаа...


New Year Party - 2k7-2k8

uundaa бичсэн.

11г ангийн 2007 оны шинэ жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр 12-р сарын 22-нд GENIUS PUB-д амжилттай явагдаж өнгөрлөө. За тэгээд манайхан багшийнхаа хамтаар дуулж, бүжиглэж, хөгжилдөж, тоглож нэг үдшийг мартагдашгүй сайхан өнгөрөөсөн гэдэгтэй бүгд санал нийлнэ байх.

7 ширээнд хуваагдан суугаад, 6 хуруутай атгасан гарынхны ерөнхийд нь удирдсан энэ орой NORTH DUCKS хамтлагийнхан ирж уран бүтээлээсээ бидэнд зориулан дуулж, хөгжимдөн өгч, дуучин Батмягмар Жавхланг үнэгүйдүүлж, Багш маань болон түүний ширээнийхэн бүжгийн аваргаар шалгарсан гээд сюрприз дүүрэн үдэш байлаа.

Сугалаа бүхэн хонжвортой сугалааг хүүхдүүд татан супер шагналыг нь Мөнхзаяа сугалж, санал асуулгаар шилдгээ тодруулан, ширээ нь чихэр жимс, ундаа тэргүүтнээр бялхсан дүүрэн баярын өдөр байсаан.

Ширээ бүхэн дууны мэндчилгээ хүргэж, хосууд алим хувааж идэн, БӨӨСөө хамтдаа дуулцгаан, зад бүжиглэсэн шинэ жил болж өнгөрлөө.

Гайхамшигтай, мартагдашгүй, хамгийн гол нь дурсамжтай, ярих их юмтай баяр болж өнгөрлөө, 6 хуруутай атгасан гартаа баярлалаа, үнэхээр л Оргилын хэлсэн шиг 39 хуруутай атгасан нэг гар болохын төлөө, Төөгөөгийн хэлснээр БИД ХАМТДАА, Цэнгэлийн хэлсэн шиг Бусдын төлөө амьдрах, сурахыг ухааруулсан үдэш байлаа.

С.Эрдэнэ : Хулан бид хоёр 2-р хэсэг

uundaa бичсэн.
Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бүү мэд нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ үед би Чингис хаан мөд бүү ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ.
Чи юугаа хараа вэ? гэж хүүхний гэнэт асуухад
Чингис... хэмээн санамсаргүй хэлж орхилоо.
Юу? гэж гайхан харахад нь би бүр бантаж орхиод
Аа тийм... Чингис... үгүй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж
Юун Чингис вэ? гээд нүдээ томоос том болголоо.
Би сая л нэг хэлээ татагчаан болж
Yгүй, Цамба гуай гүйцэж ирэх болоогүй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ,
Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дүүрсэн хэрэг гэж бодоод,
Цамба гуай Чингис хаантай төстэй шүү гэтэл
Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хөхөрч
Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгүй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шөнөдөө сум хүрч чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан өвдгөө хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зүйлийг мөрөөдон санаашрах мэт нүдээ аньж байснаа аальгүйтэн инээж,
Намайг тат! гээд гараа өгөв. Түүний гар зөөлхөн бөгөөд бүлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мөд ирэхгүй, явъя! гэж хөгжилтэй хэлээд мориндоо ташуур өгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн,
- Эр ээ боруу харцагана нь үү-ээ
Жигүүрхэндээ хүчтэй ай хө алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хүрч ирэхэд нөгөө хурдан морьд маань хүртэл хөлөрчихсөн байв.
Хулан намайг хүн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битүү шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хүүрнэж суулаа...
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
Хулаан манай нутагт чам шиг сайхан хүүхэн байхгүй шүү.
Над бас өөр сайхан юм бий л дээ
Юу гэж?
Яагаав. Сэтгэл байна.
Тэгээд жаргалтай амьдарч...
Чи бод л доо. Би хүний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хүн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
Хулаан, чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв! Чамайг сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгүй.
Сампил аа, чам шиг хүнтэйсэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг үнс л дээ...
Бидний хажуу дахь бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг өчүүхэн нүдээ эргэлдүүлнэ.
Хулан гараа дэрлэж нүдээ аниад,
Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шүү дээ. Би оёдолчин, үгүй дээ цэвэрлэгч хийж дөнгөх байлгүй. Тийм ээ Сампил аа?
Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ шувуу ямар хөөрхөн нүдтэй юм бэ?
Шинэ гармын замд орох үед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нөгөө цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч үгүй явлаа. Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мөрийг түшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ.
Бид хоёрын урдаас ямар нэг хүн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд, Би ч дорхиноо
Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зүрх маань амаараа гарах нь ээ
Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хүн байна.
Мөөн мөн яах аргагүй мөн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ
- Одоо яах вэ
- Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс
- Ийм удаан уу
Харин нь ээ...
Догшин Чингис хаан ч юу юугүй хүрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэснй шар нүдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хөөнгө эмээл дээрээ хажуулдан бүдүүн тэнзэн ташуураа морин дэл дээр хөндөлдүүлэн барьжээ.
Чи сумаас ирэв үү гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шүдээ тачигнатал хавираад, амаа муруйлган
- Сумаас гэнэ шүү. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь...
Битгий дэмийр чи...
Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгүй морин дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хүний морь унаад бас эхнэрий нь...
Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нүдээ эргэлдүүлэн шүдээ ярзайлгаж
- Дуу, наана чинь нам цохино шүү гэж орилоод цулбууры нь шүүрэн авч морийг нь ташуурдав.
Би бууна. Би үхсэн ч чамтай явахгүй гэж Хулан хорсон уйлахад
Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шүү гэж Цамба бороохой мэт бүдүүн ташуураа далайн над руу давшлахад
Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хүн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хөдлөлгүй зогсож байжээ. Цамба үсрэн бууж морьдоо Хулангийн морины хүзүүнээс холбоод мөн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан давхив. Миний өмнө улаан тоос манарч, хөөрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан,
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.

С.Эрдэнэ : Хулан бид хоёр 1-р хэсэг

uundaa бичсэн.

/Уран зохиол дээр Цээмаагийн өгсөн унших ёстой зохиолын 1-рийнх нь 1-р хэсэг. Хэт их тул 2 хуваалаа/

Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо.

Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хөлөг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлүүлэх, өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй, дундуураа ховилтсон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзсэнгүй. Нусгай жаалууд бол түүний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгүй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хүн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бүр Дариганга хүртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зүсээр нь ижилсүүлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь түүнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггүй хүн гэлцдэг билээ. Харин би бол түүнийг Чингис хаан шиг л хүн гэж бодно. Бид үүр цүүрээр өмнө зүг давхиж явлаа. Сумын төв хүртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгүүт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, үгүй дээ л эр хүний үнэр орсон байх шүү дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ үргэлж занчиж, үүр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхүү чойжин буулгаж байхыг нь үзсэнгүй.
За тэгээд Чингис хаан бараа сураггүй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морий нь хөтлөөд Хулан хүүхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрүүнд ээгсэн эргүүлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм.
Би Хулан хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хүрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин өмнөөс сэрчигнэнхэд уулын энтээ сүүдэр тусаж байхад, өрнө уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шүүдэрт ногоо хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгож жийжүү дөрөө жийж , хөх торгон тэрлэгийнхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүршсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэхийг үзвэл аягатай ус тавьсан ч асгармааргүй, морь эзэн хоёрын энэ байдалд хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний өмссөн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигүүн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сүргийн адаг, ааш муутай алаг үрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нүднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд, Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгүй улаа бутраатахлаа. Өнчин хүн дуулаач гэгчээр 6и тэрүүхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сүүндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагүй тул морио татаж сайхан алаг нүдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мөрөөдсөн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шүү. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангүй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бүр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах үес бага үд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил өнчин хүн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ өдөр аагим халуун боловч давааны өндөрт салхи сэрүүн бөгөөд шилмүүст ойн содон үнэр анхилж, тэртээ Дор хөх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав.

Биологийн жишиг даалгавар...

uundaa бичсэн.
Энэ бол биологийн жишиг даалгавар. Удаан хүлээлгэсэн бол хүлцэл өчье. Хийгээд байгаарай...



special thanks to Oyunsaihan

Зүгээр л хэдэн зураг...

2007-12-22 uundaa бичсэн.




1-р сургууль vs 6-р сургууль

uundaa бичсэн.

Дуулиан-2020 тэмцээний 3-р тойргийн тоглолт 1-р сургуулийн баг 6-р сургуулийн багтай тоглох тоглолт маргааш 9 цагаас 6-р сургуулийн зааланд болно. Тэгэхээр энэ хэсгийн лидерүүд, одоогоор ялагдлын амтыг мэдрээгүй байгаа 2 багийн тоглолт ширүүн болох нь гарцаагүй юм. Өнгөрсөн тэмцээний дэд аваргууд нутаг дээрээ хожихын л төлөө тоглох бол, манай 1-ийнхэн шинэ жилийн баяртаа бэлэг барихаар чармайн тоглох нь гарцаагүй. 6-г Хоромхон болон Улсын шигшээгийн тоглогч Цэнд-Аюуш удирдан тоглох бол 1-ийг Мазаалайн Батцэнгэл ахлах болно. Мөн 1-р сургуулийн багийн Яруугийн бага ангийнх нь сургууль, өөрөө хэлэхдээ нутгийн дэвжээ зөөлхөн гээд байгаа. За тэгээд маргааш блог дээрээ энэ багийн тоглолтын дүнг тайлбартай нь бичих болно. Багаа ирж дэмжээрэй...

30 Seconds To Mars - A Beautiful Lie

uundaa бичсэн.

Сүүлиин үед нэрд нэлээн гарч Grаmmy-д нэлээн хэдэн төрөлд нэр дэвшээд баигаа 30 Seconds To Mars хамтлагиин энэ жил гаргасан цомог болох A Beautiful Lie-ииг тавьж баинаа. Тэгээд дуртаи дуугаа татах боломжтои учраас хүссэнээрээ татаад ав....
1. Attack
2. A Beautiful Lie
3. The Kill
4. Was It A Dream
5. The Fantasy
6. Savior
7. From Yesterday
8. The Story
9. R-Evolve
10. A Modern Myth
11. Battle Of One
12. Hunter

65-д.........

uundaa бичсэн.


Баяка багш маань ямар нэг тэргүүний багшид өрсөлдөж байгаа бололтой шүүгээн дотор байгаа овоолоостой цаас, зузаан зузаан ном тэргүүтнийг эмхлэж цэгцлэхэд туслаач ээ гэж 65-д суудаг нөхдүүдээд гуйсан юм аа. Гэтэл байнга л суугаад байдийн байж, ядаж багшийн давтлагад өдөр болгон суудаг юм байж, Цэнгэл, Uundaa, Ёндоо, Энхүүш, Бажгаа, Галаа, Түвшээ нар дээрээс нь Баттөр л ирж туслалаа гэж. Багш гомдсон л байх даа. Бид ч ихийг хийсэн, даанч дуусгаагүй. Гэхдээ энэ бол асуудлын гол нь биш юм аа...

Манай эрэлхэг 7 хамаг ажлаа дуусгасны дараа багш нарын АХА-г үзэх оролдлого нь бүтэлгүйтсний улмаас, сэтгэлээ сэргээж, ходоодоо баярлуулахаар гуанзны хаалгыг хааж байгаад хэдэн мантуун бууз, үзэмний шүүс дээр мэдээж ҮЗЭМтэйгээ аваад сайхан найрлав аа гэж. Тэгээд үг бүтээх тоглоом тоглож, цагийг зугаатай өнгөрүүллээ гэж.

За тэр яахав, харин үүний дараа 65-д ирсний дараа манай БАЖГАА маань Харшийн сүлд модны наадмаас өвөртөлж ирсэн бэлгээ задалж, бүгдээрээ эвтэй найртай хувааж идсэн гэж байгаа . Цэлцэгнүүрийн саванд бүгдээрээ ганц савтай жүүс хувааж уун, Гахай жилээ үдэн, ахмадаараа Энхүүш маань үг хэлж, аанай л архи ууж байгаа мэт сайхан баярлалдав аа.

Дуу хуургүй наадам гэж хаа байхав, Бажгаа маань бидэнд өөрийн нэлээн олон дуугаар бэлэг барьж, хамгийн сүүлд нь бүгдээрээ нийлж байгаад БӨӨС дуугаа дуулж тарцгаалаа гэж. Хамгийн гол нь бичлэг хийсэн байгаа блог дээр тавинаа гэж. Юутай ч гэсэн өнөөдөр үдээс хойш дурсамжтай, хөгжилтэй, хамгийн гол нь маргаашийн шинэ жилийн эхлэл дээрхи хэдэн хүнд тааламжтай эхэллээ гэж.

Шинэ жилийн хөтөлбөр

2007-12-21 uundaa бичсэн.
8:30- ДУУЛИАН 2020 11г vs 6-р сургууль /6-р сургууль дээр/
11:00- Шинэ жилийн нээлт /31 номерт/
12:00- Завсарлага
13:00- Математикийн олимпиад /32-р сургууль дээр/
15:20- Кино үзэх / Тэнгис кино театрт/
19:00- Шинэ жилийн үндсэн үйл ажиллагаа /Genius-т/
00:00- Үйл ажиллагааны төгсгөл

Энэ өдрийн зураг

2007-12-20 uundaa бичсэн.



Манаихаан гэж...

Урлагийн үзлэгээр...

2007-12-19 uundaa бичсэн.
Нэг иймэрхүү зургууд олдохын үзээд сэтгэгдлээ бичээрэй...




Энэ өдрийн зураг

uundaa бичсэн.
Насных нь мөрөөдөл нь биелэж гэнэ ээ

Зугаалгаар Part-2

uundaa бичсэн.




Зугаалгаар Part-1

uundaa бичсэн.







Шинэ жилийн талаар...

uundaa бичсэн.
За тэгэхээр манай блогоос зарласан ТӨСЛИЙН уралдаан явагдаж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа байх. Нийт материалаа заасан хугацаанд өгсөн 2 баг байснаас 6 хуруутай атгасан гар багийн төсөл ялагчаар тодорсон. За тэгээд уул нь 12 сарын 22-ны хагас сайн өдөр АНГИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭХ байсан ч 2 жилд 1 удаа зохиогддог П.Энхболдын нэрэмжит математикийн олимпиад давхцаж зохион байгуулагчдыг тун хүнд байдалд оруулаад байсан билээ.
Харин энэ хүндрэлтэй байдлаас гарах аргыг Зургаан Хуруутай Атгасан Гар багийнхан амжилттай олж баасан гарагт шинэ жилээ эхлэн тэмдэглэх, бямба гарагт 7 цагаас эхлүүлэх зэрэг цагийн хуваарьт бага зэргийн өөрчлөлтийг оруулсан байгаа. Энэ тухай дэлгэрэнгүйг маргааш ангид тайлбарлах болноо.

Монгол хэлний жишиг даалгавар...

uundaa бичсэн.
Цээмаа багшийн аль дээр нэг өгсөн жишиг байна. Гэхдээ өнөөдөр хэлснээр бол шинэчлэгдсэн байж магадгүй юм шиг байна лээ. Юу ч гэсэн илүүдэхгүй л байх...

Монгол бичиг нь...


Монгол хэл...


special thanks to Zoloo

Тоглуулагчийн тухай...

uundaa бичсэн.
Шинэ тоглуулагч та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн тоглуулагчид анх удаа 5 дуу багтсан бөгөөд та бүхний сайн мэдэх алдарт АBBA, The Beatles хамтлагуудын шинэ жилийн дуунууд дээр нэмээд админ Төөгөөгийн Chris Brown-ий This Christmas, админ ЛМО-ийн Maroon 5 хамтлагийн Christmas, админ Uundaa-ийн Keane хамтлагийн White Christmas дуунуудыг та сонсох боломжтой боллоо.

Химийн жишиг даалгавар...

uundaa бичсэн.
Химийн жишиг даалгавар авч амжаагүй байгаа хүүхдүүддээ...


Санал асуулгын дүн...

uundaa бичсэн.

За тэгэхээр манай блогоос уламжлал болгон явуулдаг “Өнгөрсөн 7 хоногийн онцлох хүүхэд хэн бэ?” санал асуулгын энэ удаагийн дүн гараад байна. Нийт 78 хүүхэд давхардсан тоогоор саналаа өгсөн байгаа.

  1. Д.Ёндонжамц 25 санал - 32%
  2. Б.Очгэрэл 20 санал - 25%
  3. Э.Маргад-Эрдэнэ 17 санал - 21%
  4. Т.Цэцэгдэлгэр 16 санал - 20

Нийт санал өгсөн хүмүүстээ талархал илэрхийлье, дараагийн санал асуулгад идэвхтэй оролцохыг хүсье… Мэдээж Ёндоодоо баяр хүргэе, сайн ажиллажээ....

Алгебрийн жишиг даалгавар...

uundaa бичсэн.
Алгебрийн хичээлийн ТТШ-ийн жишиг даалгавар байна. Эхний ээлжинд 2 багшийнх үлдсэн нь дараа дараагийн удаа...
Батцэцэг багшийн жишиг даалгавар...




Пүрэвдорж багшийн жишиг даалгавар...


Чанар муу бол хүлцэл өчье, гэхдээ угаасаа ийм цаас байсан гэдгийг анхаарай, блогийн зүгээс хариуцлага хүлээхгүй, дээр нь дарж томруулж үзэхтүн...

Энэ өдрийн зураг

2007-12-18 uundaa бичсэн.
Тэгэхээр яасан байхнуу?

Өнөөдөр....

2007-12-17 uundaa бичсэн.
Нэр нь үл мэдэгдэх хэрэглэгч маань биднээс өнөөдөр юу болсныг мэдэхийг хүсчээ. Яг юу болсон бэ гэвэл...
Хагас сайн өдөр болсон 1-ийн эсрэг 1 гэсэн зодооны улмаас манай Дагваа өнөөдөр хичээлдээ ирээгүй бололтой юм.. Тэгээд найзыгаа яаж зүгээр зодуулах вэ, овоо бацааныг номхруулаад өгье гэсэн үүднээс Энхүүш, Ёндоо, Мөөгий нар 10в-ийн Анхаа гэгч Яруугийн хамаатныг 5-р цаг дээр 64-өөс ангиас нь гаргаж ирээд хэд хэд цохичихсон юм байна... Тэгээд тэр нь ч таарсан амьтан байж таарч, багшдаа хэлээд, багш нь нийгмийн ажилтанд, нийгмийн ажилтан нь сургалтын менежерт хэлж, эмч ирээд бөөн юм болов гэж. Манай ангийн бүх хөвгүүд гэрчээр татагдаж радио үйзлийн өрөөнд цуглаад мэдүүлгэ өгсөөн. Тэгээд Ёндоо, Энхүүш, Чой гурав мэдүүлгээ бичгэн хэлбэрээр өгсөн лав. Ер нь тэгээд дуусах байх...
Гэхдээ мэдээж тэд зүгээр байгаагүйг бид мэдэж байгаа. Бүх үнэнг бид мэднэ. Үнэн бүхнийг дийлнэ гэдэгт итгэж буй ч зарим талаар бас бидний буруу болж байх шиг. 10в-ч ар ах нараа дуудаас байсан, ер нь зүгээр өнгөрөөхгүй байх л даа, гэхдээ бид мэдээж ХамтДаа...
Нэг иймэрхүү л, хамгийн товч бөгөөд тодорхой, бусдыг нь ангийнхнаас...

Товчхон...

uundaa бичсэн.
Манай анги ЖА-аа сүүлчийн удаа үнэхээр гайхамшигтай хийж чаджээ. Үнэхээр гайхалтай... Авч болох дээд оноо 20-ийг аваад зогсохгүй миний бодлоор МАНЛАЙЛАЛ уралдаанд түүхэн дэх хамгийн өндөр оноо 154 оноог цуглуулж 1-р байрт итгэл төгс дахиад л шалгарчээ. Дараагийн байранд орсон анги 106 оноотой гээд бодохоор манай анги ЖА хийгээгүй, 2-р байрны анги ЖА хийгээд дээд оноог нь авсан ч манайх түрүүлнэ гээд боддоо... Баяр хүргэе ээ гэж...
За тэгээд манай ангийн Оюунсайхан, Ундрал, Цолмон нар Англи хэлний СБД-ийн олимпиадад амжилттай оролцож бүгд тусгай байранд шалгарчээ. Оролцлоо л гэж ном, сарнай, 5000-тай өгч байсан томхон энэ олимпиадаас арай л том юм зулгаах байсан юм даа манайхан...
Өнөөдөр сургуулийн хяналтын шалгалтыг багшийн цаг дээр авсан. 5 бодлоготой гайгүй байсан байх гэж найдаж байна. Нээрээ ТТШ-ыг сонгосон 2 хичээл + Монгол хэл+ Алгебраар өгөх юм байна лээ. Маргааш монгол хэл, биологийн жишиг даалгаврыг тавих болно...

James Blunt -All the Lost Souls

uundaa бичсэн.

You're Beаutiful гэсэн саихан дуугаараа нэрд гарсан Британи дуучин James Blunt-иин шинэ цомог нэлээн дээр худалдаанд гарсан ч гэсэн одоог хүртэл хит хэвээр баигаа. Татаад баигаараи, 1973 гэх мэт хит дуу олон баигаа...

1. 1973
2. One Of The Brightest Stars
3. I’ll Take Everything
4. Same Mistake
5. Carry You Home
6. Give Me Some Love
7. I Really Want You
8. Shine On
9. Annie
10. I Can’t Hear The Music

Татах

Бямбаагиин паян...

uundaa бичсэн.




17 оr 18?

uundaa бичсэн.

Өнөөдөр 131dg-ийн гишүүн Золжаргалын маань төрсөн өдөр болж байна. Даанч урьдчилаад найзуудтайгаа зад тэмдэглэчихсээн гэж... Баяр хүргэе...

За тэгээд нэг асуудал байна. Хувийн хэрэг, 9-р ангийн адестатан дээр 90 оных гээд биччихсэн байдаг, харин энэ жилийн дэлгэрэнгүй бүртгэл дээр 89 оных гэцэн байхын. Гайхаал суужийн...

Хэрвээ тэгээд 89 оных гэвэл манай ангийн эгч, бүр ТӨӨГӨӨ, Нацгаа нараас маань 3 насын эгч болох нь байна ш дээ. Тэгсэн мөртлөө нэг анги гэж байдаг.. Хэхэ, тэр яахав сайхан тэмдэглээрэй, хүссэн бүхэн чинь биелээсэй гэж ерөөе дөө...

HAPPY BIRTHDAY

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

Хар хун???

...ЖИЖҮҮР АНГИ- 7д-11г- БИД ХАМТДАА...

uundaa бичсэн.

Сүүлчийн удаа... Энэ үгийг хэлэх би үнэхээр дургүй. Хэлэх тоолондоо, бодох болгондоо түүнтэй холбоотой гайхалтай сэтгэл хөдөлгөм дурсамжаа санахыг, мартахгүйг хичээдэг. Гэвч хэзээ нэгэн цагт юм бүхэн сүүлчийн удаатайгаа тулгардаг, үгүй юмаа гэхэд бид тулгарах л болно...

ЖА... Бид энэ эрхэмсэг бөгөөд хүндтэй нэрийг зүүн сүүлчийн удаа ажиллаа. Өнгөрсөн 7 хоног бидний хувьд эцсийн удаа сургууль дээр хүн бүхний хийдэг, хамгийн хариуцлагатай атлаа хөгжилтэй ажлыг бид хамтарч хийж дууслаа.

7-р ангидаа анх хийж эхэлснээ эргэн санахад хөгжилтэй байна. Бид бүгдээрээ л, та ч гэсэн, би хүртэл хамгийн залхуутай ажлаар нэгэнт тодруулж, аль болох объект, постноосоо зугтаан, нэг их ач холбогдол өгдөггүй байж. Угаасаа ч бага анги байсан болоод ч тэр үү тийм их шаардлага тавихгүй... Хичээлээс эрт гарч, бүр таслаж ч болдог нь хамгийн тодхон сэтгэлд минь үлджээ. Тэр бүгдийг буцааж болдог байсан бол ч ....

9-р ангид орлоо. Өмнө нь дадлага маягаар хичээлийн жилийн төгсгөлөөр хийж байсан ЖА гэх энэ ажлаа бид 2 удаа хийлээ. Бүр 2 удаа дараалж шүү. Шинэ жилээр таарсан болоод ч тэрүү, аль болох бага ачаалалтай байх болно гэж тооцоод улирсан анги шиг л нэг л газартаа зогсож байсан цаг саяхан юм шиг...

10-р ангид ороод хорвоо ертөнцөө байг гэхэд амьдарч байгаа орчноо арай л томоор хардаг болоод, ЖА гэдэг ажлын үнэ цэнэ, зорилгыг өөрсдөө ухамсарлаж, чадах чинээгээрээ л сайн хийлээ. Гэхдээ завсарлагаанаар л бөмбөг өшиглөөд гүйж, аанай л ах нар шиг сайхан хөлбөмбөг тоглодог байсансан. Бүтээлч ажлаараа юу хийх вэ гэдгээ удтал бодож, хэлэлцэж байсан билээ. Сургуулийн Цом тэмцээн, Хот хоорондын олимпиадыг зохион байгуулж, 20 оноо авч байсан нь, аль эсвэл бага ангийнхандаа шаардлага тавьж, 2-р ээлжийнхний хувцсыг авах гэж яаж хөглөж, хөгжилдөж байсан нь бидний 11 жилийн гэгээхэн дурсамжаас хэзээ ч арчигдахгүй гэдэгт би итгэнэм..

Юм бүхэнд хязгаар бий. Бид ЖА гэдэг энэ ажлаар хийж, хүрч болох дээд цэгт нь нэгэнт хүрчээ. Шинээр ч зарим юмыг оруулж, хуучныг сэргээн, хамгийн өндөр нягт зохион байгуулалтанд ажиллаж чадлаа. Бид хийхийг хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харууллаа гэж бодож болохыг энэ 7 хоног харууллаа. Ихийг ч ухаарууллаа, их ч туршлага өглөө, их ч дурсамж үлдээлээ...

Ахиад нэг ганцхан удаа хийгээд үзэхийг бүгд л хүсч байгаа байх, яахав ганц удаа л сургууль угаана биз... Ганц удаа 7 цаг хүртэл сургууль дээрээ зохицуулалт хийгээд явна биз... Зарим нэг хичээлээсээ жаахан л хоцорвол хоцорно биз... Just one last dance гэдэг шиг л болдогсон бол...

Гэвч бидэнд боломж байхгүй, бид хичээх хэрэгтэй. Бидний урьд гэрэл гэгээтэй зам, юун ЖА түүнээс ч хөгжилтэй, сонирхолтой, сэтгэлд хоногших, аль эсвэл залхуутай, уйтгартай зүйл олныг хүлээж байна. Би This Is The Last Time гэж хэлмээргүй байна, энэ бүгдийг бид өөрсдөндөө туршлага хураах гэж л хийсэн шүү гэдгийг бид ухаарах хэрэгтэй... Энэ бол ердөө л эхлэл...

7:30-аас хоцрохгүй гээд гүйж байснаа, бага ангийнхны хувцсыг өлгөх гэж хөглөж байснаа, үгэнд орохгүй заримтай нь муудалцаж байснаа, багш нарт туслах гэж хичээж байснаа ч, ирц бүртгэж байснаа ч, дэвтэр тарааж байснаа ч, бүр эцэг эхийн хурлаар бага ангийнхантай ноцолдож байснаа, ямар объектэн дээр зогсож байснаа, хүзүүвчнийхэнтэй шоколад хувааж идэж байснаа, цэвэрлэгч эгчийн сайхан занг, жижигхэн хүмүүсийн гэнэн сэтгэлийг, том ах нарын дээрэлхүү байдлыг алиныг нь би хэзээ ч мартахгүйг хичээнэ, надад үргэлж сайхнаар дурсагдахыг л би хүснэ...

...ЖИЖҮҮР АНГИ- 7д-11г- БИД ХАМТДАА...

1-р сургууль 6:1 11-р сургууль

uundaa бичсэн.

Гоолууд: Ундрал/1:0/ Өлзиихутаг /2:0//3:0//4:1/ Батцэнгэл /5:1/ Ундрал /6:1/

Манай сургуулийн шигшээ бүр “99%”-нь 131dg-ийн гишүүд бүхий хөлбөмбөгийн баг ДУУЛИАН-2020 хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн 2-р тойрогтоо 11-р сургуулийн багийг хүлээн авч хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг, БӨӨС дууны аянд итгэл төгс ялалт байгууллаа. За тэгээд ихэнхийг нь та бүхэн хараа байлгүй дээ, удахгүй зургийг.. Нээрээ манаи бүх тоглогчид талбаи дээр гарч тоглосон гэж... Дараагийн тоглолт энэ хагассайн өдөр 6-р сургуультай 6-р сургуулийн талбай дээр хийнэ, ирж үзэхийг хүсч байна...

uundaa бичсэн.

За тэгээд хэд хоног техникийн саатлаас болж блогоо ч шинэчилж чадсангүй, та нарыгаа бүр санацан байна ш дээ гээд нялуураад ч яахав... Юу ч гэсэн бэлдцэн байсан юмаа нөхөөд тавьчихъя...

Нээрээ олон хүний хүсэлтээр тоглуулагчаа сольж байгаа тул одоогоор тоглуулагч ажиллахгүй байгаа байх. Тун удахгүй сэтгэлд хүрсэн шинэхэн шинэ жилийн дуутай тоглуулагч маань та бүхний хүртээл болох болноо...

11Г VS 10В

2007-12-15 uundaa бичсэн.
Эгэл жирийн энэ өдөр ангийн маань хэдэн нөхөд PC-нд сайхөөн буудалцаад сууж байтал биднийг жижүүр анги хийж байхад Давгааг зодчих гээд байсан 10В-ийн Анхбаяр гэх этгээд хэдэн найзуудтайгаа орж ирдийн байна. Яг орж ирэх үед нь бид нар дуусч таарав.Яасан гэсэн нөгөө Анхбаяр чинь манай Давгаатай үзэх юм гэнэ ээ. Тэр 2-ыг зодолдож байх хэн ч хажуугаар нь орохгүй гэж хоорондоо баахан тохиролцоцгоогоод эхлэхээр болов. Тэгсэн нөгөө Анхбаяр чинь "секунд харж бай би зүгээр энэ мууг секунд харж байгаад л зодно, худлаа томорч байгаа ч юм биш" гэж хэлээд л нөгөө 2 чинь зууралдаад авав. Нэг хэсэг бөх барилдаад л нэг хэсэг нүдэлцээд л замын голд бөөн юм болов. Тэгсэн Чой-гийн маань бронк нь хөдөлсөн үү яасан нөгөө гарлуу чинь яваад орчихдог юм байна. Тэгээд л ямар сураагүйн биш нөгөө Анхбаярыг чинь нийлж барьж авж унагаагаад хэдэн талаас нь хэд нүдэж хаячихаад гар гараа барилцаад тарцгаав. Яадаг ч байсан 1дэхэд жоохон бэлтгэлтэй ирээрэй(тэгэхдээ битгий төмөр турбо энэ тэрээ авиад ирээрэй OK).Юу ч болж магадгүй шүү.

Энэ өдрийн зураг

uundaa бичсэн.

Надад ганц л асуулт байна. Яг хэн шиг харагдаж байна?
uundaa бичсэн.
[Өмнөх бичлэгэн дээр чанаргүй зурагнууд тавьсан учир энэ удаад шинэчлэн оруулав.]
Бүтэн нэр: Эрдэнэчулуун Маргад-Эрдэнэ
Төрсөн он сар өдөр:
Төрсөн газар: Монгол
Хобби: Бүжиглэх

Бага нас:
Маргад маань бүр 4 настайгаасаа 60-р цэцэрлэгийн Англи хэлний ангид орж суралцан англи хэл судалж эхэлжээ. Улмаар 6 настайдаа 39-р цэцэрлэгийн математикийн ангид орж, мат, англи хэлээ хослуулан үзэж өнөөгийн их өндөрлөгт хүрэх эхлэл, суурийг тавьжээ. 1998 онд нийслэлийн 1-р сургуулийн 1-р ангид элсэн орж, сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг болжээ. Түүний үзүүлсэн амжилтуудыг харахад ч урамтай. Тэрбээр 1-р ангидаа ангийн шилдэг сурагч болж, шинэ жилээр өвлийн өвөөгөөс бэлэг гардан авсан нь бяцхан охинд урам хайрласан нь лавтай.

2-р ангидаа дүүргийн математикийн олимпиадад 4-р байрт орж, 4-р ангидаа ангийн шилдэг удирдагч шагналыг авч байв. Ийнхүү амжилт, бүтээлээр дүүрэн 4 жилийг үдээд 2002 онд МГС-тай 5д ангид орж суралцах болсон юм.

131dg-д
Түүний амжилт, намтар 131dg-д улам баяжин, шинэ шинэ хуудсыг нээлээ. Тэрбээр 5-р ангидаа Сургуулийн Монгол хэлний олимпиадаас мөнгөн медаль хүртэж, ангийн монгол хэлний аварга, дүүргийн монгол хэлний олимпиадад 4-р байрт шалгарлаа. 2-6-р ангидаа хотын математикийн олимпиадад шалгарч оролцож байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. 7-р ангидаа Хүмүүн бичиг сониноос зарласан монгол бичигний уралдаанаас 3-р байрт шалгарчээ. Мөн тэр жилдээ сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн ч болж байв. Ерөөс манай ангийн бүх спорт багийн тоглоомын багийн хөдөлгөгч хүч бөгөөд урлагийн үзлэгт дуулахдаа дуулж, бүжиглэж, бас жүжиглэж, сагс, волейбол тоглосон ч удирдан амжилт олж байлаа.
9-р ангидаа Мөнхцэцэг багшийн нэрэмжит гүйлтийн тэмцээнд 3-р байрт эзэлсэн шаггүй гүйгч. Гүйгч гэснээс спартакиад болгоныг Маргадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүртсэн медаль, үзүүлсэн амжилтыг нь бичих нь илүүц биз. Тэрбээр бас шаггүй зураач: ОУ-ын зургийн уралдаанд 10-р ангидаа өөрийн бүтээлээрээ ангиасаа Гээдээ, ЛМО нартай хамтдаа шалгарч, сэтгүүлд зургаа гаргаж байлаа. Мөн англи хэлийг сонирхон суралцаж 10-р ангидаа VOICE OF THE WORLD сургалтын төвийн оны шилдэг сурагчаар шалгарч байсан. Химийн хичээлээр ч чамгүй амжилттай.
Сурагчдын зөвлөлд ангиа төлөөлөн 7-р ангиасаа багтан үр бүтээлтэй ажиллаж байгаа, ангиа гэсэн чин сэтгэлтэй, нийтэч, хөгжилтэй охин билээ.


Ойрын үед:
Ангийнх нь түүнийг үргэлж хичээнгүй, итгэлтэй, хөдөлмөрч зангаар нь үнэлж, идэвх чармайлт, ангиа гэсэн сэтгэлээр нь хүндэлж явдаг. Түүнийг их амжилт үнэртүүлсэн ирээдүй хүлээж байгаа, өөрөө ч мэдэж байгаа, өөрөө ч хүлээж, өөрөө ч чармайж байгаа түүнд амжилт хүсье....

Биологи- асуулт 9-10

2007-12-14 uundaa бичсэн.
9.Фотосинтез
Фотосинтез- 1. Харанхуй шат
2. Гэрэлтэй шат
Нарны гэрлийн эрчим хүч дараах 3 чухал үзэгдлийг бүрэлдүүлнэ.
А. Усны молекулыг задалж хүчилтөрөгчийг бий болгоно.
Б. АТФ-ийг нийлэгжүүлдэг.
В. Атомын байдалтай устөрөгч бий болгодог.

Харанхуй шат: 6СО2+24Н+С6Н12О6+6Н2О
Ургамлын эсийн дотор АТФ, НАД.Н хүрэлцээтэй хуримтлагдсан тохиолдолд глюкозын нийлэгжилт ямар ч нөхцөлд явагдаж чадна. Ийм байдлаар нүүр ус нийлэгжих үзэгдлийг фотосинтезийн харанхуй шат гэнэ.
Гэрэлтэй шат: 6СО2+6Н2О= С6Н12О6+6Н2О


10. Анаболизм, катаболизм
Эсд орсон хоол тэжээлийн бодис ферментийн үйлчилгээнд задран нийлэгжиж, гинэ шинэ бодис үүсэх бөгөөд тэдгээр нь эсийн бие бүрдүүлэхэд оролцож байдаг. Ийнхүү амьд бие хэрэгцээтэй бодисыг хүлээн авч, өөртөө байгаа амьдралыг тэтгэх бодистой адил болгон хувргах үзэгдлийг анаболизм буюу адилшуулах үзэшдэл / ассимиляци/ гэнэ.
Амьд биеий нэс дотор адилшуулах үзэгдлийн зэрэгцээ бас ондоошуулах үзэгдэл буюу катаболизм /диссимиляци/ байнга илэрнэ. Энэ нь адилшуулах үзэгдлийн явцад хуримтлагдсан нийлмэл шим нэгдлийг ферментийн оролцоотойгоор задалж энгийн нэгдэл юм уу эцсийн бүтээгдэхүүн үүсгэх үзэгдэл бөгөөд энэ үед ялгарсан эрчим хүч АТФ-д хуримтлагдаж энгийн нэгдэл нь амьдралын үйл ажиллагааны янз бүрийн урвалд зарцуулагдах, мөн шинэ нэгдэл нийлэгжихэд оролцдог.
Анаболизм, катаболизм нь амьд биеийн эсп бодис, эрчим хүчний хувирах биохимийн бүх урвалын нийлэмж,- бодисын солилцоо буюу метаболизмын чухал бүрэлдэхүүн болно

Биологи- асуулт 7-8

uundaa бичсэн.
7. Эрчим хүчний солилцоо, үе шат

Эсийн дотор электрон шилжиж, эрчим хүч ялгаруулахад хэд хэдэн нөхцөл шаардана. Үүнд:
1. Эсийн дотор өндөр эрчим хүчтэй, электроноо өгөх чадвартай тийм шим нэгдэл байна. Электроноо алдах үзэгдлийг исэлдэх гэнэ. Атом юм уу молекул өөртөө е хүлээн авах нэгтгэхийг ангижруулах гэнэ.
2. Эсийн дотор бас е хүлээн авч өөртөө нэгтгэж акцептор нэгдэл байх ёстой. Хүчилтөрөгч бол тийм акцептор нэгдэл. Тэр нь 2е, 2 протоныг нэгтгэн ус болж ангижирна.
3. Эсийн дотор мөн е зөөвөрлөгч эрчим хүч хуримтлуулагч байх ёстой. Ферментүүд, зай хураагуур, АТФ гэх мэт.

Үе шатууд нь:
1. Бэлтгэл үе
Уураг- аминхүчил, өөх тос- глицерин нүүрсус- глюкоз, нуклейн хүчил- нуклеотид
2. Хүчилтөрөгчгүй үе
СnH2nOn – глюколиз
С5H10O5- С4H8O4- С3H6O3- С2H4O2- СH2O
3. Хүчилтөрөгчтэй үе
СН2О+О2= СО2+Н2О
СО2 – амьсгалаар гадагшилна.
Н2О- хөлс шингэнээр ялгарна.
Хүчилтөрөгчгүй үед 1,5 дахин их эрчим хүч ялгарна.

8. Бактериофаг
Бактерийн эсд амьдрах вирусийг бактериофаг гэнэ. Энэ нть нянгийн эсийг дотроос нь идэж устгадаг тул түүнийг гэдэсний хижиг, булчин задлах тахал зэрэг нянгийн гаралтай өвчин анагаахад ашиглаж болно. Түүний бие толгой, сүүл, сүүлний сэртэн гэсэн хэсгээс тогтоно. Толгойн хэсэгт ДНХ байрлаж гадуураа уурган бүрхүүлтэй байна. Бактериофаг гэдэсний савханцар нянгийн эсэд орохдоо эхлээд сүүлээрээ түүний гадаргууд бэхлэгдэн бүрхүүлийг уусгаж нүхлээд, тэр нүхээр ДНХ дамжин орж бактерийн шим бодисыг ашиглан үржиж, улмаар нянгийн эсийг устгана.

Биологи- асуулт 5-6

uundaa бичсэн.
5. Амьд биеийн хооллох аргууд

Амьд бие бүхэн хооллодог. Хооллох гэдэг нь амьд бие өөртөө шаардлагатайгаар тэжээлийн бодис, эрчим хүчийг хүлээн авах үзэгдэл юм.
- Автотроф
Энэ үг /аутос-өөрөө, трофо- хоолллох/ өөрөө хооллох гэсэн утгатай. Өөрийн хэрэгцээи шим нэгдлийг шим бус бодисоос нийлэгжүүлдэг амьд биеийг автотроф гэнэ
Автотроф биесүүд хоолло явцдаа ямар эрчим хүч ашиглаж байгаагаараа 2 хуваагдана.
1. Фототроф- Нарны гэрлийн эрчим хүч ашиглаж шим бодисыг бүрэлдүүлэх үзэгдлийг фотосинтез гэнэ.
6СО2+6H2O= C6H12O6+6O2
2. Хемотроф- Химийн энерги, урвалыг ашиглан шим бодисыг нийлэгжүүлэх үзэгдлийг хемотроф гэнэ.
- Гетеротроф
Грекийн “гетерозис”-өөр бусад “трофе”- хоол, хооллох гэсэн утгатай. Шим бус бодисоос шим нэгдэл нийлэгжүүлэх чадваргүй, өөрийн хоол тэжээлд бэлэн шим нэгдэл хэрэглэж амьдрах биесийг гетеротроф гэнэ.
Ийм биесийн эрчим хүч солилцооны гол урвал: шим хүчлийг хувиргах мөчлөг эргэлт, исэлдүүлж фосфоржуулах үзэгдэл. Зарим ногоон ургамал шавжаар хооллож, түүний шим нэгдлийн азотыг ашиглана. Зарим нь нян, мөөг бас нүүрсхүчлийн хий хүлээн авч шим нэгдэл нийлэгжүүлнэ.
Хүн болон амьтад бол шим нэгдлийн эрчим хүчийг амьдралын үйл ажиллагаанд ашигладаг жинхэнэ гетеротрофууд мөн. Эдгээр амьд биесийн нийлэгжүүлж чаддаггүй, тэгээд заавал хэрэгцээтэй бодист аминхүчил, аминдэмүүд орно.
- Миксотроф
Мөн автотроф, гетеротрофоос гадна энэ хоёр аргыг нэг зэрэг хооллох чадвартай биесийг хэлнэ. Холимог тэжээлтэн. Жишээ нь: ногоон эвглен...
6. Уургийн бионийлэгжил

М-РНХ-ийн ирсэн рибосом дээр нуклеотидын хэлээр бичигдсэн генетикийн мэдээлэл, аминхүчлийн хэлд хөрвүүлэгдэнэ. З-РНХ-ийн молекул жижигхэн 70-90 нуклеотидоос бүрддэг, гурвалсан навч хэлбэртэй нугачаа үүсгэнэ. Аминхүчлийг төлөөлөх хэдэн кодон байна төдий хэмжээний З-РНХ байна. З-РНХ-ийн энэхүү дарааллыг антикодон гэнэ. Үүнийг таньсан тусгай фермент З-РНХ-ын код тохирох аминхүчлийг холбоно. Энэ нь уургийн нийлэгжилтын 1-р үе.
2-р үе нь З-РНХ мэдээллийг танин, энэ нь рибосомыг 2 хэсэгт явагдан, нэгд нь З-РНХ мэдээллийг М-РНХ-ээс аван, нөгөөд нь З-РНХ-ээс салж байдаг.
3-р үед З-РНХ-ээс тасарсан аминхүчлийг тусгай полиптет гинжин хэлхээнд холбож өгнө. Уураг нийлэгжил болоход их хэмжээний эрчим хүч хэрэгтэй. Нэг аминхүчил З-РНХ –тэй холбогдоход АТФ-ийн 1 молекулд байгаа эрчим хүч зарцуулагдана. М-РНХ рибосом дээр гулсан хөдлөхөд ч хэд хэдэн АТФ-ийн эрчим хүч хэрэгтэй.
Рибосом дээр уураг нийлэгжих үйл ажиллагааг трансляци гэнэ.

Биологи- асуулт 3-4

uundaa бичсэн.
3. Өөх тос түүний бүтэц
Усанд уусахгүй, харин хлороформ, бензол, бензин, эфир, ацетон зэрэг шим уусгагчид уусдаг шим нэгдлийг липид гэдэг. Эдгээр нь бүтцийн хувьд НУТ-тэй төстэй, НУТ-ийн бүлгийг бусдаас илүү их агуулсан байдаг. Липидүүд дотроо өөх тос, тосонцор бодис /липойд/ гэж ялгарна.

- Эсийн доторхи өөх тос исэлдэж маш их эрчим хүч ялгаруулна. 1г өөх тос исэлдэхэд 38кдж эрчим хүч суллагдана. Иймээс өөх тос бол эсийн амьдралд шаардлагатай энергийн эх үүсвэр болж өгнө.
- Өөх тос бас эсийн дотор хуримтлагдаж хоол тэжээлийн нөөц болно. Эс дэх өөх тосны агууламж тийм ч их биш, хуурай бодисын 5-10%-ийг эзэлнэ. Гэвч өөртөө 90% өөх тос агуулсан эсүүд бий. Тийм эсүүд амьтдын арьсан дор, дэл, сэмжин дор агуулагдсан байдаг. Зарим амьтдын арьсан дор хуримтлагдсан өөхөн давхраа дулаан муу дамжуулдаг учир тэднийг даарч хөрөхөөс ч хамгаална.
- Эсийн доторх тосонцор бодист стерин, терпен, лав, холестерин, бэлгийн гормон хамаарна.
- Фосфор агуулсан липидүүд эсийн мембраныг бүрдүүлж бүтээн байгуулах үүрэг гүйцэтгэнэ.
- Өөх тос бол усны эх үүсвэр болно. Өөх тос нь исэлдэж нүүрсхүчлийн хий болон ус болж задардаг. 1кг өөх тос исэлдэхэд бараг 1,1 кг ус үүсдэг. Зарим амьтад ус уухгүй удаан хугацаанд амьдардгийг үүгээр тайлбарлаж болно.

4. Нүүрс усны үүрэг, бүтэц

Нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгчөөс тогтсон шим нэгдлийг нүүрс-ус гэнэ. Бүх амьд биеийн эс дотор нүүрс ус түгээмэл тохиолдоно. Томъёо нь Сn(H2O)n
Хамгийн түгээмэл нүүрсусны нэг бол глюкоз юм. Глюкозыг энгийн сахар гэдэг. Энгийн сахарын үлдэгдэл хоорондоо нийлж сахар үүсгэнэ. Сүүний найрлаганд буй сүүний сахар нь 2 энгийн сахарын үлдэгдлээс бүрдсэн дисахарид юм. Сүүний сахарид бүх сүүн тэжээлт амьтдын үр зулзгын энергийн эх булаг юм.
Хүн амьтны хоол боловсрох явцад тусгай ферментийн үйлчилгээн дор цардуул задарч анхдагч мономер гишүүн-глюкоз үүсгэнэ.
Булчин олон мэдрэлийн идэвхтэй үйл ажиллагааны үед булчин, элгэнд байсан гликоген бас эрчимтэй задарна. Ингэснээр булчин болон мэдрэлийн эсийг идэвхитэй үйл ажиллагаанд шаардагдах глюкоз бүрэлддэг.
Нүүрсусны 2 дахь чухал үүрэг нь бүтээн байгуулах үүрэг юм. Сахарын полимерүүд эсийн мембраны бүрэлдэхүүнд орно.
1г нүүрсус бүрэн исэлдэж задрахад 17,6 кдж эрчим хүч суллагддаг.

Биологи 1,2

uundaa бичсэн.
1. ДНХ-ын бүтэц үүрэг
Дизоксирибонуклейн хүчил. Устөрөгчийн холбоогоор холбогдсон 2 утаслагаас тогтсон бүтэцтэй. Үүнийг давхар мушгиа гэнэ.
А /аденин/- Т /тимин/
Т /тимин/- А /аденин/
Г /гуанин/- Ц /цитозин/
Ц /цитозин/- Г /гуанин/

Нэг нь нөгөөгөө нөхөн гүйцээх эдгээр хос сууриудыг хамжаа сууриуд гэнэ. Сууриуд нь бие биетэйгээ хамжсан ДНХ-ын утсыг бас хамжаа утас гэнэ.
ДНХ-ын молекул бүтцийн загвар ямар байхыг 1953 онд Дж. Уотсон, Ф.Крик нар анх дэвшүүлсэн юм.
ДНХ-бол удамшлын мэдээллийг хадгалагч юм. ДНХ-ын молекул гол төлөв эсийн бөөмд байрладаг. Харин зарим ийм молекул митохондри, хлоропластад бас байдаг.
Ферментийн нөлөөгөөр устөрөгчийн холбоо тасардаг ч буцаад хуваагдан мэдээлэл дахин дамжина. Үүнийг редупликаци буюу хоёрчлогдох гэж нэрлэнэ.


2.РНХ-ын бүтэц үүрэг

- Рибонуклейн хүчил
- Рибоз /5 нүүрстөрөгчит сахар/, аденин гуанин, цитозин, урацил хэмээх 4 азотлог суурь, фосфорын хүчлийн үлдэгдлээс тогтоно.
- РНХ-г ДНХ-ийн 1 утаслаг хэлбэр гэж үзэж болно. РНХ-ын молекул нь дан утаслагаас тогтдог, дезоксирозын оронд рибоз байдаг. Мөн тиминий оронд урацил байдаг...
- ДНХ-ийн молекулд байгаа удамшлын мэдээлэл нь уургийн молекулд дамжин хэрэгждэг. Уургийн бүтцийн тухай энэ мэдээлэл нь мэдээллийн хэмээн нэрлэгдэх М-РНХ-ын молекулаар дамжин цитоплазмд орж ирнэ. Цитоплазм нь рибосом гэгдэх органайд дээр уураг нийлэгжинэ. Мэдээллийн РНХ нь хамжаа зарчмын дагуу ДНХ-ийн нэг утас дээр бүрэлдэж, уургий нмолекулд байх аминхүчлийн дарааллыг тодорхойлно.
- Уургийн нийлэгжилтэнд бас зөөврийн РНХ оролцдог. З-РНХ нь уураг нийлэгжиж байгаа рибосомд хүргэж өгнө. Рибосомын бүрэлдэхүүнд РНХ-ын 3 дахь хэлбэр рибосомын РНХ оролцож рибосомын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлно.

343дах бичлэг

2007-12-13 uundaa бичсэн.
Энэ бол 343дах бичлэг, 3+4+3=11 тээ. Бас л.За энэ ч яахав маргааш ангийн маань 4н хүүхэд лав хичээлдээ ирэхгүй чөлөөтэй байх бололтой. Энэ бүрэлдэхүүнд Оюунсайхан, Ундрал, Цолмон - Англи хэлний олимпиад, Очгэрэл - хувийн шалтгаан багтаж байгаан байна өө. Тэгээд сүүлчийн удаа хийж буй жижүүр ангийн үүрэгт ажил маань маргааш дуусна. Нэг мэдэхэд л дуусчихсан байх юм. 20 оноо авна гэж найдаж байна.Надад нэг хэдэн шинэ мэдээ байна
1дэх шинэ мэдээ гэвэл ангид маань шинэхэн хос мэндэлсэн. Энэ бол 2СҮХ, Цэцээнээ 2.За даа бараг бүгд л мэдэж байгаа байх. Хэрвээ сургуулийн шинэ жилээр хосоороо орно гэвэл манай ангиас 3хон хос орохнэ ээ. Сүүлийн жил шдээ ангийнхаан ичиж зовох юм байхгүй сэтгэл дотроо тээж явдаг юм байвал эртхэн гаргаж байсан нь дээр шүү. Удахгүй бид сурвалжлагыг нь хүргэх болно оо.
Харин 2дох шинэ мэдээ нь Манай Баттөр-д өнөөдөр 6дугаар цаг дээр 8-р ангийн үл мэдэгдэх охиноос хайрын захиа эрдэгийн байна бас дотроо нэг хөөрхөн шүлэгтэй.Бас л удахгүй тавих болно гээд амалчихий. Яг одооноос эхлээд Баттөрийн хоч нь ЧИ МИНИЙХ шүү за юу.Мэндэлэхдээ ч гэсэн тэгэж байгаарай за.
3дах мэдээ гэвэл маргааш биологи дээр хичээл тарсаний дараа [яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна] өгсөн 10н асуултаараа шүүлэг авна. Энэ шүүлгээ хийгээгүй хүмүүс маргааш блогоос авах боломжтой.Уул нь манай Уундаа админ хийсэн байсан ч техникийн сааталаас болж цаг тухайд нь тавиж чадсангүй.уучлалт хүсч байна.
4дөх мэдээ гэвэл сургуулийн шинэ жил 29нд болно гэсэн тэгэхээр ангийн шинэ жилийг тэмдэглэх хамгийн тохиромжтой өдөр нь 22 эсвэл 23ний хагас сайн бүтэн сайн.Дараагийн хагас сайн бүтэн сайн гэсэн үг.Тендэр зарлачихсан байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Оролцолдоо ангийнхаан.Санаа оноо байвал шууд л гарга л даа.
За тэгээд эцэст нь ганцхан юм хэлий. Санал асуулгадаа үнэнчээр шударга оролцоорой.OK

Энэ өдрийн зураг...

2007-12-11 uundaa бичсэн.

Бас л 11...

Энэ өдрийн онцлох хүүхэд- Э.Маргад-Эрдэнэ

uundaa бичсэн.

Бүтэн нэр: Эрдэнэчулуун Маргад-Эрдэнэ
Төрсөн он сар өдөр:
Төрсөн газар: Монгол
Хобби: Бүжиглэх

Бага нас:
Маргад маань бүр 4 настайгаасаа 60-р цэцэрлэгийн Англи хэлний ангид орж суралцан англи хэл судалж эхэлжээ. Улмаар 6 настайдаа 39-р цэцэрлэгийн математикийн ангид орж, мат, англи хэлээ хослуулан үзэж өнөөгийн их өндөрлөгт хүрэх эхлэл, суурийг тавьжээ. 1998 онд нийслэлийн 1-р сургуулийн 1-р ангид элсэн орж, сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг болжээ. Түүний үзүүлсэн амжилтуудыг харахад ч урамтай. Тэрбээр 1-р ангидаа ангийн шилдэг сурагч болж, шинэ жилээр өвлийн өвөөгөөс бэлэг гардан авсан нь бяцхан охинд урам хайрласан нь лавтай.

2-р ангидаа дүүргийн математикийн олимпиадад 4-р байрт орж, 4-р ангидаа ангийн шилдэг удирдагч шагналыг авч байв. Ийнхүү амжилт, бүтээлээр дүүрэн 4 жилийг үдээд 2002 онд МГС-тай 5д ангид орж суралцах болсон юм.

131dg-д
Түүний амжилт, намтар 131dg-д улам баяжин, шинэ шинэ хуудсыг нээлээ. Тэрбээр 5-р ангидаа Сургуулийн Монгол хэлний олимпиадаас мөнгөн медаль хүртэж, ангийн монгол хэлний аварга, дүүргийн монгол хэлний олимпиадад 4-р байрт шалгарлаа. 2-6-р ангидаа хотын математикийн олимпиадад шалгарч оролцож байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. 7-р ангидаа Хүмүүн бичиг сониноос зарласан монгол бичигний уралдаанаас 3-р байрт шалгарчээ. Мөн тэр жилдээ сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн ч болж байв. Ерөөс манай ангийн бүх спорт багийн тоглоомын багийн хөдөлгөгч хүч бөгөөд урлагийн үзлэгт дуулахдаа дуулж, бүжиглэж, бас жүжиглэж, сагс, волейбол тоглосон ч удирдан амжилт олж байлаа.
9-р ангидаа Мөнхцэцэг багшийн нэрэмжит гүйлтийн тэмцээнд 3-р байрт эзэлсэн шаггүй гүйгч. Гүйгч гэснээс спартакиад болгоныг Маргадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүртсэн медаль, үзүүлсэн амжилтыг нь бичих нь илүүц биз. Тэрбээр бас шаггүй зураач: ОУ-ын зургийн уралдаанд 10-р ангидаа өөрийн бүтээлээрээ ангиасаа Гээдээ, ЛМО нартай хамтдаа шалгарч, сэтгүүлд зургаа гаргаж байлаа. Мөн англи хэлийг сонирхон суралцаж 10-р ангидаа VOICE OF THE WORLD сургалтын төвийн оны шилдэг сурагчаар шалгарч байсан. Химийн хичээлээр ч чамгүй амжилттай.
Сурагчдын зөвлөлд ангиа төлөөлөн 7-р ангиасаа багтан үр бүтээлтэй ажиллаж байгаа, ангиа гэсэн чин сэтгэлтэй, нийтэч, хөгжилтэй охин билээ.


Ойрын үед:
Ангийнх нь түүнийг үргэлж хичээнгүй, итгэлтэй, хөдөлмөрч зангаар нь үнэлж, идэвх чармайлт, ангиа гэсэн сэтгэлээр нь хүндэлж явдаг. Түүнийг их амжилт үнэртүүлсэн ирээдүй хүлээж байгаа, өөрөө ч мэдэж байгаа, өөрөө ч хүлээж, өөрөө ч чармайж байгаа түүнд амжилт хүсье....

Санал асуулгын дүн гарлаа...

uundaa бичсэн.
Блогоос уламжлал болгон явуулдаг Өнгөрсөн 7 хоногийн онцлох хүүхдийг тодруулах 5 дахь санал асуулга амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Санал асуулгад давхардсан тоогоор санал өгөгдсөн нь өмнөх санал асуулгаас дахиад л өссөн үзүүлэлт болж байна. Ингээд дүнгээ нэгтгэн танилцуулъя...
1. Ж.Батмягмар 80 санал- 48%
2. Л.Сүхбат 59 санал-35%
3. Н.Нямхүү 14 санал- 8%
4. Б.Баттөр 12 санал- 7 %

1-р салааныхан дахиад л азгүйтэж дараагийн санал асуулгыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Магадгүй 3 хүн сойсон учраас саналаа хуваасан байх л даа, харин 3-р салааныхан маш сайн ажиллаж Галаа, Бажгаа, Зоогий нарын дараа 4 дэх тортоо идэх нь ээ гэж. Ингээд Баткадаа баяр хүргэе...

Б үсэгтнүүдийн азгүйтэл хийгээд ЖА-ийнхан

uundaa бичсэн.
За тэгэхээр өнөөдөр ирсэн Мэргэжлийн хяналтын газрынхан баярын өмнө биднийг гомдоож, өөрсдийгөө баярлуулахаар дахиад л шалгалт авав аа гэж. Тэгээд бусад ангиудаас нийлээд 10, манай ангиас 10 нийт 20 хүүхдээс Монгол хэл, Математикаар шалгалт авлаа. Үндсэндээ түүврийн аргаар хүүхдүүдээ сонгоход хэн нэгэн Б үсгэнд хараал хийчихвүү, аль эсвэл шалгагчид нь залхуурчихвуу Батцэнгэлээс бусад бүх Б үсэгтнүүд дээрээс нь Ёндоо, Зоогий, Маргад нар сонгогдоод шалгалтанд орлоо. Гэхдээ гайгүй гэсээр манайхан хамгийн эхэнд гарч ирсэн, баярлалаа та нарт, сургуулийнхаа нэр төрийг хамгаална гэдэгт итгэж байна, найдаж байна.
ЖА. Жорлонгийн атаман, Жирэмсэн Авгай, Жоом Агнагч гээд олон утгатай ч бидэнд энэ эрхэм бөгөөд сонирхолтой ажлыг сүүлчийн удаа хийгээд дуусахад ердөө 2 өдөр л үндсэндээ үлдэж байна. Зохион байгуулалтын хувьд үнэхээр гайхалтай ажиллаж байна. Багшийн удирдлагад, даргын хяналтанд бид өөр өөрсдийн постыг хариуцан, бага ангийн оролт гаралт болон бусад ажлыг ангиараа өндөр зохион байгуулалтын дор зохицуулан ажиллаж байна. Хэрвээ Сурагчдын зөвлөл ажлаа хийж чаддаг бол манайх нэлээн өндөр оноо авна гэдэгт итгэж байна.

KEANE-THE NIGHT SKY

uundaa бичсэн.

За тэгэхээр миний хамгийн дуртай хамтлаг болох KEANE маань WarChild хэмээх буяны байгууллагад зориулан THE NIGHT SKY хэмээх шинэ сингл сд гаргасан байна. Тэгэхээр удахгүй гаргах шинэ цомгийнхоо бэлтгэл болгон гаргаж байгаа энэхүү 3 дуутай синглийг та бүхнийг татаасай хэмээн хүсч байнаа.
01. The Night Sky
02. Under Pressure (Queen cover)
03. Put It Behind You (Ffrisco Mix)
Татах

Нийгмийн жишиг даалгавар...

uundaa бичсэн.
Нийгмийн жишиг даалгавар анх удаа блогоос хүртээл болж баина. Хадгалж аваад хиигээрэи...




50 Cent - After Curtis

uundaa бичсэн.

Энэ бол алдарт rаpper 50 cent-ин шинээр гаргаж буи цомог болох After Curtis. Kаnye West-д будаа болсноос хоиш түүнииг дахиж цомог гаргахгүи гэж шуугиж баисан ч тэдэнд энэ цомог хариулт болно баихаа. Хит болох нэлээн дуу баигаа бололтои татаад баигаараи...

01 50 Cent - Ayo Technology feat Justin Timberlake 4:20
(Timbaland Remix - New Version) (Exclu)
02 50 Cent - Follow My Lead feat Robin Thicke (New Single) 3:07
03 50 Cent - Part Time Lover (Exclu) 4:07
04 50 Cent - What Do You Got feat Eminem (Exclu) 2:45
05 50 Cent - Mama Africa feat Akon (New Akon’s Single 3:33
Remix) (Exclu)
06 G-Unit - We On Some Shit (Exclu) 3:33
07 50 Cent - Don’t Turn The Lights Off feat Hod Rod 2:51
08 50 Cent - Don’t Want To Talk About It (Exclu) 2:08
09 50 Cent - Smile (I’m Leavin’) (Exclu) 4:29
10 50 Cent - I Get Money feat Ludacris (Remix) (Exclu) 3:43
11 50 Cent - I Get Money feat P. Diddy & Jay-Z (1,2,3 4:29
Remix) (Exclu)
12 G-Unit - Southside feat Tony Yayo & Lloyd Banks 3:45
13 50 Cent - Straight 2 The Bank Part. 2 feat Hod Rod 3:34
14 50 Cent - WW III Freestyle feat Tony Yayo, Young Buck, 3:25
Lloyd Banks & Mobb Deep (Exclu)
15 50 Cent - Queens feat LL Cool J, Mobb Deep, Kool G Rap & 3:26
Tony Yayo
16 50 Cent - Billions (Exclu) 1:31
17 50 Cent - I Got Hoes feat Hod Rod 3:19
18 50 Cent - Infrared feat AB (Exclu) 5:19
19 50 Cent - So Serious (Exclu) 2:21
20 G-Unit - Coke Life (Exclu) 3:12
21 50 Cent - Ayo Tecnology feat Justin Timberlake (Prod By 3:58
Timbaland) (Single) (Bonus)
Татах

"Чингис хаан" буудал дээр...

uundaa бичсэн.
Казахстанаас баатар 2 маань ирж баигааг тосож баигаа манаи хэдэн нөхдүүдиин зураг... Сэтгэгдлээ үлдээгээсэи...








аll photos by Tugu

Энэ өдрийн зураг...

2007-12-10 uundaa бичсэн.

Эд нар хүртэл...

Их цэвэрлэгээ... гэх мэт...

uundaa бичсэн.
За тэгэхээр хамгийн гол нь манай анги өнгөрсөн долоо хоногийн манлайлал уралдаанд 3-р байр эзэлсэн тухай мэдээ байна. Уул нь нэлээн олон хоцролт, зөрчилтэй байсан юмсан, тэгээд 131dg-ийнхэндээ баяр хүргэе...
Мөн ЛМО, Төөгөө нарын голлон зурсан шог зураг маань 2-р байранд шалгарсан байна. Ер нь бол харваас луйвар орчихсон нь илт байсан л даа. Удахгүй зургийг та бүхэнд тавин үзүүлэх болно.
Өнөөдөр бидний хувьд сүүлчийн удаа сургуулиа угаасан өдөр болж өнгөрч байна. Нэг бодлын дахиж ЖА хийхгүй гэх нь баяртай мэдээ ч, нөгөө талаар харамсалтай гунигт мэдээ болж байх шиг. Юутай ч бүгдээрээ л амжилттай угаасан.

Өнөөдөр...

uundaa бичсэн.
Хямарвал бид хямраг. Зовбол бид зовог. Бензингvй гээд зогсвол, цахилгаангvй гээд зутарвал, усгvй гээд цангавал, махгvй гээд єлсвєл бид єлсєг! Хэцvv давааг нь бид хэрэлдэн “зодолдон” уйлан дуулан байж давъя. Yр хойчдоо арай боловсорсон, арай соёлжсон нийгэм vлдээе. Ирээдvйгээ гар буугаар буудвал, ирээдvй биднийг их буугаар буудна гэж хэлдэг болъё.

С. Цогтсайхан (“Ирж яваа цаг”-аас)

Өнөөдөр ямар өдөр вэ гэж би ангийнхаа нэлээн олон хүүхдүүдээс асуулаа. Хэн нь ч хариулж чадсангүй. Уул нь энэ өдөр бол ихэнх монголчуудын тэр тусмаа мэдэх ёстой баярын өдөр байсан юм.
Дэлхий нийтээрээ энэ өдрийг ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР гэж нэрлэн, тэмдэглэдэг. Тэгвэл Монголд 1989 оны 12 сарын 10-ны өдөр Ардчилсан холбоо үүсгэн байгуулагдаж, анхны жагсаалаа хийсний баярын өдөр гэж тэмдэглэх ёстой юм. Тэр үед нийгэм нь болохгүй, хаагдмал, эрх чөлөө нь хязгаарлагдмал байгааг мэдэрсэн хэсэг нөхөд буюу Ардчиллын анхны 13 эрэлхэг хөвгүүд бусдыгаа удирдан тухайн үеийн Залуучуудын холбооны байрны урд жагсаалаа хийж, шаардлагаа төр засагт хүргүүлж байсан түүхт өдөр юм. Урд нь ямар аймшигтай тарчлал, зовлон хүлээж байсан ч тэр залуус бидний төлөө, монголын төлөө их үйлсийг эхлүүлэн, Ардчиллын суурийг тавьсан билээ.
Тийм ээ, энэ өдөр бол Монгол оронд Ардчилал бүрэлдэн тогтох хамгийн эхний алхам хийгдсэн өдөр юм. Баярлаж байна та нарт, бахархаж байна та нараар...
uundaa бичсэн.
Блог маань зарим нэг асуудлуудаас болоод сүүлийн 2-3 өдөр бараг нийтлэл бичигдсэнгүй. Онцлох хүүхдээ ч тодруулж чадсангүй. Гэвч манай блог удахгүй болох шинэ жилийн баярын уур амьсгалыг өөртөө оруулан, зүгээр суусангүй. Юутай ч энэ өдрөөс эхлэн шуурхай ажиллахыг, доголдолгүй байхыг эрхэмээ болгон ажиллах болно.

1-р сургууль 7:3 45-р сургууль

2007-12-08 uundaa бичсэн.
Өнөөдөр сургуулийн спорт зааланд ДУУЛИАН-2020 хөлбөмбөгийн тэмцээний СБД-ийн 2-р хэсгийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. 1-р сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг 45-р сургуулийн багтай тоглон ахлах насанд 7:3-аар хожил авлаа.

1-р сургууль 7:3 45-р сургууль
Гоолууд: Батцэнгэл /1:0/ Өлзийхутаг /2:0/ Ундрал /3:0/ Ундрал /4:1/ Батцэнгэл /5:1/ Ундрал /6:3/ Батцэнгэл /7:3/
Тоглолтуудын салхийг хагалсан ахлах насныхан буюу манай ангийнхан урамтай тоглож эхний хожлоо авлаа. Талбайд гарааны бүрэлдэхүүнд Түвшинбаатар, Батцэнгэл, Очгэрэл, Ундрал, Өлзийхутаг нарыг илгээсэн байгаа. Эхний гоолыг манай багийн ахлагч Батцэнгэл талбайн гол орчмоос хаалганы баруун доод буланд оновчтой цохин хийсэн. Улмаар энэ гоолоос 1-хэн минутын дараа Өлзий мөн л баруун доод булангаас цохин 2 дахь гоолыг хаалганд орууллаа. Дараагийн гоолыг Ундрал булангийн цохилтоос Цэнгэлийн өгсөн бөмбөгийг мөргөн хаалганд эхний гоолоо хийсэн байгаа. Гэвч 45-р сургуулийнхан сөрөг довтолгоог амжилттай хийн 3:1 болгосон. Хариуг нь ч манайхан дор нь өгч Цэнгэлийн цохилтоос ойн ирсэн бөмбөгийг Ундрал нэмэн 2 дахь гоолоо хийлээ. Цэнгэл энэ тоглолтын 2 дахь гоолоо хийн 4:1 болгон цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ зүрхийг бүр хөөргөж орхилоо. Цаг дуусч байхад 45-ийнхан нэг гоол хийн эхний үе 5:2-оор өндөрлөлөө.
2-р үед манайхан хэд хэдэн сэлгээ хийсэн. Бямбаа, Зоогий, Дагваа нар талбай дээр гарч ирсэн байгаа. Гэсэн ч манайхан 1 бөмбөг алдан байдал нэлээн хүнд болж ирсээн гэж. Гэсэн хэдий ч Ундрал энэ тоглолтын 3 дахь бөмбөгөө мөн л мөргөж хийн 6:3 болгон холдуулснаар айх зүйл бараг байхгүй болсон. Сүүлд ч ахлагч маань хаалганыхаа ойролцоогоос цохилт гүйцэтгэн 7:3 болгон энэ тоглолтын цэгийг тавьснаар манайхан итгэлтэй ялалт байгууллаа...
Ер нь бол тооны харьцааг нэлээн хол болгох боломж байсан. Гэвч бөмбөн аргагүй бөөрөнхий тул 7 гоол хийлээ. Олон боломж алдсан ч гэсэн бид хангалттай сайн тоглож чадсан байхаа. Манай дунд нас 2:1-ээр хожин, бага нас 1:3-аар хожигдсоон.
Хөгжөөн дэмжихээр ирсэн Будмаа, Цэцэгдэлгэр, Ёндоо, Нямхүү, Цэнгүүн, Ори, Галаа нартаа үнэхээр баярлалаа. Улаан цагаан улаанаар ижилссэн манайхан ийнхүү гараагаа амжилттай эхлүүллээ. Гараа сайн бол...

Налайхад...

2007-12-07 uundaa бичсэн.
Өнгөрсөн жил Налайхтай тоглохын өмнө. Арын өрөөнд юу хийж байсан гэдгийг эдгээр зураг танд өгүүлэх болноо






1-р сургууль vs 45-р сургууль

uundaa бичсэн.
Маргааш Дуулиан-2020-ийн тоглолт манай сургуулийн баг 45-р сургуулийн багтай тоглолт хийнэ. Ангиараа ирж, хөлбөмбөгчиддөө сэтгэлийн дэм өгөн, уухайн сүрлэг дуугаараа эсрэг багийнхны зүрхийг үхүүлж өгөхийг хүсч байна. Бид ч таныг гомдоохгүй, олон олон гоол хийж сургуулийнхаа нэр төрийг хамгаалж, таныг баярлуулна.

Бажгаагийнд...

uundaa бичсэн.

Манай хэдэн гарууд СҮхээ ахын талбай орчихоод, гандангаар дайран, Бажгаагийнд очин бэлэн гоймон, Хулангаас мөнгө зээлэн байж идсэн түүх энэ бөлгөө...






Энэ өдрийн онцлох хүүхэд- Т.Цэцэгдэлгэр

uundaa бичсэн.



Энэ өдрийн онцлох хүүхдээр бид охидын төлөөлөл болгон Цэцэгдэлгэрийг нэрлэж байна.

Бүтэн нэр: Түмэнбат Цэцэгдэлгэр
Төрсөн он сар өдөр:
Төрсөн газар: Монгол
Хоч: Цэцэнэ
Хобби: Хүүхэлдэйн кино үзэх /Naruto, Japanese комик ном унших, шүлэг цуглуулах, шүлэг бичих

Бага нас:
Манай Цэцэгдэлгэр маань ямар ч байсан нэг цэцэрлэгээр хүмүүжин, сургуулийн өмнөх боловсрол эзэмшчихээд, БГД-ийн 56-р сургуульд элсэн оров оо гэж. 1-р ангиасаа эхлээд угийн гавал гэдэг нь харагдаж сургуулийнхаа бүх юманд манлайлагч нь болсон гэдэг нь 56-р сургуулийн ТЭРГҮҮНИЙ СУРАГЧаар 2 ч удаа шалгарсан гэдгээс харагддаг.

131dg-д
Цэцэнэ гэж найзууд нь дуудах. Тэр найзууд нь түүнийг шударга, итгэлтэй, хөгжилтэй, хамгийн гол нь итгэл даадаг охин гэж үнэлдэг. Итгэл даахын хажуугаар ямар ч үед хэнд ч тусалж чаддаг сайхан сэтгэлтэй.
Тэрбээр 5-р ангидаа 131dg-ийн гишүүн болж байв. Түүнээс хойш бүх л хичээл дээр манлайлагчдын нэг нь байж, монгол бичгийн олимпиадаас 2006 онд мөнгөн медаль хүртэн бахдам амжилт гарган, урлагийн үзлэгт тогтмол идэвхтэй оролцож, Artic Penguins хамтлагийн бүрэлдэхүүнд багтан сургуулийн аваргаар тодрон, сургууль даяар цуу алдартай болжээ.
Биеийн тамирын хичээлд даанч ордоггүй, дандаа л бидний таслалтыг хянаад л сууж байдаг, хэрвээ ордог байсан бол манай ангийн спорт тоглоомын шигшээ нэлээн хүчирхэгжих байсан нь дамжиггүй.
Өө бас хэлэхээ мартчиж, их даруухан охин ч гэсэн, араас нь гүйх хөвгүүд бишгүйдээ л түүнийг зовоодог байх аа...

Ойрын үед
Сүүлийн үед манай Цэцэнэ 65-д тогтмол сууж, конкурсандаа бэлдээд их л завгүй байгаа. Багшийн эзгүйд шалгалт авчихсан гэж байгаа. Охид минь сайн дэмжээд өгөөрэй, бүгдээрээ сэтгэгдлээ бичиж, түүний талаар юу гэж боддог, үнэлэлт, дүгнэлт, шүүмжлэлээ харамгүй хуваалцаарай...

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

Налайх руу очин айлчлан тоглолт хийсэн. Цэнгэлийн энэхүү цохилт гоол орсоон гэж...

ЖА хийж эхэллээ.

uundaa бичсэн.
Өнөөдөр эхний цаг дээр манай анги Эрдэнэбаатар багштай 11в ангиас жижүүр ангийн үүрэгт ажлыг хүлээн авлаа. Өмнө хийгдсэн байсан зохицуулалтын дагуу манай ангийнхан өөр өөрсдийн сонгосон пост, объектууд дээрээ зогсож ажилласан. Бүх хүүхдүүд нэг нэг өдрөөр жижүүр хийн, сургууль дээр орой хүртэл зогсохоор хуваарилагдсан хуваарилалтын дагуу ажиллаж байгаа. Өдөр болгоны ахлагчдыг томилон, нөөц ЖА, хянагч гэх мэт албан тушаалуудыг бий болгосноор өмнөх ЖА хийж байсан тохиолдлуудаасаа хамгийн зохион байгуулалттай болох төлөв ажиглагдаж байна…

Бажгаа PlayTime дээр...

2007-12-06 uundaa бичсэн.

Hermony гишүүн маань бидэнд Бажгаагийн зураг байгаа сайтыг хэлсний ачаар бид блогтоо түүний зургийг тавьж байна. Үнэхээр бут авсан шүү, тиймээ???

www.agshin.mn-ээс

Төслийн уралдааны удирдамж

uundaa бичсэн.
Ангийн блог 131dg.blogspot.com-оос ангийнхныхаа дунд тендерийн уралдаан, сонгон шалгаруулалт зарлаж байна. Энэ бол удахгүй болох гэж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан, ангийн шинэ жилийн ёслолын ажиллагаа party-г хэрхэн хийх, хэрхэн баярлах, хаана хийх, хэзээ хийх зэргийг зохион байгуулах эрх олгох төслийн уралдаан юм.

Зорилго:
Ангийн шинэ жилийг хамгийн дурсамжтай, гайхамшигтай болгохын үүднээс, хүн бүхнийг өөрсдийнх нь хувь нэмрийг оруулахын тулд анги дундаа анх удаа төслийн уралдаан зарлаж байна.

Зорилт:
Хамгийн бага төсвөөр, хамгийн ихийг бүтээх зарчмын дагуу шударга үнэн шүүн явуулах. Ангийн шинэ жилийг бусдаас онцгой хийн тэмдэглэх, шинэ санааг гаргах, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлага:

- Зөвхөн 11г ангийн сурагчдаас бүрдэх ёстой.
- Ганцаараа аль эсвэл багаараа оролцож болно.
- Багт хэдэн ч хүн багтаж болно.
- Багийн гишүүдийн нэр болон багийн нэр бүхий мэдүүлгийг өгөх

Төслийн материалд тавигдах шаардлага:
- Багууд шинэ жилийн баяраа хэзээ хийх талаар нарийн тодорхой бичсэн байх.
- Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хаана хийх вэ гэдгийг нарийн тодорхой бичсэн байх.
- Баярын үйл ажиллагааны үеэр зохиогдох сонирхолтой entertainments-ийг дурьдсан байх.
- Баярыг тэмдэглэхэд шаардагдах мөнгөний хэмжээг баримт, тайлбар, тооцоотой хийн хавсаргасан байх.
- Нэг хүүхэд бүрээс гарах зардлыг тооцоолсон байх.

Хугацаа:
- Төслийг 12-р сарын 15-ны дотор шүүгчдийн зөвлөлд өгсөн байх.
- Шүүгчдийн зөвлөлөөс 12-р сарын 16-ны өдөр ялагчийг тодруулан олны өмнө зарлана.

Шүүгчид:
- Ангийн багш болон блогийн удирдлага, ангийн сурагчдаас бүрдсэн нийт 8 хүний бүрэлдэхүүн бүхий шүүгчдийн зөвлөл

Шүүх зарчим:
- Хэн бага зардлаар ихийг бүтээж чадахаар төлөвлөсөн багийг ялагчид тооцно.

За тэгээд та бүхнийг төслийн уралдаандаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Ангиараа тэмдэглэх магадгүй сүүлчийн ч байж мэдэх шинэ жилийн баяраа мартагдашгүй бас давтагдашгүй тэмдэглэхэд таны хувь нэмэр маш их байх болно.
Бүгдээрээ хамтдаа ихийг бүтээнэ. Бид Үргэлж Хамтдаа. Бид хамтдаа шинэ жилийн баярыг....
Хэрвээ та ялагч болох юм бол бид таны төлөвлөсөн төсвийг бүрэлдүүлэх болон таны буюу танай багийн удирдлагад туслан, хамтдаа зохион бүтээн, бодит ажил болгох болно.

Justin Timberlake- Future Sex Love Sounds

uundaa бичсэн.


N-SYNC хамтлагийн хуучин гишүүн Justin Timberlake энэ жил Future Love/Sex Sounds гэсэн цомог гаргаж, түүнд багтсан нэлээд хэдэн дуу нь хит болсныг мэдэж байгаа байх. Тэгвэл та нартаа энэ цомгийг нь бүрэн хэмжээгээр нь татах боломж олгож байнаа, нэлээн ховор, ихэнхид нь байхгүй гэдэгт итгэлтэй байна... 100% хит цомгийн дуртай дуугаа дээр нь дараад аваарай. Өө нээрээ rapidshare биш шүү...

1. Future Sex Love Sounds
2. Sexy Back ft Timbaland
3. Sexy Ladies
4. My Love ft T.I
5. Lovestoned
6. What Goes Around
7. Chop Me Up ft Timbaland
8. Damn Girl ft Will.I.Am
9. Summer Love
10. Until The End Of Time ft Benj
11. Losing My Way
12. All Over Again
13. Pose ft Snoop Dogg

Манай хэсэг нөхөд...

uundaa бичсэн.
Зурагт гарсан нөхдүүд нь 65-д суусан бөгөөд 65 болон 31 номерийг угаасан нь үнэн болно.
Гэхдээ хэн нь хамгийн гоё гарсан байна???

photo by OCH

Өнөөдөр...

uundaa бичсэн.
Өнөөдөр өглөө сэрүүлэгнээсээ болж оройтож босоод, хажууд нь дурсамж хэвлэх гээд жаахан оройтоод, гэхдээ хоцроогүй л дээ, ирчихсэн чинь багш харин өглөө ирсэн дарааллаар ЖА-ийн постыг сонгуулдаг байна ш дээ. Тэгээд яахав, хөөрхий тэр Uundaa хонхны дуутай зэрэгцэн сургуульд орсон тул сонголт үлдээгүй байлаа гэж... За тэр ч яахав, ярьж зохицуулж болно л байх...
Онцлох хүүхдийн шагналаа гардуулах гэтэл Бажгаа ирдэггүй ээ, хоцорсон л гэхийн. БҮхэл бүтэн 1 цаг хоцроод орж ирсэн тул манай блогоос уламжлал ёсоор бялуугаа л өглөө, дээрээс нь нэмээд дурсамжтай гэж байгаа. Өөрийг өгөх боломж үнэндээ бидэнд алга, ямар ч санхүүжилт алга, бор зүрхээрээ байгаа ш дээ бид чинь...
Тэгсэн Нийгэм дээр шалгалт аваад тэгснээ нэг сүрхий харцтай нийгмийн багш ирээд Зургийн уралдаан зарлачихаад гараад явчихлаа. Хошин зураг байх бөгөөд маргааш 11 цагаас өмнө гээд бас заачихийн. Уралдаан ухаантай юм бол ядаж 3 өдрийн өмнө хэлдэг байгаа даа. Хөөрхий ЛМО маань л зураад арай дуусгаагүй байгаа, гэхдээ түрүүлэхээр бүтээл болсон байхаа, орой 9 цаг хүртэл хийсийн.
За тэгээд хөлбөмбөгийнхөн секц орсон, тоглосон, 45тай хагас сайнд тоглоно. Бүх ангийнхныгаа заавал ирэхийг хүсч байна. Гуйж байна, тушааж байна... Ирэхгүй бол.... гомдоно доо...
Орой багшийн давтлага орсон, нэлээн үр дүнтэй бодож байгаа, тэгээд түүнийгээ дуусгаад сайхан маазарч, бас ЛМО-доо сэтгэлийн дэм өгсөөн гэж.
Өнөөдөр гэж нэг иймэрхүү л өдөр боллоо. Жаахан сэтгэл урам хугарсан өдрүүд үргэлжилсээр... Тэгээд гэртээ бүүр орой болсон хойно л блогоо шинэчилж байна. Та бараг үүнийг маргааш унших байх л даа, гэхдээ сэтгэгдлээ үлдээгээрэй. Маргааш манай блогоос шинэ уралдаан зарлах болноо...

Газарзүйн даалгавар...

2007-12-05 uundaa бичсэн.

Ангийнхандаа зориулаад Газарзүйн даалгаврыг тавьж байна. АНгийн ихэнх хүүхдүүд номгүй учраас нэлээн хэрэг болох ёстой эд байх гэж найдаж байна шүү. Тэгээд номоо блогтоо хэрэглүүлсэн Маргад-Эрдэнэдээ баярлалаа гэж хэлье...






special thanks to Margad

Англи хэлний жишиг даалгавар

uundaa бичсэн.
Энэ бол Англи хэлний түвшин тогтоох шалгалтын жишиг даалгаварр, авч амжаагүй нь хийхэд илүүдэхгүй байх, гайгүй юм байна лээ...



Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

Энэ хэний машин юм бол?? Аль эсвэл мөрөөдөл үү???

Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Очгэрэл

uundaa бичсэн.



Блог маань онцлох хүүхдээ шалгаруулан бялуу өгдөг болсноос хойш, ангидаа нэг торт идэхсэн гэх хүсэлтэй хүүхэд их болсон, бүр өмнө нь өрсөлдсөн хүүхдүүд ч дахиж өрсөлдөхийг хүсч байгаа. Тэгээд блогийн зүгээс энэ удаа өмнө нь өрсөлдөж байсан ч өөрийн хүсэлтээр ахин оролцож байгаа нэгэн хүүхдийг онцлохоор тодрууллаа. Энэ бол Очки…
Бүтэн нэр: Батсүх Очгэрэл
Төрсөн он сар өдөр: 1990.11.11
Төрсөн газар: Монгол
Хоч: Ангараг
Хобби: Зурагт үзэх, цахим тоглоом тоглох, спорт, урлаг
Дуртай хоол: Шарсан тахиа
Дуртай хөгжим: Хүнд рокоос бусад бүх төрөл
Дуртай киноны төрөл: Бүх
Дуртай кино: The Lord Of The Ring, Naruto, Japanese хүүхэлдэйн кинонууд
Дуртай хамтлаг: Coldplay, Mario, Ne-Yo
Дуртай улирал: Зун
Дуртай өнгө: Хар, цагаан, улаан
Дэмждэг хөлбөмбөгийн баг: Chelsea FC, CSKA, FC Porto
Дэмждэг хөлбөмбөгч: Ricardo Quaresma
Дэмждэг сагсан бөмбөгийн баг: Boston Celtics, New Jersey Nets
Дэмждэг сагсан бөмбөгч: Michael Jordan, Vince Carter

За тэгээд Очки маань өмнө нь манай энэ буланд орж байсан болохоор илүү дутууг нурших шаардлага байхгүй байхаа гэж найдаж байна. Гэхдээ нэмээд хэлчихэд цаад нөхөр чинь бага ангид байхдаа бол ангийнхаа бүх юмны аварга, манлайлагч байсан бололтой юм. Сагсны тэмцээний аварга, даамны аварга, жийлцээний аварга гээд л... За тэгээд зургийн цомог энээ тэрээг нь үзээд сэтгэгдлээ үлдээнэ гэж найдаж байгаа шүү...

ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ДААЛГАВАР

2007-12-04 uundaa бичсэн.
Оюунчимэг багшийн өгсөн физикийн хичээлийн жишиг даалгавар. Өнөөдөр ихэнх нь авч амжаагүй байх гэж бодож байна. Бидэнд ангийн дарга маань сканнердаад илгээсэнд үнэхээр баярлаж байнаа гэж. Тэгээд 5 дахь өдөр хичээл дээр хийчихсэн ирээрэй гэсэн шүү...





special thanks to Oyunsaihan

ДУУЛИАН 2020

uundaa бичсэн.
Дуулиан 2020 хөлбөмбөгийн хоёрдугаар тэмцээний хэсгийн эхний тоглолтууд ирэх амралтын өдрүүдээр болох гэж байна. Сүхбаатар дүүргийн B хэсэгт орсон манай сургуулийн шигшээ баг хагассайн өдөр 45-р сургуулийн багтай тоглоно. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр энэ хэсгийг үхлийн хэсэг гэж үзэж байгаа бөгөөд анхны тэмцээнд 4 баг 4үүлээ хэсгээсээ шалгарсан бөгөөд манайхаас бусад нь шилдэг 16д шалгаран 45, 6-р сургуулиуд цааш үлдэн, 6-р сургууль мөнгөн медаль хүртэж байлаа.
Тэгвэл 1-р сургуулийн баг энэ жилийн эхний тоглолтондоо тун шаргуу бэлдэж байна. 17 нас хүртэлх ангилалд манай ангийн цөм болсон баг тоглоно. Гэвч ахлагч Батцэнгэл тоглох эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй, эмчийн хяналтанд дор хөнгөн бэлтгэл хийж байгаа. Мөн багийн хамгаалагч Галбадрах хамрандаа бэлтгэлийн үеэр гэмтэл авсны улмаас тоглолтонд оролцохгүй. Багийн эмчийн мэдээлэлд түүний хамар хугарч, муруйсан бөгөөд засахад дор хаяж 7 хоног хэрэгтэй гэжээ. Ингэснээр бид дараагийн тойргийн тоглолтонд түүнийг талбай дээр харж чадах нь.
Ийнхүү Дуулиан2020 тэмцээн ирэх хагас сайн өдөр манай сургуулийн СПОРТ ЗААЛАНД үргэлжлэн явах нь. Манайхан ирж дэмжихийг хүсье....

Энэ өдрийн онцлох хүүхэд- Д.Ёндонжамц

uundaa бичсэн.


Энэ өдрийн онцлох хүүхэд буюу энэ 7 хоногийн эхний оролцогчоор бид Ёндонжамцыг нэрлэж байна.

Бүтэн нэр: Дайвий-Од Ёндонжамц
Төрсөн он сар өдөр: 1990.05.21
Төрсөн газар: Монгол
Хоч: Ёндоо, Робот, Терминатор
Хобби: РС тоглох, хүн зодох

Бага нас
Манай Ёндоо сургуулийн өмнөх боловролоо төмөр замын 4-р цэцэрлэгт хүмүүжиж олж авжээ. Үүнийхээ дараа 1998 онд нийслэлийн 73-р сургуульд элсэн орж А үсэг анх заалгажээ гэж. За тэгээд Ёндоо маань 1-4-р ангидаа даамны спортыг сонирхон хичээллэж, Улсын даамны аварга шалгаруулах тэмцээн, “Цодгор Хүү” тэмцээнд ч амжилттай оролцож байсан юм. Математикаар ч өндөр амжилттай. Тэрбээр бага ангидаа нэлээн хэдэн нэрэмжит олимпиадуудаас медаль авч байсан ч хамгийн том нь Дүүргийн аваргын алтан медаль юм. Хэрвээ та анзаарсан бол Нямхүүтэй нэг сургуульд байсан байгаа биз...

131dg-д
Ёндоо бол ухаалаг, шударга, хөгжилтэй, нийтэч залуу. Хамгийн гол нь маш хөдөлмөрч , хичээнгүй, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шаргуу зүтгэдэг зантай гэж найзууд нь үнэлдэг.
Тэрбээр 5-6-р ангидаа хотын аварга шалгаруулах олимпиадад амжилттай оролцож байлаа. Мөн сургуулийн спартакиадад 7-р ангид байхдаа 100м-т гүйн хүрэл медалийн эзэн болж байв. Ер нь бол алдартай pс-чин гэж байгаа. Тэр ялангуяа DOTA-ийн Beastmaster гэдэг баатраар бол гаргуун гэсэн шүү...
Санаж байгаа бол, манай Ёндон чинь бас муугүй бүжигчин гэдгээ урлагийн үзлэг дээр хунгийн дүрд тоглохдоо харуулсан шүү дээ...

Ойрын үед
Манай хүн төмөр замын мэргэжилтэй болно гэж сонссон юм байна. Ангийнхан нь ч түүнийг их хүндэлдэг, байхгүй бол үгүйлдэг. Хамгийн гол нь тэрбээр анх 65-д сууж эхэлсэн, гайхалтай математикч, жинхэнэ ангийн анд, үнэнч нөхөр...

Санал асуулгын дүн гарлаа,,

uundaa бичсэн.

За тэгэхээр манай блогоос явуулсан онцлох хүүхэд шалгаруулах санал асуулга 4 удаагаа амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаа нийт давхардсан тоогоор 96 хүүхэд саналаа өгсөн нь үнэхээр гайхалтай үр дүн байв аа.
1. Д.Яруу- 34 санал- 35%
2. Ө.Дагвадорж- 28 санал- 29%
3. Д.Батцэнгэл- 20 санал- 20%
4. Ц.Будмаа- 14 санал- 14%

Ингээд шагнал авсан Яруудаа баяр хүргэе, гайхалтай өрсөлдөгчид болсон нөгөө 3т нь ч талархал илэрхийлэхийн ялдамд саналаа харамгүйгээр цаг заваа гарздан байж өгсөн хэрэглэгч та бүхэндээ баярлалаа...

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.
Бага насаа сайхан дурсацгааж байх шиг байнаа...

Baatka's Photo Album Part-1

uundaa бичсэн.





МАФИ тоглосон нь ба хоосон орнууд

uundaa бичсэн.
/АНХААРУУЛГА: ЭНД БУРХАН 7-ийн ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР ЮУ Ч ДУРЬДААГҮЙ БОЛНО. СЭТГЭГДЭЛ БОЛОН ЧАТАН ДЭЭР ЭНЭ ТАЛААР БИЧИГДВЭЛ БЛОГ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ.../
Хоол болон бөөн бөөн банталтуудын дараа манайхан 2 давхрыг эзэгнэн, Оргилын хаанаас ч юм нэг газраас олсон СDг тавиад сайхан бүжиглэж өгөв өө гэж. За тэгээд хөвгүүд нь ч бараг охид болгонтой бүжиглэж, сүүлдээ охид нь охидтойгоо бүжиглэтлээ уйдтал дэвхцэж, бүжиглэв ээ гэж.
Үүний дараа уул нь хэсэг нөхөд маргаашийн яриаг үргэлжлүүлэхээр семинарын өрөөнд орсон. Угаасаа яриа үргэлжилсэн. За тэгээд хорвоо дэлхийн хамаг сонирхолтой бүхнийг ярьсны дараа бүгдээрээ ханатлаа хөзөрдөхөөр шийдэж, шинэ орсон өрөөндөө шинээр сурсан МАФИ тоглоомоор тоглоод эхлэв ээ гэж. Хөөрхий, хэтэрхий донтсондоо ч тэр үү, аль эсвэл сүүлчийн өдөр болохоор сэтгэл хоргодсондоо ч тэр үү, аль эсвэл жинхэнээсээ нойр нь хүрэхгүй байсандаа ч тэр үү, манай ихэнх нөхдүүд оройжингоо л бие биенийгээ мафи гэж сэжиглэн, заримыгаа буудаж алж, зарим нь шийтгүүлэх болж, сэтгэлээ сэргэтэл хөзөр тоглосон юм даа...
Гэвч энэ үеэр шинээр суларч эзэнтэй болсон орнуудын тал нь шинэ эзнээ хүлээгээд өрөөндөө харанхуйд дүнхийн байлаа гэж, учир нь 11г-ийнхан хөзөрдөж байсан шүү дээ.
Ай даа, энэ мафи гэж чөтгөрийн тоглоомыг хэн зохиогоод, гайтай ч юм шиг хэн нь 131dg-ийнханд тараадаг байнаа. Золигийг тогломоор болох шиг, санаад ч байх шиг... Нэг сайхан тоглохсон гэж....

Dedicated PLAYTIME 2007

2007-12-02 uundaa бичсэн.
Манай Nick'Up хэрэглэгч маань бидэнд бэлэг илгээсэн байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү?? Тэгээд Мигаатай нэг чатлаад avatar-ийг нь хараарай, бүр гоё байгаа...
Ямар байна??? Сэтгэгдлээ үлдээгээрэй...

special thanks to Nick'Up

300 дахь бичлэг- 300 (movie)

uundaa бичсэн.

Энэ нийтлэл нь болбоос манай блогийн 300 дахь бичлэгийн болж байнаа. Тиймдээ ч бид энэ удаа түүнтэй холбоотойгоор эртний СПАРТын домгоос сэдэвлэсэн 300 киног тавьж байна. Zack Snyder-ийн найруулсан энэхүү киног та бүхэн өмнө нь үзсэн байлаа ч хэзээ ч уйдахааргүй үнэн түүхийг компьютер графикийг гайхалтайгаар ашигласан тул дахин татаж аван үзэхийг хүсч байна. Үнэхээр гайхалтай кино- 300 дахь бичлэг...
Татах-1
Татах-2
Татах-3
Татах-4
Татах-5
Татах-6
Татах-7

Punk’D буюу Бурхан 7-ийн хошигнол

uundaa бичсэн.

Оройн хоолоо бүгдээрээ идэж байлаа, гэхдээ хамгийн түрүүнд Бурхан 7 хамгийн түрүүнд босон хоолны өрөөнөөс гарцгаалаа. Галаа, Түвшээ ирж Төөгөөг дуудаад явах нь тэр. Байдлыг ажвал ямар нэг юм болсон нь илт. Бид ч нэг их юм анзаарсангүй. Харин өрөөндөө ороод дөнгөж тохилоод охидоос чихэр гуйчихсан сууж байтал Мядгаа ирээд хөвгүүд сая гүйлдээд явсан тухай, Бурхан 7 хэсэг нөхдүүдтэй муудалцсан тухай сануулав.
Бямбаа, Мигаа, Тэмка бид хэд хамаг хурдаараа гадуур хувцсаа өмсөөд гарлаа. Сонсвол уул дээшэхнээ нэлээн юм болж байгаа нь илт. Гадаа харанхуй юу ч сонсогдохгүй ч гэсэн цас хаялан нэг л жавартай нь дотор муухайруулна.
“Шууд л дайраад л ороорой” гэж хэллээ. Тэмка маань зогсоод газраас томхон чулуу аваад хашааг нэгхэн оролдлогоор даваад цас босож, хүмүүс бужигнасан тэр газар луу гүйлдэн очлоо.
Гэвч энэ бүхэн тоглоом байжээ. Бурхан 7 биднээр даажигнасан хэрэг байв. Хамгийн гол нь энд бүх хүүхдүүд, бүх хөвгүүд итгэсэн нь байсан юм. Яг л энэ үед бид ямар ч хэцүү үед ангийнх нь хэн нэгэнд ямар нэг юм тохиолдолд хэн ч байсан “БиД ХАмТдАА” уриагаа хэлээд л урагшаа дайраад орох юм байна гэдгийг ойлгосон юм. Бүгдээрээ нэг ангийнхан гэж хэлүүлэх бүрэн эрхтэй улс.
Төөгөө маань ч гэсэн хууртагдсан. Сүүлд бүжгэн дээр Очки маань ч punk’d болсон. Бүр зодоон цохион энээ тэрээ, яриа жүжиглэлт гээд бүгд үнэхээр үнэн юм шиг байсан. Зарим нь бүр дүрдээ ортлоо жүжиглэсэндээ биеэ эвгүйтүүлчихээд ирсэн байсан.
Ярууг хамгийн сүүлд хошгируулахад мань нөхөр бантсандаа унтаад өгсөн, ийм л гайтай хэрэг энэ ангид дахиж бүү тохиолдоосой, дарамттай, зовлонтой юм байна лээ. Сүүлд нь жинхэнэ юманд хөдлөхгүй байж мэднэ шүү, хаширсан хүмүүс гэж хамгийн хэцүү нь байдаг юм шүү...

Энэ өдрийн онцлох хүүхэд- Ж.Батмягмар

uundaa бичсэн.


Энэ 7 хоногийн сүүлчийн буюу Нямхүү, Баттөр, Сүхбат нартай өрсөлдөх сүүлчийн оролцогч бол өнгөрсөн хичээлийн жилийн хамгийн дэвшилттэй суралцсан сурагчаар тодорсон Батка маань байнаа.

Бүтэн нэр: Жаргал Батмягмар
Төрсөн он сар өдөр: 1991.06.18
Хоч: Баатка
Хобби: Сагс тоглох, дуу дуулах
Дуртай хоол: Ээжийн хийсэн банштай цай
Дуртай өнгө: Хар, цагаан
Дуртай улирал: Зун, өвөл

Бага нас
Манай Баатка маань 61-р сургуульд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшин, 1998 онд нийслэлийн 48-р сургуульд 1б ангид элсэн орж эрдмийн их гараагаа эхэлжээ. Улмаар 48-р сургуулийн шилдэг сурагчдын нэг болсон нь 1-3-р ангидаа Ангийн шилдэг удирдагч, ангийн шилдэг сурагчаар шалгарч, 2-р ангидаа дүүргийн математикийн олимпиадад амжилттай оролцон 4-р байр эзэлж байснаас харагддаг. Гэвч 48-р сургуульд 2002 онд маш том гарз тохиосон нь Батка 1-р сургуулийн МГС-тай ангид тэнцэн, суралцахаар болсон явдал байлаа.

131dg-д
Тэгэхээр манай Батка бол ангиа гэсэн сэтгэлтэй, шударга, хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн, нийтэч, нээлттэй бөгөөд нөхөрсөг сайн зоригтой залуу юм аа.
“Намайг анх 7д ангид орж ирэхэд хамгийн анх /ер нь бол ихэнхийг нь танидаг байсан ч/ танилцан, гар барьж байсан хүүхэд нь “Миний нэр Батмягмар” гэж хэлж байсан нэгэн цэгцтэй, нүдэнд дулаахан банди байсныг би хэзээ ч мартдаггүй” /Админ Uundaa-ийн дурсамжаас/

Тэгэхээр манай Батка 9-р ангидаа ганцхан жил “Үй Цай” сургуульд шилжин суралцаж байсан ч эргэж ангидаа ирэн мөр зэрэгцэн суралцах болсныг бид мэднэ. Тэрбээр сургуулийн урлагийн үзлэгийн аваргаар олон удаа тодорч, сургуулийнхаа нэр нүүрийг олон ч удаа аварч, бүр 9 сарын 1-ий ёслолын ажиллагааг хөтөлж байлаа.
Тэрбээр энэ жилийн урлагийн үзлэгээр шагналын арвин ургац хурааж, ардын урлагийн төрөлд багаараа тэргүүн байр эзлэн, гоцлол дууны төрөлд амжилттай оролцсноороо “Сургуулийн Шилдэг Авьяастан Сурагч”-аар тодорсон билээ.

Батка маань ангийн сагсан бөмбөг, волейболын шигшээ багийн гишүүн, волейболын багийн хамт сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, сагсны багаараа Багш нарын багийг хожиж байсан домогт тоглолтонд оролцож байсан sportsmen юм аа.


Ойрын үед
Манай хүн одоо нэгэнт хичээлдээ идэвхтэй, ангийнхаа төлөө цохилох зүрхтэй, ирээдүй өөдөө зүтгэх ирмүүн хүсэлтэй сургууль даяар Баатка хэмээн алдаршсан 131dg-ийн жинхэнэ гишүүн нэгэнт болжээ.

Биологийн даалгавар...

uundaa бичсэн.
За энэ маргааш орох биологийн даалгавар байна. Уургийн бионийлэгжил гэдгийг бичих ёстой. Өмнөх даваа гарагт УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР таарсан бол энэ 7 хоногт ЭРКА багшийн анги ЖА хийж байгаа, дараа 7 хоногт манайх ЖА хийнэ гээд бодохоор биологи дээр ойрд асуухгүй байлгүй дээ. Дээр нь дарж томруулаад сэтгэгдлээ үлдээгээрэй...


Lifehouse- Who We Are

uundaa бичсэн.

Америкийн алдарт LifeHouse хамтлагийн 2007 онд гаргасан шинэ цомог Who We Are цомгийг хүргэж байна. Тэгэхээр энэ хамтлаг бол 2000 онд байгуулагдсан хэдий ч дөнгөж You and Me дуугаараа 2005 онд нэрд гарсан сүүлийн үед нэлээн нэрд гарч байгаа хамтлаг байгаа.

01. Disarray
02. First Time
03. Whatever It Takes
04. Who We Are
05. Broken
06. The Joke
07. Easier To Be
08. Make Me Over
09. Mesmerized
10. Bridges
11. Learn You Inside Out
12. Storm

Татах-1
Татах-2

PlayTime-2007

uundaa бичсэн.

Өчигдөр Монголын РОК АЛЬТЕРНАТИВ ИНДЕПЕНДЕНТ хөгжмийн хамгийн том наадам PLAYTIME-2007 болж өнгөрлөө. Энэ наадамд манай сургуулийн NORTH DUCKS хамтлаг, Бажгаа маань оролцож 2 дуугаараа ая өргөсөн. Тийм ч учраас ч биш, ер нь амьд хөгжмийн гайхамшгийг газар дээрээс нь мэдрэхээр манай ангийнхан UB PALACE-ийг зорьсон юм аа гэж.
Бажгаа маань дарааллын дагуу 4 дэх хамтлаг болон тайзан дээр мөрөвчтэй өмдтэй гарч Mardy Bum, From the Ritz to the Rubble гэсэн дуунуудаар үзэгчдийг нойрноос нь сэргээгээд өгөв өө гэж. Бид ч чадах ядахаараа л дэмжсэн.
Ори, Цэнгүүн, Оюунсайхан, Хулан, ЛМО, Гээдээ, Мигаа, Төөгөө, Түвшээ, Uundaa нар 5 цагийн үед тэнд цуглаад шөнийн 1 цаг хүртэл доргиж, үсэрч дэвхцсээр гэр лүүгээ алхаж харьсаан гэж...
MOHANIK, NIGHT TRAIN, THE LEMONS гээд л бүх шилдгүүд ирсэн, хэзээ ч мартагдахгүй тоглолт болж өнгөрлөө. Зургатаар үзэхдээ ангийнхныгаа харахаа мартав...

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

ССW-I-ийн дайнд хамгийн их хохирол амссан хүн дээ гэж...

SCHOOL CUP-2007 Video

uundaa бичсэн.
Энэ бол манай ангийн зохион байгуулсан SCHOOL CUP-2007 тэмцээний манай 2-р багийн хийсэн БЕК-ийн гоол байна, тэгээд үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй...

video

Гандан дээр....

uundaa бичсэн.
Энэ өнгөрсөн жил манай хэдэн гарууд СҮХБААТАР-ын талбай дээр очиж бөөн зураг авахуулсны дараа Бажгаагийнд очих замаараа дайрсан Гандан дээрх зураг байнаа...





Matchbox 20- Exile On Mainstrem

uundaa бичсэн.

За тэгэхээр энэ бол Британий алдарт Matchbox 20 хамтлагийн эргэж нэгдснийхээ дараах шинэ цомог нь болох Exile On Mainstrem цомог байна. Бага багаар хурдан татаж аваарай...

Disc: 1
1. How Far We’ve Come
2. I’ll Believe You When
3. All Your Reasons
4. These Hard Times
5. If I Fall
6. I Can’t Let You Go

Disc: 2
1. Long Day
2. Push
3. Real World
4. 3am
5. Back 2 Good
6. Bent
7. If You’re Gone
8. Mad Season
9. Disease
10. Unwell

Татах-1
Татах-2а
Татах-2б

Шөнө дундын яриа....

uundaa бичсэн.






all photos by OCH

Цуврал зураг..

2007-12-01 uundaa бичсэн.
Хүүе, энэ Яруу яг яагаад байнаа???




Монгол хэлний хичээлийн даалгавар-2

uundaa бичсэн.
За энэ Монгол хэлний номноос өгсөн даалгавар байна. Ер нь бол бараг бүгдээрээ л эсээ бичих юм шиг байна лээ. Тэгэхээр дээр нь дарж томруулж үзээд даалгавраа хийгээрэй...



Good Charlotte- Good Morning Revival

uundaa бичсэн.


Энэ алдарт PUNK ROCK хамтлаг Good Charlotte-ийн хамгийн сүүлд гаргаад байгаа буюу 2007 оны 4 сард гаргасан Good Morning Revival цомгийг та бүхэндээ хүргэж байна. Хэдийгээр нэлээн хэдэн сарын өмнө гарсан ч татах линк тийм ч их байгаагүй учраас та бүхэндээ хүргэж байна.
01. Good Morning Revival (Intro)
02. Misery
03. The River
04. Dance Floor Anthe
05. Keep Your Hands off my Girl
06. Victims of Love
07. Where Would We Be?
08. Break Her Heart
09. All Black
10. A Beautiful Place
11. Something Else
12. Broken Hearts Parade
13. March On
14. Keep Your Hands Off My Girl (Broken Spindles Remix) (Bonus Track)
15. Face The Strange (Bonus Track)
Татах

Монгол хэлний хичээлийн даалгавар-1

uundaa бичсэн.
Энэ монгол хэлний хичээлийн даалгавар байна. Энэ тестийг ажиллах ёстой байгаа. Гэхдээ үүн дээр манай Будмаа, Цэцэгдэлгэр 2 маань тестийн зөв хариулалтуудыг дугуйлсан байгаа учраас амар байж магадгүй, гэхдээ зарим нэг нь эргэлзээтэй байгааг анхаараарай. За тэгээд дээр нь дарж томруулж хараад хадгалж аваад дэвтэр дээрээ хийгээд л байж дээ...