Хэнийх нь гоё байна даа???
Удахгүй энэ амралтын өдрүүдээр блог дээр юу болохыг мэдээлье. - Мэдээж хэрэг онцлох хүүхдээ шалгаруулна. - Монгол хэлний хичээлийн даалгавар - PLAYTIME-ийн халуухан мэдээ - Шинэхэн цомгууд - Газарзүйн даалгавар - Ховор содон зургууд - Амралтын сонин хачин төгсгөл За тэгээд эцэст нь энэ амралтын өдрүүдийн аль нэгэнд Батбилиг багшийн Химийн шүүлэг болох юм бол бүгд очихгүй ээ гэж тохирсон гэдгийг сануулчихад илүүдэхгүй байх. За тэгээд блогтойгоо цуг 2 хоног амраарай....
12 сарын 1-нд маш олон тэмдэглэлт зүйл болохын нэг нь амьд хөгжмийн Монголын хамгийн том наадам болох PLAYTIME-2007 юм. Энэ удаагийн наадамд манай сургуулийн, 131dg-ийн гишүүн ахлагчтай NORTH DUCKS хамтлаг анх удаагаа оролцох гэж байна. DONALD DUCK Бажгаагаа үзэж, дэмжиж, амьд хөгжмийн гайхамшгийг газар дээрээс нь мэдрэхээр манай нэлээн хэдэн нөхдүүд маргааш UB PALACE-ийг зорих гэж байна. Бажгаадаа тэгээд сайн сайхан бүхнийг хамгийн гол нь АМЖИЛТТАЙ хамт хүсч байна, мэдээж эцэст нь АМЬД ХӨГЖИМ МАНДТУГАЙ!!!
EMI-аас уламжлал ёсоор хит дуунуудаас бүрдсэн цомог гаргажээ. Үнэхээр жинхэнэ хит дуунуудыг багтаасан, бүр төрөл жанрынх байгаа болохоор татаад авчихад илүүдэхгүй байх...ТАТАХ-1 ТАТАХ-2
САМУРАЙ ОЧ УУ?? Аль эсвэл Ангаргийн хувцас уу??
LET’S UNITE AGAINST AIDS Өнөөдөр сургууль маань ДОХ-оор, түүний эсрэг ухуулсан зурагт хуудсаар дүүрсэн байлаа. Учир нь маргааш дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм, манайх ч юунаасаа хоцрох билээ тэмдэглэх гэж байнаа. Анх 1981 онд өвчний шинж тэмдэг илэрсэн ч дөнгөж 1989 онд Монтгомер гэгч эрдэмтэн илрүүлэн Дархлалын Олдмол Хомсдол гэж нэр өгсөн, өдгөөгийн дэлхий нийтээрээ хамгийн айж буй өвчнүүдийн нэг ДОХ/ХДХВ-ын талаар бид хангалттай их сонссон ч блог дээрээ зарим нэг зүйлийг нь бичихгүй бол болохгүй байх аа. Тэгэхээр одоо халдвартай байгаа хүмүүсийн тоо энээ тэрээ гээд нэг их нуршилгүй, шууд л гол асуудалдаа орцгооё. Бидний эх оронд маань халдвар авсан 25 ба түүнээс дээш тохиолдол илрээд байгаа. Тэгээд нэг халдвар авагчид 500 хавьтагч хамаардаг гээд бодохоор манай Монголд маань аюулын харанга дэгдэхгүй байхын аргагүй болсон мэт санагдаж байна. Тиймээс ч манай ЗГ болон бусад Төрийн бус байгууллагуудаас маш их арга хэмжээ авч явуулдаг, бас сурталчилдаг. ДОХ-ыг бид аюултай бэлгийн харьцаанаас авч болохоос гадна найдваргүй газраас, тухайлбал нэг удаагийн тариур зүүг дахин хэрэглэх, шивээс, шүд гээд цус гардаг бүх газраар дамжиж халдварлаж мэднэ. Энэ бидэнд маш их анхаарал өөртөө тавихыг шаардах болж байгаа юм. ДОХ-ын вирус нь хамгийн гол нь олон жил нуугдаж байгаад аажмаар цусны цагаан эсийг үхмэл байдалд оруулан, устгаж, улмаар янз бүрийн өвчинг халдаан, өөрөө үхэлд хүргэдэг, өнөөг хүртэл эмчлэх аргыг нь олоогүй л байгаа аюулт өвчин юм. Тэгэхээр хамтдаа энэ өвчнийг зогсоохын төлөө, халдвар авагчдыг ялгаварлан гадуурхагүйн төлөө, хамтдаа тэмцэцгээе. Манай блог манай ангийнхан ч дуу хоолойгоо нэгтгэж байна. Хамтдаа хөгжицгөөе, хамтдаа ДОХ-оос ангижрацгаая.
Хэн бэ???
Бүтэн нэр: Базаррагчаа Баттөр Төрсөн он сар өдөр: 1990.02.07 Төрсөн газар: Монгол Хоч: Матар Хобби: Сагс тоглох, үзэх Бага нас: Манай ангийн хамгийн хөгжилтэй атлаа даруухан хүүхдийн талаар энд бичих гэж байна. Болдоггүй, сахилгагүй, сэгсчээд л заримдаа явж байдаг мөртлөө зарим үед хамгийн бодлоготой, буурьтай, хашир нь болчихдог сонин нөхөр юм, Баттөр маань. 1998 онд СХД-ийн 9-р сургуульд анх 1-р ангид элсэн орсон бөгөд 2000 онд ХУД-ийн 75-р сургуульд шилжин орж суралцан 2002 онд Нийслэлийн 11 жилийн 1-р сургуулийн МГС-тай ангид элсэн орж одоог хүртэл суралцаж байна. 131dg-д Баттөр маань суралцах нийт хугацаандаа олон ч олимпиадтай оролцож, олон ч медаль, шагнал гардан авч байсан билээ. Тэрбээр 131dg-ийн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн. Сургуулийн Цом хөлбөмбөгийн тэмцээний хүрэл медальтай. Бас дүүргийн монгол хэлний олимпиадад түрүүлсэн багийн гишүүн гэж байгаа. Манай хүнийг ангийнхан нь төлөв даруу, хөгжилтэй, хичээнгүй, тусч, олон нийтийн ажилд идэвхтэй хамгийн гол нь илүү дутуу зангүй гэдгээр нь хайрладаг, хүндэлдэг юм аа гэж. Ойрын үед Математик, Нийгэм, Англи хэлний сонгонд суралцдаг, өөрийгөө бүрэн дайчлан яваа, ирээдүйтэй, цаашид юугаар ч явах боломжтой, бас сайн сагсчин болж ч магадгүй манай ангийн шилдгүүдийн нэг Баттөр маань энэ удаагийн онцлох хүүхэд боллоо. Сэтгэгдлээ заавал үлдээнэ гэж найдаж байна шүү.
- Өнөөдөр англи хэлний улсын олимпиадын нэгийн даваа сургууль дээр боллоо. Ганц, хоёр эргэлзэх юм байснаас биш, уул нь амархан юм байсан, гайгүй байхаа... - Өнөөдөр Цээмаа багш Монгол хэлний хичээлээ орсон. Даалгавраа ч өгж л таараа л даа, гэхдээ хийхийг үнэхээр хүсвэл блог руу л орох хэрэгтэй болсоон, удахгүй тавинаа... - Өнөөдөр эцэг эхийн хурал болж өнгөрлөө. Дүнгүүдээ танилцуулж, математикийн хэдэн сүйрсэн шалгалтын дүн, бас бус юм ярьсан сурагтай... - Маргааш Цээмаа багш "Цагаан сар ба хар нулимс", "Ламбагуайн нулимс" зохиолоо асууж шалгаж болзошгүй. Блогоосоо татаж аваад уншсан нь найдвартай байх... - Хөлбөмбөгийн Дуулиан-2020 тэмцээнд манай сургууль хэсэгтээ 6,11,45-р сургуулиудтай оржээ. Хэсгээс 2 баг шалгаран тэмцээнээ үргэлжлүүлнэ, 12 сарын 8-нд эхэлнэ...
Хүүе, хэн дэлхийг өргөөд байнаа??? Тэгэхээр хэл нь яадаг байхнуу???
2006-2007 онд ашиг орлогоороо эмэгтэй дуучдаа тэргүүлсэн Канадын нэрт дуучин Nelly Furtado энэ жил гаргасан LOOSE цомогтоо багтасан дуунуудаа болон хит дуугаа амьдаар дуулж багтаасан LOOSE:THE CONCERT цомгоо гаргах гэж байна. Энэ цомгийг худалдаанд гарахаас нь өмнө татаарай, амьдаар аялан тоглолт хийж байсан үеийнх нь дуунууд байгаа. 1. Afraid 2. Say It Right 3. Do It 4. Wait For You 5. Showtime 6. All Good Things (Come to An End) 7. I’m Like A Bird 8. Glow 9. No Hay Igual 10. Promiscuous 11. Maneater Татах
За тэгэхээр өнөөдөр Манай блогийн удирдлага 7 хоногийн онцлох хүүхдээр тодорсон 3 анддаа шагналыг нь гардуулсан. Галаа, Гээдээ, Бажгаа нар шагнал хүртэх байсан ч Бажгаа маань PLAYTIME-даа бэлдээд завгүй, чөлөөтэй байгаа тул 2-р байранд орсон Зоогийд шагнал нь очсон. Битгий гомдоорой Бажгаа манайхан чамд лав шагнал өгнөө за. Тэгээд овоо CCW-2 гарчихлгүйхэн шиг эвтэй найртай тортоо хуваагаад идсээн гэж. Зургийг удахгүй тавих болноо...
Тооны шинжлэх ухаан үнэхээр агуу шүү хэн ч ойлгочихоор юм байгаалда гэхдээ сонирхолтой байгааз үржиж нэмэхийн гайхамшиг гээд нэрлэчихүү
3 x 37 = 111 ба 1 + 1 + 1 = 3
6 x 37 = 222 ба 2 + 2 + 2 = 6
9 x 37 = 333 ба 3 + 3 + 3 = 9
12 x 37 = 444 ба 4 + 4 + 4 = 12
15 x 37 = 555 ба 5 + 5 + 5 = 15
18 x 37 = 666 ба 6 + 6 + 6 = 18
21 x 37 = 777 ба 7 + 7 + 7 = 21
24 x 37 = 888 ба 8 + 8 + 8 = 24
27 x 37 = 999 ба 9 + 9 + 9 = 27
Энэ та нарын мэдлэгт жоохон ч гэсэн хувь нэмэр оруулах байх гэж найдаж байна
• Ихэнх рекламны цаг нь 10:10 дээр тохируулагдсан байдаг.
• Тэмээлзгэнэ зөвхөн 24 цагийн л амьдралтай
• Алдарт Элвис Пресли ихэр төрсөн боловч ихэр нь төрөөд удалгүй нас баржээ, тиймээс нэрэндээ түүнийхээ дурсгалд зориулан Аарон нэрийг нь нэмжээ
• Donald нугас инээдмийн хүүхэлдэйн киног Финландад гаргахыг нь хориглож байжээ учир нь гэвэл ердөө л доогуураа өмд өмсөөгүйд нь гэнэ
• Онгоцны осолоос илүү хүн илжигэнд алуулдаг.
• Аварга наймаалж хамгийн том нүдтэй амьтан юм
• TYPEWRITER гэдэг үг бол компьютерийн гарны нэг эгнээнд байх бичигдэж болох хамгийн урт үг юм.
• Мерлин Монрогийн нэг хөл нь 6 хуруутай байсан
• Шекиспир "assassination (алан хядлага)", "bump (мөргөлдөөн)" гэх 2 үгийг үгийн санд оруулж ирсэн
• Racecar, kayak ард урдаасаа адилхан уншигдах болно
• Эмгэн хумс 3 жил унтдаг
• Бичгийн машин дээр бичигдсэн анхны зохиол бол Том Сойр-н адал явдал юм.
• Зарим арслан өдөрт 50 удаа ч нийлүүлэгт орох нь бий.
• Эрвээхэй хөлөөрөө юмыг амталдаг.
• Дэлхий дээр өдөрт 10 тонн тоос унаж ирдэг.
• Сингапурт ганцхан л галт тэрэгний буудал байдаг.
• Нэг аяга кофенд 1,00 химийн бодис ордог.
• Жирийн хүн орондоо ороод 7 минутын дотор унтаж эхэлдэг.
• Уинстон Черчел эмэгтэйчүүдийн бие засах газар төржээ.
• Англи хэлэнд dous-өөр төгссөн зөвхөн 4 үг байдаг: tremendous (лут, мундаг ), horrendous (аймшигтай), stupendous (сїрхий, алдартай ), hazardous(аюултай, түгшүүртэй)
• Алтан загас нь зөвхөн 3секундын л санах ойтой.
• Хэрвээ та алтан загасаа харанхуй өрөөнд байлгаад байвал цагаан өнгөтэй болж хувирдаг.
• Жирийн хүн амьдралынхаа хугацаанд 2 долоо хоногыг замын гэрэл солигдохыг хүлээж өнгөрүүлдэг
• Хэн ч тохойгоо долоож чадахгүй
• Сам хорхойн зүрх нь толгойндоо байдаг.
• Бельги улсын хуулинд дунд сургуулийн бүх хүүхдүүд аман хуурын хичээл үзсэн байх ёстой гэж заадаг.
• Дундаж хүн амьдралынхаа туршид 3,000 удаа бэлгийн харьцаанд ордог ба 2 долоо хоногыг үнсэлдэж өнгөрөөдөг.
• 'Sixth sick sheik's sixth sheep's sick' гэж Англичууд хамгийн хэцүү түргэн хэллэг гэж үздэг.
• Хэрвээ та хэтэрхий чанга найтаавал хавирга чинь хугарах ба хэрвээ найтаахаа зогсоох гэж оролдвол толгой болон хүзүүнийхээ судасыг тасдаж үхэх аюултай!
• Асаагуур шүдэнзнээс өмнө зохион бүтээгджээ.
• Танилцах зар өгөж буй улсуудын 35 хувь нь аль хэдийн гэрлэсэн хүмүүс байдаг.
• Хэрвээ хүн нүдээ нээх гэж хүчээр оролдоод байвал нүд нь бүлтэрч гарах аюултай гэнэ!
• Динамит буюу тэсрэх бөмбөгийн бүтцэнд самар ордог
• Калифорни мужийн Лос Анжелос хотын бүтэн нэр нь El Pueblo de Nuestra Senora la Reina de los Angeles de Porciuncul.
• 1унци шоколаданд 6мг кафейн агуулагддаг.
• Тэмээний сүү хэзээ ч ээддэггүй
• Тахиа нь Трекс динозавртай маш ойрын төрөл.
• Өмхий хүрэн нь Европийн оготны чоно юм.
• Анх бэлгэвчийг 1500аад оны үед зохион бүтээсэн ба маалингаар хийдэг байж.
• Дэлхий дээрхи бүх навчны 85хувь нь далай доор ургадаг.
• Салхич шувуу нисэж байхдаа унтдаг.
• Шоргоолж нь хэзээ ч унтдаггүй амьтан юм.
• Сарьсан багваахай нар агуйгаас гараад заавал зүүн тийшээ эргэж нисдэг.
• Анааш чихээ өөрөө хэлээрээ цэвэрлэчихдэг.
• Хүн амьдралынхаа хугацаанд 60000 фунт хоол хүнс иддэг байна, энэ нь 6 ширхэг заантай адил хэмжээ юм байна
• Бидний биед 1 секунданд 15сая эс үүсэж мөн тийм хэмжээний эс үхэж байдаг.
• Дельфин нэг нүдээ нээлттэй ундтаг
• 3000гаруй жилийн өмнө Египтчууд 30хан насандаа л нас бардаг байсан
• Америкийн цагаан ордонд 13,092 хутга сэрээ халбага байдаг
• Өдөр бүр дэлхий дахинд 20 банк дээрэмдүүлдэг, дунджаар 2500 доллар хулгайлдаг байна
• Алдарт Мона Лиза хөмсөггүй, учир нь Сэргэн мандалтын үед хөмсөггүй байх нь моод байжээ.
• Ойн түймэр уулын уруугаас илүү дээшээ илүү хурдан тархдаг
• Нар дэлхийгээс 330000 дахин том юм байна
• Токиод дугуйгаар явах нь машинаар явахаас 50 дахин хурдан
• Уруулын будгын найрлаганд загасны хайрс ордог
• Муурны шээс харанхуйд гэрэлтдэг
• Цазаар авах цахилгаан сандалыг шүдний эмч бүтээсэн
• Дэлхий 6,600,000,000,000,000,000,000 тонн жинтэй
• Жилд 10000 гаруй шувуу цонх мөргөж үхдэг байна
• Хүн найтаах тэр агшинд хүний биеийн бүх үйл ажиллагаа түр зогсдог, зүрх хүртэл
• Дэлхийн хүн амын 7% нь солгой
• Дэлхий дээр минут бүр 7 хүн нохойнд хазуулж эмнэлэгт хүргэгддэг
• Хүүхэд төрөхдөө тойггүй төрдөг 2-6 насанд үзэгдэж эхэлдэг
• 50 настай хүн дунджаар 5жилийг оочерт дугаарлаж жагсаж өнгөрөдөөг (пээ одоо тэгээд яанаа ямар урдуур нь дайраад байлтай биш)
• Шүдний сойз 1498 онд анх зохион бүтээгдсэн
• Компьютер хэрэглэгч жирийн нэг хүн минутанд 7 удаа нүдээ цавчдаг
• Хүний хөл үдээс хойш бусад үеээс маш том байдаг
• Дэлхий дээр хойшоо эргэж харахгүйгээр ард талаа хардаг 2 амьтан л байдаг тэд бол туулай мөн тоть
• Их Британы ханхүүд болох Charles William 2 хэзээ ч нэг онгоцоор хамтдаа явж үзээгүй учир нь ердөө л гэнэтийн ослоос болж гэнэ
• Harley Davidson мотоцикл анх 1903 онд зохион бүтээгдсэн ба карбюратор нь улаан лоолын лаз байжээ
• Цагаан баавгай солгой гартай цорын ганц амьтан
• далайн од тархигүй
• Marlboro Компаний анхны үүсгэн байгуулагч эзэн нь уушигны хорт хавдараар үхсэн
• Хүмүүс сэргэхийн тулд 1аяга кофе уудаг гэвч үнэндээ алим нь кофенээс хэд дахин илүү сэргээх шидтэй
• Гэрт үүсээд байдаг тоос нь үнэндээ та бидний үхэжсэн арьс гэнэ
• Гахай хэзээ ч тэнгэр харж чадахгүй
• Эмгэн хумс нь юм идэхгүйгээр 3жил болж чадна
• 1,111111 x 1,111111 = 1234567654321
• Муур 100аад авиа гаргаж чаддаг байхад гөлөг дөнгөж 10хан авиа гаргадаг байна
• Oxford-ийн толиндох хамгийн урт үг нь pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis
• Хэрвээ Барби хүн байсан бол 39-23-33 гэсэн харьцаатай бүсгүй байх байна
• Дэлхий дээр хамгийн эрт аав ээж болсон хүмүүс бол 8 9настай Хятадын иргэд юм
• Хүний хамар болон чих амьдрах хугацааны туршид тасралтгүй өсөж өөрчлөглөж байдаг
• Анааш хэзээ ч ханиалгадаггүй чадах ч үгүй гэнэ
• Сансарт хүн уйлж чадахгүй учир нь дэлхийн татах хүч байхгүй
• Да Винчи Мона Лиза-ийн уруулыг нийт 12жил зурсан
• Үнээд хөгжим сонсгоод саавал хэд дахин их сүү өгдөг гэнэ
• Хүүхэд хавар бусад улирлаас илүү маш хурдацтай өсдөг
• дэлхийн хүн амын 50хувь нь ерөөсөө утас авч(хариулж) үзээгүй
• Хулгана морь 2 бөөлжиж чаддаггүй
• Хэрэв та 1цаг тасралтгүй утсаар ярьвал чихний хулхи 70дахин ихэснэ
• Библи бол дэлхийн хамгийн борлуулттай ном бас дэлгүүрээс хамгийн их хулгайлагддаг ном юм байна
• Нэг нь Мерилин Монрогийн хөхөвчийг 14000$оор худалдаж авсан байх юм
• Хүн үхэхэд хамгийн сүүлд хөдөлдөг эрхтэн нь хэл юм
• Африк тивд бараг 1000шахам хэлээр ярилцдаг байх нь
• Үнсэлцэхэд 1000калори шатдаг байна (охидоо үнсэлцээрэй гэхдээ дурласан хүнтэйгээ л хэхэ)
• Buckingham-ийн ордон 600 өрөөтэй гэнэ
• Бахамад далайн доор нэгэн шуудангийн газар байдаг
• • Альберт Эйнштэйныг үхэхэд нь тархийг нь авч шилэн хоргонд хийж судлаж байсан боловч алдагдсан гэнэ(ээ бурхан минь хэн нь шал хэрэггүй харж суугаа болдоо)
• Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
• Цох (Beetle) нь яг алим шиг , соно (wasp) нь яг хатаасан самар шиг өт(worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна
• Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм
• Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
• Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
• Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
• Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
• Хүний зүрх өдөрт 100,000удаа цохилдог байна.
• Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
• Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5сая удаа хөдөлдөг.
• Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
• Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй
• Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг
• Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна
• Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан
• Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл
• Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13ны Баасан гаригтай байдаг байна
• Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна
• Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна
• Жирийн балын харандаагаар 35милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна
• Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг
• Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг
• Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй
• ДЭлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахиан амжилт нь 13секунд гэнэ
• Эмгэн хумс нь 4 хамартай
• Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу
• Чарлес Осборн гэгч хүн тасралтгүй 69жил зогьссон байна
• Энгийн хүн өдөрт заалттай 10удаа инээдэг
• Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ
Уундаа админыг ингэж сайн ажиллаад байхад яаж хараад суугаад байхав дээ тээ.
Манай ангийнхан маань бузартай мэссенжэрддэгийг бүгд л мэдэх байх .Тус болох үүднээс
(・ェ-) ... сайхан амраарай ( ^_^) ... сайнуу m(._.)m ...баярлалаа m(_ _)m ...уучлаарай (^o^) (’-’*) ( ̄ー ̄) O(≧∇≦)O \(^ ^)/ ... би их баяртай байна ヘ(^_^ヘ)(ノ^_^)ノ ... дуул, бүжиглэ (;_・) ... гунигтай (ToT) ... уйлж байна ( ̄へ ̄) ... сэтгэл дундуур (*´ο`*)=3 ... санаа алдах ―(T_T)→ ... бїтэлгүйтэл \(--)/ ... татгалзах o(>< )o o( ><)o ... wiggle
( ゚,_ゝ゚) ... шоолох
☆⌒(>。≪) ...өвдөх
\(>o<)/ ... бажгадах (゚ー゚)(。_。) ... тэгье тэгье (ι´Д`)ノ ... call (´~`) ... нойрмог [(--)]ZZzzz ... ( `_)乂(_' ) ... дуэл
Маргааш 18 цаг орчимд 31 номерт эцэг эхийн хуралтай. Заавал хэлээрэй, эцэг эхчүүддээ. Хоцорсон хүүхдүүдийн нэрсийг багш бүр баримттай нь харж байгаад нэр дуудаж, ажил хуваарилж өгсөн. Мэдээж 1-р улирлын дүн, бас бус горимын яриа байгаа байлгүй. Ирц 100 биш юмаа гэхэд 99 хувьд хүрнэ гэдэгт найдаж байна шүү...
Маргааш дэвтэр хураана гэсэн чинь л Мигаагаас авахуулаад Төөгөө гээд бүгдээрээ л сандраад даалгавар тавиад өг гээд байхын. Админых нь ном жаахан заваан, дээр нь бөөн юм бичцэн байгаа учраас хүлцэл өчье, гэхдээ лав ойлгогдоноо.
Бүтэн нэр: Лхагвадорж Сүхбат Төрсөн он сар өдөр: 1991.02.05 Төрсөн газар: Монгол Хоч: 2СҮХ, SS Хобби: Бүжиглэх, хөгжим сонсох, шүлэг бичих Сонсдог хөгжим: Хип-хоп Бага нас: Сүхбат маань 131dg-ийн хамгийн отгон гишүүн юм. Тэрбээр анх цэцэрлэгээр хүмүүжиж, дараа нь 1998 онд 52–р сургуульд элсэн орж, эрдэм сурах эх үндсээ тавьжээ. Тэр үндэс нь ч сайн байснаас сургууль, ангидаа нэр алдартай болж байсан ч дундаа 32-р сургуульд шилжин суралцан улмаар 6-р ангидаа буцаад 52-р сургуульд элсэн орж суралцах болжээ. Улмаар 2006 онд МГС-тай 1-р сургуульд ирж, богинохон хугацаанд 131dg-ийн жинхэнэ гишүүн болж чаджээ. 131dg-д Ангийнхан нь түүнийг итгэлтэй, найдвартай, тусч, хөдөлмөрч гэдгээр нь түүнийг хүндэлдэг юм . 2СҮХ маань хэдийгээр богинохон хугацаа ч гэлээ их зүйлийг амжуулчихжээ. Хамгийн том жишээ нь энэ жилийн урлагийн үзлэг юм. Чухамхүү Төөгөө, 2СҮХ 2-ын ухаалаг удирдлагын ачаар бүжгийн хамтлаг шилдэг хамтлаг, сургуулийн аварга, 2СҮХ маань өөрөө шилдэг бүжигчин болсныг бүгд хүлээн зөвшөөрнө. Бүжгийн Next Star клубт харьяалагдаж байсан шилдэг бүжигчин маань өдгөө free agent статустай байгаа тул түүнийг элсүүлэхээр олон ч бүжгийн клубууд санал тавьсаар байна. Мөн сагсан бөмбөгийн шигшээ багт багтан тоглосон гэж байгаа. Бүр зогсохгүй манай хүн бага анги, дунд ангидаа олон олимпиадаас /математикийн/ медаль хүртэж байсан. Бас "Миний нутаг" нэртэй шүлгийн ном ч хэвлүүлээд амжсан манай ангийн шилдэг яруу найрагчдын нэг юм аа. /та бүхэндээ номыг нь заавал блогоороо дамжуулж хүргэх болно/ Ойрын үед SS маань ойрын үед их л завгүй явна. Хичээлдээ мэрийн суухаас гадна бусад цагаар давтлаганд суун, өөр сургуулиудад бүжгийн хичээл заагаад тэр шүү дээ. Бүр анхны цалингаа авсан гэж байгаа, дашрамд дурьдахад баяр хүргэе. За тэгээд манай хүн стрессээ бүжиглэж тайлан, хэзээд ХИП-ХОПтойгоо гэсээр зөвхөн урагшаа явж байна.
Энэ Английн өсөж байгаа залуу поп дуучин Shayne Ward-ийн шинэ цомог Breathless байна. Энэ жил Английн хөгжмийн урлагт шинэ үсрэлт, тэсрэлт хийж, бүр алдарт WEMBLEY-д ч тоглоод амжсан гэж байгаа. Английн шилдэг цомгийн жагсаалт, Billboard-д нэлээн өндөр амжилт гаргана гэж үзэж байгаа юм байна. Юу ч гэсэн сонсоод үзье, татаад байгаарай... 1. No U Hang Up 2. Breathless 3. If That’s OK With You 4. Damaged 5. Some Tears Never Dry 6. Until You 7. Stand By Your Side 8. Melt The Snow 9. Tangled Up 10. Just Be Good To Me 11. U Got Me So 12. You Make Me Wish 13. Tell HimТАТАх
За тэр яахав, цаана чинь өнөөдөр химийн сонгонд сууж байсан хэдэн гарууд туршилт хийнэ гэж нээрээ алаад хаяжээ. Анхны туршилт байснаас ч тэрүү, аль эсвэл санаатай хорлон сүйтгэх ажиллагаа хийе гэсэндээ ч тэр үү Ёндоо, БЕК 2 маань болох болохгүй юман дээр болох болохгүй юм хийгээд химийн кабинетийг химийн хорт бодисонд хордуулаад авч гэж. Бүх хүүхдүүдийг угаартуулж, ангиа сүүлд нь өөрсдөө цэвэрлэсэн гэнэ. Тэгээд дуусаагүй ээ, 4 давхрын өрөөнд саваа цэвэрлэх гэж ус дээрээс нь хийж дэлбэлээд, 00 будаа гэж. Гэхдээ цэвэрлэсэн л дээ, БЕК*ийн маань толгойны манараа гарсан болов уу, яагаа бол???
Бажгаа vs Яруу хэн нь ялж байна даа???
Манай ангийн Тэмүгэ маань цаана чинь салхин цэцэгтчихээд бүр болохоо байж байна гэнэ. Хамаг биен дээгүүрээ хөх өнгөтэй юм түрхчихээд л гэртээ, рс-ийхээ өмнө суучихаад, блог дээрээ сэтгэгдлээ үлдээсэн шигээ л сууж байна гэнэ. Яахав, хүн бүр л тусах ёстой юм чинь сэтгэлээ чанга барьж, гамаа сайн хийгээд, хурдан эдгээд ангийнхан дээрээ ирээрэй. Бид үргэлж хамтдаа, сэтгэл зүрхэндээ ч...
Өдрийн хоолонд л ихэнх нь хамгийн дуртай. Учир нь 1,2-р хоол өгдөг болохоор тэр шүү дээ. 1-р хоол нь ямар хоол байсныг санахгүй байгааг бодоход тийм ч амттай, бас сэтгэлд үлдэхээр байгаагүй л юм шиг байна. Гэхдээ борщ байсан шиг. Лав л талх маань л хамгийн түрүүнд дууссан. 2-р хоол нь гоймонтой хуурга байсан. Бүр илүү таваг хуурга ирээд тэрийгээ идэх хүн байхгүй болтол цадсаан гэж. Бас сүүтэй цай ч нэлээн эрэлт хэрэгцээтэй байсан. Ер нь бодоод байхад бид Сэлбэ амралтын хоолонд дасч эхэлж байх шиг ээ??? Амралтанд амарч байсан эцэж цуцашгүй бүжиглэгч хэдэн өвөө нар маань нэг юм гэр лүүгээ харьжээ. Тиймдээ ч 3 өрөө суларч, хөөрхий муу семинарын өрөө маань хоосроод л үлдэв. Бүр сүүлдээ ор илүүдэж, зарим нь 2,3-уулахнаа бүтэн өрөөг эзэгнээд авлаа гэж.
3 дахь санал асуулга маань тун өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Нийт 75 санал өгөгдсөн нь өмнөх санал асуулгуудаас бараг 2 дахин их болж байна. Дүнгээ нэгтгэн үзье. 1. Х.Галбадрах- 25 санал- 33% 2. М.Өлзийхутаг- 24 санал- 32% 3. Б.Пүрэвдаш- 18 санал- 24% 4. Б.Золжаргал- 8 санал- 10% Ингээд Галаадаа баяр хүргэе. Маргааш жинхэнээсээ шагналаа гардуулнаа.
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ихэр улаан галын цац бадман дєлєн дээр Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр Есєн голын цан хєєрєх царман дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би.
За тэгэхээр үүнийг уншихаас өмнө энэ бол зөвхөн миний бодол гэдгийг анхаарч үзээрэй. Санал нэгдэх болон, санал зөрөх болбол сэтгэгдэл заавал үлдээгээрэй. Энэ тэмцээний өмнө манай эрэгтэй эмэгтэй багууд тун өнгөтэй байсан, бид ч итгэл хүлээлгэж байсан. Яагаад хүсэн хүлээж байсан амжилтаа үзүүлж чадсангүй вэ??? 1. Сугалаа үнэхээр бидэнд ээлтэй гарсан. Шууд л медальд хүр гэчихсэн юм шиг. Тэгээд бид хэсэгтээ таарсан багуудаа хараад хэтэрхий тайвширчихсан юм болов уу гэж бодогдмоор. Нэг ёсондоо басчихав уу. 10г л гэж байгаад хамгийн сул учраадаа хожигдоод өөрсдийгөө хүнд байдалд орчихлоо. Үүнийг би даваагүй юм байж дараагийнхаа учрааг бодох буюу гоол хийгээгүй байж яаж баярлахаа төлөвлөхтэй адилтгаж байна. 2. Баяка багш хэдийгээр онолын хувьд маш их зүйлийг хэлж өгсөн нь үнэн боловч бидний тоглолтыг, ямар давуу талтайг мэдэхгүй учраас буруу сэлгээ хийсэн. Бүгдийг нь тоглуулах ямар албатай биш, хэтэрхий олон сэлгээ хийж, багийн тоглолт унтрааж, хамгаалалтын хүчийг сулруулсан. 3. Бид бэлтгэл дээр маш олон довтлох тактик боловсруулсан боловч алийг нь ч талбай дээр хийж чадсангүй. Бидэнд сэтгэлзүйн бэлтгэл илт дутагдаж байлаа. Талбай дээр гараад зарим нь хэтэрхий биеэ бариад сандарчих юм. Түүнээсээ болоод гэрийн даалгавраа хийж чадахаа болчихсон. 4. Торгуулийн шидэлт. Статистик үзүүлэлтийг харвал манай анги нийт тэмцээний турш ойролцоогоор 30 орчим торгуулийн шидэлт гүйцэтгэсэн байна. Гэтэл хэдийг нь хийсэн бэ?? 6-7-г нь л. Та итгэх үү? Үүнд сэтгэлзүйн бэлтгэл нөлөөлсөн нь лавтай ч өөртөө итгэлгүй байдал бүр их хамаарна. Шидэлт муу байсан нь хожигдолд их нөлөөллөө. 5. Шүүгчид. Дүрмээ барих ёстой байхад өөрсдийнхөөрөө шийдсэн шүүгчид ч буруутай. Энэ талаар өмнө нь бичсэн болохоор илүү хэрэггүй биз. 6. Эхний тоглолтонд холбогчгүй тоглосон, халаалт ч байхгүй. Холбогчгүй болохоор тоглолт яаж унтарч, бөмбөгөө алдаж байсныг харсан байлгүй. Ингээд дараагийн тэмцээнд яаж бэлдэх ёстой вэ??? 1. Эртнээс заал байнга авч тактикийн болон шидэлтийн бэлтгэл хийх. 2. Багшаар дасгалжуулуулах бол өөрсдийн юу хийж чаддаг болохоо сайн харуулах, ямар үед хэнийг гаргах вэ гэдгийг нухацтай тооцоолж, бүрэлдэхүүнээ зөв сонгох 3. Сэтгэлзүйн бэлтгэл хийх. Өөрсдийгөө чадна гэдгийг мэдрүүлж, өөдрөг, итгэлтэй байдлыг төрүүлж талбай дээр байхдаа ч биеэ барихгүй болтол нь бэлдэх. 4. Сугалаагаа сайн мэдэн, тоглох цаг, өрсөлдөгчдөө судлах. Дүрмээ ч унших хэрэгтэй бололтой. Эцэст нь дүгнэхэд би блог дээрээ хэн сайн, хэн муу тоглосон гэж бичмээргүй байна. Бас унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг буруугаа хэн нэгэнд тохмооргүй байна. Зүгээр л яагаад боломжоо ашиглаж чадсангүй вэ гэдгээ л бичлээ. Гэвч бодит байдал дээр тун өөр, маш хэцүү, талбай дээр үнэхээр дарамттай байдаг гэдгийг санаад өөр өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг бичээрэй.
Пөөх, ямар гоё бөмбөг вэ???...
Өчигдөр эхэлсэн Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний дүн өнөөдөр гарсан байх ёстой. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 12 баг оролцсон бөгөөд бидэнд байгаа ОРИ-ийн өгсөн мэдээгээр хөвгүүдэд 11б алт, 10а мөнгө, 10г хүрэл медаль хүртжээ. Манай ангийн эмэгтэй баг хэсгээсээ 2-р байр шалгарч гаран, В хэсгийн лидер 9г ангитай учраа таарч тоглосон. Харамсалтай нь манай охидын багийн тоглолт оролгүй, өрсөлдөгч багийнх нь довтолгоо нь амжилттай болсоор 9:5-ийн харьцаатайгаар хожигдож тэмцээнээ дуусгалаа. Хөвгүүдийн багийн хувьд энэ тэмцээний бас нэгэн сенсацийг тарьж хэсгээсээ шалгарч чадсангүй. Өнөөдөр хийсэн хэсгийн сүүлчийн тоглолтоо хэсгийн лидер 10г ангитай хийн нэмэлт цагт 20:15 харьцаатайгаар хожин, D хэсэгт нийт 3 баг оноо тэнцэн бөмбөг тоолох болоход 10г анги 1-ээр, 10в, 11г ангиуд адилхан -1 бөмбөгтэй болж, хоорондын тоглолтын үзүүлэлтээр 10в анги хэсгээс “азаар” шалгарлаа. Уул нь 10в анги 10г ангитай хийсэн тоглолтонд ангийн бус бүртгэгдээгүй тоглогчийг оруулсан учраас олон улсын сагсан бөмбөгийн дүрмэнд заасны дагуу шууд бүтэн багаараа хасагдах учиртай ч том толгойтой шүүгчид нь авч хэлэлцсэнгүй. Дүрмийг нь авч ирээд, бүгдийг нь тайлбарлаад ч тусыг эс олов. Баяка багш ч үүнд буруутай. Шүүгчийн шийдвэрийг болоогүй байхад нь хүлээн зөвшөөрчихөөд өөрөө явчихдаг. За яахав, нэгэнт өнгөрсөн юмыг. Дараагийн тэмцээнүүдэд шүүгчтэй нь хамт хождог болноо. 11г анги хасагдсантай зэрэгцэн тэмцээний favorite байсан 11а анги мөн хасагдаж шуугиан тарьсан. Ерөөс энэ тэмцээн томчуудад халтай болж байна. 11б-ээс бусад 11-р ангиуд хасагдсан байсан. Тэмцээний дүнг бид маргааш мэдээлэх болно.
Блог маань сургууль болон ангид үүссэн нөхцөл байдлын улмаас энэ өдрийн онцлох хүүхэд булангаа нэлээн хэдэн өдөр ажиллуулж чадсангүй ээ. Тэгэхээр энэ 7 хоногийн эхний онцлох хүүхдийн талаар одоо бичих гэж байгаадаа блогийн зүгээс их баяртай байна. Бүтэн нэр: Нямдаваа Нямхүү Төрсөн он сар өдөр: 1991.03.15 Төрсөн газар: Монгол Хоч: Дамбо, Улаан Хобби: Ном унших, pc тоглох Бага нас: Нямхүү маань цэцэрлэг энээ тэрээд бараг суралгүй, гэрийн хүмүүжил олж аван, 1998 онд нийслэлийн 73-р сургуульд анх элсэн орж байжээ. Тэгээд суралцаж эхлээд л анги хамт олон дотроо нэр хүндийг олон ангийн даргаар он удаан жил ажиллаж, бүр Уран жиргээ уралдаанд ч амжилттай оролцож явав. Түүний хажуугаар математикийн олимпиадуудад амжилттай оролцож Баянгол дүүргийн аваргаар 2 удаа тодорч, 1 удаа хүрэл медалийн эзнээр шалгарч байв. Бусад жижиг математикийн олимпиадуудаас 10 орчим медаль зүүж байсан байна. Ийнхүү тогтмол өндөр амжилт үзүүлсээр 2002 онд 1-р сургуулийн МГС-тай ангид элсэн орж суралцах болсноор 131dg-ийн гишүүн болжээ. 131dg-д Нямхүүг ангийнхан нь шударга, өөрийн гэсэн бодолтой, итгэлтэй, зоригтой залуу гэж үнэлдэг. Хэлсэндээ хүрдэг, амласнаа биелүүлдэг жинхэнэ эр хүн. Ямар ч үед өөрийн үзэл бодолдоо үнэнч, зорьсондоо хүрэх чин эрмэлзэлтэй гэдгээр чинь ангийнхан чамайг хүндэтгэдэг. Тэрбээр математик, физикийн хичээлээр олимпиадуудад тогтмол амжилттай оролцож, цөөнгүй медаль хүртэн, амжилт үзүүлсээр буй манай ангийн “олимпиадын” нөхдүүдийн нэг. Ангийн шилдэг хаалгачдын нэг. 5-р ангиасаа хойш хаалгачаар бэлтгэгдэн өдгөө өөрийн мэдрэмж, байрлалаа зөв эзлэх чадвараараа ангийн 2-р шигшээ багт багтан Сургуулийн спартакиадын мөнгөн медалийг хүртсэн юм. Манай хүн бас PC тоглох асар их авьяастай. Тэр тусмаа хүн хутгалах. Түүний хутганы амтыг мэдрээгүй хүн манай ангид байхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Тийм хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй, бусад нь Нямхүүд ховлоорой. За тэгээд түүний талаар хөгжилтэй яриа, дурсамж маш олон. Энд тийм ч ихийг бичье гэж бодсонгүй, та нар бичээрэй. Ганцхан жишээ: Рагчаа багш: Гэхдээ л чи улаан. Ойрын үед: Физик, математикийн олимпиадуудад бэлдэн, химийн сонгонд сууж, өөрийн өмнө байгаа зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж байгаа манай ангийн лидерүүдийн нэг. Азийн физикийн олимпиадад оролцох Монголын шигшээ баг, олон улсын математикийн олимпиадад оролцох Монголын шигшээ багт багтан , өөрийгөө юу хийж чаддагаа үзүүлж чадна гэдэгт би итгэж байна. Чиний нөөц бололцоо, хийж чадах зүйл чинь агуу том гэдэг зөвхөн би биш нийт ангийнхан чинь итгэдэг.
1924 оны 11 сарын 26-ны өдөр манай улс Тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 83 жил өнгөрч, өнөөдрийг хүртэл МОНГОЛ УЛС гэж дэлхийд нэрээ дуудуулсаар иржээ. Ардын хувьсгал ялсан ч тусгаар тогтнолоо тунхаглах, цаашлаад бусад улс гүрэнд хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-д элсэх гээд их асуудал бидэнд их байсан. Гэвч бидний өвөө эмээ, тэдний найз нөхөд, тэдгээрийн аав ээж нь эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чадсанаар өнөөгийн ардчилсан Монгол орон оршиж тогтнож байнаа. Улс Тунхагласны баяраа амралтын өдөр болгон улс орон даяар УИХ зарлан батласан нь Монгол улсын иргэн биднийг архи уун, агсам тавьж, хий дэмий цээжээ дэлд гэсэндээ биш, би агуу Монголын иргэн, Чингисийн үр сад, тийм болохоор би агуу хүн, бид удахгүй хөгжинө гэж хоосон ярь гэсэндээ биш, харин 11 сарын 26-ны өдөр бол Монголын ард түмэн, тэдгээрийн үр сад бидний ирээдүйг шийдсэн, гэрэл гэгээтэй замд оруулсан агуу өдөр байсныг сануулан, эх оронч, үндсэрхэг үзэлтэй болж иргэдээ хүмүүжээсэй гэсэндээ, өөрсдийнхөө өмнө байгаа боломж, хөгжих арга замын талаар нэг эргэж бодоосой гэсэндээ л байсан гэж би боддог. Юутай ч энэ өдөр бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол орны баяр, түүнд харьяалагдах монгол үндэстэн, иргэд бидний баяр юм аа.
Өнөөдөр болсон сагсны тэмцээний дүн: Манай ангийн охидын баг одоогийн байдлаар D хэсэгт 9д ангийг 14:2 харьцаатайгаар хожин 10б ангид 16:8 харьцаатайгаар хожигдон хэсгээсээ гарах болзлыг хангаад байна. Хөвгүүдийн баг мөн 4-р хэсэгт орон 10в ангид 15:9-өөр хожигдон, 11в ангийг 19:15-аар хожсон байгаа. Маргааш шийдвэрлэх тоглолтоо 10г ангитай хийнээ. Ангиараа ирж хөгжөөн дэмжихийг хүсч байна. Учир нь маргааш шийдвэрлэх тоглолтууд болно.
Маргааш Сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай ангийн баг оролцох бөгөөд D хэсэгт орж тоглох гэж байна. Манай ангийн баг амжилттай тоглох итгэл дүүрэн бэлтгэж байна. Бүрэлдэхүүний хувьд багшийн хэлсэнчлэн гайгүй гэсэн бүгдийг нь оруулж тоглох бололтой. Ойролцоогоор 10 гаруй хүүхэд багтан тоглоно. Маргааш заавал ирж дэмжихийг хүсч байна.
Хэхэ, Энэ жинхэнэ хүчирхийллийг харуулсан зураг байна уу, үгүй юу???
Alica Keys өөрийн шинэ гаргасан AS I AM цомгоороо BILLBOARD-ийн жагсаалтанд хүч түрэн орж ирэн, 1-р байранд жагсчээ. Юутай ч татаж үзээрэй. 1. As I Am (Intro) 2. Go Ahead 3. Superwoman 4. No One 5. Like You’ll Never See Me Again 6. Lesson Learned (featuring John Mayer) 7. Wreckless Love 8. The Thing About Love 9. Teenage Love Affair 10. I Need You 11. Where Do We Go From Here 12. Prelude To A Kiss 13. Tell You Something (Nana’s Reprise) 14. Sure Looks Good To MeТатах
Өглөөний хоолон дээр бантан бидний урд ирлээ. Мэдээж бүгдээрээ л өлссөн байсан нь үнэн юм чинь идэж л таараа, тэгэхдээ л үзэмний шүүс бас уусан. Гэвч Бурхан 7-ийн зарим гишүүд хоолон дээр харагдсангүй, бодвол унтаж л байсан байх. Өчигдрийн CCW-1-ээс эсэн мэнд үлдсэн цорын ганц тортыг ангиараа хувааж, гэхдээ эв найрамдалтайгаар. Даанч идсэнийхээ дараа амтыг нь дахиж амтлахыг хүссэн нөхдүүд хэрэггүй л байлдаж гээд явж байсан гээл үү. Хоолоо идээд л манайхан сагс тоглохоор урд талын шийд лүү явлаа. Хөлбөмбөг тогломоор байна гэж зарим нь эсэргүүцсэн ч олонхио дагаад л сагсдахаар болов. Нэлээн олон баг байсан, охид маань хүртэл хуваагдаж тоглосон, хэн хэн сайн тоглосон тухай энд бичих нь илүүц биз, лав л нэлээн удаан тоглож байгаад өөр амралтнаас хүүхдүүд ирж тоглох болсноос хойш идэвх эрс багассаар улмаар хоолондоо орохоор өрөө лүүгээ явлаа. Чухам энэ талбайд л хожмын хамгийн сонирхолтой үйл явдлын эхлэл тавигдсан юм, үүнийг дараагийн удаа...
Америкийн нэрт хип-хопч Jay-Z-ийн одоо Америкийн кино ертөнцийг доргиож буй Russel Crowe, Denzel Washington нарын тоглосон American Gangsters киноны OSTs болон өөрийн шинэ уран бүтээлүүдийг багтаасан цомгийг тавьж байна. 11 сарын 6-нд нээлтээ хийсэн,BIllBOARD-ийг тэргүүлж байсан, одоо 8-д явж байгаа цомог юм байна шүү, татаад байгаарай. 1. Intro 2:00 2. Pray 4:24 3. American Dreamin’ 4:47 4. Hello Brooklyn 2.0 3:56 5. No Hook 3:13 6. Roc Boys (And The Winner Is)… 4:12 7. Sweet 3:26 8. I Know 3:42 9. Party Life 4:29 10. Ignorant Sh*t 11. Say Hello 5:26 12. Success 3:30 13. Fallin’ 4:00 14. Blue Magic 4:08 15. American Gangster 3:41Татах
Өчигдөр 131dg.origo.mn -ий архивыг ухаад сууж байсан чинь нэг нийтлэл гараад ирлээ. Жаахан алдаатай байж магадгүй гэхдээ уншаад сэтгэгдлээ үлдээгээрэй...Дэлхийн олон үндэстэн, тэр тусмаа Монголчууд Админ байхыг мөнх тэнгэрээс тохоосон, нэр хүнд хамгаас өндөртэй ажил, үүрэг хэмээн хүндэтгэн үзсээр ирсэн билээ. Өнөөдөр ч тэр ёс заншил хадгалагдан ирж, 21-р зуунтай золгосон байна. Та итгэхгүй бол үүнийг уншаад үз. Толь бичгийг эргүүлэн үзвэл /ЭНКАРТА 2007/ Админ гэдэг үг нь ADMINISTRATION гэсэн үгний товчлол бөгөөд захиргаа, зохион байгуулах хороо гэсэн нэг тиймэрхүү утгатай үг юм. Хүн дээр аваад үзвэл Админ гэдэг нь Administrator буюу зохион байгуулагч гэсэн утга дээр бууж байгаа юм. Хэрэглээний хувьд 20-р зууны дунд үеэс олон нийтийн дунд тархаж эхэлжээ. Бүр цаашаа эртний судар бичгийг сөхөн үзвэл 14-р зууны эхэн үеийн Франц хэлний le adminstrer буюу удирдах, үйлчлэх гэсэн үгнээс гаралтай ажээ. Гэвч түүнээс өмнө Латин хэлэнд буюу үйлчлэх, зохиох гэсэн үг байсныг бид олж илрүүллээ. Тэгвэл бүүр нэлээн цаашлаад үзье. Эртний Египет, Ром, Грек тэгээд Вавилон, бүр Шумер, Хятад Энэтхэгээр хайгаад юу ч олдсонгүй. Байсан гэх ямар ч ул мөр алга. Харин өнгөрсөн зун Монгол нутагт судалгаа хийж байгаад нутгийн нэгэн иргэнтэй /таяг тулсан, эрүүндээ хүрсэн урт сахалтай, сахал нь цагаан, бас сохор, нүднийх нь өнгө цагаан гээд боддоо/ тааралдан түүний хэлсэн үг гэнэт санаанд орсон нь энэ үгний гарал байж болзошгүй юмаа. Тэр нь АДМИН гэдэг нь Монгол /эртний / хэлний АДИМИНДАХ буюу бусдыг байлдан дагуулах, удирдах, санааг эргүүлэх гэсэн үгнээс гаралтай гэх таамаг юм. Тэр үг нь түүхийн нугачаа, хатуу хүтүү салаа замын эрхээр мартагдан, бүүр утга нь өөрчлөгдөн, гадаад хэлэнд уусан бичлэгээ алдан өнөөгийн АДМИН гэдэг үгийг үүсгэсэн бололтой. Чингис хаан анх монгол улсыг нэгтгэж байхдаа адиминдиж байсан байж магадгүй юм. Бидний хэрэглэж байсан тэр үгийг угийн нүүдэлчин болохоороо манай өвөг дээдэс хэн нэгэнд тараасан эсвэл, Марко Поло, Жувейни, Карпини мэтийн гадаадууд хулгайлсан тэгээд тараасан байх. Тэгэхээр Элбэгээ, Ганбаатар, Малыш гээд лекторууд чинь биднийг адиминдаж байгаа юм байна /сэтгэл санаа эргүүлэх/, харин Харри Поттер, ахмад Жек Спарров, Шрек, Фродо гээд нөхдүүд нөгөө утгаар нь адиминдаж л /байлдан дагуулах/ байгаа байх нь ээ. Нэр үгэн дээр адиминдал буюу байлдан дагуулал, олон тоон дээр адиминдалууд буюу байлдан дагууллууд, хүн дээр адиминдагч буюу байлдан дагуулагч, сэтгэл санаа эргүүлэгч гэж хэрэглэж байсан бололтой. Энэ бүгдээс дүгнэхэд АДМИН гэх үг нь Монгол хэл, Монгол үндэстнүүдээс үүссэн болж буй бөлгөө. /сайхан бурлаа даа хэхэ/
Манай блог өчигдөр хүндэтгэх шалтгааны улмаас, мөн техникийн саатал гарсны учир блогоо шинэчилж, Энэ өдрийн онцлох хүүхдээ шалгаруулж чадсангүй нь ээ За тэгээд сонин сайхан гэвэл, шалгалтын хур буусан өдөр байсан гэж хэлж болно, өчигдрийг. Их чухал асуудлуудыг хэлэлцэх байсан ангийн ажил маань гэнэт авахаар болсон МГС-тай ангиудаас авах сургуулийн хөндлөнгийн шалгалтын улмаас хойшилсон юм аа. Гэхдээ азаар бусад шалгалтаасаа гайгүй юм ирсэн, арай ч ангиараа унаж, захиралд загнуулахгүй биз ээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нарын Сантис төвтэй хамтран зохиож байгаа Англи хэлний олимпиад өнөөдөр болж, юутай ч бүгдээрээ л өгсөн. Гайгүй л юм байсан. Эхний 10 нь шалгарна. Сагсныхан маань бэлтгэлээ хиймээр л байсан ч даанч заал олдохгүй охид маань хэдэн тийшээ хөлөө чилтэл гүйгээд л байхын, хөвгүүд маань юу хийж байсан бол доо. Маргааш блогоо сайхан шинэчлэх болно оо. Маргааш сайхан унтаад, эрч хүч аваад, ням гарагт ангийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг үзээрэй.
Өнгөрсөн шөнө болсон EURO-2008-ийн сонгон шалгаруулалтын сүүлчийн тоглолтууд дэлхийг шуугиулсаар болж өнгөрлөө. Энэ өдөр Английн шигшээ баг өөриййн алдарт Уэмбли цэнгэлдэхдээ хэсгийн лидер Хорватын багийг хүлээн авч тоглосон юм. Тэнцээ л хэрэгтэй байсан Англичууд үнэхээр юу ч хийж чадалгүй байсаар Хорватын багт 2:3-аар хожигдон 1994 оноос хойш анх удаагаа томхон хэмжээний тэмцээнийг өнжих боллоо. Гуус Хиддинкийн Орос Андорраг 1:0-оор хожиж даалгавраа биелүүлснээр ийнхүү Австри-Швейцарийг зорих боллоо. Үнэхээр гайхалтай тоглолт, сэтгэл хөдөлгөсөн үр дүн, Макларений эцсийн, тоглолт, Краньякар, Олич, Петричийн гайхамшигт гоолууд, Биличийн агуу төлөвлөгөө энэ бүхэн үүрд Английн ард түмэнд 2007 оны 11 сарын 21-ны гунигт бороотой өдрийг санагдуулах биз ээ. Браво Билич, Браво Хиддинк!!! Одоо чиний ээлж, Оросуудаа, юу чаддагаа Европт үзүүлээд өгөөрэй. Энэхүү тоглолтыг үзээгүй ангийнхандаа гоолуудынх нь бичлэгийг хүргэж байна. Гайхамшигтай тоглолт болсон, харамсалтай байна, Галаа, БЕК.
Захиралын даллага манай анги авахуулсан юм уу хаашаа юм, байн байн л ангийн хаалгаар орж ирээд л, учир утгагүй яриагаа үргэлжлүүлэн, бид нарыг загнаж нэг, магтаж нэг яриад байнаа. Аргагүй л дээ, бид шалгалтаа хангалтгүй өгчихсөн юм чинь. За тэгээд Цээмаа багш эмнэлгээс гарсан, өнөөдөр хичээлээ орсон, бас л даалгавар өгнө лээ. Блог дээрээс авч уншиж болноо. Харин өнөөдөр Баянбат багш маань яагаад ч юм ирсэнгүй, тэгээд 65-ыг цэвэрлэх гэтэл түлхүүр байсангүй ээ. Онон багш бас өөрийн ордог 4 цагаа нээлттэй хичээлтэй гээд цонхолсны улмаас 131dg-ийн ихэнх гишүүд Game Arena-г дүүргээд, сайхан CS тоглосон гэж байгаа. Яг тэр үеэр Дагваа, Мөөгий, Энхүүш, Ёндоо нар маань 2-ын эсрэг 4000 төгрөгөөр бооцоотой дота тоглоод гутамшигтайгаар ялагдсан ч эр хүний зан харуулж мөрийгөө өгсөн. Маргааш нэг Англи хэлний олимпиадтай гэнэ. Ер нь бол Сүхбаатар дүүргийн 11 улсын сургуулиудад зэрэг авагдах олимпиадаас сургууль тус бүрээс шилдэг 20 нь шалгараад түрүүлсэн нь Пентиум 4 авах юм гэнэ. Уул нь их боломжтой л юм байна лээ, юу ч гэсэн өгөөд л үзнэ дээ, тийм ээ. За нэг иймэрхүү л байх шив дээ. Маргааш гэхэд намтраа өгөөрэй гэж Ори маань дамжуулж байна лээ. Сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай.
Энэ Бажгаагийн North Ducks хамтлагийн 98.9-өөр дуулсан WELCOME TO MY LIFE. Татаад байгаарай. Мөн өөр юуг блог дээр тавиулах хүсэлтэй байгаагаа хэлээрэй...Татах
Батосын хөл, бөмбөгний хэлбэрийг хар даа....
Тортны дайны дараа сэтгэл нь хөөрсөн хэдэн гарууд цэвэрлэгээгээ хийчихээд өмнө нь ярьж байсан яриа болон ахиад өшөө ихийг ярихаар бүгдээрээ цуглан дэвэн дэлхийн сонирхолтой зүйлс, аймшигтай зүйлс, хөгжилтэй зүйлс, гээд зөндөө бүр өшөө зөндөө юм ярьж буу халж суусаар 3 цаг болоход дуртай дургүй өөр өөрсдийнхөө өрөөнд орж, унтахаар явлаа. Харин Мигаа, Нацгаа, Сүхээ, Uundaa, Тэмка гэсэн нойр нь солигдчихсон хэдэн гарууд буу халж сууж, ярилцаж суухдаа өөр өөрсдийн жоорыг гарган булганаад, мандах нарны цацрагийг хамгийн эхэнд харан, хамгийн эхэнд орноосоо босон, хамгийн эхэнд гарсан. Өглөө хүйтэн байсан ч манай 5 цэвэр агаар амьсгалахаар өрөөнөөсөө гарч, морь харчихаад ирэхэд охидын өрөөнийхөн эхнээсээ босч байв аа гэж. Хулан тэргүүлэн, Цэцэнэ удаалсан охидын армийг хаалгаа нээнгүүт л мань хэд нүүр гараа угаахаар 00-ийнх нь үүдэнд оочерлоод зогсчихсон гэж. 9 цаг болж өглөөний цай уух боллоо. Бүгдээрээ л өндөр сэтгэгдэлтэй, хөгжилтэй байлаа, аргагүй шүү дээ, өмнөх өдөр нь тэд туулж өнгөрүүлсэн богинохон амьдралынхаа хамгийн дурсамжтай өдрүүдийн нэгийг хамтдаа, ангиараа өнгөрүүлсэн юм.
11-р сарын 25-26-нд болох Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа, техникийн зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрлөө. Сугалаа татаж, хэсэгт хуваагдсан байдлыг үзүүлье. Эрэгтэй 9-11-р анги А хэсэг 1.9г 2.9а 3.10а Б хэсэг 1.10б 2.9д 3.9б С хэсэг 1.9в 2.11б 3.11а D хэсэг 1.10в 2.11в 3.10г 4.11Г \ Эмэгтэй 9-11-р анги А хэсэг В хэсэг С хэсэг D хэсэг 1.10в 1.9г 1.9б 1.9а 2.11б 2.10г 2.11а 2.10б 3.10а 3.9в 3.11в 3.11г А1-С2 vs B1- D2 C1-A2 vs D1-B2 Ямар сугалаа байна??? Манайхан яаж оролцох бол??? Мэдээж түрүүлнээ гэж.
“Би төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ, би хүн болгосон багшийнхаа, би төрж өссөн нутгийнхаа төлөө сурдаг, тэднийхээ төлөө зүтгэдэг, хичээдэг, ганцхан өөрийнхөө төлөө биш” Д.Батцэнгэл Бүтэн нэр: Даваасүрэн Батцэнгэл Төрсөн он сар өдөр: 1990.01.04 Төрсөн газар: Монгол Хоч: Зараа, Betta Хобби: Хөлбөмбөг тоглох, үзэх Дэмждэг баг: Арсенал FC, Мазаалай FC Бага нас: 1-р сургуулийн хөлбөмбөгийн хөгжилд манай ангийн оруулсан хувь нэмэр их ээ. Анх шар байрны урд Мини дээр тоглоход хэн ч байхгүй, хоосон талбай байсан тэр газар өнөөдөр түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болж, нэгэн зэрэг 6-7 анги тоглож байна. Тэгвэл манай ангийн хөлбөмбөгийн хөгжлийн эхийг тавьсан, тархахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй манай Батцэнгэл юм. 1998 онд 52-р сургуульд элсэн ороод л ирээдүйд ихийг дуулгах хүүхэд болох нь тодорч, Хан-Уул дүүргийн математикийн олимпиадад удаа дараа түрүүлж, медальт байрт шалгарч байв, бага ангидаа. Тухайн үедээ ч анх хөлбөмбөгтэй нөхөрлөж Мазаалай клубт элсэн орж байсан ажгуу. Улмаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж суралцаж эхэлсэн түүхтэй. 131dg-д Цэнгэл маань хэлэх гэсэн үгээ шуудхан л хэлчихдэг, шударга, хөгжилтэй залуу. Жинхэнэ багийн ахлагч. Тэрбээр хөлбөмбөгийн спортоор шаргуу хичээллэсний үр дүнд дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэн, Хүүхдийн лигт оролцож байсан багийнхаа шилдгүүдийн нэг. Харин ангитайгаа хамт сургуулийн аваргаар 5 удаа тодорч, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спортоор ангийн шигшээ багийн юугаар ч орлуулашгүй тамирчин болж чаджээ. Sport Passion нэвтрүүлэгт P.I.M.P.O багийн ахлагчаар оролцон дархан аварга болж байсан байна. Математикийн хичээлээр олон олимпиадаас медаль хүртэн, улсын аваргад оролцож байсан, хичээл сурлагаар тэргүүлэгчдийн нэг юм. Ойрын үед Өдгөө Цэнгэл хичээлээ сайн хийж, өөрийн хүссэн сургуульд орохоор зүтгэж байна. Дуулиан-2020, Сагсны тэмцээнд оролцохоор өөрийгөө бэлдэж байгаа. Өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн тэмүүлэлтэй, өөрийн гэсэн зорилготой Сангийн сайд болох /ламын хэлснээр/ залуу байгаа юм даа, манай Цэнгэл…
Ори хэрэглэгчийн хүсэлтээр манай Бажгаагийн 98.9 радиогоор дуулж үзүүлсэн NORTH DUCKS- Time of your life дууг та бүхэндээ татах линкийг нь тавьж байна. Татах
ЦАГААН САР БА ХАР НУЛИМС ..... дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана. Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ. Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оёж үүр цайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж, гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгуу. Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран« Чи яасан хар золиг вэ? Олбог хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад, уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд: «Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ. Үл өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал, баруун хамрын айлд морь усалдаг залуу хөвгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг дуудав. Чүлтэм, Цэрмаа энэ хоёр айлын зарц болсны гавьяагаар дотно танилцаж амрагласан боловч, гэрийн эзэд, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдаггүй гэж тэр хоёрыг элэглэн наадах ба шоовдорлон загнаж, учруулдаггүй бөлгөө. Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур Цэрмааг үзээд: « Яаж байгаа чинь энэ вэ?» гэж шоовдорлон хэлээд одох дууг Дагдангийн эхнэр сонссон даруй, гэрээ үүдийг чанга хаян гарч ирээд: <Чи яасан золиг вэ, түлээгээ хөрөөдөхгүй, яасан монди вэ.> гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж : <Би ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул Чүлтэмийг туслалцахыг гуйсан билээ.> гэхэд Данзангийн эхнэр аргагүй ажлаа бодож : <Тэгвэл та хоёул бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ> гээд гэрт оров. Завшаанаар Чүлтэм, Дагдангийн алтан босгыг алхан орж ирээд, Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө. Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж, сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чахнах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны аялгуу лугаа хутгалдахад хэдийгээр уйтгартай боловч, хүйтэнд чимчигнэсэн хуруугаа хааяа нэг амандаа хийж <Аах>гэж амьсгаадан дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцан, зовлонгийн гүнг нэг, хоёр наадам тохуугаар хууран өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа, гэрийн эзэд гоё хувцас үйлдэж байгаа ба элдэв зүйлийн амтат идээ бэлтгэж байгааг тоочин, өөрийн байдлыг ярихад Чүлтэм мөн өөрийн эзэд, жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхөд нь Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дээлийг өмссөнөөс илүү сайхан санагдаж авай. Цэрмаа, Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул, одоо гэрийн ажил хийх хэрэгтэй болов. Цэрмаа, Чүлтэмээс салан гэрт орвол бурхны өмнө унийг тултал боов өрж, тахил тахиад, тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавагтай идээнүүд ба ууц мах, банш буузыг хучин ёсоор тавьжээ. Эднийг үзвэл, цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд, битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана. Цэрмээд Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээн авчирч өмстүгэй гэсэн боловч, Цэрмаа маргааш өмсөнө гэж саармаглан хэлж, хойш тавиад, харин Чүлтэмийн өгсөн алчуурыг гарган, хааяа нэг нүүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад: « Чи үүнийг хаанаас олов. Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн биз» гэж загнан. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү, Чүлтэм өгсөн гэж үнэнийг хэлэхэд бас зэмлэлтэй учир, дув дуугүй суун, яасан бэрхтэй билээ гэж элдвийг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалахын хамт гаднаас зочид гийчид ирэх нь тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар, гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүрс алдана. Шөнө унтсангүй, маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлийг бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч үдшийн цаг наргиан даргиан болж архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлжисийг асгаж, түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрэвч, гунихран суухаас өөр юун. Хааяа нэг удаа хашааны завсраар Чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр хоёр жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийнх хотод суухыг болив гэж хөдөө гарахыг бэлтгэн, Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулан аваачина гэж байхын үе нэг өдөр Чүлтэм хүрч хэлж: « Одоо чи миний хамт явж аж төр» гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоёр үгийг сонсоод, даруй баярлаж жаал зугаа юмаа боож, Чүлтэмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтэмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч, Дагдангийн зургаан ханатай цагаан гэрийн хатавчинд хэвтсэнээс түмэн хувь жаргалтай болоод, санааны дураар босож суун, хийдгээ хийж, амардаг цагтаа амран, хуучин амраг Чүлтэмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын шинийн нэгэн болов. Цэрмаа хотод ирснээс аваад эдүгээ хүртэл битүүний орой ийнхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй бөлгөө. Маргааш өглөө нь эрт босож торго дурдан минж булга бус боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсөцгөөнө.
Цээмаа багшийн өгсөн Нацагдоржийн Ламбагуайн нулимс өгүүллэгийг та бүхэндээ зориулан тавьж байна. Бүрэн хэмжээгээрээ байгаа тул уншаад ярилцлааа сайн өгнө гэж найдаж байнаа.ЛАМБАГУАЙН НУЛИМС Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?» гэсэнд лам: Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай» гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн өгөх биз санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад: «Цай авчиръя» хэмээн гарч одохын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байх бөгөөд хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн давуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар бөгөөд Гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэр бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимэглэсэн бөгөөд байшингийн дотор өдөр байтлаа, бүрий баруйн байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүнийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа ачит лам минь авралдаа тольдож, миний эхийг эдгээн соёрх гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар гэрэлтэж, өглөө бүрий залбирдаг цагаан дар эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар: За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ? гэж асуувал, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурамчаар хэвтүүлсэн тул, «энд байгаа» гэж ламыг дагуулан оруулсан бөгөөд нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэх бөгөөд өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барвал, нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээд сэргэсэн байдалтай бурхан ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гарган, хажуугаар нь үг хэлэх ба инээн аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул: Ламбугуай орой болсон тул, миний гэрт хоол зооглоод морилно уу? гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаарт ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров. Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна, энэ үед хүүхний өдөл нь улам улам илүү болж шадарлах нь нэн ойр тулав. Ийн тийн ярилцсаар, ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, нэг үдшийн зуур Дуйнхарын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн: « өнөө нэгэнт орой болсон бөгөөд бидэнд таныг хүргэн өгөх уналгагүйгээс гадна, бас бороо орж байгаа тул, энэ шөнө энд морилж хоноод маргааш харивал сайн биш үү» гэсэнд лам хойш нэгэнтээ бодсон боловч үнэхээр орой болж, бороо орж байгаа мөн ч энд баахан зугаатай болох тул, энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдэв. Хүүхэн баясаж дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр, унтсан хойно, мэдээжийн хэрэг хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиана. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэдтэй төдий л ихэд холилдсонгүй тул баахан халширна. Лам тэсэж ядахдаа шээнэ гэж шалтгаалан босож эргэж ирэхдээ хүүхний өвөрт оръё гэж сэтгэж гадаа гарч одов. Удалгүй эргэж ирээд, гадна чагнавал чив чимээгүй, хаалгыг татвал: Ламбугуай бяцхан байзнаарай гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөнхүү бяцхан нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үзэсгэлэнтэй үзэгдэж,сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлогоо хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж винайн ёс нэгэнт баруун зууд очоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харьсан боловч үдэш санагдан эргэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж баруун дамнуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв. Түүнээс Иүй Бай-хуа, авах идэхийг эрхэмлэхийн тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий л тарвалзсан боловч, бас ханахгүй, Гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхилагдаж, хүүхний арга зальд автагдаад юу гэвч гажуугvй болсон бєгєєд яван явсаар лам гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бvгдийг нийлvvлж, Иvй-Бай-хуад гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин тєхєєрч хорооны газар хамтран суух болов. Нэг єдєр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалгаа татвал дотроос тvгжжээ. Цонхны булангийн завсраар нууж vзвэл Иvй Бай- хуа нэг залуу хар хvнтэй тэврэлдэн сууна. Иvй Бай- хуагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мєн байна гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдъя гэж байшингийн хаалгыг хэмх цохин орж, хэрvvл шуугиан гаргав. Гэтэл хvvхэн єчvvхэн ч эмээх зовох байдалгvй бєгєєд харин ламд дургvй учрыг хэлж хараан загнаж, хєєн гаргасанд лам заалдъя гэвч хуврагийн ёсоо эвдсэн тул аргагvй гунирхан байшингийн босгыг нь тэвэрч: Хvv минь би чамд хайртай Одоо би хаашаа очих вэ? Єєр хvнтэй ханилах хамаагvй Гагцхvv намайг бvv орхи хэмээн хоёр нvднээсээ ертєнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулна. 1930 он
10 жилийн өмнө хамгийн сүүлд хамтдаа тоглосон Британий алдарт TAKE THAT хамтлаг эргэн ирлээ. Гэхдээ Robbie Williams-гүйгээр л дээ. Гэхдээ тэдний шинэ цомог Beautiful World нь худалдаанд гарсан даруйдаа Британий ТОР20-ийн 11-р байранд орсон байна. Татаад байгаарай. 1. Reach Out 2. Patience 3. Beautiful World 4. Hold On 5. Like I Never Loved You at All 6. Shine 7. I’d Wait for Life 8. Ain’t No Sense in Love 9. What You Believe In 10. Mancunian Way 11. Wooden BoatТатах-1 Татах-2
Манай Маргад маань блог хэрэглэгчиддээ зориулан өөрийн шивсэн Англи хэлний хичээлийн үйл үгээр авах шалгалтын материалыг өгчээ, аваарай. Copy хийхээс залхуурвал доорхи хаягаас татаж авч print хийж болноо. Шалгалт маргааш авах байх гэж сонссон. Сайн бэлдээрэй... 1. Be-байх,болох was\were been
2. become-болох, болсон г.м became become
3. begin-эхлэх began begun
4. bite-хазах, сэлмээр цавчих bit bit
5. blow-үлээх, салхилах, амьсгаадах blew blown
6. break-эвдэх, хагалах, зөрчих broke broken
7. bring-авчрах, хүргэх, ятгах brought brought
8. build-барих, босгох built built
9. burn-шатах, ноцох, түлэх burnt burnt
10. buy-худалдан авах bought bought
11. catch-барих, гохдох, олз омог caught caught
12. choose-сонгох, шилэх, илүүд үзэх chose chosen
13. come-ирэх, хүрэлцэн ирэх came come
14. cost-үнэлэх, үнэ өртөгтэй байх cost cost
15. cut-огтлох, зүсэх, хайчлах cut cut
16. do-хийх, ажиллах did done
17. draw-зурах drew drawn
18. dream-зүүдлэх, мөрөөдөх dreamt\dreamed =
19. drink-уух drank drunk
20. drive-жолоодох drove driven
21. eat-и ate eaten
22. fall-хаях, няцах, уналтад орох, буурах fell fallen
23. feed-тэжээх, хангах \хүнс г.м зүйлээр\ fed fed
24. feel-мэдрэх, ухамсарлах felt felt
25. fight-зодолдох, тэмцэлдэх fought fought
26. find-олох, илрүүлэх found found
27. fly-нисэх flew flown
28. forget-мартах, умартах forgot forgotten
29. freeze-хөлдөх, даарч бээрэх froze frozen
30. get-авах, хүрэх, олж авах г.м got got
31. give-өгөх gave given
32. go-явах went gone
33. grow-ургах, өсөх, нахиалах grew grown
34. have-тай, байх had had
35. hear-сонсох heard heard
36. hide-нуух hid hidden
37. hold-бол, хий held held
38. hurt-гэмтээх, өвдүүлэх, харшлах hurt hurt
39. keep-хадгалах, сахих kept kept
40. know-таних, мэдэх knew known
41. leave-орхих, үлдээн явах left left
42. learn-сурах, олж мэдэх learnt\learned =
43. lose-хожигдох, ялагдах lost lost
44. make-хийх, мөнгө олох made made
45. meet-уулзах, учрах, цугларах met met
46. pay-төлөх paid paid
47. read-унших read read
48. ride-унах rode ridden
49. ring-хонх дуугарах, хангинах, жингэнэх rang rung
50. rise-мандах \нар\, өсөх дээшлэх rose risen
51. run-гүйх run run
52. say-хэлэх, өгүүлэх said said
53. see-харах saw seen
54. sell-зарах, худалдах sold sold
55. send-илгээх, явуулах sent sent
56. shake-сэгсрэх, чичиргэх shook shaken
57. sing-дуулах sang sung
58. sleep-унтах, нойрсох slept slept
59. smell-үнэрлэх, шинших smelt smelt
60. speak-ярих, хэлэх spoke spoken
61. spell-үсэглэх, сануулах spelt spelt
62. spend-үрэх, зарцуулах spent spent
63. stand-зогсох, босгож тавих stood stood
64. steal-хулгайлах stole stolen
65. sweep-шүүрдэх, хамах swept swept
66. swim-усанд сэлэх swam swum
67. take-барих, барьж авах, аваачих took take
68. teach-заах, сургах, багшлах taught taught
69. tell-хэлэх, ярих, тушаах told told
70. think-бодох, санах, сэтгэх thought thought
71. understand-ойлгох, мэдэх, ухаарах understood understood
72. wake-босох, сэрэх, сэргээх woke woken
73. wear-өмсөх, хуучрах wore worn
Татах special thanks to Margad
За энэ бидний баасан гарагт хураалгах намтар амжилтын жишээ байна. Оргил маань хураалгах ажлыг хариуцаж байгаа тул өөрийнхөө жишээг та бүхэнд үзүүлж байна. Бүгдээрээ намтраа юугаар ч баяжуулж болно, зураг, медаль, сертификат гээд л. За тэгээд Оргилынхоо санааг зовоолгүй баасан гарагт хураалгаарай. Улаанбаатар хотын 11 жилийн Лаборатори 1-р дунд сургуулийн 11Г ангийн сурагч Ноож овогтой Оргил • Сурагч Н.Оргил нь 1990.08.21-ийн өдөр төрсөн (Улаанбаатар хотын 2-р төрх) • Ам бүл 4 • Яс үндэс баяд • Цэцэрлэг • 1998 онд СХД-ийн Ирээдүй цогцолборын 2-р байр 1А-4А, 2002 онд СБД-ийн 1-р дунд Сургуулийн МГС 5Д-11Г • Хичээлээс гадуур: o ESPF English course (LG) o Спортын Төв Ордон Сагсан Бөмбөгийн Дугуйлан o Hartford Institute English course (Level 3) o Hartford institute English course (Level 4) o Орчлон Спорт клуб (Усанд сэлэт, Ширээний тенис, Body Building) o Монголын Триатлоны шигшээ баг o BG Kazakhstan International junior Triathlon camp • Оролцсон тэмцээн Шагнал: o 2006, 2007 Усанд сэлэтийн улсын аварга шалгаруулах тэмцээн (Спортын 1-р зэрэг) o 2007 Усан спорт сонирхогчдын аварга шалгаруулах Зэрэггүй тамирчдын тэмцээн (50м мэлхий сэлэлт алтан медаль, 50м өврөөр даллах сэлэт алтан медаль) o Дуатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн (6-р байр) o TongYeong Asian Triathlon Championships (Finisher) o Kokshetau International sprint triathlon (First Half Finisher) o Burabay Asian Cup 2007 (First Half Finisher) o Триатлоны улсын аварга шалгаруулах 3-р тэмцээн (Залуучуудын ангилал алтан медаль)
Оройн хоолны нэлээн дараа, нийтийн бүжиг тарсны дараахан манай ангийнхан 2 салчихаад цуглан ярилцаж байв. Эхний хэсэг Семинарын өрөөнд Оч, Хулан 2-ын эхлүүлсэн аймшгийн яриаг сонсон, өөрсдийн сонссон дуулсан, тохиолдсон бүхнээ харамгүй ярьж, санал бодлоо хуваалцаж байв. Харин нөгөө хэсэг..... Бямбажавын утасны сэрүүлэг дуугарлаа. Цаг 00:00. Гэнэт Бямбаагийн утас 0000 дугаар луу залгагдах нь тэр. Яг тэр агшинтай зэрэгцэн түгжээтэй байсан хаалгыг хэн нэгэн маш хүчтэй нүдэв. Энэ дуу Хулангийн ярьж байсан аймшигтай хослоод тэнд байсан ихэнх хүмүүсийг зүрхийг хаах дөхснийг нуугаад яахав. Тийм ээ, хаалга онгойлоо. Төрсөн өдрийн дуу дуулсан Ори, Цэнгүүн Батка гэх мэт бурхан 7-ийнхон, болон бусад хүүхдүүд орж ирэн Очгэрэлдээ баяр хүргэлээ. Ангийнхан нь тойрч зогсоод төрсөн өдрийн дуу дуулуулах ямар сайхан, ямар агуу сэтгэлийн таашаалыг өгнө гэж та бодож байна?? Хэмжээлшгүй гэж би хариу өгнө. Дуу ч дууслаа. Очки анд найзууддаа баярлалаа гэх мэт жижүүрийн үг хэлж дуусаагүй байхад дээр нь хэд хэдэн цацарсан лаа тавьсан амтат бялууг барьсаар Золжаргал ороод ирлээ. Ангийнхан ч бүр их баярлан, дуугаа өндөрсгөн дахин дуугаа дууллаа. Очгэрэл бялуугаа бариад гэрэл зурагчдаар зургаа авахуулах тэр агшинд Бурхан 7-ийн эсэргүү Зол-Эрдэнэ түүн лүү гэнэт ойртон, санаа муутын инээмсэглэлээр инээгээд тортноос нь атгаж аваад Очийн нүүрийг угаачих нь тэр. Ийнхүү түүхэнд CLASS CAKE WAR-1 хэмээн тэмдэглэгдсэн их дайн эхэлсэн юм. Энэ дайнд хэний хувцас байх нь хамаагүй, хэний цүнх байх нь хамаагүй, эрэгтэй эмэгтэй аль аль нь, бүр та өвчтэй аль эсвэл байлдах хүсэлгүй байх нь хэнд ч пад байхгүй. Бүгд дайнд оролцож, их бага ямар нэг хэмжээгээр хохирол амссан юм. Дайн ойролцоогоор 5 минут орчим үргэлжилж бүгд л дүүрэн инээд цацруулсаар өрөөнөөс гарч ирлээ, хэн ч энд оролцсондоо харамсаагүй бас хэзээ ч мартахгүй жаргалт мөчийг өнгөрүүлснээ мэдэж байснаараа хамгийн чухал зүйлийг олж авсан байлаа. Гагцхүү админ миний бие л эрэлхэг анд Мигаа, агуу хүчит 2СҮХ-ийн куртканы ачаар халдлагад өртөөгүй эв эрүүл, цэвэрхэн мултарсан гэж. Шатсан цонхны рам, торт нялуулсан танил царай, хаа сайгүй цацагдсан тортны үлдэгдэл, шал, цонх, хувцас, ханан дээгүүр амтат бялууны кремнүүд…. Энэ бүхэн дайны дараа үлдсэн зүйлүүд……… Цэвэрлэх гэж л нэлээн будилсныг эс тооцвол бид энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Үргэлж сайхнаар дурсан явах болно. Үнэхээр мартагдашгүй дайныг өдөөсөн Зоогий, шалтаг нь болсон Оч, хохирогч болсон 11г-ийнхан, зэвсэг нь болсон бялуундаа баярлалаа гэж ахин дахин хэлье….
Алдарт дуучин Beyonce энэ жил хийсэн аялан тоглолтуудаараа цомог гаргажээ. Тэгээд нийт 30 дуугаа амьдаар дуулсан нь орсон байгаа, татаад аваад сонсоод байгаарай...Татах-1 Татах-2
Энэ өдрийн онцлох хүүхдээр манай блог нэгэн агуу gamer-ийг нэрлэж байна. Энэ хүнтэй та pc, тэр дундаа дота, cs тогловол за даа бараг мөрийгөө алдах байх гэж айж байна. Сайн тогтоогоод аваарай, түүний нэр Дагвадорж Бүтэн нэр: Өлзийбаяр Дагвадорж Төрсөн он сар өдөр: 1990.07.26 Төрсөн газар: Монгол Хоч: Тарвага Хобби: Дота тоглох, хөлбөмбөг тоглох Бага нас: Дагвааг ангийнхан нь түүний хөгжилтэй, итгэлтэй, шударга чанар, бусдад хандах энэрэнгүй байдал, нөхөрсөг зангаар нь мэддэг. Тэрбээр 1998 онд нийслэлийн -р сургуульд анх суралцаж эрдмийн гараагаа эхлүүлэн, анги, сургуулийнхаа манлай сурагч нь байсаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж суралцах болжээ. 131dg-д Ангидаа тэрбээр ихийг хийж бүтээсэн, ангийнхаа нэрийг олон ч удаа өргөсөн. Ангийн хөлбөмбөгийн 2-р багт багтан тоглож, сургуулийн цом тэмцээний хүрэл медаль, спартакиадын мөнгөн медалиар шагнуулж байсан. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багт өөрийн хүчин зүтгэл, хөдөлмөрөөрөө багтан Дуулиан-2020 тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа тамирчин. Манай хүн гүйвэл ч гүйчихнэ, барилдвал ч барилдчихна, зодолдвол ч зодолдоно, сагсдвал ч сагсдана. Дагваа маань математикийн олимпиадуудаас ч хоосонгүй, нэлээн медальтай. Мөн ангид зохиогддог олон нийтийн, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог манай ангийн шилдгүүдийн нэг юм. Ойрын үед Дагвааг би цайлган, илүү дутуу зангүй сайн хүүхэд гэж боддог. Агуу тоглоомчин болох мөрөөдөлтэй манай хүн өдгөө pc-ээ ч тоглосоор, бас хичээлээ ч идэвхтэй хийсээр.... Бас блогоороо байнга ордог, дашрамд дурьдахад та чат юм уу сэтгэгдэл дээр kyo гэдэг нэрээр орж байгаа хэрэглэгчтэй тааралдвал тэр чинь манай Дагваа юм шүү.
Дуулиан 2020 тэмцээнд оролцох 1-р сургуулийн шигшээ багийн бүрэлдэхүүн 1. Д.Батцэнгэл- 11г- Хамгаалагч /ахлагч/ 2. Б.Түвшинбаатар- 11в- Хаалгач 3. Б.Түвшинбаяр- 11г – Хаалгач 4. Х.Билгүүн- 11г – Хамгаалагч 5. Х.Галбадрах- 11г- Хамгаалагч 6. Ө.Дагвадорж- 11г – Хамгаалагч 7. Б.Очгэрэл- 11г- Хамгаалагч 8. Н.Чойсүрэн- 11г- Хамгаалагч 9. Ц.Баяржаргал – 11г- Довтлогч 10. Н.Бямбажав- 11г- Довтлогч 11. Г.Зол-Эрдэнэ- 11г- Довтлогч 12. М.Өлзийхутаг- 11г- Довтлогч 13. А.Ундрал- 11г- Довтлогч 14. О.Энх-Оргил- 11г- Довтлогч 15. Д.Яруу- 11г- Довтлогч Сугалаа өнөөдөр болсон бөгөөд энэ 7 хоногоос эхний тоглолтууд эхлэн явагдана.
Хэнийг хэн нь цохиод байнаа????? Төөгөөг үү, аль эсвэл Нямхүүг үү????
Яг одоо миний бичих гэж байгаа зүйл бүхэн зөвхөн бодит үнэн бөгөөд гагцхүү ганц админы бодол биш ангийн ихэнх хүүхдүүдийг төлөөлж чадах хүчтэй гэдгийг би хэлмээр байна. Бүтэн нэр: Даваажав Яруу Төрсөн он сар өдөр: 1991.09.22 Төрсөн газар: Монгол Хоч: Санду, Ярусаки Вакижаки Хобби: Хөлбөмбөг тоглох, PC тоглох, хөгжим сонсох Бага нас Бидний энэ удаагийн онцлох хүүхэд бол манай ангийн аргагүй лидерүүдийн нэг, бас админуудын дотны найз, анги төдийгүй сургууль даяараа өөрийн хийсэн үйлдэл, хэлсэн үгээрээ нэрд гарсан Яруу маань байнаа. Түүний туулсан амьдрал аргагүй л 131dg-ийн гишүүн болох хувьтай байсан гэдгийг нь бидэнд харуулдаг. Цэцэрлэгт сурч байхдаа бүжиглэдэг байсан гэх түүний цэцэрлэг 6-р сургуультай шеф харьцаа тогтоон, ахлах бүлгийнх нэг ангийг сонгон шууд 2-р ангид элсүүлсэн гэдэг. Тэр дунд манай Яруу гүйж явж л дээ. Тэгээгүй бол өдийд манай доод ангид нэг манаргадаг овоо гар байнаа гээд бид яриад л явж байх байсан байх. Дээр дурьдсан туршилт түүнээс цааш хийгдээгүй, манай хүн ч туршилтын амьд туулай болоод 6-р сургуульдаа үргэлжлүүлэн сурч, ангийнхаа төдийгүй сургуулийнхаа тэргүүлэх сурагчдын нэг болсон юм. Улмаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж суралцах болж, өдийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн сурсаар байна. 131dg-д Би итгэдэг, түүний хүч чадалд. Ангид ямар нэг асуудал гарах болгонд би эхлээд түүнээс асуудаг. Ямар ч хүний эвийг эвтэйхэн гэгч нь олчихдог, хэн ч зүрхлээгүй байхад чи л зориглож, асуудлыг шийддэг. Хөгжилтэй, хүмүүжилтэй, нөхөрсөг, шийдмэг, бас найдвартай. Энд хүргээд орхие, бусдыг нь эрхэм уншигч та нэмээрэй. Манай хүн ямар ч юманд орчихсон л явж байдаг, perfect залуу. Хэн ч түүнийг бүжиглэнэ гэж итгээгүй, гэтэл тэр гайхамшгийг үзүүлж, эргэлзэгчдэд хариултыг нь өгсөн. “Чи чадсан бол би чадна” Энэ түүний баримтладаг зарчим. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, Мазаалай FC клубын гишүүн, Ангийн 2-р багийн ахлагч, сургуулийн урлагийн үзлэгийн чөлөөт бүжгийн төрлийн аварга Arctic Penguins багийн гишүүн. Хөлбөмбөгөөр сургуулийн цомын тэмцээний хүрэл, спартакиадын мөнгө, ширээний теннисны сургуулийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл. Монголын хүүхдийн ордны Эрдэм мөнгөн медальт. Хүүхэд-хууль тэмцээнд оролцсон 1-р сургуулийн багийн гишүүн. Хэрвээ Яруу ангид байхгүй бол анги нэг л нам гүм, эл хуль байдгийг бид мэднэ. Ангийнхаа төлөө гэсэн зүрх сэтгэлийг та түүнээс л харж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ойрын үед Яруу яг одоо TOFEL өгөхөөр шаргуу бэлдэж байна, он гараад өгнө. Гэхдээ бас хичээлээ ч орхигдуулахгүй, үргэлж давтлаганд суусаар... Бүжгээ ч, хөлбөмбөгөө ч хаялгүй, бэлтгэл хийсээр... Манай Яруу хэлсэндээ хүрдэг хүн. Тэр 6 сард хэлэхдээ “9 сарын 1 гэхэд найз охинтой болно” гэсэн. 9 сарын 1-нд биелүүлчихсэн л байсан. Тэгвэл тэр одоо Монгол улсын ерөнхийлөгч болоод улс орноо хөгжүүлнэ гэж ярьдаг. Хэдэн жилийн үнэн эсэхийг нь хамтдаа шалгацгаая. Би лав итгэж байна. Эцэст нь би нэг үг хэлмээр байна. Чи бол жинхэнэ эр хүн, итгэлтэй, шударга байдлын туйл, агуу найз, ангийнхаа нэгэн тулгуур нь юм шүү.
Хоолоо идчихээд л, арай л цадаагүй болохоор өөр өөрсдийн, өрөөл бусдын цүнхийг ухаад л идэх юм хайгаад явж байтал доод давхарт 70,80-аад онд хүрээд ирчихэв үү гэлтэй сайхан нийтийн бүжгийн ая гараад эхэллээ гэж. Манайхан ч бүгдээрээ сонирхоод л, хэдэн өвөө, эмээ нар сайхан вальс эргэж байнаа. Үнэхээр аймар бүжиглэх юм, залуудаа яаж таваргаж байсан бол гэмээр л байлаа, юун Төөгөө, 2СҮХ л байсан байх даа. Манайхан ч дутах юм юу байсын гээд л эхэндээ 3 давхартаа хос хунгийн дууль, орос ардын бүжиг, за тэгээд сүүлдээ согтуучуудын бүжиг мэтийн олон янзын юм оролдож байгаад л доошоо буув аа гэж. Тэгээд Будмаа, Маргад, Хулан мэтийн охид маань л бүжиглэх юм даа. Бүр өвөө эмээ нартай дунд нь орчихсон л явж байхын. Харин энэ үед манай Төөгөө, Оргил нар бөөн транс дуутай CD олчихоод тавих гээд л хүлээгээд л байв. Хүлээж хүлээж, өвөө эмээ нар маань ч ядарч эхлэв, хэдхэн дуутай CD нь дуусав, залуучуудын үе ирлээ. Ингээд л манай хэд сайхан үсэрч, дэвхцэж, бүжгийн талбайн голд бужигнаж байгаад гэрэлтүүлэг муу хангалтгүй гэсэн шалтгаанаар дээшээ гарахаар шийдэн тарсаан гэж. Ер нь миний мэдэхийн түүнээс цааш бараг цаг шахуу өвөө эмээ нар маань бүжиглэсэн шүү, тэхээр энэ тулаанд манайхан бараг ялагдсан юм шиг л болж байна даа. НИЙТИЙН БҮЖИГ МАНДТУГАЙ
Энэ алдарт Gorillaz хамтлагийн цоо шинэхэн өнөөдөр худалдаанд албан ёсоор гаргасан D-Sides цомог байна. Алив татаад байгаарай. Disc: 1 1. 68 State 2. People 3. Hongkongaton 4. We Are Happy Landfill 5. Hong Kong 6. Highway (Under Construction) 7. Rockit 8. Bill Murray 9. The Swagga 10. Murdoc Is God 11. Spitting Out The Demons 12. Don’t Get Lost In Heaven (Original Demo Version) 13. Stop The Dams Disc: 2 1. DARE (DFA Remix) 2. Feel Good Inc (Stanton Warriors Remix) 3. Kids With Guns (Jamie T’s Turns To Monsters Mix) 4. DARE (Soulwax Remix) 5. Kids With Guns (Hot Chip Remix) 6. El Mañana (Metronomy Remix) 7. DARE (Junior Sanchez Remix) 8. Dirty Harry (Chinese New Year Remix) 9. Kids With Guns (Quiet Village Remix)Татах-1 Татах-2
Ойрын үед сургууль, болон ангиар болж байгаа сонин хачныг та бүхэндээ нэг дуулгая гэж бодлоо. Юутай ч өнгөрсөн амралтын өдрүүдээр Диана сургууль дээр болсон математикийн олимпиадад манай 2 төлөөлөгч оролцоод л Оюундарь алт, Тэмүгэ мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ингээд энэ 2-тоо блог, ангийнхаа зүгээс баяр хүргэе ээ. /БЕК said: “Хэрвээ би оролцсон бол түрүүлэх байлаа”/ Өнөөдөр багш 2-оос дээш хоцорсон хүүхдүүдэд үүрэг даалгавар өгч ажил хуваарилсан, бас товч намтраа өгөхийг уриалсан. Энэ баасан гарагаас өмнө өгөх юм байна лээ, тэгэхгүй бол элдэв шагналаас хоцрох шинжтэй. Нээрээ, Цээмаа багш эмнэлэгт хэвтсэн гээд өчигдөр анх удаагаа Уран зохиол гэдэг хичээл орсонгүй, баярлаж байна гэхэд ч хаашаа юм, хүн өвдчихөөд байхад. Бас Цэнгэл маань 65-ийн түлхүүр авч явснаас болоод 65-д огт давтлага орохгүй байгаа, гэхдээ 13 маань өдөр бүр сууж байгаа. Манай Бажгаа ба түүний хамтлаг PlayTime-ийн рекламны зураг, бичлэгэндээ өнөөдөр орж байгаа, бичлэгийг нь та бүхэндээ заавал блогоороо дамжуулан тавих болно. За ингээд л боллоо. Бажгаагийн дуулсан хит дуунууд бүхий шинэ player-ээ сонсоод Бөөс дуугаа дагаад дуулаад л байж дээ.
Уламжлал ёсоор тодрох энэ өдрийн онцлох хүүхдээр, 2-р улирлын эхний онцлох хүүхдээр, энэ 7 хоногийн эхний онцлох сурагчаар БУДМАА тодорчээ. Бүтэн нэр: Цэнд Будмаа Төрсөн он сар өдөр: 1990.09.05 Төрсөн газар: Монгол Хобби: Дуу дуулах, Деклан сонсох, кино үзэх Бага нас: Бид түүний шашин болон амьдралыг үзэх үзэл, философийн талаарх мэдлэгийг нь биширдэг. Гайхамшигтай үнэн мөртлөө даацтай, хатуу үг хэлэх түүнээс ихэнх хөвгүүд айдаг хэхэ. За тэгээд Будмаа маань 98 онд нийслэлийн 83-р сургуульд элсэн орж, шилдэг нь болох эрдмийн гараагаа амжилттай эхлүүлж, өөрөө ч идэвх чармайлттай суралцсны ачаар 2002 онд 1-р сургуульд МГС-тай ангид элсэн орж, өдийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн сурч байна. 131dg-д Энэ жил Будмаа маань ангийнхаа дэд даргын албан тушаалд санал нэгтэйгээр сонгсогдсон нь л түүний ангидаа хэр их нэр хүндтэйг харуулах захын жишээ болж чадна. Хүнлэг хөгжилтэй, шударга зан дээрээ хөдөлмөрч хичээнгүй, чанараа нэмээд л бараг л төгс охин болчих гээд байгаан гэж. Ангийн төдийгүй сургуулийн урдаа барих дуучин гэдгийг нь бид өнгөрсөн жилийн шинэ жилээр харсан. Мэдээж сагс, волейбол гээд спорт тоглоом болгоны ангийн шигшээ багийн жинхэнэ гишүүн, урлагийн үзлэгт урдаа барьдаг охидын нэг. Бүх хичээл дээр түүн шиг хичээлээ хийдэг байсан бол... гэж би хааяа боддог. Үнэхээр үлгэр жишээ авмаар шүү, би зүгээр хошгируулаад ч байгаа юм биш. Ойрын үед Манай хүн өдгөө хичээлээ ч хийсээр, блогтоо ч зочилсоор. Бас Ёндоотой бооцоотой бодлого бодож байгаа гэж сонссон, яасныг нь бүү мэд. Юутай ч би өөрт нь байгаа их нөөц блолцоогоо, мэдээд авчихсан мэдлэг, туршлагатайгаа хоёлуулбал их ирээдүй байгаа гэдгийг л мэдэж байнаа.
За тэгэхээр 7 хоног үргэлжилсэн “Өнгөрсөн 7 хоногийн онцлох хүүхэд хэн бэ” гэсэн санал асуулга өнөөдөр өглөө л нэг юм дууслаа. Нийт 44 хүн саналаа өгсөн нь өмнөхөөс илүү байсан нь биднийг баярлууллаа гэж. Энэ 7 хоногийн санал асуулгад идэвхтэй оролцохыг хүсье. 1.Ц.Баяржаргал 15 санал 34% 2.Г.Зол-Эрдэнэ 11 санал 25% 3.Б.Очгэрэл 10 санал 22% 4.Б.Оюунсайхан 8 санал 18% Маш хүчтэй, сонирхолтой өрсөлдөөний эцэст ялагч болсон Бажгаадаа баяр хүргэе. Блогийн зүгээс маргааш шагналыг өмнөх 7 хоногийн ялагч Гээдээтэй цуг гардуулах болно.
Энэ Оюунсайханы шивсэн Асемгуль багшийн өгсөн үгийн шалгалтны материал байна. Одоо шууд copy paste хийгээд л print дараарай. Unit 1. - nationality – яс үндэс, ястан, үндэсний шинж, онцлог - subject question- өгүүлэгдэхүүн асуулт - object question- тусагдахуун асуулт - to prefer- эрхэмлэх, дээр гэж үзэх, дэвшүүлэх, ахиулах - to enjoy- баясах, зугаацах, сэтгэл тааламжтай байх - polluted air- бохир агаар - corner shops- жижиг мухлаг, дэлгүүр - noisy places- чимээ шуугиантай газрууд - dangerous places- аюултай газрууд - a low cost of living- амжиргааны доогуур өртөг - a high rate of crime- гэмт хэрэг ихтэй - advantage- давуу тал, давамгай байдал - quiet place- нам гүм, чимээ аниргүй газар - exciting life- сэтгэл хөдөлгөм, сайхан амьдрал - helpful- ашигтай, тустай, тусархаг - entertainment- үзвэр, хүлээн авалт, зугаа цэнгэл - a well paid job- сайн цалинтай ажил - relationship- харилцаа - accommodation- байр сууц - salary- цалин - standard of life- амжиргааны түвшин - stress- хэт их ачаалал, сэтгэлийн дарамт, - important- чухал - huge- агуу том - absolutely- үнэхээр, туйлын, эрс тэс, шал - exhausted- эцсэн, ядарсан - suffer- зовох, шаналах - actually- үнэн хэрэгтээ, чухамдаа, ерөнхийдөө - to be interested in- сонирхох - fascinated- дур булаасан, сэтгэл татсан - afford- боломж олгох, чадал чинээ хүрэх - thrill- баяр хөөр, сэтгэл хөөрөх - wealthy- чинээлэг, баян, хөрөнгөтэй - to earn- ажиллаж хөлс олох - out of date- хуучирсан - possible- боломжтой, байж болохуйц - follow- дагах, мөрдөх - divide- хуваах, салах - education- боловсрол - prepare- бэлтгэх - silly- тэнэг, бодолгүй - look after- асрах, халамжлах - share- хуваалцах Unit2. –a gesture- дохио, зангаа - behaviour- ааш, авир, сахилга - to inherit- өвлөх, уламжлан авах - to insult- доромжлох, гутаах - to recognize-мэдэх, хүлээн зөвшөөрөх, сайшаах - an impression- сэтгэгдэл - affection- дур хүсэл, хайр, сэтгэлийн хөдөлгөөн - to interpret- тайлбарлах, ойлгуулах, хэлмэрчлэх - to express- илэрхийлэх - feelings-мэдрэмж, санаа сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөн - similarity- ижил төсөө - fear- айдас, гайхамшиг - suggest- зөвлөх, санал болгох - surprise- гайхал, санаандгүй юм, гэнэтийн сонин - disgust- жигшил, зэвүүцэл - opposite- эсрэг - a host- гэрийн эзэн - a bowl- аяга - to serve- үйлчлэх, туслах, алба хаах - whisk- шүүр, шүүрдэх - a guest- зочин - skill- чадвар - knowledge- мэдлэг - expect- хүлээх, найдах, тааварлах - rinse mouth- амаа зайлах - respect- хүндлэх - treat- идээ будаа, зоог, дайллага,дайлах, зочлох - blowing out candles- лааг үлээж унтраах - the same- ижилхэн - different from- ялгаатай - shelters- саравч - beat racing- завины уралдаан - lanterns- дэнлүү - seed- үр - harvesters- тариаланчид - grain- үр тариа - to celebrate- тэмдэглэх - reason- шалтгаан - to believe in- итгэх, найдах - gather- цуглуулах - ancestor- өвөг, элэнц - luck- аз - sacred- ариун, нандин, зориулсан - feast- найр, дайллага, цайллага - represent- төсөөлөн бодох, төсөөлөх, дүрслэн үзүүлсэн - success- амжилт Unit 3. –butcher’s- махны дэлгүүр - the stationer’s- бичиг хэргийн дэлгүүр - newsagent’s- сонин хэвлэлийн мухлаг - baker’s- талхны дэлгүүр - size- хэмжээ - price- үнэ - shop assistant/ seller- худалдагч - an auction- дуудлага худалдаа - via- аар дайрах, дамжих - individual- хувь хүн, бодгаль - especially- ялангуяа - to provide- хангах, олох, бэлдэх, урьдаас мэдэх - waste- хог, хаягдал - shout- орилох - bargain- үнэ хаялцах - clothing allowance- хувцасны тэтгэмж - casual clothes- энгийн хувцас - special occasion- онцгой тохиолдол - smart clothes- гоёлын хувцас - a pendant- зүүлт - a brooch- энгэрийн зүүлт - help with the housework- гэрийн ажилд туслах special thanks to Oyunsaihan
Ангийнхандаа алдарт дуучин Kylie Minogue-ийн 2003 оноос хойш гаргасан хамгийн анхны цомог Х цомгийг нь тавьж байна. Энэ сарын 26-нд албан ёсоор худалдаанд гарна. Татаад байгаарай. 1. 2 Hearts 2. Like A Drug 3. In My Arms 4. Speakerphone 5. Sensitized 6. Heart Beat Rock 7. One 8. No More Rain 9. All I See 10. Stars 11. Wow 12. Nu Di Ty 13. CosmicТатах-1 Татах-2
Оройн хоол оо гэж. Өөрсдийгөө аргацаан байх ссуухаа ядан бүр сүүлдээ 1-р ээлжийнхээ амрагчдын яаж хоолоо идэхийг харж суусаах байтал 9 цаг болчихож ээ гэж. Шалтгаан нь ердөө л хоолоо хүлээж шүү дээ. Өө нээрээ, бас охидоо өрөөнд орж ирэнгүүт нь барьж аваад балкон дээр түгжих гэж оролдоод бөөн юм болсон, дараа нь охид маань уурлаад өрөөгөө түгжээд, хөвгүүдээ ч оруулахаа больсон, then хөвгүүд нь дайрч , найрч, гуйж, гуядаж, уурлаж, хүчилж, эвэлж байж л нэг PEACE тогтоосон гэж байгаа тэр хооронд. Хоол боллоо, урамгүй нь ердөө сэрээ л бидний урд байлаа. Овоо нэг дэвшилт гарсан нь ашиглалтнаас гарсан үзмээр хийсэн үзэмний шүүсний оронд сүүтэй цай байх юм. Даанч ............................ Хоол ирлээ, энэ бол цуйван. Махны үнэ ихэссэнтул бас хиам хийжээ. Гурил ч үнэд ороод арвижуулах гэж пүнтүүз хийсэн байна.Тэгэхээр би энэ хоолыг цуйван буюу пүнтүүзэн гурилтай хуурга with хиам гэж нэрлэх санал гаргалаа. Затэгээд худлаа тэр үед нь хоолоо амаа олохгүй идчихээд сүүлд нь муулаад гэж цаагуураа муу хэлэв ээ, ер нь бодоод байсан чинь хулхидуулснаа санаад л бичиж байна. Би бас их бодлоо, манай Чой яаж тэсэж, байсан бол оо гэж, өөрөө оронд нь байсан бол гээд л их юм бодсон байх даа, бид ч Чойгийнхоо хоолыг амтлахыг их хүсэж байсан даа , хэхэ \наргиа\
За энэ манай алдарт домогт хамтлаг RADIOHEAD-ийн шинэ цомог THUMBS DOWN байнаа. Татаад байгаарай, хамтдаа сонсож үзье, агуу хамтлаг агуу л байдаг гэдгийг санаарай. 01 Bodysnatchers 05:04 02 Faust Arp 02:42 03 Headmaster Ritual (The Smiths) 04:53 04 Reckoner 05:42 05 Untitled 01:03 06 Ceremony (New Order) 04:26 07 Unravel (Bjork) 03:54 08 I Might Be Wrong 06:56Татах
Уламжлал ёсоор тодрох энэ өдрийн онцлох хүүхдээр, 2-р улирлын эхний онцлох хүүхдээр, энэ 7 хоногийн эхний онцлох сурагчаар БУДМАА тодорчээ. Бүтэн нэр: Цэнд Будмаа Төрсөн он сар өдөр: 1990.09.05 Төрсөн газар: Монгол Хобби: Дуу дуулах, Деклан сонсох, кино үзэх Бага нас: Бид түүний шашин болон амьдралыг үзэх үзэл, философийн талаарх мэдлэгийг нь биширдэг. Гайхамшигтай үнэн мөртлөө даацтай, хатуу үг хэлэх түүнээс ихэнх хөвгүүд айдаг хэхэ. За тэгээд Будмаа маань 98 онд нийслэлийн 83-р сургуульд элсэн орж, шилдэг нь болох эрдмийн гараагаа амжилттай эхлүүлж, өөрөө ч идэвх чармайлттай суралцсны ачаар 2002 онд 1-р сургуульд МГС-тай ангид элсэн орж, өдийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн сурч байна. 131dg-д Энэ жил Будмаа маань ангийнхаа дэд даргын албан тушаалд санал нэгтэйгээр сонгсогдсон нь л түүний ангидаа хэр их нэр хүндтэйг харуулах захын жишээ болж чадна. Хүнлэг хөгжилтэй, шударга зан дээрээ хөдөлмөрч хичээнгүй, чанараа нэмээд л бараг л төгс охин болчих гээд байгаан гэж. Ангийн төдийгүй сургуулийн урдаа барих дуучин гэдгийг нь бид өнгөрсөн жилийн шинэ жилээр харсан. Мэдээж сагс, волейбол гээд спорт тоглоом болгоны ангийн шигшээ багийн жинхэнэ гишүүн, урлагийн үзлэгт урдаа барьдаг охидын нэг. Бүх хичээл дээр түүн шиг хичээлээ хийдэг байсан бол... гэж би хааяа боддог. Үнэхээр үлгэр жишээ авмаар шүү, би зүгээр хошгируулаад ч байгаа юм биш. Ойрын үед Манай хүн өдгөө хичээлээ ч хийсээр, блогтоо ч зочилсоор. Бас Ёндоотой бооцоотой бодлого бодож байгаа гэж сонссон, яасныг нь бүү мэд. Юутай ч би өөрт нь байгаа их нөөц блолцоогоо, мэдээд авчихсан мэдлэг, туршлагатайгаа хоёлуулбал их ирээдүй байгаа гэдгийг л мэдэж байнаа. \зураг удахгүй....\
Админы флаш эвдэрсэн учраас өнөөдөр харамсалтай нь их юм тавьж чадахгүй нь. Бүр өмнө нь бэлдсэн юмаа зөөх гэтэл флаш ажилладаггүй. Notebook лүүгээ бүгдийг нь хуулж шивлээ гээд бод доо. Бүр гуниад сууж байна даа, Будмаагаас хүлцэл өчье зураг тавьж чадсангүй, гэхдээ дараа нь бүхэл бүтэн цомог хийж өгнө гэдгээ амлаж байна. Уул нь их юм байсын, маргааш л флаш олж байгаад зөөгөөд тавихаас. Уучлаарай....
Энэ бичлэг манай блогийн 200 дахь бичлэг болж байна. Хэдхэн хоногийн өмнө л 100 дахь бичлэгээ үлдээж байсан санагдтал өнөөдөр дахиад бүр 100 бичлэг нэмэгдчихэж. Энэ бүхэнд хамт байсан та бүхэндээ талархал илэрхийлье. Дахиад 1000, 2000 бичлэг бичих болно оо, түүнээс ч цааш та бүхэнтэйгээ хамт байх болно. Манай блогийн админуудын нэг Nappy буюу Саруултөгс маань өөрийн гэсэн блогтой болжээ. Түүний блогоос та дэлхийн R&B, HIP HOP хөгжмийн ертөнцөд болж буй бүхий л мэдээллийг авах, бас цомног, дуу, клипийг татах боломжтой болж байгаа юмаа. Манай блогийн дүү болж мэндэлж байгаа энэхүү блогт та бүхнийг зочлохыг урьж байна. musiciswayofmylife.blogspot.com Гэхдээ та санаа зоволтгүй, Төөгөө маань ангийнхаа блогтоо ажилласаар л байх болно. Бас нэг мэдээ нь биологийн даалгавар юмаа. Маш олон хүүхэд асуугаад байсын, админ нь л нэг дэвтрээ нээхээс. Тэгээд 109-114-р хуудсыг уншиж, тэмдэглээд асуугдах юм байна шүү. Хамгийн аймар нь бараг нэг дүн болж журнал дээр тэмдэглэгдэх юм байхаа. За тэгээд шинэ нүүр царайтай блогоороо улам их зочлон, сэтгэгдлээ үлдээгээрэй.
Манай хүн аймар атаман, бас зураг авахуулах дургүй...
Өнгөрсөн жилийн шинэ жилээр манай ангийнхан нэг нэгэндээ цол өгнөө санаж байна уу? Миний бодлоор хамгийн гоё цолыг авсан тэр хүн энэ өдрийн онцлох хүүхдээр тодорчээ. Тэр бол мэдээж “Хамгийн алиа хүүхэд”-ээр шалгаруулсан Өлзийхутаг юмаа. Бүтэн нэр: Мөнхбат Өлзийхутаг Төрсөн он сар өдөр: 1990.07.24 Төрсөн газар: Монгол Хобби: PS тоглох, хөлбөмбөг тоглох Дэмждэг баг: Челси FC Дуртай тоглогч: Лампард.Ф Бага нас: За тэгэхээр манай ирээдүйн алдарт хөлбөмбөгчин маань 83-р сургуульд бага ангидаа сурч байжээ гэж. Тэр үедээ л анх хөлбөмбөг тоглож эхэлж, өдгөөгийн алиа зан төрх нь бүрэлдэж эхлээ л байлгүй. Ингэж явсаар 2002 онд МГС-тай ангид, 1-р сургуульд элсэн орж, бурхнаас бидэнд өгсөн хэзээ ч уйдаахгүй байх хэрэгсэл, хүн болон иржээ гэж. 131dg-д Өлзий маань зөвхөн алиа хошиноос гадна маш олон сайхан зан төрхтэй. Нөхөрсөг, , шулуун шударга, зусарч биш, хүлцэнгүй гээд цухас дурьдахад л ийм. За тэгээд ангийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч, анги болон сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, сургуулийн 5 удаагийн аварга гэж байгаа. Волейболын ангийн шигшээ багт багтан сургуулийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Теннисыг анх дэлгэрүүлэхэд гар бие оролцсон шилдэг тамирчин гэж байгаа. PS-ийн хөлбөмбөгөөр бол гаргахгүй шүү дээ. Спартакиадаар бас барилдчихдаг, ангидаа л аварга нь. Ер нь тэгээд Өлзий бол universal тамирчин гэж би бодож явдаг. Өлзий урлагийн үзлэгт хун ч болж байсан, хор дуунд ч зогсож явдаг. Зөвхөн спорт урлаг биш хичээлдээ ч чармайлттай залуу. Өө нээрээ бас, P.I.M.P.O багийн гишүүн шүү дээ, их мэдлэгтэй хүүхэд байгаа юм даа. Ойрын үед FOOTBALL IS NUMBER ONE SPORT IN THE WORLD энэ үгийг та Өлзийг хэлэхийг сонссон байх, зурагтаа асаах болгонд чинь ингэж хэлж байх вий. Түүнд одоо бодсон бодол, зорьсон зорилго байна, тэрбээр Дуулиан, мөн сагсны сургуулийн аваргад бэлдээд завгүй байна. Заал авахад ч амжиж ирэхгүй завгүй яваа. Түүнд хүнийг инээлгэх аль эсвэл уурлуулах чадвар аль аль нь бий. Түүн шиг би түүнд их ирээдүй байгаа гэдэгт итгэдэг.
Баттөр хэнтэй адилхан байна... Мафийн босс??
Охид өрөөнд орж ямар нэг тоглоом тоглож байх үед семинарын өрөөнд хэдэн банди нар хоолоо хүлээж байх үедээ нэгэн аймшгийн жүжгийг дэглэж байв. Найруулагчаар нь Батцэнгэл, Галбадрах нар ажиллаж, жүжгийн зохиолыг олноороо бичиж, гэрэлтүүлэгчээр Тэмүгэ, продюссерээр Галаа, дууны найруулагчаар Бямбаа гэсэн арын албатайгаар энэхүү аймшигт жүжиг эхэлсэн юм. Гол дүрд Очгэрэл, туслах дүрд Мягмаржав, Uundaa, Гэндэнпил, Яруу нар тоглосон юмаа. Гэрэл асаж унтарна, тэр үед өрөөний буланд байсан харанхуй бие л харагдана. Аймшигт ая хажууд дуугарна. Гэрэл унтарлаа.... Гэрэл аслаа... Аймшигт тэр биет бидэнд мөлхөн улам ойртоно. Ая дуугарсаар... Гэрэл унтарлаа... Бүгдийн зүрх догдлон, хүлээнэ. Гэрэл аслаа... Амаар нь дүүрэн цус асгарсан тэр биет эвгүй мөлхсөөр бүр хажууханд иржээ. Ая дуугарсаар... Гэрэл унтарлаа... Гэрэл аслаа... Гэнэт цонхны цаанаас нэгэн хөөрхийлөлтэй хүн амь тэмцэн цонх нүдэн, тусламж хүсэн орилно, араас нь, хүзүүнээс нь нэгэн араатан хазсаар орилуулсаар авч одно, тэдний доороос гэрэл асаж унтрах нь аймшигтай харагдуулах ажээ. Харин нөгөө аймшигт амьтан гол бай руугаа ухаан жолоогүй дайран орно. Гэрэл унтарлаа... Араас нь хувцсан дор нуугдсан байсан 2 араатан гэнэт босч ирэн бай руу бас дайрна... Иймэрхүү л гол утгатай энэхүү жүжиг туршилтын журмаар хийгдэн Төөгөө, ЛМО-д үзүүлэхдээ хамгийн сайн тоглогдсон гэсэн үнэлэлт авсан ч Ори-ийн эгч, зарим охидыг айлгаж чадсан юм аа. Гол дүрд тоглосон Очкидоо баярласаан гэж.
Блогийн зүгээс өнөөдөр, бямба гарагийн онцлох хүүхдээр манай блогийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг, ангиа гэсэн сэтгэлтэй нэгэн хүнийг тодрууллаа. Түүний нэр Галбадрах. Бүтэн нэр: Хуяг-Эрдэнэ Галбадрах Төрсөн он сар өдөр: 1990.10.28 Төрсөн газар: Монгол Хобби: Хөлбөмбөг тоглох, хөдөө явах Хоч: Гахай, Галаа Бага нас: Галбадрах маань анх 20-р сургуульд элсэн орж байжээ. Тэгээд тэнд л анх А үсэг заалгаж, бас хүрдээ сурсан гэж байгаа. Ангийн анд Түвшээтэйгээ ярилцаж тохиров уу, аль эсвэл азаар нийлэв үү 4-р ангидаа Сант сургуульд шилжин сурах болж, математикийн хичээлийг илүү судлах болжээ. Эцэст нь мөн л Түвшинбаяртайгаа цуг 2002 онд МГС-тай ангид элсэн орж, өдийг болтол сурсаар байна. 131dg-д Галаа бол үнэхээр шударга, хичээнгүй, нөхөрсөг, хөгжилтэй, цайлган залуу гэж ангийнхан нь үнэлдэг. Хэнтэй ч нөхөрлөж чаддаг, бас юуг ч хийх чадалтай гэж бид боддог. Түүний туулсан зам мөр, хийсэн үйлдэл болгон нь үүнийг гэрчилдэг. Мэдээж Галаа маш их амжилтыг 131dg-д үзүүлжээ. Хамгийн сүүлийн жишээ нь Сургуулийн спартакиадад хөлбөмбөгийн төрлөөр 2-р байрт орсон жишээ. Тэрбээр сургуулийн спартакиадад өмнө нь ч түрүүлж байсан, мөн 2-р багт тоглон СУРГУУЛИЙН ЦОМ тэмцээнээс хүрэл медаль гардаж байсан манай ангийн шилдэг хамгаалагч, хөлбөмбөгчдийн нэг. Цухас дурьдахад ийм байна, үргэлжлэлийг та бүхэн бичээрэй. Ойрын үед Манай Галаа ОХУ-д суралцан, аавынхаа мэргэжлийг өвлөхөөр нэгэнт шулуудчихсан байгаа гэж өөрөөс нь би сонссон. Тиймдээ ч өдгөө хичээл номондоо ихэд анхаарч байгаа. Англи хэлний нэлээн олон дамжаанд сурч, бас давтлагандаа идэвхтэй байгаа. Үргэлж л олноор хүрээлүүлчихсэн, тэгэхээрээ л хөгжилтэй яриагаараа бусдыг баясгадаг, соронзон мэт хүн гэж би үнэлдэг.
За тэгэхээр энэ бол алдарт дуучин өөрийгөө rapper гэж нэрлэх дуртай AKON-ий хамгийн сүүлд гаргасан цомог байна. Нэр нь HIS STORY. Татаад байгаарай. 01. lonely 04:24 02. belly dancer (bananza)03:44 03. don’t matter 04:05 04. i wanna love you 04:10 05. locked up 04:01 06. pot of gold 04:03 07. smack that 04:12 08. sorry (blame it on me) 05:19Татах
Ангийнхнаар сонин юутай вэ Тэгэхээр амраад ангийнхан уйдаал байх шиг байна, тэгээд ер нь ангийнхан юу хийгээд байгааг бичихээр шийдлээ. Физикийнхэн лав өдөр болгон физиктээ сууж байгаа гэсэн, Оюунчимэг багш хагас бүтэн сайнд амрааж байна шүү гэж хэлсэн гэсэн, даварсан юм шиг л сонсогдож байна. Хөлбөмбөгийнхөн маань Дуулианыхаа бэлтгэлийг л хийх гээд чадахгүй байж байж, өчигдөр л нэг юм хийлээ. Дуулиан гэж нэг юм хойшилж байгаа нь манайд л ашигтай байгаа капитан маань эдгэрнэ шүү дээ. Бас БЕСТ-д манай хэд сурч байгаа даа, тэгүүл сагсны тэмцээн нь бүтэн сайнд 23-р сургууль дээр болно гэсэн. Хамгийн гол нь манай Тэмка, БЕК нар тоглоно, ирж дэмжээрэй гээд л байсан. Би лав очноо. Охид маань сагсны бэлтгэлээ үнэхээр сайн хийж байгаа, нэлээн олон удаа заал аваад байгаа. Нээрээ манай Бажгаа ба түүний хамтлаг PLAYTIME-д оролцох эрхийг хүндтэйгээр авсан гэнэ дээ. Тэгээд шүүгчид нь ихэд үнэлсэн тухай, ирээдүй байгаа тухай, бусдаас үнэхээр тасархай байсан тухай Ори бидэнд мэдээллээ. Юутай ч БАЖГААдаа баяр хүргэе Нэг иймэрхүү мэдээтэй байна, бүгдийг бичихийн төлөө бид хичээх болно, харин та сэтгэгдлээ л...
За тэгэхээр байна ш дээ, хөлбөмбөгийн талбай руу явуулсан элчийн мэдээгээр тэнд ердөө ганц далий хаалга, бас ямар нэг / бодвол Яруугийн хамаатнуудын/ баасаар дүүрсэн талбай байсан гэнэ, хэт хүйтэн байснаас болоод хэдхэн л өшиглөсөн гэнэ дээ. Харин сагсчид маань зарим нэгнээ бэртээхээ дөхснөөс биш сайхан тоглож байлаа гэж. Талбай энээ тэрээ бол ярих юм байхгүй ээ, гэхдээ жаахан халтирдгаас болоод л Гээдээ, Галаа, Оч нар маань яг л Цэнгэл шиг болох дөхөөд л байлаа. Юу ч гэсэн нэлээд хэдэн баг болж тоглосон, аймар их тоглосон болохоор хэний баг сайн тоглосон гэж худлаа залмааргүй байна, бүгдээрээ л үнэхээр сайн тоглосон. За ямар бүгдээрээ Гээдээ энээ тэрээ шиг робот биш дээ, ядарч л таараа даа. Тэгээд л 3 орчим цаг тоглоод, Баттогтохын хоолондоо гэсэн худлаа түгшүүрээс болоод 6 цаг орчимд өрөөндөө оров оо гэж. Тэгээд манайхан нэлээн олон салж хөзөр тоглосоон гэж, тэр нь хожмын бүхнийг хамрах аймшигт донтолтын эхлэл байсныг хэн ч мэдсэнгүй ээ.
Урт ширээн дээр хүүхэд бүхэнд зориулан 30 аяга, 30 сэрээ, 30 халбага, бас 30 сальфетка, өрөөстэй байна. Өө бас , ширээ болгон дээр “хагас” зүсэм талх тавган дээр.Нэвт нүхэлсэн хананаас бид гал тогоог харж, яг ямар хоол хийж байгааг харж бас үнэрлэж чадна. Бүгд л өөрсдийн таамгаа дэвшүүлж, тэгэхдээ бас зүгээр суухгүй урдаа байгаа талхыг уралдан авч идэж байлаа. Эхлээд 1-р хоол ирэвээ гэж. Даанч хэт их өлссөн байснаасаа болоод админ нь ямар хоол ч байсныг мэдээгүй идчихжээ гэж, лав л их хүлээлт хоосон байгаагүй. Удалгүй 2-р хоол гарч, тэр нь котлет байсныг би санаж байна, бас үзэмний шүүстэй. Гэхдээ би энд тэр үзэмний шүүсийг дурсахыг үл хүснэм. Ингээд л өдрийн хоолоо маш хурдан идээд дуусчихлаа гэж. Бүх хүүхдүүд маш элэгсгээр аяга тавгаа хураачихаад, тэгэнгүүтээ тоглохоор гараваа гэж. Яруу, Мигаа, Нацгаа, Чой тэргүүтнүүд нэлээн доошоо хөлбөмбөгийн талбай руу, харин бусад хөвгүүд нь сагсны шийд рүү. Охид харин өрөөндөө булагнаал..... /хэхэ, даанч би Hermione шиг нэг цаг хугацаанд олон газар байж чадахгүй юм даа/
Гайхалтай зураг. Яг л солонгос кинон дээр гардаг нэг бүлгийнхэн шиг байгаа биз... Даанч бүлгнйн ахлагч Санду гуай хойно нь орчихож хэхэ...
Бүтэн нэр: Бямбадорж Золжаргал Овог нэр: 1990.12.17 Төрсөн газар: Монгол Хобби: Шүлэг бичих, ном унших Бага нас Золжаргал бол ухаалаг, нөхөрсөг, бас нийтэч охин гэж би үнэлдэг. Түүний сайн чанаруудыг бичээд байвал блог уншигч та уйдах байх гэж айж байна, угаасаа бид түүнийг мэднэ шүү дээ. Тэр анх 1-р сургуульд элсэн орж А үсгээ заалган, хожмын их эрдмийн үүдээ нээсэн юм. Тэр ангидаа Саруултөгс, Оюунсайхан нартай хамт сурч байсан манай сургуулийн бүтээгдэхүүн. Багаасаа л ихэнх охидын адилаар хичээл номондоо гавал байсаар 2002 онд МГС-тай ангид элсэн оржээ. Ангийнхан нь түүнийг явсанд азгүйд тооцсон бол 131dg тухайн үедээ гайхамшигтай яруу найрагч, бас ангийнхаа төлөө цохилох зүрхтэй ангич нэгэнтэй болсон юмаа. 131dg-д Золоо маань ангиа аливаа нэгэн спорт, урлагийн уралдаан тэмцээн дээр авч гардаг бас нэг баатар маань юм. Тэрээр ангийн сагс, волейболын шигшээгийн тамирчин, сургуулийн шатар даамны нэлээн олон удаагийн аварга. Гэхдээ бид, сургууль түүнийг арай өөр зүйлээр нь танина, тэр бол гүйлт. Холын ч бай, ойрын ч бай бүх л зайнд манай хүн аргагүй аархаж үргэлж л аварга нь болдог. Буухиа төрөл дээр бол ямар ч хол зайг ойртуулдаг үнэхээр агуу гүйгч. Тиймдээ ч манай охид спартакиадаар гүйлтээ нэлээн бага л алдаж байсан байх. Ер нь тэгээд шүлэг бичих тал дээр гаргуун, энэ жилийн урлагийн үзлэг дээр хөтлөгчийн хэлэх үгийг 5 минутанд л зохиогоод өгчихсөн гэж байгаа. Ойрын үед Тэрээр англи хэлээ эрчимтэй сурч байгаа, элдэв дамжаа энээ тэрээг нь сураад суугаад дуусчихсан, дахиад л эхлэх гэж байгаа, тэр нь ч Биндэр багшийн группээс Асемгуль багш дээр ирж сууснаас нь харж болно. Хичээл ном энээ тэрийг чинь ёстой л үлгэр жишээ хийнэ шүү дээ, ихэнх хөвгүүд түүнээс монгол хэл гэх мэт хичээлээ хуулдаг байх. Одоо Золоо сагсны тэмцээндээ бэлдэн өмнө нь гаргаж байгаагүй их амжилтын төлөө өөрийгөө ч үл хайхран бэлдсээр..
Манай блог энэ өдрөөс эхлэн "ЭНЭ ӨДРИЙН ЗУРАГ" булан эхлүүлж байнаа. Үүндээ бид ангийнхаа хүүхдүүдийн дурсамжит агшин, бас алиа зураг, онц сонирхолтой зургуудыг тавих болно. Та бүхэн сэтгэгдлээ үлдээгээд байгаарай. Анхны зураг бол манай Нацгаагийн зураг байна. Энэ зургийг хэн авсан нь мэдэгдэхгүй ч үнэхээр гайхалтай зураг байгаа биз. Зургийн нэр нь ИРЭЭДҮЙ. \хэхэ Гэлэнхүү багшаа санаж байна шүү, ахиад нэг таслах юмсан\
Ойрын хугацаанд манай блогийн “Энэ өдрийн онцлох хүүхэд” булан маань ажилласангүй ээ. Гэхдээ хүлцэл өчөөд, ахиж иймэрхүү алдааг гаргахгүйг амлаад өнөөдрийн онцлох хүнээрээ анх удаагаа манай ангид байхгүй, сурдаггүй хүнийг тодруулж байна. Энэ бол бидний Пүнтүүз аль эсвэл тэмээ, гоймон гээд аль болох урт бас өндөр юмаар төлөөлүүлэн дууддаг Пүрэвдаш юм аа. Бүтэн нэр: Буяндэлгэр Пүрэвдаш Төрсөн он сар өдөр: 1990.06.01 Төрсөн газар: Монгол Хобби: Охид эргүүлэх /хэхэ/, нетээр тэнэх YAHOO MAIL: yaruu_5@yahoo.com Бага нас: 6 сарын 1-нд төрсөн хүмүүсийг би азтай гэж боддог. Паркт үнэгүй тоглох эрхтэй болохоор нь шүү дээ. Гэхдээ хөөрхий манай пүнтүүз ганц ч удаа үнэгүй тоглож байгаагүй байх гэж найдаж байна. За тэгээд манай хүнд гар цэцэрлэг энээ тэрээг нь сурч төгсчихөөд л, 1998 онд 1-р сургууль 1б ангид элсэн орж суралцаж эхэлжээ. Энэ ангид манай ангийн хэд хэдэн хүүхэд бас сурч байсан зургаас үзнэ үү. Багаасаа л ер нь үеийнхнээсээ зарим нэг зүйлээрээ тасарчихсан, хичээл номондоо гавал хүүхэд байсаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж, 131dg-ийн гишүүн болжээ. 131dg-д Пүрэвдашийн маань Сантис сургалтын төвийг бүгдийг нь эхнээс нь сурч дуусгасан овоо гар. Тиймдээ ч англи хэлэндээ багш нарыг Сүхсамаа, Асемгуль гээд багш нартай байнга л маргалдаж явдаг, ер нь л бүх л хичээл дээрээ багш нартай нэгийгээ үзчихдэг овоо гар байсан. Ер нь тэгээд пүнтүүз маань ангиасаа хамгийн өндөр нь байж, биеийн тамир дээр ангийнхнаа удирдан гүйж, дасгал хийдэг байсан ч өөрөө даанч сагс тоглох сонирхолгүй байсан. Хэрвээ түүнийг ашигласан бол ч манай сагсны баг сургуулийн аварга болох байлаа гэж зарим нэг нь харамсдаг. 10-р ангид ордог жил манай Пүрэвдаш экстернатаар сурч эхэлсэн. Тэр үед анги нэг л эзгүйрээд бас хөгжөөдөг хүн маань, багш нартай тэмцдэг баатар маань байхгүй эвгүй байсан гэж манай ангийнхан ярилцдаг. Цээмаа багш өгсүүлэхгүй ээ гээд байхад нь шалгалтыг нь 100 өгөөд анги дэвших эрхтэй болсон мань гар 11б ангид ороод л нэр хүндтэй болж чадсан хоншоортой залуу. Тэгээд шинэ жилээр 11-р ангиудын математикийн аварга болоод л шагналаа аваад ангийнхан дээрээ л түрүүлж ирсэн. Бид чамаар бахархдаг. Манай Пүрэвдаш зөвхөн математик биш нийгэм, англи хэлний олимпиадуудад амжилттай оролцож байсан манай сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан юм. Ойрын үед Манай Пүрэвдаш сургуулиа амжилттай төгсөөд завгүй оюутан болжээ. Ерөнхий шалгалтаа мат дээрээ 800 оноо авчихаад, аль гайгүй охидтойг нь харж харж Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орсон. Тэгээд бас ангийнхаа бүх зохиож буй ажилд одоо хүртэл оролцдог манай ангийн хүндэт гишүүн. Бас оюутан болоод ангийнхаа урлагийн үзлэгт бүжиглэсэн гэж байгаа. Өнгөрсөн зун ТОFEL шалгалтыг өгч 563/???/ оноо авсан гэж байгаа. Он гараад АНУ явахаар нэгэнт шийдчихсэн, 4гб-ийн хард дисктэй РС-ээ солиноо гэж ярисаар, охид эргүүлж эргүүлж, найз охиноо олоод авчихсан ийм нэгэн залуу, бидний “ах” энэ өдрийн онцлох хүүхэд боллоо. Пүрэвдашаа бид чамайг хэзээ ч мартахгүй ээ, чи үргэлж 131dg-ийн гишүүн байх болноо.
3 давхар цагаан байшин. Мэдээж жаахан хуучин. Гэхдээ бас муу ч үгүй тохилог балкон энээ тэрээ байгаа. Бүгд л хүнд хүнд цүнхээ үүрээд эхлээд тогоочийн “Өдрийн хоол болчихсон” гэдэг үгийг сонсоод ихэд баярлав. Тэгээд дараа нь Оюунсайханы ээжийн хуваарилж өгсөн өрөөнд оров оо гэж. Харамсалтай нь энэ амралтын газар нэлээн олон өвөө эмээ нар алжаалаа тайлах гэж ирсэн учраас зарим хөвгүүдэд маань ор байхгүй учраас семинарын өрөөнд хэд хэдэн гудас дэвсэж өгөөд өнөөдрийг аргал гэж хэлэв ээ. Тэгэхдээ бид гунирхаж, элдэв маяг гаргасангүй шууд л кет, бэлтгэлийн хувцсаа өмсөөд тоглохоо бэлдээд эхэллээ. Яг энэ үед охидын арми өөрсдийн тохилог сайхан 5 ортой, хувцсаа хийх шүүгээнүүд, 00-ийн өрөөтэй, бас балконтой өрөөндөө дөнгөж орж байсан бол Баатка нарын зарим овсгоотой гарууд нь зохион байгуулагчийг найрч байгаад охидын өрөөний хөрш өрөөг гаргуулаад ороод байв. Энэ өрөөнд Баатка, Түвшээ, Оргил, Цэнгүүн, Галаа, Зоогий, ЛМО анх ирж цүнх хувцсаа тавьсан учраас өөрсдийгөө БУРХАН ДОЛОО гэж нэрлэсэн ажгуу. Бурхан 7 гэж сэтгэгдэл бичсний учир энэ бөлгөө. Хөвгүүдийн өрөө ямар ч ор, шүүгээ, 00 байхгүй. Гэхдээ бидэнд өнгөөр асах чийдэн, бас сэнс байсан, гайхуулж ч байсан. Хүүхэд бүхэн чухам энэ сэнснээс л айж, 11-ийн тооны гамшгийг хэрэгжүүлэх хамгийн магадлалтай тэр эд зүйлээр тооцож байсан юм. Тиймдээ ч хэн ирээд сэнс асаасныг хориглон болиулж, юу учирч болохыг, сууриараа салаад чиний миний, бид бүгдийн толгой, үсийг хяргачихаж магадгүй шүү, маргааш 11 сарын 11 шүү дээ гэж сануулж байлаа. Хоолондоо гэсэн дууг сонсоод 3-р давхраас 2 давхарт байрлах хоолны газар луу өлсөж цангасан 29 ходоод ирж айсуй....
Энэ бол сүүлийн үед нэлээн нэрд гараад байгаа дуучин МИКА-ийн бие даасан анхны бүтэн цомог байна. Худалдаанд энэ оны 3 сард гарсан ч гэсэн интернетээс үнэгүй татах нэлээн хэцүү байсан, ихэнхд нь байхгүй байхаа, тэгээд блогоос татаад байгаарай... 1. Grace Kelly 2. Lollipop 3. My Interpretation 4. Love Today 5. Relax (Take It Easy) 6. Ring Ring 7. Any Other World 8. Billy Brown 9. Big Girl (You Are Beautiful) 10. Stuck In The Middle 11. Erase 12. Happy EndingТатах-1 Татах-2
Ангийнхан зугаалгаар явахын өмнөх орой хязгааргүй уудам интернетийн сүлжээнд Оргил маань зарим нөхдүүдэд, тухайлбал Тэмка, uundaa нарт 11 хэмээх энгийн атлаа аймшигтай тооны нууцыг ярин, мунхруулж байв. Тэгвэл энэ яриа биднийг зугаалгаар явж байх үед буюу автобусан дотроо орон ортол даган, бүр сүүлдээ амралтанд очин очтол нэлдээ тархаж, зарим нэг нь сэжиглэж, зарим нэг нь айн, зарим нэг нь гайхан, зарим нь зүгээр л тоглоом болгон, хүн бүр л хувь хувьдаа нэгийг бодон Амралтандаа очсон ажгуу. Ори-ийн маань гаргаж ирсэн, олж ирсэн 11-ын тооны аюулыг та бүхэнд товчхон хүргэе. 9 сарын 11- /2 ихэр цамхаг нурсан өдөр/ 9+1+1=11 Цамхгийг мөргөсөн онгоцонд 65 зорчигч сууж явсан. 6+5=11 NEW YORK CITY 11 үсэг орно. AFGHANISTAN 11 үсэг орно. GEORGE W BUSH 11 үсэг орно. Энэ өдрөөс 911 өдрийн дараа Мадридад бөмбөг дэлбэрсэн. Гэх мэт Дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл.... Харин энэ бүхэн манай ангитай юугаараа холбогдоод байгаа юм бэ гэвэл, яагаад тархах болсон бэ гэвэл: Бид 11- р анги. Зугаалганд яг 29 сурагч явсан. 2+9=11 11 сарын 11-нд бид зугаалгаар явж байх болно. OYUNSAIKHAN ангийн даргын нэрийг бичихэд 11 үсэг орно. BLOGSPOTCOM бичихэд 11 үсэг орно 131dg-ийн D-цагаан толгойн 4 дэх үсэг. G- цагаан толгойн 7 дахь үсэг 4+7=11 Энэ тухай анх мэдсэн Оргил 8 сарын 21-нд төрсөн. 8+2+1=11 Админы төрсөн өдөр 5 сарын 15 5+1+5=11 11 сарын 11-нд Очки маань төрсөн. Бидний суусан автобусны дугаар 27-60 0+6+7-2=11 Ийм л учиртай юм. Замд тааралдсан бүхэн 11-ийн тоотой холбоотой харагдаад л, яг Jim Carrey-ийн THE NUMBER 23 дээр гардаг дүр шиг галзуурах дөхөөд байлаа. Автобусны хаалган дээр байсан герман үг 11 үсэгтэй, монгол улсын туган дээр байдаг соёмбо 11 зүйлээс тогтдог, “ДУГУЙ ЗАСВАР”, “ДУЛААН ГАРАЖ”, “ЗОЧИД БУУДАЛ”, гээд л замд тааралдсан газрууд бас л 11, эргэн тойрон луугаа харахаар л “Хамар Зоогий”, “Зараа Цэнгэл”, “Алмас Түвшээ”, “Матар Баттөр”, “Мэлхий Хулан”, Марс Очгэрэл” гээд л бүгдээрээ л 11 болоод байсан зэрэг сонин тохиолдлоос болоод л, манай ангийнхан бүгд л 11 сарын 11-ны 11 цаг 11минутаас болгоомжилж байсан юм. Яг энэ үеэр чухам юу болсныг блогоос.....
Өнөөдрөөс эхлээд манай блог сая явсан зугаалгын тухай мэдээг хүргэх болно. Цувралаар нийтлэх учраас тэсвэртэй хүлээгээд байгаарй, аль болох бүгдийг багтаахыг хичээнээ.
Багшийг байхгүйд ангийн маань хэдэн хүүхдүүд биднээс айхтар хэцүү шалгалтуудыг авсан билээ.Харин энэ бол блогийн хэрэглэгчдээс авч буй админуудын шалгалт.За тэгээд амжилт хүсий.
Хэрвээ хүн сармагчинаас үүссэн юм бол тэд яагаад одоо болтол байдаг юм бэ Цавуу ягаад савтайгаа дотроо наалддаггүй юм бол Номын сангынхан Библийг зохиолын хэсэгт тавьдаг боловуу эсвэл түүхийн хэсэгт тавьдаг боловуу Холбооны мөрдөх Товчооныхон хаалга эвдэлж орж ирээд дараа нь хаалга төлж өгөх боловуу Би усан дотор уйлж чадах боловуу Хэрвээ мэс заслын үеэр гэнэт эмч үхчихвэл эмч нар өвчтөнийг аврах боловуу эмчийг аврах боловуу Хэрвээ халзан хүмүүс тогооч хийвэл хоол хийж байхдаа малгай өмсдөг боловуу Яагаад шатрыг спорт гэж үздэг юм бол Эзэнгүй арал руу юу авч явах гэдэг асуултанд яагаад нэг ч хүн завь гэж хэлдэггүй юм бол Яагаад дарс хөлддөггүй юм бол Багш гэргүй хүүхдэд гэрийн даалгавар өгч чадах боловуу Тахиа өндөг 2ын аль нь анхдагч юм бол Хүүхдийг бүтээхэд аав нь илүү үүрэгтэй юү ээж нь илүү үүрэгтэй юү? Жолооч автобуснаасаа буусны дараа хэн хаалгыг нь хаадаг юм бол Яагаад A B C D F үнэлгээ байдаг мөртлөө E үнэлгээ байдаггүй юм бол Хөргөгч нь гэрэлтэй байж хөлдөөгч нь яагаад гэрэлгүй юм бол Машин тээвэрлэдэг машин осолд орвол ачиж явж байсан машинууд нь осол гаргасан машины тоонд орох боловуу Францчууд франц үнсэлтээ өөрсдөө юу гэдэг бол Яагаад тахианы маханд өндөгний амт байдаггүй юм бол Микки хулгана хүүхэлдэйн киноны Гүүфи нь яагаад зогсоод Плуто нь яагаад 4 хөллөөд байдаг юм бол адилхан нохойнууд байж Тахь яг хар судалтай цагаан уу цагаан судалтай хар уу Microsoft Windows-ийн унтраах нь яагаад Эхлэл гэсэн дотроо байдаг юм бол Тарзан юугаар сахалаа хусдаг юм болдоо ширэнгэнд байдаг байж Хэрвээ бурхан найтаавал юу гэж хэлэх бол Муур газардахдаа хөлөн дээрээ буудаг, маслотай талх заавал маслотай талаараа унадаг харин мууран дээр маслотай талх унагаавал юу болох бол
энэ бичлэгийг үзээрэй хэрэв юм идэж байгаа юмуу идэх гэж байвал битгий үзээрэй гэхдээ үзцэн нь дээрээ заавал үзээрэй хэхэ сүүлдээ жоохон панаал болцон ч гэсэн эхнийх нь үнэхээр үнэн шүү итгэхгүй байвад бичлэгэн дээр дараад Youtube руу орж байгаад холбогдох бичлэгүүдийг бас үзээрэй өөрөө туршилт хийгээд үзсэн ч үнэн барьсан ч алдахгүй шүү. Эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг битгий мартаарай!
За энэ ангийнхаа PUNK ROCK сонсдог найзууддаа алдарт THE KILLERS хамтлагийн өнөөдөр худалдаанд гаргасан шинэхэн цомог болох SAWDUST цомгийг тавьж байнаа. Татаад байгаарай. 1. Tranquilize 3:45 2. Shadowplay 4:07 3. All The Pretty Faces 4:45 4. Leave The Bourbon On The Shelf 3:38 5. Sweet Talk 4:18 6. Under The Gun 2:33 7. Where The White Boys Dance 3:26 8. Show You How 2:46 9. Move Away 3:50 10. Glamorous Indie Rock and Roll 4:16 11. Who Let You Go? 3:42 12. The Ballad of Michael Valentine 3:50 13. Ruby, Don’t Take Your Love To Town 3:05 14. Daddy’s Eyes 4:14 15. Sam’s Town 3:43 16. Romeo And Juliet 5:27 17. Mr. Brightside 8:48 Татах-1 \Rapidshare\ Татах-2 \Rapidshare\ Татах-1 \Filefactory\ Татах-2 \Filefactory\
11-р сарын 10-ны 12 цагийн орчимд дотроо 28 131dg-ийн гишүүдийг багтаасан 27-60 дугаартай шар автобус хөдөлсөн юмаа. Түүний өмнө Бямбаа, Яруу, Uundaa 3 Мөнгөн Завьяа дэлгүүрээс гүйчихсэн ирсэн нь 65-д бөмбөгөө орхиод түлхүүрээ Цэнгэл маань мартчихсан байснаас болсон юм аа. Тэгээд л 13 мянган төгрөгийг 3 минутанд цуглуулчихаад явсан хэрэг. Арав, арван бөөс... гэж дуулсаар, 11-ийн тооны хэргээ ярисаар 11-р хорооллоос Зоогийгоо аваад бүл нэмж 29-үүлээ болоод, шуудхан л Дарь Эхээс хэдхэн километр зайнд байдаг Сэлбэ амралт руу хүлгийн жолоог залваа гэж. Гэтэл замын үнэхээр хүндээс болов уу, автобус маань хүч муутай байснуу, аль эсвэл бид хэтэрхий олуулаа байснуу, автобус маань байн байн унтарч, тэр болгонд нь манай эрэлхэг хүчит банди нар маань гарч араас нь эвээр нэг, хүчээр нэг түлхэж автобусаа хөдөлгөж байсан билээ. Удалгүй Монголын Цахилгаан Холбоо Компаний Сэлбэ хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хүүхэд бидний тоглох наадах бүхнийг багтаасан амралтанд 29 бааиар ирэхдээ, тэднийг чухам ямар адал явдал хүлээж буйг мэдээгүй байсан ажгуу.
Uundaa админ дуртай хамтлагынхаа шинэ цомгоо тавиад байхад би яаж зүгээр суухав.Өөрийнхөө хамгийн дуртай RnB дуучин Chris Brown ий саяхан 11-6нд худалдаанд гарсан цомгийг хүргэж байна.RnB урсгалийг мэдэрцгээе залуусаа Password: http://www.uhlikethat.com/ 1. Throwed 2. Kiss Kiss ft. T-Pain 3. Take You Down 4. With You 5. Picture Perfect ft. Will.I.Am 6. Hold Up ft. Big Boi 7. You 8. Damage 9. Wall to Wall 10. Help Me 11. I Wanna Be 12. Gimme What Ya Got ft. Lil Wayne 13. I'll Call Ya 14. Lottery 15. Nice ft. The Game 16. Down ft. Kanye West ТАТАХ
Ангийнхан зугаалгаар яваад энэ өдрийн онцлох хүүхэд булангаа 3 өдөр ажиллуулаагүй билээ. Тэгвэл үүнийг бид ЗУГААЛГЫН ОНЦЛОХ ХҮҮХЭД-ийг тодруулж залруулахаар шийдлээ. Тэгэхээр зугаалгын онцлох хүүхдээр манай блог Очгэрэлийг тодруулж байна. Бүтэн нэр: Батсүх Очгэрэл Төрсөн он сар өдөр: 1990.11.11 Төрсөн газар: Монгол Хобби: Сагс, хөлбөмбөг тоглох, хөгжим сонсох Хоч: Ангараг, Очкий Сонирхдог хөгжим: R&B, Альтернатив \Coldplay\ Бага нас Манай Очийн маань гэр бүл багш нар. Эцэг Батсүх нь манай сургуульд багшилж байсан бөгөөд өдгөө сургуулийн цайны газрын эзэн гэдгийг нь бид мэднээ. Тэгээд ч Оч маань шууд 1-р сургуульд элссэн бөгөөд Бажгаа, Пүнтүүз, Идоктой нэг анги байсан билээ. За тэгээд бага ангидаа амжилттай сайн суралцсаар 2002 оноос МГС-тай ангид элсэн орж суралцах болжээ. 131dg-д Ангийн андууд нь түүнийг хөгжилтэй, нийтэч, нөхөрсөг гэдгээс нь гадна зоригтой, хөдөлмөрч гэж үнэлдэг. Түүнийг байхад анги нь спортын тал дээр санаа зовох зүйл үнэхээр бага болдог, тэгээд ч Очки маань үнэхээр тал бүрийн авьяастай. Ангийн болон сургуулийн сагсны шигшээ багийн гишүүн, ангийн болон хөлбөмбөгийн сургуулийн шигшээ багийн гишүүн. Даам, шатрын төрлөөр сургуулийн хэд хэдэн удаагийн аварга, дүүргийн аварга шалгаруулах даамны тэмцээний мөнгөн медальт, волейболлын ангийн шигшээгийн тоглогч. Эдгээр спортоор бүгдэд нь тогтмол амжилт гаргадаг тамирчин. Ангийн шилдэг CS, дотачдын нэг. Урлагийн үзлэгт тогтмол оролцдог, энэ жилийн шилдэг ардын урлагийн төрөлд түрүүлсэн багийн гишүүн. Ойрын үед: Очки маань ойрын үед сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт багтан Дүүргийн аваргад 2-р байр эзэлсэн, ДУУЛИАН 2020 тэмцээнд оролцох гэж байгаа, шилдэг 13ын бэлтгэлд байнга хамрагдаж, хичээлээ нэлээн идэвхтэй эрчимтэй хийж байгаа гэж. Манай блогт тавигддаг зургийн нэлээдгүй хэсгийг авдаг зурагчин гэж байгаа. Зугаалгын үеэр: Энэ зугаалыгын үеэр манай Очгэрэлийн маань 17 насны төрсөн өдөр тохиосон юм. Энэ баярын мэндийг хамгийн түрүүнд ангийнхан нь хуваалцаж 11 сарын 11-ны 00:00 цагт ангиараа төрсөн өдрийн дууг дуулж, торт бэлэглэн баярлуулсан. Чухам түүнээс л болж CLASS CAKE WAR эхэлсэн гэж байгаа. Тийм ч учраас амралтын хамгийн онцлох хүүхдээр тодруулсан юм аа.\удахгүй зураг оруулах болно\
За манай блогоос явуулсан "өнгөрсөн 7 хоногийн онцлох хүүхэд хэн бэ?" санал асуулгын дүн гарлаа. Нийт 5 нэр дэвшигч өрсөлдөж 40 хүүхэд оролцсноос: 1. Ч.Гэндэнпил- 16 санал 40% 2. Г.Оюундарь- 8 санал 20% 3. О.Энх-Оргил- 6 санал 15% 4. Б.Түвшинбаяр- 5 санал 12% 5. Н.Чойсүрэн- 5 санал 12% Ингээд долоо хоногийн онцлох хүүхэп болсон Гээдээдээ баяр хүргэе. Блогийн зүгээс шагналыг нь олны нүдэн дээр хүндэтгэлтэйгээр гардуулах болноо. Нийт оролцогсод болон, нийт санал өгсөн хүмүүстээ талархал илэрхийлж байнаа.
За тэгэхээр манай ангийнхан өчигдөр зугаалгаас ирлээ. Тэгээд ирэнгүүтээ блогоо эргэх гэсэн чинь Админых нь нойр хүрээд өчигдөр шинэчилж даанч чадсангүй. Удахгүй зугаалгын талаар сайхан нийтлэл бичнээ. \2 өдөр бараг унтсангүй\ Тэгээд юу ч гэсэн амралтаар зохиогдох ажлын төлөвлөгөөгөө бичье гэж бодлоо. - Сагсны тэмцээн 25,26 гээд зохиогдох юм байнаа, манайхан сайн бэлдэнэ байх. - Хөлбөмбөгийн секц мягмар, баасан гарагийн 17 цагт орно, бүгд ирээрэй. - Дуулиан 2020 хөлбөмбөгийн тэмцээн 17-нд эхэлнэ, ирж дэмжээрэй \тодорхойг блогоос\ - Манлайлал уралдааны шагналын заал авалт баасан гарагийн 11 цагт болно. За тэгээд өөр ч онц юм байхгүй, гэхдээ мэдээж блоготойгоо цуг амраарай.
Яг одоо хэдхэн цагийн дараа манай блогийн хэрэглэгчид болон, админууд нь зугаалгаар явах гэж байнаа. Тэгэхээр манай блог өнөөдөр, маргааш гээд 2 өдөр ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Зугаалгаас ирээд админ нь тэнд авахуулсан сонирхолтой зургууд, бас сонин хачныг нь шууд тавих болно. За тэгээд сайхан амарч ирээд, сонирхолтой мэдээлэл олныг тавинаа.
За өнөөдрөөс эхлээд манай блог DOWNLOADS булангаа нэлээд эрчимтэй ажиллуулнаа гэж. Тэгээд дуу хөгжмийн салхийг админ uundaa нь өөрийнхөө хамгийн дуртай хамтлаг KEANE-ий энэ жил гаргасан LITTLE BROKEN WORDS цомгийг тавьж байна. Гэхдээ энэ бол KEANE-ий сүүлчийн гаргаад байгаа цомог нь биш цаана нь 2 ч цомог таныг хүлээж байгаа. Эхлээд энийг сонсоод үзээрэй. Удахгүй nappy admin та бүхэнд бас бэлэг бэлдэж байгаа. За тэгээд татаад байгаарай.
01 - The Sun Ain’t Gonna Shine (Anymore).
02 - Fly To Me.
03 - Snowed Under.
04 - Allemande.
05 - What A Wonderful World.
06 - Dinner At Eight.
07 - Something In Me was Dying.
08 - The Way You Want It.
09 - Emily.
10 - To The End Of The Earth.
11 - She Open Her Eyes.
12 - Rubbernecking.
13 - More Matey.
14 - She Has No Time ( Earlier Version ).
15 - Walnut Tree.
16 - Goodbye Yellow Brick Road.
17 - Happy Soldier.
Татах
Маргааш Зугаалгаар явахаар энэ өдөр тохирлоо, манай ангийнхан. Ангийн ажлаараа ангийн дарга маань тун сайн ажиллаж, ангиараа ардчилсан хэлбэрээр яаж, хаашаа, хэзээ явахаа шийдсээн. - Тэгэхээр манайхан маргааш “Сэлбэ” гэдэг амралтын газар луу явнаа. - Өдрийн орны мөнгө, 3 удаагийн хоолны мөнгө нийлээд 6300 төг. - Хагас сайн өдөр яваад Даваа гарагт ирнэ, 2 хононо гэсэн үг. - Өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Ийнхүү манай ангийнхан хүсэн хүлээсэн зугаалгандаа 2 хоногоор явахаар маргааш 12 цагт сургууль дээр цугларнаа. Урьдчилсан байдлаар 30 орчим хүүхэд явах бөгөөд бусад хүүхдүүд админ болон бусад ангийнхны зүгээс ангиараа хамт явья гэж уриалмаар байна. БИД ХАМТДАА. Маргааш битгий хоцроорой, бас хувцас хунар, идээ ундаа зэргээ зохицуулаарай. Хэдүүлээ сайхан амраад ирээд, сагсны тэмцээндээ будаа болгоноо гэж.
Хүн төрлөхтөн бид өнгөрсөн цаг үеийг дэндүү сайн мэднэ. Бидний амьдарч буй одоо цагш ч бидэнд мэдрэгддэг. Харин бидний огтоос мэдэхгүй мөртлөө мэдэхийг маш их хүсдэг ганцхан цаг бол Ирээдүй. Ирээдүйг тааж мэдэх оролдлогыг дэлхийн өнцөг булан бүрт дэх физик, түүхч, математикч, генетикч, эмч, сэтгүүлч, дизайнер нар байнга хйиж байдаг. Тэдний хамтын судалгаан дээр тулгуурлан гаргасан ирээдүйн тухай сонирхолтой прогнозуудыг толилуулья. Харин сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай. Цаг агаар Ихэнх цаг уурчдын үзэж байгаагаар ойрын 100 жилийн дотор дэлхий дахинд дулаарал явагдах бөгөөд жил ирэх тусам манай гаригын дундаж температур өссөр байх болно. 2050 он гэхэд агаар мандлыг бохирдуулагч томоохон аж үйлдвэрүүд өөрсдийн нүүрстөрөгчийн хаягдал утаагаа агаарт цацсаны улмаас озоны давхарга улам бүр цоорч дэлхий даяар их дулааралт маш хурдтай явагдана. 2100 он гэхэд мөнх цаст уулын цас хайлж усны түвшин нэмэгдэнэ. Хэрвээ өвлийн улирлыг санагалзсан хүмүүст нэг бол Сибирь, нэг бол хоёр туйлруу явах сонголт үлдэнэ. Зарим өөр шим мандлын бүс нутагт халуун орны ургамлууд ургаж олныг алмайруулах болно. 2500 он гэхэд ихэнх нам дор газар оршдог хотууд усанд тэр чигээрээ автах бөгөөд их халуун болсноор тахал өвчин ихэснэ. Амьтан ургамал сая саяаараа мөхөж устан “Улаан ном” 20 ботиор гарна. Ихэнх газар цөлжиж хүмннс одоогийн хамгийн хүйтэн газар амьдарна. 3000 он гэхэд дулааралт дээд цэгтээ хүрч бараг бүх газар усанд автан мөсөн туйл ул мөргүй алга болно. Хүний амьдрал Одоогоос 500 жилийн дараа гэхэд хүн төрлөхтөн монголоид болон негриод гэсэн хоёр төрөл болно. Цагаан арьстнууд өдрийн од шиг болно. Байнаг компьютер дээр суух тул нүдний хараа маш муу мөн байнга сульдсан байдалтай болно. Хоол хүнсний хэлбэр, зориулалтанд өөрчлөлт орж эрүүний хөгжилд өөрчлөлт орж, шүд цөөрнө. Бүх ажлыг машинууд гүйцэтгэж хүний бүтээх чадвар ашигт үйлийн коэффицент буурна. Харин 12000 онд хүний дундаж өндөр 150 см болтлоо буурч, бие жижигрэн, толгой том болно. Тархины хэмжээ жин нэмэгдэж Монголиод болон негриод оршин европууд устана. Америкийн хүн судлаач Ричард Доукинс бүх цаг үеийн хөгжлийг хамруулан судалсны үр дүнд одоогоос нэг сая жилийн дараах хүнийг ямархуу байхыг тогтоосон байна. Таамаглаж байгаагаар хүмүүс сая сая жилийн дараа нэг метр хүрэхгүй өндөртэй, сул булчинтай толгойных нь дух нь өргөн том ам хэмжээ жижгэрч, шүд цөөрөн амни дэм уурагаар хооллодог болно. Мөн бэлэг эрхтний хэмжээ багасаж тэрэнтэй тэрэнгүй хүн хувилах тул секст анхаарлаа хандуулахаа больж, харин цаг хугацаагаар аялах үхэшгүй мөнх болох зэргийг эрэлхийлх болно.Шинжлэх ухаан Шинжлэх ухааны гол судлагдахуунаар роботууд болон нано эсийн хүрээлэн дэхь судалгаанууд давамгайлах болно. 2020 он гэхэд бичил нано роботууд бүтээгдэж тэд эсийн бөөм дотор орж ажилладаг болно. 2025 он гэхэд хамгийн анхны бөөм доторх хиймэл суулгац роботууд бий болж , тэднийг амьд биед суулгаснаар хорт хавдар ДОХ өвчнийг анагаах боломжтой болно. 2030 он гэхэд нанотехнологийн үндсэн дээр хүний хиймэл эд, эрхтнүүд үйлдвэрлэгдэж , хүний бие хагалгаа, мэс засалд амжилттай ашиглагдах болно. Хиймэл оюун ухааны цар хүрээ нэмэгдэж амьд хүний мэдрэхүйц хэмжээнд очно. Гэхдээ хүний оюун ухааныг гүйцэж чадахгүй. 2140 он гэхэд биороботууд хүний эрх мэдлээс гарснаар хүн төрөлхтөн маш том аюулд учирч, түүнийнхээ золиос болох магадлалтай. Сансар огторгуй Шинлэх ухаан мөн сансар судлал харьцангүй шинэ түвшинд очих болно. 2015 он гэхэд аерокосмлёт буюу агаарын дууны хурдтай тээвэр бий болж, байнга иэргэдэд үйлчлэх болсноор дэлхийн нөгөө өнцгөөс нөгөө рүү 5 минутанд очих болно. 2020 он гэхэд шавьжний биеийн онцлог дээр тулгуурлан бүтээсээ олон тэмтрүүлтэй машин бий болсноор осол аваар гарахгүй болно. 2027 он гэхэд сансарт буюу задгай агаар дахь зочид буудал бий болно. 2030 он гэхэд анхны сансрын экспедиц марс гариг руу аялж, 500 өдрийн дараа улаан нүдэн гариг дээр бууна. 2050 онд эдхийн таталцлын хүч нөлөөлдөггүй нисдэг машинууд бий болсноор хүн агаараар зорчдог болно. 2070 он гэхэд сүүн замаас дохионы мэдээ хүлээн авах боловч тайлж уншиж чадахгүй. 2100 он гэхэд аль ч нөхцөлд амьдрах чадвартай био роботууд Марс гаригийг сонгон авч суурьших болно. Компьютер Мөн компьютер болон харилцаа холбоо дээд цэгтээ хүртэл хөгжинө. 2020 он гэхэд маш жижигхэн багтаамж өндөр Нотебүүкүүд гарна. Мөн хүн өөрийн дуу хоолойгоор компьютертэй харьцан командуудыг өгнө. 2060 он гэхэд нано технологийн үндсэн дээр комын схем, микро эд эсийг бүтээх ба ингэснээр маш жижиг микрочиллийг бүтээж хүний тархинд суулгана
Нэгд: Хайрын илрэл. ҮНСЭЛТ 1.Гаран дээр нь үнсэх - Чи ямар өхөөрдмөөр юм вэ? 2.Хүзүүн дээр нь үнсвэл - Би чамайг хүсч байна. 3.Уруул дээр нь үнсвэл - Би чамд хайртай. 4.Чихэн дээр нь үнсвэл - Би зүгээр л тоглож байна. 5.Зүгээр хий үнсвэл - 2лаа ийм байдлаасаа хэтрээд яахын 6.Нүдрүү чинь удаан хараад байвал - намайг үнс! 7.Үсээр чинь оролдоод байвал - Би чамгүйгээр амьдарч чадахгүй. (Гэхдээ нээх тэнэг зүгээр тоглож оролдохыг хэлээгүй. Мэдээж чамд хайртай хүн чинь учиртай оролдий ш дээ!) 8.Цээжин дээр чинь гар нь байвал Би чамайг тавьж чадашгүйгээр чамд хайртай. гэсэн үг юм гэнээ хүмүүснүүдээ. Хоёрт: 3н алхам 1.Охидуудад: Ямар нэгэн банди чамтай таазраад байвал алгадаад ав! 2.Хөвгүүдэд: Ямар нэгэн охин чамайг алгадах юм бол тэрхий чамд гэсэн сэтгэл хэвээрээ байна. 3.Охид хөвгүүдэд: Үнсэлцэж байхдаа нүдээ ань, Гөлрөх чинь бүдүүлэг! Гуравт: Тушааж байна. 1.Хэт чанга тэвэрч болохгүй. 2.Үнсэлт гуйх хэрэггүй. Зүгээр л үнс эсвэл үнсүүл. 3.Боломж болгон дээр үнсэж бай! САНАЖ ЯВ Лийр бол лийр, Tooр бол тоор, Үнсэлт хэл оролцохгүйгээр үнсэлт биш, иймээс амаа нээгээд, нүднээ аниад, Хэлээ сайн хөдөлгө...
Ангийнхан маань нүгэлтэй мэссэнжэрддэг болохоор шинийг нь оруулж байна татаад байгаарай. Тэгээд ямархуу санагдсанаа бичээрэй Татах
Өнөөдөр физикийн хичээл дээр ангийн ихэнх хүүхдүүдийг гарч явсны дараа оюунчимэг багш маань аймар уурладын байна. Яасан гэхээр Баатка Оюунчимэг багш 2 дүнгээс блж хэрэлдээд Оюунчимэг багш маань бүр чичирчихсэн л уурлаад байсан. Би бүр айгаад тэгснээ одооноос эхлээд 90-ээс дээш дүнтэй гарсан бүх хүүхдийг самбар дээр бодлого бодуулж шалгана гэсэн. Өнөөдөр ангид үлдсэн байсан 10-аад хүүхдийг ингэж шалгасан байх. Лав л Ёндоог алдаагүй байхад нь 80 тавьсан гээд байсан. За тэгээд самбар дээр гарчаад бодож чадаагүй бол мууг нь тавиад чадаж байвал дүнг харамлахгүй 100г нь гаргаад явна гэсэн шүү. Тиймээс ангийнхаа зарим нөхдөд хандаж хэлэхэд одооноос эхлээд хуулахаа болин, өөрсдөө бодлогоо бодоцгооё, тэгэхгүй бол дараа улирлаас хэцүүдэх нь байна шүү гэж сануулмаар байнаа.
За энэ ёстой онц ноцтой шуурхай мэдээ байнаа. Маргааш алгебр дээр шалгалт авах Оюундарь маань манай блог, блогийн хэрэглэгчдэд зориулан материалынхаа жишиг даалгаврыг явуулжээ. Тэгээд нэмээд хавтгай болон огторгуйн геометрийн 2 бодлого байгаа гэсэн.Мэдээж 2 варианттай, тэгээд хуулах юм бол оноо хасна гэсэн шүү, Галаа!!! Тэгээд бодож чадах хүмүүс нь админтай холбоо бариарай гэж. Амжилт хүсье. Дээр нь дарж томруулж үзнэ шүү. special thanks to Oyundari
Бүтэн нэр: Цасчихэр Баяржаргал Төрсөн он сар өдөр: 1990.08.13 Төрсөн газар: Монгол Яс үндэс: Халх Өндөр: 172 см Жин: 60 кг Хоч: Пиноккио Nickname: Mahaona Хобби: дуулах, хашгирах, үсчих, өөрийнхөө байх Сонирхдог хөгжим: Punk Rock Дуртай өнгө: Хар цагаан Дуртай хоол: Өөрийнхөө хийсэн хоолонд Дуртай улирал: Зун Бага нас: Бажгаа маань 12-р цэцэрлэгт орон гаран хүмүүжсэн боловч эцэг эхийнхээ хамт гадаадад аялж ажиллаж амьдарч байсныг түүх өгүүлсэн зургууд бидэнд өгүүлдэг. Түүний ажил хөдөлмөрийн гараа ОХУ-ын Ялта хотноо наймаа хийснээр эхэлдэг. Дараагаар нь Солонгос орныг зорин тэнд тахианы ферм дээр 2 жил ажиллаж байгаад эх нутгаа, угаасан усаа санасаар эргэн ирж, 1-р сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлэн суралцахаар шийдэн эрдмийн мөрийг хөөжээ. 1б-4б ангид амжилттай суралцаж байгаад 2002 онд МГС-тай 5д ангид элсэн орж өдийг хүртэл амжилттай суралцсаар байгаа. 131dg-д Манай ангийнхан Бажгаатай байхад уйдахгүй гэж ярьдаг. Тэр нь ч үнэн. Түүний ярьсан хөгжилтэй, элэг хөшөөм зүйлийг нь сонсоод байхад хэзээ ч та хичээл дээрээ унтахгүй. Хөгжилтэй, эрч хүчтэй, шударга, алиа, бас уран илтгэгч удирдагч гээд түүний сайн талыг тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ түүний удаан алхадгийг нь эс тооцвол. Тэрбээр ангийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэдэн сар ажилласан. Ийн ажиллаж байхдаа ангийнхаа шинэ жилийг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэн, хамгийн хүнд үед амжилттай гаргаж байсныг бид мартаагүй. Түүний гаргадаг шинэ санаа, хэлдэг оносон үг нь биднийг үнэхээр сэнхрүүлдэг. Сургуулийн урдаа барих дуучин, АВЬЯАС алтан медалийн эзэн, Хөлбөмбөгийн спортын сургуулийн хэд хэдэн удаагийн аварга, волейболлын шигшээ багийн ахлагч, урлагийн үзлэгт ангиа тэргүүлэн оролцдог сурагч юм. Ганцхан жишээ авахад та энэ жилийн ангийнхаа урлагийн үзлэгийн хэдэн номерт Бажгааг оролцсоныг тооцоод үзээрэй. Гайхах, бахархах сэтгэл зэрэг төрөх вий. Би, бид, ангийнхан чинь чамайг байхад хэзээ ч уйддаггүй, бас хэзээ ч юунаас ч айдаггүй. Ойрын үед: Одоо манай ПИНОККИО маань Punk урсгалаар дагнан дуулж, NORTH DUCKS хамтлагийг байгуулан дуучин, ритм гитарчны үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэрбээр ангийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан, волейбол, хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн юм. Спартакиад, урлагийн үзлэг гээд “зугаалгаас” бусад ангийн ажилд идэвхтэй оролцдог ангийн лидер сурагчдын нэг юм..... Дашрамд дуулгахад та бүхэндээ Бажгаагийн багын зургуудыг тавих болноо, манай блогоос үүнийг үзээрэй.
Өнөөдөр хичээл эрт тарсаныг бүгд л мэдэж байгаа байх. Тэгээд гадаа бараг цаг гарам зогсож зугаалгаар явах талаар ярьсаныг хэдхээн л мэдэж байгаа байх. Тэгэхээр ангийн маань 33 хүүхдийн мэдээгүй мэдээллийг би бичих гэж байна. Энэ бол багшийг эргэсэн талаарх мэдээлэл юм аа. Ангийн маань хэдэн гол төлөөлөгч (админ г.м) баахан хүүхдүүд хэзээ хаашаа хэнтэй яаж зугаалгаар явахыг сургуулийн гадаа хуруу хөлөө хөлдөөх шахам байж ярьж зогссоны эцэт СЭЛБЭ гэх амралтийн газарлуу 1 хоногоор явахаар болов.Үнэ тарифийг нь сонсоод байхнээ том хүн нь 6300 гэсэн.За тэгээд ингэж баахан юм ярьж зогссоны эцэст юу болсон гээч нөгөө их хүүхдүүдээс чинь Маргад-Эрдэнэ, Оюунсайхан, Золжаргал, Мядагбадам, Сүхбат, Саруултөгс гээд 6 хан хүүхэд үлддэг байгаа.Бусад нь бүгд завгүй хичээлтэй гэх. Их сонин улсаа.Тэгээд л Сүхбат бид 2 Сүхбаатар дүүргийн засаг даргийн байрны өөдөөс харсан ямар ч эмнэлэг билээ тийшээ ороод нэг эмчээс Баянбат багшийг өвчтэй гэх албан бичиг аваад охидууд дээрээ ирэхэд манай охидууд багшдаа ангийн хүүхдүүдээс хурааж авсан 16000 төгрөгөөрөө нэг ХАР ЧИНГИС,нэг даруулганы юмтай (хаха худлаа худлаа)жимс сүү тараг бичений юм авчихсан байж байв. Тэгээд мануус багшийн байгаа Улаанбаатар сувлилийн газарлуу явж байна гээд 2сүх ийн заасан замаар төөрч яваад Клиникийн эмнэлэгт очоод тэндээсээ бараг 2 км газар алхаж явсаар нэг юм багшийн маань сувилуулж буй Улаанбаатар сувлилийн газар очив. /Яг үнэндээ тэр газрыг нь Улаанбаатар сувлилийн газар гэдэггүй гэсэн./ Надад очих замд төрсөн сэтгэгдэл гэвэл яг л Silent Hill дээр гардаг шиг эвгүй замаар багшийгаа зомби нараас аврах гэж яваа юм шиг л байсан... за тэр ч яахав. Хаа холоос гүвээ даваа давж ирсэний эцэст мань 6 багшийгаа олов гэнэ ээ. Багш маань амрах биш харин ч зовж байгаа шинжтэй.Яасан гэхээр 9:00 - 11:00 хүртэл рашаанд ороод 11:00-12:00 хүртэл Физик эмчилгээ хийлгээд /толгой нуруулуу нь тогоор цохидог гэсэн/ 12:00 - оос хоолондоо орчоод зүү тавиулж, бумба тавиулсаар энэ бүх төвөгтэй эмчилгээ нь 16:00 гэхэд нэг юм дуусч санаа амардаг гэнэ. Дараа долоо хоногийн 2дах юм уу 3дах гэхэд сувилалаа дуусч гэртээ санаа амар хэвтэх юм шиг байна лээ. Нээрээ зүү тавиулахад аймар өвддөг гэсэн бас багадаа өвдөж байсан өвчин нь сэдрээд тэр нь бүр аймар өвддөг гэсэн. Сайн мэдээ гэвэл багш зугаалганд явах санааг дэмжиж байна лээ. Эцэг эхтэйгээ явах болохоор гайгүй байх гэсэн. За тэгээд өнөөдрийн мэдээ гэвэл энэ л байна
Манай блог энэ өдрийн онцлох сурагчаараа Зол-Эрдэнийг нэрлэж байна. Та бүхэн доорхийг уншаад дүгнэлтээ хийгээд сэтгэгдэл бичнэ гэдэгт найдаж байна. Эхлээд товч танилцуулгийг харна уу Овог нэр: Гандоржийн Зол-Эрдэнэ Төрсөн он сар өдөр: 1990.08.12 Төрсөн газар: Монгол Хобби: Хөлбөмбөг тоглох, үзэх, хөгжим сонсох, сагс тоглох Дэмждэг хөлбөмбөгийн баг: AC MILAN Хүндэлж явдаг тоглогч: КАКА Хэлэх дуртай үг: Зоогий үргэлж Монголтойгоо, бас Милантайгаа Бага нас: Арслангийн ордныхны сүргийн ахлагч Зол-Эрдэнэ бага насаа эцэг эхийн хайр энэрлийг биеэрээ мэдрэн өнгөрүүлж, анх эрдмийн гараагаа эхлэхээр нийслэлийн 16-р сургуульд элсэн оржээ. 1-р ангиасаа ангийнхаа төдийгүй сургуулийнхаа лидер сурагчдын нэг болж, математик болон бусад олимпиадад амжилттай оролцсоор 2002 онд МГС-тай ангид элсэх шалгалтанд 2-р байр эзлэн Энхбаатар багштай 5д ангид элсэн суралцах болжээ. 131dg-д Зоогийг зөвхөн би ч биш ангийнхан нь хөгжилтэй, шударга итгэл даах залуу гэж үнэлдэг. Түүний зургийг та сургуулийн хүндэт самбар дээрээс олж харах боломжтой. Тэрбээр Хүмүүн бичиг сониноос зарладаг Монгол бичгийн уран бичлэгийн улсын уралдаанд амжилттай оролцон хүрэл медаль хүртэн ерөнхий сайд асан Элбэгдоржоос шагналаа гардан авч байсан азтай хүү. С1 телевизийн Sports Passion нэвтрүүлэгт P.I.M.P.O багийн бүрэлдэхүүнд багтан оролцож дархан аварга болж байсан мэдлэгтэй залуу. Ангийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейбол гээд бүх шигшээд багтдаг, түүгээрээ ч амжилт гаргадаг, Мазаалай хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд багтан Улсын аварга шалгаруулах тэмцээн, Хүүхдийн лигт тоглож байсан sportsmen. Ер нь тэгээд Зоогийгийн мэдэхгүй чадахгүй юм байхгүй гээд хэлчихэд нээх ч буруудахгүй болов уу, тийм ээ?? Ойрын үед: Тэгэхээр Зоогий өдгөө Дуулиан 2020 тэмцээнд оролцохоор эрчимтэй бэлдэж байна. Түүнд урдаа тавьсан зорилго, түүндээ хүрэх хүч байгаа. Зоогий үргэлж Милантайгаа бас Монголтойгоо гэж хэлэх түүнийг энэ өдрийн онцлох хүнээр тодрууллаа.
Энэ манай ЛМО админы зурсан гайхалтай нэгэн бүтээл байна. Үнэхээр гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Дээр нь дарж томруулж үзээд Сэтгэгдлээ үлдээгээрэй. Тун удахгүй зураач Батцэнгэлийн үзэсгэлэн гарнаа.
Өнөөдөр 11 сарын 6. Мягмар гараг. Энэ өдрийн манай блогийн онцлох хүүхэд бол манай ангийн даргын ажлыг олон жил үр бүтээлтэй, сайн гүйцэтгэж байгаа Оюунсайхан юм. Та бүхнийг аль болох олон сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэж байна. Бүтэн нэр: Батчулууны Оюунсайхан Төрсөн он сар өдөр: 1991.04.11 Төрсөн газар: Монгол Хобби: Дуу дуулах, хөгжим сонсох Сонирхдог хөгжим: Альтернатив, R&B YAHOO MAIL: jojoyu91@yahoo.com Бага нас Ангийн дарга маань манай сургуулийн цэвэр бүтээгдэхүүн юм аа. Анх 1998 онд 1г ангид орсон тэрбээр багаасаа анги, сургуулийнхаа шилдэг сурагч нь байсан бөгөөд өдгөө ч нэгэнт ангидаа өөрийн хүнлэг, энэрэнгүй зан, шударга байдлаараа ангийнхныхаа хүндэтгэлийг чадсан ухаалаг лидер нь хэвээр байнаа. Багаасаа математикийн олимпиадуудад амжилттай оролцсоор 2002 онд өнөөгийн 11г ангийн гишүүн болжээ. 131dg-д Түүнийг ангийнхан нь угаасаа төрөлхийн ангийн даргаа гэж үздэг. Тэрбээр 2006 оны Сургуулийн шилдэг сурагч бөгөөд Бразил улсын Сан Пауло хотод болсон Олон Улсын Байгалийн Ухааны олимпиадаас хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. Түүний англи хэл, математик, физик, химийн хичээлээр үзүүлсэн бусад амжилтуудыг нь энд өгүүлэх нь илүүц биз ээ, тэгээд ч та нар бүгд мэднэ. Ангийнхаа нэр нүүрийг урлагийн үзлэг болгон дээр авч гаран, бүжиглэхдээ бүжиглэн, жүжиглэхдээ жүжиглэн, дуулахдаа дуулан, сагс тоглохдоо тоглон, волейбол тоглохдоо ч тоглодог хүн бол манай Оюунсайхан. Бид Манлайлал уралдаанд түрүүлсэн нь, түрүүлж байгаа нь, түрүүлдэг нь бүгд л түүний ажлаа хэрхэн сайн хийж байгаа, түүнийх нь шим гарч ирж байгаагийн тод илрэл нь гэж би боддог. /boyfriend- тэйгээ хамт бүжиглэж байнаа\ Одоогийн байдал Манай блогийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг тэрбээр өдгөө манай ангийн өөдрөг ERA-г хөтлөн явах гол хөдөлгүүрүүдийн нэг түүнийг бид энэ өдрийн онцлох хүүхдээр тодруулж байна. Түүнд амжилт, баярыг зэрэг хүсье, нэмэх зүйлийг хэрэглэгчид танд үлдээе.
Манайхан нээрээ зураг үйлдвэрлэж байнаа. Энэ бол БЕКийн бүтээл.
Энэ ЛМОгийн блогтоо болон ангидаа зориулан хийсэн бүтээл
Энэ лав Цэнгэлийн эхний зураг. Юу нь мэдэгдэхгүй юм, та нар тайлаад байгаарай.
Энийг хэн гэдгийг таньж байгаа биз дээ. Зураач Цэнгэл
Амралт дөхсөн болоод ч тэр үү, аль эсвэл багш нарын дүн тавих сонирхол ихэссэн үү, сүүлийн үед тодруулбал өнгөрсөн долоо хоног, энэ долоо хоног ихээхэн ачаалалтай өнгөрч, өнгөрөх шинжтэй байна. Бүх хичээл дээр дүнгээ гаргуулах гэж хөөрхий ангийнхан маань үйлээ үзэж байхын. Биологи дээр өдрийн муугаас болж авсан 0,10,20,30 дүнгүүдээ харин манайхан сайн засуулж, зарим нь хасуулж ч байхын. Алгебр дээр өдөр болгон ангийнхан өөрсдөө шалгалт авч байгаа. Маргааш Ёндоогийн ээлж. Англи хэл дээр цаана чинь үгийн шалгалт аваад сайхан сүйрч байна даа гэж. Тэгээд нийгмийн дүн гарахад бэлэн болсон байх, Цэрэнлхам багшийн хичээлүүд дээр бараг ангиараа 100 гарна биз дээ. Ер нь тэгээд бодоод байхад Газарзүй л үлдэж байх шив дээ. Багш нь ч санаа амар, шинэ юм, манайхан санаа амар, архагууд юм даа гэж. Тэр яахав, цаана чинь Баяка багш маань эмнэлэгт хэвтсэн юм шиг байна. Өчигдөр өөрөө хэлэхдээ “ 12 цаг гээд ирэхгүй бол эмнэлэгт хэвтээрэй” гэж хэлээд явсан хүн байдаггүй, шилдэг 13-ын давтлага будаа. Ер нь ангийн даргаа нэг юм бодвол дээр байхаа, багшийг эргэх талаар. Зохион байгуулаад өгвөл бид ч хэзээд бэлхэн шүү дээ. Үүний дараа нэг шийдэх асуудал байнаа. Би хэлдэг, Бултаараа хэлэлцвэл буруугүй ээ гэж. Тэгэхээр зугаалгаар явах асуудлаа нэг мөр шийдмээр байна. Хаашаа явах, яаж явах, юугаар явах гээд асуудал ер нь мундахгүй байнаа. Энийг нэг сайхан сэтгэлтэй нь эхлээд хэлцүүлээд өгөөсэй гэж хүсмээр байна... Одоогоор нэг иймэрхүү, сэтгэгдэл, санаа бодол ч олон үлдэх байх гэж бодож байна шүү, манайхаан!!!
Энэ манай Бямбаагийн уран бүтээл байнаа. Тэгээд бүгдээрээ зураад байгаарай, хэн сайн зурсныг нь шалгаруулна шүү.
Тэмка гишүүн сая сэтгэгдэл дээр Энхүүшийн гоё зургийг өгчээ. Үүнийг та бүхэндээ үзүүлмээр байнаа.
Энх-Оргил….. эсвэл Энхүүш. Энэ нэрийг сонсоход таньд юу төсөөлөгдөж байна вэ? Өглөө бүхэн зарим хүмүүсийг сэрээдэг азарган тахиаг уу? Аль эсвэл ангийнхаа нэгэн эгэл мөртлөө эгэлгүй тэр нэгэн андыгаа юу? Тиймээ, би лав эднийг бүгдийг нь бүр нэмээд тэр хүүхдийг ухаалаг, даруухан, тэвчээртэй зан чанартай нь хамт төсөөлдөг. Уншигч та манай өнөөдрийн онцлох хүүхэд хэн бэ гэдгийг шууд мэдсэн байх, дотроо нэгийг бодсон байх. Тиймээ, манай энэ өдрийн, энэ ням гарагийн онцлох хүүхэд бол Энх-Оргил маань юм. Мэдээж, блиц асуултаа эхлээд харцгаая, тэгээд дэлгэрэнгүйг. Бүтэн нэр: Отгонбаярын Энх-Оргил Төрсөн он сар өдөр: 1990.01.04 Төрсөн газар: Монгол Хоч: Энхүүш, Тахиа Хобби: Дуу сонсох, хөлбөмбөг тоглох, ном унших Сонирхдог хөгжим: Альтернатив Yahoo mail: enkhush_bandit@yahoo.com Бага нас 1990 оны 1 сарын 4-нд энэ ертөнцөд манай Монгол улсад хожмоо 131dg-ийн гишүүн болох их хувьтай 2 хүүхэд мэндэлсний нэг нь манай өнөөдрийн баатар Энхүүш маань байсан юм. Тэрбээр ясли, цэцэрлэгээр маш сайн хүмүүжсэний эцэст 1998 онд нийслэлийн 56-р сургуульд 1-р ангид элсэн орж, эрдмийн нөр их замынхаа эхлэлийг тавьжээ. 3-р анги хүртлээ тэндээ суралцаж байгаад 4-р ангиасаа нийслэлийн 16-р сургуульд шилжин суралцаж эхэлсэн бөгөөд түүний ангид өнөөгийн манай гишүүн Зоогий хамт сурдаг байсан байна. Улмаар 2002 оноос нийслэлийн 1-р сургуулийн 5д ангид элсэн ороод амжилттай суралцаж байгаа юмаа. 131dg-д Манай хүн 1-р сургуульд ороод математик, физикийн олимпиад тэмцээнд тогтмол амжилттай оролцсоор иржээ. Тэрбээр олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, манай ангийн тэргүүлэх сурагчдын нэг юм. Ангийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг гайхалтай мэдрэмжтэй довтлогч хүн юм, түүнийг нь бид 10а ангитай хийсэн тоглолтонд хийсэн тэнцээний гоолоос нь харж болноо. Өнгөрсөн жил урлагийн үзлэгийн ардын язгуур урлагийн төрөлд Эцгийн дүрийг бүтээн оролцож, хамтлаг бүжгийн төрөлд ХУН болон сургуулийг шуугиулсан хүн бол манай Энхүүш. Админд түүний онигоо гээд байх юм олдсонгүй. Бага ангидаа их уйлдаг байсан гэж Зоогийгоос л мэдээлэл авлаа. Та бүхэн сэтгэгдэл дээр мэдэх хөгжилтэй тохиолдлоо заавал бичээрэй. Түүнийг тахиа гэж хочилдог, хэрвээ та итгэхгүй бол доорхи зургийг үзээрэй, үнэн байгаа биз. Ойрын үед Энх-О